Author Topic: 20 жилийн дараах Би.....  (Read 96998 times)

0 Members and 2 Guests are viewing this topic.

Offline zolzaya.b

  • Posts: 3
(No subject)
« Reply #25 on: 2009.12.08 17:18 »
Би  эссэ ч юм уу ямар нэгэн юм бичихдээ маш муу л даа. Энэ бол эссэ биш 20жилийн дараа би хаана байх вэ? Гэсэн сэдвийн дор бодсон бодол. багшийн ачаар одооноос эссэ бичиж сурахгүй бол болохгүй нь гэж ухаарлаа. “Эссэ бичихүйн үндэс “ номыг хальт шагайж харлаа. Эссэ бичнэ гэдэг их л учир жанцантай юм. Цаашдаа үзэл бодлоо эмх цэгцтэй, сайхан бичиж сурна гэж бодож байна. [b:e168b223f7]18[/b:e168b223f7]  жилийн дараа би:Би заавал 20 жилийн дараа гэмээргүй байна л даа. Зүгээр л 18  жилийн тэртээд би гэдэг хүн хаана байх вэ? Гэж.Өөрийгөө эхлээд танилцуулъя би бол их сургуулийн энгийн  нэг “урсгалаараа явагч”  үгүй ээ тийм байсан юм байна харин одоо бол урсгал сөрөхийг хичээгч. Гэхдээ  хараахан өөрийгөө бүрэн дүүрэн ялж чадаагүй л байна. Би гэж хүн өөрөө өөрийнхөө ямар том дайсан нь юм бэ?...за за энэ тухай бүгд л мэднэ  зөндөө л ярилаа, хичээл дээр ирсэн зочид ч бидэнд сайхан урам зориг өглөө,  ном ч нэлээн уншлаа. Харин одоо хангалттай сайн хэрэгжүүлэх л үлдлээ… Би КТМС-д шилжиж ирсэн л дээ. Багш ингэж бодох байх : “Ийм сургуульд шилжиж ирдэг ямар тэнэг вэ би лав байсан бол.....” гэж , Учир нь надад биш эцэг эхэд маань КТМС-ийн диплом хэрэг болоод л тэр...Санасныг бодвол КТМС надад яагаад ч юм бага зэрэг таалагдсан шүү. Багш дандаа муулдаг юм чинь өөр өнцөгөөс  нь хараад жаахан магтчихъя. Энд гол нь л биеээ дааж сурдаг юм билээ. Ганц нэг сайн багш нараасаа мэдэхгүй зүйлээ асуугаад, өөрийгөө дайчлаад, хичээлээ хийгээд явбал хэн ч сайн сурахаар л санагдсан. Сайн сурж байгаа хүмүүс ч  байна. Гэтэл ихэнхи хүүхдүүд өөрсдөө хийх ёстой зүйлээ хийхгүй байж багш болон сургуулиа байнга гоочлох юм. Болохгүй бүтэхгүй  зүйл мэдээж сургуульд байгаа л даа. Үүнийнхээ төлөө бага ч гэсэн тэмцэхгүй зүгээр л яриад л байна яриад л байна... Би илүү дутуу хичээл ордогүй зөвхөн мэргэжлийн  хичээлүүд ордог, гадаадад төвтэй монгол сургуульд сурч байсан. Тэнд  багш нар нь оюутнуудтайгаа тулж харьцдаг, жинхэн хоолыг нь ам руу нь халбагадаж өгдөг . Гэтэл ингээд ингээд юм сурахгүй, хичээлээ хийдэггүй хүүхдүүд бас нэлээн байх юм (бараг л ихэнхи нь). Би тэднийг ямар их мөнгөтэй юм л гэж боддог. Ингээд харьцуулаад  бодоход зарим тохиолдолд  хүн өөрөө л хичээхгүй юм бол  хаана ч сурсан ялгаагүй. Угаасаа “Эзэн хичээхгүй бол заяа хичээхгүй” гэдэг шүүдээ. Гэхдээ ижил түвшинтэй 2 хүн өөр өөр сургуульд сурч байлаа гэхэд аль сургалт сайтайд нь сурч байгаа нь мэдээж илүү байна. Тиймээс аль болох сайн сургуульд л сурах хэрэгтэй. Их дээд сургуулиудын  хүүхдүүдийн бараг л 90% нь ямар нэгэн мэргэжил эзэмшихээр оролдож байгаа оюутны  дүр бүтээх гэж ядаж байгаа [b:e168b223f7]{ Жинхэнэ амьдрал эртээ урьдын цагт байжээ. Харин одоо хүмүүс амьдрах гэж ядаж байгаа хүмүүсийн дүр бүтээх болжээ. “Үхсэн хүний амьдрал ”-жүжгээс Г.Аюурзана}[/b:e168b223f7] юм шигээ. Харин би дүр эсгэхээ болиод жинхэн оюутан болохоор хичээж байна. Тиймээс би хаашаа явна вэ ? гэвэл эрх чөлөөтэй амьдрал руу гэрэл гэгээтэй замаар явж байна.  Миний эрх чөлөө мөнгөнөөс бараг л шууд хамааралтай. Хэрвээ надад  эрх чөлөөг минь боогоод байгаа энэ үнэт цааснаас ахиухан шиг байсан бол аав ээжийнхээ ачийг бага ч гэсэн хариулахийг оролдож, хүмүүнлэгийн үйлс хийж бүтээхсэн. Энэ бүхний тулд л сонгосон мэргэжилээ сайн эзэмшин,  дараа   нь мэдлэгээ  бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй.  Дуртай зүйлээ хийгээд мөнгө олно гэдэг ямар сайхан бэ... хамгийн чухал нь зөв арга замаар...Эцэст нь 18  жилийн дараа би мөрөөдлийнхөө оргилд аль хэдийн хүрсэн, хүмүүнлэгийн томоохон зүтгэлтэн болсон байх болно. sw06d451 .

Offline BokUoChKA

  • Posts: 17
Re: 20 жилйин дараа би
« Reply #26 on: 2009.12.09 13:12 »
20 жилийн дараах би, my vision Одоо байгаа Бадамхорлоо 20 жилийн дараа 36 настай байна. Мөн одоо 1р курс 20 жилийн дараа магадгүй 2 дээд сургууль төгссөн мэргэжлийн дагуу ажилд орсон байна гэж бодож байна.    20 жилийн дараа би ямар байр суурьтай хэн байх вээ???Энэ бүхэн надаас шалтгаалах бөгөөд одооноос мөрөөдөлдөө хүрхийн тулд зүтгэж, хичээх хэрэгтэй.Миний мөрөөдөл. Мөрөөдөл гэж юу вээ??? Миний хувьд мөрөөдөл нь урдаа тавьсан зорилготой, зорилгодоо хүрэхийн төлөө хичээнгүйгээр хөдөлмөрлөж амьдрах юм. Харин миний мөрөөдөл бол тэнгэрт орших агуу Нэгнийг өөрийн амьдралыг гэрэлт зам болгон, Түүнтэй хамт бүхнийг хийж чадна гэсэн сэтгэл, зүрхтэйгээр  амьдрах. Ганц олдох амьдралдаа яаагаад өнчин хөөрхийлөлтөй хүүхдүүдэд тусалж болохгүй гэж? Асрамжийн газартай болох том хүсэлтэй. Хөөрхөн хүүхдүүд өөрсдийн буруугаас өнчин болоогүй байж аав ээжийн хайр дутдаг. Хүн болгон хайраар дутдаг шүү дээ. Харин тэр дутагдлыг хэн нөхдөг вээ?? Тэр дутагдлыг нөхөж чадах цорын ганц амьд Бурхан. Түүнтэй хамт бяцхан хөөрхөн үрсийг хайр энэрлээр бялхуулах юм. Харин одооноос өөрийн хүсэл зорилгоо хэрэгжүүлхийн тулд агуу Нэгнийг гэрчлэн харуулж, хүүмүүсийн дундарсан сэтгэлийн дүүргэх хамгийн том болноо.

