Author Topic: 20 жилийн дараах Би.....  (Read 96954 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline Margaa_Mr.G

  • Posts: 12
20 жилийн дараах Би.....
« on: 2009.11.20 11:48 »
20 жилийн дараах Би....Би тэр өдрийг тэсэн ядан хүлээнэ. Өнгөрсөн шөнө нойр бараг л хүрсэнгүй. Удаан хүлээсэн тэр л цаг болход би  догдлон сэрлээ.. Өнөөдөр бол миний арван нэгэн жилийн сүүлчийн хичээлийн шинэ жил. Хичээл орохоос хоёрхон долоо хоногийг өмнө Би тэмдэглэлийн дэвтэртээ “Би яаг нэг жилийн дараа хүссэн сургуулдаа хүссэн мэргэжлээрээ суралцахаар орсон байх болно”  гэж бичэж суусан..    Харин одоо Би тэр төсөөлж  байсан тэр сургуульдаа орчихсон, хүссэн мэргэжилээрээ сурч байна...     Оюутан боллоо... Нэг л том хүн болцон юм шиг санагдаж байсан.. Хамгийн анхны удаа КТМС-д орхоор алхаж байлаа нэг л тийм сонин мэдрэмж төрж байсан.. Тэр үед КТМС-ын үүдний шат их олон санагдаж билээ.. Бусдын л адил хуваариа зохиож мэдэхгүй будилаад л , Хуваарь дээр нь дандаа Код, Лекц ,Сем гээд биччихсэн байсан болхоор ойлгох зүйл нэг ч байхгүй... Үнэндээ оюутаны 4,5 жил гэдэг хугацаа ямар хурдан өнгөрөх бол гэж бодтроо бодож , энэ богинхон хугацаанд олон зүйлийг сурч мэдэхийг хүсч байлаа... Мухаммед Боздаг “Сэтгэ амжилтанд хүр” .. Би энэ номоос үнхээр олон зүйлийг мэдэж авсан... Тэдгээр зүйлүүдийн нэг нь Мөрөөдөл... Одоо та Мөрөөдөл бол Таны бодит ирээдүйн чиглүүлэгч гэдэгийг ойлгох болно.. Яагаад гэхээр...Хүн мөрөөдөж эхлэснээр л бүхний үндсийг тавьдаг. Та үргэлж мөрөөдөж байх хэрэгтэй. Зарим нэг хүмүүс зүгээр мөрөөдөж сууснаас бодитой зүйл хийх нь илүү дээр , ач холбогдолтой гэж үзэх байх...Гэхдээ Олон олон агуа хүмүүс мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмцсэний үр дүнд л тийм өндөр амжилтанд хүрсэн байдаг.. Та хичнээн ихээр хүсч мөрөөднө төдий чинээ түүнрүүгээ тэмүүлэх болно...Тэр тэмүүлэл нь таны тууштай тэмцэхийн гол эрч хүч нь байх болно.. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд та мөрөөдлөө олон жижиг зорилго болгон хуваадаг... Хэрвээ та өөртөө Том зорилго тавьсан бол Том л мөрөөдөх хэрэгтэй юм .... Яагаад гэхээр Голын урсгал ширүүн байх тусам таныг цаад эрэг дээр гархад чинь төдий чинээ доошлуулна... Тиймээс таны мөрөөдөл тэр голын урсгалаас хэд хэд дахин их байж та хүссэн газар буюу <зорилгодоо> хүрч чадах юм....       Би одоо ч мөрөөдсөөр байна. Бүр бодитоор түүнийгээ төсөөлдөг... Өөрийн мэргэжилээ бүрэн төгс эзэмшчихсэн байгаагаар, намайг тойрон хүрээлэгч найз нөхөд эвсэг хамт олонтой байгаагаар , ажилынхаа хаалгаар орж ирэнгүүт л мэдрэх тэр сайхан уур амьсгалтайгаар би төсөөлдөг... Би 20 жилийн дараа 37 болсон байх болно... Хорин жил энэ бол их хугацаа , их ч зүйлүүдийг хийж бүтээж болох хугацаа юм....Хүмүүсийн ирээдүйдээ хийж бүтээж чадсан зүйлүүд нь өнгөрсөнд хүсч мөрөөдсөнийх нь үр дүн байдаг... Тэгвэл Миний хувьд арван жилд байхдаа хүссэн сургуулдаа хүссэн мэргэжлээрээ суралцахын хүссэж хичээж байсан тэр маань ч биелэлээ олсон харин одоо бол Би  хорин жилийн дараахыг харж , мөрөөдөж бас суралцаж байна.. Тиймээс миний хорин жилийн дараах миний байдал нь одооны миний хүссэл мөрөөдлийн үр дүн байх болно.

Offline zandra

  • Posts: 26
(No subject)
« Reply #1 on: 2009.11.20 12:32 »
tiim shuu,henii ch bilee ng duu bdg daa,moroodohod mongo toldog bolson ch moroodsoor bh bolnooo gd...ih uhaalag bichjee.za tgd duu mine amjilt husie!  :D

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
(No subject)
« Reply #2 on: 2009.11.21 15:09 »
tanai surguulid essaynuudyig copydood, ydej havtaslaad ogohoor daraa ni ogt avaagyi yum shig medehgyi geh yum. Byyr uur hyrmeer sanagdaj baina. Olon goyo essay, iltgelyyd baihgyi bolchihno gehdee haramsaj baina. Tiimees ta nar ene bichlegiin araas essay-nuudaa oruulaarai. 1 tsonhnoos olon goyo bichlegyydiig unshij boloh baih gej naidaj baina...  :D

Offline DASHNYAM

  • Posts: 3
20 жилийн дараах би
« Reply #3 on: 2009.11.24 01:59 »
20 жилийн дараах би Одоогоос 20 жилийн тэртээ Азийн цагаан дагина гэгдэх улаанбаатарын гэрэлт гудамжаар алхаж явсан залуус 2009 онд энэхүү хайрлаж харамлаж басхүү бахархаж байсан хот нь Утаанбаатар гэж цоллогдох цаг ирнэ гэдгийг төсөөлөө ч үгүй биз. Арай ингэж байгаад утаанбаатар маань бүр архичин баатар эсвэл алуурчин баатар болчих юм биш байгаа даа. Улсын маань нүүр царай болсон нийслэл ийм байхад чадвартай авъяаслаг залуус нь гадагшаа гарч амьдралаа бодох нь ч аргагүй биздээЗа яахав утааны тухай асуудлыг бид нар шийдэж чадах биш мэдлэгтэй мэдэлтэй хүмүүс нь л хийдэг юм байгаа биз гэхэд ядаж татсан тамхиа бүрэн унтраагаад хогийн саванд хийчдэг болчуул би үнэхээр тэр хүмүүсээр бахархаад үнсээд тэврээд авмаар санагдах юм.Гэхдээ би нээх соёлтой мундаг хүн болчоор ингээд яриад хүмүүст заагаад байгаа юм биш шүү би ч гсэн хогоо харагдсан буланруугаа шидэж хаалганыхаа гадаа шүлсээ хаядаг тэгээд өөр бусад бүтэхгүй зүйлсийг ч хийдэг .............Харин миний хамгийн ихээр ичиж басхүү бухимдаж явдаг зүйл бол би энэ бүхнийг хэнээс ч айж ичилгүйгээр найз нөхөд бүр гэр бүлийнхнийхээ өмнө хийдэгт байгаа юм.Бид  хэзээнээс ийм ичгүүргүй ширэн нүүртэй үхэр монголууд болчихов оо ?Энэ ардчилалийн гай юу ?Эсвэл энэ телевиз интернетээр цацагдаад байгаа нэвтрүүлэг киноноос болоод байгаа юм уу?Үгүй ээ зүгээр л бид дэндүү амиа бодсон эсвэл бусдад найдсан хүмүүс болчоод байгаатай л холбоотой . (энэ бол зөвхөн миний л бодол шүү ) Эцэг эх нь хүртэл хүүхдүүддээ монголын ирээдүй чамаас шалтгаална шүү гэж хэлдэг  Уг нь тэд бид хойч үеийнхээ төлөө энийг хийх ёстой гэж хэлээд ханцуй шамлан орох ёстой биш билүү.Бид ч гэсэн ялгаагүй өнөөх төрийн түшээд нь хамаг хогийг цэвэрлээд хүмүүсийг авилгал авч чадахгүй болтол нь баяжуулаад бидэнд сургуулиа төгсөхөд маань ажлийн байрыг маань бэлдчээд хүлээж байна гэж мянгуужингийн үлгэрт итгэж амьдардаг, Бие биедээ найдаад бөмбөг бөөрөнхий гэгчээр таарчдээ.....Нийслэл маань цагаан дагина байх уу эсвэл Утаанбаатар Архичинбаатар Хогтойбаатар байх уу гэдэг нь өөр хэнээс ч биш зөвхөн надаас чамаас бид бүгдээс л шалтгаална Би яг одоо энийг бичингээ ирээдүйн тухай төсөөлж байна........(үгүй ээ мөрөөдөж байна )20 жилийн дараа гэхэд би уусан ундааныхаа савыг газар хаяхаасаа ичдэг болчихсон байгаасай Хүмүүс тэрийг маань хараад жигшдэг байгаасай. Царай минь улайгаад түүнийгээ буцааж аваад хогийн саванд бахархалтай нь аргагүй хийдэг байгаасай. 2009 оны 11 сарын 24-ы өдөр бичсэн энэ бичлэгээ хараад би ирээдүйг зөв тааждээ гэж хэлээд инээх тэр мөч ирээсэй[b:3fca383113][/b:3fca383113][b:3fca383113][/b:3fca383113]

