Author Topic: НАДАД АСУУЛТ БАЙНА  (Read 45860 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
НАДАД АСУУЛТ БАЙНА
« on: 2013.10.18 21:42 »
Энэ удаагийн бие даалтын сэдэв "НАДАД АСУУЛТ БАЙНА" болой. БИ БАГААР АЖИЛЛАСАН НЬ сэдэв нэг хэв маягийн бичлэг байлаа. Харамсалтай байна.
НАДАД АСУУЛТ БАЙНА сэдэв бол сайн асуулт шалгаруулах зорилготой. 10 сарын 24 хүртэл үргэлжилнэ. Та бүхэн хичээл, сургууль, боловсрол, залуусын сэтгэлгээний өөрчлөлт, ертөнцийг үзэх үзлийн тухай зэрэг дуртай сэдвээр өөрийн үзэл бодол дээр тулгуурлан надаас асуулт асууна.
5 оноо авна. Бичээгүй бол -5 оноо
« Last Edit: 2014.02.16 19:01 by serdaram »

Offline tumenulzii

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 102
  • Маргааш юу болох нь хамаа алга гол нь яг одоо
Re: НАДАД АСУУЛТ БАЙНА
« Reply #1 on: 2013.10.19 21:16 »
Орчин үеийн залуус таны үеийнхний Ялгаа ямар байгаа вэ? Таны бодлоор.
Хүүхнүүд Энхбаярын Түмэн-Өлзий

Offline sukkbold

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 36
  • сайн унтаж амар
Re: НАДАД АСУУЛТ БАЙНА
« Reply #2 on: 2013.10.19 22:42 »
13-r zuund delhiin taliig ezelj busdaas iluu setgej busdiin hiigeeguig hiij bsan
harin odoo ygaad busadaas door baigaagiin shaltgaan yu bol yu gj bodoj bna.
esvel 13-r zuund busad uls ornuud haranhui buduuleg bsan gj bodoj bna. odoo bolovsorol busad ulsaas hangaltai bgaa gj bodoj bnu?

Offline shinebayar e

  • Гацуурхан
  • *
  • Posts: 10
Re: НАДАД АСУУЛТ БАЙНА
« Reply #3 on: 2013.10.19 23:10 »
дэлхий дээр ганцхан улс байж болох уу?

Offline sukkbold

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 36
  • сайн унтаж амар
Re: НАДАД АСУУЛТ БАЙНА
« Reply #4 on: 2013.10.19 23:54 »
18 nas 30 nasnii yurtuntsiig uzeh uzel ygaad iim asar oor bdag yum be?

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Re: НАДАД АСУУЛТ БАЙНА
« Reply #5 on: 2013.10.20 00:31 »
Түмэн-Өлзийд: Орчин үеийн залууст маш их боломж байгаа. Гэхдээ тэр боломжоо харах, ашиглах зүйл дээр тун муу. Миний үеийнхэнд ийм сайхан боломж байгаагүй ч бид өөрсдийн хэмжээндээ боломжоо ашиглахыг хичээсэн. Би яг одоо та нар шиг залуу байсан бол одоо яг өөрийнхөө энэ байр сууринаас хэдэн үе илүү байхсан гэж боддог. Гэхдээ та нар сайхан залуусаа. Боломж дүүрэн байгаа түүнийг харин ашиглахыг хичээх хэрэгтэй.

Сүхболдод: Харин тиймээ. Аливаа үндэстэнг ч, хүнийг өнөөдрөөр, өчигдөрөөр, маргаашаар амьдардаг гэж ялгаж болно. Бид сэтгэлгээгээрээ өчигдөрөөр буюу өнгөрсөн түүхээрээ амьдраад байна. Түүх сайхаан, Түүхээ мэдэх, судлаж унших бүүр ч сайхан. Гэхдээ түүхээр амьсгалаад, дандаа хойшоо хараад явж болохгүй. Бид бас заримдаа өнөөдрөөрөө амьдардаг. Өнөөдөр л болж байвал болоо гэдэг сэтгэлгээ биднийг боомилж байна. Тиймээс бүгдээрээ МАРГААШ-ыг сэтгэж, мөрөөдөж оргилуун байдлаар амьдарч, мөрөөдөж сэтгэх хэрэгтэй. Байлдагчийн халаасанд Генералын мөрдөс байдаг гэдэг үгийг бид үргэлж санаж байх хэрэгтэй.

