Author Topic: Minii bichsen essay  (Read 14371 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline Odonchimeg

  • Гацуурхан
  • *
  • Posts: 15
Minii bichsen essay
« on: 2009.05.10 19:52 »
Zuvhun shvvmjlelt neg untsguus harj bichlee:

From ……….Эгэл жирийн ШУТИС-ийн нэгэн ялаанаас
To:…………..Бяцхан авгалдайнууддаа захиж бичсэн захидал 

Сайн байцгаана уу миний амьдралын минь утга учир гэрэл гэгээ болсон энхрий хайртай бяцхан авгалдайнууд минь! Та нар минь хурдан өсч томроорой ээж нь хүний энэ хатуу ширүүн орчлонг тэсч чадалгүй орхин явах гэж байна. Анх энэ шинжлэх ухаан технологийн их сургуулийг монголдоо л хамгийн тэргүүлэх инженер, дээд боловсролтой хүмүүсийг бэлддэг хачин сайхан сургууль хүмүүс нь ч их соёлтой боловсон төрийн өмчийн сайхан том дулаахан амьдрах газар хоол ихтэй мөрөөдлийн орон л гэж бодоод аав бид 2 чинь энд амьдралаа зохиохоор ирж билээ.
Гэтэл бидний нөгөө жаргалын орон гэж бодож байсан сургууль маань дээд боловсрол эзэмшигч гэсэн нэр зүүсэн ёс суртахуунгүй оюутнууд дээд боловсрол олгогч гэсэн нэг л хэвийн оюутнаасаа ч дутхааргүй ёс суртахуунгүй хүнд сурталтай  2дагч мэрэгжлээ болгосон  багш нараар дүүрсэн, хамгийн чанартай дээд боловсрол эзэмшсэн хүнийг бэлтгэнэ, эх орны хөгжлийг бид тодорхойлно гэсэн сайхан нэрний ард нуугдсан  мөнгөний төлөө юу ч хийхээс буцахааргүй сургуулиудаас бүрдсэн аймшигийн кинон дээр гардаг ширэнгэн ойд аймшигт араатнуудтай хамт байгаа юм шиг л байлаа. Хаашаа л нэснэ хар захаас ч аймшигтай олон хүмүүс хөлхөж тэдний хөлд нь үрэгдэх шахна.
Аль нэг дулаан ангид ороод жоохон амрах гэхээр агааргүйдэж бөөн хөлсний үнэрт мансуурч хэцүүднэ. Хоолны гуанзанд ороод амьдрах гэхээр аль хэдийнээ тэнд зовлон нэгт анд нөхөд минь хорвоог орхиод ялааны хорон дээр налдсан харагдана. Арга ядаад ариун цэврийн өрөөнд ч байтугай амьдрах газар хайхаар орох гэтэл тамхины саарал утаа уушиг минь баяртай гээд угтаж аваад амьсгаа боогдуулж нүд эрээлжилнэ.Гэтэл тэр утаан дунд хүмүүс өөрсдөө хэнэгч үгүй хөхрөлдөж инээгээд түүгээрээ амьсгалж нэг нэгнээ нүдэн дээрээ хордуулж байх юм. Оюутан ажилтан , багш, захирал гээд тэнд орж тамхи татдаггүй түүгээр амьсгалдаггүй хүмүүс гэвэл бараг байхгүй л болов уу. 
