Author Topic: Эдийн засгийн ФОРУМ 2011  (Read 21048 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Эдийн засгийн ФОРУМ 2011
« on: 2011.03.09 16:16 »
"Жижиг дунд бизнесийн хөгжилд гадаадад буй иргэдээ оролцуулах замаар амжилтад хүрэх зам бий" бичлэгийг http://argamag.blogspot.com/2011/03/blog-post.html хаягаар уншаарай. Энэ талаар өртөөгөөр хэлэлцүүлэг өрнүүлж бүтэшгүй зүйл эсвэл болгоё босгоё ч юм уу тал талаас нь хэлэлцэж бас дээр нь өөр ямар хувилбараар хэрхэн сайжруулан ажил хэрэг болгох талаар өргөн хэлэлцвэл мань лав бэлэн шүү :-)

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: Эдийн засгийн ФОРУМ 2011
« Reply #1 on: 2011.03.09 16:16 »
Жагдаг андын нийтлэл хэрэгтэй, хэрэгжүүлж болохуйц сэдэв хөндсөн бусуу таминээ.ЖДБ, үйлдвэрийн төсөл санхүүжүүлдэг сан, нэгжүүд монголд байдаг л юм шиг байгаан. Даан ч ямар бизнес, үйлдвэрлэл, технологийг хэрхэн нэвтрүүлж, хэрэгжүүлж болох вэ гэдэг талаар сургалт энээ тэрээ хангаллтай байдаггүй юмдагуу. So мэддэг, чаддагаар нь хэдэн бор юм зээлж өвөртлөөд зүүн урд зүг довтлогодог, буцаж ирээд богцоо Наран туул, Зуун айл хавиар задлаад яагаад, дахин өмнө зүгийг зорих гэх мэтээр бор хоног, шар нарыг элээх. Үр дүнд нь бичэл зээл олгогч хэдэн нөхөд л мөнгө хүүлэгч,  бүүр Банкер энээ тэрээ болтлоо цулайх. Жагдаг андын дэвшүүлж буйгаар гадагадад буй монгол ахан дүүстэйгээ бизнес, үйлдвэрлэл, технологи нэвтрүүлэлтийн түвшинд харилцан ашигтай хамтран ажиллаж гутал хувцас импортлохоос илүүтэй багаж төхөөрөмж, технологи энээ тэрээг нь сургалттай нь оруулаад дотроо үйлдвэрлээд, тэгээд буцаагаад нөгөө хэдээрээ дамжуулаад экспортлоход сайхан л зүүд мэт санагднам. Хэрэгжүүлэх, зохион байгуулхын хувьд тэр олон холбоодыг татан оролцуулж бололгүй л яав гэж.Зуны чуулган, лекцээ нэг жил академик, гэгээрлийн маягтай, нөгөө жил нь бизнес, хамтын ажиллагааны түншлэлийн сүлжээ шууд бий болгохуйц хэмжээнд зохион байгуулж болдог боловуу? Ер нь Жагдаг анд гэх мэтийн хүмүүсийг сайн мөлжвөл хэрэгтэй юм гарнашүү, хөгжихгүй байгаа ЖДҮ-ийг гэнэт сив хийтэл нь гаргаад ирэх ч юм билүү. Холбоо Жагдаг даргаар ахлуулсан баг гаргаад ХАҮТ-ийн Дэмбэрэл даргаар дэмжүүлээд 3 жилйин төлөвлөгөө гаргаад ... Мэдээж бизнес хөгжүүлэх гэж буй тул өргөл хандивын бус бизнесийн нүдээр л харах нь зүй биз.Ёсолсон,   Онолт

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: Эдийн засгийн ФОРУМ 2011
« Reply #2 on: 2011.03.09 16:17 »
