Author Topic: Z. Solongogiin essay-nuud  (Read 13448 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Z. Solongogiin essay-nuud
« on: 2009.04.27 16:13 »
Миний карерийн дээд хязгаар       
Хэдийгээр би энэ мэргэжлийг  тохиолдлоор сонгон суралцах болсон хэдий ч нийгмийн ажил мэргэжилээр 3 жил суралцах хугацаандаа энэ мэргэжил бол  хувь хүн гэр бүл бүлэг олон нийтийг хөгжүүлж тэдэнд тохиолдсон бэрхшээлийг даван туулах нөөц боломжийг нь бодит байдал болгоход нь туслах зорилготой мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг мэргэжил юм. нийгмийн ажилтныг тодорхойлоход нийгмийн ажлын үйл ажиллагаа чухал үүрэгтэй гэдгийг мэдэж авсан. Харин одоо би энэ мэргэжилээр суралцах болсон минь тохиолдолыг хэрэг биш бурханаас надад заяасан боломж гэж бодох болсон. Учир нь энэ мэрэгжил бол өөрийнхөө асуудлаас илүү бусдын асуудалыг шийдвэрлэхийн тулд ажилладаг, хүний сайн сайханы төлөө гэсэн  мэрэгжил юм гэдгийг мэдэж авсан. Цаашдаа энэ мэрэгжилээ улам хөгэүүлэхийн төлөө өөрийн хувь нэмэрээ оруулан ажиллах болно.        Би хүүхэдтэй ажиллах нийгмийн ажилаар илүү сайн мэргэшин цаашид ажилна гэж боддог. Яагаад гэвэл хүүхэд гэдэг бол алива улс орны ирээдүйн баталгаа байдаг болхоор хүүхэд хамгаалалын талаарх бодлого чухал юм. Хүүхдийн хамгаалалыг талаар олон бодлого, үйл ажиллагаа эрчимжиж бүх шатанд оролцоо нэмэгдэж арга туршлага хуримтлагдаж байгаа хэлий ч өнөөдөрийн энэ нийгэмд хүүхдийн эрхийн асуудал хурцаар тавигдсан хэвээрээ байгаа юм. Хүүхэд эрүүл, цэвэр , аюулгүй орчинд өсөж хөгжих эрхтэй байтал өнөөгийн хүүхдүүд эдгээр эрхүүдээ эдэлж чадахгүй байгаа юм. Хүүхэд хаана, хэрхэн, яаж хүмүүжсэнээс хамааран хүүхэдийн зан авир нь хүртэл өөр байдаг . жишээ нь хүчирхийлэл дунд өссөн хүүхдүүд хурц , эрэмгий, догшин ширүүн зан авиртай болж хүмүүждэг учираас хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлсийг устган, хүүхдийн хүмүүжилд анхаарлаа хандуулан ажиллах болно. Хаана хүүхэдийн эрх зөрчигдөж байна тэнд би ажиллах болно.       
Би сургуулиа төгсөөд хүүхдийн чиглэлээр НҮБ ажилна гэж боддог. Төгсөөд эхний 8 -10 жил хүүхдийн чиглэлээр ажиллан өөртөө туршлага, хөрөнгө хуримтлуулсаны дараа / нар дагсан солонго / гэдэг нэртэй хүүхэдийн асрамжын газар байгуулан гэж боддог. Гэхдээ энэ төрийн бус байгууллагыг байгуулахад асар их хөрөнгө хэрэгтэй болхоор  8 -10 хугацаанд НҮБ –д ажиллах хугацаандаа ганцхан энэ байгууллагат ажиллах биш өөр хаана ажиллах боломжтой газар болгонд ажиллаж хөрөнгө хуримтлуулна гэж боддог.
