Author Topic: Бид хаашаа явж байна вэ?... 2008 onyihon  (Read 11986 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline nandia

  • Posts: 1
Бид хаашаа явж байна вэ?...Монгол орон сүүлийн жилүүдэд зөвхөн гадны нөлөөлөл, бүс нутаг, бусад орнуудын эдийн засаг, улс төрийн шийдвэрээс хамааран оршиж байна гэхэд хилсдэхгүй. Нэг үгээр хэлбэл өнөөдөр манай орон бие даасан шийдвэр /ялангуяа эдийн засгийн хувьд/ гаргаж чадахгүй толгойгүй хүн шиг гаднын байгууллага, улс орны зааварчилгаагаар үйл ажиллагаагаа явуулсаар ирлээ. Эдгээр байгууллага улс орон хэдийгээр тусламжийн гараа сунгаж чин сэтгэлээр бодлого зааварчилгаа өгдөг байлаа ч тухайн байгууллага улс орон өөрийн талд асуудлыг шийдвэрлэх, үгүй ядахдаа л манай үндэсний онцлог улс орны эрх ашгийг гүнзгий мэдэрсэн бодлого боловсруулах нь юу л бол. Тиймээс зах зээлийн эдийн засагт шилжин ороод хямралын үеэ давч чадалгүй дээр дооргүй бужигнаж байсан цагтай харьцуулахад хэдий тогтворжсон ч гэлээ нийгмийн эмзэг асуудлууд их байгаа энэ үед улс орны хөгжлийн шинэ гарцыг олж даруй шийдвэрлэх нь ирээдүйн өмнө хүлээх бидний үүрэг билээ. Ингэж хэлэхээр л манайхан сурсан зангаараа “Төрийн төлөө оготно боож үхнэ гэгчээр миний хэрэг юу байдаг юм бэ” гэдэг. Энэ нь нөгөө л социализмын үнэнийг хэлэхэд шийтгэдэг, үзэл бодлоо илэрхийлдэггүй дуугүй нэгнийг нь сайшаадаг байсан буруу тогтолцооны үр дагавар эцэг эхийн хүмүүжлээр дамжин өнөөдөрт ирснийх бизээ. Улс орон бүрийн хөгжлийн түүхээс харахад үндэсний уламжлал, өөрийн орны давуу тал дээр суурилан мөн өндөр хөгжилтэй орнуудаас суралцан хөгжсөн байдаг. Сингапур, Малайз, Хятад, Япон зэрэг дэлхийд хөгжлийн түвшнээрээ тэргүүлэх байр суурьтай болж буй орнуудыг харахад аль 50-60 жилийн өмнөөс өндөр хөгжилтэй орнуудад мэргэжилтэн, чадварлаг удирдагчдыг бэлтгэж байсан нь юуны түрүүнд хүнрүүгээ чиглэсэн бодлого явуулж тэр нь хожим эх орны хөгжлийг авч явна гэдгийг харж чадаж байсных юм. Байгалийн баялаг гэхээр юмгүй Япон орны хувьд үйлдвэрлэлийн түүхий эдээ импортоор авдаг атлаа аж үйлдвэрийн жишиг улс болон хөгжсөн нь улс төрийн хэтийн бодлого, өндөр түвшинд бэлтгэгдсэн мэргэжилтэн, ядуу амьдралаас гарахыг үнэн сэтгэлээсээ хүсч байсан ард түмний гайхамшигтай хүч гэхээс биш бурхан тэнгэрээс буян заяаг нь бусдаас илүү тэгшилж өгснийх биш болов уу?