Жагдаг андад талархаж байна, ажил хэрэгч нийтлэл бичсэнд.Миний хувьд монгол улсын хөгжлийн бодлогыг бүхэлд нь цогцоор нь эргэж нэг харж, бүрэн шинэчлэх хэрэгтэй болжээ гэж боддог. Олон жил янзан бүрээр бодож явсаны эцэст бид хандлагаа бүрэн өөрчлөхгүй бол боломгүй санагдах боллоо. Манайхан ер нь бүх нэр томъёог бүгдийг нь мэддэг юмаа. Гэхдээ цаад учрыг нь сайтар ойлгоогүй тал их бий. Бүхэлд нь зангидсан бодлого байхгүй, оочин цоочин энд тэнд юм санаачлаад хийгээд байгаа учраас хоорондоо уялдаагүй, баахан завхарсан кэйсүүд үүсээд байх шиг.Аливаа үндэстэн-улсын хөгжлийн бодлого үндэстэн даяараа хэлэлцэгдээд зөвшилцөлд хүрээд бүгдээрээ нэгэн үзүүрт сэтгэлээр тэрхүү сонгосон зам руугаа чиглээд, нэгэн санаагаар ажиллаад ирэхлээр дорхноо л сайн үр дүнд хүрэх юм билээ дээ. Бид бол үнэн замбараагүй бодлоготой. Төрийн манлайлал маш хангалтгүй. Түүний зэрэгцээ нийхэмийн үнэлэмж нь маш доройтсон...Үндэстэн даяараа зөвшилцөлд хүрсэн Хөгжлийн бодлогоТөрийн хүчтэй манлайлал (Бүх юманд төр оролцоно гэсэн үг биш)Зөв үнэт зүйлийн тогтолцоотой болохХөгжлийн бодлого: Мэдлэгийн эдийнзасагаас өөр явах газар байхгүй. Өндөр Технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ. Үүний тулд Технологийн Парк, Шинжлэхухааны парк гээд мэдлэгийн үйлдвэрлэлийг хөгжүүлдэг загваруудыг өөрийн онцлогт тохируулан боловсруулж хэрэгжүүлэх хэрэгтэй.гэх мэтээр боддог юм. Ийм чиглэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд эхлээд Төрийн манлайлал хэрэгтэй. Тэгээд яаж хийх талаар бүгдээрээ суралцах шаардлагатай. Бүр Ерөнхий Сайдтайгаа хамт нэг ширээний ард сууж байгаад. Гадна дотноос мэдлэгтэй хүмүүсийг урьж авчирж байгаад... Тэгээд УИХ дээр тусгай Хороо энэ тэр байгуулаа л (Finland), ... үндэстэн даяараа хөдөлнө дөө ....Ц. Буянцогтоо[b:7ac19fa147]Мэдлэгийн эдийнзасаг гэдэг бол "Мэдлэгийг Мөнгө Болгох" эдийнзасгийн тухай ойлголт байх.Силикон Ваалий загварыг харж байхад Мэдлэг, Хөрөнгө оруулалт, Энтрёпренёршипийн тогтолцоо гэсэн 3 тулгуур багана харагддаг. Гэхдээ энэ загварыг тэр чигээр нь хуулаад амжилтад хүрэхгүй байж болох учраас, орон бүр өөр өөрийн гэсэн онцлог, стратеги бүхий Загварыг боловсруулаад хэрэгжүүлж байна.Хятад, Вьетнам, Энэтхэг, Пакистан, Финланд, Балтын 3 орон ч гэдэг юмуу, амжилттай хэрэгжиж байгаа маш олон жишээ дурдаж болно. Амжилтгүй оролдлогууд ч зөндөө. Малайзийн Мултимэдиа корридор ч билүү нэг төсөл лав будаа болсон юм билээ.Хятадын Далиан хот үндсэндээ Мэдээлэл Технологийн хот болж хөгжсөн. Эднийх өндөр технологи гэхээсээ аутсорсингийг голлосон, ажлын байрыг олноор бий болгох стратегийг түлхүү авч хэрэгжүүлсэн юм билээ. Мэдээж өндөр технологийг хөгжүүлж байгаа, түүнд маш их хөрөнгө оруулалт хийж байдаг юм билээ.Манай хувьд Хятадтай ижил стратеги бол явахгүй байж болно. Дотооддоо мэдлэгийн үйлдвэрлэлийн захзээлийг хөгжүүлж, улмаар гадаад зах зээл дээр гарнаа гээд тодорхой бөгөөд нарийн чиглэл гаргаад ажиллах хэрэгтэй. Уул уурхайн салбарын янз бүрийн нөөцөөрөө deal хийж болно. Жнь, уранаа танайд өгье, 1000 програмистийн ажлын байрыг манайд бий болго гэдэг ч юмуу... манай биотехнологийн бүтээгдэхүүнийг танайд нийлүүлнэ гэх мэтээр .... тохиролцож болдог жишээ олон байх юм билээ.