Offline superjunior

  • Posts: 7
Re: 20 жилйин дараа би
« Reply #27 on: 2009.12.11 16:01 »
“20-н жилийн дараах би буюу my vision”Тиймээ... эх дэлхий дээрээ, эцэг тэнгэр доороо хүн ард бид аз жаргал, уйтгар зовлон сүлэлдсэн энгийн амьдралаараа өчигдрийг үдэж, өнөөдрийг бүтээлцэж, маргаашийг угтсаар он цагийг үргэлжлүүлсээр...            Хүний амьдрал, амьдралын зорилго, зорилгын биелэлт тэгээд аз жаргал. богинохон юм шиг авч сэтгэж, бүтээж чадсан хүнд богиноддоггүй ийм л хугацаа. Ер нь амжилт гэдэг амжиж бүтээхийг хэлнэ гэх эртний үг бий. Хүн юуны тулд амьдардаг вэ? Хариулт тун энгийн аз жаргалтай, сайхан амьдрахын тулд. Тэгвэл аз жаргал гэж юу вэ? Бас л энгийн хариулт - хүн өөрөө юуг аз жаргал гэж үзэж байна түүнийг л аз жаргал гэдэг. Өөрөөр хэлбэл байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж чадвал аз жаргалтай байж чадна.20-н жилийн дараахийг бодож үзлээ л дээ. Би ч ерөнхийдөө хөгшивтөр болчих юм шиг санагдаж байна. 20-н жил өнгөрвөл би 37 настай болно. Гэхдээ нас хэдий явсан ч миний амьдралдаа баримталдаг зүйлс минь өөрчлөгдөхгүй гэдэгт би итгэлтэй байна.Би удахгүй том хүн болох гэж байгаа энгийн л нэг хүүхэд. Өөрийгөө бусдаас дээгүүр тавьж онгирдоггүй ч хамгийн чухал нь бусдад ямар харагдаж бодогдож байгаа бол гэж санаагаа зовоох дургүй. Хүн юу ч гэж яаж ч харж болно. Тэр бол хүний л эрх. Гэхдээ би байдгаараа л байна. Энэ бол миний хувьд жинхэнэ чөлөөт байдал.   Том хүн байж үзээгүй болохоор төсөөлөгдөхгүй бас мэдэхгүй байна л даа. Хүний зорилго маш олон байдаг. Сайн ажил, их мөнгө, нэр хүнд, хүч чадал, зугаа цэнгэл гээд л энэ бүхний дотроос хамгий чухал нь жинхэнэ халуун дулаан уур амьсгалтай гэр бүлийг цогцлоох гэж би боддог. Энэ бол хүн болгоны хамгийн том зорилго бас үүрэг хариуцлага юм. 20-н жилийн магадгүй энэ зорилго маань биелчих байх.   Мэдээж би өөрийн зорилго болон мэргэжлээ сонгож одоо суралцаж байна. Суралцаж байгаагийн зорилго нь ирээдүйд ажиллаж ихийг бүтээх. Хүмүүс сайн ажиллана гэдэг нь үргэлж албан тушаал дэвших гэж боддог. Уг нь ч байраг тийм л дээ. Яг одоо бол сайн ажиллаагүй ч гэсэн өөрийн үүргээ гүйцэтгэж чадаагүй ч тушаал л ахихын төлөө ажиллдаг хүмүүс олон байна. Харин миний сайн ажиллах шалтгаан бол тушаал ахих биш өөрийн ажиллаж байгаа байгууллага улс орондоо илүү ихийг хүсэл билээ. Энэ хүсэл намайг сайн ажиллахыг шаарддаг.   Мөрөөдөх төсөөлөх үнэхээр сайхан. Би энэ бүхнийг төсөөлөөд маш их баярлаж ирээдүйн өөрөөрөө одоо бахархах сэтгэл төрж байна. Эцэст нь миний хэлэхэд миний зорилго биелэх болтугай.[color=darkblue:73be5d2bd9][/color:73be5d2bd9][color=blue:73be5d2bd9][/color:73be5d2bd9]

Offline lockey

  • Posts: 64
20 жилийн дараах би...
« Reply #28 on: 2009.12.13 22:01 »
Миний сүнс аз жаргал, уй гашуу, баяр баясгалан, зовлон зүдгүүр хосолсон энэ хорвоо ертөнцөд хүний биеийг олоод аль хэдийн арван хэдэн жилийн нүүр үзжээ. Амьдрал гээч алгуурхан урсан өнгөрөх он цагийн дарааллаар өдөр хоног ээлжлэн өнгөрч, цаг минут секунд тутамд өөрийгөө хөгширч байгааг үл ажиран, ирээдүйд ямар үйл явдал болохыг төсөөлж ядан, тэрхүү төсөөллөө гэрэл цацарсан бодит амьдрал болгохын төлөө зүтгэсээр л...    Цаг хугацаа гэдэг энэ ажгуу. Тэртээ өнгөрснийг дурсах нь ээ сайн сайхан, саад тотгортой ч зүйл зөндөө тохиолджээ. Аз жаргалтай, сайхан дурсамжийг бодон суухдаа тэрхүү мөчид ахиад очихыг шунавч, тэр цаг мөч болоод түүнээс хойшхи үед бие махбодь болоод сэтгэл зүрхээрээ мэдэрсэн хэцүү, хүнд цагийг бодон “ашгүй ард хоцорсон зүйл байжээ” хэмээн тайвширна. Хүн гэдэг ийм л амьтан юм.    Миний мэдэхээр хүн болгон сайн сайхан руу тэмүүлэн амьдардаг, хэн ч тэгж муу явах юм сан, ингэж хог түүж, муу усны нүхэнд амьдрах юм сан хэмээн бодож байгаагүй нь лавтай. Зарим нэг нь гялалзсан амжилт бүтээлээр дүүрэн, нүүрэндээ мишээл тодруулан алхаж явахад, нөгөө хэсэг нь битүүхэндээ зовсон, гуниг төрүүлсэн харцтай алхална. Амьдрал хэмээх зүйл нь тэр чигээрээ аймшигт тэмцлийн талбар болохоор түрүүлсэн нь ялж, хожигдсон нь хоцордог жамтай. Ийм ч учраас хүн бүр тэгш сайхан амьдарч чаддаггүй байх л даа.   Би ч мөн ихэнх хүмүүсийн адилаар элэг бүтэн сайн сайхан амьдарахыг хүсдэг. Үнэхээр бүхэл бүтэн хорин жилийн дараа, маш олон зүйлийн өөрчлөлт гарсны дараа, бодох нь ээ урт атлаа, аливааг хийж бүтээх эрмэлзэлтэй хүний хувьд нүд эрмээд өнгөрөх асар богинохон цаг хугацаанд өөрийн гэсэн хийж бүтээсэн туурвисан зүйл болоод, өөрийн нэрээр нэрлэгдэх олон зүйлийг хийсэн байх болно. Энэ цэцэрлэгийг би барилцсан юм, энэ модыг би тарьсан юм, энэ Монгол улсыг хөгжихөд миний гар бие, сэтгэл оролцсон юм хэмээн хүмүүст хэлэх биш түүгээрээ бахархах, ирээдүй хоочидоо сайн үлгэр дууриал болох зүйлсийг л хийж бүтээсэн байгаасай хэмээн хүсдэг. Заавал маш том нүсэр зүйлийг хийж бүтээх биш, жижиг ч байсан хамаагүй, хамгийн гол нь хүмүүс болоод нийгэмд хамгийн хэрэгтэй миний болоод бусдын сэтгэл, итгэл, хөдөлмөр шингэсэн зүйл байх нь л хамгийн чухал. Үүний төлөө бид юу хийх ёстой юм бэ? Зүгээр л хэн нэгэн тэрийг тэгээд хийчих байлгүй дэ гээд хараад суух уу? Үгүй! Өнөөдөр бидний өмнө тулгараад байгаа асуудлуудыг шийдэх гэж хичээе, хүмүүсийг нийгэмшүүлье, хотжуулья, аливаа нэгэн асуудалд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлье, зөв амьдарья, зөв сэтгэе, хүүхдийг багаас нь нийгэмшүүлж зөв хүмүүжил олгоё, зөв зүйл рүү тэмүүлье, өмнөө зорилготой амьдарья, түүндээ хүрэхийн төлөө хичээе, шударга амьдарья, шударга бус зүйлийг таслан зогсоое, өөрийгөө зөвхөн бодох биш бусдыг ч гэсэн бодъё, үр хойч ирээдүйгээ бодон хөгжил дэвшилд хүрэхийн төлөө зоригтой алхам хийцгээе, айдасаа даван туулцгаая, толгой өөд сэтгэл тэнэгэр алхахын төлөө аливааг санаачилж хйиж бүтээе, бусдыгаа дэмжье туслая, ингээд л дурьдаад байх юм бол маш олон зүйл байна л даа. Гэхдээ магадгүй хорин жилийн дотор хүний амьдралд юу ч тохиолдож болно. Хамгийн гол нь надад олдож буй боломж бүрийг алдалгүй барьж, саад бүрийг ялан дийлж байж л миний ирээдүй бат бөх, зорьсноо биелүүлэх боломж гарах бизээ. Хорин жил өнгөрсний дараа тэр үед л хийж байх минь яавдаа хэмээн харамсахгүйн тулд цаг хугацаа гээч зүлийн үнэ цэнийг мэдэрч амьдрах нь чухал. Цаг хугацаа нь алтнаас ч үнэтэй зүйл:Нэг жилийн үнэ цэнийг нөгөөх л ангидаа улирч хоцорсон сурагчаас асууНэг сарын үнэ цэнийг нялх үрээ тээж төрүүлсэн эхээс асууНэг долоо хоногийн үнэ цэнийг тэр хугацаанд сэтгүүл гаргагч редактороос асууНэг хоногийн үнэ цэнийг тэртээд алслах галт тэрэгнээсээ хоцорсон зорчигчоос асууНэг хормын үнэ цэнийг автын осолд орон шаналж хэвтээ өвчтнөөс асууНэг мөчийн үнэ цэнийг Олимпийн алтан медаль зүүсэн тамирчнаас асуу... Гагцхүү, Итгэ, Зүтгэ, Хичээ!