Хүмүүс ялаа биднийг  бохир муухай гээд харагдвал л устгаж хаяхыг боддог хэрнээ өөрсдөө ялаа биднээс ч дор бохир заваан улс байна лээ. Хаа хамаагүй нусаа нийж, шүлс цэрээ хаяаад л идсэн чихэр зажилсан бохь  татсан тамхиныхаа иш хогыг хаа дуртай газраа хядаг тэднийг бодоход ялаа бид чинь хачин цэвэрхэн амьтад юм. Их сургуулид  амьдрана гэдэг хүсээд байх эд биш юм байна лээ шүү хайрт авгналдайнууд минь. Өдөржин нэг  их нүргээн дунд бөглөрөн байж нэгээс нөгөө ангид шилжин бөгчим агааргүй ангид нүүрс хүчлийн хийгээр  амьсгалаад л  завсарлагаанаар нэг нэгийгээ цохих шахан өрсөж нэг юм олж идээд ариун цэврийн өрөөндөө орж хорт утаагаар амьсгалж хордоцгоогоод л нөгөө л нэг нэг л хэвийн хичээлүүдээ сонсож үүрэглээд арван хэдэн долоо хоног ямар ч зорилгогүй амралт зугаалга , шоу цэнгээн архи дарс хөөцөлдөж гүйгээд сүүлийн долоо хоногтоо гэнэт ухаарч бие даалтаа хийх гэж нойргүй хонож үсээ босгож хүн айлгаад бөөн сандарсан хүмүүс сармагчин шиг энд тэнд гүйлдээд л дулаахан цагт завсарлагаан болгоноороо сургуулийнхаа үүдэнд гарч шүлс цэрээ хаяаад түүгээрээ эргээд өөрсдөө амьсгалж , өвөл болохоор хаясан шүлсэн коток дээрээ унаж тоглоод л багш нар нь болохоор хичээлээ зааж дуусчаад нохойнд хөөгдсөн юм шиг л яар ч өөрөө ажлаа амжуулах гэж гүйгээд хэдэн оюутнаа жоохон боож байгаад л энд тэндхийн ажлаа амжуулаад л энэ тэр хэрэгтэй зүйлсээ авхуулаад л сургууль нь болохоор төгсөгчдөөсөө элдэв юм нэхэж зовоогоод л мэдэхгүй юм энэ оюутан хүмүүс, багш нар , их сургууль  гэж ийм байдаг юм бол дээд боловсрол эзэмшихийн сайхан нь юу болж таарч байгааг ээж аав хоёр нь огтхон ч ойлгоогүй ээ.
Эцэст нь авгалдайнууд та нарыгаа аюулгүй газар амьдруулах гэж тэмцсээр яваад аав чинь энэ аймшигтай ширэнгэн ойн золиос болсон юм шүү. Миний хайртай авгалдайнууд минь аав ээжийнхээ алдааг давталгүй энэ ширэнгэн ойд биш талдаа очиж тааваараа аз жаргалтай амьдраарай. Тэгэж чадвал ээж аав 2 нь хамгаас илүүтэй тайван нойрсох болно .
Та нарыгаа гүнээ хүндэтгэсэн хайртай ээж ялаа нь...................
« Last Edit: 2012.08.13 16:26 by serdaram »