« Last Edit: 2012.08.13 12:57 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: esse
« Reply #1 on: 2009.04.27 17:00 »
Цалин Цалин бол хүний амьдралыг баталгаа байдаг байтал өнөөгийн нийгэмд цалин нь хүмүүсийн амьдралын хэрэгцээнд хаана ч хүрэлцэхгүй баайгаа юм. тийм болхоор цалин нь хүмүүсийн амьдралын баталгаа болж чадахгүй байгаа юм. Яагаад гэвэл манай улсын цалингын доод хэмжээ 108,000 мянган төгрөг байгаа юм. Гэтэл энэ мөнгөөр өнөөдрийн энэ хүн хэцүү нийгэмд амьдран гэдэг бол хэцүүхэн л юм. Ёстой л хоосон хонохгүй, хоёр идэхгүй гэдэг нь л болох юм. Хүний хэрэгцээ гэдэг бол зөвхөн идэж уухаар хязгаарлагддаггүй болхоор 108,000 мянган төгрөг нэг хүний хэрэгцээнд ч хүрэлцхээргүй юм. Өдөр өнгөрөх тусам юмны үнэ өссөж, цаг хугацаа өнгөрөх тусам хүнд болж байгаа энэ нийгэмд цалингийн доод хэмжээ нь 500,000 мянган төгрөг болвол хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээнд хүрэлцэнэ гэж бодож байна .гэхдээ энэ нь нэг гэр бүлийн нэг хүний л цалин нь юм . учир нь манай гэрт ажил хийдэг 2 хүн байдаг. Манай аав цалин нь сар болгон өөр өөр байдаг бол ээж сард 250,000 мянган төгрөгний цалин авдаг. Энэ хоёрыг нийлүүлээд бодход ерөнхийдөө 600,000 мянган төгрөг болдог гэж үзхэд 200,000 мянган төгрөгийн хадгаламжинд хийгээд бусадын хэрэгцээндээ зарцуулдаг гэхэд дөрвөн ам бүлтэй айлд бол хангалттай хүрэлцэдэг юм. Манай улсын цалингын тогтолцоо нь хүн бүхэн тогтмол, ижил хэмжээний цалин өгдөг. Тэр хүн ажилаа сайн хийсэн ч бай, хийгээгүй ч байсан, илүү цаг ажилсан ч байсан хамаагүй бүгд л ижил хэмжээний тогтмол цалин авдаг юм. Хүн бүхэнд ижил хэмжээний тогтмол цалин болгох биш харин тэр хүмүүсийн хэр сайн ажиллаж байгаагаас нь шалтгаалан цалинг нь тооцож өгдөг болвол хүмүүсийн ажиллах эрч хүч нэмэгдээд зогсохгүй ажлын бүтээмж сайжирна. Манай аав ажиллсан цагаараа цалингаа тооцуулж авдаг. Бол манай ээж тогтмол цалин авдаг юм. Энэ байдлыг хараанд байхад ээж хэдэн цагаар ч илүү ажилсан хамаагүй тогтмол цалин авдаг бол аав сард хэдэн цаг ажилсанаасаа хамаарад цалин нь өөр өөр байдаг . энэ цалингын тогтолцооноос үзхэд өөрийн хийсэн ажил, цагаараа цалингаа бодуулан авдаг бол хүн бүхэн л өөрсдийн хэрэгцээг сайн хангахын тулд илүү сайн ажиллах байх. Хамгийн гол нь цалингын тогтолцооноос цагын тогтолцооруу шилжих нь зөв юм. Хэрвээ шилжиж чадсан тохиолдолд хүмүүсийн хооронд цалингын ялгаа гарахгүй юм.

Re: Z. Solongogiin essay-nuud
« Reply #2 on: 2009.04.29 12:46 »
Би яагаад семнаараа бэлдэж ирдэггүй вэ?

 Унасан бөхөд шалтаан мундахгүй гэдэгтэй адил . чи яагаад семнаараа бэлдэж ирдэггүй гэж асуувал тоочих шалгааныг хаанаас ч хамаагүй үүсгээл тоочих байх гэхдээ би энэ эссэндээ худлаа бичих гэж оролдсонгүй зөвхөн өөрийнхөө гаргадаг зан хараагтар болон өөртөө тохиолдодог зүйлийн талаар бичих гэж оролдсон юм.
