Author Topic: 3-7 giin domog endees ehlene.  (Read 37882 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline Уранбилэг

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 83
(No subject)
« Reply #25 on: 2011.11.09 09:35 »
Атуган ирээдүйн бүхий л хар бараан замбараагүй олон зүйлсийг өөрийн биеэр үзэж мэдэрсэн учраас аймшигт лууг дарж ард түмэндээ энх тайванг цогцлоох хүсэл нь маш ихээр дүрэлзэж луу руу улайран дайрж байлаа... Хүү маш ихээр тэмцэж байсан ч аргагүй л хүчин мөхөсдөж сэлэмнийх нь гэрэл цуцаж байв.... Гэвч 3н зүйлийн нууцыг нээснээр сахиус жинхэнэ хүчийг олон ард түмнийг нь дарлаж мөлжиж газар нутгийг нь эзлэж, бүхий л түүх соёлыг нь хомроглон устгаж байсан аймшигт  луугийн дарлалыг бүр мөсөн зогсоож чадах байв...Эс бөгөөс луугийн энэ дарлал олон зуун жил үргэлжлэнэ гэдэг гашуун үнэнийг хүү мэдэж байлаа.... Хүү арга ядан лууг дотроос нь устгахаар луугийн ам руу сэлмээ чиглүүлсээр зориглон оров................Гэтэл нэг дэх нууц задарлаа... амь биеэ үл хайрлан эх орон ард түмнийхээ төлөө үнэнчээр зүтгэх агуу их [color=red:3713ff5dd4][size=18:3713ff5dd4]ХАЙР[/size:3713ff5dd4][/color:3713ff5dd4] нь нэг хүч байв. Яг энэ үед 3н зүрхтэй луугийн нэг зүрх нь устжээ.. гэвч Атуган лууг шархлуулж чадсан ч сэлмээ доош алдан луугийн дотроос буцаж гарахад тун төвөгтэй байдалд оржээ.. Гэтэл нутгийнх нь олон олон мянган хүмүүс хүүд тусалхаар сэлэм багаж зэвсэг барин яаран ирцгээв... Бүгд Атуганг авархын тулд юу ч хийхэд бэлэн байсан бөгөөд нэг нь гараа зүсэн цусны үнэрээр лууг сатааруулан энэ хооронд луу руу яг нэгэн зэрэг дайрцгаав........... ........ 2 дахь нууц задарлаа..... энэ бол нэгэн хүсэл тэмүүллээр нэгдэж нэгнийхээ төлөө амиа үл хайрлан зүтгэх ард түмнийх нь [size=18:3713ff5dd4][color=red:3713ff5dd4]ЭВ НЭГДЭЛ [/color:3713ff5dd4][/size:3713ff5dd4]байлаа... Дахин луугийн нэг зүрх нь үгүй болж хүчин мөхөдсөн бөгөөд үүнийг ашиглан Атуган гарч ирлээ..... Тэрбээр ард түмнээ харан маш ихэд догдлон улам илүү урам зоригтой болж луугийн сүүлийн зүрхийг устгахын тулд бүгдээрээ нийлэн тэмцэж байлаа.......Гэвч олон ч хүн луугийн турхирах галанд, хурц иртэй шүдэнд нь амь үрэгдсэн байв.... Атуган 3 дахь хүчний нууцыг олохыг ихэд хичээж байлаа.... ... Луугийн аймшигт дарангуйллын үед эрх мэдлийн төлөө хоорондооо тэмцэлдэж, эд хөрөнгө, амь насаа алдахгүй гэсэндээ лууд янз бүрийн өргөл барьц барьж тал засан, эх орноосоо урваж байсан олон хүмүүс луугийн нэг зүрх цохилох шалтгаан болж байжээ... Үүнийг мэдэрсэн Атуган хулчийж зугтааж байсан тэдгээр хүмүүсийн араас нэхэн тэдгээрийг гэм зэмээ ухаарч луугийн сүүлийн зүрхийг устгаад хийсэн нүгэлээ цайруулах боломж олгоё гэжээ....Ийнхүү сүүлийн хүч бол Атуганы [size=18:3713ff5dd4][color=red:3713ff5dd4]АРГА УХААН [/color:3713ff5dd4][/size:3713ff5dd4]байлаа.. Ингээд гайхамшигт их 3н хүчин цогцоороо бүрэлдэж сахиус нь амь орж аймшигт луу эцсийн зүрхээ алдаж дахиж хэзээ ч сэхэхгүйгээр үүрд үгүй болжээ....

