Author Topic: НТС ба миний өнгөрөөсөн сүүлийн 3  (Read 13932 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline jawhaa

  • Posts: 3
Энэхүү эссэг бичэхийг хүссэн багшдаа хамгийн эхлээд баярллаа гэж хэлье. Яагаад гэвэл урьд өмнө нь хэзээ ч өнгөрсөн 3 жилийнхаа тухай, НТС-д өнгөрүүлсэн 3 жилийн оюутан амьдарлынхаа тухай тогтож сууж бодож байсан удаагүй. Харин ингэж бодох боломжыг олгосонд их талархаж байна..Анх 2006 онд энэ сургуульд элсэн ороод эхний жилдээ хичээл бараг хийгээгүй шүү. Ангиа ч мэдэхгүй , ангийн хүүхдүүдээ ч танихгүй, ёстой л ойд төөрсөн хүн шиг л байлаа. Харин  2 – р курсээсээ ангийнхантайгаа нийлж эхэлсэнээр миний амьдралын дурсамжтай өдрүүд эхэлсэн билээ. Мөн өөрийн сонирхдог  чиглэлээр сургалтанд сууж, маш ихээр хүсэж байсан япон  хэлээр зэрэг тогтоор шалгалтанд орж , тэнцэж бас  хичээл мааны хүртэл улам сонирхолтой болж  амьдрал маань улам л сонирхолтой болсоор л байлаа. Урлагын үзлэг, анги хамт олны зугаалга  гээд л олон зугаатай зүйл болсон . Өнгөрсөн 3 жилийн туршид олж авсан хамгийн үнэтэй зүйл бол миний найзууд,болон мэрэгжилийн итгэл үнэмшил 2  юм . Ангийнхаа бүх хүүхдүүдээс сайн  чанаруудыг  өөртөөө шингээж авсаар ирсан. Шудрага, тууштай, энэрэнгүй сайхан сэтгэл, үнэнч байдал, өөртөө итгэлтэй зан чанар болон зарим муу санаануудыг ч шингээж авсаар ирсэн.  Эргээд бодоход миний амьдралын хамгийн дурсамжтай үеүүд өнгөрч байх шиг. Амьдралын сайхан амтыг  НТС- ээс мэдэрсэн. Хичээлдээ онц авч баярлаж, хичээлдээ унаж нэг гутарч, хайр дурлалын амтыг мэдэоч чнэг үзлээ. НТС надад амьдралын амтыг надад мэдэрүүлсэн гайхамшигт эрдмийн өргөө билээ.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
[b:b0c88ff3fe]tsalin[/b:b0c88ff3fe]…. Би жаахан байхдаа аав ээжийнхээ цалин буух өдрийг тэсэн ядан хүлээдэг байлаа…. Мэдээж хүн болгон л багадаа ингэж боддог байсан байх. Ээж ааваараа амттай юм авхуулж идэх гэж л тэр байх л даа. Цалин буух өдөр гэдэг бол миний хувьд хамгийн аз жаргалтай өдөр болдог байлаа. Одоо ч гэсэн цалинг нь хүлээдэг хэвээрээ л..эмэгтэй хүн болхоор хувцас , будаг гээд л мөнгө зарцуулах зүйл их. Эрэгтэй хүнээс илүү их хэрэгцээ их байдаг учраас мөнгө эмэгтэй хүнд хамгийн их хэрэгтэй байдаг. Цалин бол мөнгө..харин мөнгө бол амьдралыг тэтгэгч ус л гэсэн үг. Миний сурч буй мэрэгжил тийм ч их мөнгө буюу цалин аваад байхаар мэрэгжил биш. Харин хүмүүсийн сайн сайхны төлөө өөрт байгаа бүхэл зүйлээ харамгүй зориулдаг мэрэгжил боловч, энэ нь бодит амьдрал дээр миний хувьд ирээдүйд авах цалин амьдралд, наад захын хэрэгцээнд хүрэлцэхгүй гэж боддог. Сарын сая төгрөгний цалин надад хэрэгтэй . Байрны мөнгө, хувцас, хоол хүнс , хэрэгцээны мөнгө гэх мэтчилэн..гэхдээ энэ нь нэг л хүний порцоор л доо. Хэрвээ амьдрал зохиож гэр бүлтэй болвол энэ -ээс илүү мөнгө зарцуулна л даа Амдьрал мөнгө нь дээр тогтдог гэдэгтэй би 50 хувь санал нийлдэг . харин үлдсэн 50 нь хайр. Гэвч дан ганц мөнгөний араас явсаар байгаад сонирхолгүй ажил хийх нь хамгийн утгагүй. Үүний оронд цалин их ч биш гэсэн ажлаасаа кайф авч ажиллвал илүү амьдрал сонирхолтой байх болно.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
[b:5082c85a20]…Миний мэрэгжил бол энэ хорвоо дээрх хамгийн сайхан мэрэгжил … [/b:5082c85a20]Хүн болгон л өөрийн мэрэгжилээрээ ингэж бахархах байх . Гэвч миний хувьд бол нийгмийн ажил гэдэг мэргэжил бол хүний сайн сайхны төлөө, тэдний сайн сайхан бүрэн дүүрэн амьдралын төлөө гэсэн ганц мэрэгжил хэмээн боддог. Би ингэж болдож эхлээд 1 жилийн нүүр л үзэж байна. Анх 1,2 курсдээ мэрэгжилдээ үнэхээр дургүй байлаа.тэр ч байтугай хүнд хэлэхээс ч ичмээр болдог ч үе бас гарч байлаа. Харин одоо бол тийм биш 2009 оны намар батсүмбэрын асрамжын газөр очсоноор миний мэрэгжилдээ итгэх итгэл үнэмшил маань дээд цэгтээ төлөвшиж чадсан юм. Миний мэрэгжил бол тусламж дэмжлэг шаардлагатай байгаа хүмүүст туслах, амьдрах аргаа олохгүй байгаа хүмүүсийг чиглүүлж өгөх, загас өгөх биш загас барих аргыг нь зааж өгдөг мэрэгжил юм. Тийм ч учраас би энэ мэрэгжилээрээ сурч байгаадаа маш их баярладаг билээ

