Author Topic: Пүрэв гараг 404-ийн домог  (Read 48317 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline Lanjii

  • Posts: 11
Пүрэв гараг 404-ийн домог
« on: 2011.11.06 15:04 »
[size=18:9fca1ec83c][b:9fca1ec83c]ЭНЭ 7 ХОНОГИЙН БИЧЛЭГИЙГ ЭХЛҮҮЛСЭН БАЙНА.1. ЗААВАЛ МОНГОЛ ҮСГЭЭР БИЧИХ.2. ЭНД ЗӨВХӨН ЁГТ ҮЛГЭР ОРУУЛНА. ЭЛДЭВ БИЧЛЭГ ОРУУЛАХГҮЙ.3. 1 БИЧЛЭГТ 2-с ИЛҮҮ ХҮНИЙГ ТООЦОХГҮЙ.4. ЯВЦЫН ДҮНД НӨЛӨӨЛНӨ.5. МААЗАРЧ, БУСДЫГАА ДОРОМЖИЛЖ БОЛОХГҮЙ[/b:9fca1ec83c][/size:9fca1ec83c]Энэ түүх бол агуу их монгол улс харийн орны далд бодлогод автан эрхшээлд нь орсон байх үед билээ.Энэ үед Баатар хэмээх халх үндэстэн хөвгүүн эд залуу 20 настай байлаа........
Wenn man will,kann man alles machen

Offline se11d027

  • Posts: 6
(No subject)
« Reply #1 on: 2011.11.07 19:31 »
Тэрээр олон хүний хайрыг хүлээсэн хараад л дуралмаар гайхалтай залуу байв. Нэгэн өдөр тэрээр ойн модонд гөрөө хийж яваад аймшигт араатантай тааралдав....

Offline se11d110

  • Posts: 2
(No subject)
« Reply #2 on: 2011.11.07 19:45 »
Араатан их л омогтойгоор түүн рүү архиран хашгична.Гэвч тэрээр багаас эцэгтэйгээ хамт ан гөрөө хийж хэрсүүжин хат суусан учраас огт айж тэвдсэнгүй...

Offline se11d027

  • Posts: 6
(No subject)
« Reply #3 on: 2011.11.07 20:17 »
Тэгээд тэр нэг аймшигт араатныг хөнөөчхөөд арьсийг аван явж байталуулын бэлд нэгэн үзэсгэлэнтэй бүсгүй уйлан сууж байв...

Offline Khosbileg

  • Posts: 11
(No subject)
« Reply #4 on: 2011.11.07 20:43 »
Тэр үзэсгэлэнт бүсгүйд анхны харцаар дурлав. Тэгээд түүн дээр очин мэндлэн, тайвшруулаад шалгааныг нь асуув...

Offline is11d014

  • Posts: 6
(No subject)
« Reply #5 on: 2011.11.07 21:38 »
Өнөөх хүүхэн хэлэхдээ Манжийн хаан тэр бүсгүйг их гуа үзэсгэлэнтэй тул хатнаа болгоно хэмээн зарлигдсан гэнэ. Хайртай нутаг, уул ус, орон гэрээсээ хагацахыг хүсэхгүй байгаа учраас тэр бүсгүй уйлан сууж байжээ.

Offline Odselmaa

  • Posts: 22
(No subject)
« Reply #6 on: 2011.11.07 22:11 »
Залуу бүсгүйг аргадан нэрийг нь асуувал Хулан гэв. Түүний үзэсгэлэн гоод дурласан залуу хайртай бүсгүйгээ манжийн хаанаас үл айн өөрийн болгохоор шийдэж. бүсгүйг гэрт нь хүргэж өгч гуйхаар шийдэв. Гэтэл тэр хоёрын өвөг дээдсүүд эртний том өс хонзонтой байжээ.

Offline DoogiiSA

  • Posts: 14
(No subject)
« Reply #7 on: 2011.11.07 23:02 »
Учир нь зүүн монголын Болд тайшийн ганц хүү Баатар. Хулангийн эцэг баруун монголийн алдарт Багалбулга жанжин Болд тайшийг хөнөөсөн өст хүн нь юм.

