Author Topic: Мягмар гараг 5-р цагийн ҮЛГЭР  (Read 39961 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline usku batka

  • Гацуурхан
  • *
  • Posts: 9
Re: Мягмар гараг 5-р цагийн ҮЛГЭР
« Reply #25 on: 2013.11.18 23:11 »
Бирд гарч ирэн түүнээс 3 хүслийг тань биелүүлье хэмээж гэнэ. Бушхүү эхний хүсэл маань бүх хорон санаат амьтад ад зэтгэрийг үгүй болгохыг хүстэл ёсоор болж шулам гэнэт үнс болон унав. Удаах хүсэл нь өмнөх мартсан бүх дурсамжаа эргээн авахыг хүсэв. Бүгд ёсоор болов. Хамгийн сүүлд нь энэ хорвоогийн бүх хүмүүсийг аз жаргалаар дүүрэн байж зовлон зүдгүүргүй байлгахыг хүсчээ. Ийнхүү Бушхүү хүлэг морио унан цааш явсаар хайрт гүнждээрээ очин хамтдаа урт удаан амьдран, олон олон үр хүүхэдтэй болж амар сайхандаа жаргажээ. ^^
Зөв сэтгэдэг, хурц ухаантай хүнийг л жаргалтай хэмээн үзэж болно. /Сократ/

Offline Munkhtuul O

  • Гацуурхан
  • *
  • Posts: 7
Re: Мягмар гараг 5-р цагийн ҮЛГЭР
« Reply #26 on: 2013.11.19 00:05 »
Үлгэр ч дууслаа бяцхан охин ч аль хэдийнээ аавыхаа ярьж өгсөн үлгэрийн үргэлжлүүлэн зүүдлэвүү гэлтээ нүүрэндээ мишээл тодруулан
дуг нойрондоо умбажээ. Орой бүр бяцхан охиндоо үлгэр уншиж өгдөг аав нь охиноо духан дээр нь үнэрлээд сэрээчихвий гэсэндээ өлмий
дээрээ зөөлөн алхаад өрөөнөөс нь гарлаа.
Гэрэл сүүдрийн бий болгоно...