Author Topic: 16-р ЛЕКЦ  (Read 11468 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
16-р ЛЕКЦ
« on: 2013.05.16 18:15 »
Өнөөдөр 16-р лекц. 3 өдрийн өмнөөс лекцээ бэлтгэж, Презенташионоо хийв. Юу хийх, юуг тодорхойлж тодотгож ярихаа бодож, тооцоолж, дотороо инээж, бухимдаж, баярлаж байв. Жүжигчин хүн Ромео эсвэл Гамлетийн дүрийг авчихаад бэлтгэл хийдэг шиг.
Хүлээж, хүлээж тэсэж ядаад Твиттерт жиргэж, ФБ-руу ойлгуулав. Ямар хувцас өмсөхийг эхнэр маань цаг агаарын мэдээ харж бэлтгэж өгөв. Өмдөн дээр санал зөрөв. хуучирсан ч гэсэн надад авчирдаг ХУМ-ын өмд минь...
Өглөө эрт босож, сахлаа хусаж гар дээрээ 50 суниаж дасгалаа хийгээд хамаг ганган дээрээ тавиад гэрээсээ гарлаа. Автобусанд асуудал гарсангүй сандал олдов, Гунс-н Розес сонсоод алхаж байтал ажлын залуу таарч машинд нь сууж 10 минутын өмнө ирэв. Ажил гайгүй ачаалал бага бүх зүйл хяналтанд байсан болохоор цагаасаа жоохон өмнө сургууль явахаар гарлаа. ляляля Бүх юм хяналтанд...
Тэгсэн сургууль дээр ирсэн ТОГ тасарсан... Лекц хэвлээгүй... Бүх зүйл будаа. 209-ын хаалга, цонх, нойрмог урамгүй нүднүүд, Нүд хариулж "чухал" гэж бодсон хичээлүүдээ хийсэн БИЕ ДААЛТ, ДҮНГИЙН БООЛ-ууд. бухимдаж уурлаад зангиагаа тайлаад шидчихмээр санагдмаар. Гэхдээ яаахав дээ угаасаа л ийм байсан юм чинь дээ...

Та нарт хичээл ороход сайхан байлаа. Бүгдэд нь амжилт хүсъе

Offline Nael

  • Гацуурхан
  • *
  • Posts: 13
    • Монголын түүх
Re: 16-р ЛЕКЦ
« Reply #1 on: 2013.05.17 00:25 »
Их адал явдал туулж ирсэн ч  цахилгаан байхгүй унтарсан ч гэлээ таны лекц сонирхолтой байсан.  16 7 хоног бөөн ядаргаанд орсон оюутнууд нойрмог урамгүй нүднүүд гаргасан ч Brand Value -н талаар ойлголт авсан гэж бодож байна.
facebook.com/naelism

Offline purevjargal

  • Гацуурхан
  • *
  • Posts: 15
Re: 16-р ЛЕКЦ
« Reply #2 on: 2013.05.17 15:27 »
Багшаа тийм хүндээр бодох хэрэггүй шүү дээ. Бид таны хичээл дээр их анхаарсан. Сүүлийн лекц гоё болсоон.
Миний бодлоор та хамгийн сайн хүүхдүүдийг идэвхижүүлж чаддаг шүү. Таны хичээлээс өөр ингэж массаараа семинараа хийдэг. Халуун дулаан уур амьсгалтай. Бие биенээ танихгүй шахам байж мэндэлцгээдэг ийм хичээл байгаагүй.
Хамгийн гол нь оюутнууд л идэвхигүй аргацаасан байдлаас болж багш нар зэвэрдэг гэж ярьдаг. Гэхдээ та бидний нөлөөнд авталгүй харин ч өөрийнхөө идэвхитэй байдлаар бидэнд нөлөөлж чадсан шүү. Баярлалаа.
Урам хугарах зүйл энэ мэт олон байсан л байх. уучлаарай. хойшдоо ч гарах байх. Гол нь та тэр бүрт тэсээд энэ хэвээрээ байгаарай. :)

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Re: 16-р ЛЕКЦ
« Reply #3 on: 2013.05.20 09:03 »
Урам хугардаг байсан бол өдийд юу ингээд бичээд суухав. Дарвины хуулиар дасан зохицоод л явж байхгүй бол эрүүл мэндэд муу шүү дээ хө тээ?
Би олон янзын ажил хийсэн, бас мэднэ. Дарга, Захирал болох цөөнгүй санал хүлээж авч байсан ч ганцхан өөртөө үнэнч үлдсэн маань ЭНЭ АЖИЛ. Би Лувсандорж багш шигээ байхыг хүсдэг. Тиймээс та нар надаас сурсан зүйлээс илүү их зүйлийг би та нараас сурсан НАЙЗ НАРАА

Offline ochiroo5412

  • Гацуурхан
  • *
  • Posts: 10
Re: 16-р ЛЕКЦ
« Reply #4 on: 2013.05.22 03:52 »
Лекц ч яая гэхэв токгүй ч таны буянд аргалаад болчихсон. Семинар үнэхээр аймшигтай байсан. Бурхан мээнь.... бид нар ямар хүй нэгдэлийн үеийн хүмүүс үү? Гал тойроод суучихсан агуйд ярьж байгаа юм шиг л...  :o :o

Гэхдээ энэ семистр сайхан байлаа шүү. Баярлалаа  :D :D