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: 20 жилийн дараах би...
« Reply #29 on: 2009.12.14 11:00 »
[b:5f5c865ed7]ARIUNBOLD-yin ESSAY[/b:5f5c865ed7]Нар ээж шувуу жиргэсэн сайхан өглөө угтлаа. Би орноосоо ихэл дурамжхан босож хөшигөө нээн гадаах байдлыг жаахан ажиж зогслоо. Гэнэт миний бодолд өнөөдөр чинь хэд дэх өдөр билээ хэмээх бодол зурс хийн орж ирлээ. Жаахан бодож байгаад гадагш гартал миний амьдарч байсан 2009 он биш байлаа. Би ихэд гайхан орчин тойрноо ажтал нээрээ л миний амьдарч байсан газраас арай л өөр байх нь андашгүй байлаа. Би гайхаж балмагдсандаа эргэн гэртээ гүүн ороод аав өнөөдөр хэдэн он бэ? Гэж асуухад аав маань ихэд гайхсан байдалтай 2039 он гэж хариулсаны дараа би өөрийгөө ирээдүйд ирчихсэн байгаагаа жаахан ч гэсэн ухаарлаа. Тэгээд хэсэг хугацааны дараа би энэ байдалтайгаа эвлэрч гадагш гаран амьдарч байсан цаг хугацаанаасаа 20 жилийн дараа амьдрал хэр өөрчлөгдсөнийг мэдэхээр шийдэв. Гадуур гаран гудамжаар алхаж байхад би олон сайхан зүйлийг харч нүдэндээ ч итгэхгүй явж байлаа. Хорьхон жилийн дотор амьдарч байсан улс маань үсрэнгүй хөгжиж дэлхийд Монгол улс ноёрхож байх юм. Энэхүү үйл явдлыг үзэн гайхан явж байх үедээ би нэгэн чулуунд бүдрэн уналаа. Толгой дотор юм дүнгэнэн алгуурханаар чихэнд минь нэг л танил хоолой сонсогдов. Энэ хоолой ээжийн минь хоолой мөн хийгээд “Миний хүү босч цайгаа уу” хэмээн намайг сэрээв. Энэхэн зуур би өөрийгөө зүүдлэсэнээ мэдлээ. Босоод цайгаа ууж байх зуураа өөрийн зүүдлэсэн зүүднийхээ талаар жаахан бодож суулаа. Толгойд минь гэнэт хорин жилийн дараа би зүүдэлсэн зүүдэн дэх эх орон шигээ их өөрчлөгдсөн байх байхдаа хэмээн өчүүхэн төдий мөдөөрдөж суулаа. Гэхдээ л миний зүүд маань ирээдүйд биелээсээ гэж би бодож байна.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: 20 жилийн дараах би...
« Reply #30 on: 2009.12.14 11:02 »
[b:d014c219da]DELIMA buyu DELGERMAAGIIN ESSAY[/b:d014c219da] 20 jiliin daraahaa bodoj ehleheesee umnu " Bi gej hen be? " gesen asuultiig uurtuu tavimaar baina.Odoogiin bi bol dunguj hagarch baigaa undug l gesen ug. Usvur nasnaasaa tom hun boloh uyedee aajim aajmaar shiljihdee amidraliin uhaand baga bagaar suraltsaj uuriin gesen ertuntsduu zorilgo temuullee todorhoilj , busdad hen be gedgee haruulan ooriigoo buren duuren neehiin tuld hudulmurluj mun amidraliig ulam amttai bolgohiin tuld muruudulduu hutlugdun uram zorig erch huchteigeer odor honogiig ungruulj baigaa negen bol bi ....Er ni 20 jiliin daraah bi yamar baihiig hen ch helj medehgui. Orond ni iim l baigaasai gesen bodloo ilerhiilehed...Medeej minii amidral buren tsegtserch amjaagui baih bolov uu! Namaig surch bolovsrood alivaag hiij buteegeed ajil amidralaa zohitsuulahad dor hayj 25-30 jil. Harin 20 jiliin daraah bol minii amidraliin ed uye , urnul heseg baih bolno.Za tegeed amidral iim tiim baina gej yarihaasaa iluu Delgermaa gesen hun her uurchlugdsun baih boloo??? Odooniihoosoo uurchlugduh ni oilgomjtoi l doo. Tegehdee minii uzel bodol setgelgee , zan chanar geed l odoo bolon ireeduin bi-g haritsuulj uzehed buheldee uurchlugdsun baih ni uu esvel ugui yu gedeg mash sonirholtoi baina. Hervee uurchlugdluu gehed lav l muu tal ruugaa bish gedegt itgeltei baina.Etsest ni buh zuiliig 1 udur hiigeed duuschihguitee adil 20 jiliin daraa yamar baih ni odoogiin nadaas l shaltgaalna.Magadgui bi odoo ireeduigee bodon tusuulj baigaa sdhig ungursnuu bodoh tsag ugahgui irne. Ingej bodohdoo setgel hangaluunaar ineemsegleh baih...Very Happy Smile

