Author Topic: Санал болгох ном  (Read 70319 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline udvalashka

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 32
Re: Санал болгох ном
« Reply #25 on: 2012.12.16 11:15 »
aaaa bayrlalaa :)

Offline Azul

  • Гацуурхан
  • *
  • Posts: 24
Re: Санал болгох ном
« Reply #26 on: 2012.12.18 11:08 »
Б.Сарантуяа - Сорхугтани Бэхи хатан. Охидууд уншвал хэрэгтэй ном. Чингисийн отгон хүү Тулуйн хатан Сорхугтанийн хатан ухаан холч санааг гаргасан, эх хүн  эмэгтэй хүн ямар байдгийг ойлгуулна. Тэгээд ч түүхэн сэдэвтэй учраас багшийн нөгөө Чингисийн Хөвгүүдийн тухай лекцийг маш сайн ойлгодог юм билээ.
Ariunzul.B

Offline batbayarba

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 52
Re: Санал болгох ном
« Reply #27 on: 2013.03.05 13:31 »
Стив Жобсын намтар нОМЫГ ХААНААС ОЛЖ АВАХ УУ

Offline Solongoa

  • Гацуурхан
  • *
  • Posts: 9
Re: Санал болгох ном
« Reply #28 on: 2013.04.08 21:41 »
Стив Жобсын намтар нОМЫГ ХААНААС ОЛЖ АВАХ УУ
delgvvrees olj aw hehhe

Offline Azul

  • Гацуурхан
  • *
  • Posts: 24
Re: Санал болгох ном
« Reply #29 on: 2013.07.23 02:59 »
Portrait/ Picture of Dorian Gray - Англиар нь эсвэл монголоор нь унш, тэгээд дараа нь киног нь үз. Англиар нь уншсны дараа Монголоор илэрхийлэгдэхээргүй сэтгэлийн хөдлөлүүд мэдрэгддэг юм.  ;D
Ariunzul.B

Offline namjilmaa

  • Гацуурхан
  • *
  • Posts: 29
  • Bitgii hii gsen zuilig hiigui bh ni ERH CHULUU ym.
Re: Санал болгох ном
« Reply #30 on: 2013.10.07 15:54 »
ushuu sonirholtoi uursdiinhuu unshij uzsen nomiig helj ugch bgaarai  :D
namjilmaa

Offline B.Khongorzul

  • Гацуурхан
  • *
  • Posts: 20
Re: Санал болгох ном
« Reply #31 on: 2013.11.15 21:16 »
Гэгээтэн
Энэ номонд Данзанравжаагийн төрөхөөс үхэх хүртэлх үүх түүх ,Данзанравжаагийн Тахилч нарын  бидний амьдарч байгаа нийгэм хүртэлх үнэн бодит түүхийг өгүүлсэн юм.

Offline Sodbayar J

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 96
  • Live the Life you Love~

Offline tumenulzii

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 102
  • Маргааш юу болох нь хамаа алга гол нь яг одоо
Re: Санал болгох ном
« Reply #33 on: 2013.11.25 19:10 »
Алтан Дэйл Карнеги гээд ном үнэхээр гоё ном байна лээ шт. Бас тэр гэгээнтэн гээд ном гоё л юм билээ
Хүүхнүүд Энхбаярын Түмэн-Өлзий

Offline hishigdulam

  • Гацуурхан
  • *
  • Posts: 13
Re: Санал болгох ном
« Reply #34 on: 2013.11.25 22:16 »
инамори казүо зохиолчийн амжилтанд хүрэх гал эрмэлзэл гэдэг ном үнэхээр авууштай өөрийгөө хөгжүүлэх амжилт
 гаргах тухай үнэхээр ойлгомжтой гоёоор бичсэн ном байналэй шүү..энэ номыг уншиж үзмээр санагдсан хүүхэд надаас авч уншиж болно шүү

