Гэнри Клэйрийг ширтэн хэсэг зогссоноо тvvн рvv нэг алхам ойртов. Тvvнйи цайж цонхийсон нvvрнээс нь ялгаран харагдах уруул нь хаалганы нvхээр харж буй надад хvртэл харагдахаар чичэрч байлаа.
"Яв даа!" гэж тэр хачин хахирган дуугаар шивнэв. Тэгэхэд нь Клэйр нvдээ том болгон бvрэн нээхэд, тvvнйи єєрєєсєє хvртэл нуух гэж ядсан хvслэн, омог бас асар эмзэг сэтгэл нь харагдаж байлаа.
"Гэнри..." гэж хэлэхэд тvvнйи хоолой нь ягаад ч юм бие шигээ vзэсгэлэнтэй сонсогдоно.
"Хатагтай Клэйр..." гэж Гэнри арай ядан хэлээд хойш ухрав.
Клэйр тvvн рvv дєхєнгєє "Гэнри... Чи ингэж 2 биенээ зовоох ямар хэрэг байгаа юм бэ?... Би чамд хайртай... Чамтай л байхыг хvсч байна" гэж хэлж байна. Гэнри vг ч дуугарах сєхєєгvй байхыг харсан Клэйр дуугаа єндєрсгєн муухан инээмсэглэж "Чи надад хайртай гэдгийг бид 2 2уулаа сайнаас сайн мэдэж байгаа шдээ. Чи арай vгvй гэхгvй биз дээ?" гэж хэлэв.
Гэнригийн нvдэнд зовлон тарчлал илээс ил харагдаж байхыг нь би удаан харж тэсэмгvй байлаа. тэр ч vvнйигээ мэдээд нvдээ гараараа таглав.
"Чи энд ях гэж ирсэн юм бэ???"
"Ягаад гэвэл би чамд хайртай... чамтай хамт байхыг юунаас ч илvv хvсч байна." гэж Клэйр хэлээд Гэнригийн мєрєн дээр нь гараа тавьж "Надад чи харитай биз дээ" гэж шивнэн асуув.
"Тиймээ... тийм... тиймэээ!" гэж Гэнри чангаар хэлээд Клэйрийг галзуурсан мэт татан ойртуулж уруул дээр нь озон озон vнслээ. Би гайхсангvй. Надад бvх юм урьд нь болж байсан уым шиг л санагдав. Харин Гэнрийг єєр бvсгvй vнсэхийг харах... хэцvv байсан учраас би нvдээ аньсан... Тэгээд л болоо... И
"Ингэж хэлэхийг чин ямар их хvлээв ээ, би!" гэж Клэйр эцэст нь хэлээ Гэнрийг чангаар тэврэв. Магадгvй хvсч байснаасаа ч чангаар тэвэрсэн байх. гэтэл Гэнри гэнэт Клэйрийг шийдэмгийгээр тvлхээд...
"Чи бид 2 дахиж уулзаж болохгvй..." гэж хатуухан єнгєєр хэлэв.
"Yгvй дээ... хонгор минь чи бид 2 єнєє орой уулзана...Орой 9 цагт би чамайг Холтос-т хvлээж байя."
"Би ирэхгvй ээ!"
"Чи мэдээж ирнэ."
"яасан ч vгvй... хэзээ ч..."
"Чамаас гуйж байна шдээ Гэнри... 9 цагт!" гэж Клэйр хэлээд єрєєнєєс гарч явлаа. Би дєнгєж л хєшигний ардуур орж амжив. Клэйрийг явсаны дараа би Гэнригийн єрєє рvv шагайвал Гэнри сандал дээрээ толгойгоо базлан сул ойчсон байдалтай харагдана. Yсээ зогсоо зайгvй зулгаан байгаа хуруунуудаас нь би Гэнри-г хичнээн их зовж байгааг харж байлаа...
Ингээд надад боломж гарч ирлээ... Одоо л хєдлєх хэрэгтэй...
Би єрєєндєє очиж малгай,цуваа тайвнаар тайлав. Би єрєєнєєсєє гарч шатаар уруудан Гэнри рvv явах гэж байснаа гэнэт зогтусав. "Чи мэдэж байна уу?хэнийг алдах гэж байгаагаа мэдэж байна уу, Ирэнэ?" гэж би єєртєє хэлээд гvн амьсгаа авлаа...