Ариун андын мэйл хүрээд ирлээ. ...Парк гэхлээр мэдэхгүй хүнд байшин сав харагдаад байдаг нь үнэн. Технологийн Парк гэдэг бол ерөнхийдөө Загвар гэж ойлгоод байгаа. Тэр талаас нь харах хэрэгтэй. Сайэнс Парк гэдэг бол мөн л Загвар: дээрх 3 тулгуураас бүрдсэн. Дотроо их нарийн юм шиг байна лээ... Суралцах хэрэгтэй л дээ. ХҮмүүсээ сургах хэрэгтэй.Жишээ нь, Жагдаг андад улсаас мөнгө өгөөд Станфордод сургаад яг энэ чиглэлээр нөхөр минь мэргэжээд хүрээд ир, дипломийн сэдэв чинь Монголд тохирсон Загвар гаргана шүү гэвэл манай хүн гялалзуулийшд.Яриад яриад ойлгодоггүй хүмүүстэй, угаасаа ойлгох суурь муутай болохоор арга ч үгүй юм л даа. Тэгээд Онолт анд бид хоёр хувиараа компани байгуулаад хийчий гээд туучихаж болох эд биш болохоор... яриа төдийгөөр дуусаад, мэдэхгүйн улмаас зарим хүмүүс яг юу юм бэ? яг яах гээд байгаа юм бэ? гэж асуугаа л, тэгснээ "та нар онолдоод байхаар параакчиг юм хийж, ярь л даа" гээд нэлээн дарамтлах санаатай байх юмаа... Энэ уг нь Ерөнхий Сайд нь өөрөө гүйгээд судалж баймаар сэдэв юм шүү дээ. Эсвэл ЕС-ын хажууд байдаг зөвлөхүүд нь..Ц. БУянцогтоо[/b:7ac19fa147]

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: Эдийн засгийн ФОРУМ 2011
« Reply #3 on: 2011.03.09 16:20 »
Mongolia Economic Forum 2011-d hurgeh sanaa gej,Ямар түвшний яриа болоод, ямар юм явуулах ёстой талаар огтхон ч төсөөлөл байхгүй ч, өөрт бодогддог нэг саналаа нэмэрлэе.Буянцогтоо андаас гарсан, Уранаа өгье оронд нь ингэ тэг гээд. Үүнтэй жоохон төсөөтэй гэхүү дээ. Нэгэнтээ л манайх газраа ухаад тодорхой хуримтлал үүсэх нь ойлгомжтой.Тэрийг хүмүүстээ зүгээр тарааж өглөө гээд, Монгол хүний нэг цаг ажиллах ажлын хөлсийг улам бүр доошлуулах л болно. 20,000төгрөгийг 8 цаг дугаарлаж байж авч байна гэж үзвэл, цагийн 2500 төгрөг. Ардаа ажлаа хаяад ирж байгаа гэж тооцвол, нөгөө талын алдагдлыг тооцвол, 1000 төгрөг ч хүрэхгүй нь ойлгомжтой. Иймэрхүү байдлаар улсдаа алдагдал авчрахаар, тэрхүү хөрөнгөөрөө гадны зах зээлээс ирээдүйтэй боловч эдийн засгийн хямралаас болоод түр зогсолттой байгаа компаниудыг худалдаж авах болон хөрөнгө оруулалт хийвэл гэсэн санаа юм.Японыг жишээ болгоход.Мэдээж ирээдүйтэй хэсгийг нь томоохон компаниуд нь нэгтгээд өөрсдийн доор оруулж байгаа ч, хаана ч хүрэхгүй байгаа юм.Тэгээд үлдээд буй компаниудад гар сунгаад байгаа нь, Хятадын хувийн болон улсын хөрөнгө оруулалтууд юм.Энэ тоо одоогоор бага хувь эзэлж байгаа ч, нилээдгүй их хөрөнгө тийшээгээ урсаад байгаа бөгөөд, тодорхой хэдэн зах зээлийг эзлэх боломжтой болж байгаа юм.