Offline venus2

  • Гацуурхан
  • *
  • Posts: 10
  • 2 өөр хүн
Re: Санал болгох ном
« Reply #35 on: 2013.11.25 22:53 »
СТИГ ЛАРСОН-луун шивээст охин :)  ::)

Offline namjilmaa

  • Гацуурхан
  • *
  • Posts: 29
  • Bitgii hii gsen zuilig hiigui bh ni ERH CHULUU ym.
Re: Санал болгох ном
« Reply #36 on: 2013.11.29 12:10 »
З.Фройд  Онгон шүтлэг ба хорио цээр
 Балар эртний соёл ба шашны сэтгэлзүй
 Удиртгал
 Миний хэвлэн гаргасан “Imago” сэтгүүлийн эхний хоёр жилийн дугаарт энэхүү номондбайгаатай адил нэрээр хэвлэгдсэн доор нэр бүхий дөрвөн нийтлэл нь ард түмнүүдийнсэтгэл зүй дэх тодорхой бус асуудлыг тайлбарлахад сэтгэц задаргааны онолын байрсуурь болон үр дүнг миний зүгээс хэрэглэх гэсэн анхны оролдлого юм. Судалгааныаргын хувьд эдгээр нийтлэл нь, нэг талаас, аналитик бус сэтгэлзүйн арга, зарчмыгдээрх зорилгоор ашигласан В.Вундтын томоохон бүтээлийн, нөгөө талаас, хувьхүний сэтгэлзүйн асуудлыг, тэс өөрөөр, ард түмнүүдийн сэтгэлзүйн хүрээнийматериалын тусламжтайгаар шийдвэрлэх гэж оролдсон Цюрихын дэг сургуулийнбүтээлүүдийн эсрэгцэл юм. Миний энэхүү бүтээлийн ойрын шалтаг нь дээрх хоёр эхсурвалж байсан гэдгийг тэмдэглэхэд таатай байна.
 Би ажлынхаа учир дутагдлыг сайн ойлгож байгаа билээ. Миний судалгаа энэ чиглэлдхийсэн анхны ажил байснаас хамаарч үүдсэн хийдлийг би авч үзэхийг хүсэхгүйбайна. Харин өөр хийдэл нь тайлбар шаардаж байгаа юм. Боловсролтой хүмүүсийнөргөн хүрээнд хандсан дөрвөн нийтлэлийг би энд нэгтгэлээ, харин, үнэнийг хэлэхэд,сэтгэцийн задаргааг бүхий л онцлог байдалд нь хүлээн зөвшөөрдөг гагцхүү цөөн тэрхүмүүс л тэдгээрийг ойлгож, үнэлэн дүгнэж чадах юм. Эдгээр нийтлэлийн зорилго нь,нэг талаас, угсаатны зүйчид, хэл шинжээчид, билиг зүйчид зэрэг судлаачид, нөгөөталаас, сэтгэц задаргааны онолыг баримтлагчдын хооронд зуучийн үүрэг гүйцэтгэхэдоршиж байна, хэдий тийм ч гэсэн эдгээр нийтлэл нь тэдний аль алинд ньшаардагдаад буй зүйлийг өгч чадахгүй, тухайлбал, эхний бүлэг судлаачдад сэтгэлзүйн шинэ арга барилтай сайтар танилцах явдал, харин нөгөө бүлэгт нь боловсруулалтшаардлагатай материалыг бүрэн хэмжээгээр эзэмших явдал шаардлагатай. Хэрвэээнэ хоёр талынхан цаашдаа харилцан уулзах болбол шинжлэх ухааны судалгаанд үрашигтай байх болно гэсэн найдварыг аль аль талд нь өдөөж, анхаарлыг нь хандуулахаваас мөнөөх нийтлэлүүдийн зорилго биелэх нь тэр ээ.