Offline sosko

  • Posts: 44
(No subject)
« Reply #4 on: 2009.11.26 01:23 »
20 жилийн дараах би буюу MY VISION"VISION" бол япон хэлэнд маш олон утгыг илэрхийлдэг ч хамгийн гол утга нь[b:6271b56405] зүрхэндээ зурах дүрс[/b:6271b56405] гэсэн утгыг илэрхийлэх ханз байлаа. Түүнийг утгачлавал мэдээж төсөөлөл гэх утгыг илэрхийлнэ. Энэ тайлбарыг уншаад ЛЕОНАРДО ДА ВИНЧийн хэлсэн үгийг санасан юм. <Амьдрал чамд бийр будаг өгсөн түүгээрээ өөрийнхөө диваажинг зур > гэж хэлсэн байдаг. Түүний хэлснээр өөрийнхөө амьдралыг өөрийнхөөрөө зурсаар 20 жилийн дараах би ямар байх бол.....?Хүссэнээрээ амьдрах амархан байсан бол бүгд л өөрийн диваажиндаа байх байсан биз. Гэвч амьдралын шалгуурт зарим нэг нь бүдэрдэг. Өөрөөр хэлбэл хэцүү бэрхийг даван туулах чадваргүй, сэтгэлийн тэнхээгүй хэсэг хүмүүс байдаг. Үнэхээр хүсэл тэмүүлэл, зорилготой, эрч хүчтэй амьдарч чадвал өөрийн хүссэн зүйлдээ нүүр бардам хүрж чадах юм шиг. Чадах ч болно. Миний ирээдүй миний гарт л байгаа. Дэлхий маргааш сөнөчихгүй бол өөрийн хүссэнээрээ өөрчилж, хүссэнээрээ зурж , зохиож болно.20 жилийн дараах би мэдээж 38 тай одоогоор аавынхаа насанд л байх нь. Залуу насны хөгшин үе, өтлөх насны залуу үе гэгдэх энэ үедээ ид хийж бүтээж байх биз. 20 жилийн дараах би энэ эссэгээ уншаад өөрийнхөө хэрхэн өөрчлөгдсөнийг болон, хэр их мэдлэгтэй , чадвартай сэтгэгч болсноо мэдрэх биз. Бас оюутан цагаа дурсан хэсэг зуурын баяр баясгалантай мөчийг мэдрэх байх. Үргэлж оргил өөд тэмүүлж, итгэл үнэмшлээр дүүрэн байдаг өөдрөг зан минь харин хэвээрээ байж мэднэ. 20 жилд хүн битий хэл дэлхий хүртэл өөрчлөгдөнө шүү дээ. Тэр үеийг би мэдэхийг , төсөөлөхийг ч хүсэхгүй байна. Ирээдүйгээ мэдчихвэл утгагүй шиг өөрийнхөө амьдралыг төсөөлөөд тэр хэв маягтаа баригдчихвал бүр ч онцгүй. Учир нь амьдрал тэр чигтээ SURPRISE -ээр дүүрэн байдагт оршино. Гэхдээ амьдралын урсгалаар явна гэсэн үг биш шүү. Түүнийг даван туулж, аз туршин, гайхамшиг дундуур диваажингаа зурж алхана гэсэн үг. Зарим хүмүүс хувь тавилан минь бүхнийг шийднэ гэж итгэсээр хөлгүй далайд салтайгаа цуг хөвж яваа мэт амьдардаг. Энэ бол буруу. Хувь тавилан биш та өөрөө шийдэгч байх хэрэгтэй. Түүнийхээ тулд хөдөлмөрлөснөөрөө та өөрийгөө хэн гэдгээ өөрөө ч ухаарна, бусдад ч илэрхийлэх болно гэж би боддог.Эцэст нь хэлэхэд ИТГЭЛ, ЗОРИГ, УХААРЛАА бийрэндээ түрхээд амьдралын цаасан дээр өөрийнхөө мөрийг өөрийхөөрөө зур.

Offline Yaruu

  • Posts: 36
(No subject)
« Reply #5 on: 2009.11.27 23:00 »
20 жилийн дараах Би      Цагийн зүү урагшилсаар л цаг хугацаа улиран өнгөрч хүн төрөлхтөн хурдацтай хөгжин дэвшиж уурын хөдөлгүүрээс цахилгаан хөдөлгүүрт шилжиж хүмүүс өдрөөр биш цаг, минут, сек-ээр өөрчлөгдөх болжээ. Хүнийг хэд насалснаар нь бус юу бүтээж чадсан эсэхээр нь дүгнэн хэлэлцэх болжээ. Ирээдүйг тааж хэлэхийн аргагүй 20 жил байтугай 2 цагийн дараа хаана байх тодорхой бус амьдралын хэмнэлээр өдийг хүргэжээ.        Цаг мөч бүрт л би хэн болохоо мөрөөдөн суудаг. Үе бүрт минь л өөр өөр төсөөллүүд намайг эзэмдэн авч ирээдүй минь гэрэл зураг шиг харагдана.     Анх цэцэрлэгт орлоо. Хичээлээ тараад ээждээ хөтлүүлээд алхаж явахдаа “Би сансарын нисгэгч болоод саран дээрээс дэлхийг харна” гээд л яржийдаг байж билээ. Тэр үед миний төсөөлж хүсэж  байсан зүйл одоо бодоход ердөө л энгийн сансарын нисгэгчийн хувцас бололтой. Инээдтэй ч юм шиг гэхдээ л миний амьдралын сайхан мөч шүү.  Амьдралын минь хамгийн жаргалтай мөч ээждээ хөтлүүлэн алхах мөч байж билээ.   Тэгж байтал дунд сургуульд ч орж сэрүүн зүүднээсээ сэрж амьдралд илүү бодитоор хандах болсон байв. Улс төрийн үнэрийг бага зэрэг үнэртсэн би ерөнхийлөгч болох том зорилгыг өөртөө тавьлаа. Хамгийн эхэнд хийх ажилуудаа хүртэл төлөвлөж төлөвлөгөө ч зохиогоод амжчихсан байсан. Ерөнхийлөгчийн засаглалыг тогтоож саарал ордныг цагаан ордон болгох байсан. Би ч бас тэрүүхэн үедээ л ерөнхийлөгч хүн хуулиа сайн мэддэг байх ёстой гэж бодон нийгмийн хичээлдээ илүү сонирхолтой болж хуульч болно л гэж боддог байв. Санаснаар юм даанч болохгүй юм даа. Цаг урсан өнгөрч саарал ордон ч цагаан болж миний зорилго ч түүнтэй цуг замхран алга болсон байв.    Их сургуульд ороод хэдийн жилийн нүүрийг үзчихжээ. Бодох бодол хүсэх хүсэл минь эрс өөрчлөгдөж шинэ ертөнцийг бүтээсэн оюутан болж. Залуу байгаа болоод ч тэрүү бүх л зүйлс болохгүй бүтэхгүй нүдээр харагдах юм. Асуулт болгоны минь хариу утгагүй болж юуны төлөө амьдарч байгаагаа ч ойлгохгүй үе цөөнгүй. Эцсийн эцэст бусдын сайн сайхны төлөө, хэн нэгэнд баяр баясгаланг бэлэглэж түүнийг ойлгох нь зөв юм гэсэн бодол бага багаар төрөн ирж байна. Болдог бол энэ дэлхийг ер нь л бүх зүйлсийг өөрчилж миний төлөө байдаг намайг хайрладаг бүхнийгээ аз жаргалтай болгохыг хүснэ.    20 жилийн дараа ер нь тэрнээс ч олон жилийн дараа бидний хэн болох нь тийм ч чухал биш. Хамгийн гол нь одоо байгаа байдлаа өөрчилж зөв дэс дарааллаар өөрчлөх хэрэгтэй болов уу.Өөрийгөө засаад гэрээ зас , гэрээ засаад төрөө зас, төрөө засаад улсаа зас , улсаа засаад дэлхийгээ зас. Хэн нэгнийг өөлөхөөсөө өмнө өөрийгөө эхлээд бодоод үзээрэй.     20 жил урт юм шиг хэрнээ богинохон ч юм шиг.  Дэмий үрж өнгөрүүлэхэд хэтэрхий урт хугацаа болов ч том зүйл хийхэд бонинохон .Цаг хугацааг алдахгүйг хичээж өөрийгөө сайн гэгч нь засаж, өөрийнхөө бахархаж миний хийсэн зүйл гэж бусдад үзүүлэх зүйлдээ аль хэдийн орсон байхыг хэлж чадна. Эрх мэдэл бүгдийг шийддэггүй гэдгийг бага сага ухаарч л байна юмийг дээрээс нь биш доороос харж засан явж. Шинэ мөрөөдөл тээсэн Шинэ монголын шударга иргэн болсон байнаа.     Ямар нэгэн зорилгыг өөртөө тавьж түүндээ хүрэхийн тулд бодох , ярих , ямар нэгэн үйлдэл хийх хэрэг гарч ирдэг. Энэ  хариг урвалуудын үйлчлэлээр бид өөрчлөгдөж ирээдүйгээ ч өөрөөр харж эхэлдэг. Бидэнд маш их боломж бий, Ирээдүй бидний бэлэг.

