Author Topic: Санал болгох ном  (Read 70370 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline nominerdene

  • Posts: 6
Санал болгох ном
« on: 2009.11.30 11:20 »
ЭМШУИС-ийн 6-р курсын Баясгалан гэдэг оюутны бичсэн "Залуу хүний ширээний ном " гэдэг ном бол үнэхээр гоё ном байна лээ шүү тэрийг заавал уншаарай бидэнтэй л адаилхан оюутан тийм мундаг ном гаргасан байна.

Offline MadRhymeZ

  • Posts: 39
(No subject)
« Reply #1 on: 2010.10.29 21:38 »
За нөхдөө миний санал болгох ном гэвэл Р.Чойном гуайн Сүмтэй будрын чулуу л байна да.
Унш бод бич...

Offline Jack.p

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 37
gg
« Reply #2 on: 2010.11.06 01:42 »
Залуу хүний ширээний номыг уншсаан, шилдэг 100 суутан, кино, ном гээд сонирхолтой мэдээллүүд их байна лээ. Тэр Баясгалан ч овоо чадварлаг залуу байна лээ, ерөнхийлөгчийн шагнал, улсын тэтгэлэгүүд, ер нь оюутнуудад өгдөг томоохон шагналуудыг түүцэн гар байна лээээ. Харин номонд нь утгын болон үгийн алдаа их байна лээ. Энэ тал дээр маш муу ажилласан байна лээ
« Last Edit: 2012.08.11 17:55 by serdaram »
[color=indigo:554d4edf65]Чи байна гэдэг хангалтгvй бөгөөд харин чи хэн бэ гэдэг нь хамгийн чухал![/color:554d4edf65]

санал нэг байна
« Reply #3 on: 2010.11.09 13:53 »
Би бас тэр залу хүний ширээний нот гэдэг номыг уншсан үнэхээр дажгүй ном байлээ.ном кино хөгжим гээд олон зүйдийг санал болгоно оо. Бас Дорд үзэгдэгсэд гэдэг ном.

Offline END

  • Гацуурхан
  • *
  • Posts: 6
Re:
« Reply #4 on: 2012.08.31 00:38 »
За нөхдөө миний санал болгох ном гэвэл Р.Чойном гуайн Сүмтэй будрын чулуу л байна да.

 ;)

Offline B.Gantsooj

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 39
Re: Санал болгох ном
« Reply #5 on: 2012.09.10 14:53 »
Secret гээд ном бас дажгүй ш д

Offline ariuka_0779

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 48
Re: Санал болгох ном
« Reply #6 on: 2012.10.03 23:02 »
Е.Батчулуун "Дэлхийн судлал"
Шүүдэрцэцэг Шүлгийн цоморлиг


нэг гоё ном гарсан байна лээ Ертөнцийн сонин хачин, үүсэл хөгжил гэсэн 20000төг-н сонирхолтой ном гарсан байлээ зузаан тэрийг нэг авч уншина даа. их гоё санагдад байгамдаа

Offline enhmandah

  • Самбарын дэд удирдагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 768
  • Мод тарих галт тэрэгний хөдөлгүүр бүү зогсог...
    • Ногоон блог
Re: Санал болгох ном
« Reply #7 on: 2012.10.05 13:46 »

Энд
сонирхолтой электрон номнууд байгаа.
« Last Edit: 2012.10.05 13:50 by enhmandah »
МОНГОЛ ҮСГЭЭРЭЭ ФОРУМ ДЭЭРЭЭ БИЧИЦГЭЭЕ.

Чихний чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл мину.

Offline bekhe

  • Гацуурхан
  • *
  • Posts: 17
Re: Санал болгох ном
« Reply #8 on: 2012.10.10 02:37 »
Аннагын өдрийн тэмдэглэл- энэ бол заавал унших ном
Алтан загасны үлгэрийг уншаараа. Уншихдаа эдийн засгийн талаас н дүгнэлт хийгээрэ
зарим охидууддаа: 'Бүсгүй та эргэлзэлгүй яв'  гэдэг номыг нэг уншаад амидралдаа 7 зарчмыг нь хэрэгжүүлж үзээрэй ;D

Offline udvalashka

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 32
Re: Санал болгох ном
« Reply #9 on: 2012.10.22 22:44 »
Emily Bronte "Wuthering Heights" энэ үнэхээр сонирхолтой.хүний олон талын зан чанарыг харуулсан ном байнлээ,Мөн СЭТГЭХҮЙН ЦАР ХҮРЭЭНИЙ ГАЙХАМШИГ гэдэг ном маш их таалагдсан,амжилтанд хүрэх нууцыг яг энэ номонд л олж харсан

Offline B.Gantsooj

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 39
Re: Санал болгох ном
« Reply #10 on: 2012.10.25 23:07 »
ИХ УДГАН СЭЛХЭНЦЭГ

Offline Tegshjargal

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 31
Re: Санал болгох ном
« Reply #11 on: 2012.11.05 22:44 »
Amjiltand hureh altan tulhuur. gedeg nom goy nom bnle ;)
Тэгшжаргал

Offline бөртэ

  • Гацуурхан
  • *
  • Posts: 13
Re: Санал болгох ном
« Reply #12 on: 2012.12.05 21:20 »
Аюурзана-Шүгдэн
Айн Рэнд-Авааль нөхрөө худалдаж авсан минь жижигхээн өгүүллэг байдий.Гэхдээ миний бодлоор лав эмэгтэй хүн бүр ялангуяа дурласан эмэгтэй бүрийн заавал унших ёстой өгүүллэг
Теодер Драйзер-Женни Герхардт,Керри эгч
Набаков-Лолита
Лев Толстой-Анна Карренина
Зян Рун-Чонон сүлд
Чехов-ын өгүүллэгүүдийн эмхэтгэл
Цаг хугацааны товч түүх
Монтень сонгомол эссе......
Хүүхдүүд твайлайтын цувралыг хорин хэдээр 3,4-өөр нь,Яаж турах уу?Яаж баяжих уу?Яавал намайг эрчүүд тоох уу?гэсэн номнуудыг аваад л байдаг хирнээ  хүнд арай бодох зүйлүүдийг үлдээх,арай уншууртай номнууд тэр номноос нь 2 дахин хямдхан байхад мөнгө байхгүй гэдэг тэнэг шалтгаан хэлдэгт аймар дургүй.

Offline бөртэ

  • Гацуурхан
  • *
  • Posts: 13
Re: Санал болгох ном
« Reply #13 on: 2012.12.05 21:23 »
"The husband I bought"
Айн Рэнд "Авааль нөхрөө худалдаж авсан минь"


Би энэ єггvллэгийг бичих учиргvй байсан юм...

Зєвхєн чив чимээгvй байснаараа л би энэ бvхнийг даван туулсан. Єєрийгєє дуугvй байлгахийн тулд магадгvй энэ хорвоо дээрхи ямар ч бvсгvй туулж гараагvй тэр их зовлонг би тэссэн юм. Харин одоо- Би яриж эхлэхээр шийдсэн. Yнэндээ одоо нууцаа дэлгэх нь ямар ч утгагvй ч гэсэн надад итгэл найдвар байсаар байгаагаа би саяхан мэдсэн юм. Миний эцсийн ганцхан найдвар. Надад одоо их цаг vлдээгvй байгаа. Амьдрал хов хоосорч, эрлэгийн vvдэн дээр оччихоод байхад хамгийн эцсийнхээ боломжийг ашигласныг минь буруутгах хvн гарахгvй гэж би найднам. Бvх юм дуусахын ємнєх ганцхан боломж... Тийм учраас би энэхvv нууцаа бичэхээр шийдсэн юм.

Би Гэнрид хайртай байсаан. одоо ч хайртай. Єєрийнхєє тухай єнгvрсvн амидралийнхаа тухай хэлж чадах ганцхан юм маань гэвэл юрдєє л энэ. Миний амьдрал гэвэл юрдєє л Гэнри. Энэ хорвоо дээр хайрлаж дурлаж vзээгvй хун нэгээхэн ч vгvй биз ээ! Гэхдээ хайр гэгч чиний ухаан санаа, зvрх сэтгэл гээд бvхэл хил хязгаарыг тєвєггvй давж чаддаг юм билээ.

Би тvvнтэй хэрхэн танилцаж байснаа огт боддоггvй юм. Надад угаасаа чухал ч биш. Би тvvнтэйгээ уулзах учиртай л байсан, тэгээд л бид учирсан. Хэзээ, яж ягаад тvvнйиг хайрлаж эхэлсэн, хэрхэн тvvнйиг хайрладагаа ухаарсаныгаа бол бvvр ч мэдэхгvй. Миний мэдэх юм гэвэл амьдрал маань 2хон vгнээс бvрдэж байсан: "Гэнри Стаффорд". тэр єндєр туранхай, бас хэтэрхий vзэсгэлэнтэй хvн байсан юм. Тэр маань асар их хvсэл тэмvлэлтэй байсан ч тэрийгээ хэзээ нэг цагт анзаарч байсан гэж боддоггvй. Байгалиас л тэр чигээрээ тєрсєн хун байсан. Yргэлжилсэн их хvсэл мєрєєдєл тvvнд бурхнаас заясан байсан юм. Гэнри миний л мэдэх хамгийн тогс тєгєлдєр, ухаалаг эр. Бvхэл хамт олон даяраа тvvнйиг гайхан бишэрдэг байхад тэр бусад хvмvvсйиг шоглон хєхєрч чаддаг байлаа. Бага зэрэг залхуу, бас няхуур. Гэхдээ тvvнйиг юу ч цочроож чадахгvй. Єєртєє шvvмлжлэлтэй бас итгэлтэй ханддаг ч бусадтай тохуурхангуй ихэмсэг байдлаар харьцдаг байсан юм.

Мэдээж манай жижиэгхэн хотын охин бvр тvvн рvv хошуурдаг байлаа. Тэр хvн бvртэй нээлттэй сээтгэнэдэг байсан ниь охидийг галзууруулах дєхдєг байв. Гэнри-н аав нь тvvнд томоохон бизнюс орхисоныг Гэнри зовлон тєвєг багатай ч хангалттай мєнгє олж чадахуйцаар зохицуулан эрхэлдэг байжээ. Тэр нийгэм хамт олонтойгоо харьцахдаа, хатагтай нартай сээтэгнэхдээ, ном сонин уншихдаа гаргадаг эелдэг байдал, тєгс тоомжиргvй байдлаараа бизнюсээ эрхэлдэг байсан.

Ноён Барнс- бас ахисан хуульч, хуучин анд маань нэг удаа "Тэр боломжгvй залуу... Би тvvнйи хайрлах бvсгvйд атаархана... харин тvvнтэй гэрлэх бvсгvйг єрєвдєнє." гэж их л бодлогоширонгуй дуугаар надад хэлж байсан юм. Тухайн уедээ бол би ганц нён Барнсын ч биш олон хvний атаархалыг тєрvvлсэн: Гэнри Стаффорд намайг хайрласан. тэгэхэд би дєнгєж 21 настай, хамгийн сайн их сургуулиудын нэгийг тєгсчихєєд байсан юм. Би эцэг эхийнхээ vлдээсэн vзэсгэлэнтэй эдлэн газарт, уугуул хотдоо ирж амьдрахаар шийдсэн маань ямар ч учиртай байсан юм бэ дээ. Ойрын ямар ч хамаатангvй надад vлдсэн тэр эдлэн газар том, тансаг, бас сайхан том цэцэрлэгтэй байлаа. Би тэндээ єєєрєє єєєрийнхєєрєє амидарсаар бvvр дасчихсан байв.

Энэ єггvллэгтээ би хамаг л vнэнийг хэлж байгаа учраас би єєєрийгєє vзэсгэлэнтэй сайхан байсан гэдгээ ч хэлэх хэрэгтэй болов уу! Бас бусдаас илvv цэцэн цэлмэг гэдгээ ч би мэддэг байсан юм. Юр нь ухаалаг хvн єєрийнхєє ухалагийг яж ч байсан мэддэг шvv дээ. Хvмvvс бvгд л намайг "Дэндvv сайхан ухаалаг охин" "асар их ирээдvйтэй бvсгvй" гэлцдэг байсан ч гэсэн миний єєрийнхєєрєє зан-д маань нэг их дуртай байгаагvй шиг сангддаг.

Offline бөртэ

  • Гацуурхан
  • *
  • Posts: 13
Re: Санал болгох ном
« Reply #14 on: 2012.12.05 21:24 »
Би Гэнри Стаффорд-д хайртай байлаа. Миний насныхаа эцэст ойлгож авсан зvйл бол ердєє л энэ. Тэр миний амьдрал байсан юм. Хэзээ нэгэн цагт єєр хvнийг хайрлаж чадахгvй гэдгээ би vргэлж мэддэг байсан. Тэр маань ч vнэн байжээ. Магадгvй хvн хvнээ тэгж их хайрлаж болохгvй, дэмий байдаг байх. Гэхдээ одоо хэнбэ гуайи ч надад тэгж хэлээд нэмэргvй болжээ: тэр миний амьдрал байсан юм байж.

Стаффорд ч надад хайртай байсаан. Бvvр чин сэтгэлээсээ. Энэ бол тvvнйи амиьдралдаа анх удаа инээлгvйгээр харсан зvйл нь байсан юм. "Би єєрийгєє хайрын ємнє ийм хvчин мєхєс амьтан болчихно гэж хэзээ ч боддоггvй байжээ" гэж тэр маань заримдаа зєєлхєн хэлдэг байв. "Чи минийх байх учиртай, Иринэ. ягад гэвэл би єєрийнхєє хvссэн бvгдийг авах гэж хорвоод тєрсєн хvн. Харин чи бол миний хорвоогоос хvсэх цорын ганц зvйл." гээд гарын маань хурууны єндєгнєєс мєр хvртэл маань vнсэж байсныг нь би мартдаггvй юм.

Би бол тvvн рvv харахдаа энэ хорвоо дээр єєр юг ч мэдэрч чадахаа больдог байлаа. Тvvнйи хєдлєж байгаа нь, ааш аяг нь дуу хоолой нь гээд бvгд л намайг чичрvvлж орхидог... Yvн шиг их сэтгэлийн хєдлєл, хvсэл биед чин нэг орчихвол хэзээ ч гардаггvй юм билээ. Сvvлчийн чин амисгал л vvнйи тєгсгєл болно. Энэ мэдрэмж чиний биеийг чин шатаж дуустал оршино. Дахин шатах юу ч vлдээгvй байхад ч тэр мэдрэмж бадамлан ассаар л байх болно. Тэгээд л аз жаргал эхлэнэ дээ. Дэндvv их жаргал...
Би нэг єдрийг бvvр аягуй тод санаж байна. Yер усаар ямар баян байдаг билээ дээ... Яг л тийм их нартай нэгэн єдєр байсан юм. Тэр бид 2 дvvжйн даажин дээр тоглож байлаа. Бид 2 цав цагаан хувцастай, урт нарийн тавцангийн 2 талд нь зогсчихсон, олсноос гараараа чанга гэгч нь атгачихсан нэг талас нєгєє тал руу нисэх мэт савлуурдаж байлаа. Бид маш хурдан савлаж байснаас болоод олс хачин этгээд дуу гаргаж, би бvvр амьсгалж ч чадахгvй болчихсон байсан юм. Дээшээ... Дооошоо... Дээшээ... Дооошоо... Дэрэвгэр банзал маань євдєгнєєс ч дээш гарч нисэн байхад тэр маань "илvv хурдан, илvv хурдан" хэмээн хашигарч байлаа. "Дээшээ... Гэнри дээшээ..." гэж би хариулсан. ТСамц нь цээж онгорхой, ханцуйгаа тохой хvртлээ шуучихсан тэр мааньи ямар ч vзэсгэлэнтэй харагдаж байгаав дээ...Гараараа олсноос барьчихсан тvvнйи хєнгєн шингэн хєдєлгєєн, хvчтэй уян бие нь савлуурыг дор нь л хєдєлгєчихєж байлаа. Yс н; салхинд намираад л...

