Миний өнгөрүүлсэн 3 жил
Нэг л мэдэхэд 3 жил өнгөрчээ. Ёстой л юу болоод өнгөрчихвөө. Хамгийн анх 1-р курсд орж ирж байхад бүх л юм шинэхэн байлаа. Тэр үед би ингэж бодож байсан. Одоо бүх зүйл шинээр эхэлж байгаа болохоор одоо бүгдийг шинээр эмх цэгцтэй эхэлж оюутан насыг ч үр бүтээлтэй өнгөрүүлнэ дээ гэсэн бодол миний толгойноос байнга уяагдаж байсан юм. Хичээлдээ шамдан суралцаж онц сурлагатай оюутан болно гэж, өмнөө зорилго тавин энэ эрдмийн их өргөөнд хөл тавьж билээ. Ер бүх л оюутнууд ийм зорилго тавидаг л байх. Тэдгээрээс зарим нь зорилгодоо хүрч, бусад нь зорилгоо бага зэрэг мартагнан өөр зүйлд анхаарал нь хандаад явж байгааг үгүйсгэхгүй юм. Миний өнгөрүүлсэн 3 жил бол үр өгөөжтэй, их зүйлд суралцаж, их ч юмыг ухаарч, олон ч найз нөхөдтэй болсон. . Хэдийгээр би захирлын нэрэмжит хуудсанд бичигдэх хэмжээний онц сурч чадаагүй ч энэ 3 жилд сурах гэж юуг хэлдэг, хүнтэй хэрхэн найз нөхөд болж явах, хүмүүстэй харилцаж сурах, харилцааны ур чадвартай болж, өөрийгөө нээн илрүүлж бусдад танигдах гэх зэрэгт суралцаж чадсанаараа би өөртөө онц оюутан юмаа. Хамгийн түрүүнд өөрийгөө таньж мэдэж надад юу тохирох, тохирохгүй гэдгийг мэдсэнээр би өөрийгөө цаашдаа хэрхэн авч явах харагданаа.Нийгмийн ажлын мэргэжлийг сонгосноороо хүнтэй хэрхэн ажиллах талаар ойлголттой болсон.
Энэ 3 жилийн турш үзэж байгаа хичээлээс шалтгаалан үзэл бодол, чиглэл маань илүү хүн талруугаа хандсан байдалтай болжээ. Анх 1-р курсд байхдаа зүгээр л нэг хүний хэрэгцээг нь хангаж өгөөд л ажлын өрөөндөө сууж байх талаар боддог байсан бол одоо миний бодол, сэтгэл зүрх минь шал өөр газарт зогсох болжээ. Хүн талруугаа хандсан , чиглэсэн гэдэг нь тухайн хүнд шаардлагатай үйлчилгээг нь хүргэнэ. Энэ нь тухайн үйлчилгээг хүргэхдээ энэ хүнд яаж энэ үйлчилгээг хүргэж, сэтгэл ханамж ямар хэмжээнд байгааг тодорхойлон дутагдаад байгаа зүйлийг нь олж харсанаар тухайн хүнийг өмнөх хэцүү байсан үеээс нь бүр мөсөн салгаж хүнд үерүү орохоос нь сэргийлнэ. Одоо үндсэн сэдэврүүгээ орий. Оюутнуудын дунд зохиогдож буй тэмцээн уралдаанд оролцож идэвхитэй байхийг бодож хоёр удаа урлагийн үзлэгт орж байсан. Би бүжиглэх авъяас муу мөртлөө дандаа л бүжигт нь ороод явж байдаг. Тэгээд л бөөн онигоонд орно доо. Ахиж бүжгын төрөлд нь оролцохгүй гэж бодож байгаа.
Спортын төрлийн тэмцээн уралдаанд нэг ч орж үзээгүй бүр очиж хөгжөөн дэмжиж ч үзээгүй. Дараа жил төгсөх жил болохоор сургуулийн хэмжээнд явагдаж байгаа бүхий л үйл ажиллгаа, тэмцээн уралдаанд орно гэж бодож байгаа. Харин спортын тэмцээн уралдааныг очиж үзэж, хөгжөөн дэмжинээ.энэ 3 жилийн хугацааг дүгнэхэд < би өөрийгөө нээж сурсан явдал юм> би өөрийгөө ямар зан байдалтай, өөрийгөө бусдад хэрхэн ойлгуулдаг бас ямар байдлаар ойлгогддог байсан гэх мэт зүйлүүдийг мэддэггүй байсан, харин энэ мэргэжлийг сурч байгаагаар би өөрийгөө олж авч байна. Би өөрийгөө илүү мэдэхийн тулд шамдан суралцах болноо. Миний хувьд эдгээр жилүүд минь хамгийн сайхан дурсамжтай, хөгжөөнтэй, адал явдалтай жилүүд минь зураг болон сэтгэлд үүрд мөнхрөн үлдэж байна.