 Энэхүү номын нэр бологч онгон шүтлэг ба хорио цээр гэсэн хоёр гол сэдэв нь адилбус хэмжээнд боловсруулагдлаа. Хорио цээрийн задлан шинжилгээ нь, үнэхээр, илүүлавтай шинжтэй, тэгээд ч энэ асуудлын шийдэл нь нэлээд бүрэн төгс байдалтайбайгаа. Онгон шүтэх ёсны талаарх судалгаа нь өөрөө өнөө үед онгон шүтээнтэйхолбоотой асуудлыг шийдвэрлэхэд сэтгэцийн задаргааны өгч чадах үр дүн мөн гэсэнмэдэгдлээр л хязгаарлагдаж байна. Боловсруулалтын ийм ялгаа нь, үнэнийг хэлэхэд,хорио цээр бидний дунд оршин байгаа гэдэгтэй холбоотой; хэдийгээр сөрөгбайдалтай ойлгогдож, өөр агуулга руу шилжсэн байгаа ч хорио цээр нь сэтгэлзүйнмөн чанарынхаа хувьд тулган үйлдүүлдэг бөгөөд аливаа ухамсартай сэдлийгүгүйсгэгч, Кантын “эршүүд хууль” л юм. Харин бидний орчин үеийн мэдрэмжид харшшинжтэй шашин-нийгмийн институт болох онгон шүтэх ёс нь бодот байдалд хэдийнээорхигдсон бөгөөд шинэ хэлбэрүүдээр орлогдон солигдож, орчин үеийн ардтүмнүүдийн шашин, ёс суртахуун болон амьдралын зан үйлд гагцхүү бага зэрэг улмөрөө үлдээсэн бөгөөд одоо үед хэрэглээнд нь буй ард түмнүүдийнхээ хувьд ч,мэдээж хэрэг, ихээхэн өөрчлөлтийг туулж өнгөрүүлсэн тогтоц юм. Хүн төрөлхтнийтүүхэнд гарсан нийгмийн болон техникийн ололтууд нь онгон шүтлэгт нөлөөлснийгөөбодвол хорио цээрийг тун бага өөрчилжээ. Онгон шүтэх ёсны анхдагч утгыгинфантиль үзэгдлээр, тэрээр өнөөгийн хүүхдүүдийн хөгжлийн явцад ямар далдлагбайдлаар давтан илэрч байна гэдгээс ургуулан тайлах гэсэн зоримог оролдлого энэномонд хийгдсэн бөлгөө. Онгон шүтлэг ба хорио цээрийн нягт хамаарал нь энддэвшүүлэн хамгаалж буй таамаглалд хүргэх хэтийн арга замыг зааж байна, тэгээд чхэрвээ эцсийн дүндээ энэ таамаглал хангалттай магадлалыг олбоос, тэрээр сэргээнтайлбарлахад хүндрэлтэй бодот байдалд ямар нэг хэмжээгээр дөхөж очихбололцоотой гэсэн санааг үгүйсгэгч үндэслэгээг няцаах юм.
 Ром. 1913 оны 9 дүгээр сар
 Онгон шүтлэг ба хорио цээр
 Балар эртний соёл ба шашны сэтгэлзүй хэмээх бүтээлийн тухай
Монголчууд бид бусад улс үндэстний нэгэн адил эрхэм сайхан ёс заншил, өв уламжлалтай билээ. Бид энэхүү бие эрхтнийхээ салшгүй хэсэг болсон өв соёлоо бахархан дээдэлж, сайшаан дэлгэрүүлж, омогшиж явдаг. Бидэнд бас цээрлэх зүйл гэж бий. Товчхон хэлэхэд, бидний итгэл үнэмшил, үзэл бодол, мөрөөдөл, хүсэл зорилго, шүтлэг бишрэл, амьдралын чиг баримжааг багтаасан үнэлэмж нь эрхэмлэх ёсон, цээрлэх ёсон гэсэн эерэг, сөрөг хоёр талтай ажээ. Харин бид ийм эрхэм ёс, хорио цээр хэзээ, яагаад үүсэх болсон тухайд тэр бүр эргэцүүлдэг бил үү? Аль балчир жаахан байхаас л тэр болохгүй, энэ болохгүй, тэгж болохгүй, ингэж болохгүй, бас болохгүй, ахиад болохгүй, ерөөсөө болохгүй гээд байсансан, одоо ч бас л тиймэрхүү байх юм. Энэ “болдоггүйн” учир шалтгаан нь гадна, нийгэмд байна уу, эсвэл хүний өөрийнх нь дотоод ертөнцөд байна уу? Энэ ер нь ямар учиртай юм бэ?
