Author Topic: medehed ilyydehgyi tyyh  (Read 28066 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
medehed ilyydehgyi tyyh
« on: 2009.04.29 19:58 »
Түүнийг Жорж Карл гэдэг бөгөөд Америкийн Нью-Йорк хотод 1946.06.29-нд төржээ.Түүний эх нь гудамжны архичин байсан бөгөөд Карлыг төрүүлээд нас баржээ.Тэрээр мэдээж эцгийнхээ тухай мэддэггүй байж.Түүнийг 3 настайд нь Хонконгийн нэгэн залуу гэр бүл үрчлэн авч Хонконг дагуулж явжээ.Карлын шинэ гэр бүлийн амьдрал удаан үргэлжилсэнгүй.Түүнийг 10 настайд нь эцэг эх нь машины осолд орж нас барж,харин Карл Хонконгийн асрамжийн газар очиж амьдрах болов.Түүнд ийм амьдрал маш хэцүү байлаа.Тэрээр 15 настайдаа асрамжийн газраас зугтаж гудамжинд амьдрах болжээ.Карл ядуу амьдрал гэдгийг яс махандаа шингэтэл ойлгожээ.Тэрээр 17 настайдаа өмссөн зүүсэн уранхай ноорхой хувцсаа шатааж шинэ хүн болохоор шийджээ.Ингээд 18 настайдаа хэвлэлийн үйлдвэрт ажилд орж сард 120 долларын цалин авдаг байв. Анхны цалингаа аваад шууд данс нээлгэж сар бүрийн цалингаасаа мөнгө хийдэг болжээ.Карл шөнө харих гэр оронгүй байсан болохоор шөнөжингөө ажлынхаа байрны дээвэр дээр сууж ном уншдаг байжээ.Тэрээр хожим нь дурсахдаа "миний хамгийн аз жаргалтай үе бол ажлаа тараад байшингийн дээвэр дээр ном уншчихаад 3 цаг унтаад босоход дөнгөж гэгээ орж нэг сайхан эвшээгээд ажилдаа явдаг байсансан.Яагаад гэвэл би өглөө эрт босох тусам зорьсон зорилгодоо алхам алхамаар ойртож байгаа нь надад хамгийн жаргалтай байдагсан".гэжээ.Карл 20 нас хүрээд өөрийгөө улам хөгжүүлэх ёстой хэмээн бодож дээд сургуульд орохоор шийджээ.Хонконгийн их сургуульд орно гэдэг маш хэцүү бөгөөд зөвхөн баячуудын хүүхдүүд л сурах боломжтой байлаа.Харин Карл Хонконгийн их сургуульд шалгалт өгч хамгийн өндөр оноо авч үл хөдлөх хөрөнгө зохицуулалтын ангид элсэн орж 26 настайдаа сургуулиа төгсжээ.Тэрээр төгссөн даруйдаа бизнес эрхэлхээр шийдэж өөрийн цуглуулсан мөнгөөрөө Америк явж жижиг газар худалдан авч Хонконгид ирж газрын лицензээ зарав.Энэ маягаар Карл 2 жил ажилласаны эцэст Хонконгийн "Азийн харш" гэдэг дампуурсан зочид буудал худалдан авч түүнийг нэг жилийн дотор Азийн хамгийн шилдэг зочид буудлын нэг болгосон бөгөөд маш өндөр үнээр заржээ.Үүний дараа Америкт 5,Хятадад 3,Францад 3,нийт 11 дампуурсан зочид буудал худалдан авч 3 жилийн дотор хэвийн үйл ажиллагаанд нь оруулж заржээ.Тэгээд олсон бүх мөнгөө 20 компани болон, өөрийн зарсан зочид буудлууддаа хөрөнгө оруулжээ. Харин Карл өөрийгөө дахин хөгжүүлэхийн тулд суралцсан бөгөөд 2003 оны Америкын нэгэн сэтгүүлд Оксфордын их сургуулийн шилдэг оюутан болсон гэж мэдээлсэн байна.Тэрээр сэтгүүлд өгсөн ярилцлагадаа"Хүн хэдийн чинээ хөдөлмөрлөнө,төдийн чинээ жаргана.Хүн өөрөө өөрийнхөө хувь тавиланг өөрөө л зохиодог"гэж хэлсэн байна.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: medehed ilyydehgyi tyyh