Offline se11d019

  • Posts: 3
(No subject)
« Reply #8 on: 2011.11.08 16:44 »
Залуу, бүсгүйн гэрт нь очоод өөрийн хайртай бүсгүйг эхнэр болгон өгөхийг гуйхад Багалбулга жанжин Баатарыг өст хүний хүүхэд болохыг мэдээд ихэд ундууцав

Offline se11d019

  • Posts: 3
(No subject)
« Reply #9 on: 2011.11.08 16:48 »
Хэдийгээр түүнийг зодоод хөөмөөр санагдсан ч ийм зүйл болвол дайн гарахыг мэдэж байсан учир тэвчиж үл зөвшөөрөн явуулав.

Offline Lhamsuren

  • Posts: 2
(No subject)
« Reply #10 on: 2011.11.08 17:35 »
Тэгээд Баатар хайртай бүсгүйгээ өөрийн болгож чадахгүйдээ сэтгэлээр ихэд унана. Баатар яахаа сайн мэдэхгүй Хулангаас хамт зугтахыг  асуусахад Хулан ихэд баяртайгаар зөвшөөрөв. Хулангын хувьд Манжийн хааны хатан болж байснаас хайртай хүнтэйгээ зугатах нь хамгийн их аз жаргал юм.

Offline Satjan

  • Гацуурхан
  • *
  • Posts: 13
(No subject)
« Reply #11 on: 2011.11.08 18:23 »
...Баатарыг зугатахыг мэдсэн Элбэг өвгөн түүнтэй уулзахаар ирэв. /Элбэг-Баатарын эцгийн үнэнч найз,зүүн монголын нэр хүндтэй нэгэн байсан /Элбэг өгүүлрүүн:Эрт дээр үед хүчирхэг байсан улс мань зүүн баруун 2хэсэг болж эмх замбараагүй болсон цагт Зүүн монголын эзэн та нэгэн бүсгүйн төлөө энэ улсаа орхиж явах гэв үү.........

Offline шилтгээн

  • Posts: 2
(No subject)
« Reply #12 on: 2011.11.08 19:44 »
............Гэж хэлэв. Үүнийг сонсоод Баатар Хайртай бүсгүй Хулантайгаа хамт зугтмаар байвч хэний ч мэдэхгүй хаа нэгтээ газар зугтаж одвол хамаг улсыг минь хэн захирах юм бэ? гэсэн бодол түүнийг хоригложээ. Төд удалгүй хэд хоногийн дараагаас Манжийн хааны элч Хулангийн аав Багалбулга жанжин дээр ирээд охин Хуланг гуйсан аваас...............

Offline d.se11d007

  • Posts: 4
(No subject)
« Reply #13 on: 2011.11.08 21:08 »
Багалбулга эртний өс хонзонг санан өөрийн мах цусны тасархай болсон охин үрээ түүнд өгөхийг хүссэнгүй. Харин түүнээс өс авахыг завдлаа.....

Offline BuyanaaCE

  • Posts: 14
(No subject)
« Reply #14 on: 2011.11.08 22:24 »
... Багалбулга энэхүү явдлыг хэрхэн өөрт ашигтайгаар шийдэх талаар санаа сүвэгчилэн сууна. Удаан бодсоны эцэст өөрт тулгараад байгаа хоёр өст дайсангаа хооронд нь дайсагнуулах хорон санаа сэдэж өгүүлрүүн:-Өөрийн мах цусны тасархай болсон ганц нандин охиноо би зүгээр өгөхгүй. Нэгэн болзол тавья. Эрт цагт Зүүн Монголын Болд гэх тайштай би эртний өст харьцаатай байсан юм. Гэтэл түүний хүү гэх Баатар гэгч эр тэрхүү дайсагналцад өс санаж охин үрийг минь надаас гуйж хорлох гэв. Түүнийг энэ нутагт амьд байсан цагт би яасан ч өөрийн үрийг та бүхэнд бэр болгон өгч амар тайван суухгүй. Хэрэв та бүхэн тэр эрийн амийг тасалж, газар нутаг, ард иргэд, мал амьтдыг надад шилжүүлэн суулгаснаар би дуртайяаа охиноо бэр болгон өгөх болно гэж эзэн хаандаа дамжуулсугай гэв. ...