Ширээн дээр минь Гэнригийн нэг зураг байдаг байсан юм... Тvvнйи хамгийн сайхан гарсан зураг... Харин ард талд нь "Хайрт Ирэнэ-дээ. Гэнри. Yvрд мєнх" гэж бичсэн байдаг байлаа. Би зурганд хvрч очоод, газар євдєглєн сууж тvvнйихээ зургийг удаан гэгч нь ширтэж залбирсан. Тvvндээ мєргєсєн..."Гэнри... Гэнри..." гэж би шивнэхээс єєрийг хэлэх чадал надад vнэндээ байсангvй. Надад тєлєвлєсєн бvхнийг хийх хvч чадал хайрлаач гэж би тvvнээс гуйж билээ.
Хэсэг хугацааны дараа би босч доод давхар луу явав.
"Гэнри. Надад Хатагтай Кован захиа хvргvvлсэн байна. Євдсєн гэнээ. Би оччихоод ирэе." гэж тvvнйи єрєєнд орж хэлчихээд гарлаа. Хатагтай Кован гэдэг нь миний бvvр дээрний нэг танил, манай хотоос 4 цагийн зайд амьдардаг бvсгvй. Би хааяахан очиж хуучилдаг байсан юм.
"Би чамайг явуулмааргvй байна. Чи бvvр цонхийгоод ядарчихаж... амрах хэрэгтэй" гэж Гэнри ер юу ч болоогvй юм шиг духан дээр минь гараа зєєлхєн тавиж хэлэв.
"МИний бие маш сайн байна. Би явчихаад маргааш єглєє хvрээд ирнэ."
Би єрєєндєє утастай байсан учраас Гэнри миний ярихыг сонсож чадахгvй байх байв. Долоон цагийн vед би Гералд Грэй руу залгаж товч бєгєєд тодорхойгоор "Та 8.30д Холтосд хvрээд ирэхгvй юу?" гэж хэлсэн юм.
"Ю... Юу гэнээ? Ох, Хатагтай Стаффорд!" гэж гэнэтийн бэлэгт баярласан тэрээр барьц алдан сандран хэлж байна. Би ч олон долоон юм ярьсангvй уцаа тавилаа... МИний тєлєвлєгєє махс хялбар. гэнри 9 цагт Холтос-д Клэйр-тэй уулзахааар ирнэ. Тэгээд Грэй бид 2ыг харна. Би шєнєжєнгєє байхгvй байна гэж хэлсэн болохоор тэр хараад уурлана. Тэгээд л тэр.
Би тайвнаар хувцаслаж эхлэв. Би маш нямбай сайхан хувцаслахыг бодож хамаг тавгvй бодлоо гээхийг хvсч байлаа. Гялалзсан жижигхэн хиймэл чулуунуудтай, мєнгєлєг єнгєтэй даавуун даашинзаа ємсєж, нvvрээ будав. Би хєєрхєн харагдахыг хvч байлаа: гэхдээ тэгэхийн тулд маш их будаг шунх хэрэглэх хэрэг гарч билээ. Ингээд сууж байтал гэнэт толгойд минь "хэрвээ Гэнри Холтос-д ирэхгvй бол яах вэ? Тэр "Яасан ч vгvй гэж их л шийдэмгий хэлсэн шvv дээ. Тэр Клэйр-г эсэргvvцэж дєнгєх тийм их сэтгэлийн тэнхээтэй байвал яхав..." гэсэн бодол зуршийн орж ирэв.
Энэхvv гэгээн бодолд цочсондоо би гартаа бариж байсан энгэсэгний шаазан хайрцагаа газар алдаад хагалчихав. "Хэрвээ.. хэрвээ тэр ирэхгvй бол, тэр Клэйр-т тийм ч их хайртай биш гэсэн vг. Тэгвэл би гэр лvvгээ хамаг эрчээрээ гvйж ирээд тvvнйигээ тэврэн хамаг vнэнээ уйлан байж хэлнэ дээ." Ингэж бодоход єчигдєрєєс хойш хуурай байсан нvд маань том том дуслуудаар дvvрч зарим нь хацар даган урсав. Гайхалтай хэрэг шvv... Хvн итгэлээ алдаж, цєхрєнгєє барсан уед итгэл найдвар єчvvхэн тєдий сvvмэлзэхэд сэтгэл хамгийн хэцvvгээр зовдог юм билээ.
