Author Topic: Бид хаашаа явж байгаа юм бол  (Read 21387 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline tumblebugs

  • Posts: 1
Бид хаашаа явж байгаа юм бол? Эхлээд миний толгойд ч бас яг таны бодож байгаа шиг бодол орж ирсэн. Аливаа зүйл эхлэлгүйгээр төгсдөггүйн адил хаашаа явж байгаа тухай тодорхойлохоос өмнө хаана байгаа вэ гэдгээ эргэцүүлэх ёстой.  Монгол улсын хувьд хөгжлөөрөө дэлхийд дээгүүр байр эзэлдэг 2 улстай хөрш атал яагаад бид өнөө л нэг цэгтээ байгаад харин хөрш орнууд маань биднээс хэдэн зуун алхмаар түрүүлээд байгаан бол.  Мэдээж хүн амын харьцаа, газар нутагын хэмжээ гэх мэт олон хүчин зүйл дурдаж болно л доо. Гэхдээ хамгийн гол нь эдгээр улс маань сайн мэргэжил боловсролд тулгуурлан  хүн ардаа зөв чиглүүлж , чадварлаг манлайлж байгаа хэрэг юм. Тэд сайн манлйлагчидтай.Үүнтэй адилаар Аугаа их Чингис хааны маань удирдах манлайлах чадвар дутагдаж байгаа хэрэг. Гэхдээ энэ нь Чингис хаан дахин төрж биднийг зөв замд оруулахыг зүгээр суун хүлээх  тухай биш, харин ч эсрэгээр өөрөөсөө бүгдийг эхлэх тухай юм.Хүн 2 би гээс тогтдог. Сэтгэл би, би би хэрэг дээрээ сэтгэл би, би би нэгдэж байж хүн гээч оюунлаг бүтээлийг илтгэдэг. Гагцхүү хүний дотоод зөрөлдөөн буюу сэтгэл би, би би зөрөлдөөнөөс аливаа зүйлд хандах хүний хандлага тодорхойлогддог.Жнь: Галилей анх дэлхий нарыг тойрдог тухай өөрийн туршилтыг гаргачихаад тухайн үеийн шашны дарамтаас шалтгаалан өөрийхөө санааг ард түмний өмнө үгүйсгэж байжээ. Гэхдээ олон жилийн дараа тэрээр нас барахыхаа өмнө ‘Гэхдээ тойрдог л юмдаа’гэсэн гэдэг.Яагаад манай манлайлагчид амжилтанд хүрэхгүй байгаагийн сонгодог жишээ энэ байна. Нэг үгээр хэлбэл тэдний дотоод зөрөлдөөн асар их, буюу гаднаа болоод л байгаа юм шиг гэвч үнэн хэрэгтээ тэд бүгд л сайн сайхан амьдрал, хангалуун байдал , хөгжил дэвшлийг мөрөөдөж хүсч байдаг. Дэлхийн олон улсын хүрээнд манай улс яг л хөгжлийг тодорхойлох циклийн нэг хэсэгт шуудайнд хийгээд боочихсон үхрийн эвэр мэт. Тэднийг хэрхэн чөлөөлөгдөх аргыг хэлж өгөх , хэрхэн циклийн замыг туулахыг чиглүүлэх манлайлагч байхгүй. Би хаашаа явж байгаа юм бол гэж хамгийн эхэнд бодогдож цаашлаад  манай соёл иргэншлийн түүх үзэж байгаа оюутнууд хаашаа явж байгаа бас КТМС хаашаа явж байгаа болоод Монгол улс маань хаашаа явж байгаа бодлыг залгуулсан. Хэдий өөр зүйлүүдийн талаар ярьж байгаа боловч эдгээрийн цаана нэг нийтлэг эрмэлзэл бий. Өөрөөр хэлбэл би ч , чи ч, бид ч бүгд зорилгоо хэрэгжүүлэх тэр зүг рүү явж байгаа. Тиймээ энгийн үгээр хэлэхэд бидний хүрэх газар ,явах чиг ийм тодорхой баймаар.Харамсалтай нь тэр бүр тодорхой байх нь элбэг бус юм. Гагцхүү бид түүнийгээ тодорхойлох ёстой. Гэхдээ зөв чигт явж сайхан амьдралыг бий болгоно гээд гадаад руу олноор явах ухамсар биш юм. Ёстой л нөгөө Монголд хүн болж төрсөнөөс Америкт нохой болж төрсөн нь хувь илүү хэмээх ухамсар одоогийн залуучуудад гүн суужээ. Бид энэ ухамсарыг арилгах, мөнхүү өөрийхөө бас улс орныхоо хөгжлийн чигийг тодорхойлоход зүгээр сууж сайхан цагийг ирнэ хэмээн итгэн хүлээн суух бус харин зөв замыг тодорхойлох луужинг бүтээх явдал юм. Монголчууд хөгжлийн  төлөө өөдөө явах ёстой. Энэ нь Япон шиг хүмүүсээ гадаадад олноор сурга, эсвэл ямар нэг орны хөгжлийн туршлагыг давтах биш юм. Яг л аливаа зүйл  2 дахь удаагаа хэрэгжихдээ эерэг үр дүн үзүүлэх магадлал муу байдгийг бодон  Шинэ гарцыг тодорхойлох явдал юм.