Амьсгалж ч чадахгvй, тэр хурц наранд байхдаа би ємнєєє байгаа залуугаас єєр юуг ч мэдрэхгvй байж билээ. ДАраа нь хэн хэндээ юу ч хэлэгvйгээр савлуурын хамгийн єндєр цэгээс хамаг хурдаараа vсрэн буусан. Газарт унахдаа бид 2 гар хєлєє бяцхан шалбалцгаасан боловч тэр тухай хэн маань ч бодох сєхєє байсангvй. Тэр намайг тэвэрч савлуур дээр байхад ч мэдрэгдээгvй тэр их галзууралтайгаар vнссэн юм. Энэ нь бидний анхны удаа vнсэлцэж байсан явдал биш боловч, би тэр vнсэлтийг хэзээ ч мартахгvй. Тvvнйи гарт байгаагаа бодохоор би бараг ухаан алдчихаж байлаа. Би тvvнйи мєрийг чанга гэгч нь базаж (урт хумс маань цусийг нь гартал хvчтэй базсан байлаа.) тvvнйигээ vнссэн. Дараа нь хvзvvг нь... цамцных нь онгорхой заханд н; хуртэл унссэн...

Тэр уед бидний бие биэндээ хэлсэн ганц л vг нь тvvнээс гарсан байлаа... Зєєлхєн шивнээ... "Yyрд ийм байна гэж хэлээч... Иринэ... Yvрд".
Дараагийнх єдєр тэр ирсэнгvй. Yдэш хvртэл сэтгэлээ чилээн хvлээлээ. Байхгvй. Дарагийн єдєр нь ч бас тэр узэгдсэнгvй. Харин миний зvгээс жаахан ч болов анхаарал татахыг хvсэн явдаг, єєртєє итгэлтэй нэгэн залуу дарах єдєр нь намайг дуудаж янзан бvрийн юмны тухай эцэс тєгсгєлгvй мэт юмс ярисаар байснаа сvйлд нь “Нээрээ сониноос, Гэнри Стаффордын бизнес аюлд учирсан гэнэ лээ. Их л чухал хэцvv юм болсон гэж хvмvvс ярилцацгаах юм билээ.” гэж хэллээ. Маргааш нь би тэр муухай мэдээг бvхнээр нь сонсож билээ: Гэнри бvvр зvйрч дууссан байлаа. Тэр єєрєє юу ч vгvй хоосроод зогсоогvЙ, маш олон хvнд хувь заяа, асар их мєнгє тєлєх учиртай vлдсэн байлаа. Гэхдээ энэ нь тvvнйи буруу биш байжээ… Зvгээр л болчихсон юм байж. Хvн бvр тэрийг нь мэдэж байсан хэрнээ бvгд л тvvнйиг буруутгаж байв. Тэр дампууралтай хамт тvvнйи нэр тєр, ажил хэрэг, ирээдvЙ бvгд нь шалбаагт унасан юм.
Тvvнйи кимпань сvйрсэн нь маниа хотынхныг хэсэгтээ л баясгаж байв. Зарим нэг нь Гэнри-г єрєвдєх боловч, ихэнх нь баяртай байлаа. ХYмvvс Гэнри-г хvндэлдэгийнхээ зэрэгцээгээр атаархдаг байж… эсвэл тэд тvvнйиг хvндэлдэг болохоороо ч атаархдаг байсан биз. Би нэг хvн “ Одоо тэрнийг ямар нvvр гаргахыг нь харах юмсан” гэж байхыг сонсож байлаа. Бас єєр нэг нь “Ха ха шившигтэй юм” гэнэ...

Маш олон хvмvvс намайг ч бас зvгээр байлгасангvй. “Гэнри тэр Ирэнэ Вилмэрын юунд нь болдог байнаа.” Паци Тиллинс гэгч алдартай сээтэн хvvхэн олон хvний санал бодлыг нэг єгvvлбэрээр хэлчихэж байсан юм. Харин одоо Хатагтай Хью— маниа нийгмийн тэргvvн хvмvvсйин нэг (гэм нь хvнтэй гэрлvvлэх 3 охинтой) надад “Чи цагаа олж зугацан нь болсон юм. Угаасаа би тэр залууг нэг л бvтэхгvЙ амьтан гэж мэдээд байсан юмаа” гэж хэлж байна. Паци нvvрээ будангаа хажуугаас нь “Тэхээр хонгор минь дараагинх нь хэн бэ?” гэх нь дуулдана…

Эдгээрийн аль нь ч надад ямар ч нєлєє vзvvлэлгvЙ байж чадсан юм. Би ямар ч гэсэн нєхцєл байдалыг ойлгож, энэ сvйрэл vнэхээр Гэнри-г дахиж босч ирэхгvЙ болгож уу vгvй юу гэдгийг мэдэхийг л хvсч байсан. Миний хvндэлдэг нэгэн бизнесмен санамсаргvйгээр миний бух асуултад хариулчихав. “Гэнри уг нь vнэнч шударга сайхан залуу байгаа юм” гэж тэр нэг найздаа яриж байсныг нь би санамсаргvЙ сонсчихсон юм. “Гэхдээ одоо аль болох хурдан єєєрийгєє буудах л тvvнйи нэр тєрийг аварч чадах биз… ”. Тэгээд л би бvхнийг ойлгов. Би удаан ч бодсонгvЙ, мєрєн дээрээ нэг юм авч хаячихаад л тэднийх рvv хамаг хурдаараа гvйж билээ. ТYvнйигээ харсан даруйдаа би єєрийн эрхгvЙ айн чичэрсэн. Би тvvнйигээ бараг л танисангvЙ: ширээн дээр сууж байгаа чулуун нvvр хєдєлгєєнгvЙ нvд тvvнйих минь гэхэд итгэмээргvй байлаа. Сандалных нь хажуугаар тvvнйи нэг гар нь амь;гvЙ юм шиг унжиж хурууных нь єндєг нь vл мэдэг чичэрнэ.
Намайг орж ирэхийг ч тэр мэдсэнгvй. Би тvvн рvv очоод толгойгоо євдєгнийх нь завсар хийн сєхрєн унав. Тэр хэсэг дагжин байснаа гарыг минь хvчтэй татаж намайг босгоод “Гэртээ хари Ирэнэ.” Гэж хvйтэн утгагvЙ єнгєєр хэллээ. “Тэгээд дахиад хэзээ ч битгий эргэж ирээрэй!”
“Чи надад хайргvЙ юм гэж vv? Гэнри” гэж би єєрєє ч мэдэлгvЙ шивнэв.
“Одоо бидний хооронд юу ч болохоосоо єнгєрсєн гэдгийг чи ойлгохгvй байна гэж vv? ”гэж хэлэхэд тvvнйи дуунаас нь; зовлон шаналал, уур уцаар ханхалж байсан. Би ойлгож байлаа. Гэхдээ би ойлгонгуутаа инээмсэглэсэн юм: энэ бvгд тvvнйи хэлсэн vнэн байх ямар ч учир байхгvй. Мєнгє одоо бидний хайрыг сатааруулах гэж оролдож байна. “Мєнгє надаас Гэнри-г булаах гэнээ? Шог юм.” Би чанга гэгчээр инээж эхэллээ… Гэхдээ айдас дvvрэн инээдээр… Хэрвээ чиний бvхэл амьдрал, утга учир, чамд байгаа ганцхан бурханыг чин зєвхєн мєнгєгvЙ болсных нь тєлєє орхи гавэл инээд чин хvрэхгvЙ гэж vv?

Offline бөртэ

  • Гацуурхан
  • *
  • Posts: 13
Re: Санал болгох ном
« Reply #15 on: 2012.12.05 21:25 »
Тэр маань намайг сонсохыг хvсээгvЙ ч би сонсуулж чадсан юм. Хэр зэрэг удаан хэдэн цаг гуйснаа ч би мэдэхгvй байна. Тэр vгvйсгэсээр л байлаа. Тэр заримдаа зєєлхнєєр намайг орхихыг гуйж, заримдаа хvйтэн єнгєєр яв гэж хашгирч байв… Гэсэн ч би тvvнйи нvдэнд нь байсан асар хvчтэй хайр хэвээрээ байсныг олж харсан. Тийм учраас явах тухай бодсон ч vгvй. Би тvvнйи хєлд нь сууж “Гэнри Гэнри… Би чамгvйгээр амьдарч чадахгvЙ шvv дээ…чадахгvй” гээд уйьлж байлаа. Гэхдээ л тvvнйиг намайг сонстол нь бас л зєндєє удсан… Гэхдээ цєхрєл ямагт залаа олдог юм билээ… Эцсийн эцэст тэр бууж єгсєн юм: тэр гэнэт намайг тэвэрч нvvрйиг минь нулимс vнсэлт 2оороо будаад “Тэгнээ… Ирэнэ.. тэгнэ” гэж хэлээд чичэрч билээ. Тvvнйи их хайр нь бvдийг нь дуусашгvЙ их сэтгэл хєдлєлєєр дvvргэсэн байлаа.
Манай бяцхан хотынхны гайхширал Гэнригийн дампууралаар дууссангvЙ: тэд бид 2ын тухай дуулахдаа ёстой нэг дэлбэрэх шиг болж байлаа. Эхлээд тvvнд хэн ч итгэсэнгvй. Итгэх ч аргагvЙ байсан юм чин… Тэд бvгд намайг галзуу солиотой мэтээр бодож байв… Гэхдээ vнээн би хайрандаа галзуурчихсан байсан юм… Хатагтай Хью хvртэл над дээр гvйж ирээд “Чи чин галзуураа юу? Чи тvvнтэй гэрлэж болохгvЙ, Ирэнэ… Энэ чин тэнэг хэрэг… тэнэг…” гэж vнэн сэтгэлээсээ хэлж байсан. Тэр бvvр хэлэх vгээ ч олохгу;И байв. Тvvнйи найз, єєрийгєє нэг их илэрхийлээд байдаагvЙ Ноён Броганхvртэл “Наадах чин солиорчихож” гэж хэлж байсан юм даг

Ноён Дэвис- манай эцэг эх 2ын хуучин анд надтай ярихаар ирлээ. Тэр намайг дахин энэ шийдвэрээ бодож vзэхийг хvсэв. Би єєрийнхєє ирээдvйг нєхрийнхєє єрийг тєлєхдєє зарцуулах юм бол юу ч vгvй vлдэж хамраараа газар хатгана гэнэ. ха ха ха. Би vvнйиг сонсоод инээхээс єєр юу ч хэлсэнгvй. БИ дэндvv их жаргалтай байлаа.

Хамгийн холын хараатай vгийг Ноён Барнэс хэлсэн юм. Тэр над руу бодлогоширсон нvдээр удаан ширцэж амьдрал таньснийх нь ул мєр болж ульдсэн уйтгартай зєєлєн инээмсэглэлэээр мишээж "Чамайг дандаа ийм их баяртай байхгvй л болов уу гэж би айж байна, Ирэнэ... Ийм их хvсэл мєрєєдєл, дэврvvн тэмvvлэл сайн юм авчирдаггvй юм шvv!" гэж хэлсэн юм. Дараагаар нь тэр ГЭнри руу эргэж "Стаффорд! чи єєрийнхєє алхах гишгэхийг мэдэж л яваарай даа..." гэж хvйтэн єнгєєр хэллээ. "Надад тэгж хэлэх тань илvvц биз дээ!" гэж Стаффорд тvvнээс дутахгvй хvйтэн єнгєєр хариулсан юм.

Ингээд бид гэрлэлээ. ЗАрим хvмvvс тєгс аз жаргал хэзээ ч байдаггvй гэж хэлэх нь бий. Гэхдээ би тэр тєгс аз жаргалыг амссан юм. МИний мэдэрч байсан тэр эмдрэмжийг аз жаргал гэхэд ч багадна... Би Гэнригийн эхнэр нь боллоо... Би одоо Ирэнэ Вилмэр биш Ирэнэ Стаффорд. Би гэрлэчихээд яг яжк байснаа санадаггvй юм. Ер нь юу ч санадаггvй юм. ХЭрвээ хэн нэг нь ирээд надаас гэрлэчихээд яж байсан ямар байсныг маань асуувал би ганцхан л vг хэлж чадна: "Гэнри". Тэр vргэлж тэнд байсан, надад єєр юу хэрэгтэй байх билээ дээ. Би єєртєє байсан бvхнийгээ зарж тvvнйи єрийг дарж нэг ёсондоо тvvнйиг аварлаа. Бид одоо зєвхєн 2 биенийхээ тєлєє амьдрах л vлдлээ: єєр хэн ч биднийг ядраахгvй, зєвхєн бид 2... 2 хvнь хамтдаа туулж болох хамгийн агуу амьдрал.

Гэхдээ нэг их удалгvй ирээдvйнхээ тухай бодохоос єєр аргагvй болсон юм. Бид нэгэнт надад байсан хамаг мєнгийг vрж, миний байшин сав, vнэт эдлэлийг бvгдийг нь зарчихсан байсан учраас, єєр орлогын эх vvсвэр олох шаардлагатай болов. ГЭнри их сургуулиа инженер мэргэжлээр тєгссєн учраас энэ чиглэлээрээ ажиллах болов. ХЭдий нэг их сvртэй ажил биш байсан ч урьд нь мэргэжлээрээ ажиллаж байгаагvй тvvнд дажгvй л эхлэл байлаа.

Манайх гэдэг айл нэгэн бяцхан сууцанд амь зогоох болов. Тэгээд л амьдрал эхэлсэн дээ. Тvvнйиг зохих ёсоор ам;друулах гэж би єєртєє байдаг хамаг хvчээ шавхаж байв. Гэнри маань заримдаа эрч хvчээ хуваарьлаж чаддагvй учир, бИ тvvнйи ажилд нь ч хvртрэл туслаж байсан. Маш чухал ажлынхаа тэг дунд нь явж байж, буйдан дээр хэвтэж сонирхолтой ном уншин тамхи баагиулан хэвтэх нь тvvнйи хувид байнга тохиолддог байв. ГЭсэн ч би тvvнйи ажлыг нь хийлгэх аргуудыг vргэлж олж чаддаг байсан бєгєєд тэр маань улам л илvv амжилттай ажилласаар байлаа.
Би тvvнйи энгийн нэгэн найз нь юм уу зарц нь болж хувьрахгvйг хичээж байв. Би тvvнйи эхнэр нь бас амраг нь байж чадсан гэж итгэдэг. Би єєртєє тодорхой бус жихvvн байдлыг бий болгоcoн нь намайг тvvнээс vл мэдэг холдуулж, тvvнйи сонирхолыг нь улам хєдєлгєж чаддаг байсан. Гэрийн бvх ажлыг чухам хэзээдээ хийгээд байгааг минь тэр хэзээ ч анзаарч байгаагvй. Би тvvнйи хувьд баталгаат бараа биш гэрийнхээ хатан хаан, нэгэн нууцлаг оршин тогтногч болж чадаж байлаа. Бид 2 гэрийн амьдралыг хэзээ ч анзаарч байгаагvй гэж би итгэл дvvрэн хэлнe. Бид асар хvчтэй сэтгэлээр жигvvрлэсэн амрагууд байлаа... Тэгээд л болоо...

Би тvvнйи амьдралыг нь романс болгож чадсан. Би амьдралын єдєр хором бvрийг єєр єєр, сэтгэл хєдлєм болгож чадсан. ГЭр маань амарч, идэж унтдаг газар бус, тэр маань тэмцэж, хожиж, эзлэн авах тоглоомыг тоглодог сэтгэл хєдєлгєсєн ордон байлаа.

"Чам шиг бvсгvйг бvтээх гэж хэн бодож олдог байна аа, Ирэнэ." гэж тэр маань заримдаа хэлдэг байв. "Миний амьдарч байгаа нь зєвхєн чиний хvчээр юм шvv дээ" гэж хэлээд миний мєр хvзvvг маань гал халуун vнсэлтээр тєєнєдєг байлаа. Би юу ч хэлсэнгvй. БИ ер нь тvvнд хэзээ ч сэтгэлээ бvхлээр нь vзvvлж байгаагvй юм. Эр хvн єєрийгєє бvсгvй хvний бvх амьдрал гэдгийг мэдээд хэрэггvй байдаг юм. ГЭхдээ л ГЭнри vvнйиг мэдэрдэг байсныг нь би мэднэ.