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: 20 жилийн дараах би...
« Reply #31 on: 2009.12.14 11:07 »
[b:439b57b40f]NOMIN-ERDENE-giin ESSAY [/b:439b57b40f]  20жилийн дарааУлаанбаатарруу явах нислэгт 10 минут дутуу байлаа. Австралийн “Bond” их сургуульд багшилсаар байх бүхий л хугацаанд энэ мөчийг тэсэн ядан хүлээсэн юм.Дулаан уур амьсгалд дассан зохицон амьдарсан тул өвлийн хувцас надад байсангүй. Гэхдээ дүүдээ дулаан хувцастай тосоорой гэж хэлсэн учраас төдий л их санаа зовсонгүй. 3жил тутамд монголдоо нэг очиж сар шинийн золгууд хийдэг маань аль хэдийн уламжлал болжээ. Бодол үргээн бага хүү маань “бие засмаар байна хамт явъя” гэх нь тэр. 3хан настай ч миний хүү их мундаг. Англи монголоор холиод ярьчихдаг төдийгүй том бичигтэй номноос үсэглээд сууж харагддаг юм. Хүүг маань Од гэдэг. Од анх удаа монголд очих гэж байгаа болохоор асууж шалгаагаад л. Монголд матар байдаг уу? Гэхэд ах нь матар байхгүй харин хулгайч л байдаг юм гээд хэлчихсэн чинь хулгайч гэж ямар амьтан байдаг юм бэ гээд л шалгаагаад хөөрхөн гэдэг нь...За тэгээд 40шүргэж буй миний бие 5н хөөрхөн хүүхдүүдээ дагуулаад ханиа сугадаад эх оронлуугаа нислээ. Та 2009оны УБ гэж бүү бодоорой.2029онд юу өөрчлөгдсөнийг дурьдвал улсын хэмжээнд 13 их сургуультай болж тэдгээр нь олон улсын зэрэглэлтэй чанарын өндөр түвшинд сургалт явуулдаг болсон. Машин онгоцоор Хөвсгөл явах шаардлагагүй метронд суухад л хангалттай. Засаглалын хувьд ерөнхийлөгчийнх болсон 76г муулахгүй сонгууль гэж мөнгө зарлагдах нь багассандаа.Зав гарвал аялаад,зав гаргаж хүүхдүүдээ хүмүүжүүлээд , заавал гэж төлөвлөн ном бичиж,завтай л амьдарч байна.Гарт минь nokia2100 гаранд минь ганц ногоон кист ганцаардвал wallace сонсдог хорин насандаа би ss102 хичээлийн даалгаварт ийм л vision –г төсөөлж байсан минь тодхон.Нэгэнтээ хэлсэн л бол үүний биелэл нь миний амьдрал юм.Back to top    View user's profile Send private message Send e-mail

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: 20 жилийн дараах би...
« Reply #32 on: 2009.12.14 11:09 »
[b:62a8bc9c2c]NARANHYY-giin ESSAY My vision[/b:62a8bc9c2c]It’s my life.Энэ бол миний амьдрал.Хүн болгон хүсэл мөрөөдөл,зорилоготой байдаг.Харин хүссэндээ хүрч зорилгоо биелүүлсэн нь цөөн юм.Зорилгодоо хүрэх зам ганц ч харин буцах зам мянга мянга бий.Миний хувьд ойрын 20 жил бол амьдралдаа хамгийн ихийг бүтээх оргилуун үе.Үүний үндэс суурь нь оюутан нас юм.2009.07.02 энэ л өдөр миний сонгосон мэргэжил бол компьютерийн програм хангамж байлаа.Би өнгөрсөндөө харамсаж амьдардаггүй.Ирээдүйд алдаагаа засахыг хичээдэг.Би үүнийг л сонгосон тиймээс энэ мэргэжилээрээ мэргэших нь хамгийн чухал юм.4 жил сурахдаа цаг бүрийг үр ашигтай өнгрөөх үүний тулд би өдөр болгон хийх зүйлээ төлөвлөн цаасан дээр буулгаж ил наадаг .Ингэснээр биелэх нь хурдан байдаг.Мөн ямар ч мэргэжилд англи хэл маш хэрэгтэй.1500 онд 4хөн сая хүн англиар ярьдаг байсан бол 2006 онд 354 сая хүний төрөлх хэл нь болж,англи хэлийг албан ёсны 2догч хэлээ болгосон хүн амийн тоо 2.135 тэрбумд хүрчээ.Англи хэлийг сурах хэрэгтэй.Хичээлийн цагийг өнгрөөх биш хичээлийн утга учирыг олгох,цаг минут бүр надад үнэ цэнэтэй .Хэрэв хичээл дээрээ унчих юм бол 1т дахин суралцах гэж цаг алдахаас гадна төлбөр төлөх болно.Энэ бол аав ээжийн минь хөлс шингэсэн мөнгө үүнийг талаар болгохыг би үнэхээр хүсэхгүй байна.Мэдээж би архи тамхи хэргэлдэггүй бас хараал хэлдэггүй....,энэ бол сайхан бүхний эхлэл гэж боддог .Би ирээдүйд олоны хайр хүндэтгэлийг хүлээсэн аз жаргалтай нэгэн баймаар байна.Мөн энэ орондоо жаахан ч гэсэн хувь нэмрээ оруулна гэдэгтээ итгэж яавдаг.Яг л Сэрдарам багшшигээ би үүнийг тал зассандаа бичээгүй зүгээр л мод тарина гэдэг бол маш сайн үйлс.Багшдаа жаахан ч гэсэн урам өгмөөр байна.Би цаашид хичээх болно...,it’s my vision.Хорвоо дэлхий уужим хийх ажил их байна шүү!!