Манай орон газар нутаг, хүн ам түүхэн хөгжлийн давуу талгүй юм гэж үү? Японд байхгүй байгалийн баялаг, Америкт байхгүй омог бардам он удаан жилийн түүхэн хөгжил, хөгшин Европын орнууд шиг баялагаа аж үйлдвэрийн түүхий эд болгох сэтгэхүй бус байгалиа аргадаж ирсэн ардын ёс заншил гээд үндэсний язгуур эрх ашгаа илтгэсэн онцлог давуу тал даанч олон баймаарсан. Манайд хөгжлийн асар их нөөц байна. Энгийнээр сэтгэхэд газар доорх байгалийн баялаг. Түүнийг ашиглаад амьдрахад хэрэг болох мэдлэг боловсролын суурь болсон потенциал өндөртэй оюун ухааныг ч бурхан биднээс харамласангүй. Монголчууд бид тийм залхуу улс гэж үү! Хатуухан үнэнийг хэлэхэд баялагаа ашиглаж амьдрах арга ухаанд суралцахгүй л бол ёстой нөгөө алт сандайлсан гуйлгачин байснаа бүр сүүлдээ авдраа сахисан гуйлгачин болон даяаршлын эрин зуунд аль нэг том гүрэнд уусан шингэх эмгэнэлт хувь тавилан туулахыг хэн ч үгүйгэхийн аргагүй юм. Үгүйсгэхийн аргагүй ч гэж үгүй болоод ирснийг Манж зэрэг улсын гашуун түүх гэрчилнэ. Тиймээс жижиг улсад хүндээр тусаж ч болох даяаршил хэмээх дэлхийн хэмжээний бодлогын чанартай нэгтгэлд живээд орчихгүйн тулд өөрийн орны үндэсний онцлогтой зарим талаараа дангааршсан шинэ хөгжлийн гарцыг бий болгон хөвж бие даан оршин тогтнож хөгжих нь манай орны хамгийн том зорилт байх... Монгол улс хөгжих үү? Эс хөгжихүйн зааг дээр явж байна. Бид ухаантай л байхгүй бол  аль нэг том гүрэнд уусж орох гашуун үнэн бидэнд тохиож байна. Монголын шинэ үеийн хөгжлийн зорилтыг би юун түрүүнд хувь хүнээ хөгжүүлэхэд чиглэгдэх ёстой гэж бодож байна. Дөрвөн жил мөнгөө төлж сурахдаа дипломон дээрх дүнгийн төлөө л гүйхээс биш өөрийгөө хөгжүүлье гэж хичээдэг нь тун цөөхөн гэдгийг тэдний дунд байдгийнхаа хувьд би гадарлана. Зарим нэг нь үнэхээр сайн сурдаг ч мэдлэгээ гаргаж ашиглаж чаддаггүй нь бас л харамсалтай. Энэ бүгдийг тоочдогийн учир нь боловсролын систем нь хатуу шалгуургүй түүнийгээ дагаад бэлтгэгдэж байгаа мэргэжилтнүүд маань хувь хүн болж бүрэн төлөвшиж чаддаггүйг хэлэх гэсэн юм.  Иргэн бүр Монголын ирээдүйн төлөө, өөрсдийн сайхан амьдралын төлөө гэсэн чин сэтгэлийг өвөрлөж ухамсар сэтгэхүйдээ шингээн санаж сэрж явах, мөн байгалийн баялаг дээрээ түшиглэсэн аж үйлдвэрийг бий болгон юуны түрүүнд тэдгээрийг удирдах мэргэжилтэн боловсон хүчнийг техник технологийн дэвшилттэй орнуудад суралцуулах нь зүйтэй болов уу.[b:7780d307ab][/b:7780d307ab]

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: Бид хаашаа явж байна вэ?...
« Reply #1 on: 2008.12.10 21:12 »
BAYARLALAA. NANDIA-giin bichlegiin araas onoodor ESSAY-gee unshsan bolon unshij amjaagyi hymyys bicheed ogoorei! Bygded ni amjilt hysiye! Ta nart hicheel orohod yalanguya SS218-iig orohod yneheer goyo baisan shyy!  :D

Offline enkhjin

  • Posts: 3
Бид хаашаа явж байгаа вэ?