Offline eegii0212

  • Гацуурхан
  • *
  • Posts: 7
(No subject)
« Reply #1 on: 2009.05.09 06:28 »
humuun torolhtnii oyun uhaan uragshlaad,biy organizm ni uhraad bgaa baihaa ha ha ha....<BR><a href="http://www.g-nepal.com/comments/funny-comments.htm"  title="friendster, hi5, myspace comments" > <img src="http://i313.photobucket.com/albums/ll398/funny-profile-comments/funny-comments1.jpg" border="0"></a><br> <a href="http://www.g-nepal.com/comments/funny-comments.htm"  >Get Free Comments</a> - <a href='http://www.g-nepal.com/comments/friendster-hi5-myspace-comments.htm' target='_blank'>Comment Graphics</a> <BR>

Offline Shaariibuu

  • Posts: 10
bid chadna
« Reply #2 on: 2009.11.23 11:08 »
bid ene delhii ertontsiin negeehen heseg tiimeesch bid hogjil dewshiltei hol niilvvlen alhah yostoi gedgiig gvn uhamsarlah yostoi bolwuu. Hol niilvvlj bga ni ene geed gadnii soyliig dagan dyyraij shvten bishreh ni utgagvi yum. Bid oorsdiinhoo ontslog dawuu taliig ashiglaj jinkhene mongol gej yamar vndesten be gedgiig haruulah tsag bidend noogdson bna shvv zaluusaa!!!! ooriinhoo vzel bodliig cholootei ilerhiilsen chamd bayarlalaa mongold vndesnii vzeltei iim shiidemgii hvmvvs ih bdag gedegt bi ergelzehgvi bna. Dem demendee dees erchindee