« Reply #1 on: 2009.04.29 20:22 »
Залуучуудаа, оюутнуудаа. Урьдын бидний өөр өөрсдийн мөрөөдөл зоилгодоо хөтлөгдөн хувь тавилангаа даган мөр мөрөөрөө алхаж явдаг цаг нэгэнт үгүй болжээ. Монгол улсын их хурлын намрын чуулган дээр ерөнхий сайдын хэлсэн нь:” “урьд нь хамтарч ажиллах тухай огт төсөөлдөггүй байсан өрсөлдөгч нэг ширээнд сууж жлс үндэстнийхээ нийтлэг эрх ашгийн ашиг сонирхлын төлөө харилцан ярилцдаг бас шийдвэр гаргаж яаддаг боллоо”хэмээсэн нь Залуучууд бидэнд ч хамаатай болохоор эх орны ирээдүй болсон залуучууд бидэнд ямар нэгэн дохио өгч байна шүү.монгол оронд ардчиллын салхи хүү татан орж ирснээс хойш даруй арван хэдэн жил өнгөрөөд байна. Энэ салхины зад татсан тэр эрх чөлөө,үзэл бодолын чөлөөт голдирлоор бид ч бас дэлхий нийттэй хамт нэгэн зүгт урсаж эхэллээ. Бид хамгийн сүүлд үү? Эсвэл захад урсах ёстой юу? Би хувьдаа мөн нийгэм маань үгүй гэдгийг шаардаж байна. Зөв,үнэтэй,хэрэгцээтэй агууламж ихтэй мэдээллийг цаг тухайд нь хүнд хүргэж чадвал алт өгснөөс ч илүү үнэтэй байх болов уу? Магадгүй түүнээс ч үнэтэй байх юм билүү мэдээллийн төлөө урьд өмнө ч, одоо ч ирээдүйд ч уралдаж байлдаж булаалдаж олж авч өөрийн болгохын төлөө хичнээн тэмцэж байлаа. Тохиолдлын хүчин зүйлээс хараат бус хөгжлийн хамгийн тогтвортой суурь бол сайн боловсрол гэж шинэ үеийнхэн үзэж байна. Тиймээ бид боловсролоороо хүнтэй өрсөлдөж чаддаг болсон цагт бид хөгжлөөрөө бусадтай өрсөлдөх болно. Тэгвэл сайн боловсрол гэж юу юм бэ?5 их сургууль төгссөнийг хэлэх үү? Гадаадад мастер хамгаалсаныг хэлэх үү? Магадгүй тийм байх. Би КТМС-ийг төгссөн би дээд боловсролтой тэгээд бол оо юу? Үгүй ээ, байнга өсөн нэмэгдэж, хөгжиж, дахиад шинэ орон зай,шинэ мэдээлэл мэдэхгүй зүйл рүү тэмүүлж байдаг тэр оюуны өргөн хэрэгцээг боловсрол боловсруулан гаргагчийг боловсролтой хүн гэж би хувьдаа үзэж байна. Та бүгд мэдлэгтэй, боловсролтой, мэдээлэлтэй бол нийгэм хөгжих, эдийн засаг хөгжих ,хүн хөгжих тэр оньс мултарч тасралтгүй зогсолтгүй их хөгжлийн хүрд эргэх болно. Мэдэхгүй зүйлээ мэддэг юм шиг царайлдаг ёс суртахууны багаа авч хаяцгаая,мэддэгээсээ асууя,худалдаж авъя харин ч бодит үр дүн гарна. Би мэднэ,чи мэднэ хамтран ажиллахад бэрхшээл арилна. Хоёулаа нийлээд дахиад мэднэ. Зөв мэдээддээс бүх юм эхэлнэ. Энэ эхлэлээс цааш боловсрол руу,хөгжил рүү нүүцгээе.