Шинэбаярт: Нэг улс байхыг шинжлэх ухаан, техник технологийн дэвшил, соёл урлаг, сэтгэлгээ гээд маш олон зүйл шаарддаг байхад уламжлалт сэтгэлгээ, соёл урлаг, шашин үүнийг эсэргүүцдэг. Даяарчлалын эсрэг Дангааршил гэж байдаг. Үүнийг зөв зохицуулах бодлог хэрэгтэй.

Сүхболд-д: 18 нас бол сайхан нас. Бүх юм урд чинь байна. Хамгийн гоё нь би залуу байна гээд дуулаад 12 жилийн дараа гялс 30 хүрчихнэ. 30 нас та нарт нээх хөгшин санагддаг бол 40 хүнд 30 настай шигээ эрч хүчтэй байхыг хүсдэг. Нас насанд сайхан зүйл байдаг. Харин 18-тайдаа та нарын цагаа зарцуулсан чадвар, боловсрол 30 настайд чинь өнгө орж үнэлэгдэн 40 настайд чинь туршлага болон хуримтлагдсан 50 насанд чинь жинхэнэ амьдралын баяр баясгаланг мэдрэх зүйл болноо гэдэг. Тиймээс 18-тайдаа цагаа зөв зарцуул. Тэгвэл та нарт БОЛОМЖ зөндөө гарна
« Last Edit: 2013.10.20 00:35 by serdaram »

Offline sukkbold

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 36
  • сайн унтаж амар
Re: НАДАД АСУУЛТ БАЙНА
« Reply #6 on: 2013.10.20 23:05 »
humuus yum asuuhgui bol bi asuujil baiy hehe.
монгол хүмүүс талцаж хуваагдах юм их болж их хуваагддаг болж гэж боддог.
жишээ нь
аймаг хотороо  талцана аймаг тотроо сум сумаараа талцана.
гэх мэтээр талцах хуваагдах зүйлс их байдаг юм шиг.
тэгээд энэ хуваагдаж хоорондоо харшилдахдаа аягүй сайн.
харин нэгдэх нийлэх тал дээрээ их сул тэгсэн хэрнээ биднийг тэглээ инглээ гээл сууж байдаг юм шиг.
монггол гэж цээжээ дэлдсэн хүмүүс байдаг хэрнээ нэг монгол хүнийхээ төлөө тэмцэж чадахгүй байжийж монгол орныхоо төлөө тэмцэж чадах бболов уу?

Offline Ganbagana

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 42
  • ШУТИС-КТМС Техник Хангамжийн II курсийн оюутан
    • Нээлттэй хэлэлцүүлэг
Re: НАДАД АСУУЛТ БАЙНА
« Reply #7 on: 2013.10.21 02:21 »
Өнөө үеийн залуус бидэнд заавал байх ёстой ёс суртахуун юу вэ? Яагаад ?
Гутранги үзэлтэн бол боломж бүхэн дотроос хэцүүг нь олж хардаг, харин өөдрөг үзэлтэн бол хэцүү бүхний дотроос байгаа боломжийг олж ашигладаг. - У.Черчилл

Javkhaa_17

  • Guest
Re: НАДАД АСУУЛТ БАЙНА
« Reply #8 on: 2013.10.21 17:14 »
Монгол цаазын ялтай байх нь зөв ү?

Offline Nomingerel Ch

  • Гацуурхан
  • *
  • Posts: 10
Re: НАДАД АСУУЛТ БАЙНА
« Reply #9 on: 2013.10.21 22:29 »
"Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг" гэж Зориг агсан хэлсэн байдаг. Гэвч өнөөдрийн зарим монголчууд яагаад ийм ухамсар, ухааны хувьд уналтанд ороод байна вэ? тэр монгол хүний саруул ухаан яагаад уусан алга болоод байгаан бэ?

