Mongolia Economic Forum 2011-d hurgeh sanaa gej,Ямар түвшний яриа болоод, ямар юм явуулах ёстой талаар огтхон ч төсөөлөл байхгүй ч, өөрт бодогддог нэг саналаа нэмэрлэе.Буянцогтоо андаас гарсан, Уранаа өгье оронд нь ингэ тэг гээд. Үүнтэй жоохон төсөөтэй гэхүү дээ. Нэгэнтээ л манайх газраа ухаад тодорхой хуримтлал үүсэх нь ойлгомжтой.Тэрийг хүмүүстээ зүгээр тарааж өглөө гээд, Монгол хүний нэг цаг ажиллах ажлын хөлсийг улам бүр доошлуулах л болно. 20,000төгрөгийг 8 цаг дугаарлаж байж авч байна гэж үзвэл, цагийн 2500 төгрөг. Ардаа ажлаа хаяад ирж байгаа гэж тооцвол, нөгөө талын алдагдлыг тооцвол, 1000 төгрөг ч хүрэхгүй нь ойлгомжтой. Иймэрхүү байдлаар улсдаа алдагдал авчрахаар, тэрхүү хөрөнгөөрөө гадны зах зээлээс ирээдүйтэй боловч эдийн засгийн хямралаас болоод түр зогсолттой байгаа компаниудыг худалдаж авах болон хөрөнгө оруулалт хийвэл гэсэн санаа юм.Японыг жишээ болгоход.Мэдээж ирээдүйтэй хэсгийг нь томоохон компаниуд нь нэгтгээд өөрсдийн доор оруулж байгаа ч, хаана ч хүрэхгүй байгаа юм.Тэгээд үлдээд буй компаниудад гар сунгаад байгаа нь, Хятадын хувийн болон улсын хөрөнгө оруулалтууд юм.Энэ тоо одоогоор бага хувь эзэлж байгаа ч, нилээдгүй их хөрөнгө тийшээгээ урсаад байгаа бөгөөд, тодорхой хэдэн зах зээлийг эзлэх боломжтой болж байгаа юм.Үүний нэг жишээ нь 2,3-н хоногийн өмнө Вахаха гээд Хятадын шингэн бүтээгдэхүүний компани нь Японы томоохон сүүн бүтээгдэхүүний компанид хөрөнгө оруулах болж байгаа асуудал.Бид бүхэн босгосон хөрөнгөөрөө яагаад иймэрхүү ирээдүйтэй компанид хөрөнгө оруулалт хийж болохгүй гэж!! Ийм компанийг авснаар,1. Хэдийнээ бэлэн байгаа технологийг бид бүхэн шууд суралцаад авна2. Өөрсдөд байгаа түүхий эдээ шууд энэ компаниуддаа шахахад маш хялбар болно3. Эдгээр компани бол хэдийнээ өөрсдийн үйлчлүүлэгчтэй байгаад, зах зээлээ мэдэрч байгаа юм.Ийм аргаар гадны зах зээлд орох нь маш хялбар.Эс бөгөөд нэг Монгол нь нөгөө нэг Японтой нийлээд, хэдэн адууны махаар нохой муурны хоол хийгээд гаргадаг, тэрийгээ зарж чаддаггүй гээд л. Гол нь чанар нь муудаа биш, дэлгүүрээр дүүрэн адилхан бүтээгдэхүүн байхад, тэр дэлгүүр нь шууд тэр бүтээгдэхүүнийг өөрсдийн лангуу дээр тавихгүй нь ойлгомжтой. Тогтмол харьцдаг компани байвал энэ нь маш хялбархан болох юм.Үүний адилаар, нөгөө программист гэдгээ түүхий эд болгоод өөр бусад компаниудад нийлүүлж болох юм. Эс бөгөөс, код бичээд, тэрийгээ супер гэж ойлгодог Монгол программистууд, шууд гадны зах зээл дээр ажиллана, ажилласан гэдгийг би лав мэдэхгүй байна. Тэр аутсоурсинг ч, Хятад, Вьетнам аргаар хийгээд нэмэр болохгүй.Нэгэнт Хитачи энэ тэрээ гээд томоохон компаниуд Монголыг зориод ирсэн хойно, тэдгээр компаний заримд нь хөрөнгө оруулалт хийх эсвэл, хамтран хөрөнгө оруулалт хийгээд тэндээ Монгол ажилчидаа оруулах хэрэгтэй байх. Тэгээд тэдгээр хүмүүсийгээ сургах явцдаа, ажлыг Монгол талаасаа ч тодорхой хэмжээгээр өгөх ёстой юм. Энэ их төрийн тендерүүд байгаад байдаг. Тэдгээрийг нь Монголдоо байгаа компани нь авч чадахгүй, Гадаад уруу урсгаж байхаар, Гадаадад өөрсдийн хөрөнгөөр байгуулсан Монгол компанидаа өгье л дөө. Ингээд ирвэл 3-4 жилийн дараа гэхэд, жинхэнэ зах зээлээ ойлгосон програмистууд гэх үү IT-н мэргэжилтэнгүүд гарч ирэх байх.Энд би монгол мэргэжилтэнгүүдийг муулахыг оролдсонгүй. Зүгээр л өөрийн доор ажилласан 15,6-н монгол болон, ашиглах боломжтой байсан, 20-иод Японтой харьцуулж, мөн удирдсан үр дүнгээс гаргаж байгаа гаргалгаа юм даа.Набар