Author Topic: NA-3 Zolkoo  (Read 16693 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline zolkoo

  • Гацуурхан
  • *
  • Posts: 11
NA-3 Zolkoo
« on: 2009.04.29 22:03 »
Миний өнгөрүүлсэн 3 жил
 
Нэг л мэдэхэд 3 жил өнгөрчээ. Ёстой л юу болоод өнгөрчихвөө. Хамгийн анх 1-р курсд орж ирж байхад бүх л юм шинэхэн байлаа. Тэр үед би ингэж бодож байсан. Одоо бүх зүйл шинээр эхэлж байгаа болохоор одоо бүгдийг шинээр эмх цэгцтэй эхэлж оюутан насыг ч үр бүтээлтэй өнгөрүүлнэ дээ гэсэн бодол миний толгойноос байнга уяагдаж байсан юм. Хичээлдээ шамдан суралцаж онц сурлагатай оюутан болно гэж, өмнөө зорилго тавин энэ эрдмийн их өргөөнд хөл тавьж билээ. Ер бүх л оюутнууд ийм зорилго тавидаг л байх. Тэдгээрээс зарим нь зорилгодоо хүрч, бусад нь зорилгоо бага зэрэг мартагнан өөр зүйлд анхаарал нь хандаад явж байгааг үгүйсгэхгүй юм. Миний өнгөрүүлсэн 3 жил бол үр өгөөжтэй, их зүйлд суралцаж, их ч юмыг ухаарч, олон ч найз нөхөдтэй болсон. . Хэдийгээр би захирлын нэрэмжит хуудсанд бичигдэх хэмжээний онц сурч чадаагүй ч энэ 3 жилд сурах гэж юуг хэлдэг, хүнтэй хэрхэн найз нөхөд болж явах, хүмүүстэй харилцаж сурах, харилцааны ур чадвартай болж, өөрийгөө нээн илрүүлж бусдад танигдах гэх зэрэгт суралцаж чадсанаараа би өөртөө онц оюутан юмаа. Хамгийн түрүүнд өөрийгөө таньж мэдэж надад юу тохирох, тохирохгүй гэдгийг мэдсэнээр би өөрийгөө цаашдаа хэрхэн авч явах харагданаа.Нийгмийн ажлын мэргэжлийг сонгосноороо хүнтэй хэрхэн ажиллах талаар ойлголттой болсон.
Энэ 3 жилийн турш үзэж байгаа хичээлээс шалтгаалан үзэл бодол, чиглэл маань илүү хүн талруугаа хандсан байдалтай болжээ. Анх 1-р курсд байхдаа зүгээр л нэг хүний хэрэгцээг нь хангаж өгөөд л ажлын өрөөндөө сууж байх талаар боддог байсан бол одоо миний бодол, сэтгэл зүрх минь шал өөр  газарт зогсох болжээ. Хүн талруугаа хандсан , чиглэсэн гэдэг нь тухайн хүнд шаардлагатай үйлчилгээг нь хүргэнэ. Энэ нь тухайн үйлчилгээг хүргэхдээ энэ хүнд яаж энэ үйлчилгээг хүргэж, сэтгэл ханамж ямар хэмжээнд байгааг тодорхойлон дутагдаад байгаа зүйлийг нь олж харсанаар тухайн хүнийг өмнөх хэцүү байсан үеээс нь бүр мөсөн салгаж хүнд үерүү орохоос нь сэргийлнэ. Одоо үндсэн сэдэврүүгээ орий. Оюутнуудын дунд зохиогдож буй тэмцээн уралдаанд оролцож идэвхитэй байхийг бодож хоёр удаа урлагийн үзлэгт орж байсан. Би бүжиглэх авъяас муу мөртлөө дандаа л бүжигт нь ороод явж байдаг. Тэгээд л бөөн онигоонд орно доо. Ахиж бүжгын төрөлд нь оролцохгүй гэж бодож байгаа.   
Спортын төрлийн тэмцээн уралдаанд нэг ч орж үзээгүй бүр очиж хөгжөөн дэмжиж ч үзээгүй. Дараа жил төгсөх жил болохоор сургуулийн хэмжээнд явагдаж байгаа бүхий л үйл ажиллгаа, тэмцээн уралдаанд орно гэж бодож байгаа. Харин спортын тэмцээн уралдааныг очиж үзэж, хөгжөөн дэмжинээ.энэ 3 жилийн хугацааг дүгнэхэд < би өөрийгөө нээж сурсан явдал юм>  би өөрийгөө ямар зан байдалтай, өөрийгөө бусдад хэрхэн ойлгуулдаг бас ямар байдлаар ойлгогддог байсан гэх мэт зүйлүүдийг мэддэггүй байсан, харин энэ мэргэжлийг сурч байгаагаар би өөрийгөө олж авч байна. Би өөрийгөө илүү мэдэхийн тулд шамдан суралцах болноо. Миний хувьд эдгээр жилүүд минь хамгийн сайхан дурсамжтай, хөгжөөнтэй, адал явдалтай жилүүд минь зураг болон сэтгэлд үүрд мөнхрөн үлдэж байна.
« Last Edit: 2012.08.13 16:34 by serdaram »
z.zoljargal