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Re: НАДАД АСУУЛТ БАЙНА
« Reply #10 on: 2013.10.22 13:13 »
Ганбаганад: Ёс суртахуун гэдэг зүйл өөрчлөгдөөд байдаггүй болохоор өнөөгийн залуус, өмнөх үеийн залуус гээд заавал ялгагдах ёсгүй. Хүн бүрт байх ёстой ёс суртахуун бол ХҮН ЧАНАР, ЗӨВ СЭТГЭЛ. САЙХАН СЭТГЭЛТЭЙ байгаасай гэж боддог.

Жавхаа 17 энэ бол миний хариулах асуулт биш байна. Чи энэ асуултыг хариулт нь ямар ч нөлөөгүй хүнээс асууж байна.

Номингэрэл-д: Харин тиймээ. Би ямар нэг мухардалд орох бүрдээ энэ асуултыг өөртөө тавьдаг. Хариулт нь бас мухардалд орчихдог. Бид ямар ч түвшиндээ тэр "САРУУЛ УХААН"-ыг гаргаж чадахгүй байгаагийн учир нь хэтэрхий хувиа бодсон эрх ашигаас болдог байхаа. Зориг агсан "эрх ашиг бол эхлээд УЛС ЭХ ОРНЫ, дараа нь НАМЫН, БҮЛГИЙН, дараа нь ХУВЬ ХҮНИЙ эрх ашиг гэж дараалалтай байх ёстой" гэж хэлж байсан. Энэ дараалал алдагдаад хамгийн түрүүнд өөрийнхөө явцуу эрх ашиг, дараа нь Нам бүлгийн цөөнхийн эрх ашиг, адаг сүүлд нь олон нийтийн буюу Улсын эрх ашиг тавигдаад байгааг гадаа гудамжны зам, барьсан барилга, сургууль соёл, ТВ-ийн мэдээнүүдээс харж болно.
« Last Edit: 2013.10.24 00:32 by serdaram »

Offline Sodbayar J

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 96
  • Live the Life you Love~
Re: НАДАД АСУУЛТ БАЙНА
« Reply #11 on: 2013.10.22 14:17 »
Багшаа манайхан яагаад ярихаас цаашгүй байдаг юм бол.?
Энэ асуултыг хүмүүсээс асуухаар тус тусдаа их өөр өөр хариулт өгдөг боловч утга нь яг л ижилхэн байдаг. Зарим нэг нас нь явсан хүмүүс "Залуус та нар л хийж бүтээ" гэх юм. Харин залуучууд ах эгч нар "Нийгмийн" тухай яриад явчих юм бараг бид нар бол маш хэцүү нөхцөлд байсан одоо та нар хий гээд л ялгаагүй. Бүгдэд нь л боломж байдаг мөртлөө яагаад боломжоо ашигладаггүй БОЛОМЖОО ярьдаг нь их байдаг юм бол.? Энэ "Та нар л хийж бүтээ" гэдэг балиар үг хэзээ дуусах юм бол.?
Үнэндээ би ч гэсэн ярихаас цаашгүй   :(

Offline usku batka

  • Гацуурхан
  • *
  • Posts: 9
Re: НАДАД АСУУЛТ БАЙНА
« Reply #12 on: 2013.10.22 20:47 »
Саяхан 2045 онд Хятад улс Монголыг эзлэнэ гэж гарсан байх юм. (http://world.time.mn/content/36319.shtml) Хүмүүс үүнийг уншаад "Бүү давар, мөөрөөдцөн юм" гэж коммент бичиж шаре (facebbok) хийх юм. "Таны хувьд үүний талаар ямар бодолтой байна вэ?" магадагүй сенсаци байж ч болох юм. Гэхдээ нэг өдөр босоход Хятадын муж болчихсон байх вий гэж айх юм.