Австрийн нэрт сэтгэлзүйч, эдүгээ философич хэмээн өргөмжлөгдөх болсон Зигмунд Фройд(1856-1939) бол сэтгэцийн задаргааны онолыг бүтээж, түүндээ тулгуурласан өвөрмөц арга зүйгээр хүний дотоод мөн чанар, нийгэм соёлын үзэгдлийг тайлбарлан тив, ертөнцийг байлдан дагуулсан суутан билээ.
З.Фройдын “Онгон шүтлэг ба хорио цээр” бол онолын ном юм. Гэхдээ сэтгэлзүйн болон угсаатны зүйн гайхам сонин баримтаар дүүрэн билээ. Энд эртний нийгэм, хүмүүсийн ёс заншил, шашин шүтлэг, зохион байгуулалтын тухай өгүүлнэ. Энэ бол эдүгээ цагийн соёл, ёс суртахуун, шашин, эрх зүйн хэм хэмжээ хэрхэн үүсэж тэрлэсэн тухай өвөрмөц содон үндэслэгээтэй, онц сонирхолтой тайлбар. З.Фройд өөрийн үндэслэсэн сэтгэцийн задаргааны онолоо даяар түгээмэл шинжтэй хэмээн үзээгүй ч, нэг талаас, Дж.Фрэзер, Э.Тайлор, В.Вундт, Ч.Дарвин нарын угсаатны зүй, соёл судлал, социологийн бүтээлүүдэд тулгуурлан хүний нийгмийн гарал үүсэл хийгээд соёл, иргэншлийн эх сурвалжийн тухай философи асуудлуудад хандсан явдал, нөгөө талаас, уг онолын дотоод нөөц, тайлбарын ид чадал, өргөн хүрээний хэрэглээ нь түүнийг нийтлэг арга зүй, ертөнцийг үзэхүйн агуулгатай болгосон билээ. Өөрөөр хэлбэл, сэтгэцийн задаргааны арга зөвхөн цэвэр шинжлэх ухааны сэтгэлгээгээр хязгаарлагдалгүй, таамаглал багцаалал, шашин, зөн билгийн хүрээ рүү нэвтэрч орсон юм.
Тийнхүү нийгэм, соёлын сурвалж язгуур, шашин шүтлэгийн үүсэл рүү, товчхондоо эрт балар цаг руу З.Фройдыг хандахад хүргэсэн асуудал бол хүний биологийн төрөлх зөн билэг дур зоргоороо илрэн гарахад юу, яагаад хориг хязгаар болдог тухай асуудал байлаа. Түүний ийн судлах явцдаа бүтээсэн хүний мөн чанарын тухай, нийгэм, соёлын үзэгдлийн тухай өвөрмөц тайлбар нь Чарлз Дарвин, Льюис Морган нараас эхтэй “байгалийн шинжлэх ухааны” болон “хөдөлмөрийн” хэмээх онолуудад альтернатив болсон бөлгөө. Тэрбээр Ази, Австрали, Африк, Америкт эцгийн эрхт ёсны үеийн хөгжлийн түвшинд үлдэж хоцорсон овог омгийн аж байдал, зан заншил, уламжлалыг судлан, биологийн сүрэг ёс суртахууны хязгаарлалтууд бүхий нийгмийн энгийн тогтоц, зохион байгуулалт руу хэрхэн хувирч өөрчлөгдсөнийг олж мэджээ. Тийм хязгаарлалтууд нь хорио цээр байв.
Энэ бол ганц нэг саланги хорио цээр биш, харин хорио цээрийн бүхэл бүтэн тогтолцоо билээ. Балар цагийн хүмүүст айх эмээх, ичих сэтгэл дэндүү их байж. Ийм сэтгэлзүй тэдний амьдралыг чухамхүү тодорхойлж байжээ. Тэд байгалийн сүр хүч, хоол тэжээл, амьдралын нөхцөлийн хомсдол, өөр хоорондын дайн тулаанаас айдаг байсан нь мэдээж. Гэхдээ энэ нь хорио цээрийг зөрчих явдлаас үүдэх тэдний айдсаас хэзээ ч хэтэрч байсангүй бололтой. Өөрөөр хэлбэл, тэдний хувьд хорио цээр үнэмлэхүй дээд хүчтэй. Хорио цээр зөрчих явдал нь бурхад, дээд тэнгэрийн хүчнүүд, сүнс шулмын илгээсэн үхэл хагацал, эсвэл өвчин зовлонг арга буюу дагуулдаг. Энэ бол тэдний ойлголт төсөөлөл. Хорио цээрийг зөрчих явдал нь өөрөө хорио цээр болдог. Энэ бол З.Фройдын тайлбар үзэл.