Offline zolkoo

  • Гацуурхан
  • *
  • Posts: 11
bi yaagaad
« Reply #1 on: 2009.04.30 00:03 »
[b:76c91a488c]  :oops: Би яагаад?Би яагаад гэдэг асуултыг би өөрөөсөө маш олон удаа асууж үзлээ. Өөрөөсөө дахин дахин асуугаад л байхад маш олон хариулт гарч ирж байна. Би энэ асуултандаа хоёр гол хариулт олж авсан юмаа. 1-рт: Сэрдарам багшийн хичээлд хайнга хандсан нь,2-рт: Би их бардам юмаа,Энэ хоёрын хариулт нь их товчхоон, та бүхэн уншаад дүгнэлт, хариултаа надад илгээгээрэй.1-р хариулт:Анх багшийн хичээл шинэлэг, сонирхолтой санагдаж байсан. Анхны хичээл дээр багш лекцэнд бүртгэхгүй гэж хэлсэн нь энэ багш их зөөлөн, дүн гаргахдаа их чөлөөт байдлаар гайгүй гаргах байх гэж бодож эхэлсэн юм. Хичээл эхлээд эхний гурван долоо хоног лекц, семинар таслахгүй идэвхитэй явж байлаа. Нээрээ ч лекцийн цаг дээр бүртэгдэггүй юм байна хааяа ирж байвал зүгээр юм байна гэж бодогдоод лекцийн цаг дээр ирэхээ больчлоо. Харин семинарын цаг дээр заавал суудаг шүү. Хичээл эхлээд хэдэн долоо хоног өнгөрөөд багш бидэнд эссэ бичих даалгавар өгч эхэлллээ. Тэгэхээр нь л одоо гэртээ очоод эссэгээ бичнэ дээ гэж бодож байлаа. Заримдаа мартаад л хаача санахаараа за за маргааш л болье багш гайгүй юм чинь гэж бодогдоод л, нэг мэдсэн чинь дүн гархад тун ойрхон болцон байдаг багшийн өгсөн даалгаврыг хийгээгүй байдаг одоо яаанаа гээд л нэг орой сууж эссэгээ эхнээс нь бичиж эхэллээ. Харин нэг өдөр багш би яагаад гэсэн сэдэвтэй эссэ өглөө. Энэ сэдвийг сонсоод л өөрөөсөө асуулт, хариулт авч эхэллээ. Ер нь багшийн хичээл бусад багш нарыг бодвол шинэлэг, орчин үетэйгээ хөл нийлүүлэн явж оюутан бид нарыг улам хөгжүүлэхийн төлөө явагдаж байгаа юм. Бусад хичээлүүд ихэвчлэн уламжлалт араар явагдаж байгаа болохоор бид багшийн шинэлэг заах арга барилд нь дасан зохицохгүй, интернэт ашиглан хичээл явагдах нөхцлыг ашиглаж чадахгүйгээсээ болж хайнга байдал үүссэн.Багш зөөлөн санагдсан. Хатуу чанга гарын багш нарын  гарт нухуулж сурсан болохоор  зөөлөн багш болохоор гайгүй байх гэж бодогдож хайнга хандсан нь одоо надад утгагүй санагдаж байна. 2-р хариулт: Хүнд бардам зан байх хэмжээндээ л байсан нь дээр юм байнаа. Би өөрийгөө дэндүү бардам гэж мэддэггүй зөвхөн л түргэн ууртай гэж бодож байтал миний тэр түргэн ууртай байдал бардам зангаас болж байгаа юм байна гэдгийг мэдлээ. Түргэн уураараа  түрий барьж ойр дотны хүмүүсээ ч гомдоох явдал цөөнгүй гарч байна. Энэ нь би энүүгээр дутах юм уу, яаасан ч болно би миний уур хүргэсэн хүнд уураа гаргаж байвал миний санаа амардаг зан байдал намайг өөртөө хэтэрхий итгэлтэй, дэндүү бардам байдалтай болгож байнаа. Хүнд бардам байдалтай байх үе, байхгүй үе гэж байх ёстой юм байна эцэст өөрийгөө ямар ухаангүй булчимгүй үйлдэл хийлгэхэд хүргэдэг гэдгийг би одоо л ухаарч  байна.. .Намайг эвдэж байгаа зүйл бол бардам зан юм байна.      [/b:76c91a488c]
z.zoljargal