Их сургуулийн төлбөрийн талаар та ямар бодолтой явдаг вэ? Энд бас орчлон сургуулийн хүүхдүүд төлбөрөө нэмүүлэх гэж өргөдөл гаргасан байх юм. Та үүнийг уншаад үзээрэй. (http://uildverjilt.mn/medee-54819536519532.html)
« Last Edit: 2013.10.23 16:47 by serdaram »
Зөв сэтгэдэг, хурц ухаантай хүнийг л жаргалтай хэмээн үзэж болно. /Сократ/

Offline batider

  • Гацуурхан
  • *
  • Posts: 2
Re: НАДАД АСУУЛТ БАЙНА
« Reply #13 on: 2013.10.22 23:42 »
сайн байна уу?
хүн болгон өөрийн гэсэн мөрөөдөл зорилготой байдаг гэхдээ яг түүндээ хүрсэн хүн цөөхөн байдаг юм шиг. Том юм мөрөөдөж байж л том амьдардаг гэдэг шүү дээ. Эрт дээр үед амьдарч байсан хүмүүсийн хувьд гэвэл хэн илүү сэтгэж том зорилготой нь түүнийхээ араас явж чадсан хүмүүс нь түүхэнд үлдсэн юм шиг.
одоо үед гэвэл дэндүү олон сатаарах зүйл ихтэй , тууштай явж чадсан л амжилтанд хүрж байна.
Юм хөгжихийн хэрээр бэлэн ч лэх сэтгэлгээтэй болоод байх шиг
энэ тухай таны бодол ?
та мөрөөдөлдөө хүрч чадсан уу? өөрөөр хэлвэл та давах ёстой даваагаа давсан уу?

Offline venus2

  • Гацуурхан
  • *
  • Posts: 10
  • 2 өөр хүн
Re: НАДАД АСУУЛТ БАЙНА
« Reply #14 on: 2013.10.23 00:17 »
сайн бна уу?
одоогийн энэ монгол улсын нийгэм ямархуу бгааг бүгд л мэдэж бгаа. Та бнга л хэлдэг анх тань дээр багаар ажиллаж бсан хүүхдүүд ийм бан гээд  ярьдаг. Гэхдээ энэ асуулт тэрэнтэй нээх холбоотой биш.  Өнөө үеийн залуус ч гэлтгүй ихэнх хүмүүс хvнлэг, єрєвч, тусч, уужим сэтгэл шударга зан гдэг юмыг мартаж бгаам шиг санагддаг энэ бүхий л зүйлс таны бодлоор яг тэрэнтэй холбоотой гээд хэлчих ганцхан үг байдаг уу?

Offline Monhzul

  • Гацуурхан
  • *
  • Posts: 15
Re: НАДАД АСУУЛТ БАЙНА
« Reply #15 on: 2013.10.23 07:15 »
saina bnuu bagshaa bi 2-5 iin munkhzul bn  ta ochigdoriin seminar deer helj bsn mongol uls busad uls orong bodvol hamaagui hogjloor doroi gj tgvel mongol ulsiin bolovsroiin togtoltsoo busad uls orniig bodvol ymar ve sayhan jet gh angli helni surguuli camibridgeiin update hiisen bhad ulsiin bolood busad huviin ih dund baga surguuli tsaashlaad tsetserleg hurtel gadaadin surgaltiin arga barilig oruulj irj gadaadin bolovsroliin system surgalt seminar bainga hiih blson ene buhniig hamruulj hogjlooro doroi ch bolovsrolooroo yg ene zeregtsej bga hemeeh dugneltend hurj boloh ymuu esvel zugeer busad uls ornii bolovsrolin sytemiig copy dood bga ymuu ene tuhai tanii handah handlaga uze uzel sanaa yu bn ve  ???

