Author Topic: MGL-chuudyin ajillah noots, HR  (Read 12309 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
MGL-chuudyin ajillah noots, HR
« on: 2011.08.18 17:12 »
Bid nar gadaadad garch ajillah yostoi yumuu? MGL-doo yaagaad ajillaj boloh baigaam bol?

Монголчууд эх орондоо ажиллах боломжгүй болох нь. Гудамж метэрлэж, лаазаа өшиглөн, гудамжиндаа 70 мянгаа аваад тасарч унаад хэвтэж бай хэмээн ажилгүйчүүдээ адлаад урд хөршөөс царцааны нүүдэл мэт хөврөх хятад ажилчдын ажлын байрыг баталгаажуулж өгөхөөр манай төрийн түшээд гар хумхилгүй идэвхитэйгээр ажиллаж сууна.
Ингээд энэ онд Монголд ажиллах Хятадуудыг компанийх нь нэртэй хүргье.
Зам засвар, шинэ замд: China geo engenering – 370 хятад  Shingli engenering and Construction – 272 хятад  China jiansu Jianda Construction – 281 хятад  China gosuba group Construction – 574 хятад  Sino Hidro – 10  БСИЖМН ХХК – 140 хятад
Барилга:Хунан констракшн инжинеринг групп – 300 хятад (Төв лабраторийн барилгад Монгол цагдааг зодож байсан)
Уул уурхай: Даншен газрын тос - 300 хятад  Голден сий петролеум – 930 хятад   Петро - 320 хятад Капкорн Монголиа -  200 хятад  Сансарын геологи хайгуул – 335 хятад   NPI - 230 хятад  Петро Чайна Дачин Тамсаг Монгол – 1200 хятад   Гоби энэржи партнерс - 154 хятад   Зон хэн юу тиан – 1275 хятад  Эй пи и экс пи ар өү – 100 хятад   Болд Төмөр Ерөө Гол ХХК – 700 Хятад   Energy Resourse -               1100 хятадM си эс – 1400 хятад  Өндөр буянт Холдинг - 360 хятад  Гун Да - 140 хятад

Нийт 10.691 Хятад
« Last Edit: 2012.08.12 19:56 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: MGL-chuudyin ajillah noots, HR
« Reply #1 on: 2011.09.14 11:37 »
Манай улсад жил бүр ажилгүй иргэдийн тоо өссөөр байна. Аймаг нийслэлийн ХХҮХ-т 2011 оны эхний найман сарын байдлаар 44 мянга 278 хүн бүртгүүлснээс 32 мянга 194 хүн ажлын байртай болжээ. Улсын хэмжээнд ажилгүй иргэдийн 22,6 мянга буюу 56,1 хувь нь 16-34 насны залуучууд. Нийслэлийн ХХҮГ-аас цагийн цалингийн хэмжээг гаргасан. Мэргэжлийн ур чадвар шаардаагүй ажлын хөлс нэг мянган төгрөг, мэргэжлийн ур чадвар шаардсан бол нэг мянга 500 төгрөг, мэргэжлийн дагалдан сургалт бүхий ажлын хөлс хоёр мянган төгрөг аж.

АНУ-д ажиллахад 1 цагийн цалингийн доод хэмжээ буюу 7,25 доллараар цалинждаг. Монголд цагийн цалин 1000 төгрөг.

Бүх салбарын ажилагсдыгсдын цалинг тодорхой хувиар индексжүүлж нэмэх хэрэгтэй. Бэлэн мөнгө тарааж өгснөөр амьдрал дээшлэхгүй, архидалт л гаарна. Харин архины үйлдвэр бүхий хүмүүс л баяжна. Бусад нь өвчин, гэмт хэргийн золиос болж дуусна даа. Өөр зам байхгүй
« Last Edit: 2013.07.31 09:43 by serdaram »

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Re: MGL-chuudyin ajillah noots, HR
« Reply #2 on: 2013.07.31 09:40 »
2012 оны 11 дүгээр сарын 01-ний байдлаар Монгол Улсад нийт 103 орны 22284 гадаадын иргэн хөдөлмөр эрхэлж байна. Хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэдийн 15646 буюу 70.2 хувь нь БНХАУ-ын иргэд, 1830 буюу 8.2 хувь нь БНАСАУ-ын иргэд, 735 буюу 3.3 хувь нь ОХУ-ын иргэд, 541 буюу 2.4 хувь нь БНСУ-ын иргэд, 511 буюу 2.3 хувь нь БНСВУ-ын иргэд,  489 буюу 2.2 хувь нь АНУ-ын иргэд, 440 буюу 2.0 хувь нь Австрали улсын иргэд байна.
Хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэдийг эдийн засгийн салбараар авч үзвэл:
Барилгын салбарт 8965 буюу 40.2 хувь,
Уул уурхай олборлох үйлдвэрлэлийн салбарт 5287 буюу 23.7 хувь,
Тээвэр ба агуулахын салбарт 2227 буюу 10.0 хувь,
Бөөний болон жижиглэн худалдаа, гэр ахуйн барааны засварлах үйл ажиллагааны салбарт 1646 буюу 7.4 хувь,
Боловсруулах үйлдвэрийн салбарт 1531 буюу 6.9 хувь,
Боловсролын салбарт 853 буюу 3.8 хувь, үлдэх 8 хувь нь бусад салбаруудад тус тус ажиллаж байна.
- See more at: http://www.mol.gov.mn/mng/nodes/view/type
« Last Edit: 2013.07.31 09:42 by serdaram »