Author Topic: NA3 Ariunjargal essay  (Read 20914 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline jagana

  • Posts: 8
NA3 Ariunjargal essay
« on: 2009.04.29 21:23 »
Миний карьерийн дээд хязгаар

Миний бие одоо Нийгмийн ажил мэргэжлээр суралцаад 3 жил өнгөрөх гэж байна. Энэ хугацаанд мэргэжлээрээ бахархах, шантрах тохиолдол зөндөө л гарлаа. Энэхүү мэргэжлээ “Нийгмийн ажил мэргэжлийн бакалавр зэрэгтэй байвал цаашаа Америк, Европын улсуудад үргэлжлүүлэн сурах боломж өндөр байдаг” гэсэн эгчийнхээ үгээр анх сонирхох болсон ч одоогийн ангид орсондоо баяртай байдаг. Бусад оюутнуудын л адил мэргэжлийн тодорхой ойлголтгүй байсан ч суралцаж байх хугацаандаа улам татагдаж, ирээдүйдээ ч энэ чиглэлээрээ ажиллана гэж бодох болсон. Нарийн хэлбэл сургуулиа төгсөн хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагад ажиллан хөрөнгө болон туршлага хуримтлуулан, өөрийн гэсэн төрийн бус байгууллага байгуулна гэж боддог. Энэхүү байгууллага маань эцэг эхийн хайр халамжаас тусгаарлагдсан, гэр оронгүй хүүхдүүдийн өөрийгөө хөгжүүлэх бүхий л орчин бүрдүүлж чадсан, тэдний мөрөөдлийн газар байгаасай гэж хүсдэг. Өөрөө би зурах их сонирхолтой л доо. Зураг зурж байх тэрхэн мөчид бүхий л санаа зовоосон асуудлыг мартаж сэтгэлийн баясал авч чаддаг юм.
Миний зурсан зургийг үзэх хүмүүст ч мөн сэтгэлийн баясал, хоромхон тайвшрал өгч чадаж байвал зураг зурахын хэрэг гарч буй хэрэг. Тэрхүү урам баяслаар дүүрэн зургаараа байгууллагаа чимнэ гэж боддог. Энэ миний хүсч буй хамгийн том мөрөөдөл юм. Зургуудаар минь чимэглэгдсэн тэр бяцхан мөрөөдлийн оронд хүүхдүүд өсч торниж буйг харах нь миний каррьерийн дээд хязгаар гэж бодож байна.
« Last Edit: 2013.03.05 12:37 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: NA3 Ariunjargal essay
« Reply #1 on: 2009.04.30 16:40 »
Би яагаад?

Яагаад гэсэн асуулт өдөр болгон л намайг дайрж ирдэг. Хэд байх нь тухайн өдөр болгон өөр. Яагаад би сэрүүлгээ сонсолгүй унтчихваа?, яагаад би даалгавраа мартчихав?, яагаад утсаа орхичихсон бэ?, яагаад амлалтаа мартчихваа?
..... Яагаад яагаадаар дүүрэн. Хааяа хэт эрт хөгшрөл явагдаад байна уу гэж боддог шүү. Ихэнхдээ л мартчихдаг. Мартамхайгаасаа болоод цагаа барьж чадахгүй тохиолдол ч гардаг. Цагаа барьж чадахгүй гэснээс нэгэн инээдтэй үг саначихлаа. “Монголчууд Япончууд 2 цагаа барьж чаддаггүй юм гэнэ. Монголчууд болзсон цагаасаа зоолттой 10с дээш минут хоцордог, харин Япончууд 10 минутын өмнө гэхэд ирчихсэн байдаг гэнэ.” Бодоод үзэхэд үнэн шүү. 10 жилээсээ хойш найзалсан нэг найз маань хоцролтын мастер гэхэд болно доо. Болзсон цагаасаа зоолттой 1 цаг 30 минут хоцордог. Сүүлдээ бүр уулзах цагаа 1 цагийн өмнө хэлдэг болсон. Тэгсэн ч 1 цагт уулзах байснаа 12 гэж хэлээд байхад 2 гэж ирдэг юм даа. Жинхэнээсээ 12 цагт уулзах байсан бол 2 цаг хүлээх байж л дээ.
Найзууд дундаа хамгийн тайван, цаг барьдаггүй Т маань сарын өмнө Япон улсад суралцахаар болж цагийг яс баримталдаг газар луу явсан юм. Үүнээс хойш бүгд л цагаа бариад 1 хүн ч хоцрохгүй байх гэтэл бидний нэг нь л цагтаа бусад 4 нь доод тал нь 1 цаг хоцорч ирдэг юм даа. Тэрхэн үедээ бүгдээрээ Т-гийн халдварыг авчихжээ гэж хошигнож байсан ч энэ хэвээрээ байгаад байвал тэр оньгооны эзэд болж таарна. Энэ байдлаас яаж ийж байгаад гарах хэрэгтэй. Одоохондоо цаг бариагүйгээс шууд хохирол авах нь бага ч төгсөөд амьдралд гарахад намайг хэн ч хүлээхгүй шүү дээ. Бид амьдралынхаа 1/3%-ийг унтаж өнгөрүүлдэг. Үлдсэн жаахан хугацаандаа цагаа баримтлахгүй бол юу ч амжихгүй. Энэхүү эссэг бичиж байхдаа алтан цагаа анзааралгүй өнгөрөөхөөс өмнө өөрийн муу зуршлаа засч нэгээр ч болов “яагаад?” гэсэн асуултаа багасгах хэрэгтэй гэдгээ улам ихээр ойлголоо.
« Last Edit: 2013.03.05 12:38 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: NA3 Ariunjargal essay
« Reply #2 on: 2009.05.03 18:36 »
Би ямар мэргэжилтэй болох вэ?