Offline zolkoo

  • Гацуурхан
  • *
  • Posts: 11
NA-3 Zolkoo
« Reply #2 on: 2009.04.30 23:47 »
Би ямар мэргэжилтэй болох ?

10-р анги төгсөх дөхөөд байдаг, яамар мэргэжил сонгохоо мэдэхээ болиод байдаг. Манай эмээ насаараа эм зүйч хийж ирсэн болохоор би эм зүйч мэргэжилтэй хүн болно гэж бодоод конкурс өгөөд анагаахын сургуулийн босгыг давж чадсанүй ээ. Ер нь тэгээд эм зүйч маш ашигтайгаас гадна хүний биед амар хялбар ажил мөн юм. Хаана ч очсон өөрөө бие даагаад ажил хийх боломжтой хувийн эмийн сан байгуулаад ажиллаад амьдраад байж болно. Эм зүйч мэргэжилтэй болохоор өөрөө хувиараа эмийн сан байгуулах бүрэн эрхтэй болдог юмаа. Одоо суралцаж байгаа мэргэжилээ төгсөөд өөрийн карьерт хүрээд дараа нь эм зүйчээр суралцах сонирхолтой байгаа. :D 
« Last Edit: 2012.08.13 16:35 by serdaram »
z.zoljargal

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: NA-3 Zolkoo
« Reply #3 on: 2009.05.01 00:25 »
hehehe  Zoolko. Chamd amjilt hysiye! Ene essay-gee yamar hurdan bichee ve? Onoodriin hicheeliin daraa l shuud bichsen yumuu. Omno bichsen bol onoodriin hicheeliig neg ergetsyyleed dahiad bicheed yzeerei! Yamar ch baisan zorilgotoi, moroodoltei 3 jiliig tuulna gedeg saihan zyil shyy! Harin ter hicheeliin huvid hatuu, zoolon gedeg bol hymyysiin uhamsaryin asuudal baij magad. Bi magadgyi dyn gargahdaa HATUU baij bolno sh dee  :D  heheheOyutan ahui tsag saihaan. Saihan saihan geed yavj baigaad genet togsoh bolchihdog. Yalanguya 3-r kurs busad kursees hamgiin hurdan ongordog, Hamgiin ih dursamjtai ni baidag yum shig sanagddag. Nad tiim baisan. Ta nart yamar baisiin bol? Za yamar ch baisan hoishdoo bicheed baigaarai