Offline enkhbat_777

  • Posts: 48
Re: medehed ilyydehgyi tyyh
« Reply #2 on: 2009.11.02 16:35 »
Bayrlalaa bagshaa ih goy tuuh bna. tiim shuu. hooson medemhiirehiin orond bugdeereen niileed medwel bugded ni hurteemjtei bur iluug medne.Ta Will Smith-iin togloson "Az jargaliin ereld(Persude Happyness)" uzsen uu ih goy kino. Negen er buh zuilee aldahiin dawaan deer tulj bur huuteigeen hamt gudamjind hurtel honoj baij zorisondoo hurdeg tuhai gardag. Jinhene hunii amidralaas sedwelsen kino.

Offline Batpurev

  • Posts: 11
(No subject)
« Reply #3 on: 2009.11.05 20:21 »
Багшийн бичсэнийг уншаад хэлэх дуртай үгнээсээ хэлмээр санагдлаа. Би байнга хэлдэгдээ "Сайхан амьдралын утга учир хүний сэтгэлд оршино. Харин түүнийг зангидах зангилаа нь ХӨДӨЛМӨР байх болно" Уншиж байгаа бүх хүнд хэлчий.  :D
I Love Mongolia

Offline zandra

  • Posts: 26
(No subject)
« Reply #4 on: 2009.11.16 17:44 »
uneheer goe yumaaaa,bi iim l yumiig husdeg...  8)

Offline lkhamsuren

  • Гацуурхан
  • *
  • Posts: 6
hi o.mend bagshaa
« Reply #5 on: 2010.11.28 19:32 »
HE ENE ESSE UNEHEER IH TAALAGDLAA. UNEHEER L HUN ENE HORVOOD GANTSHAN AMIDRAH L YUM CHIN UNEHEER CHIN SETGELEESEE HUDULMURLUJ SAIHAN AMIDRALIIG BII BOLGOOSOI GEJ HUSEJ BNA. ZALUUCHUUDAA BUGDEEREE OORSDIIN GESEN ZORILGOTOI TUUNDEE HUREHIIN TOLOO ASAR IH HUDULMURLUJ AMIDARTSGAAY. SAIHAN ZUIL BICHSEND BAYARLALAA. BAGSHAA HEHEHE :)

Offline otgoo_mgl

  • Posts: 26
(No subject)
« Reply #6 on: 2010.11.29 15:22 »
tiim shuu goy tuuh bn hun buhen zorilgotoi moroodoltei tuundee huurehiin tuld mash ih hodolmorlovol chadahgui medehgui gdg zuil bhgui bolno yag deerhi jishee shig...

Offline D.SmiLe

  • Гацуурхан
  • *
  • Posts: 26
Энэ өдрийн мэнд
« Reply #7 on: 2011.01.24 19:12 »
Энэ их гоё түүх байна ... хүн хэр ихийг мөрөөднө тэр чинээгээрэй амжилтанд хүрж чадна гэхдээ хий мөрөөдөх биш тэр мөрөөдөлийнхөө төлөө тэмцэх зүтгэх хэрэгтэй юм шигээ хий мөрөөдлөө гээд юунд ч хүрэхгүй харин хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгийн ойлголоо

Offline nt_9f

  • Posts: 18
medehed ilyydehgyi tyyh
« Reply #8 on: 2011.03.05 01:24 »
эзэн хичээвэл заяа хичээнэ гэж энэ дээ багшаа та энэ түүхийг хаанаас авсын би Карл анх яаж ажилд орсон гээд бүгдийг мэдмээр бн

Offline Jakkkk

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 36
(No subject)
« Reply #9 on: 2011.11.14 19:59 »
Хүнд урам зориг хайрласан, хүнийг хурцалсан сайхан "ЭССЭ" биш ТҮҮХ байна... Амжилтын 99% нь хөдөлмөр, үлдсэн 1% нь авьяас гэж...

Offline sain_udur

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 78
(No subject)
« Reply #10 on: 2011.11.15 14:18 »
hun ireeduigeer bish unuudruur amidardag

Offline gangarmaa_95

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 35
Re: medehed ilyydehgyi tyyh
« Reply #11 on: 2012.11.19 13:26 »
argagvi l hvnd uym bodogduulahaar tvvh bna

Offline enkhjin21

  • Гацуурхан
  • *
  • Posts: 21
Re: medehed ilyydehgyi tyyh
« Reply #12 on: 2012.11.23 19:34 »
vneheer hvnd heregtei medehed ilvvdehgvi tvvh baina.

Offline Badamgarav

  • Гацуурхан
  • *
  • Posts: 6
Re: medehed ilyydehgyi tyyh
« Reply #13 on: 2012.11.26 14:47 »
vnheer goe tvvh bn aa