Би тайван байхыг хичээж хувцасаа ємсєж эхлэв. гар минь учиргvй чичирч байсан учраас хувцасаа ємсєх гэдэг амаргvй даваа байлаа. хувцаслаж дуусчихаад аялалын том цуваа нємєрч vдшийнхээ даашинзыг нуув. Гарч явахад минь Гэнри єрєєнєєсєє гарч ирэн цувны маань захыг чанга гэгч нь товчилж єгєєд, "Анхаарлтай яваарай! Битгий хамаагvй ядарчихаарай, Ирэнэ минь"
гэж хэлж билээ.
"Санаа зоволтгvй Гэнри. Би зvгээр..." гээд би тvvнйигээ vнссэн. хамгийн сvvлчийн удаа...
Ингээд л би гарч явсан... Харанхуй гудамжаар ганцаараа алхаж явахад хvйтэн салхи цувны минь доогуур гулгаж нvцгэн мєрєнд минь хурч байсаан... Зєєлхєн даавуу хєлийг маань илбэхэд би толгой дээгvvр,эгц алхах гэж байдгаараа хичээж байсан юм.
Холтос гэдэг нь манай хотын хамгийн том шєнийн клуб байлаа. Нэг их муу нэрттэй газар биш байсан ч гэсэн яагаад ч юм хvvхнvvд нэг бол нєхєртэйгээ ирдэг эсвэл бvvр ирдэггvй байсан юм...
Би ХОЛТОС хэмээх нэрийг бvтээсэн том том гэрэлт vсэгнvvдйиг харав. Хэтэрхий их гэрэл нь бараг л нvд євтгємєєр санагдаж байж билээ. Yvдээр нь орж дээд давхарт гарав. Зєєлєн хивсэнцэр дээр нь хvн єєрєє єєрийнхєє хєлийн чимээг сонсох ч янзгvй. Хэтэрхи гял цал болсон уйлчлэгчдийнх нь гялгар хувцаснууд нь алмаз эрдэнэ шиг хуурамчаар гялалзана. Тєв танхимд нь орж ирэв vv vгvй юу жазз хєгжимийн хурц аялгуу толгой дотор минь шургаад орчих шиг л болов. Том том гэрэл vvсгvvрvvд... цагаан ширээнvvд... хар костюм... нvцгэн мєр... гялалзсан шил... торгон хэрэглэл... алмаз чулуу...
Ноён Грэй намайг хvлээж байлаа. Тэр яг л дээд зэргэлэлийн эрэгтэйчvvдйин сэтгvvл дээр гардаг гял цал зураг шиг єнгєлєг харагдаж байв. Мэдээж хvнтэй харьцаж сурсан эр гэсэндээ сэтгэл хєдлєл юм уу гайхсан ямар ч хсинж тэмдэг узуулсэнгvй, эелдэг бєгєєд хvндэтгэлтэйгээр инээмсэглэсээр. Би ширээ сонгохдоо vvдээр орж гарч байогаа хvмvvсйиг харж болох газрыг бодолцож сонгов. Ширээн дээр очоод vvд ширтэж суухад бvх юмсыг будэгхэн vылэн хєшиг бvрхсэн мэт санагдаж байсан юм. Бvх юмс манаран тунарч байхад ганцхан цэнгээний газрын хаалга л томруулдаг шилээр харж байгаа мэт тодоос тод харагдана. Одоо хvртэл.
Миний санаж байгаагаар Ноён грэй нэг юмны тухай л яриад байсан. Би бас ярьсан. Тэр инээмсэглээд л. Би бас инээмсэглэсэн байх. Хаалганы яг дээд талд нь том цаг байсан юм. Намайг Холтос-д хvрч ирэхэд цаг 8.30 болж байсан. Би тэр цагийг ширтэж цаг аажуухнаар явсаар байсан. Хэрвээ яг тэр vед хэн нэг нь миний сэтгэл рvv єнгийсєн бол том цагаан дугираг 2 зvvнээс єєр юг ч олж харахгvй байсан байх даа.