Offline Bayarsaikhan

  • Posts: 25
20 жилийн дараа БИ буюу
« Reply #6 on: 2009.11.28 20:30 »
20 жилийн дараа БИ буюу vision       Хүний амьдрал гэлтгүй бүхий л юмс , үзэгдэл цаг хугацаатай салшгүй холбоотой. Бидний өвөг дээдэс болон хүн төрөлхтөн цаг хугацаатай хөл нийлүүлэн амьдарсаар ирсэн. Бид нар ч мөн адил цаг хугацаатай аялж , амьдарсаар л байна. Миний бодлоор энэ бол зүгээр л амьдралын хууль юм.         Би бол жирийн Монгол айлын  удам залгамжлах хүү. Миний бие одоо 19 настай. Энэ нийгэмд  дөнгөж шумбан орж байгаа залуу. Хорин жилийн дараа БИ гэж хүн ямар хүн болох вэ гэдгийг төсөөлөхөд бэрх. Ирэх хорин жил гэлтгүй ирээдүйд БИ өөрийн  мөрөөдөл, өөрөө өөртөө тависан зорилгын төлөө л амьдрах болно.      Өнөөгийн Монгол улсын хойч ирээдүй болсон миний бие хорин жилийн дараа буюу 38 настайдаа ямар хүн байх вэ гэдгийг зөвхөн цаг хугацаа , миний өөртөө тавьсан зорилго , мөрөөдөл , хөдөлмөр л харуулан гэж бодож байна.      Би амьдралыг далайн шуурганд тэнцвэрээ үл олон хөвж байгаа завьтай зүйрлэдэг. Энэ нийгэмд тэнцвэрээ олох нь  хамгийн чухал. Тэнцвэрээ үл олж чадваас амьдарл гэгч зүйл элсээр барьсан байшин мэт замхран нурах болно.       Хорин жилийн дараа би өөрийн тэнцвэрээ олж өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ Монгол улсынхаа хөгжилд өөрийн багахан ч гэсэн хувь нэмэрээ оруулан гэж бодож байна. Мөн хүний хамгийн нандин зүйл болох хань ижил , үр хүүхэдтэй болох байх. Энэ бүхнийг БИ сугалаанд хожоод авч байгаан биш харин өөрийн хүч хөдөлмөрөө дуслуулан олж байгаа миний амьдрал юм.    Гэхдээ өөрийн ирээдүйн амьдралаа таамаглана зөгнөн таамаглахад тун бэрх. Учир нь маргааш ямар зүйл болохыг хэн ч мэдэхгүйд л оршино.    Хүн бүхэн баян чинээлэг , сайхан  амьдрана гэж байхгүй. Хамгийн гол нь хувь хүн энэ нийгэмд  яаж амьдрах нь зөвхөн өөрийнх нь ухамсараас шалтгаалан гэж би боддог.     Энэ бол зүгээр  миний л үзэл бодол.

Offline enkhbat_777

  • Posts: 48
Хорин жилийн дараах би.
« Reply #7 on: 2009.11.30 17:00 »
Хорин жилийн дараах би.Би хорин настай монголын нэгэн оюутан. Миний насыг хоёр дахин үржүүлсэнтэй адил насанд хүрсэн байна гэж төсөөлөөд үзэхийг хүслээ.Өнгөрсөнд маш олон зүйл өөрчлөгдсөн би ч мөн адил маш их өөрчлөгджээ. 20 настай залуугийн  сэтгэхүйг бодвол дэврүүн зан минь насаа дагаад буужээ, үсэнд минь бага зэрэг буурал үс ургасанч будсан болохоор мэдэгдэхгүй,удмаа дагаад ч юмуу нүдний шилтэй нөхөрлөсөн,зовнин бодох бодлууд духанд минь нэг үрчлээ нэмсэнч харахад 30 гарч байгаа юм шиг л харагдах юм гэж хүмүүс хэлэх юм.Хийсэн зүйл гэвэл: Нэгэнтээ  бага залуугийн бодож мөрөөддөг байсан өөрийн гэсэн компаниа босгожээ. Гэхдээ  компани одоо л нэг олон улсын зах зээл дээр тогтвортой үйл ажиллагаагаа явуулж эхэлж байна. Мөн нэг дунд сургууль нээсэн. Санаж бодож яваа зүйл маш их хүрэх зогсоолдоо арай л хүрээгүй явна.Гэр бүлийн хувьд бол миний сэтгэлийг татаж хайрыг булаасан тэр л нэг бүсгүйтэй гэр бүл болоод 10 гаран жил болжээ. Бага охин 5 настай, бага хүү 12-той, том хүү 14-тэй , том охин 9-н настай ийм л 4 эрдэнэтэй аав болсон.Монгол улс ч гэсэн миний залуудаа төсөөлж байснаас ч илүү өөрчлөгдсөн. Газрын ордоо зөв зарцуулж чадсаны эцэст монголын ард түмэн дэлхийн хамгийн азтай ард түмнээр тодорсон. Нэг хүнд ногдох орлогын дундаж хэмжээ 100000$ долларт хүрсэн.Хотын шинэчлэл саяхан дууссан ба дэлхийн жишиг хотуудын нэг болсон гэдгийг хэлэхэд үнэхээр таатай байна. Өмнөх үеийн буруу сэтгэлгээнээс болж байгаль дэлхий харахад нүд хальтармаар болсон байсан ч өнгөрсөн 10-н хэдэн жилийн хугацаанд улс даяаран хөдөлсний эцэст одоо л нэг бүтэн амьсгалахаар болж байгаль дэлхий сэргэж байна.  Энэ бүхэн нэг л мэдэхэд хажууд ирсэн байх болно.BA07D160[size=18:08dff8d869][/size:08dff8d869][color=darkblue:08dff8d869][/color:08dff8d869]

Offline jojo

  • Posts: 9
20 жилийн дараах “Би” буюу миний эрхэм зорилго   Өнөөдөр 2009 оны 11-р сарын ** өдөр. Энэ цаг тооллоос хорин жилийн дараа Би болон миний амьдрал ямар байх нь тодорхойгүй. Тодорхойгүй ч гэсэн маш өөдрөг гэгээлгээр төсөөлөгдөж байна. Энэхүү төсөөллөө бодит болгохын тулд...   Би дөнгөж амьдрал хэмээх их далай руу орох гэж завиа босгож байна. Завиа яаж барьхаас хамааран далайн нөгөө эрэгт хэрхэн хүрэх маань шийдэгдэнэ. Өөрийн хөлс, хүч хөдөлмөрөө гарган барьсан авсаархан хэрнээ хүчирхэг завь босгохыг эрхэм зорилгоо болгож хичээсээр л. 2012 он гэхэд их сургуулиа төгсөж нөгөөх завиа дөнгөж босгосон байх болно. Тэгээд л далайдаа гарна даа. Хамгийн гол нь би амьдрал хэмээх далайн аль замаар нь хөвөн явахаа шийдэж ядна. Аль ч зам адилхан. Ширүүн хар салхи, далайн эргүүлэг, давалгаа замд минь саад болох нь тодорхой. Дээрх болон ямар ч саад бэрхшээл завийг минь үл эвдэж чадна. Намайг үл зогсоож чадна. Миний амьдрал далайн дунд алгуурхан хөвөх завьтай адил инйгмийн дунд өөрийн буурь сууриа эзэлж, амьдрах болно.   <<”Цаг ч урсан өнгөрч байна даа” гэж бид боддог. Цаг хугацаа бол мөнх юм. Та л өнгөрч байгаа хэрэг.>> хэмээн нэгэн эрдэмтэн хэлсэн байдаг. Яг үүнтэй адил одооноос ирээдүйд болох хорин жилийн хугацаа бол мөнх л үлдэнэ. Харин би хорин жилийн дараа наяын талыг насалчихсан нэгэн бие хүн байна байх даа. Өөрт болон өөрийн амьдралд хэрэгтэй гэсэн бүх л зүйлээ өөийн болгосон байх болно. Тэр дундаа нийгэмд эзлэх нэр хүнд.   Ирээдүйд юу болохыг харж чадахгүй тул өөрийн хүсэл мөрөөдөл дээр тулгуурлан зорилгоо тодорхойлж түүндээ хүрэхийн тулд хийж чадах, бүтээж болох бүхнийг өөрийн хүчээр хийн зүтгэсээр л...