Бидний өнөөгийн хэлэнд “ичиж үхэх шахлаа” гэсэн хэллэг байх. Энэ хэллэг чухам хэдий үеэс, ямар сэдэлтэйгээр үүссэнийг хэн мэдлээ? Ямар ч л байсан тэр эрт балар цагийн зэрлэг хүн айж ичсэнээсээ болж үхдэг байж. Энэ бол түүхэн баримт. Энэ тухай та унших болно. Энэ бол бэлгийн сэдэлтэй айдсын бодот баримт хэмээн З.Фройд тайлбарлана. Үүнтэй харьцуулж харахад, манай үеийнхний дийлэнх хэсэг утасны цаанаас худал хэлэх “чадваргүй” байсан нь бараг үнэн баримт. Энэ нь ёс суртахууны дээд үнэлэмжээс болоод байсан хэрэг биш, харин айдсаас, тэгэхдээ өөр сэдэлтэй, “Их ахын” /Жорж Орувэлл/ дарангуйллын айдсаас үүдэлтэй байсан бололтой. Энэ бол хуурамч ичгүүр байв. Тэртээ тэргүй бидний ичих нүүрэнд “илэг наалджээ”.
Зэрлэг хүмүүсийн хувьд эд материал, юмсын хэрэглээ, үг хэл, нэршил, үйл хөдлөл, ан амьтан, ихэс дээдэс, хүн зон гээд хорио цээрт хамаарахгүй зүйл гэж үгүй. Дашрамд хэлэхэд, зохиогч монголчуудыг нэрийн хорио цээр их хэрэглэдэг ард түмний тоонд оруулсан байна билээ. Эртний нийгэмд бас үхэл хийгээд цустай /хүүхэд төрөх ба биеийн хир үзэгдэх үе/ холбоотой бүх зүйл хорио цээр болно. Тулаанд ялалт байгуулаад ирж буй дайчин эрс ч хорио цээрийн дэг ёсонд захирагдан орон гэр, эхнэр хүүхдээсээ тусгаарлагддаг. Тэр үеийн нийгэм бүхэлдээ хорио цээрийн тогтолцоо юм. Ийм хорио цээрийг төрөл бүрийн зан заншил, ёслол үйлээр эерүүлж зөөлрүүлж, гэм нүгэлтнийг гэсгээн цээрлүүлж, уучилж цагаатгадаг байж.
Эдгээр зан үйл нь тухайн овгийн онгон шүтээн, онгон шүтэх ёстой шууд холбоотой байсан ажээ. Онгон шүтээн бол овог бүгдийнх нь, мөн тус тус хувь гишүүнийх нь амьдралын сайн сайхан аж байдлын ид шидэт эх сурвалж, өвөг дээдэс нь болдог шүтлэг бишрэлийн амьтан, эсвэл ургамал юм. Урьд өмнө өөр хоорондоо хамааралгүй, тусгаар шинжтэйгээр тайлбарлагдаж ирсэн онгон шүтээн ба хорио цээр хэмээх үзэгдлийг З.Фройд энэхүү бүтээлдээ чухамхүү нэгэн бүхэл байдлаар авч үзсэн нь онц сонирхол татдаг.
Овог омог бүхэн өөрийн онгон шүтээнтэй байх бөгөөд энд хоёр зүйл үндсэн хорио цээр байдаг. Тухайлбал, нэгдүгээрт, овгийн гишүүд онгон шүтээн-амьтныг бүрэлгэх, түүнийг идэх ёсгүй, хоёрдугаарт, овог дотроосоо эхнэр, нөхөр авч гэр бүл болох ёсгүй. Эхний хорио цээр зөн билгийн хувьд ч гэсэн харьцангуй ойлгомжтой байдаг юм аа гэхэд, хоёр дахь хорио цээрийн хувьд, гэрлэлт яагаад онгон шүтээний шинж, ойлголттой холбогдох болж буй нь тун хачирхалтай. Энэхүү хориг хязгаарлалт ёс суртахуун, шашин шүтлэг, социаль шинжийн учир шалтгаантай холбоогүй нь хачирхал төрүүлж байгаа юм.