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Re: НАДАД АСУУЛТ БАЙНА
« Reply #16 on: 2013.10.23 17:16 »
Содбаяр-т: Харин тиймээ. Бид яагаад арихаас цаашгүй вэ? гэхээр Бид өөрсдөө юу ч бүтээдэггүй хүмүүс. Манайд үйлдвэрлэл байдаггүй. Амаар ярьдаг худалдаа, ченж, улс төр, хоосон яриа л их байдаг. Үйлдвэрлэл гэдэг зүйл хүмүүсийг маш олон зүйлд сургадаг. Үйлдвэрлэлийн бэлэн байдал, Техник технологийн хөгжил, сахилга бат, боловсрол гээд маш олон зүйлд сургадаг. Бид сүүлийн 20 гаруй жил аж үйлдвэрлэл хөгжүүлсэнгүй.

Өскө-д: Хятадууд бид нарыг эзлэх биш бид Хятадуудад өөрсдөө эзлэгдээд байдаг. Эзлэн түрэмгийлэл гэдэг бол орчин үед эдийн засаг, оюун ухаан болчихсон шүү дээ. Эрээн хот ямар далайцтай хөгжив. Хятадууд манайд бүхий л бизнес хийж байна. Бид тэдэнд ийм боломж олгоод байна.
Их сургуулийн хувьд бид стандартаа баримтлах хэрэгтэй. Сайн стандарт өндөр өртөг шаардана. Төлбөр мааш бага байгаа. Нэмэх хэрэгтэй. Захын хуушуурны гуанз - Өндөр зэрэглэлийн Ресторанд хоол идэхтэй ялгаатай.

БатИдэр: Томоор мөрөөдөх хэрэгтэй. Мөрөөдөл хүршгүй хоосон зүйл байх ёсгүй. Мөрөөдөлдөө хүрсэн хүн байхгүй. Дараа нь хүсэл эрмэлүэл шунал гараад л байдаг. Ямар ч үед мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Миний мөрөөдөл 1,000,000 мод ургуулах. Мэдээж би ганцаараа ингэж мөрөөддөггүй. Ингэж мөрөөддөг олон залуусыг нэгтгэхийг хүсдэг. Та нар надтай найз болмоор бол Миний хөлөөвт элсээд бидэнтэй нэгдээрэй. Бид хамтдаа мөрөөддөг

Венус-т: Тиймээ аймшигтай зүйлүүд нийгэмд болдог. Гэхдээ өөдрөг байх хэрэгтэй. Энэ хорвоод сайн зүйл зөндөө л байгаа. Бүгдээрээ түүнийг бөөнөөрөө хамтаараа харж байх хэрэгтэй. Тиймээс та нар сургууль, байгаа орчиндоо сайнхан нөхөрлөл, хамт олон гаргахыг хичээвэл их сайхан. Үүнийг хамгийн түрүүнд мэндлэлтээс эхлээрэй. Нүдэндээ дулаахан инээмсэглэл тодруулаад чин сэтгэлээсээ мэндэлдэг хүмүүс их сайхан байдаг. КТМС-т орж ирэхэд тийм сайхан мэдрэмж бий болдог. БҮХ ЗҮЙЛ САЙХАН БОЛНОО. ТА НАРТ АСАР ИХ БОЛОМЖ БАЙНА

Мөнхзул-д: Манай улсын боловсролын тогтолцоо маш хангалтгүй байнаа. Аливаа улсын хөгжлийн чадварыг шалгаруулах олон хэлбэр байдаг. Энэ тухай 16-р лекцэнд энэ тухай яринаа. Боловсролын хөгжил манайд байлгүй яахав. Гэхдээ их удаан, хэтэрхий масс-ын болж байна. Товч хэлэхэд "20 сайн оюутан дээр 5 муу оюутан орж ирээд 25 сайн оюутан төгсдөг байсан бол одоо 20 муу оюутан дээр 5 сайн оюутан орж ирээд 25 муу оюутан гардаг" тогтолцоо байна. Ийм тогтолцоонд ямарч сайн систем, аргачлал нэвтрүүлээд үр дүнгүй. Тиймээс системээр нь, бүр багаас нь өөрчлөх хэрэгтэй.
 