Offline zolkoo

  • Гацуурхан
  • *
  • Posts: 11
NA-3 Zolkoo
« Reply #4 on: 2009.05.02 23:25 »
Миний карьерын дээд хязгаар
и саяхан хичээл дээрээ сууж байгаад багшаасаа ийм зүйл сонслоолдоо. “ Хүн сэтгэл дотороо сарнай таривал сарнай л ургана, хогын урагмал таривал хогын ургамал л ургадаг юм гэж хэлэхээр нь би нэг сарнай тарьж зорилгодоо үнэнч байхаар шийдлээ л дээ. Олон зүйл бодож сэтгэл санаагаа үймүүлж тодорхой нэг зорилгогүй яаахаа мэдэхгүй байж байхаас нэгэн зүйлийг хүсэж мөрөөдөж гартаа атгаж авъя гэж бодлоо. Би одоогоос дөрвөн сарын өмнө маш гоё мөрөөдөлтэй болж билээ.
Харин  эцэг эхдээ хэлтэл миний мөрөөдлийг маш их дэмжиж байсан ч эдийн засгын асуудал хүнд юм байна гээд нээх ойшоохоо больсон юм.  Би ч эцэг эхээ дагаад нээрээ ч эдийн засаг хэцүү юм байгаа болохоор бүтэхгүй байх харин монголдоо ажил хийж амьдаръя гэж бодож байлаа. Миний тэрхүү мөрөөдөл гээд байгаа зүйл бол “ би сургуулиа төгсөөд канад явж мэргэжлийнхээ дагуу магистрын зэрэг хамгаалж, канадад ажиллаж туршлага, хуримтлал, хэлний мэдлэгтэй болж интернэтээр монголд өөрийгөө сурталчилж монголдоо ажлын байрын урилга хүлээн авч өөрийн эх орондоо ирж олон зүйлийг өөрчилж, шинэчлэж, монголын нийгмийн асуудал, хүмүүст тулгамдаад байгаа асуудал одоогийнхоос шийдэгдэхэд илүү амар хялбар, хүмүүс нээх санаа зовоод байхааргүй болгон өөрчлөн монголын №1 дайчин  эмэгтэй болох нь миний карьерын дээд хязаагр юм. Харин би энэ л зүйлийг бодож үүнийхээ төлөө өөөрийгөө дайчлан зорилгодоо үнэнч байнаа. Эдийн засгын асуудал ч яахав тухайн үедээ болно биз дээ.  Энэ л миний карьер, энэ л миний сэтгэлийн сарнай юм. :
« Last Edit: 2012.08.13 16:36 by serdaram »
z.zoljargal

Offline Selenge

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 41
(No subject)
« Reply #5 on: 2009.05.03 22:48 »
hi chinii bichsen essenuud chini hoorhon bolson bn shuu. yag l unshaad ene chini l zoloo shuu dee gej heltel ni bichjee.  :D

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
(No subject)
« Reply #6 on: 2009.05.04 12:09 »
Tiim shyy! Hicheel deer suugaad yariad uur hyrgeed baidag Zoloo monuu? Ingej bichne gej baidagaa mon uu? geh yumuu....  :D

Offline zolkoo

  • Гацуурхан
  • *
  • Posts: 11
NA-3 Zolkoo
« Reply #7 on: 2009.05.05 01:10 »
bagshaa bi hicheel deer eroosoo yaidaggui shdee AJ-iin Zoloo baihaa. hehehe   :D
« Last Edit: 2012.08.13 16:36 by serdaram »
z.zoljargal

Offline zolkoo

  • Гацуурхан
  • *
  • Posts: 11
NA-3 Zolkoo
« Reply #8 on: 2009.05.10 01:22 »
Миний хэрэглээ  \