Хэсэг хугацаа єнгєрсний дараа биднийг vл ойшоосон єнгєєр угцан хотынхон маань арай эелдэгээр хандаж эхлэв. Гэхдээ тэмцэл, хєдєлмєр, ганцаардалаас єєр зvйлгvй байсан эхний хэдэн жилvvдэд би ганцаарахнаа л; Гэнриг хєтєлж явсан юм. Тэр жилvvдэд тvvнд надаас єєр хэн ч хэрээгvй байсан гэдгийгээ би ам бардам хэлнэ. Манай гэрээр байнга ирдэг зоцдын нэг нь миний сайн анд ноён Барнс бєгєєд тэр бидний амьдралыг анхааралтай ажиглаж, бидний vл бvтэх аз жаргалыг гайхдаг байв. Нэг удаа тэр "Ирэнэ, хэрвээ тэр чамд хайртай байхаа больчихвол ях вэ?" гэж асуусан юм. Би хамаг хvчээ гарган байж "ДАхиж наад тухайгаа битгий дурс, зарим юмнуудыг ярих ч хэрэггvй дэндvv муухай байдаг юм" гэж хэлж билээ. ТСАг хугацаа урссаар... гэвч бидний хайр хол хєндий болохын оронд улам бvр агуу болсоор байлаа. Бид одоо 2 биенийхээ харц, хєдєлгєєн, vйл хєдлєл бvхнийг уншиж чаддаг болсон байв. Тvvнйи ажлын єрєєний камин зуухны ємнє бид 2 vдшийг єнгєрєєх дуртайсан. Би дэрэн дээр сууж, хивсэн дээр хэвтэж байгаа тvvнйи толгойг євдєг дээрээ тавиад дvрэлзэх галын элчинд удаан гэгч нь vнсэлцдэгсэн. "2 хvн яж ингэж нэг нэгтээ тохирдог байнаа гэж би хааяа боддог юмаа, Ирэнэ" гэж тэр заримдаа хэлнэ.

Бид ингэж 4 жил амьдарсан юм. Бvтэн 4 жил тєгс аз жаргал, ухаангvй дурлал. Тийм их аз жаргал хvн болгоны амьдралд тохиолддог ч юм уу мэдэхгvй. Тэгээд бодохноо одоо би єєрийгєє зовж байна гэж хэлэх эрхтэй эсэхээ бас сайн мэддэггvй юмаа. Би амьдралд асар єндєр vнэ тєлсєн нь vнэн ч, амьдрал надад бас агуу их аз жаргалыг бэлэглэж байсныг би мартдаггvй ээ! Миний туулж єнгєрсєн зовлон жаргал 2 ер нь л яг тэнцэх байх....

Бид 2 нийгмийн амьдралд дахин орж эхэллээ. хvмvvс бид 2ын жигтэй дурлалыг vзээд магадгvй ур;дынхаасаа илvvтэйгээр хvндэлж харьцдаг байсан байх. Гэнри-г хvн болгон л хvндэлж байдаг, хаа сайгvй урьж залдаг болов. Тvvнйи ажлын амжилт ч ахиж, ямартай ч хамгийн сайн инженерvvдйин тоонд зvй ёсоор багтдаг болсон байлаа. Тvvн шиг хєгжилтэй сонирхолтой хvнийг зєвхєн мєнгє тєгрєггvйгээс нь болоод нийгэм тvлхдэггvй юм билээ

Offline бөртэ

  • Гацуурхан
  • *
  • Posts: 13
Re: Санал болгох ном
« Reply #16 on: 2012.12.05 21:26 »
Ийнхvv єєдєр хоног аз жаргалтай єнгєрч байтал тэр явдал болсон юм... Энэ бvхнийг би амьдарч туулсан юм чин бичэж чадах зориг надаас гарнаа...

Манай хотод нэгэн шинэ бvсгvй vзэгдэх болов. Тvvнйи нэр нь Клэйр Ван Дален. Тэр нєхрєєсєє салсан Нью-Ёрк-д амьдардаг нэгэн байсан бєгєєд Еврєпе-с буцаж явахдаа манай хотод байдаг холын хамаатныдаа зочлохоор ирсэн байлаа. Би хамгийн анх удаа тvvнйиг бvжгийн vдэшлэг дээр харж билээ. Тэр яг эртний уран баримал шиг уран гоо биетэй, алтан шаргал арьс гал улаан уруултай бvсгvй байж билээ. Хав хар vсээ голуур нь хувааж шулуухнаар самнасан бас урт ээмгийг эвтэйхэн нь аргагvй зvvсэн байлаа. Тvvнйи уян намуухан хєдєлгєєн нь биеийг нь ясгvй мэт харагдуулж, гар нь яг л урт тууз шиг намбалзан харагдж байв. Тэр маш энгийн хувцасласан боловч тэр л энгийн байдал нь мянган ногооноор ч vнэлэмгvй євєрмєц байлаа... Тэр vнэхээр гайхалтай vзэсгэлэнтэй бvсгvй байсан юм. Манай хотынхон нєгєє бvсгvйн хєлд гайхал бахархалаа харамгvй шидэлцгээж байв. Аргагvй дээ, бид vнэхээр тvvн шиг бvсгvйг урьд хожид харж байсангvй. Тэр бvх хvмvvстэй эелдэг даруухнаар харьцаж байсан ч нvvрэнд дээрхь хуурамч инээмсэглэл нь бусдын хайр хvндлэлд хэдийнээ дасч бvvр залхах болсныг нь бэлхэнээ харуулна.

ГЭнри тvvн рvv харав... удаан гэгч нь тогтууханаар... Урьд нь тvvнээс гарч байгаагvй тийм их бишрэл Клэйрийн хєдєлгєєн бvрийг ажиглах тvvнйи харцнаас нь тодхон байсан юм... Тэр 2 хэдэн удаа бvжиглэв.
Yдэшлэг тєгсєхєд нилээд олон залуус тvvнйиг гэрт нь хvргэж єгєхєєр яран сандралдан тvvн рvv очив. "За байз би сонгоноо" гэж Клэйр сэтгэл булаам инээмсэглэн хэлэхэд тvvнйи шинэ фенvvдйин нэг нь "Байгаа бvх хvнээс сонго" гэж хашхирав.
"БАйгаа бvх хvнээс ээ?" гэж тэр давтан хэлээд жаахан бодолхийлснээ:
"Тэгвэл би Ноён Стаффордыг сонголоо." гэв. Хэдийгээр ГЭнри тvvнйиг хvргэж єгий гэж хэлээгvй боловч тэр бяцхан гайхав. Гэхдээ ямар vгvй гэлтэй биш... Ноён Барнс намайг гэрт хvргэж ирэв.

Би Гэнри-г буцаж ирэхэд нь Клэйр-н тухай юу бодож байгааг нь асуулаа Тэр товч бєгєєд тодорхойгоор "Харин тийм. Сонирхолтой л юм" гэж хариулав. Би тvvнйиг энэ хариултнаас хамаагvй илvvгээр сэтгэл нь хєдєлсєн байсныг харсан боловч нэг их юм бодсонгvй.

ДАраагийн удаа бид vдэшлэгт уригдахад, Гэнри явах ямарч хvсэлгvй байлаа. Тэр ядарчихсан бас нилээд ажилтай байсан юм.
"ЭЭ, Гэнри яваы л даа. Биднийг хvлээж байгаа шvv дээ. Тэгээд ч тэнд олон хvмvvс байна Харвингс-нхан, Хатагтай Хью, хатагтай Брvvкс, Клэйр, Ноён Барнс гээд л" гэж намайг хэлэхэд тэр гэнэт бодлоо єєрчилж
"Ерєєсєє яв'я" гэв.

Тэр орой Клэйр Гэнри 2 хэнээс ч илvvтэгээр бvжиглэв. Клэйр нуруу нь ил гарсан даашинз ємссєн байсан бєгєєд би Гэнригийн гар тvvнйи торгон зєєлєн арьсанд уе уе хvрээд байгааг ажигалж байв. Гэнригийн нvд рvv ямар ч саадгvй ширтэх тэр хар сормууст нvд намайг гайхшруулж билээ. Ширээн дээр хvртэл тэр 2ыг нэг нэгэнд нь ойрхон суулгажээ. Yдэшлэгийг зохион байгуулагчид Клэйрийг баярлуулахийг хvссэн нь тэр байлаа.

Yvнйи дараагаар Гэнри Клэйр-н очсон нэг ч vдэшлэгийг алгасангvй. Тэр тvvнйиг машинаар дагуулан явж, тvvнйи амьдардаг хамаатных руу нь хvртэл утасддаг байв. Хичнээн ажилтай байсан ч хамаагvй тэр Клэйр-н театрт очих орой бvр тэнд очиж амждаг байлаа. Тvvнйи нvдэнд нь догдлолоор дvvрсэн сонин харц байхыг би анзаарсан юм. харин тэр гэртээ байхдаа ухаан зулаггvй ажиллаж, хаашаа ч юм яараад байдаг байв.

Би бvгдийг алган дээрээ тавьсан юм шиг харж байв. Тэгээд vхтлээ гайхсанаас биш янзан бvрийн сэжиг тєрж байсангvй. Yнэндээ тэр бодол миний толгойд яагаад ч орж ирэхгvй байлаа. Тэгээд л болоо. Тэгснээ Гэнри гэнэт л Клэйр-с хамаг холбоогоо таслав. Тэр гадагш гарахыг ч хvсэхээ байж , бvх урилгануудыг vгvйсгэдэг байв. тэр гэртээ бvрзийн суух болов... харин тэр бvрзгэр харанхуйн цаана юу байснийг би харж байлаа-- Айдас.

Тэгэхэд л би бvгдийг ойлгосон юм. Тvvнйи єєрийгєє татаж авах гэж оролдож байгаа нь надад vнэндээ ямар ч хамаагvй байлаа. Харин тvvнйи барьц алдаж байгаа байдал нь... Тэр байдал л надад бvгдийг ойлгуулсан юм. Гэхдээ мэдээж тэр дор нь биш л дээ. Иймэрхvv юмс хэзээ ч нэг дор болдоггvй... Хамгийн анх удаа надад сэжиг тєрєхєд цус минь царцах шиг болж дотор муухай оргиж байлаа. Дараа нь эргэлзэл... Энэ эргэлзэлийг vгvй болгох гэж хичээсэн нь намайг улам л ихээр зовоосноос нэмэр болсонгvй. Yvнйи дараагаар тvvнйиг анхааралтай ажиглаж эхлэсэн. Тэгээд л... Тэгээд л... Явдал учрийг яруу тодоор ойлгосон доо. Гэнри Клэйр-д хайртай болсон байлаа...

Тиймээ би єєрийнхєє хувь заяагvй 2 гараараа энэ єгvvлбэрийг бичэж байна. Хvний амьдралд ярихад ч хэцvv тийм зvйлс тийм vе гардаг юм билээ. Yvнйиг би тэр vед л ойлгосон юм. Тэгэхэд би толгойдоо хамгийн анх удаа буурал vс олж харсан... Дараа нь галзуурал. Би vнэндээ vvнд итгэж чадахгvй байлаа. Би энэ явдалыг болоод байсныг харж байсан ч гэсэн энэ бугд миний толгой тархинд шингэж орж чадахгvй байлаа. Намайг эргэн тойрсон, над дотор байгаа тэр бvхэн эцэс тєгсгєлгvйгээр, хэзээ дуусах нь мэдэгдэгхvйгээр унаж эхлэхийг мэдрэх ямар аймшигтай хэцvv байсан гээч... БИ эхэндээ асар тайван байлаа... Аймшигтай тайван. Гэхдээ тэссэнгvй би уйлж эхэллээ. ЗАрим шєнє аргаа барахдаа би гарнаасаа цус гартал нь хазчихаж байж билээ... Энэ бvгд тамын эцэст би тэмцэхээр шийдсээн...
МИний толгой дах амьдралын дvр зураг тэр чигээрээ солигдож, хvйтэн харанхуй айдас намайг бvрхэн авав. ГЭхдээ би хамаг болоод эцсийн хvчээ шавхан бослоо... би "Хvн авааль нєхрєє ингэж амархан явуулчихаж болохгvй" гэж єєртєє хэлсэн. Тэр нэгэн цагт минийх байсан юм чин дахиад минийх болохыг хэн байг гэхэв. Би тvvнйи сэтгэл зvрхэнд нь яг юу болоод байгааг тодорхой харж байлаа. Эхлээд тэр Клэйр-тэй жаахан сээтэгнэсэн. МЭдээж тэр vед тvvнйи хувьд ямар нэг ноцтой юм бодогдоогvй. Шинэ хvн тvvнд сонирхолтой санагдалгvй яхав. Тэр хайр дурлалын тухай зvvдлээ ч vгvй байтал тэр нь аргагvй хvрээд ирсэн. Yvнйиг мэдсэн даруйдаа тэр энэ бvгдийг эцэслэхээр шийджээ.

Ингээд бид 2уулаа тэмцэж эхлэв. Би тvvнйи тєлєє, тэр єєрийнхє эсрэг. Бид 2уулаа удаан гэгч нь тэмцсэн ч... бид чадсангvй ээ! Тэмцэж байсан тэр vедээ тэр хэзээ ч надтай хvйтэн хєндий харьцаж намайг гомдоож байгаагvй. Тэр надтай vргэлжийнхээрээ зєєлєн намуухан харьцаж байв. Би ч баяр баясгалантай байсан бєгєєд... урьд урьдийнхаа улам илvй сайхан сэтгэл татам байх гэж оролдож байсан. Гэхдээ би тvvнйиг нэг ч хором буцааж, сэтгэлийг нь татаж чадаагvй юм даа. Бvх юм дууссан байлаа.

"ГЭнри, 2уулаа энэ vдэшлэг рvv явна аа!" гэж би нэг удаа их л шийдэмгий тvvнд хэллээ. Бид 2 сvvлйин vед болсон бvх vдэхслэгний урилгануудыг буцааж байсан юм. Ингээд бид 2 тэр vдэшлэг рvv явлаа. Тэр Клэйр-г тэнд харав. Би ч тvvнйиг болгоомжтойгоор ажигав... Yдэшлэгний тєгсгєлд бид 2 2уулаа мэдэхийг хvсч байсан юмаа мэдэж авав. ОДоо хичнээн ч тэмцээд нэмэргvй болжээ.

БИ тэр шєнє унцангvй. Би хичнээн хичээсэн ч хоолойг минь ямар нэг юм боочихоод болохгvй байлаа. "Бид 2ын хэн нэг нь энэ тамыг насан туршдаа эдлэх хэрэгтэй болжээ... Харин би юу? Гэнри юу?"... "Тэр зовох ёстой хvн нь би байх болноо... Гэнри л лав биш... Нэг л єдєр тэр надад хамаг юмаа хэлнэ. Тэгээд л би салчихая. Хэрвээ тэр намайг явуулахгvй гэвэл би тэрэнд урьдынх шигээ их хайртай биш болсон гээд хэлнэ. Харин надад энэ бvгдийг хийх чадал хvч байгаа болов уу?"... Ямар ч гэсэн тэр надтай аз жаргалтай байхаасаа єнгєрчээ...

Ингээд нэг орой тvvнтэй цуг галын хажууд сууж байгаад би єєрийгєє хvчлэн байж "Гэнри, хэрвээ би чамайг хайр;лахаа болисон гэвэл чи ях вэ?" гэж асуув. Тэр миний нvд рvv намуухнаар харснаа "Би итгэхгvй ээ!" гэсэн...

Цаг хугацаа явсаар байсан ч тэр надад vнэний тухай нэг ч vг цухуйлгахгvй байв. Би тvvнйиг ойлгохгvй байв. Тэр магадгvй намайг єрєвдєж байсан биз, гэхдээ л эрт орой хэзээ нэгэн цагт надад хэлэх л ёстой доо. Тэр маань намуухан чимээгvй хэвээрээ байсан ч би тvvнйи арчаагаа алдаж цєхєрсєн нvд, цонхийж цайсан царайг харахдаа дотор минь муухай болдог байлаа. Ийм их сэтгэл хєдлєл эр хуньд ирэхээрээ хамаг ухаан санааг нь аваад явчихдаг юм. Би тvvнйиг буруутгахгvй ээ! Тэр дотроо хичнээн их зовж байсан ч ганц ч vг дуугарсангvй. Зvрх зvссэн тэр єдрvvд намайг бас шууд зvгээр орхисонгvй. Тэр юу вэ гэхээр Гералд Греи Англи язгууртан залуу байлаа. 30 эргэм насны, дэгжин, сайухан хувцасладаг, ихэмсэг, эелдэг, сээтэгнэхээс єєр мэргэжил байхгvй тэр залуу манай хотод зочилж ирсэн байлаа. Манай хотын олон бvсгvйчvvд тvvнд дурласан байсан юмдаг. Харин тэр яагаад надад тэгж их татагдаад байсныг нь би мэдэхгvй ч тэр дургvйцлийг минь vл ойшоон над руу залгаж ярилцах гэж оролдсоор байлаа. Єглєє сэрэх бvртээ одоо л Гэнри-н vгийг дуулах болов уу гэж горьдсоор босч ирдэг байсан тэр єдрvvдэд надад тэр залуу бас л нэг ачаа болж байлаа.
Би Гэнри-г тэр тухайгаа ярьх болов уу гэж удан хvлээсэн. Гэвч тэр юу ч хэлсэнгvй. Клэйр Гэнри-тэй уулзах бvх нvх сvвийг хайж эрэлхийлж байсан боловч тэр Клэйр-тэй уулзаж болох бvх л боломжуудаас зайлшийж байлаа. Манайх гэдэг айл vдэшлэгний урилганд дарагддаг байсан. Эцэст нь Клэйр єєрийн гараа тусгай урилга Гэнри руу явуулсан байсан боловч Гэнри зєвшєєрєєгvй. Ингэж байтал нэгэн єдєр би бvхнийг ойлгосон юм. Тэр л єдєр би єєрийнхєє хувь заяаг шийдсэн...