10 жилд байхад л энэ талаар их боддог байж. Хүсэл сонирхлоо дагах уу?, Чаддаг зүйлээ сонгох уу? Ирээдүйд хэрэгцээтэй мэргэжлээ сонгох уу? Гээд л. Хүсэл сонирхлоо дагасан бол би хөгжим, урлаг талдаа сонголт хийх байсан байх. Чаддагаа гэвэл хэлний чиглэлээр явах байсан. Нийгмийн ажил мэргэжил нь миний хувьд ирээдүйнхээ төлөө хийсэн сонголт гэж боддог. Хэдийгээр анх орохдоо өнгөцхөн ойлголттой байсан ч цагийн аясаар улам ихээр сонирхох болж, бусдын төлөө өөрийгөө зориулж чадах сонголт хийсэндээ бахархах болсон. Жил ирэх тусам эрэлт хэрэгцээ нь нэмэгдэж энэ мэргэжлээрээ ажиллах урам зориг ч орох болсон. Гэхдээ би хувирамтгай болоод тэр үү сая нэг хэсэг “хэрвээ би өөр сонголт хийгээд тэрнийхээ төлөө зүтгэсэн бол.” Гэсэн бодолд автах болсон. Энэ мэргэжлээрээ хүүхдийн төлөө ажиллана, 2 дахь Кристина Нобль болно гэх мэтээр их мөрөөддөг хэрнээ шүү. Магадгүй намрын дадлага нөлөөлсөн байж болно. Бодит байдал миний төсөөлж байснаас хүнд байсан. Өөрийнхөө ч асуудлыг шийдэж чадахгүй байж бусдын асуудлыг тодорхойлоод өөрчилж чадна гэж үү.....
“ Аливаа зүйлийн дунд шатанд хүрэхээр анхан шатанд байсан үеээсээ илүү тухайн зүйл нь хүнд хэцүү санагддаг” гэсэн үгийг нэгэн лекцээр сонсож байсан. Энэ үүднээс үзвэл 3 жил сураад тодорхой ойлголт, мэдлэгтэй болсон болохоор өөрт тохирохгүй хүнд санагдсан болов уу. Гэлээ гэхдээ ямар ч ажил мэргэжил хүнд хэцүү байдаг учраас эндээс шантраад өөр мэргэжил сонгохгүй ээ. Дахиад л адилхан байдалд орно. Миний хувьд хажуугаар нь өөртөө амралт болохоор “ажил”-ыг давхар хийж байвал шантрахгүй байх гэж бодох болсон. Магадгүй сайн мэргэжилтэн болоод ажлаасаа сэтгэл ханамж авдаг болж ч болно. Нэг удаа шантарсан, дахиад хэд ч шантарч болно. Гэхдээ зорилгоосоо ухрахгүй гэдэгтээ бат итгэлтэй байна. Дараа жил төгсөөд давхар мэргэжлээр сурч ч магадгүй, энэ мэргэжлээр ажиллаж ч магадгүй. Хэдий хугацааны дараа болохыг мэдэхгүй ч 1 хүний төлөө ч болов мэргэжлийн үүднээс үр дүнтэй тусламж үзүүлж өөрийнхөө өмнө нүүр улайрхааргүй амьдрахыг хүсч байна.
« Last Edit: 2013.03.05 12:39 by serdaram »