Offline Yaruu

  • Posts: 36
(No subject)
« Reply #3 on: 2009.12.05 20:16 »
Би хаашаа явж байгаа вэОдоогоос 18 жилийн өмнө хорвоод шинэ хүн төрлөө. Ээжийнхээ гэдсэнд бойжиж боловсрох цаг хугацааг бүрэн дуусгаад хүн төрхөндөө гүйцэт орсон шинэ хүн мэндэлжээ. Төрсөн цагаасаа нь эхлээд бүх зүйлс түүнд таалагдсангүй. Олон хүний өмнө чармай нүцгэн сэрсэн болоод ч тэр үү уур маш их хүрч уйлах тактикыг барьж уйлж гарлаа. Овоо нэг юм тэд ойлгосон бололтой давуунд хучиж өглөө. Удалгүй надаас ч асуулгүй дуудуулж явах нэрийг минь сонсоод өгчихдөг гэжийшдэ. Би ч гомдсон гэж их, тэгээд ч хэдэн жил тэд нартай юу ч ярьсангүй. Яахав ээж аав 2 буруугаа ойлгоод тал засаад байхаар  нь миний ч уур удалгүй гарч жилийн дараа л тэдний нэрийг  дуудмар аядлаа. Тэгсэн харин давраад хүмүүс ирэхээр л миний хүү дуу дуулаад өг шүлэг уншаад өг гээд ядаргаатдаг гэжийшдэ. Надаа таалагддаггүй боловч би яалт ч үгүй эдгээрийг хийнэ. Би уул нь өөртөө эзэн арслан шиг л баймаар санагдана. Гэвч нийгэм намайг яалт ч үгүй хонь болгох юм.Төрсөн цагаасаа хойш л өөрийн дургүй дүрд тоглосоор өдийг хүргэлээ.  Одоо ч бүр дасчихсан бололтойдог. Хичээл дээрээ сайн оюутаны дүрд тоглож багш нарт идэвхитэй харагдаж тал засмар аядана. Гэртээ ирээд л онц хүүхэд болно шүү дэ. Бас байнга тэдний хэлдэгээр онц байж чадахгүй залхуу заваан гэж хэлүүлнэ. Өө бас найзууд гэж хүмүүс бий тэдний дунд бас нэг сайн болох хэрэг гарна шүү дэ. Таалагдахгүй байсан ч дуртай юм шиг загнана. Сайн найзын дүрд тоглох хэрэг гарна. Хайртай сайн охиныхоо хажууд бол Superman л байхгүй бол болохгүй хэрэг гарна. Ер нь тэгээд л бодоод үзэхээр Юуны төлөө ? Яах гэж ? эдгээр дүрд тоглож байгаан бол гэдэг асуултууд урган гарна. Хүн төрсөн шигээ л үхдэг шүү дэ. Амьдрал гэдэг эвтэйхэн найруулчихсан жүжиг ч юм шиг.  Дүр болгондоо орж тогловол сайн гэсэн магтаал сонсоно. Муухан  шиг тоглоод зарим дүрээ холиод тоглочихвол муу гэж хэлүүдэг. Сонин ертөнцөд л амьдарч байна.Энэ бүгд цөм юуны төлөө эцсийн зогсоол нь юу байх юм бол. Хаа хүрэх гээд л өөртөө таалагдахгүй олон дүрд тоглоод яваад байгаан болдоо. Одоохондоо энэ асуултанд олсон хариулт бол намайг хайрладаг хүмүүсийн сайн сайхны надад хамааралтай бүх хүний төлөө гэсэн утга төгөлдөр хариулт олдсон. Энэ н ь ч үнэн би өөртөө хамааралтай хүмүүсийн төлөө хэдэн ч дүрд сайн тоглож чадна.Хүн амьтнаас ялгарах ганц юм нь хүмүүлэг нийгмийг бүрдүүлж ганцаараа сайхан амьдрах бус бүгдээрээ сайхан амьдрахад оршдог. Би бид цөмөөрөө сайн сайханлуу л явцгааж өөрсдийн дуртай дургүй олон дүрд тоглож байна. Эцсийн зогсоол бол баяр баясгалан аз жаргалын л төлөө. :roll:

Offline onorkhishig

  • Posts: 13
Re: Бид хаашаа явж байгаа юм бол
« Reply #4 on: 2009.12.06 00:32 »
bagshaaaaaaaaaaaa.  tanid essay -gee ogchood ustachihsan shdeeeeee. odoooooooo yahiiin beeeeee. :cry:

Offline SW08D223

  • Posts: 7
Бид хаашаа явна вэ?
« Reply #5 on: 2009.12.08 01:51 »
Монголчууд бид хаашаа явна вэ? Үнэнийг хэлэхэд бид хаашаа яваагаа ч мэдэхгүй байна. Аль эрт XIII зуунд дэлхийг дагуулагч гүрэн байсан бол одоо бид бусдыг дагалдагч, бусдаас хараат улс болжээ гэхэд хилсдэхгүй. Өөрийн орны онцлогийг харгалзахгүйгээр дэлхийн боловсрол, өндөр хөгжлийг эх орондоо авчирна хэмээн бусдыг дууриах, сохроор дагах нь ихэсчээ. Улс төрчид юм л болвол “тэр орны жишгээр” хэмээн ярих нь их болж. Бид бусдын явснаар явж, тэдний алдсаныг давтаж, оносныг нь дууриах юм гэж үү. Түүхийн туршид бид зөв, буруу олон янзын замаар явж ирсэн билээ. Гэтэл зарим үед бид буруу явсан замаараа дахиж яваад байх шиг. Алдсан алдаагаа давтахгүй байна гэдэг ахиж дэвшихийн гол үндэс. Гэтэл бидэнд ахиц ч үгүй, байлаа гэхэд дэндүү удаан байна.     Өндөр хөгжсөн орны туршлагаас авах юм байгаа нь үнэн ч бид үүнийг өөрийн орны соёл, хөрсөн дээр буулгаж нухацтай авч үзэхгүй бол бидэнд тус болохоосоо ус болох нь их байх. Анхнаасаа зөв замаар явсан, өөрсөддөө тохирох бодлого хэрэгжүүлсэн улсуудтай өөрсдийгөө өнөөдөр харьцуулах нь утгагүй биз. Бид цаг хугацаа алдсан нь үнэн. Энэ нь ч түүхэн цаг үеийн зайлшгүй үзэгдэл байсан бололтой. Харин цаашид цаг алдмааргүй байна. Үнэндээ одоо бидэнд алдах эрх алга. Цаг хугацаа алдсан ч богино хугацаанд хөгжиж чадсан олон орныг бид мэднэ. Эдгээр орны хурдан хөгжлийн нууц, үндэс нь юу байв? Бидэнд хэрэг болох зүйл байна уу, үгүй юу гэдгийг сайн судалж, авахыг нь авч, гээхийг нь гээж, хоосон ярихаас илүү ажил үйлс болгох хэрэгтэй байна.     Даяаршиж буй өнөө үед бид тун зөв хөдөлж, зөв бодлого баримтлахгүй бол даяаршлын шуурганд өртөх нь лавтай. Өөрсдөдөө байгаа нөөц бололцоогоо бүрэн дайчилж чадвал бид бусдаас дутах юм үгүй. Одоо бид болохгүй, бүтэхгүй байна гээд тоочоод суух биш болгож бүтээхийн төлөө тэмцэхээс өөр аргагүй бөгөөд бид үр хойчдоо өндөр хөгжил бүхий Монгол оронг үлдээхийг хүсч л байвал цаг үе биднээс хурдан хөдлөхийг зайлшгүй шаардаж байна. Амьдралын ямар ч зорилгогүй хүн юу хийхээ мэддэггүйтэй адил бид хаашаа яваагаа мэдэхгүй байна гэдэг яаж явахаа ч мэдэхгүй байна гэсэн үг. Энэ нь өөрөө маш хортой зүйл учир даруй бид өөрийн орны хэтийн зорилгыг зөв тодорхойлж, зорилгодоо хүрэх хамгийн зөв арга замыг сонгож, хөгжил дэвшил өөд л тэмүүлэх хэрэгтэй.     Хүн гээч амьтныг тархи нь удирддаг, тархи зөв ажиллаж байж л хүн өсч хөгжиж, өөдлөн дэвждэг. Яг үүнтэй адил улс орныг маань удирдан чиглүүлэх төр засгийн удирдлага маань зөв ажиллаж байна уу гэдэг их эргэлзээтэй, ихэнх нь өөрсдийн эрх ашгийн төлөө явж байгаа нь харамсалтай. Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэдэг. Бид даруй буруу замаасаа гарахгүй бол, хэрэв энэ замаараа цаашид яваа л байх юм бол хөгжил дэвшилд хүрч, хөгжингүй орнуудтай зэрэгцэж чадахгүй. Гэхдээ өнөөдрийн хувьд иргэн бүр хэн үүнийг өөрчлөх вэ гээд хүлээгээд суух биш эх орныхоо хөгжилд өөрийн хувь нэмрээ их бага гэлтгүй оруулж, эх орноо гэсэн чин үнэнч сэтгэл зүрхтэй байх нь хамгаас чухал байна.

Offline Oyunbileg

  • Гацуурхан
  • *
  • Posts: 12
Re: Бид хаашаа явна вэ?
« Reply #6 on: 2009.12.08 11:04 »
bagshaa tanid ugchhuud tgd ustgatsan shde yahuu  :?:

Offline Byamii

  • Posts: 3
Бид хаашаа явж байна вэ...                                        Би хаашаа явж байгаа вэ...          Хүй орчлонд хүн болж төрнө гэдэг их хувь заяа. Тэр дундаа Монгол газар Монгол хүн болж төрнө гэдэг юутай ч зүйрлэшгүй аз завшаан билээ. Бид баян хүчирхэг оронд биш харин баян хүчирхэг явсан орны ард иргэд болж төрсөндөө, нэгэн цагт дэлхийн дэвжээнд гялалзан мандсан өвөг дээдсийнхээ гал голомтыг сахин, үргэлжлүүлэх түүхэн их хувь заяа, аз заяасандаа эр зориг, эрдэм чадал орж, Монгол эх орноо дэлхийн дэвжээнд  нэр нь  дуурсагдахуйц орон болгоход зориг шулуудан орох цаг хэдийнээ болжээ.           Хоёр дахь мянганы цаг тоолол алслаж, гурав дахь мянган эхэлж байгаа энэ цаг үед Монгол эх орныхоо хамгийн эрхэм дээд үнэт баялаг нь болж, эрдэнэт хүний биеийг олсон бүхэн хүмүүнлэг байж, хүн ёсны мэргэн бодлого барихаас гадна, эрт эдүгээгийн сайн  сайхныг хослуулж, хүмүүнлэгээр сэтгэж чадвал, наашлаад Монгол эх орон, цаашлаад эх дэлхийн маань ард энх амгалан байж, хөгжин дэвшихэд  нэлээд түлхэц болох болно.Өнөөдөр эх орноо гэсэн сэтгэлгүй хүмүүс нэмэгдээд байгаад маш эмзэглэж байна. Миний хувьд эх оронч сэтгэлгээ гэж  хүнд багаддаггүй. Эх оронч гэхээр л том том биелэшгүй юм яриад байгаа нөхдүүдийг хэлэхгүй харин өөрийнхөө хэмжээнд л хүн болгон багаасаа суралцан, үр хүүхэддээ тэрхүү боловсролыг олгох хэрэгтэй гэж бодож байна. Ядаж л хогоо гудамжинд хаяхгүй байх, эх орон нэгтнээ харь оронд хүртэл хамгаалчихдаг байх. Монголчуудад энэ сэтгэлгээ маш дутуу байна. Гадаадад очоод хэн нэгнийхээ амь насыг хөнөөж байгаа нь үнэхээр эмзэглэмээр... Ямар сайндаа л монголчууд монголоосоо л хол байвал болно ч гэх шиг...!!!  Ингэхээр эх оронч сэтгэлгээг бид хэрхэн бий болгох вэ...Миний бодол:•   Хөгжлийн зөв замыг заагч луужинг олох арга нь ЗӨВ мэдлэг•   ЗӨВ мэдлэг дээр суурилсан зөв ухаан зөв замаар биднийг дагуулах учиртай.•   Харамсалтай нь бид өнөөгийн төөрсөн үзэл, мухар бөгөөд дарамттай амьдралын хэв  маягаа ЗӨВ үзэл гээд итгэчихэж.•   Үүнийгээ зоригтойгоор дахин харж, нягтлан тунгаамаар байна.•   ЗӨВ мэдлэг гэдэг нь бидний өвөг дээдсийн мэдлэг. Хичнээн зуун жил амьдрахдаа байгаль дэлхийгээ гайхалтай унаган төрхөөр нь байлгаж, өөрсдөө ч жинхэнэ эрх чөлөө, оюуны таашаалыг эдлэн, тааваараа амьдарч ирсэн монгол түмний нүүдэлчин амьдралын хэв маяг төрж үүсэх болсон шалтгааныг олох хэрэгтэй. Би хувьдаа монголчууд тэнэг болохоороо шинжлэх ухааныг хөгжүүлээгүй, тэнэг, хоцрогдсон болохоороо барууных шиг хөгжлийг эхлүүлээгүй гэж бодохгүй байгаа. Монголчууд харин тэр замаар явбал хэдхэн зуун жилийн дотор дэлхий сүйрэх дээрээ тулахыг тунчиг хялбархан олж хараад байгаль дэлхийдээ ээлтэй, хэрэглээ багатай, эрх дураараа амьдралын хэв маягийг цогцлоожээ. Бид хэлмэгдүүлэлтийн улмаас тэдний мэдлэгээс таслагдсан, золгүй үрс. Тиймээс бид монгол хүн гэж өөрсдийгөө дуудах эрхтэй байхын тулд тэр агуу мэдлэг, оюуны өвийг олж мэдэх хэрэгтэй.