БИ нэг vдэшлэг руу ганцаар явлаа. Мэдээжийн хэрэг Гэнри ажиллах ёстой гэж шалтаглан, муухай царайлаад гэртээ vлдсэн. Харин би vдэшлэгийг зохион байгуулж байсан дотно хvмvvсээ гомдоохгvйн тулд явахаар шийдсэн юм. Гэхдээ тэр vдэшлэг надад ёстой там шиг санагдаж байлаа. Явахад тохиромжтой цагийг хvлээн суух гэдэг тэвчээрийг минь шалгасан хэрэг байв. Гэхдээ тэр vдэшлэг рvv явсандаа би хэзээ ч харамсдаггvй...

Би єрєєг голуур нь хуваасан гоёмсог хєшигний хажуугаар єнгєрєхдєє Хатагтай Хью Хатагтай Броган 2ыг ярьж байхыг санамсаргvй сонсчихов. Тэд Гэнри, Клэйр, бас миний тухай ярьж байлаа.

- Ирэнэ тvvнйи тєлєє тийм ихийг тєлсєн юм чин яхав дээ. Гэнри одоо тvvнйиг орхиж явж болохгvй шvv дээ гэж хатагтай Хью хэлж байна.

- Би ч гэсэн тэгж бодож байна. Ирэнэ чин vндсэндээ авааль нєхрєє худалдаж авсан юм шvv дээ. Гэнри одоо vхэх гэж байсан ч тvvнйигээ vзvvлэх эрх тvvнд байхгvй шд гэж хатагтай Броган хатагтай Хью-г дэмжих нь тэр... Би бариьж байсан алчуураараа амаа таглав... Би одоо л учрыг ойлголоо... Би ганцаараа гэр лvvгээ алхав... Би нєхрєє худалдаж авсан... Авааль нєхрєє эд бараа шигээр худалдаж авчээ, би. Yvнд л хамаг учир нь байж. Тэр одоо намайг орхиж явж ч чадахгvй.. надад энэ тухай хэзээ ч ам нээхгvй... Тэр зовлонгоо єєртєє л хадгалах болно... Тэр надтай жаргалтай байхаасаа нэгэнт єнгєрсєн ч гэсэн насан туршдаа юу ч болоогvй юм шиг явах болно... Миний мєнгєнєєс болж... Хэрвээ тэр ярайхгvй юм бол би ярих учиртай...

Хэрвээ тэр мєнгє миний амьдралд байхгvй байсан бол би vvнйиг хийхгvй байсан биз. Магдагvй би vргэлжлvvлэн тэмцэж Гэнригээ буцааж авах байсан байх. Гэхдээ одоо бvгдийг мэдсэн хойно- би чадахгvй ээ! Надад тэгэх зvрх байсангvй. Тэр хэзээ нэгэн цаг наддаа сэтгэлээрээ буцаж ирсэн ч гэсэн би тvvнйиг надад хайртайдаа буцсан уу эсвэл миний єєрийнх нь тєлєє золиосолсон бvхэнд талархан буцсан уу гэдгийг яж мэдэх билээ дээ... Тэр миний мєнгєний аолиос нь болж байгаа эсэхийг би хэзээ ч мэдэхгvй болжээ...

Би тvvнйиг сайн дураараа чєлєєлєх ёстой... яагаад гэвэл тэр надад дэндvv их єртэй учраас... Би тvvнйи тєлєє хэтэрхий ихийг золиослох чадалтай байсан учраас би нєхрийгєє хадгалж явах эрхгvй болсон байлаа.

Би ямар ч гэсэн хо;длох хэрэгтэй. Яах вэ? САлая гэх vv? Тэр мэдээж хvлээж авахгvй... Тvvнд хайргvй гэж хэлэх vv? бvvр vнэмшихгvй...

МАлгайгаа толгой дээрээ байлгаж тэсэхээ болиод авахад бяцхан бороон дуслууд духан дээр минь vнсэж, зєєлєн салхи vсийг минь илбэж байлаа... Би шийдэв... Ямар ч гэсэн зvрхэн дээрээс нэг юмыг аваад хаячих шиг болов.

Байшиндаа дєхєж очоод харвал Гэнри-гийн ажлын єрєєний гэрэл асаалттай харагдав. Би тvvнд садаа болохгvйн тулд чимээгvйхэн гэртээ орж, тvvнйи єрєєнєє хажуугаар єнгєрєхдєє зvрхийг минь зvссэн тэр нэгэн дууг сонсов... Чихэндээ итгээгvй би гэдэг хvн єрєєнийх нь хаалгаар харлаа... Гэнри ширээн дээрээ сууж толгиогоо базлан уйлж байлаа. Над руу харсан байсан нуруу нь гvн харуусалаар дvvрэн нулимсыг нь гvйцээж чичрэн байв. Би хаалганаас ухашийн холдохдоо ухаан санаагаа алдчихсан мэт болсон байлаа. .. Гэнри уйлжээ...

"... Гэнри одоо vхэх гэж байсан ч тvvнйигээ vзvvлэх эрх одоо тvvнд байхгvй шд..."

Би єєрийнхєє юу хийх ёстойг сайн мэдэж байлаа. Тэр намайг єєрт нь хайргvй болсонд vнэмшигvй тэхээр би тvvнд ямар нэгэн аргаар vнэмшvvлэх л хэрэгтэй.
Би єрєє рvvгээ айдас хvйдэс, цєхрєл гунигаа дааж ядан орлоо. Єглєє нь харин сэрэхэд сэтгэл нэг л тайван... Тэр шєнє юуны тухай бодож хоносноо би энэ хорвоо дээр нэг ч амьд хvнд ярихгvй.

"Ирэнэ, Юу болоо вэ?" гэж Гэнри єглєє нvд рvv минь харангаа асуув.
"Юу ч болоогvй ээ!" гэж би хариуллаа. "Онцгvй зvvд зvvдлээд... гэхдээ одоо дуусчихсан учраас санаа зоволтгvй" гэж би хэллээ. МИний тэр vед бодож чадах ганцхан зvйл гэвэл би Гэнри-д єєрийнхєє худал хурмаг гэдгийг vзvvлэх боломж олох тухай л байв. Тvvнйиг ямар ч эргэлзээгvй болгох хэрэгтэй... Тэр боломж яг тэр єдєр хvрч ирсэн юм...
Гадуур явж биагаад гэртээ буцаж ирэхдээ, Гэнри-гийн ажлын єрєєнєєс Клэйрийн дууг сонсов. Би гайхсангvй. Би хаалганд дєхєж очин тvлхvvрний нvхээр нь тэднийг харж юу ярихыг нь тайвнаар сонсов. САйхан шаргал хослол дээр тод ногоон алчуур тавьсан Клэйр-г би харсаан. Тэр vнэхээр дэнvv vзэсгэлэнтэй харагдаж байлаа.

ГЭнри "Дахиад нэг удаа хэлье. Хатагтай Клэйр та манай гэрээс гарна уу! Би таныг харах ямар ч хvсэл алга. Та ойлгохгvй байна гэж vv?" гэх нь дуулдана.
"Yгvй би ойлгохгvй байна" гэж Клэйр чангаар хэлэв. Тэгснээ Гэнри рvv хєєрхєн нvдээ жижигхэн болгон хараад "Чи муу хулчгар новш" гэж удаахнаар хэллээ.

Offline бөртэ

  • Гацуурхан
  • *
  • Posts: 13
Re: Санал болгох ном
« Reply #17 on: 2012.12.05 21:30 »
Гэнри Клэйрийг ширтэн хэсэг зогссоноо тvvн рvv нэг алхам ойртов. Тvvнйи цайж цонхийсон нvvрнээс нь ялгаран харагдах уруул нь хаалганы нvхээр харж буй надад хvртэл харагдахаар чичэрч байлаа.
"Яв даа!" гэж тэр хачин хахирган дуугаар шивнэв. Тэгэхэд нь Клэйр нvдээ том болгон бvрэн нээхэд, тvvнйи єєрєєсєє хvртэл нуух гэж ядсан хvслэн, омог бас асар эмзэг сэтгэл нь харагдаж байлаа.

"Гэнри..." гэж хэлэхэд тvvнйи хоолой нь ягаад ч юм бие шигээ vзэсгэлэнтэй сонсогдоно.

"Хатагтай Клэйр..." гэж Гэнри арай ядан хэлээд хойш ухрав.
Клэйр тvvн рvv дєхєнгєє "Гэнри... Чи ингэж 2 биенээ зовоох ямар хэрэг байгаа юм бэ?... Би чамд хайртай... Чамтай л байхыг хvсч байна" гэж хэлж байна. Гэнри vг ч дуугарах сєхєєгvй байхыг харсан Клэйр дуугаа єндєрсгєн муухан инээмсэглэж "Чи надад хайртай гэдгийг бид 2 2уулаа сайнаас сайн мэдэж байгаа шдээ. Чи арай vгvй гэхгvй биз дээ?" гэж хэлэв.

Гэнригийн нvдэнд зовлон тарчлал илээс ил харагдаж байхыг нь би удаан харж тэсэмгvй байлаа. тэр ч vvнйигээ мэдээд нvдээ гараараа таглав.
"Чи энд ях гэж ирсэн юм бэ???"
"Ягаад гэвэл би чамд хайртай... чамтай хамт байхыг юунаас ч илvv хvсч байна." гэж Клэйр хэлээд Гэнригийн мєрєн дээр нь гараа тавьж "Надад чи харитай биз дээ" гэж шивнэн асуув.

"Тиймээ... тийм... тиймэээ!" гэж Гэнри чангаар хэлээд Клэйрийг галзуурсан мэт татан ойртуулж уруул дээр нь озон озон vнслээ. Би гайхсангvй. Надад бvх юм урьд нь болж байсан уым шиг л санагдав. Харин Гэнрийг єєр бvсгvй vнсэхийг харах... хэцvv байсан учраас би нvдээ аньсан... Тэгээд л болоо... И

"Ингэж хэлэхийг чин ямар их хvлээв ээ, би!" гэж Клэйр эцэст нь хэлээ Гэнрийг чангаар тэврэв. Магадгvй хvсч байснаасаа ч чангаар тэвэрсэн байх. гэтэл Гэнри гэнэт Клэйрийг шийдэмгийгээр тvлхээд...

"Чи бид 2 дахиж уулзаж болохгvй..." гэж хатуухан єнгєєр хэлэв.
"Yгvй дээ... хонгор минь чи бид 2 єнєє орой уулзана...Орой 9 цагт би чамайг Холтос-т хvлээж байя."
"Би ирэхгvй ээ!"
"Чи мэдээж ирнэ."
"яасан ч vгvй... хэзээ ч..."
"Чамаас гуйж байна шдээ Гэнри... 9 цагт!" гэж Клэйр хэлээд єрєєнєєс гарч явлаа. Би дєнгєж л хєшигний ардуур орж амжив. Клэйрийг явсаны дараа би Гэнригийн єрєє рvv шагайвал Гэнри сандал дээрээ толгойгоо базлан сул ойчсон байдалтай харагдана. Yсээ зогсоо зайгvй зулгаан байгаа хуруунуудаас нь би Гэнри-г хичнээн их зовж байгааг харж байлаа...

Ингээд надад боломж гарч ирлээ... Одоо л хєдлєх хэрэгтэй...
Би єрєєндєє очиж малгай,цуваа тайвнаар тайлав. Би єрєєнєєсєє гарч шатаар уруудан Гэнри рvv явах гэж байснаа гэнэт зогтусав. "Чи мэдэж байна уу?хэнийг алдах гэж байгаагаа мэдэж байна уу, Ирэнэ?" гэж би єєртєє хэлээд гvн амьсгаа авлаа...

Ширээн дээр минь Гэнригийн нэг зураг байдаг байсан юм... Тvvнйи хамгийн сайхан гарсан зураг... Харин ард талд нь "Хайрт Ирэнэ-дээ. Гэнри. Yvрд мєнх" гэж бичсэн байдаг байлаа. Би зурганд хvрч очоод, газар євдєглєн сууж тvvнйихээ зургийг удаан гэгч нь ширтэж залбирсан. Тvvндээ мєргєсєн..."Гэнри... Гэнри..." гэж би шивнэхээс єєрийг хэлэх чадал надад vнэндээ байсангvй. Надад тєлєвлєсєн бvхнийг хийх хvч чадал хайрлаач гэж би тvvнээс гуйж билээ.

Хэсэг хугацааны дараа би босч доод давхар луу явав.

"Гэнри. Надад Хатагтай Кован захиа хvргvvлсэн байна. Євдсєн гэнээ. Би оччихоод ирэе." гэж тvvнйи єрєєнд орж хэлчихээд гарлаа. Хатагтай Кован гэдэг нь миний бvvр дээрний нэг танил, манай хотоос 4 цагийн зайд амьдардаг бvсгvй. Би хааяахан очиж хуучилдаг байсан юм.

"Би чамайг явуулмааргvй байна. Чи бvvр цонхийгоод ядарчихаж... амрах хэрэгтэй" гэж Гэнри ер юу ч болоогvй юм шиг духан дээр минь гараа зєєлхєн тавиж хэлэв.

"МИний бие маш сайн байна. Би явчихаад маргааш єглєє хvрээд ирнэ."
Би єрєєндєє утастай байсан учраас Гэнри миний ярихыг сонсож чадахгvй байх байв. Долоон цагийн vед би Гералд Грэй руу залгаж товч бєгєєд тодорхойгоор "Та 8.30д Холтосд хvрээд ирэхгvй юу?" гэж хэлсэн юм.
"Ю... Юу гэнээ? Ох, Хатагтай Стаффорд!" гэж гэнэтийн бэлэгт баярласан тэрээр барьц алдан сандран хэлж байна. Би ч олон долоон юм ярьсангvй уцаа тавилаа... МИний тєлєвлєгєє махс хялбар. гэнри 9 цагт Холтос-д Клэйр-тэй уулзахааар ирнэ. Тэгээд Грэй бид 2ыг харна. Би шєнєжєнгєє байхгvй байна гэж хэлсэн болохоор тэр хараад уурлана. Тэгээд л тэр.

Би тайвнаар хувцаслаж эхлэв. Би маш нямбай сайхан хувцаслахыг бодож хамаг тавгvй бодлоо гээхийг хvсч байлаа. Гялалзсан жижигхэн хиймэл чулуунуудтай, мєнгєлєг єнгєтэй даавуун даашинзаа ємсєж, нvvрээ будав. Би хєєрхєн харагдахыг хvч байлаа: гэхдээ тэгэхийн тулд маш их будаг шунх хэрэглэх хэрэг гарч билээ. Ингээд сууж байтал гэнэт толгойд минь "хэрвээ Гэнри Холтос-д ирэхгvй бол яах вэ? Тэр "Яасан ч vгvй гэж их л шийдэмгий хэлсэн шvv дээ. Тэр Клэйр-г эсэргvvцэж дєнгєх тийм их сэтгэлийн тэнхээтэй байвал яхав..." гэсэн бодол зуршийн орж ирэв.
Энэхvv гэгээн бодолд цочсондоо би гартаа бариж байсан энгэсэгний шаазан хайрцагаа газар алдаад хагалчихав. "Хэрвээ.. хэрвээ тэр ирэхгvй бол, тэр Клэйр-т тийм ч их хайртай биш гэсэн vг. Тэгвэл би гэр лvvгээ хамаг эрчээрээ гvйж ирээд тvvнйигээ тэврэн хамаг vнэнээ уйлан байж хэлнэ дээ." Ингэж бодоход єчигдєрєєс хойш хуурай байсан нvд маань том том дуслуудаар дvvрч зарим нь хацар даган урсав. Гайхалтай хэрэг шvv... Хvн итгэлээ алдаж, цєхрєнгєє барсан уед итгэл найдвар єчvvхэн тєдий сvvмэлзэхэд сэтгэл хамгийн хэцvvгээр зовдог юм билээ.
Би тайван байхыг хичээж хувцасаа ємсєж эхлэв. гар минь учиргvй чичирч байсан учраас хувцасаа ємсєх гэдэг амаргvй даваа байлаа. хувцаслаж дуусчихаад аялалын том цуваа нємєрч vдшийнхээ даашинзыг нуув. Гарч явахад минь Гэнри єрєєнєєсєє гарч ирэн цувны маань захыг чанга гэгч нь товчилж єгєєд, "Анхаарлтай яваарай! Битгий хамаагvй ядарчихаарай, Ирэнэ минь"
гэж хэлж билээ.
"Санаа зоволтгvй Гэнри. Би зvгээр..." гээд би тvvнйигээ vнссэн. хамгийн сvvлчийн удаа...
Ингээд л би гарч явсан... Харанхуй гудамжаар ганцаараа алхаж явахад хvйтэн салхи цувны минь доогуур гулгаж нvцгэн мєрєнд минь хурч байсаан... Зєєлхєн даавуу хєлийг маань илбэхэд би толгой дээгvvр,эгц алхах гэж байдгаараа хичээж байсан юм.