Offline munkhbat

  • Posts: 9
20-н жилийн дараах “Би”
« Reply #9 on: 2009.12.01 10:10 »
20-н жилийн дараах “Би”Амьдрал миний хувьд урсаж байгаа лаа биш. Энэ бол эгшин төдийд миний гарт ирсэн шидэт бамбартай төстэй юм. Би түүнийг дараагийн хүнд дамжуулахаасаа өмнө аль болохуйц хурц гэрэлтүлэгийг хүсч байна. Энэ ч утгаараа би өөрийн амьдралын гараагаа миний хүсэл мөрөөдөл өөд хөтлөх өөрийн дуртай мэрэгжилээрээ сурч эхэлсэн . ХХI зуун, хөгжил цэцэглэлт оргилдоо хүрч шинжлэх ухаан технологийн эрин үе улам бадрангуй хөгжиж компьютер техник технологи гэдэг хүний амьдратай салшгүй хобоотой болсон энэ цаг үед залуус бид компьютер техникийн чиглэлээр суралцвал ирээдүйгээ гэрэлтүлэх нэгэн гарц билээ. Тийм учраас би одоо “ ШУТИС”-н компьютерын систем хамгааллын ангид сурацаж байгаа. Энэ мэрэгжил бол миний хүсэл сонирхол миний амьдралын зам. Биелээгүй ч байг өндөр дээд зорилго гэдэг биелчихсэн бяцхан зорилгоос хавьгүй үнэтэй гэж нэрт сэтгэгч Гёнее хэлсэн байдаг. Энэ ч утгаараа би 20-н жилийн дараах би “энэ” мэргэжилийнхээ дагуу сайн улсдаа шагшигдсан нэртэй программист болсон мөн өөрийн гэсэн нэгэн том бүтээлтэй болсон байна гэж би төсөөлж өөртөө зорилго тавьсан. Үүндээ хүрэхийн тулд мэдээж өөрийгөө одооноос мэдлэг боловсролоор хурцлах хэрэгтэй. Мөнгөний төлөө ажиллаж, днгийн төлөө сурч байгаа биш өөрийнхөө аз жаргал сайн сайхан 20-н жилийн дараах амьдрал, ирээдүйгээ бүр цаашлаад өрөө дотор нь багтаж буй нийгмийнхээ сайн сайхны төлөө сурч хөдөлмөрлөж байгаа юм шүү гэж би ямагт боддог. Миний хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэл, намайг 20-н жилийн дараах гүн бат үндэстэй мод мэт гайхашгүй миний амьдралыг цогцлоох болно. Хүн гэдэг үүсэн бий болсон цагаасаа л хойш хамтаараа хосоороо амьдарч саад бэрхшээлийг хамтдаа туулж өдгөөг хүрсэн. Тэр ч утгаараа хүнд хань ижил үр хүүхэд гэдэг аьдралыг амттай болгодог нэгэн цацраг мэдээж 20-н жилийн дараах “БИ”-н аьдралд миний хань ижил үр хүүхэд ч мөн томоохон байр суурийг эзэлж байх болно. Ханьдаа түшигтэй, үр хүүхэддээ нөмөр нөөлөгтэй эцэг хүн байж улс оронднн тустай нэрт мэргэжилтэн. Энэ бүгд бол 20-н жилийн дараах миний амьдралийн нэгээхэн хэсэг. Миний л гэгдэх дотоод ертөнц дотор минь дүрслэгпэж, төсөөлөгдөж байдаг амьдралынхаа нэгээхэн хэсгийг таньд дэлгэлээ. Гэхдээ цаг хугацаа гэдэг харвасан сум шиг шүү дээ!             Тиймээс "Хорвоо дэлхий уудам                                         Хийх ажил их байна даа".

Offline Uchigch

  • Posts: 7
Эссе
« Reply #10 on: 2009.12.01 18:54 »
20 жилийн дараах би буюу “ My vision”  “Түүхийн хичээлээр ирээдүйг зөгнөх нь”  этгэд сонсогдох боловч энэхүү зөгнөл маань 20 жилийн дараах залуу үед түүх болон үлдэх бичлэг.   Агуа зөнч Настродамус өөрийн эрин үес хойш 3000 жилийг зөгнөсөн байдаг.Түүнийг агуа болгосон шалтгаан нь тодорхой тэрний зөгнөл биелдэг. Би 3000 жилийг зөгнөж чадахгүй ч ойрын 20 жилийн дараах би болон дэлхий ертөнцийн талаар төсөөлөхийг хичээлээ...(биелэнэ гэж амлахгүй)“Миний лүндэн”    20 жилийн дараа би гэдэг хүн 40 настай ,нас тогтсон эр хүн болсон, эхнэр хүүхэдтэй болцон байна. Мэргэжлийн онцлогоос хамаарч “Зузаан шил” зүүсэн байхыг ч үгүйсгэхгүй. Эдгээр нь “жам ёсоороо” болчихно. Харин өнөөдөр би мөрөөдөж зорьж байга зүйлийнхээ хэдий хэсгийг нь 20 жилийн дараа биелүүлсэн байх вэ гэдэг нь чухал юм. “Надад мөрөөдөл бий” маш том мөрөөдөл гэхдээ нууц байсан нь дээр байх.  2029 он гэхэд би зорилгынхоо 80% ийг гүйцээцэн байна.    Харин дэлхийд 2029 он гэхэд хүлэмжийн хийнээс үүдэлтэй дэлхийн дулаарал эд хүчээ авсан байна . Хойд болон өмнөд мөсөн далай их хэмжээгээр хайлснаас нийт далайн түвшний хэмжээ нилээд нэмэгдэж зарим улс орны газар нутгийн хэмжээ багасна.  Дэлхийн эрчим хүчний нөөц багасхын хэрээр сэргээгдэх эрчим хүч гаргагч үйлдвэрүүд олноор баригдана.    Манай орны хувьд нийслэлийн хорт утаанд олон жил амьдарснаас болон хүмүүс уушигны хорт хавдраар нас барах нь энгийн үзэгдэл болно. Гэхдээ бид утаанаас салах аргаа олсон байх боловч гол нь хэтэрхий оройтсон байна.    Эцэст нь хэлэхэд энэ бол одогийн байгаа байдал дээр үндэслэсэн төсөөлөл учраас бид хичээвэл илүү сайхан ирээдүй биднийг 2029 онд хүлээж байгаа.

