Өнөөдөр 16-р лекц. 3 өдрийн өмнөөс лекцээ бэлтгэж, Презенташионоо хийв. Юу хийх, юуг тодорхойлж тодотгож ярихаа бодож, тооцоолж, дотороо инээж, бухимдаж, баярлаж байв. Жүжигчин хүн Ромео эсвэл Гамлетийн дүрийг авчихаад бэлтгэл хийдэг шиг.
Хүлээж, хүлээж тэсэж ядаад Твиттерт жиргэж, ФБ-руу ойлгуулав. Ямар хувцас өмсөхийг эхнэр маань цаг агаарын мэдээ харж бэлтгэж өгөв. Өмдөн дээр санал зөрөв. хуучирсан ч гэсэн надад авчирдаг ХУМ-ын өмд минь...
Өглөө эрт босож, сахлаа хусаж гар дээрээ 50 суниаж дасгалаа хийгээд хамаг ганган дээрээ тавиад гэрээсээ гарлаа. Автобусанд асуудал гарсангүй сандал олдов, Гунс-н Розес сонсоод алхаж байтал ажлын залуу таарч машинд нь сууж 10 минутын өмнө ирэв. Ажил гайгүй ачаалал бага бүх зүйл хяналтанд байсан болохоор цагаасаа жоохон өмнө сургууль явахаар гарлаа. ляляля Бүх юм хяналтанд...
Тэгсэн сургууль дээр ирсэн ТОГ тасарсан... Лекц хэвлээгүй... Бүх зүйл будаа. 209-ын хаалга, цонх, нойрмог урамгүй нүднүүд, Нүд хариулж "чухал" гэж бодсон хичээлүүдээ хийсэн БИЕ ДААЛТ, ДҮНГИЙН БООЛ-ууд. бухимдаж уурлаад зангиагаа тайлаад шидчихмээр санагдмаар. Гэхдээ яаахав дээ угаасаа л ийм байсан юм чинь дээ...
Та нарт хичээл ороход сайхан байлаа. Бүгдэд нь амжилт хүсъе