Тэгэхдээ энэ хорио цээр эртний нийгэмд онцгой чанд мөрдөгддөг гэдгийг тэмдэглэх байна. Учир нь цус ойртохоос эмээж болгоомжилсон онцгой мэдрэмж энэ хорио цээрийн үндэс болдог ажээ. Энэ нь, З.Фройдын үзэж байгаагаар, овгийн зохион байгуулалтын үндсэн “тэнхлэгийн” харилцаа бололтой. Ийм учраас балар эртний хүмүүсийн хувьд цус ойртохоос хамгаалах дархлалын тогтолцоо бий болгох нь тэргүүн зэргийн шаардлага болж. Тэд ч тийм тогтолцоог олж.
Энэ бол экзогами буюу өөр онгон шүтээн бүхий овгоос эхнэр, нөхөр авч гэр бүл болох явдал юм. Гэр бүл болохын тухайд харьцуулж харваас, тэр эрт балар цагт нум саадаг агссан дайчин эрс цэрэглэн хөдөлж авч ирдэг, араасаа атаа хорсол дагуулсан тулааны агуулгатай байсан эхнэр авах явдал аажимдаа утга сэлгэн, урлаг гоосайхны хэлбэршлийг олж, эдүгээ манай үед бэр буулгахтай холбоотой “үүдэн дарлага” гэх зэрэг худ ургийнхны цэц ухаан, бяр чадал сорьсон маргаан мэтгэлцээн, тэмцээн наадгайн агуулгатай болон “тайвширчээ”. Харин цус ойртохын тухайд гэвэл, энэ нь цаг цагийн “толгойн өвчин” болж байсны нэгэн илрэл нь Европын “хаадын өвчин” билээ, хүн ам цөөтэй, алс бөглүү сийрэг суурьшилтай, зан заншил, шүтлэг ёс ялгаатай, манай тухайд, засаг захиргааны чанд хатуу хянан харгалзах бүтэц бий болгож, чөлөөт нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг хориглосноор цус ойртох явдал эрс нэмэгдэж, хүүхдийн өвчлөл, эндэгдэл өсөн уршигт үр дагаварт хүрч байсан нь бидний тун саяхны түүх билээ. Ийн эдүгээчлэхийн учир хэмээвээс, З.Фройдын хөндсөн асуудал нь хүний харилцааны суурь шинжтэй бөгөөд “мөнхийн” асуудал юм гэдгийг тодотгох гэсэн хэрэг буюу.
З.Фройд сэтгэцийн задарагаанд тулгуурласан түүхэн харьцуулалтын аргаар тогтоосон бас нэгэн содон зүйл бол хүний далд ухамсрын хүрээ рүү түрэгдэж сэтгэл мэдрэлийн аливаа төрлийн өвчний үндэс болдог үзэгдэл нь хорио цээрийн хэлбэртэй ижил төстэй байсан явдал юм. Өөрөөр хэлбэл, эртний нийгмийн зэрлэг хүн, эдүгээ үеийн сэтгэл мэдрэлийн өвчтөн хоёрын адил төсөөтэй байдлыг олж илрүүлсэн аж. Тэрбээр энд хувь хүний сэтгэцийн амбивалент буюу хоёрдмол байдал тэргүүлэх ач холбогдолтой болохыг олон талын баримтаар нотолсон байдаг. Энэ нь нэгэн объект хүний сэтгэцэд эсрэгцсэн хоёр мэдрэмж төрүүлэх явдал юм. Түүний үзэж буйгаар, хорио цээр бол тийм мэдрэмжүүдийн хоёрдмол шинж байдлын үр дүн байдаг аж. Ийм шинж байдал нь орчин үеийн соёлт хүнийг бодвол эрт балар цагийн хүмүүсийн сэтгэцийн үйл хөдлөлд өндөр зэрэглэлтэйгээр байсан бөгөөд түүний буурах хэмжээгээр хорио цээрийн систем ч суларчээ.