Offline W@n†eD

  • Posts: 2
20 дараах би буюу my vision
« Reply #11 on: 2009.12.02 16:47 »
20 дараах би буюу my visionБи энэхүү сэдэвийг бичихээс өмнө 20 жилийн дараа би чухам ямархуу байх вэ гэдэг асуудал үнэхээр сонирхол татаж байна. Гэхдээ яг 20 жилийн дараа би яг яаж өөрчлөгдөх нь чухал биш хамгийн гол нь 20 жилийн дараах нийгэм ба бидний амьдарч байгаа улс орон дэлхий  дахин мань чухам ямар байх вэ гэдэг нь чухал юм. Учир нь гэвэл яг 20 жилийн дараа бидний амьдарч буй нийгэм ямар нэгэн шалтгаанаас болоод доройтолд орж ядууралд автсан байвал мэдээж хэрэг бид өмнө нь яаж ч хүсч мөрөөдөж байсан ч адилхан л бүгдээрээ ямар нэгэн сэтгэл санааны хямралтай мөн нийгэмдээ дасан зохицоход хэцүү байх нь мэдээж. Харин 20 жилийн дараа улс орон маань хөгжиж нийгэм цэцэглэлтэнд орсон байвал бид ч бас сайн сайхан амьдрах боловуу. Иймээс бидний өөрсдийн маань ирээдүй ганцхан хувь хүнээс бус тухайн хийгэм болон тухайн улс оронд амьдарч байгаа бусад хүмүүсээс ч гэсэн шалтгаалах боловуу гэж би бодож байна. Иймээс ирээдүйд яг ямар хүн болно гэдгээ тааж таамаглашгүй  зүйл шүү дээ гэхдээ бид өмнөө зорилго тавин өөрийн гэсэн мөрөөдөлтэй байж түүнийхээ төлөө тэмцэж чадсанаар амжилтанд хүрнэ шүү дээ. Яг одоо бол бидний хувьд хамгийн чухал нь өөрийн зөв гэсэн замаа сонгож цааш урагшилснар ирээдүйд хийж бүтээх амжилт бүхэн нь шалтгаална. Яг одоо бидний урд маш олон амьдралийн хамгийн чухал замнууд байгаа бид тэр олон заман дунд зогосоод яг хаашаа явахаа шийдэж ядан байгаа бөгөөд хамгийн зөв замыг сонгон явж эцэс төгсгөлд нь хүрч чадсанаар өөрийн мөрөөдөж байсан амжилтандаа хүрэх болно. Мэдээж хэрэг бид амжилт өөд урагшлах замынхаа дунд шантарч замаасаа гарч болохгүй бидний өөрсдийн хамгийн зөв гэж сонгосон зам мөн л юм бол эцэсийг нь хүртэл тэмцэж төгсгөлд нь хүрэх ёстой. Тиймээс бид ирээдүйд амжилт гаргахын тулд яг одоо хэдий хүнд хэцүү байсан ч зөв замыг сонгож шантралгүй хөдөлмөрлөж чадсанаар өөрийн хүсэл мөрөөдөлдөө хүрнэ. Зарим хүмүүсийн хувьд л гэхэд ямар нэгэн хэцүү бэрхшээлээс болоод урдаа тавьсан зорилгоосоо няцах үзэгдэл зөндөө гардаг шүү дээ гэхдээ энэ бүгд нь буруу гэж би бодож байна. Хэрэвээ хүн өмнөө зорилго тавьсан л бол тэрнийхээ төлөө тэмцэх ёстой шүү дээ. Зарим нэгэн хүмүүс шиг өөртөө болон бусад хүмүүст худалаа амлалт өгж тэрэндээ хүрч чадахгүй шантрах нь үнэхээр буруу зүйл юм. Иймээс ирээдүйд би чухам яг ямархуу хүн болж төлөвшиж ямар ямар амжилтанд хүрч одоогоосоо яаж өөрчлөгдөх нь үнэхээр нууцлагдмал зүйл юм. Энэ нууцлагдмал зүйл маань хувь хүнээс бас тухайн нийгэмээс бусад хүмүүс болон найз нөхөдөөс ч шалтгаалж болно. Энэ дундаас хамгийн чухал нь хүн хувь хүн өөрөөс нь л бүх юм шалтгаална гэдгийг ойлгох ёстой.

Offline munkhundrah

  • Posts: 3
20-н жилийн дараах “БИ”
« Reply #12 on: 2009.12.03 09:47 »
20-н жилийн дараах “БИ”Залуу насаа гэж алт шиг үнэтэй цаг хугацааны араас өөрийгөө хайхрахгүй алхаж яваа янзага адил. Сурсан эрдмээрээ үеийн нөхөдтэйгээ өрсөлдөн байж эгэл энэ КТМС хэмээх сургуульд анх ороод, орох хичээлээ ч өөрийн дураар сонгон суралцах ёстойг сонсоод их сургууль аргагүй л их сургууль юм байна даа гэх бодол толгойд бодогдсон. Түүхийн хичээлийг сонгоод Сэрдарам гэдэг зүсийг нь ч хараагүй  нэрнээс өөр зүйл мэдэхгүй багшийг сонгож анхны лекцэнд нь суух тэр үед надад ийнхүү бодол төрсөн. “Гаднаас харахад Доктор, Профессор багш гэж хэлмээргүй энгийн бөгөөд намбалаг эр хүн” шиг харагдсан. Харин одоо бодоход таний бидэнд зааж ярьж өгсөн бүхэн бид нарын бөгөөд бараг л миний төлөө хэлж байсанг би энэхүү эссег бичихдээ ухаарлаа. Хэрэв би энэ сургуульд ороогүй байсан бол танийг багшаараа сонгоогүй бол эссе алдарт зохиолч нарын хэлсэн үгнээс л ишлэл татан бичих байсан болов уу даа. Миний амьдралийн 20-н жилийн дараах дүр надад ийнхүү төсөөлөгддөг. КТМС хэмээх холоос харахад ноосны үйлдвэр шиг, ойртоод ирэхэд монгол шуудан шиг, дотор нь ороход их сургууль шиг энэ тоосгон барилгад сурсан эрдэм маань миний амьдралийн замыг нарны туяа шиг гэрэлтүүлэхүү? харин унтрах гэж буй лааний дөл шиг байх уу? Гэдгийг хэлж өгөх болно. Хэн ч гэсэн амьдралаа шүүслэг алим шиг төсөөлнө шүү дээ би ч гэсэн. Тийм ч учир би өөрийн сонгосон мэргэжилээ төгс эзэмшиж, цаасан дээр тавигдах тооны төлөө бус өөрийн ирээдүйн амьдралын төлөө, хэзээ ч бөхөшгүй галын дөл мэт тэмүүлэх болно. Сурсан эрдмээрээ сонгосон мэргэжилийнхээ салбарт Монголдоо нэрээ дуурсагасан боловсон хүчин болно би. Хүний амьдралийг бас шүүслэг алим шиг болгодог зүйл бол хань ижил, үр хүүхэд байдаг. Миний 20-н жилийн дараах амьдралд хань ижил үр хүүхэд томоохон байр суурь эзэлсэн байх боловуу, харин Монголын мемежментын салбарт өөрийн гэсэн орон зайг бий болгон чадварлаг иргэн болж төлөвшсөн байна. Өөрийн эгэл энэ ертөнцөд оршин буй 20-н жилийн дараах болон цаашдын амьдралийнхаа өчүүхэн хэсгийг таньд дэлгэсэн минь энэ. Тиймээс хүний амьдрал үгээр хэлэшгүй оньсого адил...

Offline Shooti

  • Posts: 27
(No subject)
« Reply #13 on: 2009.12.03 10:47 »
MY VISIONДаяарчлалын энэ цаг үед бидний амьдарч байгаа дэлхий ертөнц маань, Монголын эх орон маань хором цаг мөчөөр өөрчлөгдөн хөгжиж, шинэ хөгжил, шинэ техник технологи, шинэ саад бэрхшээл, мэдээллийн үсрэнгүй хөгжил дэвшил зэрэг нь биднийг бусадтай өрсөлдөх чадвартай байхыг шаардаж, тэр хэрээр хүн төрөлхтөн бусдаас юугаар ч дутахгүй амьдрахын тулд өмнө томоохон зорилго тавьж амьдрах болжээ.Зорилго нь хүний амжилт, аз жаргал, сайн сайхан бүхний эх булаг нь билээ. Зорилгогүй хүн салхины аярсаар хөдлөх цаас адил байдаг ч гэж хүмүүс ярьдаг. Гэхдээ зорилго тавина гэдэг нь зөвхөн тэгнэ, ингэнэ гэж хэлэх бус, харин яагаад тухайн зүйлийг зорилгоо болгох болсоноо мэддэг, хэрхэн зорилгодоо хүрэх, зорилгодоо хүрэхийн тулд яах ёстой вэ гэдгээ бүгдийг нь мэддэг байх төдийгүй хамгийн гол нь түүнийгээ хэрэгжүүлж, үр дүн, үр ашгийг нь мэдэрдэг байх нь чухал гэж би боддог. Хүн амьдралынхаа 50 орчим хувийг ямар нэг зүйлийг мөрөөдөж өнгөрүүлж байдаг гэсэн нэгэн баримт байдаг юм байна. Агуу мөрөөдөл их зүйлийг бүтээх сэдлийг өгч, миний амьдралыг илүү зорилготой, утга учиртай бас сонирхолтой болгодог болов уу. Хэзээ ч үл биелэх мэт санагдах мөрөөдлөөс амьдралын минь зорилго гарч, түүндээ хүрэх хүсэл тэмүүлэлтэй, хүч тэнхээтэй болдог. Миний хувьд, нэгдүгээрт, өөрийн гэсэн хүний нөөцийн асуудал эрхэлсэн аутсорсингийн компанитай болох зорилготой. 20 жилийн дараа гэхэд гадаадын төдийгүй монголын томоохон аж ахуйн нэгж байгууллага, компаниуд маань хүний нөөцийн асуудлаа өөрсдөө бус бусдаар шийдвэрлүүлэхийг эрмэлзэх ба энэ үед монголд хүний нөөцийн аутсорсингийн компаниуд өндөр байр суурь эзлэх болно. Ер нь одооноос л монголын компаниуд хүний нөөцийн бодлогодоо анхаарал тавих болж, хуучны боловсон хүчин гэсэн ойлголттоос ялгаатай авч үзэх болсон. Тиймээс одооноос эхлэн хүний нөөцийн менежмент мэргэжлийг бүх нийтэд таниулах, ямар чухал болохыг нь ойлгуулах, мэргэжлийн зөвлөгөө өгөх, монголдоо төдийгүй гадаадад хүний нөөцийн аутсорсинг хийх нь миний зорилгын нэг билээ. Нөгөөтэйгүүр, эмэгтэй хүн болж төрснийхөө хувьд сайн хань, сайн ээж, байж санхүүнийн хувьд тогтвортой, боломжийн байх нь миний зорилго бас мөн. Үр хүүхдээ боловсролтой, мэдлэгтэй, бусад хүүхдүүдээс юугаар ч дутаахгүйгээр сайхан амьдруулна гэж боддог. Нөгөөтэйгүүр хүссэн зүйлээ авчихдаг, хамаатан садандаа тусалчих хэмжээний мөнгөтэй байх болно. Гэхдээ мөнгө гэдэг бол хэрэгцээ биш харин хэрэглээ гэдгийг л ухамсарлаж амьдрах хэрэгтэй байх. Эцэст нь хэлэхэд миний амьдралын хэтийн зорилго бол туулсан амьдралаа эргээд нэг харахад харамсах зүйлгүй, амьдралаас авах, амсах, эдлэх, үзэх харах зүйлээ гүйцээчихсэн байх нь явдал  билээ. 20 жилийн дараа гэхэд би хүний нөөцийн хамгийн шилдэг мэргэжилтэн болж чадсан байх ба манай компаниар дамжуулж олон олон байгууллагууд амжилтанд хүрэх болно.