« Last Edit: 2013.10.24 00:37 by serdaram »

Offline hishigdulam

  • Гацуурхан
  • *
  • Posts: 13
Re: НАДАД АСУУЛТ БАЙНА
« Reply #17 on: 2013.10.23 19:43 »
o.mend bagshaa...tsagiin zow menejment gj yu gsen ug we? :)

Offline D.Ariunzaya

  • Гацуурхан
  • *
  • Posts: 4
Re: НАДАД АСУУЛТ БАЙНА
« Reply #18 on: 2013.10.23 19:44 »
sn bnuu bagshaa. ta bid nariig bie daaltaas bie daaltiin hoorond bitgii ywj bai gedeg shude, getel bid ene baidlaas yaj garah ystoim be? oyutan bolood tsag hugatsaa uneheer hurdan ungurch 7 honog nud irmehiin zuur l ursan unguruh yum. yg l neg urtuunuus nuguu urtuu ruu yaran guij bga met l bn shude ???

Offline Oyumaa Tsogbayar

  • Гацуурхан
  • *
  • Posts: 17
Re: НАДАД АСУУЛТ БАЙНА
« Reply #19 on: 2013.10.23 22:38 »
Хүн төрөлхтөн болон энэ дэлхий ертөнц огторгуй хаанаасаа юунаасаа бий болсийм бол?
сармагчинийг ч ,, харь гаригийнханыг ч ,,,, тэр бурханыг ч бүтээгч эзэн байх л ёстой.   Зүгээр л хаа нэгтээгээс гараад ирчээгүй байлтай. Энэ ертөнц галактик  хаанаас бий болов. Сансар огторгуй хязгааргүй орон зай хаанаасаа бүрэлдэв. Гол нь юм болгонд үүсэл гарал анхдагч гэж зүйл байх ёстой биз дээ?

Offline Зоогий

  • Гацуурхан
  • *
  • Posts: 15
Re: НАДАД АСУУЛТ БАЙНА
« Reply #20 on: 2013.10.24 00:35 »
Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе!
За тэгхээр бас бус зүйлсийг хараад байхад одоогийн нийгэм ийм тийм тэр үед тийм байсан энэ үед ийм байна гэх мэтчилэн харьцуулдаг.Ёрнь нийгэм гэж юу юм бээ? Тэрийг бид өөрчлөх ёстой юмуу эсүүл өөрөө хувьсан өөрчлөгдөж байх ёстой зүйл үү?
2 дах асуултын хувьд : Таныг ажиглаад байхад юмыг арай өөр талаас нь харах дуртай хүн юм шиг санагдсан.Таныг ажлын туршлага ийм болгосон юмуу эсүүл та угаасаа өөр талаас нь хардаг уу?
Дуу муутай хүн!

Offline Munkhtur

  • Гацуурхан
  • *
  • Posts: 10
  • Margaash gedeg bol huuramj oron zai
Re: НАДАД АСУУЛТ БАЙНА
« Reply #21 on: 2013.10.24 00:46 »
Би заримдаа бага насандаа эргэн очиж илүү ухаалагаар амьдархыг хүсдэг.Хүн ирээдүйгээ мэдэж чадвал зөв амьдарч цаашлаад амжилтанд хүрэх нь мэдээж.Харин та багшаа бидний насан дээр байсан бол өөрийнхөө төлөө,харамсхааргүй амьдрахын тулд юу хийх байсан бэ?

Offline Золжаргал Золушка

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 43
    • r.zoljargal@gmail.com
Re: НАДАД АСУУЛТ БАЙНА
« Reply #22 on: 2013.10.24 00:55 »
D.PA12D507 Монгол улсын тухай Хятадын нэг нийтлэгч Монгол улсыг 2045-2050 онд эзлэн Хятадын колоончлолд оруулна гэсэн нийтлэл нэгэн хэвлэлд бичсэн байсан байна гэсэн та үүнтэй санал нийлхүү та ямар  бодолтой  байна хэрэв зээ тийм зүйл болвол манай үлс яаж хүлээж авах бол шаардлага тавьбал
ХЭН НАМАЙГ ҮГЭЭР ДОРОМЖИЛНО
ХЭН НАМАЙГ ҮЙЛДЛЭЭР ГУТААНА
ХЭН НАМАЙГ СЭТГЭЛЭЭР ХОРСОНО
ТЭР БҮХЭН ГЭГЭЭРЭХ БОЛТУГАЙ!