Яг 9 цагт, хормыг заагч зvv 12 тоог шvргэв vv vгvй юу том шилэн хаалга онгойв. Яг л миний хvлээж байснаар. Гэхдээ орж ирсэн хvн нь Гэнри биш Клэйр байлаа. Тэр ганцаараа орж ирэв. Цул хар єнгєтэй сатин даашинз нь тvvнйи биеийг зєєлнєєр ороожээ... толгой дээрээ тавьсан гоёмсог алмазан зvvлт нь гялалзаж, сайхан мєрєн дээгvvр нь гялалзах чулуунууд гvйх нь дуу алдмаар vзэсгэлэнтэй... Клэйр орж ирмэгцээ тээнгэлзэж танхимыг тэр чигт нь гvйлгэн харав. Гэнриг ирээгvйг мэдмэгцээ уруул нь уураа дааж ядсан бололтой чичэрч байна. Гэвч яая гэхэв тэр танхимыг туулаад нэг ширээнд очиж суув. Тvvний9.15... Том шилан хаалга онгойх нь улам л олширч костюмтай залуус эрчvvд, vслэг эдлэл даашинз болсон хvvхнvvд чимээгvйхэн орж ирж шуугилдах олонтой нийлж байв. Би хаалганы ємнє дэвссэн зєєлєн хивсэн дээгvvр эцэсгvй мэт урсах ширэн гутал, мєнгєлєг шаахайнуудын урсгалыг ширтэж суулаа. Ядаж байхад ямар олон хvн орж гарсан гэж бодноо тэр хаалгаар. Хаалга нээгдэхийг сонсох бvрт минь хvйтэн айдас нуруу руу минь шургаж євдєг рvv маань урсаж байлаа. Гэвч би хаалга руу харалгvй нэг ч хором сууж чадаагvй юм. "Болгоомжтой, Хатагтай Стаффорд" гэж Грэйн хэл;эх нь зvvд зэрэглээ шиг хол сонсогдов. Учир нь би барьж байсан усаа даашинз руугаа асгачихаж. Би гэхдээ тоосон ч vгvй аяган дах мєснєєс нэгийг авч ам руугаа хийлээ. Грэй над руу гайхал дvvрсэн нvдээр харж байсан юм.
9.25. Євдєг маань гэм хийсэн хvнийх шиг чичирч байв. Хэтэрхий их чичэрснээс болоод дахиж хэзээ ч алхаж чадахгvй болчихмоор юм шиг санагдаж байж билээ, тэр vед. Би нууцхан Клэйр рvv харав. тэр бас л хvлээсээр байлаа. Тvvнйи нvд нь бас л хаалган дээр хадаастай. Ширээн дээр байсан цэцгийн дэлбээг тасдан хаях нь тvvнйиг хичнээн их санаа зовж байгааг харуулж байлаа.
9.30. Би тэвдэж байсандаа тэр юм уу, эсвэл тэнд байсан жазз хєгжим тэгж хvнд дуулдаж байсан уу толгой руу маань хvнд зvйлээр зогсоо зайгvй нvдэж байгаа юм шиг санагдаж байв. Бvгчимдэж, бачимдсан сэтгэл минь агаар муу танхимын аяыг даалгvй боочихмоор санагдаж би хvйтэн гараараа хоолойгоо барьж суулаа.
9.45-д тэр ирсэн юм. Хаалга нээгдэж, тэр орж ирэв. Яг л тэр хоромд Гэнри агаарт єлгєгдчихсєн юм шиг санагдаж байлаа. эргэн тойронд юу ч байхгvй юм шиг... Би хаалгыг харж байсан боловч яг урд нь зогсож байгаа Гэнриг л харж чадахгvй байлаа. Тэр харанхуй нvх мэт надэад харагдаж байв. Дараагийн хоромд нь би юуг ч сонсоогvй юм. Чих минь таг дvлий болсон мэт чив чимээгvй намайг нэг хором бvрхэв.
Энэ мєчид би арай гэж сэхээ аван Грэй-д "жаахан хєгжилдєе л дєє" гэж хэлэв. Би тvvний хvзvvгээр нь тэвэрч, мєрєнд нь нvvрээ наагаад костюмных нь захыг чангаар хазав. Тэр vед би ганц л юм єєртєє хэлж байсан нь "ирэнэ хэтэрхий чанга хашхирч болохгvй"... суусан ширээ нь миний байрлалаас сайн харагдаж байлаа.