Хүн бүхэн л сайн чанарын хүнс, бараа бүтээгдэхүүн хэрэглэхийг боддог. Хүмүүс ер нь үнэтэй юм авах сонирхолтой байдаг. Үнэтэй юм бүхэн чанартай байдаггүй. Хүмүүс  өөрсдийн цалин хөлс болон амжиргааны түвшингээсээ хамааран хэрэглээ нь гарч ирдэг. Ихэвчлэн хэрэглээ нь амжиргаанаас л хамаардаг байхаа. Миний хэрэглээ ч бас манай гэр бүлийн амжиргаа болон надад өгч байгаа мөнгөний хэмжээнээс шалтгаалаад өөрт яг л одоо хэрэгтэй байгаа хэрэглээгээ хангадаг. Хүмүүс хүнсний дэлгүүрт ороод үнийн нь анзааралгүй шууд л сагсанд хийгээд худалдагчийн хэлсэн үнийн нь хэлээд тэрийг нь анзааралгүй мөнгөө төлөөд гардаг.
Харин би маш харамч юмуу хаашаа юм бү мэд. Гэрийн гадаа байдаг хүнсний дэлгүүрээс юм авах гэж бараг бүх дэлгүүр орж үнэ ханшийг  нь судалж байж авдаг. Яагаад гэхээр гадаа байдаг дэлгүүрүүд хоорондоо үнийн ялгаа маш их байдаг болохоор л би тэгж явдаг. Заримдаа  ээж аавын өгсөн мөнгөнөөс нь илүү мөнгө унагаах гэж бүх дэлгүүрээр явах үе байдаг л даа. Миний хэрэглээ бол янз бүр байдаг л даа. Мөнгөнд баригдаад өөрийн хүүсэн зүйлээ авч чадахгүй байх үе байдаг л даа заримдаа мөнгө байнга л орж гарч байдаг болохоор хүссэн зүйлээ шууд л авдаг. Миний хүсний хэрэглээ бол ихэвчлэн алиманд үрэгдэж дуусдаг л даа. Би их үрэлгэн зантай.  Хүнсний бүтээгдэхүүнийг хүнсний зах  гараад нэг сарын хүнсээ бөөндөөд авчдаг. Манай хүнсний хэрэглээ бол чанартай бусад айлуудтай адил энгийн хэрэглээтэй л дээ.Бараа бүтээгдэхүүний хэрэглээг бол чухал авч үздэг л дээ. Өмсөх хувцасаа чанартай удаан эдэлгээтэйг авдаг.  хүмүүсийн нүдэнд ч аятайхан харагдахыг өөртөө ч сэтгэл хангалуун явдаг. Удаан эдэлгээтэй гээд нэг хувцасаа олон жил өмсөөд байхгүй л дээ.
Би аль болох ходоодондоо хийхээс илүү өөртөө наалдах юм авах нь илүү байдаг. Гоё сайхан амттай, тансаг юм идээд би өөрчлөгдөх биш гэж боддог юм. Би өөрөөсөө идэх зүйлээ хармалдаг. Тэрийг идсэнээрээ би хэвээрээ л байна.  Хүмүүс гайхдаг ч бусад хүмүүст хоолоо хармалаад  суугаад байдаггүй л дээ. Харин өөрийн ганц дуртай алимнаас бол хааяа л татгалздаг, шаардлагатай үед. Би их тансаг хэрэглээтэй байхыг хичээдэг ч тэглээ гээд надад ямар ашигтай юм бэ? би хүмүүст өөрийгөө тансаг харагдуулахын тулд хамаг байдаг мөнгөө үрэх хэрэг гарна. Зөвхөн надад л болж л байвал хамаагүй. Би 300₮-р боодол авдаг бол хүмүүсийн хажууд 2500₮-р савтай mentos авах уу? Уул нь mentos нь хүний нүдэнд гоё харагддаг ч гэсэн угтаа бол dirol-оос ялгагдах зүйл огт байхгүй.
« Last Edit: 2012.08.13 16:37 by serdaram »
z.zoljargal