Offline Ankhzayaa

  • Posts: 8
20 жилйин дараа би
« Reply #14 on: 2009.12.03 15:30 »
20 жилйин дараа биАмьдрал гэж чухам юу юм бэ? Алалдан тулалдах дайны талбарууАтгаад алдах залуу нас ууАлт шиг үнэтэй цаг хугацаа ууАа эсвэл чиний болон эх орны төлөөАмиа өгөхөд бэлэнАмгалан тайван гэр бүлАнд нөхөр үү???           Хэрвээ амьдралыг ширээ дүүрэн зассан хоол гэж бодвол:      Тэдгээр хоолон дунд амттай хоол ч бий амтгүй хоол ч бий чухамхүү тэрхүү хоолыг хэр удаан идэхээс хамаг зүйл шалтгаална.Амтгүй хоолыг бол шууд л залгиж орхино харин амттай хоолыг хичнээн удаан тухтай гэгч нь амталж идэх бол!!    Миний бодлоор одоо би өөрөө амттай хоолоо хийж идэх насанд хүрсэн бололтой  “хорьж болдоггүй хорин насандаа” эрч хүч, хүсэл эрмэлзэл, мөрөөдлөөр дүүрэн явна.           Цээжинд багтаж ядан буй гал шиг халуун ааг омог үнэхээр шинийг хийе бүтээе гэсэн залуу насны хүсэл эрмэлзэл мөрөөдөлдөө хөтлөгдөн ирээдүйн аз жаргалынхаа төлөө хийж буй идэвх чармайлт оролдлого бүхэн маань намайг 20 жилийн дараа монголдоо анхны машин, комьпютер үйлдвэрлэх хувийн компани, дэлхийн хаан ч байхгүй аз жаргалтай Элит гэр бүлтэй болох зорилгод хүргэх нөхцөл болно.          Эдгээрээс дүгнэн үзэхэд 20 жилийн дараа би 40 настай “happy” гэр бүлтэй, тогтсон амьдралтай, том компанийн эзэн, монголын хөгжилд нэмэр болохоор юу л байна тэр бүхэнд гараа сунган тусалдаг “Үндсэрхэг” нэгэн байх нь харагдаж буй за.

Offline Naak

  • Posts: 5
swo9do66 Narangua...
« Reply #15 on: 2009.12.05 13:45 »
......Amidrl zogsv..........Setgel hoosrv.........Bie min hiisev....Tsag yamrch utga uchirguu demii yavsar l..BI end zorilgotoi suuna....Tsonhoor narni gerl halit mulit orj iren gegee medruuln..BI amid bn......Nas min namaig toirn ongrno....BI tend zorilgotoi suuj bn....Haalgaar humuus ue ue shagaij ergn toirniig medrulne....BI amid bn.....Neg l medhed 20 jil ongorch.....BI haach yum be..zorilgodoo hurn.....Agaar yamgt namaig argsh tulhej zorig toruulne...BI amid bn......Zugeer l bi amid bn,zoriglodoo hursen bn......Ene l mni 20 jil ch bish nasan turshdaa dagah yosoti zorilgo tosoolol moroodl.... zorilgo gedg namaig amid yavuulah shaltgaan boldg...amid yavh shaltgaan ni zorilgotoi bh yum.....

Offline Unstoppable

  • Posts: 22
(No subject)
« Reply #16 on: 2009.12.05 23:32 »
20 жилийн дараах биӨнөөдөр монгол XXI зуунд техник технологи ноёрхож залуу ажлын бүтээмж сайтай хүмүүс л хөдөлмөр эрхэлж байнаа. 10 магадгүй 20-н жилийн дараа энэ босго бүр илүү нарийн үзүүлэлт шаардах болох биз. Тиймээс би өнөөдрөөс ирээдүйдээ бэлтгэж мэргэжил эзэмшиж байна. Мэргэжлээ сайн эзэмшиж бүр илүү олон талын мэдлэгтэй тийм л боловсон хүчин болохыг зорино гэж ярьдаг залуус олон бий. Мөн чанартаа бол цаад утгаа мартан зөвхөн ажил мөнгө бодон явах залуус олон болжээ. Хүн бүхний эцсийн зорилго нь сайхан амьдрах юм. Түүний төлөө л залуу эрч хүчээр дүүрэн насаа өнгөрөөж хангалттай гэж бодсон үедээ өөртөө чөлөөт цаг гарган толгой өвтгөлгүй амьдрах л жаргал гэж бодож байна. Туйлшармал сэтгэлгээнээсээ бид бүхэн салах цаг нь хэдийнээ ирсэн боловч хүн бүхний сэтгэхүйд би л болж байвал болно гэсэн бодол одоог хүртэл байсаар байна. Энэ л том алдааг би болон манай үе тэнгийхэн эвдэж толгойных нь цоожыг мултлаж чадваас манай улс орон нийгэм маань жинхэнэ утгаараа ирнэ гэдэгт би итгэж байна. Энэ үйл явц бага багаар явагдаж байгаа боловч төдийлөн хүчтэй явагдахгүй байна. Тиймээс 20-н жилийн дараа монголын нийгэм галав юүлсэн мэт шинэчлэгдэх байх. 1990-д оноос өдийг хүртэл 20 өнгөрсөн байна. Энэхүү 20 жил нэг үе шат юм. Яг өнөөдөрөөс ахиад нэг үе эхэлж байна. 2030 он энэ үед хүний хөгжил яаж өөрчлөгдхийг бид мэдэхгүй байгаа боловч хүний хөдөлмөрийн бүтээмж багасч бүх зүйл гарын дор ирэх нь тодорхой гэхдээ энэ үед л амьдарч байж мэдэх нь тодорхой. 2012 энэ онд агуу Нострадамус дэлхийн сүйрэл гэж тодорхойлон хэлсэн байдаг бид 20 байтугай 2 жилийн насгүй болсым гэжүү? Гэтэл бас зөгнөгч Ванга хүн төрөлхтний тухай зөгнөхдөө 3000 он гартал зөгнөсөн байдаг тэгэхээр бид амьд байх юмуу эсвэл.....гэсэн асуудал гарч ирч байна. 20 жилийн дараах үе шинэчлэгдэх үед би хэрвээ амьд байваас Монгол эх орныхоо төлөө санаа зовиносон жирийн нэг иргэн аль эсвэл дэлхийн төлөө санаа зовинсон эрдэмтэн болсон байхыг үгүйсгэхгүй юм...Тиймээс бид нэгэн сэтгэл зоригоор хөдөлж улс эх орноо улам илүү хөгжүүлэх хэрэгтэй байна.                 Маргааш дэлхий сөнөх байсан ч эх орныхоо төлөө