Грэй хаалга руу биш над руу харж сууж байсан болохоор Гэнри-г орж ирэхэйиг харсангvй, учрыг ч ойлгосонгvй гайхаж дууссан бvдээр над руу харж суув. Гэхдээ жинхэнэ эр хvний зангаар тэр єєртєє итгэлтэй загнаж vсэнд маань гараа хvргэхийг хvртэл оролдож байлаа.
Би толгойгоо тvvн рvv харж байсан ч нvvрэндээ ямар ч хувирал гаргахгvйг хичээж байсан юм. Гэхдээ нvд маань бvхнээ нууж дєнгєсєнгvй бололтой... Грэй миний нvд рvv хараад бараг л дуу алдах дєхєж байгаа нь илт. Би салга хvн шиг гартаа барьсан жунзаа счичрvvлэн байж "Грэй, дарс хаана байнаа. Би дарс уумаар байна. яагаад энд дарс байхгvй байгаа юм" гэж хашгичив. Намайг уурлуулаад дэмийг ойлгосон Грэй vйлчлэгчийг дуудаж чихэнд нь нэг зvйл шивнэхэд vйлчлэгч инээмсэглэчихээд яваад єглєє.
Би энэ бvхний хажуугаар Гэнри ажигласаар байлаа. тэр Клэйр дээр хvрч очив. Клэйр хэтэрхий их баяраар дvvрч байгаа бололтой сандал дээрээсээ vсрэн бууж жаргалтайгаар инээмсэглэсэн. Тэр Гэнри-г ирэхгvй нь гэж сандарч байсан бололтой тvvнийг хоцорсон тухай нэг ч vг хэлсэнгvй. Харин Гэнри цонхийж цайсан ноцтой царайгаа нууж чадалгvй зогсоно. Тэр хоцорсон нь надад бvгдийг урьдынхаас ч тодоор хэлж єгч байлаа. Гэнри ирэхгvй байх гэж их тэмцжээ... Yнэхээр их... Гэвч тэр тэссэнгvй юм байж... Гэнри Клэйрийн ширээнд очиж суув. Тvvнйи нvдэнд унтрашгvй их баярын оч гялалзаж, инээмсэглэнэ... Ямар vзэсгэлэнтэй сайхан харагдаж байснаа тэр хэзээ ч мэдэхгvй ээ...
Грэй хаалга руу биш над руу харж сууж байсан болохоор Гэнри-г орж ирэхэйиг харсангvй, учрыг ч ойлгосонгvй гайхаж дууссан бvдээр над руу харж суув. Гэхдээ жинхэнэ эр хvний зангаар тэр єєртєє итгэлтэй загнаж vсэнд маань гараа хvргэхийг хvртэл оролдож байлаа.
Би толгойгоо тvvн рvv харж байсан ч нvvрэндээ ямар ч хувирал гаргахгvйг хичээж байсан юм. Гэхдээ нvд маань бvхнээ нууж дєнгєсєнгvй бололтой... Грэй миний нvд рvv хараад бараг л дуу алдах дєхєж байгаа нь илт. Би салга хvн шиг гартаа барьсан жунзаа счичрvvлэн байж "Грэй, дарс хаана байнаа. Би дарс уумаар байна. яагаад энд дарс байхгvй байгаа юм" гэж хашгичив. Намайг уурлуулаад дэмийг ойлгосон Грэй vйлчлэгчийг дуудаж чихэнд нь нэг зvйл шивнэхэд vйлчлэгч инээмсэглэчихээд яваад єглєє.
