Энэхүү эссэг бичэхийг хүссэн багшдаа хамгийн эхлээд баярллаа гэж хэлье. Яагаад гэвэл урьд өмнө нь хэзээ ч өнгөрсөн 3 жилийнхаа тухай, НТС-д өнгөрүүлсэн 3 жилийн оюутан амьдарлынхаа тухай тогтож сууж бодож байсан удаагүй. Харин ингэж бодох боломжыг олгосонд их талархаж байна..Анх 2006 онд энэ сургуульд элсэн ороод эхний жилдээ хичээл бараг хийгээгүй шүү. Ангиа ч мэдэхгүй , ангийн хүүхдүүдээ ч танихгүй, ёстой л ойд төөрсөн хүн шиг л байлаа. Харин 2 – р курсээсээ ангийнхантайгаа нийлж эхэлсэнээр миний амьдралын дурсамжтай өдрүүд эхэлсэн билээ. Мөн өөрийн сонирхдог чиглэлээр сургалтанд сууж, маш ихээр хүсэж байсан япон хэлээр зэрэг тогтоор шалгалтанд орж , тэнцэж бас хичээл мааны хүртэл улам сонирхолтой болж амьдрал маань улам л сонирхолтой болсоор л байлаа. Урлагын үзлэг, анги хамт олны зугаалга гээд л олон зугаатай зүйл болсон . Өнгөрсөн 3 жилийн туршид олж авсан хамгийн үнэтэй зүйл бол миний найзууд,болон мэрэгжилийн итгэл үнэмшил 2 юм . Ангийнхаа бүх хүүхдүүдээс сайн чанаруудыг өөртөөө шингээж авсаар ирсан. Шудрага, тууштай, энэрэнгүй сайхан сэтгэл, үнэнч байдал, өөртөө итгэлтэй зан чанар болон зарим муу санаануудыг ч шингээж авсаар ирсэн. Эргээд бодоход миний амьдралын хамгийн дурсамжтай үеүүд өнгөрч байх шиг. Амьдралын сайхан амтыг НТС- ээс мэдэрсэн. Хичээлдээ онц авч баярлаж, хичээлдээ унаж нэг гутарч, хайр дурлалын амтыг мэдэоч чнэг үзлээ. НТС надад амьдралын амтыг надад мэдэрүүлсэн гайхамшигт эрдмийн өргөө билээ.