ene bichleg deerhi essayg zuvhun neg untsguus surguuliinhaa bolohgvi baigaa mer ser taaralddag shvvmjilmeer zvilsiig ni oruulj bichsen yum shv
heterhii neg talaas ni bitii bodooroi zuvhun bolohgvi bgaa zviliig ni shvvmjilj bichsen uchraas bvh bagsh nar bvh oyutnuudiig shvvmjilj bichsen zvil bish yum shv . zvgeer ta bvhniig eregtsvvlj bodoosoi gej ene essayg bichlee mini essayg unshaad helmeer shvvmjilmeer sanaa onoo baival uursdiin setgegdleesee vldeene gedegt naidaj bna. za ta bvhend amjilt hvsie:
Би ямар мэргэжилтэй болох вэ ?Би ямар мэргэжилтэй болох вэ ?....
Магадгүй энэ үг таньд их ойр дотно сонсогдож байгаа байх. Өнөөдөр өөрийнхөө ирээдүйн талаар, ирээдүйдээ ямар мэргэжил боловсролтой хүн болох талаар, хэрхэн ажиллаж амьдрах талаар бодоож тунгаан эрэгцүүлж суугаагүй хүн гэж нэгээхэн ч үгүй биз ээ. Хүн болгон л багаасаа бүр дөнгөж цэцэрлэгийн насанаасаа л би эмч болно , би хуульч болно , би багш болно, би дуучин болно гээд л түүгээрээ бахархаж хүн болгонд сонин болгон ярих дуртай байдаг шүү дээ. Мэргэжил гэдэг бол хүн өөрийн амьдралдаа хэр сэтгэл хангалуун амьдрах, ирээдүйдээ хэн байх, яаж амьдрах гээд бүх л зүйлийг тодорхойлж байдаг амьдралийн хамгийн чухал зүйлсийн нэг гэж би хувьдаа боддог. Би багаасаа л маш олон мэргэжилтэй болохыг хүсдэг байлаа. Анх эхлээд цэцэрлэгт байхдаа эмчийн хувцастай хүүхэлдэйгээр тоглоод эмч болно гэж боддог байлаа. Харин сургуульд ороод энэ маань багш шигээ мундаг хүн болох юмсан гэсэн хүслээр жигүүрлэн солигдож багш болно гэж мөрөөддөг байлаа. Харин 3-р ангидаа шүлэг зохиодог байсан болохоор яруу найрагч болно гэж муучгүй зохиосон шүлгээрээ уралдаанд орж түрүүлж байсан болохоор үүндээ бат итгэлтэй байлаа. Гэтэл төд удалгүй энэ хүсэл маань өөрчлөгдөж хувцас дизайн сонирхох болж загвар зохион бүтээгч болно доо гэж мөрөөдөж эхэлсэн . Гэтэл ахлах ангид орсон сэтгүүлч болох юмсан, юм бүхний түрүүнд , хүн бүхнээс урьтаж шинэ мэдээг сонсож сурвалжилна түүний тухай бичнэ гэдэг үнэхээр сайхан санагдаж байлаа. Ингэж явсаар өнөөдөр миний хүсэж мөрөөдөж сонирхож байсан тэр мэргэжлүүдээс аль нь ч биш огт өөр мэргэжил болох нийгмийн ажил мэргэжлээр би одоо сурч явна.
Хэдийгээр энэ мэргэжлийг өөрөө хүсч сонирхсон сонголтоор биш тохиолдлоор орж суралцсан хэдий ч энэ мэргэжилдээ хамгаас хайртай болсон. Бодоод байхнээ миний хүсэж мөрөөдөж байсан бүх л мэргэжлийг маань энэхүү мэргэжил маань дотроо агуулаад байгаа юм шиг их сайхан мэдрэмж төрдөг болсон.
Нийгмийн ажил мэргэжил маань хүмүүсийн сайн сайхны төлөө, тэдэнд гараа сунган, тэдний асуудлыг олж тогтоон түүнийг эмчлэхийн төлөө , бүхий л оюун санаа чадвараа зориулж байдаг үнэхээр сайхан мэргэжил. Тийм ч утгаараа би нэг бодлийн өөрийгөө нийгмийн муу муухай, асуудалтай хүмүүсийн асуудлыг эмчлэгч эмч болох гэж байгаадаа баяртай байгаа. Нөгөө талаар нийгмийн ажилтан хүмүүс маань нийгмийн эмзэг хэсэг, амьдралдаа алдаж яваа , асуудал бэрхшээл тулгарсан хүмүүст шууд асуудлыг нь шийдвэрлэж өгөх биш, түүнээс хэрхэн яаж гарах арга зам нэг ёсондоо “Загас бариж өгөх биш харин загас барих аргыг нь зааж өгч” цаашид өөрсдөө аж амьдралаа авч явах чадварт сургадаг болохоор нэг ёсны багш сурган хүмүүжүүлэгч ч юм шиг.
