2012 оны 11 дүгээр сарын 01-ний байдлаар Монгол Улсад нийт 103 орны 22284 гадаадын иргэн хөдөлмөр эрхэлж байна. Хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэдийн 15646 буюу 70.2 хувь нь БНХАУ-ын иргэд, 1830 буюу 8.2 хувь нь БНАСАУ-ын иргэд, 735 буюу 3.3 хувь нь ОХУ-ын иргэд, 541 буюу 2.4 хувь нь БНСУ-ын иргэд, 511 буюу 2.3 хувь нь БНСВУ-ын иргэд, 489 буюу 2.2 хувь нь АНУ-ын иргэд, 440 буюу 2.0 хувь нь Австрали улсын иргэд байна.
Хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэдийг эдийн засгийн салбараар авч үзвэл:
Барилгын салбарт 8965 буюу 40.2 хувь,
Уул уурхай олборлох үйлдвэрлэлийн салбарт 5287 буюу 23.7 хувь,
Тээвэр ба агуулахын салбарт 2227 буюу 10.0 хувь,
Бөөний болон жижиглэн худалдаа, гэр ахуйн барааны засварлах үйл ажиллагааны салбарт 1646 буюу 7.4 хувь,
Боловсруулах үйлдвэрийн салбарт 1531 буюу 6.9 хувь,
Боловсролын салбарт 853 буюу 3.8 хувь, үлдэх 8 хувь нь бусад салбаруудад тус тус ажиллаж байна.
- See more at:
http://www.mol.gov.mn/mng/nodes/view/type