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: 20 жилийн дараах би...
« Reply #33 on: 2009.12.14 11:11 »
[b:1c002feff8]JAVZANDOLGOR-yin ESSAY 20 жилийн дараах би..[/b:1c002feff8]Одоогоор би дөнгөж их сургуулийн 1 курсын оюутан. Миний өмнө олон олон ирээдүй намайг хүлээж байгаа. Арван жилийн сурагч байхдаа оюутан болох юмсан гэж байсан ч одоо нийгэмд өөрийн гэсэн байр сууриа олчих юмсан гэж бодох болсон. Хүний хүсэл гэдэг хязгааргүй тийм дээ ч хүнийг урагшуулах гол хүчин зүйл нь болдог болов уу. Тэр хязгааргүй хүслээ биелүүлэхийн тулд ирээдүйрүүгээ алхам алхмаар алхсаар байдаг байх. Ингээд бодоход би залуу, өнгөрүүлсэн амьдрал маань ийм гэж ярьж чадахгүй ч өөрийн хүсэл зорилгоор явсаар өнөөдрийн энэ өөрийнхөө зүрх сэтгэлийнхээ өчүүхэн, түр зуурын өндөрлөгт хүрч ирсэн. Хүн бүр л оюутны амьдралыг дамждаг ч тэр үедээ л бас тэдгээр хүмүүсийн хувьд оюутны амьдрал гэдэг өөрийнх нь хүсэж байсан өндөрлөг нь байсан байх.Цаг хугацаа намайг хүлээхгүй улиран өнгөрсөөр л байна. Өнгөрсөн хугацаанд би юу хийж вэ гээд бодохоор гагцхүү ээж, аавын эрх охин байж. Одоо л жинхэнэ амьдралын хаалгыг тогших гээд шатаар нь өгсөж явна.Ямар ирээдүй намайг хүлээж байгааг мэдэхгүй ч ямар замаар явах нь гагцхүү миний сонголт. Би нэг ном уншиж байгаад хүн өөрийнхөө амьдарлыг зөвхөн өөрөө л бүтээнэ, гагцхүү яаж бүтээх нь тэр хүний чин хүсэл, тэр хүслээ мөн өөрийн гэсэн ертөнцөө бодолдоо бүтээх.. гэж байсан юм. Би өөрийнхөө амьдралыг ямар байхыг зөвхөн өөрийнхөө бодолдоо бүтээж чадвал тэр замаараа л явна. Бид өөрсдийн үйлдлээ бодлоороо л хийдэг. Тийм болохоор 20 жилийн дараа өөрийгөө ямар байхыг бодолдоо бүтээж мэдэж болох юм.Мэдээж 20 жил гэдэг урт хугацаа мэт санагдаж байгаа ч нэг л мэдхэд тэр үе ирсэн байх болов уу. Миний хамгийн унших дуртай номонд хүн 20 насандаа амьдарлаа бүтээж түүнийг олж авдаг харин 30 насандаа 20 насандаа олж авсан амьдарлаараа амьдардаг... гэсэн байдаг нь надад их таалагддагийн. 20 жилийн дараа би 40 дөхөж яваа дунд эргэм насны эмэгтэй байх юм. Өөрийн гэсэн ертөнц гэр бүлтэй, одоогийн хүсэж байгаа байр сууриа олчихсон өөрийнхөө амьдарч яваа эмэгтэй болчихсон байх болов уу.Амьдралыг 70 ангитай кино гэвэл би (бид) тэр киноны гол дүр нь юм. Жүжигчин хүн кинондоо яаж орж чаддаг, түүн шиг би (бид) кинондоо орж чин сэтгэлээсээ тоглох хэрэгтэй. Амьдрал дандаа шулуун дардан байна гэж хэлэхгүй ч кинон дээр ч тийм хэсэг гардаг ш тээ тэр бол төгсгөл биш харин үйл явц гэж бодож чадвал бүх зүйл Ok. Магадгүй нэг зүйлийн эхлэл нөгөө нэг зүйлийн эхлэл нь болж болох юм. Тийм учраас киног сонирхолтой болгохын тулд би (бид) өөрийнхөөрөө бас эрч хүчтэй амьдрах хэрэгтэй. Ядаж л өөрөөрөө бахархах бахархалтай болох нь бас ч чухал зүйлийн нэг юм. 20 жилийн дараах миний амьдрал киноны өрнөл хэсэг нь байх болно.Би өөрийнхөө энэ киноны өрнөл хэсгийг өөрийн гэсэн ертөнцдөө аль хэдийн бүтээсэн. Гагцхүү аль замаар явах миний сонголт. Би маркетингийн менежментийн чиглэлээр мэргэжил эзэмшиж байгаа. Магадгүй энэ ч бас миний хувьд нэг зүйлийн төгсгөл нөгөө нэг зүйлийн эхлэл болсон юм. Гэнэн томоогүй арван жилийн сурагчийн амьдрал минь намайг орхин одож харин оюутаны амьдрал намайг угтан авсан.Амжилтанд амар хялбар хүрэхгүй ч эхлээд сургуулиа амжилттай төгсөх хэрэгтэй дараа нь магистрт суралцах нь зүйн хэрэг. Энэ бүх үе шатны эцэст амьдралын хаалгыг тогших л надад үлдэнэ. Анхны ажлын өдөр сэтгэл догдлоод, яг л бэлэг авах гэж байгаа хүүхэд шиг баярлан ажилчин болох тэр өдрөө эхлэнэ. Яг л тэр мөчөөс киноны өрнөл хэсэг эхлэж амьдрал улам бүр сонирхолтой, би (бид) ч кинондоо уусан орох байх.Одоо л мэргэжил эзэмшсэний хэрэг гарна. Амьдралын хаалгыг тогшихоосоо өмнө шатаар өгсөж явахдаа үр бүтээлгүй яваагүй гэдгээ харуулахын тулд эзэмшсэн мэргэжилээ бодит байдал дээр ашиглан өөрийн ажилладаг салбартаа тэргүүлж зах зээлийг эзэлсэн байгууллагын маркетингийн менежер болж бага багаар туршлагажин өөрийнхөө мэргэжлийн давуу талыг ашиглан зах зээлд өөрийн гэсэн байр суурийг олсон нэгэн хувийн компанийг байгуулан ажиллах нь миний тоглож байгаа киноны хамгийн оргил үе байна. Тэр үед л хамгийн жаргалтай эмэгтэй байхыг би төсөөлжийн.Магадгүй тэр үе ирэхэд би энэ бичиж байсан эссэ уншаад инээгээд сууж байхын үгүйсгэхийн аргагүй. Нэгэн өгүүллэг ч байдаг ш дээ. Жаал хүүг багш нь өөрийнхөө мөрөөдлөөр зохион бичлэг бичээд ир гэдэг. Хүү маргааш нь “...Би том эдлэн газартай, хувийн фирмер эрхэлдэг хүн болно... ” гэж бичээд ирэхэд багш нь чи ядуу байж яаж энэ бүхнийг бүтээхийн муу энэ зохион бичлэгээ засаад ир гээд явуулдаг. Гэхдээ хүү зохион бичлэгээ засалгүй багшдаа энэ бол миний мөрөөдөл би засаж бичихгүй гээд муу авсан зохион бичлэгээ багшдаа буцаан өгдөг. Хүү ч том болоод том эдлэн газартай хувийн фирмер эрхэлдэг баян хүн болсон гэдэг. Чин сэтгэлээ хүссэн бүхэн биелдэг гэдэгт би итгэдэг....