Offline Suhuushkihan

  • Posts: 4
hw10d115
« Reply #26 on: 2011.11.09 11:03 »
Лууг устгаснаас хойш тэр нутагт үүрдийн амар амгалан тогтожээ. Атуган хүү ах дүүс нараа луугийн саварнаас аварсан болохоор тэнд ч түүнд хайр энэрлээ хүртээх болж, ард олон нь ч түүнийг ихэд хүндэтгэх болж Атуган хүүг бүгд санал нэгтээ Олимфус уулын захирагчаар өргөмжлөж хаан ширээнд суулгажээ.

Offline muugii4ever

  • Posts: 15
(No subject)
« Reply #27 on: 2011.11.09 11:23 »
Атуган ард иргэдийнхээ хамт Олимпус цайзад хаан болсон баяраа тэмдэглэн нижгээд найр хийлээ. Баяр дээр нь түүний 14 ах дүүс хүрэлцэн ирсэн ба Атуган дүүгээ нэр хүнд олон гавьяа байгуулсанд дотроо хорсон атаархаж байжээ. Тэд лууг зөвхөн шидэт сэлэмний хүчээр дарсан гэж итгэж байсан учраас энэ хүчийг эзэмшихийн тулд ямар ч аргаар хамаагүй сэлмийг нь Атуганаас булаан авах атгаг санааг агуулж байжээ. Ингээд асар их хүчний төлөө 14 ах нь үгсэн нийлж шөнө дунд болохыг хүлээж байв ...

Offline Enhgerel.0224

  • Posts: 2
.
« Reply #28 on: 2011.11.09 11:32 »
Шөнө дөл болмогц ах нар нь сэмхэн орж түүний зүүлтийг автал Атуган сэрж бүх зүйлийг гадарлаж байсан тул тэрээр бүгдэд нь бүх учраа хэлэв.Үүнээс хойш ах нар нь дахиж энэ тухай бодхоо болив. Атуган луугаас болж амь үрэгдсэн анд нөхдөө дурсан дахин ийм явдал болохгүйн төлөө Олимпус уулдаа хамгаалалт тавьж луугийн хөнөөлөөр сүүдсэн байшин барилга барьхад нь ард иргэдээ ихээхэн тусалж байв.

Offline bolorooooo

  • Posts: 7
Re: .
« Reply #29 on: 2011.11.09 12:14 »
Ийнхүү түүний хувь нэмэр ихээхэн байгаад зогсохгүй ард иргэдийн хүндэтгэлийг өдрөөс өдөрт илүү татах болов.........Үүнээс хойш нэг сарын дараа аймшигт луугийн хөнөөлөөр сүйдсэн хар бараан манант хот улс нь гайхамшигт үлгэрийн юм шиг наран мандах лугаа адил сэргэн зол сайхан бүхэн цогцлосон өвөрмөц жаргалын орон болсон байлаа....

Offline Erhembayar

  • Posts: 5
(No subject)
« Reply #30 on: 2011.11.09 12:27 »
Олон түмний ариун шүтээн болсон Атуганы амьдралын хатуу бэрх замын нугачаанд хэдийнэ мундаг эрэлхэг баатар болсон гэлтэй........Ард иргэд түүний агуу их зүтгэл гавъяаг өндрөөр үнэлэн түүний хөшөөг Олимпус уулын оройд цогцлоон барисан нь яг л "Бүхнийг даван туулах гэсэн чин хүсэл зоригоор бадарсан нүдний цог золбоо хийморь нь арслан барсын аманд гараа хийхээс ч буцахгүй догшин ширүүн харагдана".......

Offline bolorooooo

  • Posts: 7
(No subject)
« Reply #31 on: 2011.11.09 12:47 »
:)

Offline Gswan

  • Posts: 2
2nd fart
« Reply #32 on: 2011.11.09 14:16 »
Атуган баатар эр зоригтойдоо биш үл шантран хөдөлмөрлөгч хүн байсан учраас энэхүү үлгэрт баатар болон өргөмжлөгдсөн ажгуу. баатар хүн гэгч гагчхүү үл шантрагч эгэл бидний нэгэн буюу. энэ баатарын түүх үл дуусаж үеийн үе үрийн үрд бидний сэтгэл зүрх амьдралд үргэлжлэн байсаар байна гэдэгт би итгэлтэй байна. Атуган баатар амар сайхандаа жаргах болно учир нь тэрээр үл шантран хөдөлмөрлөгч хүн байсан

