Бид хаашаа явж байна вэ... Би хаашаа явж байгаа вэ... Хүй орчлонд хүн болж төрнө гэдэг их хувь заяа. Тэр дундаа Монгол газар Монгол хүн болж төрнө гэдэг юутай ч зүйрлэшгүй аз завшаан билээ. Бид баян хүчирхэг оронд биш харин баян хүчирхэг явсан орны ард иргэд болж төрсөндөө, нэгэн цагт дэлхийн дэвжээнд гялалзан мандсан өвөг дээдсийнхээ гал голомтыг сахин, үргэлжлүүлэх түүхэн их хувь заяа, аз заяасандаа эр зориг, эрдэм чадал орж, Монгол эх орноо дэлхийн дэвжээнд нэр нь дуурсагдахуйц орон болгоход зориг шулуудан орох цаг хэдийнээ болжээ. Хоёр дахь мянганы цаг тоолол алслаж, гурав дахь мянган эхэлж байгаа энэ цаг үед Монгол эх орныхоо хамгийн эрхэм дээд үнэт баялаг нь болж, эрдэнэт хүний биеийг олсон бүхэн хүмүүнлэг байж, хүн ёсны мэргэн бодлого барихаас гадна, эрт эдүгээгийн сайн сайхныг хослуулж, хүмүүнлэгээр сэтгэж чадвал, наашлаад Монгол эх орон, цаашлаад эх дэлхийн маань ард энх амгалан байж, хөгжин дэвшихэд нэлээд түлхэц болох болно.Өнөөдөр эх орноо гэсэн сэтгэлгүй хүмүүс нэмэгдээд байгаад маш эмзэглэж байна. Миний хувьд эх оронч сэтгэлгээ гэж хүнд багаддаггүй. Эх оронч гэхээр л том том биелэшгүй юм яриад байгаа нөхдүүдийг хэлэхгүй харин өөрийнхөө хэмжээнд л хүн болгон багаасаа суралцан, үр хүүхэддээ тэрхүү боловсролыг олгох хэрэгтэй гэж бодож байна. Ядаж л хогоо гудамжинд хаяхгүй байх, эх орон нэгтнээ харь оронд хүртэл хамгаалчихдаг байх. Монголчуудад энэ сэтгэлгээ маш дутуу байна. Гадаадад очоод хэн нэгнийхээ амь насыг хөнөөж байгаа нь үнэхээр эмзэглэмээр... Ямар сайндаа л монголчууд монголоосоо л хол байвал болно ч гэх шиг...!!! Ингэхээр эх оронч сэтгэлгээг бид хэрхэн бий болгох вэ...Миний бодол:• Хөгжлийн зөв замыг заагч луужинг олох арга нь ЗӨВ мэдлэг• ЗӨВ мэдлэг дээр суурилсан зөв ухаан зөв замаар биднийг дагуулах учиртай.• Харамсалтай нь бид өнөөгийн төөрсөн үзэл, мухар бөгөөд дарамттай амьдралын хэв маягаа ЗӨВ үзэл гээд итгэчихэж.• Үүнийгээ зоригтойгоор дахин харж, нягтлан тунгаамаар байна.• ЗӨВ мэдлэг гэдэг нь бидний өвөг дээдсийн мэдлэг. Хичнээн зуун жил амьдрахдаа байгаль дэлхийгээ гайхалтай унаган төрхөөр нь байлгаж, өөрсдөө ч жинхэнэ эрх чөлөө, оюуны таашаалыг эдлэн, тааваараа амьдарч ирсэн монгол түмний нүүдэлчин амьдралын хэв маяг төрж үүсэх болсон шалтгааныг олох хэрэгтэй. Би хувьдаа монголчууд тэнэг болохоороо шинжлэх ухааныг хөгжүүлээгүй, тэнэг, хоцрогдсон болохоороо барууных шиг хөгжлийг эхлүүлээгүй гэж бодохгүй байгаа. Монголчууд харин тэр замаар явбал хэдхэн зуун жилийн дотор дэлхий сүйрэх дээрээ тулахыг тунчиг хялбархан олж хараад байгаль дэлхийдээ ээлтэй, хэрэглээ багатай, эрх дураараа амьдралын хэв маягийг цогцлоожээ. Бид хэлмэгдүүлэлтийн улмаас тэдний мэдлэгээс таслагдсан, золгүй үрс. Тиймээс бид монгол хүн гэж өөрсдийгөө дуудах эрхтэй байхын тулд тэр агуу мэдлэг, оюуны өвийг олж мэдэх хэрэгтэй.