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: 20 жилийн дараах би...
« Reply #34 on: 2009.12.14 11:15 »
My visionХүн энэ хорвоод оюун ухаант хүн болж төрснөөсөө хойш бурхны зурсан зураг, хувь тавилангаараа цаг хугацааны машинаар аялсаар 1 л өдөр хорвоогоос халин оддог. Амьдрах хугацаандаа хүн тодорхой 1 зорилготой, сайн сайхан өөдрөг үзэл бодолтой, хүсэл мөрөөдөлтэй, үнэнч шударга зантай, тусч энэрэнгүй амьдараасай гэж хүсдэг. Гэтэл хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй гэдэг шүү дээ, үнэхээр хүн гэдэг амьтнаас оюун ухаанаар ялгагдах амьтан дэлхий гэгч гараг дээр давтагдашгүй цорын ганц л байдаг болхоор тэр биз дээ... Хүн яах гэж амьдардаг вэ? гэсэн асуултанд хүн бүр л өөрөөр хариулах байх л даа. Яг үнэндээ гэхэд би ч гэсэн дэлхий ертөнц, хүн төрөлхтөн, амьтад, юмс үзэгдэл юунаас яаж үүссэн юм бол, гол нь хүн яах гэж амьдардаг юм бол гэсэн асуултыг хичээлгүй, зүгээр л гэртээ ганцаараа сууж байхдаа ч юм уу, гудамжаар найзуудтайгаа эсвэл гэр бүлийнхэнтэйгээ юм яриад инээгээд явж байхдаа биш ганцаараа алхаж байхдаа 18 наслахдаа юу хийсэн билээ, миний зорилго, цаашдын амьдрал, ирээдүй..., элдэв зүйлийг эргэцүүлэн бодож алхдаг. Гэхдээ цаг хугацаа өнгөрч он цаг солигдох тусам бодол минь илүү гүн гүнзгий нарийн болдог. Улс төрийн хичээл дээр багш нэгэн эрдэмтэн, судлаач хүний хэлснээр хүн 2 зүйлиин төлөө амьдардаг. 1. Эсрэг хүйснийхээ хүнд таалагдахын тулд 2. хэнээс ч илүүтэйгээр сайхан амьдарч байгаагаа харуулахын тулд гэсэн байсан. Бодоод байсан үнэхээр үнэн зүйл юм шиг санагдсан. Арван жилээ төгсөөд конкурсын шалгалтаа өгчихөөд дүнгээ сонсосны дараа манай багш бид нарт “Миний хүүхдүүд 1.мэргэжлээ зөв сонгох хэрэгтэй 2.ирээдүйн ханиа зөв сонгох хэрэгтэй”гэж хэлж байсан нь одоог хүртэл сэтгэлд амьдралын замаа тодорхойлох, миний амьдралын мөрдлөг болж байдаг. Би мэргэжлээ сонгочихсон. Гэхдээ 4 жил сураад л болох биш төгсөөд Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуульд сурна, тэр хоорондоо магистрт суралцана. Ямар ч байсан энэ жил Япон улсын тэтгэлгийн шалгалтыг өгнө. Хэрвээ тэнцэх юм бол Японд суралцана. Надад төгсөөд Орост суралцах боломж байсан л даа. би Япон юм уу Америк явах зорилготой байгаа. Монголын байдал үнэхээр сэтгэл өвтгөдөг, энэ зүйлийг би тиймээ оюутан залуус бид өөөчилнө. Суралцах хугацаандаа ирээдүйн насан туршын амьдралын түшиг тулгууртайгаа учирна гэдэгтэйгээ итгэлтэй байдаг. 20 жилийн дараа би 39 настай байна. Амьдралдаа хүрэлцэхүйц хангалтай хэмжээний цалинтай ажилтай, нийгэмд өөрийн байр суурийг олсон, хайртай хань, 2 хүүхэдтэй болсон байх болно. Хүн бүхний ажил амьдрал сэтгэл санаа өөдрөг сайхан байх болтугай.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: 20 жилийн дараах би...
« Reply #35 on: 2009.12.14 11:18 »
20 жилийн дараах БИЮуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе! Энэ бичлэгэндээ би өөрийнхөө одоо бодож байгаа бодол хүсэл зоригоо тусган бичлээ. Ингээд бичлэгэндээ оръё:Би одоо 17 настай. Тэгтэл энэ нийгэмд энэ нас маань хөдөлмөр эрхэлж байж амьдар гэсэн шаардлага тавьж байна. Үүнээс болж үеийн нөхөд маань сурах биш хөдөлмөр эрхэлж байна. Суралцсан хэд мааньажилд орж чадахгүй байна, учир нь Монголын боловсролын үнэ цэнэгүй болчихсон. ингээд л залуусын сэтгэлгээнд хар бараан үүл тэнгэрт хурсан юм шиг тэд гэрэлт сайхан ирээдүй харах биш хэд хоногийн баяр цэнгэл, мөнгө гэх зүйлс л бодох болсоон. Энэ явдал харамсалтай эмгэнэлтэй явдал юм. Энэ бүхнийг удирдлагууд яриад л яриад л... Ямар ч дорвитой ажил хэрэгжихгүй байна. Миний бодлоор үүний эсрэг хатуу ч гэсэн сэтгэхүйд нь мэдрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Ингэхэд бас нөгөөх эрх чөлөөгөө дурдах хүн байх нь зайлшгүй. Ингээд Монголын нийгэм бага багаар бараан нийгэм рүү дөхсөөр, нэг өдөр сэрэхэд минь хүмүүс бүгд зомби шиг ухаангүй өөрсдийн бүтээсэн зүйлийнхээ төлөө өөрсдөө зүтгэх үе ирчихвий гэдгээс эмээж байна. Энэ бүхнийг өнөөдөр авлига гэдэг нэр томьёонд харъяалагдах нийгмийг сүйтгэгч Монголд минь байж бүх төрийн бодлогонд аалзны тор шиг холбож амтуулсан байх юм. Одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж авлигын эсрэг тэмцэл өрнүүлж байна. Үүнийг залуус бид дэмжиж энэ эичилгээг улс орон даяар эрчимтэй өрнүүлэхэд туслах хэрэгтэй гэж бодож үеийн найзууддаа хэлмээр байна. Үүний эсрэг тэмцэхэд энгийн энгийн аргыг бүгд дор бүрнээ хэрэгжүүлэхэд л болно. Энэ араг нь: авилга хэн хэндээ ашигтай гэсэн бодолоо хаяж "дагч этгээд болох улс эх орны тань иргэд ах дүүс чинь хохирогч болж байгаа гэдгийг ухаарах. Иймээс бид эх орныхоо төлөө гэсэн сэтгэл гаргахад л хангалттай. Энэ асуудлыг шийдэхэд БИДний Монгол гэдэг улс маань дэлхийн түүхнээ Монгол улс минь дахин амьдрах болно. Мэдээж дүү нар маань сайн нэртэй улсын иргэн байхыг л хүснэ шүү дээ. Тэрнээс биш авилгад идэгдсэн ялзарсан төртэй улсын иргэн байхаас зугтах нь ойлгомжтой. Тиймээс бти энэ асуудлыг шийдэхийн төлөө амьдарч шийдвэрлэсний дараа сэтгэл амар сайхан амьдрахыг хүсэж байна. Үүний төлөө л би залуу насаа идэвхитэй хөдөлмөрлөж өнгөрөөх болно.Эцэст нь та миний энэ хүсэлтийг дэмжиж бусад танилдаа дамжуулж энэ бодлыг минь хүргэж өгөхийг хүсэж байна. Анхаарлаар шагнан бичлэгийг минь уншсанд баярлалаа.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: 20 жилийн дараах би...
« Reply #36 on: 2009.12.14 11:21 »
[b:6661259151]SONINTOGOS-yin ESSAY[/b:6661259151]20 jiliin daraah bi..... bagsh taniig iim sedeveer esse bich gehed bi l huvidaa gaihaj bsan yagaad gevel hun bur l bi tiim hun iim hun bolno gej bichne harin ene n bagshid tiim ch chuhal bish bh gej gej bodson. yaj bichvel yu bichvel bagshiin sonirhliig tatah bol gej bodoj ehelsen. nileen bodoj huuhduudiin bichlegiig unshsanii etsest hunii moroodol ireeduigee tosoolj bgaa n unshihad sonirholtoi zarim neg talaar avuushtai zuil ih baidag yum bn gej bodloo. tegeed l ooriihoo ireeduig tosoolj ehellee. 20 jiliin daraa bi bayan bolno gej helehgui ee gehdee l ooriinhoo hireer l hiij buteesen zuiltei sanaa zovoh zuilgui jinhene amidraliin toloo temtsej yvah bh daa Razz harin minii bagiin moroodol bol hosuudiin hurimiig zohion baiguuldag hurimiin buh torliin uil ajillagaa yavuuldag uilchilgeenii tovtei boloh. magadgui ter moroodol min 20 jiliin daraa biylelee olson bh ch yum biluu.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: 20 жилийн дараах би...
« Reply #37 on: 2009.12.14 11:23 »
[b:ba86b72047]EKYMAMA-giin ESSAY[/b:ba86b72047]20 жилийн дараа би улс төрч, бизнес эрхлэгч, ажилтан ер нь хэн ч байж болох боловч би зөвхөн улс орондоо хэрэгтэй хүнд хэрэгтэй тийм л иргэн байхыг хүсч байна. Ер нь ч тэгээд хүн том мөрөөдөлтэй байж байж том амжилтанд хүрдэг гэсэн. Тийм болохоор би түм мөрөөдөлтэй. Би агуу зүйл энгийн байдаг харин энгийнээс агуу бүтдэг гэж хэлэх дуртай.Би 4 жилийн дараа КТМС-г системийн аюулгүй байдал мэргэжилээр төгсөнө. Мэдээж энэ мэргэжил Монголд урд өмнө нь байгаагүй болохоор бага зэрэг хүндрэл гарах нь ойлгомжтой. Тэр гэхдээ нэг их асуудал биш ээ. Ингээд би ажиллахад доод тал нь 1000$ цалин авна. Хажуугаар нь зүгээр суухгүй ээ жижиг аж ахуй эрхэлээл \модны\ ч юм уу, үр хүүхдэд маань хэрэгтэй шүү дээ. Тэгээд 2 3 жил ажилласаны дараа боломжийн мөнгөтэй бол чинь байх тэр мөнгөөрөө аавтайгаа нийлж байгаад жинхэнэ мөрөөдөл болох хямдхан энгийн загвартай машины эд анги загвар өөрчлөх ажил эрхэлнэ. Ингэж залуучуудын сонирхол татсан машинууд, модны аж ахуй, мэргэжилтэй юм юмтай сэтгэл өөдрөг амьдарна. Мэдээж эхнэртэй болно. Тэр маань даруухан төрхтэй гэрийн ажилд үнэхээр сайн өөрийн гэсэн үзэл бодол ажил мэргэжилтэй намайг хайрладаг би ч түүнийгээ хайрладаг. Үнэхээр гоё \сак\ гэр бүлтэй болно. Би 4-с багагүй хүүхэдтэй байна гэж боддын гэхдээ 20 жилийн дараа 2 хүүхэдтэй л байна. Өө нэрээ би адуунд хайртай хийморьлог сайхан амьтан. За тэрүүгээрээ нээх их уралдуулж бизнэс хийгээд яахав. Сумынхаа наадмаас ганц айраг аваад каф авчдаг. Тэр үед том хүү маань бөхийн барилдаанд нэг давчихвал бүүр бүх юм ОК. Ингээл би чинь 20 жилийн дараа мэргэжилтэй, бяцхан модны аж ахуйтай, нутгийнхаа наадмаас айраг авчдаг хурдтай эхнэр 2 хүүхэдтэй бололцооны амьдарч байна даа. Мэдээж надад том мөрөөдөл бий. \инээв\

