Түмэн-Өлзийд: Орчин үеийн залууст маш их боломж байгаа. Гэхдээ тэр боломжоо харах, ашиглах зүйл дээр тун муу. Миний үеийнхэнд ийм сайхан боломж байгаагүй ч бид өөрсдийн хэмжээндээ боломжоо ашиглахыг хичээсэн. Би яг одоо та нар шиг залуу байсан бол одоо яг өөрийнхөө энэ байр сууринаас хэдэн үе илүү байхсан гэж боддог. Гэхдээ та нар сайхан залуусаа. Боломж дүүрэн байгаа түүнийг харин ашиглахыг хичээх хэрэгтэй.
Сүхболдод: Харин тиймээ. Аливаа үндэстэнг ч, хүнийг өнөөдрөөр, өчигдөрөөр, маргаашаар амьдардаг гэж ялгаж болно. Бид сэтгэлгээгээрээ өчигдөрөөр буюу өнгөрсөн түүхээрээ амьдраад байна. Түүх сайхаан, Түүхээ мэдэх, судлаж унших бүүр ч сайхан. Гэхдээ түүхээр амьсгалаад, дандаа хойшоо хараад явж болохгүй. Бид бас заримдаа өнөөдрөөрөө амьдардаг. Өнөөдөр л болж байвал болоо гэдэг сэтгэлгээ биднийг боомилж байна. Тиймээс бүгдээрээ МАРГААШ-ыг сэтгэж, мөрөөдөж оргилуун байдлаар амьдарч, мөрөөдөж сэтгэх хэрэгтэй. Байлдагчийн халаасанд Генералын мөрдөс байдаг гэдэг үгийг бид үргэлж санаж байх хэрэгтэй.
Шинэбаярт: Нэг улс байхыг шинжлэх ухаан, техник технологийн дэвшил, соёл урлаг, сэтгэлгээ гээд маш олон зүйл шаарддаг байхад уламжлалт сэтгэлгээ, соёл урлаг, шашин үүнийг эсэргүүцдэг. Даяарчлалын эсрэг Дангааршил гэж байдаг. Үүнийг зөв зохицуулах бодлог хэрэгтэй.
Сүхболд-д: 18 нас бол сайхан нас. Бүх юм урд чинь байна. Хамгийн гоё нь би залуу байна гээд дуулаад 12 жилийн дараа гялс 30 хүрчихнэ. 30 нас та нарт нээх хөгшин санагддаг бол 40 хүнд 30 настай шигээ эрч хүчтэй байхыг хүсдэг. Нас насанд сайхан зүйл байдаг. Харин 18-тайдаа та нарын цагаа зарцуулсан чадвар, боловсрол 30 настайд чинь өнгө орж үнэлэгдэн 40 настайд чинь туршлага болон хуримтлагдсан 50 насанд чинь жинхэнэ амьдралын баяр баясгаланг мэдрэх зүйл болноо гэдэг. Тиймээс 18-тайдаа цагаа зөв зарцуул. Тэгвэл та нарт БОЛОМЖ зөндөө гарна