Урьд өмнө нь ичих сэтгэл хэмээх хориг цээрийг ариун дээд ёс суртахуунтай холбон тайлбарлаж байсан бол З.Фройд түүнийг угтаа Эдипийн комплекстой холбон авч үзсэн байдаг. Өөрөөр хэлбэл, эцэг, хөвгүүд хоорондын бэлгийн сэдэлтэй өрсөлдөөнд овгоос хасагдаж, хөөгдсөн хүү нар, эрчүүд атаа хорслоо тайлан, өс хонзон авч, дур тачаалаа хангахын тулд “эрчүүдийн холбоо” байгуулан тулалдаж эцгийг хөнөөдөг нь Библийн домогт гардаг Адам, Ева хоёрынхоос илүү анхдагч шинжтэй нүгэл байжээ. Ингэснээр нөхцөл байдал ч өөрчлөгддөггүй аж. Харин энэ аймшигт хэрэг явдал гэмшил наманчлалд арга буюу хүргэсэн байна. Тийнхүү тэд гэмшиж, нүглээ наманчлан, дахин ийм хэрэг явдлыг хэзээ ч давтахгүй гэдгээ өчин тангараглаж ёслол үйл гүйцэтгэдэг. Ингэж адгуусны ертөнцөөс хүн “төрөн” гарчээ. Энэхүү гэмшил наманчлал нь тэчьяадал, шунахайрлыг даван туулах арга хэрэгсэл болгон соёлын үзэгдлийг төрүүлсэн бөлгөө.
Ийнхүү хүний анхдагч дур хүслийг дарах зориулалтаар соёл үүсчээ. Овог хүмүүс, нийгэмлэгт эвдлэн сүйтгэх /өөрөөр хэлбэл, нийгмийн эсрэг чиглэсэн/ хийгээд бүтээн туурвих /соёлын/ чиг хандлагууд байдаг хэмээн З.Фройд үздэг. Сэтгэлзүйн энэхүү баримт байдал нь соёлын үүсэлд шийдвэрлэх ач холбогдолтой байж. Соёл нь мөнөөх хөнөөн түйвээх хандлагад хорио цээр тогтоосноор олон мянганы тэртээ хүнийг балар зэрлэг байдлаас /цус ойртох, каннибализм, алах хядах тачаалаас/ холдуулж эхэлжээ. Тэрбээр соёлын гол зорилго, түүний оршихуйн жинхэнэ шалтгаан бол хүнийг байгалиас хамгаалах явдал гэж үзсэн байна. Энд түүнийг гадаад байгалийн элдэв үзэгдэл, салхи, шуурга зэргээс хамгаалах оромж сууц, хоол тэжээлийн тухай гэхээсээ, харин дотоод ертөнц, сэтгэлзүй дэх байгалилаг, адгууслаг хүсэл дур, хүч эрчмийнх нь зохицуулалтын тухай ярьж байгааг тэмдэглүүштэй. Онгон шүтэх ёс бүхий шашин тийм асоциаль дур хүслүүдийг эрчимтэй дарж номхотгоход дэм нөлөө үзүүлснээрээ соёлд асар их ач тус болжээ. Тэгэхээр, соёлын үүслийг З.Фройд хүний адгууслаг шинж, хүмүүсийн араатан төрхт байдалтай холбон тайлбарлажээ. Хүн байгальтай хийсэн хатуу ширүүн тэмцлийн явцад соёлыг үүсгэсэн биш, харин өөрөө өөртэйгөө хийсэн амь дүйсэн тулаан дунд соёлыг бүтээсэн болж таарч байна. Соёл нь хүний сэтгэлзүйн дотоод эрчмээс үүджээ. Тийм учраас, дээр дурдсан анхны гэм нүглийг өдөөн туурвисан төрөлхийн ухамсаргүй дур хүсэл нь хүний үүслийн эргэлтийн цэг, хүний түүхийн анхдагч хөдөлгүүр болсон аж. Номын агуулга товчдоо ийм.
namjilmaa