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: 20 жилийн дараах би...
« Reply #38 on: 2009.12.14 11:24 »
Саяхан л би 1-р ангийн босгыг алхан эрдмийн их далайд хөл тавьж байсан санагдана. Хүний амьдрал гэдэг их богино юм шиг боловч эргээд хараад үзэхэд нэлээдгүй их зүйл болж өнгөрсөн байх юм.Цаг хугацаа гэдэг бол юутай ч харьцуулашгүй үнэ цэнэтэй боловч түүнийг зөв ашиглаж чадахгүй бол тэр чамайг хорвоогийн тоосыг хөдөлгөгч нэг өчүүхэн бодгаль мэт санан дэндүү ихээр дээрэлхэнэ. Ёстой л нөгөө а гэхийн завдалгүй арчина гэдэг чинь болно доо.Миний хувьд энэ цаг хугацаа гэгч зүйлийг аль болох гайгүйхэн ашиглаад авъя гэж бодсон нэгэн шунаг сэтгэлтэн. Ирээдүйд болох тэр олон үйл явдлыг төсөөлж би мэдэхгүй ч миний хувьд өөрийн гэсэн зорилготойгоор түүнлүү аялан орно гэж боддог. За бодоод үзье 20 жилийн дараа би 39 настай байх юм байна.Ёстой л нөгөө 40 хүрсэн эр дөрөө шүргэсэн ат гэдэг ид хийж бүтээх насан дээрээ байх ба басчгүй амьдралдаа хөлөө олчихсон, ажил төрөлтэй за магадгүй амьдралын хамгийн эрхэм зүйл болсон гэр бүлтэй болчихсон хүн ард минь хөгжил дэвшилтэй, хүсэл зоригоороо нэгдсэн тийм л байгаасай гэж мөрөөддөг.“Дэлдэж түрүүлэхээс сүүлдэж хоцор” гэдэг шиг бусдад туслаад сүйд болдоггүймаа гэхэд, гай болчихолгүй амьдрах нь миний өөрийн барьж явдаг зарчим.20 жилийн дараа би энэ зарчмаа жинхэнэ ёсоор нь хэрэгжүүлж магадгүй би бусдын төлөө явж чадах, өөрөө өөрийнхөө эзэн нь байж чаддаг болсон байна гэсэн миний чин эрмэлзэл байдаг юм. Бид чинь энэ хорвоод нүцгэн ирээд, нүцгэн буцдаг шүү дээ. Ганц олдох амьдралаа утга учиртай өнгөрүүлвэл энэ хорвоод хүн болж төрсний хэрэг гарах буй за.[b:53223d4188]P.Baljinnyam HW08D226[/b:53223d4188]

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: 20 жилийн дараах би...
« Reply #39 on: 2009.12.14 11:29 »
[b:8e71061346]OIGONOO=giin ESSAY[/b:8e71061346]Өчигдрийг өөрчилж чалахгүйч маргаашыг өөрчилж чадна...Би жоохон байхдаа энгийн зүйл л мөрөөдөж чихэр тоглоом л бодож явдаг хүүхэд байлаа тэр үед ч арай ухаан суугаагүй юмуу эсвэл бусад юманд санаа зовох нь ховор болод тийм юм мөрөөддөг байсан байх харин жоохон томроод ухаан суухын хэрээр амьдралтай арай холбоотой ирээдүйгээ харсан юм мөрөөдөх болсон энэ нь ч одоо миний орсон дээд сургууль болон явах замыг минь чиглүүлж өгсөн байх...Ямар сургуульд ямар мэргэжлээр хэр сайн суралцаж төгсөх эсэх зөв сонголтууд нь бүгд надас хамааралтай ерөнхийдөө бол 20 жилийн дараах өөрийгөө ямар байдлаар бүтээх нь миний л явах зам байх...