Offline onorkhishig

  • Posts: 13
Re: 20 жилийн дараах Би.....
« Reply #17 on: 2009.12.06 00:28 »
20 жилийн  дараах биХүн болсны учир утга юу юм бэ?  Энэ асуултын хариулт бол: Хүн бие биенээ хайрлах гэж төрдөг юм.  Үнэндээ энэ асуултыг аль талаас нь харж байгаагаас шалтгаалан өөр өөр  хариулт өгч болно.  Хүний амьдрах үйл явцын талаас харж үзвэл: Амьдрах утга учир бол зорилгодоо хүрэх явдал юм. Би өдөр бүр л амьдралаас шинэ зүйлсийг ойлгож, ухаарсаар л .Сүүлдээ хэзээ нэгэн цагт заавал ойлгох ёстой байсан тэр үнэт зүйлсийг  өнгөрсөн хойно нь ойлгох вий гэж имээдэг болсон. Хүний зорилго үргэлж өөрчлөгдөж байдаг юм уу, шинэ шинэ зорилгууд яагаад гарч ирдэг юм бэ?  Гэсэн асуултын хариуг би олж чадсан.  Миний хувьд хүнд амьдралынх нь ерөнхий нэг хүрэхийг хүссэн дүр зураг байх ёстой. Тэр оргил руугаа л насан туршдаа мацаж явдаг. Тэр хугацааны туршид гадаад орчны маш олон хүчин зүйлс нөлөөлж зорилтууд нэмэгдсээр л байдаг.  Гэхдээ хүрэхийг хүссэн ерөнхий ганц л дүр байдаг.“Дэлхий бөөрөнхий биш”- номыг уншаад  өөрийгөө чухам хаана яваагаа,  ямар ертөнцөд амьдарч байгаагаа дахин харахад хүргэсэнч тэр дундаас нэг зүйлийг олсон.  “Эмэгтэй хүн дэлхийг хавтгай  болгоход оролцоогүй байх юм.”  Эмэгтэйчүүдийн зорилго, чадвар ийм бичил хэмжээтэй байдаг гэж үү?  Эмэгтэй хүнд юу ч болж байсан Урагшаа!  гэсэн зориг байдаггүй. Хэтэрхий мухар сүсэгтэй, өрөвч байдаг нь тэдний сул тал биз.Тиймээс би өөрийгөө 20 жилийн дараа хүн төрөлхтний ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулсан байхыг л зорьж байна. Энэ зорилгод хүрэх зорилтуудад хүрэх жилүүдийн интервалыг ч мөн гаргаж болно. Амьдрал минь хүний амьдралын жамаар л явах биз гагцхүү энэ зорилго бол маш том зорилго учир замын туршид тохиолдох бүхий л бэрхшээлийг даваад гарах ёстой.

Offline Ankhzayaa

  • Posts: 8
20 жилйин дараа би
« Reply #18 on: 2009.12.06 12:58 »
[size=18:70081c0bc9]                                                   Амьдрал гэж чухам юу юм бэ? Алалдан тулалдах дайны талбарууАтгаад алдах залуу нас ууАлт шиг үнэтэй цаг хугацаа ууАа эсвэл чиний болон эх орны төлөөАмиа өгөхөд бэлэнАмгалан тайван гэр бүлАнд нөхөр үү???         Хэрвээ амьдралыг ширээ дүүрэн зассан хоол гэж бодвол:      Тэдгээр хоолон дунд амттай хоол ч бий амтгүй хоол ч бий чухамхүү тэрхүү хоолыг хэр удаан идэхээс хамаг зүйл шалтгаална.Амтгүй хоолыг бол шууд л залгиж орхино харин амттай хоолыг хичнээн удаан тухтай гэгч нь амталж идэх бол!!    Миний бодлоор одоо би өөрөө амттай хоолоо хийж идэх насанд хүрсэн бололтой  “хорьж болдоггүй хорин насандаа” эрч хүч, хүсэл эрмэлзэл, мөрөөдлөөр дүүрэн явна.        Цээжинд багтаж ядан буй гал шиг халуун ааг омог үнэхээр шинийг хийе бүтээе гэсэн залуу насны хүсэл эрмэлзэл мөрөөдөлдөө хөтлөгдөн ирээдүйн аз жаргалынхаа төлөө хийж буй идэвх чармайлт оролдлого бүхэн маань намайг 20 жилийн дараа монголдоо анхны машин, комьпютер үйлдвэрлэх хувийн компани, дэлхийн хаан ч байхгүй аз жаргалтай Элит гэр бүлтэй болох зорилгод хүргэх нөхцөл болно.          Эдгээрээс дүгнэн үзэхэд 20 жилийн дараа би 40 настай “happy” гэр бүлтэй, тогтсон амьдралтай, том компанийн эзэн, монголын хөгжилд нэмэр болохоор юу л байна тэр бүхэнд гараа сунган тусалдаг “Үндсэрхэг” нэгэн байх нь харагдаж буй за.  [/size:70081c0bc9]

Offline ENDiGo

  • Posts: 16
(No subject)
« Reply #19 on: 2009.12.06 14:00 »
Хорин жилийн дараач би ч нэлээн хөгширч Монгол маань ч хөгжисөн л байх байхдаа...Бидэнд тэгээд хорин жил болоход юу эс тохиолдох вэ дээ?Миний хувьд яг тийм болцон байна гээд хэлчих зүйлгүй байна.Ямар ч байсан эхнэртэй хүүхэдтэй ажилтай цалинтай л болсон байна даа. Аа тийн бас байртай.Төсөөлөн бодоход бол энэ суралцаж байгаа мэргэжилээрээ ажиллаад, хэрэгтэй гэсэн бүхэл зүйлээ цуглуулах чадвартай болно.Нилээн нэр хүндтэй ,олон ч найз нөхөдтэй байна биз.Харин эсрэг талаас нь ер төсөөлөж байгаагүй юм байна.Миний хувьд ийм л байна.Харин Монгол орон маань хэд хэдэн том уурхай ,орд газруудаа ашиглаад эхэлцэн,нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ тэлхийд дээгүүр байранд орсон байна биз. Тэр хэмжээгээрээ ч Монгол орны маань нэр хүнд ч өссөж бараг л их 20, их 8 нтр гээд том том улсуудын хэмжээнд хүрцэн чухал шийдвэр гаргалцаа л явж байна даа.Саяханаас дэлхий 2012 онд сөнөнө гэх юм яригдаад байгаа ч би лав тэрэнд нээх итгэхгүй л байгаа тэхээр би өөрийгөө "хорин жил"-ийн дараа амьд ,хорвоогийн тоосыг хөдөлгөөд явж байна гэж найдаж байна.
Хангалтай хангалтай ммм....

Offline Shaariibuu

  • Posts: 10
20 жилийн дараа би
« Reply #20 on: 2009.12.07 13:20 »
Бодож санасан бүхэн биелэх тэр болгон бүтээд байдаггүй гэдгийг би өдөр тутамд мэдэрч байна. Саяхан л би 1-р ангийн босгыг алхан эрдмийн их далайд шумбан орж байсан санагдана. Хүний амьдрал их богино юм шиг боловч эргээд хараад үзэхэд нэлээдгүй их зүйл болж өнгөрсөн байх юм. Цаг хугацаа гэдэг бол юутай ч харьцуулашгүй үнэ цэнэтэй боловч зөв ашиглаж чадахгүй бол тэр чамайг хорвоогийн тоосыг хөдөлгөгч нэг өчүүхэн бодгаль мэт санан дэндүү ихээр дээрэлхэнэ. Ёстой л нөгөө а гэхийн завдалгүй арчина гэдэг чинь болно доо.Миний хувьд энэ цаг хугацаа гэгч зүйлийг аль болох гайгүйхэн ашиглаад авъя гэж бодсон нэгэн шунаг сэтгэлтэн. Ирээдүйд болох тэр олон үйл явдлыг төсөөлж би мэдэхгүй ч миний хувьд өөрийн гэсэн зорилготойгоор түүнлүү аялан орно гэж боддог. За бодоод үзье 39 настай байх юм байна. Ёстой л нөгөө 40 хүрсэн эр дөрөө шүргэсэн ат гэдэг ид хийж бүтээх насан дээрээ байх ба басчгүй амьдралдаа хөлөө олчихсон, ажил төрөлтэй за магадгүй амьдралын хамгийн эрхэм зүйл болсон гэр бүлтэй болчихсон хүн ард минь хөгжил дэвшилтэй, хүсэл зоригоороо нэгдсэн тийм л байгаасай гэж мөрөөддөг. “Дэлдэж түрүүлэхээс сүүлдэж хоцор” гэдэг шиг бусдад туслаад сүйд болдоггүймаа гэхэд, гай болчихолгүй амьдрах нь миний өөрийн барьж явдаг зарчим.20 жилийн дараа би энэ зарчмаа жинхэнэ ёсоор нь хэрэгжүүлж магадгүй би бусдын төлөө явж чадах, өөрөө өөрийнхөө эзэн нь байж чаддаг болсон байна гэсэн миний чин эрмэлзэл байдаг юм. Бид чинь энэ хорвоод нүцгэн ирээд, нүцгэн буцдаг шүү дээ. Ганц олдох амьдралаа утга учиртай өнгөрүүлвэл энэ хорвоод хүн болж төрсний хэрэг гарах буй за.

