Есөнхүү Бушхүүгийн ой санамжийг эргүүлэн авчрахын тулд ойд ховор ургадаг 3 эрдэнийн жимсийг авчрав. Өвгөн "Чи цагааныг идвэл дэлхийд ганцаараа ухаантай, шарыг идвэл дэлхийд ганцаараа баян, улааныг идвэл дэлхий ертөнцийн сайн сайхан охид цөм чамд дурлан чиний хойноос дагах болно. Чи эндээс дуртайгаа ав, чамайг жимс идэхэд би юу гэж хэлнэ түүгээр болно" гэв. Бушхүү сайн бодсоны эцэст улаан жимсийг сонгов. Сонгосон шалтгаанаа өгүүлвэл "Сайн сайхан охид бүрээр би яахав. Гэхдээ түүн дотроос зүс царай сайтай, хайр халамжтай, үр хүүхэд гаргах эхнэрийг сонгон авч болох биз" гэж хэлэв.
Есөнхүү хүүд хандан "Зүйтэй! Өнгө, мөнгийг хөөцөлдөхөөр ханийн үнэнчийг урьдаар хөөцөлд" гээд улаан жимсээ идүүлэн сэтгэл нийлсэн хоёр сайхан амьдарч болдог юм хэмээн захижээ.