Атуган ирээдүйн бүхий л хар бараан замбараагүй олон зүйлсийг өөрийн биеэр үзэж мэдэрсэн учраас аймшигт лууг дарж ард түмэндээ энх тайванг цогцлоох хүсэл нь маш ихээр дүрэлзэж луу руу улайран дайрж байлаа... Хүү маш ихээр тэмцэж байсан ч аргагүй л хүчин мөхөсдөж сэлэмнийх нь гэрэл цуцаж байв.... Гэвч 3н зүйлийн нууцыг нээснээр сахиус жинхэнэ хүчийг олон ард түмнийг нь дарлаж мөлжиж газар нутгийг нь эзлэж, бүхий л түүх соёлыг нь хомроглон устгаж байсан аймшигт луугийн дарлалыг бүр мөсөн зогсоож чадах байв...Эс бөгөөс луугийн энэ дарлал олон зуун жил үргэлжлэнэ гэдэг гашуун үнэнийг хүү мэдэж байлаа.... Хүү арга ядан лууг дотроос нь устгахаар луугийн ам руу сэлмээ чиглүүлсээр зориглон оров................Гэтэл нэг дэх нууц задарлаа... амь биеэ үл хайрлан эх орон ард түмнийхээ төлөө үнэнчээр зүтгэх агуу их [color=red:3713ff5dd4][size=18:3713ff5dd4]ХАЙР[/size:3713ff5dd4][/color:3713ff5dd4] нь нэг хүч байв. Яг энэ үед 3н зүрхтэй луугийн нэг зүрх нь устжээ.. гэвч Атуган лууг шархлуулж чадсан ч сэлмээ доош алдан луугийн дотроос буцаж гарахад тун төвөгтэй байдалд оржээ.. Гэтэл нутгийнх нь олон олон мянган хүмүүс хүүд тусалхаар сэлэм багаж зэвсэг барин яаран ирцгээв... Бүгд Атуганг авархын тулд юу ч хийхэд бэлэн байсан бөгөөд нэг нь гараа зүсэн цусны үнэрээр лууг сатааруулан энэ хооронд луу руу яг нэгэн зэрэг дайрцгаав........... ........ 2 дахь нууц задарлаа..... энэ бол нэгэн хүсэл тэмүүллээр нэгдэж нэгнийхээ төлөө амиа үл хайрлан зүтгэх ард түмнийх нь [size=18:3713ff5dd4][color=red:3713ff5dd4]ЭВ НЭГДЭЛ [/color:3713ff5dd4][/size:3713ff5dd4]байлаа... Дахин луугийн нэг зүрх нь үгүй болж хүчин мөхөдсөн бөгөөд үүнийг ашиглан Атуган гарч ирлээ..... Тэрбээр ард түмнээ харан маш ихэд догдлон улам илүү урам зоригтой болж луугийн сүүлийн зүрхийг устгахын тулд бүгдээрээ нийлэн тэмцэж байлаа.......Гэвч олон ч хүн луугийн турхирах галанд, хурц иртэй шүдэнд нь амь үрэгдсэн байв.... Атуган 3 дахь хүчний нууцыг олохыг ихэд хичээж байлаа.... ... Луугийн аймшигт дарангуйллын үед эрх мэдлийн төлөө хоорондооо тэмцэлдэж, эд хөрөнгө, амь насаа алдахгүй гэсэндээ лууд янз бүрийн өргөл барьц барьж тал засан, эх орноосоо урваж байсан олон хүмүүс луугийн нэг зүрх цохилох шалтгаан болж байжээ... Үүнийг мэдэрсэн Атуган хулчийж зугтааж байсан тэдгээр хүмүүсийн араас нэхэн тэдгээрийг гэм зэмээ ухаарч луугийн сүүлийн зүрхийг устгаад хийсэн нүгэлээ цайруулах боломж олгоё гэжээ....Ийнхүү сүүлийн хүч бол Атуганы [size=18:3713ff5dd4][color=red:3713ff5dd4]АРГА УХААН [/color:3713ff5dd4][/size:3713ff5dd4]байлаа.. Ингээд гайхамшигт их 3н хүчин цогцоороо бүрэлдэж сахиус нь амь орж аймшигт луу эцсийн зүрхээ алдаж дахиж хэзээ ч сэхэхгүйгээр үүрд үгүй болжээ....