Offline namjilmaa

  • Гацуурхан
  • *
  • Posts: 29
  • Bitgii hii gsen zuilig hiigui bh ni ERH CHULUU ym.
Re: Санал болгох ном
« Reply #37 on: 2013.11.29 12:10 »
ene nomiig unshj uzsen hun bn uu oilgohod jhon towogtei l ym bn
 ;D
namjilmaa

Offline namjilmaa

  • Гацуурхан
  • *
  • Posts: 29
  • Bitgii hii gsen zuilig hiigui bh ni ERH CHULUU ym.
Re: Санал болгох ном
« Reply #38 on: 2013.12.07 17:13 »
 ;D ;D ;D ???
namjilmaa

Offline tumenulzii

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 102
  • Маргааш юу болох нь хамаа алга гол нь яг одоо
Re: Санал болгох ном
« Reply #39 on: 2013.12.08 01:23 »
Тэгвэл хичээлийн холбогдолтой ирээдүйд өөрт тань хэрэгтэй ном уншвал ямар уу?
Хүүхнүүд Энхбаярын Түмэн-Өлзий

Offline Sodbayar J

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 96
  • Live the Life you Love~
Re: Санал болгох ном
« Reply #40 on: 2013.12.09 11:03 »
Хааяа нэг уран зөгнөлт ном унших гоё шдээ. Кино урлаг ингэж их хөгжөөгүй байх үед уран зөгнөлт ном шиг гоё ном байдаггүй байсан гэсэн.  :)

Offline munkh-od

  • Гацуурхан
  • *
  • Posts: 13
  • Бурханлага нэгэн
Re: Санал болгох ном
« Reply #41 on: 2014.11.02 16:30 »
Өнөөдөр би та нарт 2 ном санал болгоё:
Эхний ном бол Жон Максвелын-"Хандлагын хүч"
Дараагийн ном бол Ошо-Хайр,"эрх чөлөө,ганцаардал" гоё номнууд шүү заавал уншаарай.. ;)