« Reply #2 on: 2008.12.11 04:38 »
Би  “Дэлхий одоо хаашаа явж байгаа вэ” гэж хүмүүсээс асуулаа. Олон төрлийн хариулт хэлж байна. Зарим нэг нь бүр үнэмшилтэй нүд нь том болж ирээд “Дэлхий чинь нарыг тойроод л эргэж байдаг болохоос хаашаа ч явдаггүй ш дээ” гэж байна.javascript:emoticon(':D')Хүн төрөлхтөн зовж зүдрэн зүдрэн, амьдрахын төлөө ингэж их тэмцэн хаашаа юуны төлөө яваад байгаа юм бэ? Сайхан нийгмийг, сайхан амьдралыг бүтээхийн тулд. Тэгвэл тэр сайхан нийгэм, сайхан амьдрал чинь яг юу юм бэ? Бид тэнд хэзээ хүрсэн гэдгээ мэдэх вэ?Энэ асуултыг үе үеийнхэн хариултыг нь олохын тулд их л бодож бүр үзэл суртлуудыг гаргаж түүнийгээ дэлхий даяар хэрэгжүүлэхийг хүссэн, зарим нь хэрэгжүүлсэн. Гэхдээ энэ бүхэн энэ хүн төрөлхтний хүсэж хүлээж байсан зүйл биш байсан нь дараа дараалан харагдсан. Энэ ардчилсан нийгэмд ирсэн. Үүнээс цааш юу вэ? Хаана ч билээ хэзээ ч билээ “Ардчилсан нийгэм бол хамгийн төгс нь мэдээж биш, гэхдээ одоогоор хүн төрөлхтний бодож олсон хамгийн боловсронгуй нийгэм ” гэж сонссон санагдана. Тиймээ, хүн бүрийн мэдэх дунд сургуульд үздэг Ч.Дарвины онолоор бол аливаа амьд бие нь энгийнээс ээдрээтэй хэцүү, болхи бүдүүлгээс боловсронгуй руу тэмүүлэх хуультай. Нийгмийг амьд гэдэг. Ямар ч юм минимум цэгээс дээшилсээр максимум цэг, буцаад минимум цэг руу тэмүүлдэг шинж байдаг. Энэ ялангуяа нийгэм, улс үндэстний хөгжил дээр тод харагддаг шүү дээ. Мэдээж бид үүгээр л явж байгаа гэж би “итгэнэ”. Тиймээс энд миний хэлэх гээд байгаа зүйл бол нэг ёсондоо “бид төгсгөл рүүгээ явж байна”  За, хаашаа явж байгааг хэлчихлээ. Хүсэн хүлээж өдөр өдрөөр хурдтай түүн рүүгээ дөхөхийг хүсч байгаа хүн төрөлхтөн. Эмээгийн минь надад сануулж хэлдэг үг байдаг“Их санаж есөн шөнө хоосон”. Үүгээрээ би хүн төрөлхтнийг бүгдийг нь оргүй хоосон руу явж байна гэж хэлэх гээгүй болно. Соёл хөгжил тэрхүү максимум цэг рүү улам бүр тэмүүлж байгааг хэлэх гэсэн санаа. Бид зүгээр л өнөөдрөөрөө, өдөр болгоны сайхныг мэдэрч амьдрах нь амьдралын утга учир юм уу гэсэн юм бодогдно.Энэ эссэгээ бичих гэж хэд хоног завсар гарвал бодоод л байлаа. Тэгээд хамгийн сайн ярилцаж чадах ахаасаа асуулаа. “Бид хаашаа юуны төлөө амьдраад байгаа “хар хогнууд” вэ? Амьдралын сайхан нь яг юундаа байна вэ?” гэлээ л дээ. Тэгсэн “Амьдралын амт гэдэг чинь өнөөдөр миний энэ идэж байгаа гурилтай хоолны сайхан амт” гэж хариулж байна. Би тэгээд бодлоо, үнэхээр тийм шүү дээ. Хором болгон ахин давтагдахгүй бид үүнийг л мэдрэх нь хамгийн сайхан зүйл. Дэлхий хаашаа явж байгаа энэ бүхний төгсгөл юу вэ гэсэн асуултыг бодох нь зүй ёсны сонирхолтой асуудал боловч  ер нь ганц олдох амьдрал гэдэг нь л хүний амьдралыг утга учиртай, дээр хэлснээр амьдрахын төлөө ингэж их тэмцэх шалтгаан нь болдог байх гэсэн дүгнэлтийг би гаргалаа. Бидний хаашаа юунд хүрэх гэж явах нь чухал биш, хаана юу хийж байна вэ гэдэг шиг чухал зүйл байхгүй. Учир нь өнгөрсөнд болсон зүйл бол болоод өнгөрчихсөн харин ирээдүйд болох зүйл бол болоогүй, одоо л үйл явдал болдог шүү дээ. :D  :D

Offline OdkO

  • Posts: 1
Бид хаашаа явна вэ?