Бас нэг талаар нийгмийн ажилтан хүн нийгэмд болж буй үйл явдал шинэлэг бүхнийг мэдэж, түүнийг өөрийн ажил мэргэжилдээ ашиглаж, үргэлж өөрийгөө шинэ мэдээ мэдээлэл технологиор цэнэглэж байх ёстой болохоор бүр сэтгүүл ч юм шиг........ Ингээд бодохоор үнэхээр л би өөрийн хүсэж мөрөөдөж байсан бүх зүйлээ нэг дор нь олчихсон юм шиг сайхан санагдаж байна.
Өнгөрсөн 3н жилийн хугацаанд сургуульдаа суралцах үедээ өөрийн энэ мэргэжлийн сайханд татагдаж миний амьдралын ирээдүйг тодорхойлох хамгийн үнэ цэнэтэй зүйл болж чадсан юм. Хэдийгээр магадгүй та бүхэн намайг туйлбаргүй өөрийн сонголтондоо үнэнч биш юм гэж бодож болох ч би өөрийн амьдралаа өөрчилж, орчлон ертөнцийг өөрөөр харж, мөн ийм их сайхан бүхний төлөө сэтгэлээ зориулж, бусдад туслаж чадах, энэ нийгмийг сайн сайхан болгохын төлөө байдаг, гэрэл гээгээтэй мэргэжил эзэмшиж байгаадаа туйлын баяртай байна. Би хувьдаа хүн аливаа мэргэжлийг голдоггүй харин мэргэжил хүнийг голдог гэж боддог. Тийм болохоор заавал энэ мэргэжил муу, энэ мэргэжил сайхан, энэ нь нэр хүндтэй, энэ нь нэр хүндгүй гэж ялгах биш харин өөрийн эзэмшсэн , эзэмших гэж буй мэргэжилдээ чин сэтгэлээсээ итгэл үнэмшилтэй хандаж, тэр мэргэжилээрээ хамгийн сайн нь байхын төлөө эрмэлзэх хэрэгтэй. Миний мэргэжил муу муухай гээд голох хэрэггүй бүх л мэргэжил өөрийн гэсэн давуу тал сайн сайхан чанарыг өөртөө агуулж байдаг. Хэрвээ та дээд боловсролгүй барилгачин эсвэл сантехникч гээд сэтгэлээр унах гэж байгаа бол түүнээсээ өмнө нэг бодоод үзээрэй.Хэрвээ та үнэхээр сайн барилгачин байгаад таны барисан орон сууцанд олон сайхан гэр бүлүүд аж төрж аз жаргалтай сайхан амьдарч байвал энэ таны болон таны хамт ажилладаг мэргэжил нэгт нөхдийн тань л гавьяа шүү дээ...............
Хэрвээ та хамгийн сайн сантехникч байгаад сантехникийн асуудалд орсон олон олон айл өрх, албан газруудад асуудлаа шийдвэрлэхэд нь туслаж чадвал таны зассан сантенхник маш чанартай удаан хугацаанд эвдрэлгүй хүмүүс түүнээс айх аюулгүй тайван аз жаргалтай байж чадвал энэ таны л ач гавьяа юм шүү дээ......
Тиймээс өөрийн мэргэжлийг голох хэрэггүй харин миний мэргэжил намайг голох вий гэдгээс л хамгийн их айж яваарай. Хамгийн гол нь та өөрийн мэргэжилдээ хайртай түүгээрээ бахархаж үнэ цэнийг нь өндөрт өргөн мэргэжлээрээ үргэлж манлайлагч нь байж чадвал таны мэргэжил энэ дэлхийн хамгийн нэр хүндтэй сайхан мэргэжил болж чадна гэдэгт итгэлтэй байна.Эцэст нь хэлэхэд Мэргэжил бүхэн сайхан юм шүү.Сур , оролд, хийж бүтээ тэгвэл чи ялна!