Үүний нэг жишээ нь 2,3-н хоногийн өмнө Вахаха гээд Хятадын шингэн бүтээгдэхүүний компани нь Японы томоохон сүүн бүтээгдэхүүний компанид хөрөнгө оруулах болж байгаа асуудал.Бид бүхэн босгосон хөрөнгөөрөө яагаад иймэрхүү ирээдүйтэй компанид хөрөнгө оруулалт хийж болохгүй гэж!! Ийм компанийг авснаар,1. Хэдийнээ бэлэн байгаа технологийг бид бүхэн шууд суралцаад авна2. Өөрсдөд байгаа түүхий эдээ шууд энэ компаниуддаа шахахад маш хялбар болно3. Эдгээр компани бол хэдийнээ өөрсдийн үйлчлүүлэгчтэй байгаад, зах зээлээ мэдэрч байгаа юм.Ийм аргаар гадны зах зээлд орох нь маш хялбар.Эс бөгөөд нэг Монгол нь нөгөө нэг Японтой нийлээд, хэдэн адууны махаар нохой муурны хоол хийгээд гаргадаг, тэрийгээ зарж чаддаггүй гээд л. Гол нь чанар нь муудаа биш, дэлгүүрээр дүүрэн адилхан бүтээгдэхүүн байхад, тэр дэлгүүр нь шууд тэр бүтээгдэхүүнийг өөрсдийн лангуу дээр тавихгүй нь ойлгомжтой. Тогтмол харьцдаг компани байвал энэ нь маш хялбархан болох юм.Үүний адилаар, нөгөө программист гэдгээ түүхий эд болгоод өөр бусад компаниудад нийлүүлж болох юм. Эс бөгөөс, код бичээд, тэрийгээ супер гэж ойлгодог Монгол программистууд, шууд гадны зах зээл дээр ажиллана, ажилласан гэдгийг би лав мэдэхгүй байна. Тэр аутсоурсинг ч, Хятад, Вьетнам аргаар хийгээд нэмэр болохгүй.Нэгэнт Хитачи энэ тэрээ гээд томоохон компаниуд Монголыг зориод ирсэн хойно, тэдгээр компаний заримд нь хөрөнгө оруулалт хийх эсвэл, хамтран хөрөнгө оруулалт хийгээд тэндээ Монгол ажилчидаа оруулах хэрэгтэй байх. Тэгээд тэдгээр хүмүүсийгээ сургах явцдаа, ажлыг Монгол талаасаа ч тодорхой хэмжээгээр өгөх ёстой юм. Энэ их төрийн тендерүүд байгаад байдаг. Тэдгээрийг нь Монголдоо байгаа компани нь авч чадахгүй, Гадаад уруу урсгаж байхаар, Гадаадад өөрсдийн хөрөнгөөр байгуулсан Монгол компанидаа өгье л дөө. Ингээд ирвэл 3-4 жилийн дараа гэхэд, жинхэнэ зах зээлээ ойлгосон програмистууд гэх үү IT-н мэргэжилтэнгүүд гарч ирэх байх.Энд би монгол мэргэжилтэнгүүдийг муулахыг оролдсонгүй. Зүгээр л өөрийн доор ажилласан 15,6-н монгол болон, ашиглах боломжтой байсан, 20-иод Японтой харьцуулж, мөн удирдсан үр дүнгээс гаргаж байгаа гаргалгаа юм даа.Набар

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: Эдийн засгийн ФОРУМ 2011
« Reply #4 on: 2011.03.09 16:21 »
Өчигдөр нэг арга хэмжээнд оролцоод хэдэн УИХ-ын гишүүнтэй санал солилцох боломж гарав. Ерөнхийдөө нэлээн урам хугарав.[b:4b8078b71a]What people speak? People speak what they know.