Author Topic: НТС - д суралцсан жилүүд минь  (Read 11125 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline narangerel

  • Posts: 3
Нийгмийн технологид суралцсан 3 жил минь
Би бага байхын л хүнд хэрэгтэй зүйлд нь туслахыг хичээдэг хүүхэд байсан. Энэ ч сэтгэлийн хүсэл чиг хандлагаараа нийгмийн ажил мэргэжлийг сонгож суралцсан болвуу гэж боддог. Би одоо нийгмийн ажилтан болхоор зэхэж яваа гуравдугаар курсын оюутан. Цаашид хүүхэд хамгааллын салбарт ажиллах сонирхолтойгоор суралцаж байна. џагаад гэвэл хүний эрх хүүхдийн эрхээс эхэлдэг гэж НҮБ- н нарийн бичгийн дарга хэлсэн байдаг.Хамгааллаас урьдаж ойлголттой иргэнийг бэлдэх нь өөрөөр хэлбэл хүүхэд эрхээ эдэлдгийн сацуу үүргээ ухамсарласан бие хүн болох нь хамгийн том эмгүй эмчилгээ бөгөөд урьдчилан сэргийлэх арга хэмжээг цогцлоох явдал юм гэж боддог. Мэдээж хүүхэд хамгийн түрүүнд хамгаалагдах эрх, тэргүүн  хэрэгцээтэй байдаг нь бие бялдар болоод оюун санааны хувьд бүрэн төлөвшөөгүй болоод санхүүгийн хараат байдал нь бүрэн нөлөөлдөг юм. Энэ ч утгаараа гурван жил суралцсан танхимын сургалтаар эзэмшсэн онолын мэдлэгээ практикт уялдуулан, нийгмийн ажлын арга зүй технолгийг хэрэглэн эзэмиж, мэргэжлийн ур чадвараа цаашид сайжруулан нэмэгдүүлэхийг зорин суралцаж байна. Энэ ч утгаараа би бидний хойч ирээдүй болсон өсвөр үеийнхний төлөө мэргэжлийн итгэл үнэмшлээр тэдний ирээдүйн сайн сайхан байдлыг бий болгохын тулд өнөөгийн нийгэмд буй хүүхдэд тулгамдаж буй асуудлуудыг шийдэхэд бага ч болов хувь нэмрээ оруулна гэж боддог.
Тиймээс ч цаашид энэхүү  мэргэжлээрээ амжилттай суралцан нийгмийн ажлын хүүхэдтэй ажиллах нийгмийн ажлын салбар мэргэжлээр мэргэшин нийгэмд хүүхдийн төлөө за гэж хэлж чаддаг хүүхдийн эрх хамгаалал, өндөр хөгжсөн улс орнуудын жишигт хүргэж чадахаар, нийгмийн үйлчилгээний салбартаа эрэлт хэрэгцээтэй чадварлаг боловсон хүчин болно гэдэгтээ итгэж явдаг. Нийгмийн ажил гэсэн мэргэжлийн итгэл үнэмшил, ёс зүйг Нийгмийн технологийн сургуулийн сурган хүмүүжүүлэгч багш нар минь цаашид илүү ихийг суръя гэсэн чин эрмэлзэл хүслийг минь улам бадрааж өгсөн гэж боддог. Нийгмийн технологийн сургуулийг сонгон, гуравдахь жилдээ суралцаж энэ сургуулийн овгоор овоглож байгаагаараа би их бахархдаг.
Магадгүй нийгмийн ажил мэргэжлийг сонгон Нийгмийн технологийн сургуульд суралцаж буй минь миний амьдралдаа хийсэн хамгийн том алхам ч байж магадгүй бөгөөд цаашид ч мэргэжлээрээ хүүхэд хамгаалал чиглэлээр мэргэшин ажиллана гэсэн сэтгэлийн хүсэл чиг хандлагаа тодорхойлж чадаж буй минь НИЙГМИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬД хэр амжилттай суралцаж буйг минь илэрхийлэх бизээ.
« Last Edit: 2012.08.13 11:11 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: НТС - д суралцсан жилүүд минь
« Reply #1 on: 2009.05.11 13:09 »
Би яагаад хүний нөөцийн менежмент хичээл дээр асуулт асуудаггүй юм бол?