Чи яагаад семнаараа бэлдэж ирээгүй вэ? гэж багш оюутан бүхнээс асуухад оюутан бүхэн өөр өөрийн гэсэн хариултыг хэлэх байх жишээ нь мартцан байсан , хичээл хийх орчин нөхцөл бүрдээгүй байдаг, хичээлдээ суугаагүй болохоор юу өгсөнийг нь мэдээгүй, хичээлээ сайн ойлгоогүй, хийхийг хүссэн боловч амжиагүй, хийхийг оролдсон боловч чадахгүй байсан гэх мэт олон хариулыг л багш сонсох байх, харин миний хувьд дээрх шалтгаануудын аль нь ч биш зөвхөн миний өөрийн хувийн зан болох залхуу хойрог, аливаг хойш тавьдаг зан хоёроос л болдог байх. Яагаад гэвэл өнөөдөр багш семнаарын даалгавар өглөө, харин би оройн нь хийх гэж суулаа гэтэл нойр хүрээд, за за ямар маргааш орох биш гэж бодоод хойш нь тавидаг. Энэ мэтчилэн явсаар байгаад нэг мэдхэд маргааш орохоор болцон байдаг.
Тэгээд хийх гэж суудаг боловч бас л нойр хүрээд унтадаг, заримдаа мартцан байж байгаад хичээл орохоос өмнөх орой нь сандаг тохиолдол ч байдаг . бас тухайн хичээлийг ойлгоогүй тохиолдолд юуг яаж хийхээ мэдэхгүй байдгаас болж семнаараа хийж чаддаггүй. Гэхдээ миний хичээлээ ойлгохгүй байгаа нь би өөрөө хичээлдээрээ, лекцээ төдийлөн сайн анхаарлаа хандуулаагүйгээс болж хичээлээ ойлгодоггүй юм. Ямар ч хүн хийх, бичих гэсэн зүйлийнхээ талаар хангалттай сайн мэдээлэлгүй бол хийх гэсэн зүйлээ амжилттай сайн хийж чаддаггүйтэй нэгэн адил юм. миний семнаараа бэлдэж ирдэггүй нь учир энэ. Би яагаад гэвэл гэхээр дээрх асуудлсаас өөрийгөө авч гарах гэсэн шалтгаан мэт санагдаж магадгүй гэхдээ энд би шалтгаан тоочих гэсэн хэрэг биш юм шүү.
Шалтгаан гэдэг бол ямар нэгэн асуудлаас өөрийнгөө аварч гарах зэвсэг болдог юм. Оюутан хүн гэдэг бол өөрийнхөө үүрэг хариуцлагыг ухамсарлаж чадсан тохиолдолд л амжилттай суралцаж чаддаг. Түүнээс биш юу нь чухал, юу нь чухал биш гэдгийг ойлгоогүй оюутанууд урасгалаараа явсаар байгаад л төгсөдөг. Гэхдээ урасгалаараа явсаар байгаад төгссөн зарим оюутанууд практик ажил дээр гараад илүү их амжилтанд хүрсэн тохиолдол ч байдаг. Кант хүн зөвхөн үүргээ мэдэрхийн тулд л амьдардаг гэж хэлжээ. Оюутан залуус бид өөрсдийнхөө үүрэг хариуцлагыг ухамсарлаж чадсан тохиолдолд амжилттай суралцаж чадах юм.
« Last Edit: 2012.08.13 12:56 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: Z. Solongogiin essay-nuud
« Reply #3 on: 2009.05.01 00:33 »
sain bichjee. Hoishdoo ch gesen zaaval sedviin daguu bish ooriinhoo yzel bodlyin yydnees bichih sedev neelttei shyy! Amjilt hysiye!  :)  :)