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
[b:93259158d9]Мөрөөдөл бол өөрийнхөө хамгийн дээд карьерт хүрэх үндэс гэж боддог[/b:93259158d9]. Тийм ч учраас энэхүү эссэг би өөрийнхөө мөрөөдлөөр эхлүүлье гэж бодлоо. Миний мөрөөдөл бол сургууль нь Орчлон шиг , орчин тэрэлж шиг , сургалтын бааз нь Harvord шиг, багш нь нар нь Орос багш нар шиг, байр нь тэрэлж зочид буудал шиг дэлхийд байхгүй Хүүхдийн асрамжийн газар бий болгож ерөнхийлөгч нь болох явдал юм. Манай оронд байгаа асрамжийн газарууд байр, орчин, байгаа нөхцөл надад ерөөсөө таалагддаггүй. Муугаар хэлэхэд Дэн буудал шиг санагддаг. Хүүхэд гэдэг бол хамгийн эрхэм нандин, бурханаас хайрлсан бэлэг. Цаашлаад эх орныг маань авч явах олипын найдварууд юм. Хүн болох багааса Хүлэг болох унагнаасаа гэдэг. Хүүхдийг бага байхаас нь эхлээд сайн сайхан орчинд өсгөж , сайн сургалтаар тэтгэх нь монголын ирээдүйг бэлтгэн БАТ-ИРЭЭДҮЙ- г бий болгоно гэсэн үг юм. Энэ ирээдүйг би бүтээн бий болгоно. Мэдээж энэ мөрөөдөлд хүрэхийн тулд хамгийн эхлээд өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Үүний тулд эхлээд Сургуулиа амжиллтай төгсөж , магистраа японд хамгаалах , мөн японы нийгмийн халамжийн үйлчилгээ хэрхэн явуулдаг талаар мэдлэгийг өөртөө тусгаж авч монголд хэрэгжүүлэх нь миний мөрөөдөлийн нэг хэсэг юм. Яагаад заавал япон гэж асуух байх л даа. Учир нь нийгмийн халамжийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг чиглэл үр дүнгээрээ дэлхийд нэгд орохоор үйлчилгээг хүргэж чаддагаараа давуу юм. Ялангуяа ахмад настантай ажиллах, хүүхэдтэй ажиллах нийгмийн ажилаар мэрэгшсэн үйлчилгээг явуулдаг юм. Манай оронд ахмад настан, хүүхэдтэй ажиллах нийгмийн ажлын үйлчилгээг зөвхөн тэтгэмжийн мөнгөөр төсөөлдөг. Харин би үүнийг өөрчлөж японы нийгмийн халамжийн үйлчилгээ явуулдаг шиг төгс үйлчилгээг хүргэдэг ТББ бий болгоно

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Jawhaa gedeg ene folder-oor orood garahad zovhon Jawhaagiin yzel baidal namaig ugtaj, nadtai yariltsah, bi chamaig tanij medeh orchin bii boljee. Zovhon ene hicheeld ch bish, ooriinhoo ye tengiinhen bolon dyy nartaigaa yzel bodloo huvaaltsah oron zai bii boloosoi gej hysej baina. Hoishdoo ch gesen bichij baigaarai Chamd amjilt hysiye!