Үнэхээр шинжлэх ухаан хөгжиж, хөрөнгөт нийгэм үүсч, хувь хүний шуналаар хорвоо хөдөлдөг болсноос хойш хэдхэн зуун жилийн дотор дэлхий ямартаа тулчихаад байгааг бид бүхэн мэдэхгүй биш, мэдэж байгаа шүү дээ. Бидний үед ялангуяа сүйрэх дээрээ тулчихаад байхад нөгөө хэдхэн зуун жилийн түүхтэй хиймэл, хуурамч ертөнцдөө амьдрах гээд, тэнд нь амьдрах хэрэгсэл болсон мөнгө гээч зүйлийг олох гээд улайраад яваа хүмүүс дэлхийд хаа сайгүй байна. Хүн өөрийгөө оюун ухаантай гэдэг. Энэ их эргэлзээтэй асуудал юм шүү. Оюун ухаантай л юм бол яагаад мэлхий цэвэр уснаас гарч чадахгүй байсаар байгаад чанагдаж үхдэг шиг бид мөхөл рүүгээ чимээгүйхэн яваад байгаа юм бэ???Бид өвөг дээдсийнхээ энэ л мэргэн ухааныг судалж, дэлхийд таниулж, ухааруулсанаар дэлхийг аварч чадна. Өөрөөр хэлбэл, хэрэглээнээс ингэж татгалздаг юм аа, харж бай гээд дэлхий дахинд харуулна. Ажлын дарамтыг чимээгүйхэн үзэн ядавч өөрөөр амьдрах аргыг мэдэхгүй бухимдаж явдаг, тиймдээ ч үе үе солиоролд автан гаж гаж гэмт хэрэг үйлддэг хотожсон нийгмийн тэд монгол түмний уламжлалт амьдралын хэв маягийн салшгүй нэг хэсэг болох өдөр тутмын агуу их эрх чөлөө, жинхэнэ хүн хүнээрээ байж, жүжиг тоглох шаардлагагүй амьдрах нөхцөл боломж зэрэг гайхамшигтай талыг олж хараад уулга алдах болно. Эхнээсээ уулга алдаад, бишрээд, судлаад эхэлчихсэн цаадуул чинь. Харин тэр технологийн хөгжил гээч юмаар дэлхийг аварна гэдэг санасны гарз болно. Буруу суурьтай, буруу хөгжил дэлхийг улам л сүйрүүлнэ үү гэхээс, хэзээ ч аварч чадахгүй. Угаасаа хэрэглээд л байвал дуусах нь тод. Харин хүн хэрэглэхгүйгээр амьдарч болохоор барах уу... Шунал гээч зүйлдээ дийлдчихээд, боол нь болчихсон яваагаа юунд үгүйсгэнэ вэ... Амьдармаар байвал амьдралын дүрмийг судлах хэрэгтэй. Харин амьдрал гэдэг чинь бидний өнөөдрийн дагаж хошуураад байгаа хиймэл, хуурамч орчинг хэлдэггүй юм шүү. Бид ер нь хаашаа явж хаана хүрэхээ мэдэж байгаа болов уу... Эцсийн эцэст бид болоод би юуг болоод хэнийг дагаж дуурайгаад хаана хүрэхээ мэдэхгүй л байна шүү дээ...Бид болоод би ч гэсэн өөрийн гэсэн ухамсарт оюун ухаант хүн шүү дээ. Бид өөрөөр сэтгэж чадна аа... SW07D123