[/b:4b8078b71a]Хүмүүс мэдлэгийнхээ хэмжээнд л юм ярина. Би ч монголчуудынхаа юу мэддэгийг нь бараг л мэддэг болоод ирж байх шиг санагдах боллоо. Сайн машин бүтээхийн тулд маш сайн хөдөлгүүр байх хэрэгтэй. Муу хөдөлгүүртэй машинд хичнээн сайхан дугуй болон бусад эд ангийг хийлээ гээд нэмэргүй. Тэрэнтэй адилаар Төрийн институциа зөв утгаар нь байгуулахгүй бол тухайн улсад энд тэндхийн янз бүрийн салбарт шинэчлэл хийх гээд үр дүн гарахгүй. Мотор нь гажигтай машин бол зүгээр л нэг төмрийн сэгнээс ялгаагүй.[b:4b8078b71a]What is a human being? What are mind and body? What is knowledge?[/b:4b8078b71a]Эдгээр асуултад хүн төрөлхтний мэдлэгийн сан дээр тулгуурлаад үнэн зөвөөр хариулаад өгөх анд манай Өртөөн дотор хараахан байхгүй байна гэдэг бол ерөөсөө Монголд ч байхгүй л гэсэн үг. Би үүнд гайхахгүй байна. Олон зуун жил оюуны терроризмд автсан үндэстэнд үнэн мэдлэг байх боломжгүй. Оюуны терроризмд автсан үндэстэн өөрийнхөө түүхийг гадныхантай нийлж муулаад л, гадныхны тархи угаалтаас гарч чадахгүй яваад л байдаг бололтой.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: Эдийн засгийн ФОРУМ 2011
« Reply #5 on: 2011.03.09 16:24 »
Сайхан асуулт байна,"What people speak?" гэж. "People speak what they value."  гэж мань лав хариулна аа :-). Ингэхэд урам хугарч болохгүй ээ, тэд яахав хугацаатай алба хааж буй temp job-той улс ш дээ. Тэндээ мөнх хадагдаагүй, ирдэг явдаг л юм. Цаг нь ирэхээр манай Буяа ч сууж байхыг үгүйсгэхгүй. Буяа ч гаднаа урам хугарсан гэх ч дотроо улам тэсэх юм шүү л гэж буй хэмээн найдна. Найдах ч биш ер нь итгэж байна. Улс төрд урамтайхан үзнэ шүү, хөө, Буяа. Мань хэд чинь бас урамтайхан балиашиглана аа, балиашиглана. Муулдаг түлхэдэг бохир аргаар нь биш жинхэнэ innovative арга дэвшүүлнэ гэж санаад байгаа ш дээ, муу найзыгаа. Цаадуулдаа хууртаад бүхнийг буддаг замаар нь туучихав даа гэсэнсүү бодол бас байх.Харин мань тэр улстөрчдөд чинь дүн тавих аа аль хэдийнээ больсон. Маний дүн тавьдаг боломжийг хаачихсан ш дээ. Өртөө тэрнийг сэргээх гээд олон жил дуугарсан, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ч АН-тай гэрээ ч байгуулж, түүндээ заалт оруулсан нь бий, амжилт бага л байна. Одоо ямар цөөн хоногоор нутагтаа очихдаа СБ талбай дээр жагсалтай биш дээ :-). Миний эрх алга гээд харааж муулаад байлтай биш. Байгаа бодит байдалтайгаа эвлэрнэ гээч л болж буй хэмээн өөрийгөө тайтгаруулах. Ингээд одоо наад хэдтэй чинь одоо зууралдахаа больсоон :-). Зарим улс мотортой зууралдана биз, мань одоодоо дугуй мугуйхан, эрэг шурагхан нухсан нь өнөөгийн маний бодит параактис.Thanks, JagdagPS: Value is not equal to knowledge! And everybody has own value & own knowledge. There is no such think world human knowledge library or foundation, so there is no single and right answer for what is knowledge. I believe “what do you know and how others value it” is a root definition of knowledge. Then monetaryse it and it will become knowledge economy. :-).

