Хүн болгон өөр өөрийн гэсэн хүсэл, сонирхол , зорилго тэмүүлэлтэй. Тэр хирээрээ ч ирээдүйн ажил мэргэжил, амьдрал дээрээ хүрэхийг хүссэн карьерийн дээд хязгаар байдаг бизээ.
Харин миний хувьд бол сонгосон мэргэжилдээ тулгуурлан өөрийн оронд тулгамдаж буй асуудлын нэг болох хүүхэд хамгааллын талаар энэхүү эссендээ тусган харуулахыг хичээнгүйлэн зорин, бичвэрлэж буйг минь та бүхэн хүлээн авна уу. Нийгэмдэхь хүн болж төрсөн бид бүгдээрээ ижил адилхан хүн мөртлөө яагаад зарим нь нийгмийн хөгжлөөс хойно хоцорч, ямарч иргэнийг бүртгэлгүй, төрийн тусламж үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байна вэ? Хүүхдийн төлөө хууль баталдаг, хүүхдэд сар болгон тэтгэмж олгодог гээд төр засгаас хүүхдийн сайн сайхны төлөө анхаарч байгаа ч хүүхдүүдийн өмнө тулгарч байгаа олон асуудлыг шийдэж чадахгүй байна. Манай улс хэдий цөөхөн хүн амтай ч өнөөдөр хэдэн хүн хогон дээр амьдарч ар гэрээ тэжээж, хэдэн хүүхэд сургуулиас завсардаж, хог түүж, хүнд хүчир ажилд нухлагдаж, хүчирхийлэлд өртөж байна гэдэг нь тодорхойгоогүй юм. Энэ нэг асуудлын цаана эрх нь зөрчигдөж амьдрал хэмээх зүйлийн хамаг л хатуу ширүүнийг өөрийн бор зүрхээрээ туулж ажиллаж амьдарч байгаа өсвөр насны хүүхдүүд нийгэмд байгаа. Хүүхэд хүнд хөдөлмөр эрхэлж, хог түүн амьдарч гуйлга гуйж, биеэ үнэлж, хорих газар гэмт хэрэгтэн нууц биш гашуун үнэн юм. Хүхэд гэдэг мөрөөдөл хүслээр дүүрэн цав цагаахан зүйлийн өмнө хойно ийм олон хар бараан сүүдэр дагаж тэднийг буруутгах эсвэл зөвтгөхөд үнэхээр бэрх санагдана.
Амьдралын эрхээр гэж өөрийгөө зоригжуулаад хүүхдүүд ажиллаж л байна. Ингэхгүй гээд ямар өлсөж цангаж, даарч үхэлтэй нь биш гэж зарим нь хэлж байхад нөгөө хэсэг нь юмны учир мэдэхгүйгээс алдаа гаргасан байдаг. Одоо ч би нэгэнт өнгөрсөн хүн гэж өөрийгөө чамлаж яваа хүүхдүүдээ бид хамтдаа хамгаалах шаардлага нэгэнт нийгмийн ажилтан бидэнд тулгараад байна. Энэ мэдээж нийт хүүхдүүдийн нөхцөл байдлыг харуулахгүй гэж та бодож болно...........
Гэхдээ дийлэнх олонх нь гэдэг ч юмуу эсвэл 50% -иас дээш тоо харахаараа л болж бүтэж байгаа мэтээр ойлгосоор байтал цаана үлдэж байгаа хүүхдүүд маань “Тос нэхэн ангаж буй зулын гол, тоож унтраахгүй байсаар хайлж дуусаж байгаа лаа” мэт өөрсдөө мөхөж, ирээдүй ч бас энэ гэрэлтэй хамт харанхуйлах гэж байх шиг........
Өнөөдөр энэ эвгүй сонсогдож байгаа ч энэ хэвээрээ байх юм бол ирээдүй хойч ирээдүй болсон хүүхэд залуучууд төдийгүй эх орны минь хөгжлийг авчирагч эздэд гэрэл улам алслагдсаар байх болвуу. Тиймээс нийгмийн ажилтан болохоор зэхэж буй оюутан хүнийхээ хувьд би зөвхөн өөрийгөө бодохоос гадна атгахан зүрхэндээ бусдыг бодож, тэдний төлөө эмзэглэж, чадал маань одоохондоо хүрэхгүй ч хамгаалуулж эрхээ эдэлж чадахгүй байгаа тэр л хүүхдүүдийн төлөө санаа зовниж явна.
Тиймээс оюутан ахуй хугацаандаа мэргэжлээрээ хичээнгүйлэн суралцан нийгэмд эрэлт хэрэгцээтэй чадварлаг боловсон хүчин болж ирээдүйд өсвөр үеийн хүүхдүүдэд тулгарч буй асуудал болон тэрхүү эрхээ эдэлж, хамгаалуулж чадахгүй байгаа хүүхдүүдэд ирээдүйд итгэлтэй санаа зовох зүйлгүй сэтгэл тэнэгэр алхах боломжтой, хүүхдэд ээлтэй орчин, нийгмийг цогцлоон бий болгох гэсэн чин эрмэлзэл зорилго минь ирээдүйн мэргэжлээрээ өсөх карьерийн хязгаарыг минь тодорхойлоно гэдэгтээ бүрэн итгэлтэй байна.