Offline se11d026

  • Posts: 1
(No subject)
« Reply #15 on: 2011.11.09 11:12 »
Багалбулгийн хэлсэнг Манжийн элч хаандаа хэлэхэд Манжийн хаанд нэгэн хорон санаа төрөв. Энэ санаа нь эхээс мэндлээд төд удаагүй байхад Багалбулга хааны хатны тээж төрүүлсэн 2 ихэр охины нэгийг Манжийн хааны шадар туслах эх барьсан маарамбатай нь хувилдан нэг охинг нь эндсэн хэмээн хэлж манжид авч ирэн өөрийн охин мэтээр өсгөсөн байсан явдал юм. Үүнийг Манжийн хаан ашиглаж Баатрыг хороохоор болов

Offline bbat

  • Posts: 1
(No subject)
« Reply #16 on: 2011.11.09 11:48 »
Манжийн хулгайлж аваачсан охин нь багаасаа манжид өссөн учир манж сэтгэлгээтэй зөвхөн манжийг гэсэн сэтгэлгэйтэй байсан. Тиймээс тэр Баатар дээр очиж амийн хорооохыг манжийн хаан биечлэн тушаасан. Баруун Монгол руу охиныг илгээхээр бэлдэв...

Offline is11d014

  • Posts: 6
(No subject)
« Reply #17 on: 2011.11.09 12:05 »
Манжийн санааг тагнаж мэдсэн Баруун монголчууд шавхаж шавхаж цөөхөн хэдэн цэрэг гаргаад дайлаар морджээ. Халхын хув харууд ч адилхан мөчөөгөө өгсөнгүй.  Манай Баатар энэ удаад Халхын их цэргийг хэсэг нөхдийн хамт удирдан явна. Ингээд хоёр тал Хангайн нуруунд золголдож Манжууд харин өндрөөс харан баясацгааж сууна. Гэтэл өнөө биерхүү үзэсгэлэнт гүнж чинь үсээ хусаад эр цэргийн өмсгөл өмсөж дайнд гар бие оролцож явжээ. Манай Баатар ч дайснуудаа нистэл нистэл хиар цохисоор.... Гэтэл гэв гэнэт танил үнэр ч мэдрэгдэх шиг, танил царай ч харагдах шиг болов. Баатар өнөө бүсгүйгээ танийд хоёул далиманд нь дайны талбараас сугаран гарч уулзав. Энэ үед манжийн хаан Баатарыг үхэх нь үү? гээд дэлэм урт дурангаараа дурандаж гаансаа баагиулан сууж байсан ажээ.

Offline michidmaa 6750

  • Posts: 5
(No subject)
« Reply #18 on: 2011.11.09 18:21 »
Сэтгэлт хоерыг харсан манжийн хааны атаархах сэтгэл нь хөдөлж. үзэсгэлэнт бүсгүйг увайгүй ядуу гуйлгачинд эхнэр болгон өгөөд өнөөх эрийг алс холын цөллөгт явуулав.

Offline is11d014

  • Posts: 6
(No subject)
« Reply #19 on: 2011.11.09 18:51 »
[color=white:443ebe4e32][/color:443ebe4e32]

Offline se11d100

  • Гацуурхан
  • *
  • Posts: 3
(No subject)
« Reply #20 on: 2011.11.09 19:32 »
Цөллөгт явсан Баатарт хайрт Хулан нь үртэй болсон гэдгээ хэлж амьжилгүй явуулжээ.Хуланг Баатараас хүүхэдтэй болсон гэдгийг сонсоод Баатарт хэлхээр нэгэн сайхан сэтгэлт ард аюулыг сөрөн замд гарлаа.............

