Би яагаад семнаараа бэлдэж ирдэггүй вэ?
Унасан бөхөд шалтаан мундахгүй гэдэгтэй адил . чи яагаад семнаараа бэлдэж ирдэггүй гэж асуувал тоочих шалгааныг хаанаас ч хамаагүй үүсгээл тоочих байх гэхдээ би энэ эссэндээ худлаа бичих гэж оролдсонгүй зөвхөн өөрийнхөө гаргадаг зан хараагтар болон өөртөө тохиолдодог зүйлийн талаар бичих гэж оролдсон юм.
Чи яагаад семнаараа бэлдэж ирээгүй вэ? гэж багш оюутан бүхнээс асуухад оюутан бүхэн өөр өөрийн гэсэн хариултыг хэлэх байх жишээ нь мартцан байсан , хичээл хийх орчин нөхцөл бүрдээгүй байдаг, хичээлдээ суугаагүй болохоор юу өгсөнийг нь мэдээгүй, хичээлээ сайн ойлгоогүй, хийхийг хүссэн боловч амжиагүй, хийхийг оролдсон боловч чадахгүй байсан гэх мэт олон хариулыг л багш сонсох байх, харин миний хувьд дээрх шалтгаануудын аль нь ч биш зөвхөн миний өөрийн хувийн зан болох залхуу хойрог, аливаг хойш тавьдаг зан хоёроос л болдог байх. Яагаад гэвэл өнөөдөр багш семнаарын даалгавар өглөө, харин би оройн нь хийх гэж суулаа гэтэл нойр хүрээд, за за ямар маргааш орох биш гэж бодоод хойш нь тавидаг. Энэ мэтчилэн явсаар байгаад нэг мэдхэд маргааш орохоор болцон байдаг.
Тэгээд хийх гэж суудаг боловч бас л нойр хүрээд унтадаг, заримдаа мартцан байж байгаад хичээл орохоос өмнөх орой нь сандаг тохиолдол ч байдаг . бас тухайн хичээлийг ойлгоогүй тохиолдолд юуг яаж хийхээ мэдэхгүй байдгаас болж семнаараа хийж чаддаггүй. Гэхдээ миний хичээлээ ойлгохгүй байгаа нь би өөрөө хичээлдээрээ, лекцээ төдийлөн сайн анхаарлаа хандуулаагүйгээс болж хичээлээ ойлгодоггүй юм. Ямар ч хүн хийх, бичих гэсэн зүйлийнхээ талаар хангалттай сайн мэдээлэлгүй бол хийх гэсэн зүйлээ амжилттай сайн хийж чаддаггүйтэй нэгэн адил юм. миний семнаараа бэлдэж ирдэггүй нь учир энэ. Би яагаад гэвэл гэхээр дээрх асуудлсаас өөрийгөө авч гарах гэсэн шалтгаан мэт санагдаж магадгүй гэхдээ энд би шалтгаан тоочих гэсэн хэрэг биш юм шүү.
Шалтгаан гэдэг бол ямар нэгэн асуудлаас өөрийнгөө аварч гарах зэвсэг болдог юм. Оюутан хүн гэдэг бол өөрийнхөө үүрэг хариуцлагыг ухамсарлаж чадсан тохиолдолд л амжилттай суралцаж чаддаг. Түүнээс биш юу нь чухал, юу нь чухал биш гэдгийг ойлгоогүй оюутанууд урасгалаараа явсаар байгаад л төгсөдөг. Гэхдээ урасгалаараа явсаар байгаад төгссөн зарим оюутанууд практик ажил дээр гараад илүү их амжилтанд хүрсэн тохиолдол ч байдаг. Кант хүн зөвхөн үүргээ мэдэрхийн тулд л амьдардаг гэж хэлжээ. Оюутан залуус бид өөрсдийнхөө үүрэг хариуцлагыг ухамсарлаж чадсан тохиолдолд амжилттай суралцаж чадах юм.