Залуучуудаа, оюутнуудаа. Урьдын бидний өөр өөрсдийн мөрөөдөл зоилгодоо хөтлөгдөн хувь тавилангаа даган мөр мөрөөрөө алхаж явдаг цаг нэгэнт үгүй болжээ. Монгол улсын их хурлын намрын чуулган дээр ерөнхий сайдын хэлсэн нь:” “урьд нь хамтарч ажиллах тухай огт төсөөлдөггүй байсан өрсөлдөгч нэг ширээнд сууж жлс үндэстнийхээ нийтлэг эрх ашгийн ашиг сонирхлын төлөө харилцан ярилцдаг бас шийдвэр гаргаж яаддаг боллоо”хэмээсэн нь Залуучууд бидэнд ч хамаатай болохоор эх орны ирээдүй болсон залуучууд бидэнд ямар нэгэн дохио өгч байна шүү.монгол оронд ардчиллын салхи хүү татан орж ирснээс хойш даруй арван хэдэн жил өнгөрөөд байна. Энэ салхины зад татсан тэр эрх чөлөө,үзэл бодолын чөлөөт голдирлоор бид ч бас дэлхий нийттэй хамт нэгэн зүгт урсаж эхэллээ. Бид хамгийн сүүлд үү? Эсвэл захад урсах ёстой юу? Би хувьдаа мөн нийгэм маань үгүй гэдгийг шаардаж байна. Зөв,үнэтэй,хэрэгцээтэй агууламж ихтэй мэдээллийг цаг тухайд нь хүнд хүргэж чадвал алт өгснөөс ч илүү үнэтэй байх болов уу? Магадгүй түүнээс ч үнэтэй байх юм билүү мэдээллийн төлөө урьд өмнө ч, одоо ч ирээдүйд ч уралдаж байлдаж булаалдаж олж авч өөрийн болгохын төлөө хичнээн тэмцэж байлаа. Тохиолдлын хүчин зүйлээс хараат бус хөгжлийн хамгийн тогтвортой суурь бол сайн боловсрол гэж шинэ үеийнхэн үзэж байна. Тиймээ бид боловсролоороо хүнтэй өрсөлдөж чаддаг болсон цагт бид хөгжлөөрөө бусадтай өрсөлдөх болно. Тэгвэл сайн боловсрол гэж юу юм бэ?5 их сургууль төгссөнийг хэлэх үү? Гадаадад мастер хамгаалсаныг хэлэх үү? Магадгүй тийм байх. Би КТМС-ийг төгссөн би дээд боловсролтой тэгээд бол оо юу? Үгүй ээ, байнга өсөн нэмэгдэж, хөгжиж, дахиад шинэ орон зай,шинэ мэдээлэл мэдэхгүй зүйл рүү тэмүүлж байдаг тэр оюуны өргөн хэрэгцээг боловсрол боловсруулан гаргагчийг боловсролтой хүн гэж би хувьдаа үзэж байна. Та бүгд мэдлэгтэй, боловсролтой, мэдээлэлтэй бол нийгэм хөгжих, эдийн засаг хөгжих ,хүн хөгжих тэр оньс мултарч тасралтгүй зогсолтгүй их хөгжлийн хүрд эргэх болно. Мэдэхгүй зүйлээ мэддэг юм шиг царайлдаг ёс суртахууны багаа авч хаяцгаая,мэддэгээсээ асууя,худалдаж авъя харин ч бодит үр дүн гарна. Би мэднэ,чи мэднэ хамтран ажиллахад бэрхшээл арилна. Хоёулаа нийлээд дахиад мэднэ. Зөв мэдээддээс бүх юм эхэлнэ. Энэ эхлэлээс цааш боловсрол руу,хөгжил рүү нүүцгээе.