Холтос гэдэг нь манай хотын хамгийн том шєнийн клуб байлаа. Нэг их муу нэрттэй газар биш байсан ч гэсэн яагаад ч юм хvvхнvvд нэг бол нєхєртэйгээ ирдэг эсвэл бvvр ирдэггvй байсан юм...

Би ХОЛТОС хэмээх нэрийг бvтээсэн том том гэрэлт vсэгнvvдйиг харав. Хэтэрхий их гэрэл нь бараг л нvд євтгємєєр санагдаж байж билээ. Yvдээр нь орж дээд давхарт гарав. Зєєлєн хивсэнцэр дээр нь хvн єєрєє єєрийнхєє хєлийн чимээг сонсох ч янзгvй. Хэтэрхи гял цал болсон уйлчлэгчдийнх нь гялгар хувцаснууд нь алмаз эрдэнэ шиг хуурамчаар гялалзана. Тєв танхимд нь орж ирэв vv vгvй юу жазз хєгжимийн хурц аялгуу толгой дотор минь шургаад орчих шиг л болов. Том том гэрэл vvсгvvрvvд... цагаан ширээнvvд... хар костюм... нvцгэн мєр... гялалзсан шил... торгон хэрэглэл... алмаз чулуу...

Ноён Грэй намайг хvлээж байлаа. Тэр яг л дээд зэргэлэлийн эрэгтэйчvvдйин сэтгvvл дээр гардаг гял цал зураг шиг єнгєлєг харагдаж байв. Мэдээж хvнтэй харьцаж сурсан эр гэсэндээ сэтгэл хєдлєл юм уу гайхсан ямар ч хсинж тэмдэг узуулсэнгvй, эелдэг бєгєєд хvндэтгэлтэйгээр инээмсэглэсээр. Би ширээ сонгохдоо vvдээр орж гарч байогаа хvмvvсйиг харж болох газрыг бодолцож сонгов. Ширээн дээр очоод vvд ширтэж суухад бvх юмсыг будэгхэн vылэн хєшиг бvрхсэн мэт санагдаж байсан юм. Бvх юмс манаран тунарч байхад ганцхан цэнгээний газрын хаалга л томруулдаг шилээр харж байгаа мэт тодоос тод харагдана. Одоо хvртэл.

Миний санаж байгаагаар Ноён грэй нэг юмны тухай л яриад байсан. Би бас ярьсан. Тэр инээмсэглээд л. Би бас инээмсэглэсэн байх. Хаалганы яг дээд талд нь том цаг байсан юм. Намайг Холтос-д хvрч ирэхэд цаг 8.30 болж байсан. Би тэр цагийг ширтэж цаг аажуухнаар явсаар байсан. Хэрвээ яг тэр vед хэн нэг нь миний сэтгэл рvv єнгийсєн бол том цагаан дугираг 2 зvvнээс єєр юг ч олж харахгvй байсан байх даа.

Яг 9 цагт, хормыг заагч зvv 12 тоог шvргэв vv vгvй юу том шилэн хаалга онгойв. Яг л миний хvлээж байснаар. Гэхдээ орж ирсэн хvн нь Гэнри биш Клэйр байлаа. Тэр ганцаараа орж ирэв. Цул хар єнгєтэй сатин даашинз нь тvvнйи биеийг зєєлнєєр ороожээ... толгой дээрээ тавьсан гоёмсог алмазан зvvлт нь гялалзаж, сайхан мєрєн дээгvvр нь гялалзах чулуунууд гvйх нь дуу алдмаар vзэсгэлэнтэй... Клэйр орж ирмэгцээ тээнгэлзэж танхимыг тэр чигт нь гvйлгэн харав. Гэнриг ирээгvйг мэдмэгцээ уруул нь уураа дааж ядсан бололтой чичэрч байна. Гэвч яая гэхэв тэр танхимыг туулаад нэг ширээнд очиж суув. Тvvний9.15... Том шилан хаалга онгойх нь улам л олширч костюмтай залуус эрчvvд, vслэг эдлэл даашинз болсон хvvхнvvд чимээгvйхэн орж ирж шуугилдах олонтой нийлж байв. Би хаалганы ємнє дэвссэн зєєлєн хивсэн дээгvvр эцэсгvй мэт урсах ширэн гутал, мєнгєлєг шаахайнуудын урсгалыг ширтэж суулаа. Ядаж байхад ямар олон хvн орж гарсан гэж бодноо тэр хаалгаар. Хаалга нээгдэхийг сонсох бvрт минь хvйтэн айдас нуруу руу минь шургаж євдєг рvv маань урсаж байлаа. Гэвч би хаалга руу харалгvй нэг ч хором сууж чадаагvй юм. "Болгоомжтой, Хатагтай Стаффорд" гэж Грэйн хэл;эх нь зvvд зэрэглээ шиг хол сонсогдов. Учир нь би барьж байсан усаа даашинз руугаа асгачихаж. Би гэхдээ тоосон ч vгvй аяган дах мєснєєс нэгийг авч ам руугаа хийлээ. Грэй над руу гайхал дvvрсэн нvдээр харж байсан юм.

9.25. Євдєг маань гэм хийсэн хvнийх шиг чичирч байв. Хэтэрхий их чичэрснээс болоод дахиж хэзээ ч алхаж чадахгvй болчихмоор юм шиг санагдаж байж билээ, тэр vед. Би нууцхан Клэйр рvv харав. тэр бас л хvлээсээр байлаа. Тvvнйи нvд нь бас л хаалган дээр хадаастай. Ширээн дээр байсан цэцгийн дэлбээг тасдан хаях нь тvvнйиг хичнээн их санаа зовж байгааг харуулж байлаа.

9.30. Би тэвдэж байсандаа тэр юм уу, эсвэл тэнд байсан жазз хєгжим тэгж хvнд дуулдаж байсан уу толгой руу маань хvнд зvйлээр зогсоо зайгvй нvдэж байгаа юм шиг санагдаж байв. Бvгчимдэж, бачимдсан сэтгэл минь агаар муу танхимын аяыг даалгvй боочихмоор санагдаж би хvйтэн гараараа хоолойгоо барьж суулаа.

9.45-д тэр ирсэн юм. Хаалга нээгдэж, тэр орж ирэв. Яг л тэр хоромд Гэнри агаарт єлгєгдчихсєн юм шиг санагдаж байлаа. эргэн тойронд юу ч байхгvй юм шиг... Би хаалгыг харж байсан боловч яг урд нь зогсож байгаа Гэнриг л харж чадахгvй байлаа. Тэр харанхуй нvх мэт надэад харагдаж байв. Дараагийн хоромд нь би юуг ч сонсоогvй юм. Чих минь таг дvлий болсон мэт чив чимээгvй намайг нэг хором бvрхэв.

Энэ мєчид би арай гэж сэхээ аван Грэй-д "жаахан хєгжилдєе л дєє" гэж хэлэв. Би тvvний хvзvvгээр нь тэвэрч, мєрєнд нь нvvрээ наагаад костюмных нь захыг чангаар хазав. Тэр vед би ганц л юм єєртєє хэлж байсан нь "ирэнэ хэтэрхий чанга хашхирч болохгvй"... суусан ширээ нь миний байрлалаас сайн харагдаж байлаа.

Грэй хаалга руу биш над руу харж сууж байсан болохоор Гэнри-г орж ирэхэйиг харсангvй, учрыг ч ойлгосонгvй гайхаж дууссан бvдээр над руу харж суув. Гэхдээ жинхэнэ эр хvний зангаар тэр єєртєє итгэлтэй загнаж vсэнд маань гараа хvргэхийг хvртэл оролдож байлаа.

Би толгойгоо тvvн рvv харж байсан ч нvvрэндээ ямар ч хувирал гаргахгvйг хичээж байсан юм. Гэхдээ нvд маань бvхнээ нууж дєнгєсєнгvй бололтой... Грэй миний нvд рvv хараад бараг л дуу алдах дєхєж байгаа нь илт. Би салга хvн шиг гартаа барьсан жунзаа счичрvvлэн байж "Грэй, дарс хаана байнаа. Би дарс уумаар байна. яагаад энд дарс байхгvй байгаа юм" гэж хашгичив. Намайг уурлуулаад дэмийг ойлгосон Грэй vйлчлэгчийг дуудаж чихэнд нь нэг зvйл шивнэхэд vйлчлэгч инээмсэглэчихээд яваад єглєє.

Би энэ бvхний хажуугаар Гэнри ажигласаар байлаа. тэр Клэйр дээр хvрч очив. Клэйр хэтэрхий их баяраар дvvрч байгаа бололтой сандал дээрээсээ vсрэн бууж жаргалтайгаар инээмсэглэсэн. Тэр Гэнри-г ирэхгvй нь гэж сандарч байсан бололтой тvvнийг хоцорсон тухай нэг ч vг хэлсэнгvй. Харин Гэнри цонхийж цайсан ноцтой царайгаа нууж чадалгvй зогсоно. Тэр хоцорсон нь надад бvгдийг урьдынхаас ч тодоор хэлж єгч байлаа. Гэнри ирэхгvй байх гэж их тэмцжээ... Yнэхээр их... Гэвч тэр тэссэнгvй юм байж... Гэнри Клэйрийн ширээнд очиж суув. Тvvнйи нvдэнд унтрашгvй их баярын оч гялалзаж, инээмсэглэнэ... Ямар vзэсгэлэнтэй сайхан харагдаж байснаа тэр хэзээ ч мэдэхгvй ээ...
Грэй хаалга руу биш над руу харж сууж байсан болохоор Гэнри-г орж ирэхэйиг харсангvй, учрыг ч ойлгосонгvй гайхаж дууссан бvдээр над руу харж суув. Гэхдээ жинхэнэ эр хvний зангаар тэр єєртєє итгэлтэй загнаж vсэнд маань гараа хvргэхийг хvртэл оролдож байлаа.

Би толгойгоо тvvн рvv харж байсан ч нvvрэндээ ямар ч хувирал гаргахгvйг хичээж байсан юм. Гэхдээ нvд маань бvхнээ нууж дєнгєсєнгvй бололтой... Грэй миний нvд рvv хараад бараг л дуу алдах дєхєж байгаа нь илт. Би салга хvн шиг гартаа барьсан жунзаа счичрvvлэн байж "Грэй, дарс хаана байнаа. Би дарс уумаар байна. яагаад энд дарс байхгvй байгаа юм" гэж хашгичив. Намайг уурлуулаад дэмийг ойлгосон Грэй vйлчлэгчийг дуудаж чихэнд нь нэг зvйл шивнэхэд vйлчлэгч инээмсэглэчихээд яваад єглєє.

Би энэ бvхний хажуугаар Гэнри ажигласаар байлаа. тэр Клэйр дээр хvрч очив. Клэйр хэтэрхий их баяраар дvvрч байгаа бололтой сандал дээрээсээ vсрэн бууж жаргалтайгаар инээмсэглэсэн. Тэр Гэнри-г ирэхгvй нь гэж сандарч байсан бололтой тvvнйиг хоцорсон тухай нэг ч vг хэлсэнгvй. Харин Гэнри цонхийж цайсан ноцтой царайгаа нууж чадалгvй зогсоно. Тэр хоцорсон нь надад бvгдийг урьдынхаас ч тодоор хэлж єгч байлаа. Гэнри ирэхгvй байх гэж их тэмцжээ... Yнэхээр их... Гэвч тэр тэссэнгvй юм байж... Гэнри Клэйрийн ширээнд очиж суув. Тvvнйи нvдэнд унтрашгvй их баярын оч гялалзаж, инээмсэглэнэ... Ямар vзэсгэлэнтэй сайхан харагдаж байснаа тэр хэзээ ч мэдэхгvй ээ...
Грэй хаалга руу биш над руу харж сууж байсан болохоор Гэнри-г орж ирэхэйиг харсангvй, учрыг ч ойлгосонгvй гайхаж дууссан бvдээр над руу харж суув. Гэхдээ жинхэнэ эр хvний зангаар тэр єєртєє итгэлтэй загнаж vсэнд маань гараа хvргэхийг хvртэл оролдож байлаа.

Би толгойгоо тvvн рvv харж байсан ч нvvрэндээ ямар ч хувирал гаргахгvйг хичээж байсан юм. Гэхдээ нvд маань бvхнээ нууж дєнгєсєнгvй бололтой... Грэй миний нvд рvv хараад бараг л дуу алдах дєхєж байгаа нь илт. Би салга хvн шиг гартаа барьсан жунзаа счичрvvлэн байж "Грэй, дарс хаана байнаа. Би дарс уумаар байна. яагаад энд дарс байхгvй байгаа юм" гэж хашгичив. Намайг уурлуулаад дэмийг ойлгосон Грэй vйлчлэгчийг дуудаж чихэнд нь нэг зvйл шивнэхэд vйлчлэгч инээмсэглэчихээд яваад єглєє.

Би энэ бvхний хажуугаар Гэнри ажигласаар байлаа. тэр Клэйр дээр хvрч очив. Клэйр хэтэрхий их баяраар дvvрч байгаа бололтой сандал дээрээсээ vсрэн бууж жаргалтайгаар инээмсэглэсэн. Тэр Гэнри-г ирэхгvй нь гэж сандарч байсан бололтой тvvнйиг хоцорсон тухай нэг ч vг хэлсэнгvй. Харин Гэнри цонхийж цайсан ноцтой царайгаа нууж чадалгvй зогсоно. Тэр хоцорсон нь надад бvгдийг урьдынхаас ч тодоор хэлж єгч байлаа. Гэнри ирэхгvй байх гэж их тэмцжээ... Yнэхээр их... Гэвч тэр тэссэнгvй юм байж... Гэнри Клэйрийн ширээнд очиж суув. Тvvнйи нvдэнд унтрашгvй их баярын оч гялалзаж, инээмсэглэнэ... Ямар vзэсгэлэнтэй сайхан харагдаж байснаа тэр хэзээ ч мэдэхгvй ээ...
Зєєгч надад дарс авчирч єгєв. Бvvр 2 шилийг. Грэй нэг шилийг нь авч шилэн аяганд цутгах гэсэн боловч би Гэнригийн гараас дарсыг нь булаан авч ємнєє байсан шилэн аяганд хийхдээ цvл пал хийлгэн асгаж даашинзан дээрээ хvртэл цутгачихав. Тэгээд нугуу дуурэн аягаа авч газар унагалаа. Шил хагарах чанга дуутай нийлvvлэн би чангаар инээж эхэллээ.
Грэй бvvр амаа ангайчихсан зогсож харагдана. "Инээ. чангаар хєхрєн инээ" гэж би Грэйд тулган хэлэв. Бидний ойр сууж байсан хvмvvс хэн тэр бvдvvлэг дуу гаргаад байгааг сонирхон эргэн эргэн харсаар байлаа. Яг л миний хvссэнээр.
Би усээ задлан сэгсийлгэж, бvvр сvvлдээ шилтэй дарсыг газар чулуудлаа. Хамаг чангаараа инээж "Ох Гэри минь"гэснээ энэ маань хангалттай санагдсангvй сандалаасаа босч Грэй-н євєр дээр нь сууж тэврэн vнсэж буй мэтээр нvvрээ нvvрэн дээр нь наалаа. Ингэхдээ нь хажуудаа байсан хиймэл ханыг тvлхэн унагав. Бvхэл танхим тэр чигээрээ эргэн харахад би ичиж буй царай гарган босох тэр агшинд Гэнритэй нvvр туллаа. Би над руу харж байсан тvvнйи нvдийг хэзээ ч мартахгvй... Бид 2 чимээгvй байлаа. "Ирэнэ... Ирэнэ" гэж тэр итгэж ядан шивнэж байв.