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: 20 жилийн дараах би...
« Reply #40 on: 2010.08.10 13:52 »
[b:3701dce191]URANBOLOR=yin essay[/b:3701dce191]Хорин жилийн дараах би.Юуны өмнө би мөрөөдөл гэдэг үгээр эхэлхээр шийдлээ. Чухам таны бодлоор мөрөөдөл гэж юу вэ? Тиймээ хүний хүсэл зориг,тэмүүлэл,амьдралын зорилго энэ бүгд нийлээд мөрөөдөл гэгч зүйлийг бүрэлдэн бий болгоно. Хүн бүр л өөрсдийн амьдралд нэн чухал зүйлийг хийсвэрлэлийн төдийгөөр бий болгон түүнийгээ мөрөөдөл гэж нэрлэнэ.Хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй. Эцэс нь харагдахгүй уртаас урт харгуй зам мэт..........Яагаад ч юм миний бодолд нэг зүйл гэнэт л зурвас хийн орж ирлээ. Бодоод байхнээ нөгөө л нэг мөрөөдөл гэгч зүйл нь байв. Би энэ сургуулийг төгсөөд сайхан амьдрах,эцэг эхийнхээ ачийг хариулах,сайн ажил,гээд л зүйл бүрийн хүсэл мөрөөдөл. Гэвч энэхүү зүйлийг хаанаас нь яаж эхлэх вэ гэдэг нь маш хэцүүгээс хэцүү санагдана. Одоо л би ингэх ёстой гэсэн зорилго өөрөө өөртөө шаардлага мэт тулгана. Дэлхийн алдартай зохиолч, эрдэмтэд чухамхүү яаж өөрсдийн мөрөөдлөө биелүүлсэн бол. Эсвэл зүгээр л амьдралын эрхээр алдар нэрд хүрсийн болов уу? Одоо миний амьдрал хэвийн л байна. Би маркетинг менежментийн ангийн байдаг л нэг оюутан. Бусдаас илүү гоц гойд зүйлгүй зүгээр л нэг оюутан. Магадгүй би ирээдүйн ледрүүдийн нэг,УИХ-ын гишүүн бүүр эсвэл ерөнхийлөгч ч болох юм билүү. Хүний хүсэл мөрөөдлийг үгээр илэрхийлбэл ханаж барахгүй шунал, тоогоор илэрхийлбэл язгуураас гарахгүй тоо, үйл хөдлөлөөр хэлбэл дахин дахин тойрон эргэлдэх цаг, өнгөөр илэрхийлбэл эцэс нь харагдахгүй цэнхэр тэнгэр мэт энэ бүгдээс мөрөөдөл гэгч зүйлийг дүгнэж хэлбэл хөлгүй далайд хөвүүргүй завиар залуургүй сэлэх мэт. Энэ далайгаас дэгээгүй уургаар алтан загас барих нь та бидний мөрөөдлөө биелүүлэх алхам нь юм. Тав арав бүр цаашлаад хорин жилийн дараа би ямар хүн байх бол гэдгийг бодож үзлээ. Одоогийн байгаа амьдралаас дүгнэлт гарган тэр үеийн би гэдэг хүн ямар байх вэ гэхлээр нэг л их сайхан ажил хийсэн, жийп унасан,ганган хээнцэр нэр алдар гэж тоймгүй их хүн бүр л надад бялдуучлан тэр бүгдийг үл тоон дээгүүр харан алхах бус харин би бусдын итгэлийг алдахгүй ажлаа сайн биелүүлж буй эгэл жирийн л нэг албан хаагч байна гэдэгт итгэлтэй байна аа. Магадгүй би өсөн дээшлэхийн хирээр нэг албанбайгууллагийн албаны дарга ч болсон байж магадгүй ээ. Ингээд мөрөөдөхөд далдыг хардаг далай лам, ирээдүйг зөгнөдөг зөнч мэргэн аятай л санагдана. Тиймээс хүний хүсэл мөрөөдөл тааварлаж болошгүй оньсого юм.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: 20 жилийн дараах би...
« Reply #41 on: 2010.08.10 13:54 »
20н жилийн дараа би өөрийн сурч буй мэргэжилээр төгссөн, ажилтай, амьдралтай, гэр бүлтэй амьдрах болно....хамгийн эхэнд би 20 жилийн дараах Хишигдэлгэрийн ажлын тухай танилцуулъя. 2014онд АНУ-н Канзас мужын их дээд сургуулийг төгсөж ирээд олон олон амжилттай төсөл бичих болно. Тэр дундаас Монголын ирээдүйд хамгийн их хэрэг болох "Монголын ирээдүй цэцэрлэгт хотхон" хөтөлбөр зохион байгуулсан. Энэ нь Монгол орныхондоо оруулж өгсөн хамгийн том амжилт болж өгсөн. Миний ажил бол хамгийн сайн гэсэн төсөл бичиж түүнийгээ хэрэгжүүлэхэд гар бие оролцож ажиллах юм.Одоо миний хамгийн их амралтыг мэдэрч чаддаг ажлын өрөөтэй танилцъя. Шилэн байшин мэт хана, тааз, шал нь шил маш сайхан үзэгдэх байгалийн үзэмж, холгүй харагдах хадан хавуал хүрхрээ харагдана. Ажиллахдаа амрах нь хамгийн сайхан багаад чөлөөтэй бодож сэтгэхэд асар ихээр тус болох болно.Энэ удаад миний хамгийн том аз жаргал бол гэр бүл минь юм. Энэ амьдралдаа олж болох хамгийн том жаргал юм. Нөхөр 2 хүүхэдтэй. Ихэр хүүхэдтэй. хичнээн их ядарсан ч сэтгэлд жаргал өгч байдаг юм. Иймд гэр бүл минь миний хувьд хамгийн чухал зүйл байдаг.Эцэст нь хэлэхэд хүн бүр ймьдралаа сайхан байлгахыг, болгохыг хүсдэг шиг би ч бас үүнийг мөрөөдөж түүний төлөө зүтгэж ирж түүндээ хүрлээ. Монголын минь ИРЭЭДҮЙ иргэн бүрээс шалтгаалж байдаг юм шүү!!!Миний 2009 оноос хойш яг 20н жилийн амьдралийн уншсан танд баярлалаахүндэтгэсэн...........................[b:16a912bf77] Н.Хишигдэлгэр[/b:16a912bf77]

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: 20 жилийн дараах би...
« Reply #42 on: 2010.08.10 13:59 »
Энэ хорвоод хүн болж хүмүүн биеийг олно гэдэг үнэхээр гайхалтай. Мөн энэ хорвоод заяагдсаныхаа хариуг барих ёстой. Өөрийн гэсэн зорилго чиглэлтэй хүн л би аз жаргалруугаа тэмүүлж байна гэж бодож болно.Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг дээр гэж үг бий. Өнөөдрөөр амьдарч буй хүмүүс олон байдаг. Харин миний хувьд бол маргаашийн үүшгииг илүүд үзнэ. Өнөөдөр би өөх идэж өнгөрөөгөөд яах вэ дээ. Амьдрал сайхан байх уу үгүй юу гэдэгтээ тулна, 20 жилийн дараах гэдэг бол, 20 жилийн дараа гэдэг бол юм хийдэг нэгэнд маш богино харин хийдэггүй хүнд маш урт хугацаа юм. Амьдрал гэдэг зүйлийг олон талст огторгуйн биет гэвэл бид нэг л тал дээр нь түүнийг ганц л талтай мэт санаж амьдрах юм. Бид амьдралыг яагаад өөр талууд болон өөр нэг оройгоос харж болохгүй гэж, Миний хувьд би амьдралыг 6 талст нэг орой дээрээс харж амьдрах болно.1р талст миний хүүхэд нас2р талст миний идэр нас3р талст амьдрал тогтворжиж би мөрөөдлөө биелүүлж эхлэх хугацаа. Өөр нэг иорой нь би өөрийн хийсэн бүтээсэнээ харах. 20 жилийн дараа би ойролцоогоор 35 настай буюу 3р талст дээр явж байх нь. Ардын маань нэгэн сайхан зүйр үг бий:Дуудах нэрийг эцэг эхДуурсах нэрийг би өөрөө гэж. Би 20 жилийн дараа Монгол даяар дуурсах нэртэй хийсэн бүтээсэн зүйлтэй байх болно. Миний хийж бүтээх зүйл цаасан дээр бус зөвхөн уураг тархи болон бие сэтгэлд минь хадгалагдаж түүгээрээ хэрэгжих болно.[b:d0b499a60b]HW09D220 BYAMBATSOGT[/b:d0b499a60b]