« Reply #3 on: 2008.12.17 18:51 »
Дэлхийн бөмбөрцгийн эргэн тойронд байрлах олон улс гүрэн дотроос ази тивийн зүрхэнд байрлах Монгол хэмээх улсын эзэд билээ бид. Миний бодлоор бидний амьсгалах агаар, уух уснаас ч илүү үнэтэй зүйл бол улс орны минь ирээдүй юм.  Өнөөдөр бид хаашаа явна вэ? Ер нь юу хүссэн түүнрүүгээ явахаас илүү юу чаддаг, юу баталгаатай гэж үзсэн тэр зүгрүү явдаг хулчгарууд юм уу? Бүгд тийм биш ч тийм хувь эзэлдэг нь их байгаа гэж хувьдаа бодож байна. Бид тэдний нэг нь үү? эсвэл эсрэгээрээ юу?1990-ээд оны ардчилсан хувьсгал гарснаас даруй 18 жил өнгөрчээ. Хэдийгээр олон жил өнгөрсөн боловч бид шилжилтийн гээч үе дээрээ л явна. Бид их зүйлд суралцаж, нэлээдгүй зүйл үзэж өнгөрүүлсэн боловч бидний яваад байгаа зам нэг л бишээ. Чухам юу нь буруу болчихов гэж оюун ухаантай хэн боловч өдгөө өөрсдөөсөө асууцгааж байна. Манай удирдлагууд, төр засаг болохоор байгалийн баялгаа зараад баяжчихна гэж сэрүүн зүүдэлж, учиргүй сайхан зүйл ярьж сууна. Үнэхээр байгалийн баялгаа зараад, байгалийн баялаг дээр суурилсан эдийн засгийг бий болгож болно. Гэхдээ монгол ардын нэг зүйр үг байдаг. Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэдэг үг. Хар үгээр хэлэхэд суурь муутай байшин баривал тэр жилдээ нурахгүй байж болно, 10 жилийн дараа нурахгүй байж болно, харин 20 жилийн дараа нурж унадаг юм шүү дээ. Бид 20-р зуунд хотжиж, суурин соёл иргэншлийг бий болгож байна, суурин, нүүдлийн иргэншил хослон явж байна. Гэвч нүүдлийн соёл иргэншлийн үе нь өнгөрчээ. Өнөө үед нүүдлийн иргэншлээс илүү суурин иргэншил илүү хөгжиж байна. Өнөөдөр нийслэл Улаанбаатар хотод маань нийт хүн амын бараг хоёрны нэг нь сууж байна. Гэтэл бидний үндэс суурийг нь тавьж буй суурин иргэншил маань буруу тийшээгээ хазайжээ. Суурин соёл иргэншлийн онцлог юу вэ гэвэл өөрсдийн хэрэгцээгээ өөрсдөө хангадагт байгаа юм. Аль эртний үе, дундад зуунаас авахуулаад энэ л маягаар явж хөгжиж ирсэн. Гэтэл бид өөрсдийн хэрэгцээгээ бусад суурин соёл иргэншлийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр хангаж байгааг юу гэж ойлгох вэ?Хэрэв алдсан бол алдааг засах хэрэгтэй. Гэтэл манай төр засагт алдаа засах чадвар бий гэж үү?! Тэд 18 жил худлаа үнэн үлгэр дэмий хоосон ярьж ирлээ. Шинжлэх ухаан, техник технологи, үйлдвэрлэл хөгжихгүйгээр бид байгалийн баялаг дээрээ тулгуурлаж явж болох боловч энэ зам мухар зам байна гэж би бодох юм. Иймээс залуучууд бид өөрсдийн оролцоог бий болгох хэрэгтэй. Энд би өөрчлөлт шинэчлэлт хийхийн тулд улстөрч болж төрийн эрхийн төлөө тэмцэнэ гэж хэлээгүй байна. Улстөрөөр оролдох нь 1-д бүтэшгүй зүйл, 2-т их цаг хугацаа алдана. Харин шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх, үйлдвэржүүлэлтэд өөрийн хувь нэмрээ оруулах нь улстөрөөр хөөцөлдсөнөөс илүү үр дүнд хүрч болох юм. Одоогийн интернэт хөгжсөн цагт хэрэв та шинжлэх ухаан сонирхдог бол хэрэв та эрдэмтэн, судлаач бол өөрийн сонирхдог сэдэв, судалгааны ажлын талаар интернэтэд оруулах, бусад мэдэхгүй нэгэнд тайлбарлах, мэддэг нэгэнтэй санал бодлоо солилцоод байхад л энэ тань таны монголын хөгжил, шинжлэх ухаанд оруулж байгаа хувь нэмэр болох юм шүү. Аливаа хувь нэмэр хүчин зүтгэл тийм ч том байх албагүй, аливаа том зүйл энгийн зүйлээс эхэлдэг юм. Та шинжлэх ухаанд сонирхолтой, судлаач байх ч албагүй, та хэрэв орчуулагч бол гадаадын ямар нэг шинжлэх ухааны материалыг орчуулаад гаргахад л энэ таны зүтгэл болно. Ингэснээр сонирхогчид, судлаачдад интернэтээс мэдээлэл, хэрэгтэй материалаа үзэх, мэдэх, улмаар монголын хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа явдал юм. Зөвхөн интернэтийн түвшинд ийм хувилбар байна. Өшөө олон хувилбар ч байж болно. Өөрчлөлт шинэчлэлт, хөгжлийн төлөө хүн болгон хувь нэмрээ оруулцгаая!