Offline hw10d229

  • Posts: 1
(No subject)
« Reply #33 on: 2011.11.09 20:51 »
Атуган хааны бүх зүйл сайхан байсан боловч тэр нэг өдрөөс хойш ганц зүйлээр дутагдаж байгаагаа ойлгосон юм. Эргэн тойронд байгаа бүх хүмүүс хайртай хүмүүстэйгээ аж жаргалаар дүүрэн байлаа.Хэдий түүнд ах дүүс нь байгаа ч гэсэн түүний сэтгэл ганцаардаж байлаа.Тэр маш удаан ганцаараа явснаа ухаарсан юм. Энэ хорвоо дэлхийн жам ёсоор хүн болгон л өөрийн гэсэн унэт зүйлээ олсон байв.Харин Атуган хаан л энэ дэлхийг ганцаараа туулж хамаг ачааг өөрөө үүрч аж жаргал гэж харж байсан бүх зүйл нь хий хоосон зүйл байснийг сая л ухаарлаа.Тэгээд түүнийг хайрлах халамжлах хэн нэгнийг хүсэх болов.Гэхдээ тэр юу хийхээ мэдэхгүй байлаа...

Offline Ijilmurun

  • Posts: 2
(No subject)
« Reply #34 on: 2011.11.09 21:59 »
Хүний амьдралын утга учир нь үр удмаа үлдээхийн тулд оршин тогтнодог. Тиймээс л энэхүү баатарлаг хүн аз жаргалын хайр дурлал амьдралыг сэтгэл зүрхний гүнээсээ нууцхан ч гэсэн хүснэм.

Offline Ijilmurun

  • Posts: 2
(No subject)
« Reply #35 on: 2011.11.09 23:06 »
BA11D192bna: Агуа их Атуган хаан сайхан хайртай учрахын зэрэгцээ Амьдрал бол хөдөлмөрлөж буй хүнийх болохоор аз жаргалын түлхүүр түүнд болон түүний сэтгэл зүрхэнд оршиж байсан нь Атуган хаан өөрөө нарт ертөнцийн гэгээлэг нь болж байсан юм.

Offline ×èíáàò

  • Posts: 1
(No subject)
« Reply #36 on: 2011.11.09 23:29 »
[quote:7cdc8f7e51="Ijilmurun"]BA11D192bna: Агуа их Атуган хаан сайхан хайртай учрахын зэрэгцээ Амьдрал бол хөдөлмөрлөж буй хүнийх болохоор аз жаргалын түлхүүр түүнд болон түүний сэтгэл зүрхэнд оршиж байсан нь Атуган хаан өөрөө нарт ертөнцийн гэгээлэг нь болж байсан юм.[/quote:7cdc8f7e51] HW10D004 : Сайхан хайрын учрал нь нэг л нарлаг гайхамшигтай өдөр эхэлсэн юм. Бүхний сайн сайхны төлөөх Атуганыг гаднаас ажвал болхи биет баатар хэдий ч ариун сэтгэлт нэгэн зол учралаар заяаныхаа гайхамшигт төгс бүсгүйг анхлан харж дурласнаас эхлээд түүнтийг өөртөө татах бүх арга адал явдалтай учирна.......

Offline Erhembayar

  • Posts: 5
(No subject)
« Reply #37 on: 2011.11.10 00:09 »
Аз жаргалт амьдралын од хийморь болсон өвөрмөц төгс бүсгүйтэйгээ өөрийгөө эрх мэдэлгүй жирийн нэгний дүрд хувиран танилцаж нэг нэгнээ хайрлах, хайрын үгсээ ярилцан буй нь яг л гайхамшигт хос хун мэт харагдана. Түүнийг бүрэн таниад зогсохгүй жинхэнэ агуу хайрт хосуудын хуримлах өдөр удалгүй тохиов.Ийнхүү аз жаргал амьдралын утга учрыг танисан Атуган юугаарч дутахгүй амар амгалан амьдарчээ.

Offline bolorooooo

  • Posts: 7
(No subject)
« Reply #38 on: 2011.11.10 00:12 »
Атуганы баатарлаг зориг, дэлхийн сайн сайхны төлөөх хүсэл эрмэлзлэл нь хүмүүсийн сэтгэлийн харанхуйг гэрэлтүүлсэн Ирээдүйн аз жаргалт амьдралын эхлэл болсон юм.Ийнхүү Цаг үеийн аугаа баатруудын сургамжлах сургамж, энх тайвны дээдийн шүтээн болсон гайхамшигт баатрын домогт түүхийг хэн боловч мартаж үл болно.                                                   [color=red:4ffcb32ac1]ТӨГСӨВ[/color:4ffcb32ac1]