Offline Selenge

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 41
(No subject)
« Reply #3 on: 2009.05.03 22:44 »
hey jagana chi neeree tsagaa barij surah heregtei shuu kkkkk. Taniig huleeseer baigaad bi neg l odor hogshiroh bhdaa :D . Za za ter marzagnal ch yahav hoorhon l bichsen bn shdee. Chinii kareriin deed hyazgaar chini minii ogt tosoolj bgaagui zuil bnaa bodood bhnee sonirholtoi yumaa. Amjilt :P

Offline jagana

  • Posts: 8
gg
« Reply #4 on: 2009.05.03 23:30 »
Нийгмийн Технологийн Сургууль

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн “Нийгмийн Технологийн Сургууль”-д ороод хэдийнээ 3 жил өнгөрсөн байна. 3 өвөл даарсан байна даа. Манай сургуулийн ангиуд онцгой гэмээр хүйтэн байдаг. Бусад сургуулийн ангид орохоор гайгүй л байдаг атал энд бол өвөл курткагүй суухын аргагүй.Анги руу уралдаж ороод л паарны дэргэдэх суудлуудыг булаацалдана.
Лекц түр завсарлахаар паараа нэг тэвэрч авна, семинарын цагаар бол бүр байнгын бариастай. Тэгсэн атлаа хэзээ ч гомдол гаргаж байгаагүй. Даарч суухыг хүсээгүй хэрнээ болиулая гэж оролдож ч байгаагүй. За энэ ч яах вэ. Анх би Их Сургуульд ороход бие даалтыг цагт нь өгөхгүй бол авахгүй, өгч чадахгүй бол дүн гарахгүй, семинараа байнга бэдэхгүй бол идэвхийн оноо авч чадахгүй, хоцорбол оруулахгүй, орохгүй бол ирцийн оноо авч чадахгүй гэж бодон таслахгүй, үнэхээр идэвхитэй байдаг байсан. 15, 16-р 7 хоног гэхэд бүх юмаа дуусгачихсан санаа амар дүн гарахаа л хүлээдэг байсан даа.
Харин одоо бол бараг л нөгөө санаа амар байдаг байсан өдрүүдээрээ бие даалтуудаа бөөгнүүлж сууна. Магадгүй Их Сургууль нь бодож байсан шиг хатуу биш байсан нь нөлөөлсөн байх. Бие даалтаа цагт нь өгсөн хүүхэд, сүүлийн 7 хоногт бөөгнүүлж өгсөн хүүхэд 2-ын дүн адилхан гарч, үргэлж тасалдаг, семинараа бэлддэггүй байсан хүүхдийн дүн надаас 4,5хан оноогоор бага, бүр илүү гарах ч тохиолдол байдаг байсан. Багшаасаа асуух зориг байхгүй, учрыг нь ч олохгүй энэ байдалтай эвлэрч нэг л мэдэхэд өөрөө хоцордог, тасалдаг, бие даалтаа цагт нь өгдөггүй оюутан болчихсон.1хэн жилийн дараа төгсөх болчихлоо. Хүн нэг бол ахиж, нэг бол буурдаг хойно энэ хэсэг хугацааг уналтын үеэ гэж бодон цаашаа ахихын төлөө хичээнэ.
« Last Edit: 2013.03.05 12:55 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
(No subject)
« Reply #5 on: 2009.05.04 12:26 »
Yneniig bichjee. Ene sanaagaa tsaash delgeryyleed, herev yynees garch boloh chinii medeh arga zam, huvilbar baina uu? geed olon asuudal ene essaynd dutuu baina. Yag l amttai hol hed halbagadaad butsaagaad huraalguulchihsan shig sanagdaj baina. Delgeryyleerei!

Offline jagana

  • Posts: 8
(No subject)
« Reply #6 on: 2009.05.07 03:56 »
za bagsha zovlogoo ogsond bayarlalaa. huuhduudiin essayg neg negengui unshij bna geheer goy sanagdaj bna