Offline Munkhsanchir

  • Posts: 6
(No subject)
« Reply #21 on: 2009.12.07 15:00 »
20 жилийн дараах БИЮуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе! Энэ бичлэгэндээ би өөрийнхөө одоо бодож байгаа бодол хүсэл зоригоо тусган бичлээ. Ингээд бичлэгэндээ оръё:Би одоо 17 настай. Тэгтэл энэ нийгэмд энэ нас маань хөдөлмөр эрхэлж байж амьдар гэсэн шаардлага тавьж байна. Үүнээс болж үеийн нөхөд маань сурах биш хөдөлмөр эрхэлж байна. Суралцсан хэд мааньажилд орж чадахгүй байна, учир нь Монголын боловсролын үнэ цэнэгүй болчихсон. ингээд л залуусын сэтгэлгээнд хар бараан үүл тэнгэрт хурсан юм шиг тэд гэрэлт сайхан ирээдүй харах биш хэд хоногийн баяр цэнгэл, мөнгө гэх зүйлс л бодох болсоон. Энэ явдал харамсалтай эмгэнэлтэй явдал юм. Энэ бүхнийг удирдлагууд яриад л яриад л... Ямар ч дорвитой ажил хэрэгжихгүй байна. Миний бодлоор үүний эсрэг хатуу ч гэсэн сэтгэхүйд нь мэдрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Ингэхэд бас нөгөөх эрх чөлөөгөө дурдах хүн байх нь зайлшгүй. Ингээд Монголын нийгэм бага багаар бараан нийгэм рүү дөхсөөр, нэг өдөр сэрэхэд минь хүмүүс бүгд зомби шиг ухаангүй өөрсдийн бүтээсэн зүйлийнхээ төлөө өөрсдөө зүтгэх үе ирчихвий гэдгээс эмээж байна. Энэ бүхнийг өнөөдөр авлига гэдэг нэр томьёонд харъяалагдах нийгмийг сүйтгэгч Монголд минь байж бүх төрийн бодлогонд аалзны тор шиг холбож амтуулсан байх юм. Одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж авлигын эсрэг тэмцэл өрнүүлж байна. Үүнийг залуус бид дэмжиж энэ эичилгээг улс орон даяар эрчимтэй өрнүүлэхэд туслах хэрэгтэй гэж бодож үеийн найзууддаа хэлмээр байна. Үүний эсрэг тэмцэхэд энгийн энгийн аргыг бүгд дор бүрнээ хэрэгжүүлэхэд л болно. Энэ араг нь: авилга хэн хэндээ ашигтай гэсэн бодолоо хаяж "дагч этгээд болох улс эх орны тань иргэд ах дүүс чинь хохирогч болж байгаа гэдгийг ухаарах. Иймээс бид эх орныхоо төлөө гэсэн сэтгэл гаргахад л хангалттай. Энэ асуудлыг шийдэхэд БИДний Монгол гэдэг улс маань дэлхийн түүхнээ Монгол улс минь дахин амьдрах болно. Мэдээж дүү нар маань сайн нэртэй улсын иргэн байхыг л хүснэ шүү дээ. Тэрнээс биш авилгад идэгдсэн ялзарсан төртэй улсын иргэн байхаас зугтах нь ойлгомжтой. Тиймээс бти энэ асуудлыг шийдэхийн төлөө амьдарч шийдвэрлэсний дараа сэтгэл амар сайхан амьдрахыг хүсэж байна. Үүний төлөө л би залуу насаа идэвхитэй хөдөлмөрлөж өнгөрөөх болно.Эцэст нь та миний энэ хүсэлтийг дэмжиж бусад танилдаа дамжуулж энэ бодлыг минь хүргэж өгөхийг хүсэж байна. Анхаарлаар шагнан бичлэгийг минь уншсанд баярлалаа.

Offline naranxuu

  • Posts: 3
my vision
« Reply #22 on: 2009.12.07 16:09 »
My vision It’s my life.Энэ бол миний амьдрал.Хүн болгон хүсэл мөрөөдөл,зорилоготой байдаг.Харин хүссэндээ хүрч зорилгоо биелүүлсэн нь цөөн юм.Зорилгодоо хүрэх зам ганц ч харин буцах зам мянга мянга бий.Миний хувьд ойрын 20 жил бол амьдралдаа хамгийн ихийг бүтээх оргилуун үе.Үүний үндэс суурь нь оюутан нас юм.2009.07.02 энэ л өдөр миний сонгосон мэргэжил бол компьютерийн програм хангамж байлаа.Би өнгөрсөндөө харамсаж амьдардаггүй.Ирээдүйд алдаагаа засахыг хичээдэг.Би үүнийг л сонгосон тиймээс энэ мэргэжилээрээ  мэргэших нь хамгийн чухал юм.4 жил сурахдаа цаг бүрийг үр ашигтай өнгрөөх  үүний тулд би өдөр болгон хийх зүйлээ төлөвлөн цаасан дээр буулгаж ил наадаг .Ингэснээр биелэх нь хурдан байдаг.Мөн ямар ч мэргэжилд англи хэл маш хэрэгтэй.1500 онд 4хөн сая хүн англиар ярьдаг байсан бол 2006 онд 354 сая хүний төрөлх хэл нь болж,англи хэлийг албан  ёсны 2догч хэлээ болгосон хүн амийн тоо 2.135 тэрбумд хүрчээ.Англи хэлийг сурах хэрэгтэй.Хичээлийн цагийг өнгрөөх биш хичээлийн утга учирыг олгох,цаг минут бүр надад үнэ цэнэтэй .Хэрэв хичээл дээрээ унчих юм бол 1т дахин суралцах гэж цаг алдахаас гадна төлбөр төлөх болно.Энэ бол аав ээжийн минь хөлс шингэсэн мөнгө үүнийг талаар болгохыг би үнэхээр хүсэхгүй байна.Мэдээж би архи тамхи хэргэлдэггүй бас хараал хэлдэггүй....,энэ бол сайхан бүхний эхлэл гэж боддог .Би ирээдүйд олоны хайр хүндэтгэлийг хүлээсэн аз жаргалтай нэгэн баймаар байна.Мөн энэ орондоо жаахан ч гэсэн хувь нэмрээ оруулна гэдэгтээ итгэж яавдаг.Яг л Сэрдарам багшшигээ би үүнийг тал зассандаа бичээгүй зүгээр л мод тарина гэдэг бол маш сайн үйлс.Багшдаа жаахан ч гэсэн урам өгмөөр байна.Би цаашид хичээх болно...,it’s my vision.Хорвоо дэлхий уужим хийх ажил их байна шүү!!    :wink:  8)

Offline sw09d037

  • Posts: 13
(No subject)
« Reply #23 on: 2009.12.07 18:48 »
20 жилийн дараах би буюу                                                миний visionХүн бүрийн амьдрал адилхан биш байдаг. Энэ нь  амьдралд хөл тавихдаа зөв, буруу гишгэсэн аль ньболхоос хамаарч цаашдын амьдралд нь нөлөөлдөг. Би амьдралд хөл тавихдаа зөв гишгэсэн гэж боддог. Учир нь би компьютертэй харьцаж эхэлснээс хойш компьютерийн ухааны салбарт ажиллана гэж мөрөөддөг байсан. Энэ мөрөөдөлдөө хүрч одоо программ хангамжаар сурч байна.  20 жилийн дараах би буюу миний  vision бол программ хангамжийн чиглэлээр дэлхийд танигдсан software зохиосон мөн өөрийн гэсэн хувийн компани байгуулсан байх болно. Энэ мөрөөдөлдөө хүрэхийн тулд сурч буй мэргэжлээрээ эхлээд дотоодод оо суурь мэдлэгээ олж аваад дараа нь гадаадад гүнзгийрүүлж сурна. Яагаад гадаадад сурах талаар бодож байна гэхээр Монголд сурах юм бол дэлхийн программ хангамжийн хөгжлөөс 1 алхмын ард байна. Харин гадаадад бол хөл нийлүүлэн алхаж дэлхийд танигдсан software зохиоход минь дөхөм болно. Олон хүмүүс өөр өөрийн гэсэн мөрөөдөлтэй. Харин тэр мөрөөдлөө биелүүлэхийн тулд зүтгэдэг хүн нь их цөөхөн. Миний хувьд бол “Ам ташсан хэрээ 13 дахина ” гэгчээр мөрөөдвөл мөрөөдөлдөө хүрдэг юм байна гэдгийг мэдсэн учир мөрөөдлөө биелүүлэхийн төлөө зүтгэнэ. Хүн болгон мөрөөдөж мөн зорилго тавиад түүндээ хүрхийн тулд хичээх л хэрэгтэй.За ингээд миний бичсэн бичлэг дуусч байна. Миний бичсэнээс авхыг нь аваад хаяахыг нь хаяна биздээ .Sw09d037

Offline Mazu

  • Posts: 19
(No subject)
« Reply #24 on: 2009.12.07 20:46 »
20 жилийх дараа би гэж хэзээ ч бодож байгаагүй юм бна.Эхнэр хүүхэд ажил байр орон зай нэр хүнд.Суралцаж буй мэргэжлээрээ ажиллаж байж магадгүй.Хүний доор эсүл хүн урирдаж байж магадгүй.Монгол оронд эсүл гадаад оронд амьдарч байж магадгүй.Үр удамаа алдалгуй залгуулж,,Хүний доор оролгүй амьдарч,,Өвлөн үлдээх хөрөнгөтэй,,Эцэг эхээ зовоолгүй л байвал..Ямар ажил хийж хэн гэгч байх нь тийм ч чухал биш.