Сайн байна уу? Аян замдаа сайн явна уу? гээд идээ тавьж өгөөд хэсэгхэн дуугаа хурааснаа харц их л чухал янзтай болж ирэн:- Хүү минь Их Монголын хаан минь, хаанаас хаа хүрч юу хайн явааг чинь эмээ нь мэднээ. Гэхдээ одоо ингэж явах цаг нь биш. Чи маш их цаг хугацааг алдлаа. Чи ийм байхад [b:0e894d6751]МОНГОЛ[/b:0e894d6751] улс яахин [i:0e894d6751]МАНЖ ДА ЧИН[/i:0e894d6751] улсын эрхшээлээс гарах билээ. [u:0e894d6751][i:0e894d6751]"Дээдэс нь суудлаа олохгүй бол доодос нь гүйдлээ олдоггүй"[/i:0e894d6751][/u:0e894d6751]г сана хүү минь, чи одоо тэмцлээ эхлэн хайртай бүсгүй, уулзаж үзээгүй үр, шаналсан ард олон, чамайг дээрээс харж буй өвөг дээдсийнхээ төлөө босох цаг чинь хэдийнээ болжээ. Цаг нь болохоор салхи бүхнийг авч одон, бүгд байрандаа орно. Эхнэр хүү 2 чинь эрүүл энх амьд мэнд яваа. Улс орон чинь төвхнөсөн цагт хайсан зүйл чинь аяндаа олдох болно.Одоо хийх ёстой зүйл, Монголынхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүл хэмээгээд алсын замд нь үдэн өгчээ.