Үнэхээр шинжлэх ухаан хөгжиж, хөрөнгөт нийгэм үүсч, хувь хүний шуналаар хорвоо хөдөлдөг болсноос хойш хэдхэн зуун жилийн дотор дэлхий ямартаа тулчихаад байгааг бид бүхэн мэдэхгүй биш, мэдэж байгаа шүү дээ. Бидний үед ялангуяа сүйрэх дээрээ тулчихаад байхад нөгөө хэдхэн зуун жилийн түүхтэй хиймэл, хуурамч ертөнцдөө амьдрах гээд, тэнд нь амьдрах хэрэгсэл болсон мөнгө гээч зүйлийг олох гээд улайраад яваа хүмүүс дэлхийд хаа сайгүй байна. Хүн өөрийгөө оюун ухаантай гэдэг. Энэ их эргэлзээтэй асуудал юм шүү. Оюун ухаантай л юм бол яагаад мэлхий цэвэр уснаас гарч чадахгүй байсаар байгаад чанагдаж үхдэг шиг бид мөхөл рүүгээ чимээгүйхэн яваад байгаа юм бэ???Бид өвөг дээдсийнхээ энэ л мэргэн ухааныг судалж, дэлхийд таниулж, ухааруулсанаар дэлхийг аварч чадна. Өөрөөр хэлбэл, хэрэглээнээс ингэж татгалздаг юм аа, харж бай гээд дэлхий дахинд харуулна. Ажлын дарамтыг чимээгүйхэн үзэн ядавч өөрөөр амьдрах аргыг мэдэхгүй бухимдаж явдаг, тиймдээ ч үе үе солиоролд автан гаж гаж гэмт хэрэг үйлддэг хотожсон нийгмийн тэд монгол түмний уламжлалт амьдралын хэв маягийн салшгүй нэг хэсэг болох өдөр тутмын агуу их эрх чөлөө, жинхэнэ хүн хүнээрээ байж, жүжиг тоглох шаардлагагүй амьдрах нөхцөл боломж зэрэг гайхамшигтай талыг олж хараад уулга алдах болно. Эхнээсээ уулга алдаад, бишрээд, судлаад эхэлчихсэн цаадуул чинь. Харин тэр технологийн хөгжил гээч юмаар дэлхийг аварна гэдэг санасны гарз болно. Буруу суурьтай, буруу хөгжил дэлхийг улам л сүйрүүлнэ үү гэхээс, хэзээ ч аварч чадахгүй. Угаасаа хэрэглээд л байвал дуусах нь тод. Харин хүн хэрэглэхгүйгээр амьдарч болохоор барах уу... Шунал гээч зүйлдээ дийлдчихээд, боол нь болчихсон яваагаа юунд үгүйсгэнэ вэ... Амьдармаар байвал амьдралын дүрмийг судлах хэрэгтэй. Харин амьдрал гэдэг чинь бидний өнөөдрийн дагаж хошуураад байгаа хиймэл, хуурамч орчинг хэлдэггүй юм шүү. Бид ер нь хаашаа явж хаана хүрэхээ мэдэж байгаа болов уу... Эцсийн эцэст бид болоод би юуг болоод хэнийг дагаж дуурайгаад хаана хүрэхээ мэдэхгүй л байна шүү дээ...Бид болоод би ч гэсэн өөрийн гэсэн ухамсарт оюун ухаант хүн шүү дээ. Бид өөрөөр сэтгэж чадна аа...                                                                  SW07D123