Offline Odonchimeg

  • Гацуурхан
  • *
  • Posts: 15
aaa
« Reply #1 on: 2009.05.10 20:00 »
ene bichleg deerhi essayg zuvhun neg untsguus surguuliinhaa bolohgvi baigaa mer ser taaralddag shvvmjilmeer zvilsiig ni oruulj bichsen yum shv
heterhii neg talaas ni bitii bodooroi zuvhun bolohgvi bgaa zviliig ni shvvmjilj bichsen uchraas bvh bagsh nar bvh oyutnuudiig shvvmjilj bichsen zvil bish yum shv .  zvgeer ta bvhniig eregtsvvlj bodoosoi gej ene essayg bichlee mini essayg unshaad helmeer shvvmjilmeer sanaa onoo baival uursdiin setgegdleesee vldeene gedegt naidaj bna. za ta bvhend amjilt hvsie:

Би ямар мэргэжилтэй болох вэ ?Би ямар мэргэжилтэй болох вэ ?....
Магадгүй энэ үг таньд их ойр дотно сонсогдож байгаа байх. Өнөөдөр өөрийнхөө ирээдүйн талаар, ирээдүйдээ ямар мэргэжил боловсролтой хүн болох талаар, хэрхэн ажиллаж амьдрах талаар бодоож тунгаан эрэгцүүлж суугаагүй хүн гэж нэгээхэн ч үгүй биз ээ. Хүн болгон л багаасаа бүр дөнгөж цэцэрлэгийн насанаасаа л би эмч болно , би хуульч болно , би багш болно, би дуучин болно гээд л түүгээрээ бахархаж хүн болгонд сонин болгон ярих дуртай байдаг шүү дээ. Мэргэжил гэдэг бол хүн өөрийн амьдралдаа хэр сэтгэл хангалуун амьдрах, ирээдүйдээ хэн байх, яаж амьдрах гээд бүх л зүйлийг тодорхойлж байдаг амьдралийн хамгийн чухал зүйлсийн нэг гэж би хувьдаа боддог. Би багаасаа л маш олон мэргэжилтэй болохыг хүсдэг байлаа. Анх эхлээд цэцэрлэгт байхдаа эмчийн хувцастай хүүхэлдэйгээр тоглоод эмч болно гэж боддог байлаа. Харин сургуульд ороод энэ маань багш шигээ мундаг хүн болох юмсан гэсэн хүслээр жигүүрлэн солигдож багш болно гэж мөрөөддөг байлаа. Харин 3-р ангидаа шүлэг зохиодог байсан болохоор яруу найрагч болно гэж муучгүй зохиосон шүлгээрээ уралдаанд орж түрүүлж байсан болохоор үүндээ бат итгэлтэй байлаа. Гэтэл төд удалгүй энэ хүсэл маань өөрчлөгдөж хувцас дизайн сонирхох болж загвар зохион бүтээгч болно доо гэж мөрөөдөж эхэлсэн . Гэтэл ахлах ангид орсон сэтгүүлч болох юмсан, юм бүхний түрүүнд , хүн бүхнээс урьтаж шинэ мэдээг сонсож сурвалжилна түүний тухай бичнэ гэдэг үнэхээр сайхан санагдаж байлаа. Ингэж явсаар өнөөдөр миний хүсэж мөрөөдөж сонирхож байсан тэр мэргэжлүүдээс аль нь ч биш огт өөр мэргэжил болох нийгмийн ажил мэргэжлээр би одоо сурч явна.
Хэдийгээр энэ мэргэжлийг өөрөө хүсч сонирхсон сонголтоор биш тохиолдлоор орж суралцсан хэдий ч энэ мэргэжилдээ хамгаас хайртай болсон. Бодоод байхнээ миний хүсэж мөрөөдөж байсан бүх л мэргэжлийг маань энэхүү мэргэжил маань дотроо агуулаад байгаа юм шиг их сайхан мэдрэмж төрдөг болсон.