Би энэ бvхний хажуугаар Гэнри ажигласаар байлаа. тэр Клэйр дээр хvрч очив. Клэйр хэтэрхий их баяраар дvvрч байгаа бололтой сандал дээрээсээ vсрэн бууж жаргалтайгаар инээмсэглэсэн. Тэр Гэнри-г ирэхгvй нь гэж сандарч байсан бололтой тvvнйиг хоцорсон тухай нэг ч vг хэлсэнгvй. Харин Гэнри цонхийж цайсан ноцтой царайгаа нууж чадалгvй зогсоно. Тэр хоцорсон нь надад бvгдийг урьдынхаас ч тодоор хэлж єгч байлаа. Гэнри ирэхгvй байх гэж их тэмцжээ... Yнэхээр их... Гэвч тэр тэссэнгvй юм байж... Гэнри Клэйрийн ширээнд очиж суув. Тvvнйи нvдэнд унтрашгvй их баярын оч гялалзаж, инээмсэглэнэ... Ямар vзэсгэлэнтэй сайхан харагдаж байснаа тэр хэзээ ч мэдэхгvй ээ...
Грэй хаалга руу биш над руу харж сууж байсан болохоор Гэнри-г орж ирэхэйиг харсангvй, учрыг ч ойлгосонгvй гайхаж дууссан бvдээр над руу харж суув. Гэхдээ жинхэнэ эр хvний зангаар тэр єєртєє итгэлтэй загнаж vсэнд маань гараа хvргэхийг хvртэл оролдож байлаа.
Би толгойгоо тvvн рvv харж байсан ч нvvрэндээ ямар ч хувирал гаргахгvйг хичээж байсан юм. Гэхдээ нvд маань бvхнээ нууж дєнгєсєнгvй бололтой... Грэй миний нvд рvv хараад бараг л дуу алдах дєхєж байгаа нь илт. Би салга хvн шиг гартаа барьсан жунзаа счичрvvлэн байж "Грэй, дарс хаана байнаа. Би дарс уумаар байна. яагаад энд дарс байхгvй байгаа юм" гэж хашгичив. Намайг уурлуулаад дэмийг ойлгосон Грэй vйлчлэгчийг дуудаж чихэнд нь нэг зvйл шивнэхэд vйлчлэгч инээмсэглэчихээд яваад єглєє.
Би энэ бvхний хажуугаар Гэнри ажигласаар байлаа. тэр Клэйр дээр хvрч очив. Клэйр хэтэрхий их баяраар дvvрч байгаа бололтой сандал дээрээсээ vсрэн бууж жаргалтайгаар инээмсэглэсэн. Тэр Гэнри-г ирэхгvй нь гэж сандарч байсан бололтой тvvнйиг хоцорсон тухай нэг ч vг хэлсэнгvй. Харин Гэнри цонхийж цайсан ноцтой царайгаа нууж чадалгvй зогсоно. Тэр хоцорсон нь надад бvгдийг урьдынхаас ч тодоор хэлж єгч байлаа. Гэнри ирэхгvй байх гэж их тэмцжээ... Yнэхээр их... Гэвч тэр тэссэнгvй юм байж... Гэнри Клэйрийн ширээнд очиж суув. Тvvнйи нvдэнд унтрашгvй их баярын оч гялалзаж, инээмсэглэнэ... Ямар vзэсгэлэнтэй сайхан харагдаж байснаа тэр хэзээ ч мэдэхгvй ээ...
Зєєгч надад дарс авчирч єгєв. Бvvр 2 шилийг. Грэй нэг шилийг нь авч шилэн аяганд цутгах гэсэн боловч би Гэнригийн гараас дарсыг нь булаан авч ємнєє байсан шилэн аяганд хийхдээ цvл пал хийлгэн асгаж даашинзан дээрээ хvртэл цутгачихав. Тэгээд нугуу дуурэн аягаа авч газар унагалаа. Шил хагарах чанга дуутай нийлvvлэн би чангаар инээж эхэллээ.
Грэй бvvр амаа ангайчихсан зогсож харагдана. "Инээ. чангаар хєхрєн инээ" гэж би Грэйд тулган хэлэв. Бидний ойр сууж байсан хvмvvс хэн тэр бvдvvлэг дуу гаргаад байгааг сонирхон эргэн эргэн харсаар байлаа. Яг л миний хvссэнээр.