Offline BuyanaaCE

  • Posts: 14
(No subject)
« Reply #21 on: 2011.11.09 19:34 »
Энэхүү явдлын дараа хэдэн сар өнгөрлөө... Баатар хэдийгээр цөллөгт явагдсан ч гэсэн хэдэн зуур бээр газрыг хөл нүцгэн халуун элсэн дээр ангаж цангаж, өлсгөлөнгөө даван нутагтаа ирж амьдрал нь өөдлөөд иржээ. Гэтэл тэрхүү сайхан сэтгэлт хүн баатарт бүх хэргийн учрыг хэлтэл тэрээр хайртай бүсгүйгээ хайхаар болж нутгын хүмүүсээс асуувал эхнэр нь ядуу эрээс татгалзаж зугтан оргосон байжээ. Ингээд залуу алсын аянд хайрт бүсгүйгийнхээ эрэлд гарчээ. Удаан хайсны дараа залуугын эрэл мухардаж ойд тааралдсан нэгэн хуучин байшинд орвол ноорхой хувцастай нэгэн сохор эмгэн сууж байжээ. Залуу байшингийн эргэн тойронг харвал энд тэндгүй шашны эд зүйлс байхыг хараад уг эмгэнийг ямар нэгэн бөө, шашны талын хүн байна гэж бодов. Баатарыг орж ирэхэд эмгэн: ...........

Offline Oyunlkham

  • Posts: 26
(No subject)
« Reply #22 on: 2011.11.09 20:19 »
Сайн байна уу? Аян замдаа сайн явна уу? гээд идээ тавьж өгөөд хэсэгхэн дуугаа хурааснаа харц их л чухал янзтай болж ирэн:- Хүү минь Их Монголын хаан минь, хаанаас хаа хүрч юу хайн явааг чинь эмээ нь мэднээ. Гэхдээ одоо ингэж явах цаг нь биш. Чи маш их цаг хугацааг алдлаа. Чи ийм байхад [b:0e894d6751]МОНГОЛ[/b:0e894d6751] улс яахин [i:0e894d6751]МАНЖ ДА ЧИН[/i:0e894d6751] улсын эрхшээлээс гарах билээ. [u:0e894d6751][i:0e894d6751]"Дээдэс нь суудлаа олохгүй бол доодос нь гүйдлээ олдоггүй"[/i:0e894d6751][/u:0e894d6751]г сана хүү минь, чи одоо тэмцлээ эхлэн хайртай бүсгүй, уулзаж үзээгүй үр, шаналсан ард олон, чамайг дээрээс харж буй өвөг дээдсийнхээ төлөө босох цаг чинь хэдийнээ болжээ. Цаг нь болохоор салхи бүхнийг авч одон, бүгд байрандаа орно. Эхнэр хүү 2 чинь эрүүл энх амьд мэнд яваа. Улс орон чинь төвхнөсөн цагт хайсан зүйл чинь аяндаа олдох болно.Одоо хийх ёстой зүйл, Монголынхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүл хэмээгээд алсын замд нь үдэн өгчээ.

Offline KTMS_Ganbaatar

  • Posts: 4
(No subject)
« Reply #23 on: 2011.11.09 20:34 »
Ийнхүү эмгэнтэй уулзсан Баатар хоёрийг бодон нэгийг тунгаан явсаар юуны өмнө өвгөд дээдэс эгэл ардынхаа бодол санаа, үгийг сонсож итгэлт цэрэг эрсээ бэхжүүлэхээр иргэн нутгийн зүг жолоо заллаа...

Offline baldantseren

  • Posts: 2
(No subject)
« Reply #24 on: 2011.11.09 21:01 »
Баатар  нутагтаан ирж цэрэг эрсийн хамтаар энх тайван амар амгалан амьдрах боломжтой тэр л улсыг байгуулхаар хатуу шийджээ.