Нийгмийн ажил мэргэжил маань хүмүүсийн сайн сайхны төлөө, тэдэнд гараа сунган, тэдний асуудлыг олж тогтоон түүнийг эмчлэхийн төлөө , бүхий л оюун санаа чадвараа зориулж байдаг үнэхээр сайхан мэргэжил. Тийм ч утгаараа би нэг бодлийн өөрийгөө нийгмийн муу муухай, асуудалтай хүмүүсийн асуудлыг эмчлэгч эмч болох гэж байгаадаа баяртай байгаа. Нөгөө талаар нийгмийн ажилтан хүмүүс маань нийгмийн эмзэг хэсэг, амьдралдаа алдаж яваа , асуудал бэрхшээл тулгарсан хүмүүст шууд асуудлыг нь шийдвэрлэж өгөх биш, түүнээс хэрхэн яаж гарах арга зам нэг ёсондоо “Загас бариж өгөх биш харин загас барих аргыг нь зааж өгч” цаашид өөрсдөө аж амьдралаа авч явах чадварт сургадаг болохоор нэг ёсны багш сурган хүмүүжүүлэгч ч юм шиг.
Бас нэг талаар нийгмийн ажилтан хүн нийгэмд болж буй үйл явдал шинэлэг бүхнийг мэдэж, түүнийг өөрийн ажил мэргэжилдээ ашиглаж, үргэлж өөрийгөө шинэ мэдээ мэдээлэл технологиор цэнэглэж байх ёстой болохоор бүр сэтгүүл ч юм шиг........   Ингээд бодохоор үнэхээр л би өөрийн хүсэж мөрөөдөж байсан бүх зүйлээ нэг дор нь олчихсон юм шиг сайхан санагдаж байна.
Өнгөрсөн 3н жилийн хугацаанд сургуульдаа суралцах үедээ өөрийн энэ мэргэжлийн сайханд татагдаж миний амьдралын ирээдүйг тодорхойлох хамгийн үнэ цэнэтэй зүйл болж чадсан юм. Хэдийгээр магадгүй та бүхэн намайг туйлбаргүй өөрийн сонголтондоо үнэнч биш юм гэж бодож болох ч би өөрийн амьдралаа өөрчилж, орчлон ертөнцийг өөрөөр харж, мөн ийм их сайхан бүхний төлөө сэтгэлээ зориулж, бусдад туслаж чадах, энэ нийгмийг сайн сайхан болгохын төлөө байдаг, гэрэл гээгээтэй мэргэжил эзэмшиж байгаадаа туйлын баяртай байна. Би хувьдаа хүн аливаа мэргэжлийг голдоггүй харин мэргэжил хүнийг голдог гэж боддог. Тийм болохоор заавал энэ мэргэжил муу, энэ мэргэжил сайхан, энэ нь нэр хүндтэй, энэ нь нэр хүндгүй гэж ялгах биш харин өөрийн эзэмшсэн , эзэмших гэж буй мэргэжилдээ чин сэтгэлээсээ итгэл үнэмшилтэй хандаж, тэр мэргэжилээрээ хамгийн сайн нь байхын төлөө эрмэлзэх хэрэгтэй. Миний мэргэжил муу муухай гээд голох хэрэггүй бүх л мэргэжил өөрийн гэсэн давуу тал сайн сайхан чанарыг өөртөө агуулж байдаг. Хэрвээ та дээд боловсролгүй барилгачин эсвэл сантехникч гээд сэтгэлээр унах гэж байгаа бол түүнээсээ өмнө нэг бодоод үзээрэй.Хэрвээ та үнэхээр сайн барилгачин байгаад таны барисан орон сууцанд олон сайхан гэр бүлүүд аж төрж аз жаргалтай сайхан амьдарч байвал энэ таны болон таны хамт ажилладаг мэргэжил нэгт нөхдийн тань л гавьяа шүү дээ...............
Хэрвээ та хамгийн сайн сантехникч байгаад сантехникийн асуудалд орсон олон олон айл өрх, албан газруудад асуудлаа шийдвэрлэхэд нь туслаж чадвал таны зассан сантенхник маш чанартай удаан хугацаанд эвдрэлгүй хүмүүс түүнээс айх аюулгүй тайван аз жаргалтай байж чадвал энэ таны л ач гавьяа юм шүү дээ......

Тиймээс өөрийн мэргэжлийг голох хэрэггүй харин миний мэргэжил намайг голох вий гэдгээс л хамгийн их айж яваарай. Хамгийн гол нь та өөрийн мэргэжилдээ хайртай түүгээрээ бахархаж үнэ цэнийг нь өндөрт өргөн мэргэжлээрээ үргэлж манлайлагч нь байж чадвал таны мэргэжил энэ дэлхийн хамгийн нэр хүндтэй сайхан мэргэжил болж чадна гэдэгт итгэлтэй байна.Эцэст нь хэлэхэд Мэргэжил бүхэн сайхан юм шүү.Сур , оролд, хийж бүтээ тэгвэл чи ялна!
« Last Edit: 2012.08.13 16:29 by serdaram »

Offline Selenge

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 41
(No subject)
« Reply #2 on: 2009.05.10 22:15 »
Hi yag bagshiin esse bicheh zaavraar bichsen bn shuu kkkk ih hoorhon boljee. Nadad l lav taalagdlaa. Neeree ene surguuliiin zavaaniig yanaa tee. Uneheer ihenh oyutnuudiin emzeglej yavdag zuiliin goliig ni olj bichjee.  :D