Offline jagana

  • Posts: 8
gg
« Reply #7 on: 2009.05.07 03:58 »
Цалин
Би ер нь ихэнхдээ орчуулагчийн ажил хийж байсан. Бодоод байхнээ дандаа танилын нүүрээр хийж байсан байна лээ. Анх 8р ангиа төгсөн, зуны амралтаараа эгчийнхээ ажилд орчуулагчийн ажил хийж байсан. Дарга нь ажиллуулах санал тавьсан ч танилынхаа ачаар орсон болж таарна. Цагийн 500 төгрөгийн цалинтай өдөрт 6 цаг, 7 хоногийн 5 өдөр ажиллаж байсан юм. Анхны ажил учраас цалингийн хэмжээнээс үл хамааран их хичээж, тэр хэмжээгээрээ цалин авах өдрийг тэсэн ядан хүлээдэг байлаа. Өөрийн хэрэгцээтэй зүйлээ авч, ээждээ жаахан мөнгө өгөх нь миний ажиллах эрч хүчийг сэлбэж өгдөг байсан. Дараагийн орчуулагчийн ажлаа мөн л эгчийн танилын аялал жуулчлалын компанид хийсэн. 1 жил хагасын өмнө буюу 2р курсын эхний семистрээс 2 семистрийн дунд хүртэл хичээлийн хажуугаар хийж байсан юм. Монголын сонин хэвлэлд гарсан Сүмогийн талаарх нийтлэлийг орчуулдаг ажил бөгөөд цалин нь дэндүү бага байж билээ. Уул нь намайг төгстөл ажиллуулж үндсэн ажилтнаа болгох байсан ч цалингаас болоод больчихсон гэхэд болно доо. Тэгээд ч миний мэргэжлийн ажил биш байсан учраас тэр.
Энэ жилийн хувьд саяхныг хүртэл найзынхаа ангийн хүүхдүүдийн орчуулгын ажлыг хийлээ. 2 дахин үнэтэй үнэлсэн ч гологдохооргүй орчуулга болохыг мэдсэн бол арай илүү үнэрхдэг байж дээ гэж харамссан шүү. Гэхдээ энэ бүгд надад их туршлага өгч байгаа учраас уул нь харамсаад байх шаардлагагүй. Их Сургуульд орох зуны амралтаараа нөгөө л эгчийнхээ урилгаар Япон улс руу явж хийсэн ажил маань зөөгч байсан. Хамт олон нь шаардлага өндөртэй ч нөхөрсөг дулаахан уур амьсгалтай, ажиллах орчин нь ч цэвэр байсан учраас надад бол үйлчлүүлэгчидтэй харьцахаас өөр үед бэрхшээл гарч байгаагүй. Их хүнтэй үед захиалгаа мартчихна, тооцоог буруу бодно, аяга хагална гээд зөндөө л алдаа гаргаж байж билээ. Гэхдээ үйлчлүүлэгчийн дэргэд биш, гал тогоондоо хагалсан л даа. Харин ямар азаар үйлчлүүлэгчийн өвөр дээр юм уу ширээн дээр уух юмыг нь асгаж байгаагүй юм бол доо.
Бүтэн сар гүрийж авах цалин маань дунджаар 500.000 төгрөг болдог. Бүтэн сар ч гэж дээ, би 7 хоногт ихдээ л 4 өдөр, ихдээ л өдөрт 6 цаг ажилладаг байсан. Цагийн хөлс 750 иен, туршилтын хугацаа дуусахад 800 иен болно. Өдийг хүртэл хийж байсан ажлуудаас хамгийн өндөр цалинтай нь байсан бөгөөд зуны амралтаараа замын зардал, 1р курсын сургалтын төлбөрөө хийгээд ирсэн шүү. Мэдээж Японы өртөг өндөр болоод тэр л дээ. Гэсэн ч Монголд хичээлийн хажуугаар, мөн зуны амралтаар ажиллаад сургалтын төлбөрөө хийж чадахаар цагийн ажил олшроосой гэж боддог. Цалингий доод хэмжээ 108.00 төгрөг байгаа өнөө үед энэ нь боломжгүй ч ядаж гэртээ нэмэр болохоор, өөрийн хэрэгцээгээ хангах хэмжээний цалин цагийн ажил байвал оюутны хувьд ч чөлөөт цагаа зөв өнгөрүүлэхэд ашигтай шүү дээ.
« Last Edit: 2013.03.05 12:57 by serdaram »

Offline Selenge

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 41
(No subject)
« Reply #8 on: 2009.05.07 04:06 »
Wow chi ch ajil hiihiig uzuulj ogdog bsan bn shuu. Bi odoo tegsen chini yu ve shaal zalhuu naasan. Humuus ajil hiij mongo olj amidrald suraltsaj bhad bi yugaa ch medehgui teneg hun ene jil ajil hiine geel bayarlaad hoorood guigeed baidag ajildaa tentsehgui gologdoh yum bn ldaa kkkk. Hoorhii muu Selengee ene zun amidraliin amtiig medreh ni bn shdee  :D

Offline zolkoo

  • Гацуурхан
  • *
  • Posts: 11
NA-3 Zolkoo
« Reply #9 on: 2009.05.10 01:28 »
minii nz neere tsag barimtlah tal deer muu shuu. tsag bol alt bolohoor tsagiig zaabal barij surah heregtei shuu. amjilt
z.zoljargal