Энэ асуултын хариултыг олох гээд нилээн бодсоны эцэст өөрт төрсөн сэтгэгдлээ хуваалцая гэж бодлоо. Удаан бодсоны эцэст би хамгийн түрүүнд асуулт гэдэг үгний утгыг олохыг ихэд хичээсэн юм. Би хүнтэй харилцахад хамгийн чухал нь асуулт асуух явдал гэж боддог. Хүн өөртөө хэрэгтэй асуулт асууж шаардлагатай хариулт авч чадаж байвал тэр харилцаа хамгийн үр дүнтэй харилцаа болох бизээ.
Асуулт асуултын тэмдэг гэхээр л ямар нэгэн юм нэхсэн, шаардсан шинжтэй сонсогддог байж магадгүй л юм. Тэнэг асуулт гэж байхаас тэнэг хариулт гэж байдаггүй гэсэн үг байдаг гэсэн үгч байдаг. Учир нь хариулт авахын тулд асууж буй хэрэг бизээ . Хүн бүхэнд амьдралд өөрсдийгөө ганцаарлагдмал, бүр орь ганцаар юм шиг төсөөлөх үе олонтаа тохиолддог. Ихэнх нь ямар ч үед найз руугаа утасдаад “ би танайд одоо очлоо” гэж чөлөөтэй хэлж чаддагүй. Эсвэл танайд өнөө орой хоол идье гэх ч юм уу, ер нь ийм зүйлийг хэлэх нь байтугай төсөөлөх ч үгүй байхаа. Хүний амьдралд тохиолддог хувийн, гэр бүлийн, ажил төрлийн, нийгмийн гээд сэтгэл бухимдуулсан олон асуудлаар чин сэтгэлээсээ ярилцах, биднийг үнэн сэтгэлээсээ элэгсэг дотно сонсож чадах, хувь тавиланг минь хуваалцах дотны найз нөхөд хайдаг ч тийм амар олддоггүй үе ч байдаг. Бидний эргэн тойронд төрөл бүрийн ажил албатай, янз бүрийн давхаргын хүмүүс байдаг боловч тэдэнтэй нэг л биеэ барьсан, албархуу, хөндий харилцдаг.
Заримдаа хэн нэгэн хажууд минь байж, бүх зүйлээ хуваалцаж, бие биенээ хүндэтгэн хайрлаж, хайр хүндэтгэлийг минь хүлээсэн хэн нэгэн байхгүйг гунигтайгаар мэдэрдэг байж магадгүй. Ингэж биднийг бие биеэс нь холдуулж, хүйтэн хөндий харьцахад хүргэж буй зүйл чухам юу вэ? Энэ бүхний хариулт бидний хүнтэй харилцах харилцаа, тэдэнд гаргаж буй ааш занд нуугдаж болвуу. Хэрвээ бид амьдралд тохиолддог олон зүйлийн тухай эргэцүүлэн боддог цаг хугацааныхаа нэгээхэн хэсгийг энэ тухай бодож, түүнд зарцуулдаг бол үүний үр дүнг үхэн үхтэлээ харж, үр шимийг нь хүртэх бөгөөд амьдралдаа нэг том алхам хийлээ гэсэн үг юм.
Хүмүүс бие биетэйгээ элэгсэг дотно, найрсаг харилцахад асуулт тус болно гэж өөрийн эрхгүй бодогдож байна. Эцэст нь дүгнээд үзэхэд асуулт асууснаар мэдээлэл олж авах болон хүмүүсийн харилцааны ямар ч түвшинд хэрэглэж болох нэгэн хүчирхэг хэрэгсэл бол асуулт бөгөөд тэр дундаа хүнтэй харилцах харилцаа юм гэдгийг хүний нөөцийн менежмент хичээлийг үзэснээрээ ойлгосон юм.
« Last Edit: 2012.08.13 11:08 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: НТС - д суралцсан жилүүд минь
« Reply #2 on: 2009.05.11 13:12 »
Хүн болгон өөр өөрийн гэсэн хүсэл, сонирхол , зорилго тэмүүлэлтэй. Тэр хирээрээ ч ирээдүйн ажил мэргэжил, амьдрал дээрээ хүрэхийг хүссэн карьерийн дээд хязгаар байдаг бизээ.