Offline Ariunbolddd

  • Гацуурхан
  • *
  • Posts: 5
Re: НАДАД АСУУЛТ БАЙНА
« Reply #23 on: 2013.10.24 00:56 »
Бид улам бэлэнчлэх сэтгэлгээтэй болж байна. Яаж энийг зогсоох вэ ? Та энэ талаар ямар бодолтой байна ?

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Re: НАДАД АСУУЛТ БАЙНА
« Reply #24 on: 2013.10.24 01:16 »
Хишигдулам-д: Цагийн менежмент гэдэг бол deadline гэдэг үгийг яс махаараа ойлгодог хүнийг хэлдэг байх. Чухал болон чухал бус ажлаа ялгаж салгадаг ажлаа зөв зохицуулахыг. Одоо та нар их л чухал чухал ажил хийгээд байгаам шиг гүйлдээд л, бие даалт шалгалт шүүлэг гээд өчүүхэн ч завгүй хүмүүс байгаа. Гэхдээ энэ их олон завтай завгүй байдал хожим та нарт юу нь хэрэгтэй болохыг бодоод нэг үзээрэй.

Ариузаяа-д: Яг дээрхтэй адил зүйлийг үргэлжлүүлэх болов. Та нар бүх зүйлийг хийхийн төлөө явах албагүй гэж боддог. Хэрэгтэй бол миний хичээлийг хаяад гараад явах зоригтой байх хэрэгтэй. Бүх хичээл дээрээ сайн дүн авнаа гээд хичээгээд гүйх биш яг юунд дуртай гэдгээ мэдээд түүнийхээ төлөө, түүнийгээ жинхэнэ ХОББИгоо болгоод суралцах хэрэгтэй шүү дээ. Өөрийгөө, өөрийнхөө дуртай зүйлийг бодож тунгаа. Яг хэрэг дээрээ ОНЦ сурлагатангууд нийгмийг хөгжүүлдэггүй л байхгүй юу. Тиймээс та нар өөрийгөө чагнаж, өөрсдийгөө ямар зүйлийг хийхийн төлөө амьдрах вэ? гэдгээ бодож нэг үзээрэй.

Оюумаа-д: Эхний лекцэнд энэ тухай зөндөө ярьсан. Бүгдээрээ энэ зав зайгүй ажлаа түр хойшоо тавиад тэнгэр ширтээд Оюумаагийн энэ асуултанд хариулаад үзээрэй. Энэ асуултыг 8 настай балчираас 80 настай хөгшин ч хариулж, асууж чадна. Амьдралаас том гүн ухаан болохоор энэ талаар зөндөө ярихсан даа....

Зоогий-д: Хүн нийгмийн амьтан. Нийгэм нь ямар байна хүн тийм л байдаг. Манай нийгэм өнөөдөр ямар байгааг өнөөдөр бид гудамжинд явах хүмүүс, тэдний хэрүүл, инээдэм ханиадам, барьж байгуулсан зам, барилгаас харж болно. Бид жигтэйхэн үнэтэй машин унадаг атлаа тэр машин явдаг замаа барихдаа сэтгэл гаргадаггүй, бид гэрээ жигтэйхэн гоё засаж тохижуулдаг атлаа орцоо, гудамжаа, орчиноо сайхан, цэвэрхэн байлгаж чадахгүй. КТМС дотор зөндөө л маркетер, ухаантангууд байдаг атлаа сургуулийн гадна орчин аймшигийн цэг. Нийгмийн энэ сэтгэлгээг өөрчилбөл бидний орчин өөр болох байхаа.
« Last Edit: 2013.10.24 01:21 by serdaram »