Offline Shaariibuu

  • Posts: 10
хүн доторх хүний хөгжил
« Reply #8 on: 2009.12.10 13:13 »
Таны дотор хүн байна гэвэл итгэх үү? Хааяа хичээлээ хийх гээд номоо уншаад л байдаг эцэст нь ойлгосон зүйлгүй би юу уншчихваа гэж боддог. Харин тэр үед миний тархи яачихсан юм бэ? Уншаад байхад юу ч ойлгодоггүй. Эсвэл энэ шинжлэх ухааны нэр томъёо, тодорхойлолт болохоор ойлгомжгүй байгаа юм байна гээд бусдаас асуухад ойлгочихсон л байдаг. Ингээд та өөрийгөө чамлаж өөртөө гомдож яагаад би ойлгодоггүй юм бэ гэсэн асуултыг өөртөө тавьж стресст ордог.Энэ юуных вэ? Тэгвэл бүхнийг удирдагч бидний доторхи хүн маань энэ хичээлийг уншихыг хүсээгүй гэсэн үг. Яагаад гэвэл доторхи хүн өөр юм бодож байсан болоод тэр. Заримдаа бид юм бодож суухдаа бусдын хэлж буйг анзаардаггүйтэй адил шүү дээ. Тэгээд л бид дүнгийн төлөө бусдаас хичээлээ хуулаад өнгөрдөг ч сэтгэл тавгүй нэг л юманд санаа зовоод байх шиг сэтгэгдэл төрдөг шүү дээ. Энэ юу хэлээд байна вэ гэвэл доторхи хүн маань биднийг үнэлэхгүй байгаагийн тод илрэл. Хааяа бид 7 хоногийг маш их ачаалалтай өнгөрүүлж энгийн үед 30 хуудас унших гэж зовдог бол одоо бүр нэг номын хэмжээний зүйл судлах болох нь гэсэн төвөгшөөсөн бодол цухас бодогддог ч хийх гэсэн зүйлээ амжуулж чаддаг. Уг нь ийм бүтээлч чадвар бидэнд байдаг. Харин энэ чанар зарим үед яагаад алга болчихдог вэ? Хэрвээ бүтээлч сэтгэхүйгүй бол ямар үр дагавар ирэх бол гэж бодож байсан уу? Энэ асуулт танд нэгийг бодуулж хоёрыг мэдрүүлэх байх.Хүмүүс өөрийнхөөрөө байх шиг сайхан юм байхгүй гэж ярьцгаадаг. Өөрийнхөөрөө байх. Хэн нэгэн хүнд хайртай болж түүнийхээ төлөө өөрийгөө өөрчлөх нь өөрийнхөөрөө байна гэсэн үг үү? Аль эсвэл доторхи хүндээ итгэж захирагдаж байвал өөрийнхөөрөө байна гэсэн үг үү?Энэ бүхний эцэст та, би ямар хүн бэ гэдгээ нэвтэрхий мэдэж дүгнэж чаддаг бил үү. Чаддаг бол доторхи хүнтэйгээ нэгдэн нэгэн махбодь оюун ухааны төгс нийлэмж болохоо мэдэрнэ. Хүмүүс доторхи хүнтэйгээ бүрэн ойлголцдоггүйн улмаас зөрчилд хүрдэг. Энэ зөрчлөөс гарахын тулд өдрийнхөө хэсэгхэн хормыг өөртөө зориулж дотор хүнтэйгээ ярилцах хэрэгтэй. Хэрвээ ярилцаж чадахгүй байгаа бол бясалгал хийх нь ярих чин хүслийг тань нээж өгнө. Дотоод зөрчил нь зүүд зөн совинтой холбоотой байдаг. Тийм учраас сэтгэл санаа хоёрдож хүсэл, ухаан хоёр зөрчилдөж байдаг. Энэ нь таны итгэл үнэмшлийг мохоож стресст хүргэдэг. Ийм дотоод зөрчилгүй байвал та өөрийгөө хөгжүүлж чадна. Өөрийгөө хөгжүүлэхдээ өөрт байгаа зорилгоо биелүүлэхийн тулд юу хүсэж байгаагаа мэдэрч дотор хүнтэйгээ хамтран нэгэн сэтгэлээр өчүүхэн бага ч гэсэн идэвхи гаргавал агуу их амжилт таны өмнө байна. Амжилтаа мэдрэхийн хэрээр та санаа бодол, авъяас чадвараа зорилгодоо ашигласнаар амьдрахын утга учрыг ухан ойлгож гэгээрэхүйд хүрэх мөрөөдөл тань биелэх болно.Та ч гэсэн тодорхой зорилготой байгаа биз. Тэгвэл яг одооноос өөрийн нөөц бололцоогоо ашиглан зорилгодоо хүрэх зорилт тавиад үнэн сэтгэлээсээ хэрэгжүүлээд үз. Ингэвэл таны чадварлаг эмч, эрдэмтэн болох гэсэн цаашдын зорилго ойрхон байгааг санаарай.Хичээлээ хийж эхлэхдээ өөрийн доторхи хүнээ хичээл хийхэд бэлтгэх хэрэгтэй. Яагаад гэвэл ойлгохгүй нэг цаг уншсанаас ойлгоод таван минут уншсан нь илүү үр дүнтэй. Ийм учраас доторхи хүнийхээ тэхэхсэн ингэхсэн гэсэн хүслийг түр сатааруулж би яг одоо үүнийг л хийх ёстой гэж түүнтэй тохиролцон тэр зүйлдээ төвлөрөх хэрэгтэй. Ингэж оюун санаагаа “хэсэн тэнүүчлэх”-ээс хамгаалж чадвал ямар нэгэн бодох зүйлгүй хичээлээ хийх нөөц бололцоо ямар ч орчинд хангагдана. Хэрвээ тэр хичээлийг хийх дургүй байгаа бол яавал энэ хичээлд би сонирхолтой болох вэ гэдэгт аргумент дэвшүүлж чаддаг байх ёстой. Хүмүүс өөрийгөө сайхан амьдрахын тулд би сурч байна гэж боддог. Харин та сурахын тулд би зовж амьдардаг гэсэн сэтгэхүйгээр өөрийгөө өөрчилж чадвал мөрөөдөл аз жаргалдаа хүрэхэд тань хамгийн дөт зам байх болно