Би айж ичиж байгаа хvний дvрийг гаргах гэж хичээж байснаа толгойгоо єргєн огт тоогоогvй царай гаргаж "Тэгээд?" гэж хэллээ. Гэнри хойшоо ухрав. Тэгээд чичирсэн. Тэр нvдэндээ итгэхгvй байгаа бололтой хэсэг дарж байснаа "Би чамд саад болохгvй ээ!" гэж хэлээд Клэйр рvv яваад єгєв. "Єєр газар луу явая Клэйр" гэж тэр Клэйр-т хэлж байна. Клэйр ч босч тэр 2 гараад явчихав. Би тэр 2ыг шилэн хаалгаар харагдахгvй болтол нь дагуулан харж билээ... Тэгээд л бvх юм дууссан...

Би тэднийг явсны дараа асар тайван болж билээ. Би Грэй руу эргэхэд тэр миний унагасан хиймэл ханыг босгож тавьж байлаа. Тэгээд "Хатагтай Стаффорд, битгий єєрийгєє зэмлэ дээ. Энэ ч дээр байсан биз." гэж хэлсэн.


"Тийм ээ, Грэй, ингэсэн нь ч дээр байсан юм" гэж би чимээгvйхэн хэлсэн.
БИд 2 буцаж ширээндээ суун, чимээгvйхнээр хоолоо идэж дуусгалаа. МИний бvх ухаан санаа тогтуун тайван байлаа. Би инээмсэглэн ярьж хажуугаар нь зєєлхєн сээтэгнэж байсан тул Грэй нєгєє ичгэвтэр явдалын тухай нэг их санаа зовж байгаа янзгvй сууна. 10.30-ын vед би тvvнйиг гэрт маань хvргэж єгєхийг хvслээ. Тэр ингэж тvргэн салах болсондоо сэтгэл дундуур байгаа нь илт боловч юм хэлсэнгvй эелдэгээр машиндаа суулган намайг гэрт маань хvргэж ирлээ. "2уулаа удахгvй дахиж уулзана биз дээ?" гэж гэрийн vvдэнд ирчихээд гарыг маань атган байж асуув. "Тэгэлгvй яхав. Тун удахгvй... ойр ойхон уулзах болно." гэж намайг хариулахаад Грэй баяр хєєрєєр дуурч яваад єгєв.
... Би гэртээ орж ирлээ. Хичнээн ч удсан юм бvv мэд ямар ч гэсэн би хєдлєлгvй удаан зогсов... Бvх юм нэгэнт ард хоцорчээ.
Би Гэнри-н ажлын єрєєнд нь орлоо. Газар хэвтэх хэдэн цаасыг авч ширээн дээр , єрєєний голд тавьсан сандалыг байранд нь тавив. Буйдан дээрхи дэрнvvдйиг засч дараа нь Гэнри-н ширээн дээрхь зураг тосол гэх мэт зvйлсийг янзлав. Тvvнйиг шугам, гортиг, бусад хэрэглэл нь газраар нэг тарж. Би тэр бvгдийг нь ширээн дээр нь тавиад зууханд гал асаалаа. ингэж хамгийн сvvлчийн удаа гэртээ эхнэр шиг байлаа би.

БYх юмийг янзалж дуусаад. би галын дэргэд очиж газар суув. Зуухны хажууд байдаг Гэнри-н тvшлэгтэй сандал , хєлєє тавидаг дэрийг нь баахан харж суулаа. САндал дээр нь сууж зvрхлээгvй учраас, хєлнийх нь дэрэн дээр толгойгоо тавиж харанхуйг бvдэг улаан гэрлээрээ, чимээгvйг дуугаараа vргээх галыг ширтэн хэвтэв. Байн байн тэр дэрийг vнсэж байснаа би санаж байна....


Offline бөртэ

  • Гацуурхан
  • *
  • Posts: 13
Re: Санал болгох ном
« Reply #18 on: 2012.12.05 21:31 »
Yvдний єрєєнд тvлхvvр шажигнах дуу гарахад би хурдхан босч, vvдний єрєє рvv очив. Гэнри цонхийчхоод зогсож байна. Над руу харсан ч vгvй, хувцасаа тайлж єлгvvрт єлгєєд хажуугаар минь зєрєн ажлынхаа єрєє руу явлаа. Би ч дагалаа.
Бид єрєєнд орсны дараагаар чимээгvйхэн удаан зогссоны эцэст тэр хvйтэн хєшvvнээр:
"Чи надад ямар нэг юм тайлбарлах у?"
"Надад тайлбарлаад байх юм байхгvй ээ! Чи бvгдийг нь харсан."
"Тиймээ би харсан..."
Тэр єрєєг єгсєж уруудаж хэсэг байснаа над руу харан vзэн ядалт, гутамшиг дvvрэн инээмсэглэлээр инээмсэглээд "Гэхдээ энэ чин сайн хэрэг!" гэж хэлэв. Намайг юу ч хэлэхгvй байгаад тэр улам улангасч "Чи... чи... яж ингэж чадаваа" гэж хамаг чангаараа хашгирав. Би чимээгьи л байв.
"Чам шиг эмийг би 4 жилийн турш эхнэрээ гэж дууджээ. Чи намайг бvvр галзууруулах нь Ийм юм байж хэрхэвч болохгvй. Энэ бол чи биш. Чи ийм байгаагуй шvv дээ. Чи ийм юм хийж чадахгvй." Би юу ч хэлсэнгvй.

тэр гараас минь зууран авч намайг газар луу тvлхээд "Чи новш минь. Яриач. Хэлээч! Хариулаадах надад.Ягаад чи ингэж байгаа юм бэ?"
Би тvvнйиг нvд рvv нь харж байгаад хамгийн гашуун худлыг тvvндээ хэллээ. "Би чамайг гомдоохыг vнэхээр хvсээгvй учраас энэ хайраа удаан нууж явсан. Би удаан хичээсэн бовоч vнэхээр тэсч чадаагvй." гэж би хэлсэн. Тэр намайг юуны тухай яриж байгааг сайнаас сайн ойлгосон. Тэр гарыг маань тавиж хойшоогоо ухрав. тэгснээ инээв. "Тэгвэл би чамайг баярлуулах уу, Ирэнэ? Би чамд огтоос ч хайргvй шдээ. Чамайг ийм юм хийсэнд гомдох ч vгvй байна. Би єєр эмэгтэйд хайртай. Би vнэндээ баярлаж байна". гэж тэр хэллээ.
"Чи баярлаж байна уу? Гэнри?"
"Yнэхээр ихээр баярлаж байна. Гэхдээ чамайг нэг их баяртай биш байгааг чин би харж байна ла даа."
"Yгvй дээ Гэнри, БИ сэтгэл дундуур биш байна. Бvх юм зvгээр."
"Нээрэн vv? за за газар хэвтээд байлгvй босч vз дээ." гэж хэлээд тэр дахиад єрєєг тойрон холхиж эхэлснээ "над руу битгий хар! Чи над руу харах ч эрх байхгvй шvv! Би хориглож байна." гэж хашгирав. БИ толгой унжуулж "би харахгvйээ Гэнри" гэж хэлэв.
"Yгvй чи харах болно. Чи єєрийгєє харах болно." гэж Гэнри хамаг чангаараа хашхираад гараас минь татан намайг том шилэн хаалгатай тавиурын ємнє аваачив. "Даашинзаа хар даа чи!". Хар улаан єнгєтєй дарс мєнгєлєг даашинзыг минь бvрхэн урсчээ.
"Чи тэрэнд хайртай болсон, чи тvvнтэv явсан, одоо яая гэхэв. Гэтэл энэ дарс, энэ vнсэлтvvд, тэр олон нийтийн газар биеэ авч явж байгаа байдал..." Би юу ч хэлсэнгvй. МИний тєлєвлєгєє бvтэмжтэй болжээ.
гэнри ч хэсэг дуугvй суусны эцэст тайван боловч хvйтэн єнгєєр
"Чи одоо бид 2ын хооронд юу ч байхгvй гэдгийг ойлгож ав! Угаасаа тийм юм хэзээ ч болоогvй байсан нь дээр байсан юм. Чи ч би чиний нєхєр байсныг мартах хэрэгтэй. Тийм учраас надаас чамд хадгалагддаг юм бvхнийг чи надад буцааж єг! мэд ээ!" гэж хэлэв.
"Би одоо єгнєє, Гэнри."
Би дээшээ єрєє рvvгээ явж бvх зvйлсийг авчрав, тvvнйи зурагнууд, тvvнйи бэлэгнvvд, хэдэн захиа гээд л миний тvvнээс авсан бvх юмс. Тэр миний авчирч єгсєн бvх юмсыг аваад гал руу шидчихэв.
"Би энийг авч vлдэж болох уу?" гэж би тvvнйи хамгийн сайхан нэгэн зургийг нь гартаа барин асуулаа. Гар маань чичирч байв. Тэр нєгєє зургийг хараад, зургийг авч газар чулуудав. Би тvvнйиг нь газраас авч элгэндээ тэврэв.
"ТЭгээд 2уулаа аль болох хурдан гэр бvлээ цуцлуулах хэрэгтэй." гэж Гэнри хэлээд галын хажуу дах сандал дээрээ суунгаа "Намайг ганцааранг маань орхиотох."гэв.
Би буцаж хаалга руу явж байгаад гэнэт зогссон. Тvvн рvvгээ харсан. Тэгээд тvvндээ бодож явснаа хэлсэн. Тайвнаар... "Намайг уучлаарай Гэнри... хэрвээ чи чадвал... тэгээд намайг мартаарай... Муухай бодлоор сэтгэлээ зовоож байгаад хэрэг байхгvй.Клэйр-н тухай бодож баяртай байгаарай! Миний тухай биш тvvнйи тухай бодоорой. тэгсэн нь дээр."
Тэр над руу эргэн харж "Чи уг нь ийм л байсан шvv дээ ємнє нь" гэсэн.
"Би тийм байсан. ОДоо гэхдээ би тийм биш. бvх юм єєрчлєгддєг шvv дээ. Гэнри... Бvх юманд тєгсгєл гэж байдаг. Гэхдээ амьдрах сайхаан... Амьдрах агуу юм. Чи маань харин жаргалтай байх ёстой шуу Гэнри."
"Ирэнэ ээ! надад яагаад єєрчлєгдсєнєє хэлээч!"гэж намуухан хэлэхийг нь сонсох надад амар байгаагvй. Миний нэр, бас энэ ганц єгvvлбэр намайг гацааж орхив. Гэхдээ зєвхєн нэг л хором.
"Би чадаагvй юмаа. Тэсч чадаагvй юм, Гэнри" гэж би намуухнаар хэлээд дээшээ єрєє рvvгээ гарсан.

Offline бөртэ

  • Гацуурхан
  • *
  • Posts: 13
Re: Санал болгох ном
« Reply #19 on: 2012.12.05 21:32 »
Өрөөндөө орохдоо би уруулаа хэтэрхий чанга хазсанаас болж аманд мин цус амтагдаж байлаа. "энэ чин юу ч биш... энэ чин юу ч биш, Ирэнэ" гэж би єєртєє дахин дахин хэлж байлаа. яагаад ч юм бэ, би ярих хэрэгтэй байлаа. Сэтгэл дотор бєглєрєєд байгаа тэр юмийг vгээр л живvvлж чадах юм шиг надад санагдаж байв. "ирэнэ... энэ чин юу ч биш... дахиад ганц хором тэсчих... энэ бvгд дуусна... энэ чин юу ч биш...." гэж би єєртєє давтан давтан хэлж байлаа. Би єєрийгєє сохорчихоогvй гэж мэдэж байсан ч гэсэн нvд маань юу ч харахгvй байлаа. чих маань ч юу ч сонсоогvй. хэсэг хугацааны дараа арай гэж ухаан орон юм сонсож эхлэнтvvтээ би єєрийгєє "дахиад нэг хором... дахиад нэг хором..."гэж дахин дахин давтаж байгаагаа сонссон юм. гарт маань байсан Гэнригийн зураг газар унав. Би тvvнйиг харлаа... тэгэхэд л би чухам яг юу болсон, юу болоод байгаа, юу болох гэж байгааг тодорхой томруунаар харсан юм. Энэ бvхэн нэг хоромоос ч хурдан хугацаанд болж єнгєрсєн юм... яг л цахилгаан цахиад єнгєрєх шиг... хоолойд чин халуун тємєр тээглэсэн мэт болчихоод болсонгvй би хамаг чангаараа хашгирав... Одоо бодохнээ би тэгэхэд зvгээр ч нэг хашгираагvй юм. надаас гарсан тэр дуу хvний дуу биш шархадсан амьтны амьдрал гуйсан хоосон архираа байсан юм шиг....

Яг энэ нєчид Гэнри дээшээ хамаг хурдаараа гvйж ирэн хаалга тогшиж, "яасан, юу болов?" гэж хамаг байдагаараа хашхирав.
"Зvгээрээ! Би хулгана хараад " гэж аль болох тайван дуугаар хэллээ.

Би хєдлєхийг оролдсон ч газар хєлийн маань доор эргэлдээд болсонгvй. Доошоогоо л унаад байсан. Єрєєг маань хурднаар эргэлдэх хар утаа бvрхсэн мэт... Би уналаа...
Хичнээн ч хугацаа єнгєрсєн юм бvv мэд бvдээ нээхэд маань би газар хэвтэж байлаа. Єрєє хав харанхуй, бас нилээд жихvvн байх аж. Цонх онгорхой, хєшиг нь салхинд зєєлєн тийрvvлж хєдлєнє. "Би чинь ухаан алдчихсан байжээ." гэж би єєртєє хэлээд хєл дээрээ босохыг оролдов. Євдєг маань хугарчихсан юм шиг євдєж би єєрийн эрхгvй дахин газар уналаа. Би тэгээд газар хэвтэж байгаа тvvнйи зургийг харлаа... Цахилгаан биеээр маань гvйгээд єнгєрсєн.

Би зургийг авч тvшлэгтэй сандал дээр тавиад єєртэйгээ ярьж эхлэв. Одоо харин дуу маань хvний дуу шиг намуухан, сул дорой ч гэмээр болжээ. "Гэнри... Гэнри... Миний Гэнри... Энэ чинь юу ч биш шvv дээ. Энэ бу;гд худлаа тийм ээ, Гэнри? Энэ магадгvй зvгээр л зvvд байх... бид 2 удахгьи хамтдаа сэрнэ тийм ээ? Тэгээд л би уйлахаа боличихно. Нvд рvv маань битгий хараарай Гэнри. Би уйлж байгаа юм биш... одоо нэгхэн хормын дарааа энэ бvгд дуусна.... Хэдий энэ зvvд ч гэсэн надад хэцvv байна шvv дээ.... гэхдээ энэ бол юу ч биш... Чи надтай хамтдаа биз дээ... Гэнри... Чи бvгдийг мэдэж байгаа даа... Чи мэднэ шдээ... Би ер нь шал тэнэг байгаа биз? тийм гэж хэл л дээ, Гэнри... Инээмсэглээч дээ... Намайг шоолж бvvр инээ... юу ч болоогvй байхад чин ингэж єєрийгєє зовоож байгаа надаар даажигнаж хєхрєєч! юу ч болоогvй байхад... Юу ч болоогvй шvv дээ... Би инээмсэглэж байгаа биз дээ.... хар даа... Чи надад хайртай тээ... Чи бол ганцхан миний Гэнри... Би жаахан ядарчээ, Гэнри... Гэхдээ би одоо амарлаа... Тэгээд энэ бvгд дуусна... Yгvй би уйлаагvй байна. Би чамд хайртай, Гэнри... "

Том, хvнд, чимээгvй нулимс хацрыг маань даган урсаж байлаа. Би уйлаагvй, гэхдээ... Би ямар ч цурхирах дуу гаргаагvй. И юм ярьж, инээмсэглэж байлаа. нулимс маань л эцэс тєгсгєлгvй урсаж байсан юм даг.

