Миний сүнс аз жаргал, уй гашуу, баяр баясгалан, зовлон зүдгүүр хосолсон энэ хорвоо ертөнцөд хүний биеийг олоод аль хэдийн арван хэдэн жилийн нүүр үзжээ. Амьдрал гээч алгуурхан урсан өнгөрөх он цагийн дарааллаар өдөр хоног ээлжлэн өнгөрч, цаг минут секунд тутамд өөрийгөө хөгширч байгааг үл ажиран, ирээдүйд ямар үйл явдал болохыг төсөөлж ядан, тэрхүү төсөөллөө гэрэл цацарсан бодит амьдрал болгохын төлөө зүтгэсээр л... Цаг хугацаа гэдэг энэ ажгуу. Тэртээ өнгөрснийг дурсах нь ээ сайн сайхан, саад тотгортой ч зүйл зөндөө тохиолджээ. Аз жаргалтай, сайхан дурсамжийг бодон суухдаа тэрхүү мөчид ахиад очихыг шунавч, тэр цаг мөч болоод түүнээс хойшхи үед бие махбодь болоод сэтгэл зүрхээрээ мэдэрсэн хэцүү, хүнд цагийг бодон “ашгүй ард хоцорсон зүйл байжээ” хэмээн тайвширна. Хүн гэдэг ийм л амьтан юм. Миний мэдэхээр хүн болгон сайн сайхан руу тэмүүлэн амьдардаг, хэн ч тэгж муу явах юм сан, ингэж хог түүж, муу усны нүхэнд амьдрах юм сан хэмээн бодож байгаагүй нь лавтай. Зарим нэг нь гялалзсан амжилт бүтээлээр дүүрэн, нүүрэндээ мишээл тодруулан алхаж явахад, нөгөө хэсэг нь битүүхэндээ зовсон, гуниг төрүүлсэн харцтай алхална. Амьдрал хэмээх зүйл нь тэр чигээрээ аймшигт тэмцлийн талбар болохоор түрүүлсэн нь ялж, хожигдсон нь хоцордог жамтай. Ийм ч учраас хүн бүр тэгш сайхан амьдарч чаддаггүй байх л даа. Би ч мөн ихэнх хүмүүсийн адилаар элэг бүтэн сайн сайхан амьдарахыг хүсдэг. Үнэхээр бүхэл бүтэн хорин жилийн дараа, маш олон зүйлийн өөрчлөлт гарсны дараа, бодох нь ээ урт атлаа, аливааг хийж бүтээх эрмэлзэлтэй хүний хувьд нүд эрмээд өнгөрөх асар богинохон цаг хугацаанд өөрийн гэсэн хийж бүтээсэн туурвисан зүйл болоод, өөрийн нэрээр нэрлэгдэх олон зүйлийг хийсэн байх болно. Энэ цэцэрлэгийг би барилцсан юм, энэ модыг би тарьсан юм, энэ Монгол улсыг хөгжихөд миний гар бие, сэтгэл оролцсон юм хэмээн хүмүүст хэлэх биш түүгээрээ бахархах, ирээдүй хоочидоо сайн үлгэр дууриал болох зүйлсийг л хийж бүтээсэн байгаасай хэмээн хүсдэг. Заавал маш том нүсэр зүйлийг хийж бүтээх биш, жижиг ч байсан хамаагүй, хамгийн гол нь хүмүүс болоод нийгэмд хамгийн хэрэгтэй миний болоод бусдын сэтгэл, итгэл, хөдөлмөр шингэсэн зүйл байх нь л хамгийн чухал. Үүний төлөө бид юу хийх ёстой юм бэ? Зүгээр л хэн нэгэн тэрийг тэгээд хийчих байлгүй дэ гээд хараад суух уу? Үгүй! Өнөөдөр бидний өмнө тулгараад байгаа асуудлуудыг шийдэх гэж хичээе, хүмүүсийг нийгэмшүүлье, хотжуулья, аливаа нэгэн асуудалд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлье, зөв амьдарья, зөв сэтгэе, хүүхдийг багаас нь нийгэмшүүлж зөв хүмүүжил олгоё, зөв зүйл рүү тэмүүлье, өмнөө зорилготой амьдарья, түүндээ хүрэхийн төлөө хичээе, шударга амьдарья, шударга бус зүйлийг таслан зогсоое, өөрийгөө зөвхөн бодох биш бусдыг ч гэсэн бодъё, үр хойч ирээдүйгээ бодон хөгжил дэвшилд хүрэхийн төлөө зоригтой алхам хийцгээе, айдасаа даван туулцгаая, толгой өөд сэтгэл тэнэгэр алхахын төлөө аливааг санаачилж хйиж бүтээе, бусдыгаа дэмжье туслая, ингээд л дурьдаад байх юм бол маш олон зүйл байна л даа. Гэхдээ магадгүй хорин жилийн дотор хүний амьдралд юу ч тохиолдож болно. Хамгийн гол нь надад олдож буй боломж бүрийг алдалгүй барьж, саад бүрийг ялан дийлж байж л миний ирээдүй бат бөх, зорьсноо биелүүлэх боломж гарах бизээ. Хорин жил өнгөрсний дараа тэр үед л хийж байх минь яавдаа хэмээн харамсахгүйн тулд цаг хугацаа гээч зүлийн үнэ цэнийг мэдэрч амьдрах нь чухал. Цаг хугацаа нь алтнаас ч үнэтэй зүйл:Нэг жилийн үнэ цэнийг нөгөөх л ангидаа улирч хоцорсон сурагчаас асууНэг сарын үнэ цэнийг нялх үрээ тээж төрүүлсэн эхээс асууНэг долоо хоногийн үнэ цэнийг тэр хугацаанд сэтгүүл гаргагч редактороос асууНэг хоногийн үнэ цэнийг тэртээд алслах галт тэрэгнээсээ хоцорсон зорчигчоос асууНэг хормын үнэ цэнийг автын осолд орон шаналж хэвтээ өвчтнөөс асууНэг мөчийн үнэ цэнийг Олимпийн алтан медаль зүүсэн тамирчнаас асуу... Гагцхүү, Итгэ, Зүтгэ, Хичээ!