Стив Жобсын кейс сурах бичиг болж болох авч бид түүний ажиллах орчин, нийгэм, мэдлэгийн үйлдвэрлэл, зан суртахуун гээд мааш олон зүйлээр хэдэн арван хувийн хоцрогдолтой явж байна. Тиймээс түүнийг нийтэд биш хувь хүмүүсийн ухамсарт даатган үлдээхээс дээ. Хамгийн энгийн жишээ нь та нар энэ номыг 70-тайгаа харьцуулж бодоод байх юм. 70 чинь буулаа, Та нар энэ номоо уншсан уу? Би бас оюуны өмч хулгайг хүртэл та нарт санал болгосондоо. Скайнердаад, гэхдээ маш цэвэр цэмцгэр скайнердаад бусдадаа шейр хийсэн бол бас энэ ном та нарын амьдралд нөлөөлждээ гэж ойлгох байсан юм.
Хамгийн гол нь энэ номыг уншсанаараа соёлтой хүмүүсийн шалгуурын нэг үзүүлэлт болох биш, БИ ӨӨРӨӨ ХААНА БАЙГАА ВЭ? БИ ЯАХ ЁСТОЙ ВЭ? гэдгийг ойлгох нь чухал байгаа юм. Энэ номыг удаан уншсан, бүр кейсүүдэд хүртэл хуваасан, Харин та нар энэ номонд сурах бичиг шиг хандахаар чинь яаж амьд яриа өрнөхүүү? Би дунд сургуулийн багш шиг та нарт ном ярьж өгмөөргүй байна.
Залуусаа энэ хичээл, энэ ном та нарыг эрс өөрчлөхгүй ч тодорхой хэмжээгээр өөрчлөөсэй гэж би хичээдэг. Гэхдээ бүр эрс өөрчлөгдөөсэй