Би усээ задлан сэгсийлгэж, бvvр сvvлдээ шилтэй дарсыг газар чулуудлаа. Хамаг чангаараа инээж "Ох Гэри минь"гэснээ энэ маань хангалттай санагдсангvй сандалаасаа босч Грэй-н євєр дээр нь сууж тэврэн vнсэж буй мэтээр нvvрээ нvvрэн дээр нь наалаа. Ингэхдээ нь хажуудаа байсан хиймэл ханыг тvлхэн унагав. Бvхэл танхим тэр чигээрээ эргэн харахад би ичиж буй царай гарган босох тэр агшинд Гэнритэй нvvр туллаа. Би над руу харж байсан тvvнйи нvдийг хэзээ ч мартахгvй... Бид 2 чимээгvй байлаа. "Ирэнэ... Ирэнэ" гэж тэр итгэж ядан шивнэж байв.
Би айж ичиж байгаа хvний дvрийг гаргах гэж хичээж байснаа толгойгоо єргєн огт тоогоогvй царай гаргаж "Тэгээд?" гэж хэллээ. Гэнри хойшоо ухрав. Тэгээд чичирсэн. Тэр нvдэндээ итгэхгvй байгаа бололтой хэсэг дарж байснаа "Би чамд саад болохгvй ээ!" гэж хэлээд Клэйр рvv яваад єгєв. "Єєр газар луу явая Клэйр" гэж тэр Клэйр-т хэлж байна. Клэйр ч босч тэр 2 гараад явчихав. Би тэр 2ыг шилэн хаалгаар харагдахгvй болтол нь дагуулан харж билээ... Тэгээд л бvх юм дууссан...
Би тэднийг явсны дараа асар тайван болж билээ. Би Грэй руу эргэхэд тэр миний унагасан хиймэл ханыг босгож тавьж байлаа. Тэгээд "Хатагтай Стаффорд, битгий єєрийгєє зэмлэ дээ. Энэ ч дээр байсан биз." гэж хэлсэн.
"Тийм ээ, Грэй, ингэсэн нь ч дээр байсан юм" гэж би чимээгvйхэн хэлсэн.
БИд 2 буцаж ширээндээ суун, чимээгvйхнээр хоолоо идэж дуусгалаа. МИний бvх ухаан санаа тогтуун тайван байлаа. Би инээмсэглэн ярьж хажуугаар нь зєєлхєн сээтэгнэж байсан тул Грэй нєгєє ичгэвтэр явдалын тухай нэг их санаа зовж байгаа янзгvй сууна. 10.30-ын vед би тvvнйиг гэрт маань хvргэж єгєхийг хvслээ. Тэр ингэж тvргэн салах болсондоо сэтгэл дундуур байгаа нь илт боловч юм хэлсэнгvй эелдэгээр машиндаа суулган намайг гэрт маань хvргэж ирлээ. "2уулаа удахгvй дахиж уулзана биз дээ?" гэж гэрийн vvдэнд ирчихээд гарыг маань атган байж асуув. "Тэгэлгvй яхав. Тун удахгvй... ойр ойхон уулзах болно." гэж намайг хариулахаад Грэй баяр хєєрєєр дуурч яваад єгєв.
... Би гэртээ орж ирлээ. Хичнээн ч удсан юм бvv мэд ямар ч гэсэн би хєдлєлгvй удаан зогсов... Бvх юм нэгэнт ард хоцорчээ.
Би Гэнри-н ажлын єрєєнд нь орлоо. Газар хэвтэх хэдэн цаасыг авч ширээн дээр , єрєєний голд тавьсан сандалыг байранд нь тавив. Буйдан дээрхи дэрнvvдйиг засч дараа нь Гэнри-н ширээн дээрхь зураг тосол гэх мэт зvйлсийг янзлав. Тvvнйиг шугам, гортиг, бусад хэрэглэл нь газраар нэг тарж. Би тэр бvгдийг нь ширээн дээр нь тавиад зууханд гал асаалаа. ингэж хамгийн сvvлчийн удаа гэртээ эхнэр шиг байлаа би.
БYх юмийг янзалж дуусаад. би галын дэргэд очиж газар суув. Зуухны хажууд байдаг Гэнри-н тvшлэгтэй сандал , хєлєє тавидаг дэрийг нь баахан харж суулаа. САндал дээр нь сууж зvрхлээгvй учраас, хєлнийх нь дэрэн дээр толгойгоо тавиж харанхуйг бvдэг улаан гэрлээрээ, чимээгvйг дуугаараа vргээх галыг ширтэн хэвтэв. Байн байн тэр дэрийг vнсэж байснаа би санаж байна....