Харин миний хувьд бол сонгосон мэргэжилдээ тулгуурлан өөрийн оронд тулгамдаж буй асуудлын нэг болох хүүхэд хамгааллын талаар энэхүү эссендээ тусган харуулахыг хичээнгүйлэн зорин, бичвэрлэж буйг минь та бүхэн хүлээн авна уу. Нийгэмдэхь хүн болж төрсөн бид бүгдээрээ ижил адилхан хүн мөртлөө яагаад зарим нь нийгмийн хөгжлөөс хойно хоцорч, ямарч иргэнийг бүртгэлгүй, төрийн тусламж үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байна вэ? Хүүхдийн төлөө хууль баталдаг, хүүхдэд сар болгон тэтгэмж олгодог гээд төр засгаас хүүхдийн сайн сайхны төлөө анхаарч байгаа ч хүүхдүүдийн өмнө тулгарч байгаа олон асуудлыг шийдэж чадахгүй байна. Манай улс хэдий цөөхөн хүн амтай ч өнөөдөр хэдэн хүн хогон дээр амьдарч ар гэрээ тэжээж, хэдэн хүүхэд сургуулиас завсардаж, хог түүж, хүнд хүчир ажилд нухлагдаж, хүчирхийлэлд өртөж байна гэдэг нь тодорхойгоогүй юм. Энэ нэг асуудлын цаана эрх нь зөрчигдөж амьдрал хэмээх зүйлийн хамаг л хатуу ширүүнийг өөрийн бор зүрхээрээ туулж ажиллаж амьдарч байгаа өсвөр насны хүүхдүүд нийгэмд байгаа. Хүүхэд хүнд хөдөлмөр эрхэлж, хог түүн амьдарч гуйлга гуйж, биеэ үнэлж, хорих газар гэмт хэрэгтэн нууц биш гашуун үнэн юм. Хүхэд гэдэг мөрөөдөл хүслээр дүүрэн цав цагаахан зүйлийн өмнө хойно ийм олон хар бараан сүүдэр дагаж тэднийг буруутгах эсвэл зөвтгөхөд үнэхээр бэрх санагдана.
Амьдралын эрхээр гэж өөрийгөө зоригжуулаад хүүхдүүд ажиллаж л байна. Ингэхгүй гээд ямар өлсөж цангаж, даарч үхэлтэй нь биш гэж зарим нь хэлж байхад нөгөө хэсэг нь юмны учир мэдэхгүйгээс алдаа гаргасан байдаг. Одоо ч би нэгэнт өнгөрсөн хүн гэж өөрийгөө чамлаж яваа хүүхдүүдээ бид хамтдаа хамгаалах шаардлага нэгэнт нийгмийн ажилтан бидэнд тулгараад байна. Энэ мэдээж нийт хүүхдүүдийн нөхцөл байдлыг харуулахгүй гэж та бодож болно...........
Гэхдээ дийлэнх олонх нь гэдэг ч юмуу эсвэл 50% -иас дээш тоо харахаараа л болж бүтэж байгаа мэтээр ойлгосоор байтал цаана үлдэж байгаа хүүхдүүд маань “Тос нэхэн ангаж буй зулын гол, тоож унтраахгүй байсаар хайлж дуусаж байгаа лаа” мэт өөрсдөө мөхөж, ирээдүй ч бас энэ гэрэлтэй хамт харанхуйлах гэж байх шиг........
Өнөөдөр энэ эвгүй сонсогдож байгаа ч энэ хэвээрээ байх юм бол ирээдүй хойч ирээдүй болсон хүүхэд залуучууд төдийгүй эх орны минь хөгжлийг авчирагч эздэд гэрэл улам алслагдсаар байх болвуу. Тиймээс нийгмийн ажилтан болохоор зэхэж буй оюутан хүнийхээ хувьд би зөвхөн өөрийгөө бодохоос гадна атгахан зүрхэндээ бусдыг бодож, тэдний төлөө эмзэглэж, чадал маань одоохондоо хүрэхгүй ч хамгаалуулж эрхээ эдэлж чадахгүй байгаа тэр л хүүхдүүдийн төлөө санаа зовниж явна.
Тиймээс оюутан ахуй хугацаандаа мэргэжлээрээ хичээнгүйлэн суралцан нийгэмд эрэлт хэрэгцээтэй чадварлаг боловсон хүчин болж ирээдүйд өсвөр үеийн хүүхдүүдэд тулгарч буй асуудал болон тэрхүү эрхээ эдэлж, хамгаалуулж чадахгүй байгаа хүүхдүүдэд ирээдүйд итгэлтэй санаа зовох зүйлгүй сэтгэл тэнэгэр алхах боломжтой, хүүхдэд ээлтэй орчин, нийгмийг цогцлоон бий болгох гэсэн чин эрмэлзэл зорилго минь ирээдүйн мэргэжлээрээ өсөх карьерийн хязгаарыг минь тодорхойлоно гэдэгтээ бүрэн итгэлтэй байна.
« Last Edit: 2012.08.13 11:09 by serdaram »