Тvvнйи дараагийн сард яг юу болсныг би сайн санадаггvй юм. Гэнри бид 2 гэр бvлээ цуцлуулсан. Эхнэрийн vнэнч бус байдлаас болж гэж тэр цаасан дээр бичнэ лээ. гэр бvл цуцлалтын шийдвэр гартал би Гнэригийн амьдарсан ч бид 2 нэг их олон тааралддаад байдаггvй байсан юм. Хааяа нэг тааралдахаараа зvгээр мэндлээд л єнгєрдєг байв.
Би яж ийгээд амьдарч дєнгєсєн юм. Маш олон ном уншсанаа санаж байна. Маш олон ном... гэхдээ одоо би тэр номнуудаас нэг vг ч сананд ордоггvй юм. Ямар нэртэй ямар ном байсан... ёстой бvv мэд... Би гадуур их явдаг байлаа. хамгийн ядуучууд амьдардаг, намайг хэн ч олж харахааргvй захын гудамжнуудаар яваад л байдаг байсан. Гэхдээ би тэр vед жаахан ч гэсэн тайвширдаг байлаа. тэр vеийн юмнууд ч гэсэн бvдэг бадаг л толгойд маань байдаг юм. Нэг удаа намайг нэг хvvхэд заагаад "Энд нэг эргvv явж байна." гэж хэлснийг санадаг юм...

Би Гералд Грэйтэй ойр ойрхон уулзалддаг байсан... уулзаад сээтэгнэлцэнэ... аль болох ойрхон... би тэгэх ёстой байсан тул єєрийгєє чадахаараа хvчилдэг байлаа. Гэхдээ би бас л нэг ч удаагийнхаа болзоог санахгvй байна. Би яавч єєрийнхєє дvрийг сайн бу;тээсэн байж таарна. Нэг удаа надад Грэй "Хатагтай Стаффорд, та энэ дэлхийн хамгийн євєрмєц, хамгийн их увидастай эмэгтэй. танай нєхєр тань ёстой тэнэг... гэхдээ би тvvнд нь ч баяртай байна л даа." гэж хэлсэн юмдаг. Би яг яаж энэ бу;гдийг хийснээ мэдэхгvй гэхдээ л ухаангvй байхдаа би болгосон л юм.

Тэр єдрvvдээс миний санаж байгаа ганц юм бол Гэнри. Би тvvнйиг дандаа хардаг байв. Тэр бvх цагаа клэйртэй єнгєрєєж байлаа. Нvдэнд нь аз жаргалын туяа татаж, vргэлж инээмсэглэж явдаг болсон байв. Би тvvнйи нvvрнийх нь хувирал бvрийг уншиж чаддаг болсныхоо хувьд гэнри-г ямар их жаргалтай байгааг шууд л мэдэж байлаа. Тэр сvvлйин хэдэн сар тvvнйиг дагасан хамгийн хэцvv хар дарсан зvvднээс сэрээд дахиад амьдрал амсаж байгаа шиг л харагддагсан. урьдын адил залуухан, хvчтэй, vзэсгэлэнтэй сайхан Гэнри... Дэндvv vзэсгэлэнтэй дээ, чи минь... Би Клэйрийг ч бас ажигладаг байлаа. тэр Гэнри-д ямар ч гэсэн хайртай байсан. Энэ бvхэн зvгээр л нэг сээтэгнл юм уу тvvнйи єєртєє итгэх итгэлийг нь тэжээх хоосон ялалт биш, гvн гvнзгий сэтгэл байсан юм. магадгvй тvvнйи анхны хайр нь ч байсан байж мэднэ. Клэйр зvгээр нэг хоосон хусэл тачаал биш ухаалаг, дээд гарлын, тогцон бvсгvй байлаа. Ухаан vзэсгэлэн 2 нь яг л адил... хэмжээлэшгvй... Гэнри жаргана аа... Би нэг удаа тэднийг гудамжинд алхаж явахд нь харж билээ... Тэд хооронд ярилцаж инээмсэглэж байлаа. Клэйр гоёмсог цагаан хослол ємссєн байсам шиг санаж байна. юутай ч тэр 2 учиргvй жаргалтай харагдаж байж билээ.

Хотынхон маань гэр бvл салалтыг vзэж чаддаггvй байсан юм. Тэгхээр мэдээж намайг юу гэж ярьж байсан нь ойлгомжтой. Ямар ч гэр бvл намайг гэртээ оруулахаас татгазаж, тєвєгшєєх болсон юм. Гудамжинд хvн амьтан мэндлэхээ ч больсон. Найз маань гэгддэг байсан хvмvvсйин нvvр нь гутамшиг жигшил дvvрсэн хоосон инээд дvvрэн байдаг байлаа. Би нэг удаа Хатагтай Броган-тай тааралдсан юм. тэр намайг шинжгvй харснаа "Чи бохир амьтан! Чамайг Грэй-н мєнгєнд нь шунаж єєрийгєє худалдсаныг хэн ч мэдэхгvй гэж санаж байна уу? Гайгvй байлгvй" гэсэн. Пацы Тиллинс хэд хоногийн дараа гудманд тааралдаад "Хонгорхон минь чи ч буруу наймаа хийлээ дээ. Би аль ч ертєнцєд байсан Гэнри Стаффорд-г юугаар ч солихгvй байсан юм." гэж билээ...



Offline бөртэ

  • Гацуурхан
  • *
  • Posts: 13
Re: Санал болгох ном
« Reply #20 on: 2012.12.05 21:33 »
Ингээд гэр бvлээ цуцлуулах єдєр ирэв. ... Би дахиад л Ирэнэ Вилмэр боллоо. Нєхєртєєє vнэнч байж чадаагvйгээс болж салсан Ирэнэ Вилмэр. Тэгээд л болоо! Салахдаа Гэнри надад єгєх мєнгєнийхєє тухай ярьж эхлэхэд би юу ч авахгvй гэдгээ тодорхой хэлээд "Ноён Грэй чамаас илvv мєнгєтэй." гэж билээ. Гералд Грэй тэр єдрийн маргааш нь Нью Иєрк явах байсан юм. тэндээсээ Еврєп руу усан онгоцонд суух, би хамт явах ёстой байлаа.

Тэр орой Ноён Барнэс намайг дуудлаа. тэр сvvлчийн нэг сар хотоос гадуур байсан бєгєєд дєнгєж єнєєдєр л буцаж ирсэн байлаа. Тэгээ дхамаг юмыг сонсчээ.
"За Ирэнэ минь Би маш сонин юм сонссон. чи надад тэр тухай ярих уу?" гэж тэр хоолойгоо чичрvvлэн байж хэлж билээ.
"яасан гэж Ноён Барнэс.Ямар ч сонин хачин юм энд байхгvй гэж би бодож байна. Би саяхан Гэнри-с салсан." гэж би тайвнаар хариулсан.
"гэхдээ... ммм... Энэ бvгд нээрээ чиний буруугаас болж гэж vv? Чи vнэхээр буруутай юм уу?"
"хэрвээ та vvнйиг гэм буруу гэж дуудмаар байвал тэг л дээ. Би Гералд грэй-д хайртай. тэгээд л тэр." Ноён Барнэс-н царай нь эхлээд улаан, дараа нь хєх дараа нь цав цагаан болов. Тэр удаан дуугvй зогссоны эцэст
"Чи нєхєртєє хайргvй юм уу?" гэж асуусан.
"Та Гэнри Стаффордын тухай ярьж байна уу? тэр одоо миний хєхєр байхаа нэгэнт больсон. тэгээд ч би тvvнд хайргvй."
"Ирэнэ..." гээд тэр цаас нь vргэлжлvvлэх гэсэн боловч нэг л болж єгєхгvй байгаа нь илт. "Ирэнэ... энэ бvгд vнэн байж яасан ч таарахгvй. Чамайг ийм юм хийгээгvй гэдгийг чин би хvн бvрт хэлнэ."
"Би чин бурхан биш шvv дээ..."
Тэр буцаж ухраад саарал толгойгоо харамсалтайгаар сэгсэрч "Ирэнэ, чи нєхєр шигээ хvнийг тэр тэнэг залуугаар солих ч хvн биш дээ." гэж цєхєрсєн дуугаар хэлж билээ.
"Би тэгсээн, сольсон."
"Чи, Ирэнэ, чи. Би итгэж vнэхээр чадахгvй нь ээ!"
"битгий итгэ л дээ. Хэнд хамаатай юм." гэж намайг хэнэггvй хэлэхэд Ноён барнэс дахиж энэ бvгдийг тэсэхээ больсон бололтой
"тийм бол Би юу хэлэх вэ? Ирэнэ. Баяртай ирэнэ" гэж тэр удаахан хэлэв.
"Баяртай" гэж би vл тоосон янзаар хариу хэлэв...Би цонхоор тvvнйи цаашаа алхаж байгаа урьд урьдынхаасаа хvнд ядарсан харагдах дvрийг нь харж "Баяртай Ноён Барнэс... Баяртай.. Намайг уучлаарай..." гэж шивнэж байлаа.

Гэртээ хамгийн сvvлд хоносон тэр шєнє би маш орой унцан. байшин тэр чигтээ харанхуй болсон хойно би чимээгvйхэн доод давхар луугаа явсан. Маргааш аягvй бол Гэнри-д баяртай гэж хэлж амжихгvй... Гэхдээ би тvvнтэй салах ёс гvйцэтгэмээр байв. Би чимээгvйхэн унтлаганы єрєєний хаалгыг нээхэд гэнри тайван унтаж байлаа. Би орлоо. тvvнйиг харахын тулд цонхны хєшгийг жаахан нээж гэрэл оруулав. тэгээд нэгэн цагт минийх байсан орны хажууд зогслоо. Нvvр нь тайван бєгєєд дєлгєєхєн, хав хар сормуус нь хєдєлгєєнгvй, сайхан уруул нь харанхуйд цайрах нvvрэн дээр нь сийлсэн юм шиг vэсгэлэнтэй харагдаж байв. Би тvvнд хvрч зvрхлээгvй учраас гараа болгоомжтойгоор дэрэн дээр тvvнйи толгойны хажууд тавьсан. Тэгээд би газар євдєглєн сууж уруулыг нь хичнээн vнсэхийг хvссэн ч гэнри-г сэрэхгvйн тулд тэрийгээ дарж ядан сууж байлаа. Харин гарыг нь авч уруулдаа хvргээд "Гэнри... Чи юу хийснийг маань хэзээ ч мэдэхгvй...мэдэх ч ёсгvй... Аз жаргалтай амьдраарай! Харин би єєртэйгєє хамт нэг л зvйлийг авч явах болно. "Би Гэнри-д хайртай байсан" гэж хэлэх тэр эрхийг би єєртєє vлдээнээ. Чамайг vхэн vхтлээ хайрлах тэр эрхийг би авч явна." гэж зєєлхєн шивнэсэн. Тэгээд би босч, хєшгийг хаагаад гарч явсан. Маргааш нь жихvvн саарал єдєр байлаа. Хааяхан хvйтэн бороо асгаж, зєєлєн салхи хєгшин саарал vvлсийг тэнгэр авчирсан тийм л єдєр байсан. галт тэрэг орой 10.15-д явах байсан бєгєєд Ноён Грэй єглєє нь над руу залгаж намайг орой ирж авахыг хvссэн байлаа. Тэр аз жаргалаар бялхаж байгаа нь хэнд ч ойлгомжтой байсан юм. "Би єєрєє очиноо намайг харин буудал дээр хvлээж байгаарай!" гэж би хэлсэн.

Аль хэдийн харанхуй болсн ч би єрєєндєє ганцаараа суусаар л байлаа. Єєрєє ч гайхмаар тийм их цєхрєл намайг тойрно. Би Гэнри-г хvлээж байсан юм. Тэр хараахан гэртээ ирээгvй л байв. тэр Клэйр-нд очиж эрх чєлєєтэй анхныхаа єдрийг єнгєрєєхєєр явсан байсан байх. уг нь салах ёс хийх нэг их шаардлагагvй байсан ч гэсэн би vvрд явахынхаа ємнє тvvнйиг хармаар санагдаад болохгvй байлаа. гэтэл Гэнри ирдэггvй... Би цонхны хажууд сууж хэдий хvйтэн байсан ч гэсэн онгойлгож гудамжийг харж суулаа. бороо цутгаж байшингуудын дээвэр, явган хvний замнууд гялалзаж харагдана. Хааяахан єнгєрєх явган хvмvvс бvгд л нэг тийшээ учиргvй яарсн шинжтэй, цєхєрсєн ганцаардмал ч юм шиг харагдаж байсансан... Аль хэдийн 9.30 болсон ч, Гэнри гэртээ ирсэнгvй. Би цонхоо хааж жижигхэн цvнхэндээ авч явах зvйлсээ хийхээр суулаа. Надад боож баглаад байх сvртэй юм байсангvй: нэг даавуу, хуримийнхаа даашинз толгойвч 2ыг, ба Гэнри-н зураг. Ийм л хэдэн зvйлтэй би тэндээс явсан юм. Цvнхээ дурамжхан хааж байтал хаалганд тvлхvvр дуугарах чимээ, дараа нь тvvнйи хєлийн чимээ сонсогдов. Тэр хvрээд иржээ. Би малгай цув 2оо ємсєж, цvнхээ авангаа "Би vvдний хонгилоор єнгєрєхдєє ажлынх нь єрєєний хаалгыг нээгээд л харчихая. Ганцхан удаа.. Гэнри намайг анзаарах ч vгvй." гэж бодож байлаа. Ингээд би доошоо бууж, vvдний хонгилд очин Гэнри-н ажлын єрєєний хаалгыг онгойлгож хартал єрєє нь хоосон байна. Би ч одоо яая гэхэв гэж бодоод vvд рvv алхан хаалганы бариулыг атгах тэр агшинд Гэнри-н тайван боловч гунигтай дуу "Ирэнэ, надад баяртай ч гэхгvй явах гэж байгаа юм уу?" гэх нь тэр. эргэн харвал Гэнри зогсож байлаа. Дэндvv их сандарснаас хамаг хяналтаа алдчих дєхсєн би гэдэг хvн "Ааанхаа..." гэж утгагvй дуугаар хэлэв.

Би 2 тvvнйи ажлын єрєєнд орлоо. Зууханд гал асаажээ. Гэнри гуниг гялалзсан тод хар нvдээрээ над руу ширтэж "Ирэнэ, чи бид 2 vvрд салж байна. Магадгvй... Гэхдээ чи бид 2 нэг нэгэнтэйгээ учрах л хувьтай байсан шvv." гэв.
Бий дуугай л толгой дохилоо. Хэрвээ ямар нэг юм хэлчихвэл дуу хоолой маань хяналтнаас гарчих гээд хэцvv байсан юм.
"Би чамд ямар нэг бурууг тохохгvй ээ, чамайг муулах ч vгvй. Ирэнэ. Тэр орой зоогийн газар болсон явдал бол... чи єєрєє ч анзаараагvй галзуурал байсан байх. ямар ч гэсэн би чамайг тэр орой байсан эмэгтэй гэж бодохгvй байна."
"Магадгvй тийм биз... Гэнри..." гэж би тэсч чадалгvй шивнэв.
"Чи биш шvv дээ. Би чамайг vргэлж хайрлаж явсан тэр эмэгтэй чигээр чин лсэтгэл зvрхэндээ vлдээнэ." гээд Гэнри хэсэг дуугай болов. Би урьд нь хэзээ ч тvvнйиг ийм цєхєрсєн, чимээгvй байхыг нь харж байгаагvй шиг санагдана.
"Амьдрал vргэлжлэх л болно. Би єєр бvсгvйтэй... чи єєр залуутай гэрлэнэ... тэгээд бvх юм мартагдана." гэж тэр маань vргэлжлvvлэн хэлээд гарыг маань атгана.
"гэхдээ чи бид 2 дэндvv жаргалтай байсан шvv!" гэж хэлэхдээ нvдэнд нь гэнэт гэрэл тусав.
"Тийм ээ Гэнри!" гэж би шулуухан бєгєєд тайванханаар хариулсан.
"Чи тэгэхэд надад хайртай байсан уу? Ирэнэ?"
"Аанхаа, хайртай байсан."
"ГЭхдээ тэр цаг нэгэнт єнгєрч дээ... юутай ч би чамайг хэзээ ч мартахгvй, Ирэнэ. Чадахгvй. Би чамайг бодох болно..."
"тэгээрэй Гэнри минь! ЗАримдаа намайг санаж байгаарай!"
"Чи жаргалтай байна биз дээ, Ирэнэ? Би чамайг жаргаасай гэж хvсч байна."
"тэгнээ Гэнри!"
"Би ч адилхан. Магадгvй чамтай байсан шигээ тийм их жаргалтай байж ч мэднэ. Гэхдээ одоо чи бид 2 эргэж харж болохгvй ээ! Хvн чин урагшаа харж амьдрах ёстой! Чи намайг жаахан ч гэсэн бодох уу? Ирэнэ"
"Тэгнээ, би бодно, Гэнри."
Тэрний маань нvд харанхуй гуньигаар дvvрсэн байхыг би харж байлаа. Би толгойгоо єргєж гараа Гэнри-н мєрєн дээр нь тавиад намуухан бєгєєд ихэмсэгээр "Гэнри, чи жаргах ёстой шvv! бас хvчтэй, ихэмсэг амьдрах учиртай. Гуниг харууслыг давж гарч чадахгvй тэр л хvмvvс гуниг харуусалтай амьдардаг. Чи бол амьдрал руу инээмсэглэж амьдрах хув;тай хvн."
"ЗА тийм дээ. Чиний зєв... бvх юм сайхнаар тєгссєн шvv дээ. Энэ бvхэн чи бид 2ын аль нэгнийх нь амьдралыг баллаж болох л байсан шvv дээ! Тэгээгvйд нь би баярлаж байна." Хэсэг дуугvй суусны дараа Гэнри
"Ирэнэ минь баяртай! Чи бид 2 дахиж энэ хорвоо дээр ч бараг уулзахгvй биз дээ." гэж хэлсэн юм. Би одоо ч санаж байна.
"Амьдрал гэдэг чин богинохон шvv дээ, Гэнри" гэж хэлэхдээ би чичирч байсан. Гэнри-д анзааруулахгvйн тулд би "Гэхдээ хэн мэдэх вэ? бид 2 60 настайдаа уулзаж ч мэднэ шvv дээ." гэж хурдхан шиг хэлэв. Гэнри инээмсэглээд, "Магадгvй ээ! Тэгээд 2уулаа энэ бvгдийг ярилцаад инээж байхгvй юу!" гэв.
"Тийм ээ! Гэнри! 2уулаа инээлдэнэ."