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: хүн доторх хүний хөгжил
« Reply #9 on: 2009.12.14 11:13 »
[b:60efa03446]LHAGVADULAM-yin essay[/b:60efa03446]Би хаашаа явж байна вэ? Энэхүү асуултад хариулахын тулд ирээдүйгээ болон өнөөгийн амьдралаа ямар нүдээр харж байгаагаас их шалтгаална гэж бодож байна. Тухайлбал миний хувьд,өнөөгийн амьдралаа хөгжил өөд тэмүүлэхээр тэмцэж буй амьдрал бөгөөд ирээдүйгээ сайн сайхан байна хэмээн төсөөлөн хардаг. Өмнөө тавьсан зорилго маань өндөр, эзэмших гэж буй мэргэжил маань хариуцлага өндөртэй, хийхийг хүссэн зүйл их байгаа учраас би өөрийгөө сайхан ирээдүй өөд, эх орондоо хүссэн зүйлээ хийгээд сайхан амьдрахаар хөгжил өөд явж байгаа боддог. Мэдээж саад бэрхшээл тулгарна, гагцхүү үүнийг даван туулах сэтгэлийн тэнхээ, чадвартай байж, асуудлын өмнө өвдөг сөгдөлгүй шийдэхийн тулд юу хийх ёстойгоо ухамсарлах хэрэгтэй юм болвуу гэж бодож байна.Миний явж буй замд эрсдэл, аюул занал учирч, анхаарах шаардлагатай үйл ажиллагаа нэмэгдсэнээр зорилго өөд тэмүүлэх миний хүслийг улам бүр хурцалж өгнө гэж боддог. Би ирээдүйгээ сайхнаар төсөөлж байгаа хэдий ч нийгэм, улс төрийн маань тогтворгүй байдал, төрийн эрхэнд байгаа хүмүүсийн гаргаж буй шийдвэр, асуудлыг шийдвэрлэж байгаа байдал нь улс орны маань хагжилд сөргөөр нөлөөлж байгаад сэтгэл зовнидог. Улс орон маань мэдлэг боловсролтой, авьяаслаг хүмүүс байгаа хэдий ч төр, засаг маань сайн төлөвшиж чадаагүй л байна. Магадгүй энэ байдал удаан үргэлжлэхгүй байх гэж найдаж байна. Эх орондоо эрх дураараа ажиллаж амьдран, өөрийн гэсэн сайхан гэр бүлийг зохиох, сэтгэл хангалуун амьдрах нь хэн бүхний хувьд мөрөөдөл байдаг. Тиймээс энэ мөрөөдлөө биелүүлэхээр өгсөж яваа зам бол бид буюу би хаашаа явж байгааг илэрхийлнэ.Ирээдүй өөд тэмүүлэх тусам, асуудал бэрхшээлтэй тулгарах бүрд би хатуужин, аливаа зүйлд хандах хандлага маань өөрчлөгдөнө. Хүн хөгжих тусмаа улам бүр хашир хянамгай болж, аливаа зүйлд нягт нарийн үйл ажиллагаагаар хандан, оюун ухаан маань задарч өгдөг. Ийм учраас ч хүн залуу насандаа эрсдэл хийх зориг зүрхтэй, аливаа зүйлд хандах хандлага нь энгийн бөгөөд давшингуй байдаг. Миний хувьд залуу хүн учраас өөрийн зорилгодоо хүрэхийн тулд аливаа шинэ шинэлэг үйл ажиллагааг эхлүүлэх, уламжлалт харилцааг шинэ үеийн шинэлэг харилцаагаар солих чадвартай байж, хаашаа явахыг хүсч байгаа тэр зүйлдээ тэмүүлэх тэмүүллээ хурцлан ажил амьдралаа төлөвлөх нь маш чухал асуудал юм. Энэхүү асуудлаа зөв тодорхойлж чадсанаар би хаашаа явахыг хүсч байгаагаа болон явах замынхаа аль хэсэгт юуг анхаарах хэрэгтэйгээ тодорхойлно гэсэн үг юм.Эх нутгийнхаа хөрсөн дээр хүн хоёр хөлөөрөө бат зогсох ёстой, харин нүд нь бүх дэлхийг харж байвал зохилтой! хэмээх үг нь би эх орондоо ажиллаж, амьдарч, дэлхийн хүний хувьд бодож сэтгэх хэрэгтэй хэмээн хэлж байгаа гэж ойлгосон. Энэ бүгдээс би хаашаа явж байгаа вэ гэвэл Хөгжил өөд! гэж хэлмээр байна.