Тэр толгойгоо гудайлгаж гарыг маань vнсээд "Яв даа одоо, чи миний амьдралд тохиолдсон хамгийн сайхан зvйл байсан шvv!, Ирэнэ." гэж доор дуугаар шивнэсэн. тэр толгойгоо єргєж нvд рvv маань хараад "надад эцсийн удаа ганц ч гэсэн юм хэлэхгvй юм уу?" гэхэд нь би тvvнйихээ нvд рvv нь харж байгаад хамаг сэтгэлээсээ нэг л хариулт хэлсэн.
"Би чамайг хайрласан шvv, Гэнри!"
Гэнри гарыг маань дахин vнсээд "Би жаргалтай байх болноо. Гэхдээ хэзээ ч тэр эмэгтэйтэй учраагvй байсан ч болоосой гэж хvсэх vе ч надад ирнэ. Амьдрал чин хатуу шvv дээ" гэж сул дуугаар шивнэлээ.
"Тийм ээ Гэнри!" гэж би товчхон хариулсан...

Гэнри намайг єргєж vнсэж билээ. Тvvнйи уруул нь миний уруул дээр, харин 2 гар маань тvvнйи хvзvvг ороосон байсан. Хэзээ энэ хамгийн сvvлчин удаа байсан ч ямар ч гэсэн болсон юм. Одо хэн ч надаас тэр хормыг булааж авч чадахгvй.
Гэнри надтай хамт гадаа гарлаа. Би хєлсний тэрэг дуудаж дотор нь суугаад, цаонхоор нь харахад тэр довжоон дээр зогссоор л байсан юм. Зєєлєн салхи vсийг нь vлээж, харин тэр хєшсєн адил зогсож байсан... Ингэж би хамгийн сvvлчийн удаа тvvнйиг харсан юм.
Нvдээ аниж нулимсаа залгиад хичнээн ч явсан юм бvv мэд. Ямар ч гэсэн нvдээ нээхэд маань такци аль хэдийн буудал дээр ирж зогссон байлаа. Би мєнгєє тєлж, цvнхээ аваад галт тэрэг рvv явав.



Offline бөртэ

  • Гацуурхан
  • *
  • Posts: 13
Re: Санал болгох ном
« Reply #21 on: 2012.12.05 21:35 »
Гералд Грэй намайг буудал дээр хvлээж байлаа. Тэр гоёмсог аялалын хувцас ємсчээ. Гартаа барьсан дуу алдам сайхан цэцгээ надад єгєхдєє, баяртай инээмсэглэлээ нvvрнээсээ арчиж чадахгvй байсан юм. Бид нэг их юм ч ярьсангvй галт тэргэнд суулаа. 10.15-н vед галт тэрэг хєдлєж эхлэв. Харанхуй цонхны цаагуур буудлын байшингууд, босоо шонгууд, харанхуй гудамжнууд ээлж дараагаар жирэлзэн єнгєрнє. Ингээд хот бидний ард хоцорлоо. Галт тэрэгний дугуй єнхєрсєєр...
Бид 2 кабиндаа 2уулахнаа байв. Ноён Грэй над руу нууцхан харж инээмсэглэхдээ намайг хариуд нь инээмсэглэх болов уу гэж бодсон нь илт. Би харин огт амьгvй мэт суусаар байв. Грэй "Ингээд арай гэж нэг юм 2уулахнаа vлддэг байна шvv"гэж шивнээд намайг тэврэхийг оролдсон боловч би тvvнйиг єєрєєсєє тvлхэн холдуулав.
"Байзнаарай, Ноён Грэй! Бид 2т хангалттай цаг байна шд" гэж намайг хvйтнээр хэлэхэд Грэй "Яасан бэ Хатагтай Стаффорд? Yгvй ээ! хатагтай Вилмэр. Та чин бvvр цонхийцон байх чин..." гэж vгээ зєєн асуулаа. "Яагаа ч vгvй ээ! Зvгээр л би жаахан ядраад" гэж би нєгєє л хvйтэн єнгєєр хэлэв.
БYтэн 2 цаг бид 2 чимээгvй, хєдєлгєєнгvй суулаа. Бидний эргэн тойронд байсан ганц чимээ гэвэл галт тэрэгний дугуй л байв. 2 цагийн дараа галт тэрэг маань анхныхаа зогсоол дээр зогссон бєгєєд би цvнхээ барин бослоо. "Хvvе, та чин хаачих нь вэ?" гэж Ноён Грэй дуу нь цахиртан асуухад би юу ч хэлсэнгvй буув. Галт тэрэгнээс буусныхаа дараа би Грэй-н сууж байсан кабин-н онгорхой цонхон дээр ирж "За Ноён Грэй. Намайг нэг саятан САн Франциско-д хvлээж байгаа. Би таныг зvгээр л нєхрєєсєє салахын тулд ашигласан юм. Баярлалаа. Харин энэ тухай та хvнд vг хэлээд хэрэггvй биз дээ. Эс тэгвээс бvгд таныг шоолон хєхрєх болно шуу дээ." гэж хэллээ. Тэр амаар ангайн гацчихсан... Сэтгэл нь ямар их дундуур байсныг би шууд хараад л мэдэж байв. Гэхдээ жинхэнэ эр хvний зан гаргаж надад тэр бvх сэтгэл тавгvйцэлээ vзvvлсэнгvй. Харин "Танд тэгж тус болж чадсан бол би баяртай байна." гэж эелдэгээр хэлж чадаж билээ, Грэй. Яг энэ нєчид галт тэрэг хєдлєж, Грэй малгайгаа аван над руу даллаад алга болов.

Ингээд би тэр нэг буудал дээр ганцаарааа хоцорсон. Хvн хvнд vйvлс удаахнаар хєвсєн нил хар тэнгэр намайг бvрхжээ. МИний санаж байгаагаар тэнд хуучин хашлага бас унжиж норсон модод, нойтон навчис л байсан шиг... Харин тасалбар тvгээх цэгийн цонхоор нь бvдэг гэрэл сvvмэлзэж байлаа. Надад их мєнгє байсангvй. Би гэрэл сvvмэлзэх цонхон дээр очиж байгаа бvх мєнгєйє сарвайгаад "Надад нэг тасалбар єгєєч!" гэж хэлэв. Тэндэхийн жайлчин нь нэг хялайж хархцихаад "Аль буудал руу вэ?" гэж товчхон асуухад нь би "Аль нь ч хамаагvй ээ!" гэлээ.
"ЗА та хэлээдэхээч..."
"Энэ шугамны хамгийн сvvлчийн буудал хvртэл..."
Ажилчин залуу нэг тасалбарыг миний мєнгєний хагастай буцааж тvлхээд сонин харцаар намайг ширцээр хоцров.
Галт тэрэг буудал дээр ирж зогсоход нь би "ямар ч хамаагvй нэг буудал дээр буучихна даа" гэж бодсоор дотогш оров. Би нэг цонхны хажууд суугаад дахиж хєдлєєгvй. Эхлээд цонх харанхуй байснаа гэрэлтэй болж дараа нь дахин харанхуй болсныг би санаж байна. Ямар ч байсан би 24 цагаас илvv л явсан болж таараад байгаан. Ёстой мэдэхгvй. Дахиад харанхуй нємрєхєд би ямар нэг буудал дээр бууснаа санаж байна. Галт тэрэг зогссон... Би буусан... маш харанхуй ямар ч гэрэл vзэгдэхгvй байгааг мэдрээд буцаж галт тэргэнд суух гэсэн боловч галт тэрэг нэг хєдлєєд явчихаж билээ. Ингээд л нойрмог ажилчин, бvдэг гэрэлтэй мухлаг, єєрийгєє борооноос хамгаалахын тулд сандал доор хэвтэх нохойноос єєр юмгуй нойтон тавцан дээр vлдсэн дээ. Буудлаас цааш лавшруулан харвал нарийхан гудам бас хэдэн модон байшин харагдаж байлаа. Цагаа харвал єглєєний 3 цаг болж байв. Би сандал дээр суугаад єглєєг хvлээхээр шийдэв... Бүх юм єнгєрчээ... Би хийх ёстой юмаа хийлээ... Амьдрал ингээд л дуусчихсан...
Би одоо тэр хотхонд амьдардаг юм. Жижигхэн дэлгvvрт єглєє 9-с орой 7 хvртэл ажиллана. Би хамгийн ядуу нэгэн байшинд 2 єрєєг эзэгнэдэг, гэхдээ тусдаа шаттай болохоор намайг хэзээ яж гарч орж байгааг хэн ч анзаардаггуй юм. надад танил нєхєд энэ тэр гэж юм юу ч байхгvй. Би ажилдаа яг таг ханддаг ч хэзээ ч ярьж байгаагvй. Тийм ч учраас миний хамт ажилладаг хvмvvс нэрийг маань ч мэдэхгvй. Харин байрныхаа эзэнтэй сард нэг удаа тєлбєрєє хийх гэж тааралддаг юм. Би ерєєсєє юм боддоггvй. Ажиллаад л гэртээ ирээд л идчээд унтдаг. тэгээд л болоо. Би уйлдаггvй. ЗАримдаа ойдог шилэн єєрийгєє харахад цонхийж цайсан нvvр, нvvрэндээ арай томдсон, энэ дэлхийн хамгийн тайван, чимээгvй 2 нvдийг л хардаг. Би гэртээ ч vргэлж ганцаараа байдаг. Харин Гэнри-гийн баяртай инээмсэглэсэн зураг ширээн дээр минь vргэлж байсаар ирсэн. Зурагны хvрээн дээр "Ирэнэ-дээ. Гэнри. Yvрд мєнх." гэж бичсэн байдаг юм. ядарсан vедээ би ширээний ємнє сєхєрч суугаад тvvнйигээ удаан гэгч нь хардаг...


ХYмvvс цга хугацаа бvгдийг авч оддог гэж хэлэлцдэг. Тэр хууль надад гэхдээ vнэн байгаагvй. Он жилvvд єчнєєн тєчнєєнєєрєє урссан ч би Гэнри Стаффорд-д хайртай хэвээр л байсан юм. ОДоо ч хайртай. Тэр маань одоо аз жаргалтай байгаа. Би тvvнд аз жаргалыг нь авч єгсєн юм. Тэгээд л болоо. Намайг авааль нєхрєє худалдаж авсан гэж ярилцдаг хvмvvс магадгvй зєв байх. Би тvvнйихээ амьдралыг нь, аз жаргалыг нь єєртєє байгаа бvх юмаараа тєлж байж худалдаж авч єгсєн. Би Гэнри-д хайртай. Хэрвээ бурхан надад дахиад амьдрах боломж олгосон бол би яг л єєрийнхєє хийснийг ямар ч эргэлзээгvйгээр хийх байсан.

Бvсгvйчvvд, охид оо! Намайг сонсох хvн бvрт би хэлье! Хэзээ ч хvнийг ухаан санаанаасаа илvv бvv хайрлаж бай! Хайраас єєр ямар нэг зорилго, хvсэлтэй бай. Хайрандаа заавал хязгаар тавь!... Хэрвээ чи чадвал шvv дээ... БИ бол чадаагvй.

ХYн vхэн vхтлээ амьдрах учиртай. Тэгээд ч би амьдарсаар байна. Гэхдээ энэ амьдрал маань нэг их удахгvй болсныг би мэдэрч байна. Тєгсгєл ирж явааг би харж байгаа. би євчтэй зовлонтой биш ч миний ху;ч чадал, амь маань дотроосоо унтарч байгааг би мэдэрч байна. Єнгєрсєнд болж єнгєрсєнд би огтоос ч харасдаггvй. Дараа нь юу болохоос айдаг ч vгvй. Амьдралаас хvсэх ганцхан л юм надад vлдсэн: би Гэнри-г дахиад нэг л удаа харчихмаар байна. Миний бvхэл амьдрал маань болсон тэр хvнийг би ганцхан удаа эцэсийн ганц удаа хармаар байна. Ганцхан удаа... Би нэгэнт хотдоо буцаж чадахгvй учраас залбираад л хvлээгээд байдаг. Би уньхээр утга учиргvй ихээр залбирч хvсдэг. Одоо надад нэг их ч цаг vлдээгvй байна.
Гудамжаар алхан явахдаа би зєрєн єнгєрєх хvн бvрийг ажилглан хардаг. Орой нь гэртээ ирчихээд Гэнри-гийн зургийг харж "Єнєєдєр биш байнаа, Гэнри минь. Магадгvй маргааш..." гэж шивнэнэ.
Би дахиад тvvнтэй уулзах, тvvнйиг харах болов уу? Би єєртєє тэгнэ гэж хэлдэг ч дотроо тэгэхгvй гэдгээ мэдэж байдаг...

Ингээд би єєрийн тvvхээ бичэж дууслаа. Хамаг сэтгэлээ чангалан байж бичэж дуусгалаа. Хэрвээ Гэнри vvнйиг маань унших юм бол тэр ямар ч гэсэн сэтгэл дундуур байхгvй биз. Харин тэр маань бvгдийг нь ойлгоно.
Тэгээд энэ бvгдийг унщихаад тэр магадгvй... vгvй ээ... тэр надтай уулзах гэж ирэхгvй. ТИйм юм хийх ёсгvй гэдгээ тэр ойлгож байгаа. Харин тэр гудамжинд надтай зєрєєд л єнгєрєх болно. Намайг огт анзаараагvй юм шиг. Харин би дахиад ганцхан удаа... эцсийн удаа тvvнйигээ харна...


Тєгсєв.

1926 Чикаго.




Offline Zolkash

  • Гацуурхан
  • *
  • Posts: 7
  • Сэрүүн салхи сэвшин үлээж...
Re: Санал болгох ном
« Reply #22 on: 2012.12.07 08:01 »
Ayn rand - Fountainhead
Dominic O'Brien - you can have an amazing memory
Eric Ries - Lean startup

тэгээд ба Чингис хааны нууц түүх.

Offline udvalashka

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 32
Re: Санал болгох ном
« Reply #23 on: 2012.12.09 11:19 »
amerikiin tuuhiig angliar hamgin goeoor oilgomjtoi bichsen nom medeh uu humuusee?bagshaa ? :)

Offline Zolkash

  • Гацуурхан
  • *
  • Posts: 7
  • Сэрүүн салхи сэвшин үлээж...
Re: Санал болгох ном
« Reply #24 on: 2012.12.13 00:36 »
amerikiin tuuhiig angliar hamgin goeoor oilgomjtoi bichsen nom medeh uu humuusee?bagshaa ? :)

Америк гэдгээрээ тивийг биш USA -г илрэхийлсэн бол howard zinn -ий A People's History of the United States.

Энгийн хэллэгтэй, ойлгоход хялбар, уншихад дажгүй ном байналээ. (гэхдээ би дөнгөж эхлүүлж л байгаалдаа)