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: Эдийн засгийн ФОРУМ 2011
« Reply #6 on: 2011.03.09 16:28 »
Odoo ingej gadnaas yum haij, gadaadynhanyg deedlehee bolimoor baina.Todruulbal moengo bolgon zarj boloh Mongol hynees garch bui byhniigzarj amidrah tsag bolson.Yadaj l technology importlogch baisan bol ter avchirsan technologooo nutagshuulaad, ooeryn bolgood dotood heregtseegee byren hangaad,ilyy garsanygaa exportlon moengo oloh heregtei baina gehyydee.Medlegiin ediin zasag gedeg maani yildberleh machine shaardagddagyihunii oyunii byteeluudiig bii bolgon, zaluurdah uhaanyg l heleed baigaagej oilgoj yavdag.Gobi sanaj baigaa bolovyy Izrailuudyn hiisen WAP systemiig yajooeryn bolgon gantshan toemor yldeej baisnyg. Hiiye gesen haluun,dulaan setgel baival hiij boloh l yum baina lee. IT gyn salbart gehed ltoemornoos busadyg ni ...Regards, Baasandorj

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: Эдийн засгийн ФОРУМ 2011
« Reply #7 on: 2011.03.09 16:44 »
Хувийн эрх ашгаа хойш тавиад нийгмийн, ард түмний, эх орны эрх ашгийг өмнөө тавьдаг сайн хүмүүсийг олж төрд алба хашуулах тухай “онолын” сэтгэлгээ чинь буруу байна. Нэгдүгээрт хувийн болон гэр бүлийн эрх ашиг гэдэг нь маш ойлгомжтой зүйл байдаг бол нийтийн эрх ашиг гэгч нь ойлгомжгүй, тодорхойлолтгүй, мушгигддаг эд байдаг. Хоёрдугаарт хувийн эрх ашгаа бүхний дээр тавих нь угаасаа хүний байгалиас өгөгдсөн мөн чанар. Гуравдугаарт хувийн эрх ашиг бүхний түрүүнд байх ёстой нь Монгол улсын үндсэн хуулиар баталгаажин тунхаглагдсан. Дөрөвдүгээрт хувийн эрх ашгаа үнэхээр хөсөр хаягсад нь сэтгэцийн хувьд эрүүл биш байх нь тун элбэг үзэгдэл. Тавдугаарт хувийн эрх ашгаа хөсөр хаясан хүн сайн гэсэн “онолын” гаргалгаа болон мөрдлөг нь зальхай луйварчдад асар их бололцоо олгодог. Ардчилсан нийгэм хувийн эрх ашгийг хамгаалдаг, харин тэр нь бусдын эрх ашигт харшлах хохироохыг хуулиараа хориглодог. Авилгачин төрийн албан хаагч бол хувийн эрх ашгаа тэргүүнд тавигч биш харин үй олон хүмүүсийг хохироогч луйварчин, дээрэмчин, хулгайч юм. Ийм луйварчдын байх ёстой газар бол шорон. Хувийн эрх ашигаа тэргүүнд тавина гэдэг нь энэхүү үндсэн хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхдээ нэг ч хүнийг хохироохгүй байхыг хэлнэ. Хүний мөн чанарын  “онолын” эсрэг шаардлага тавьж түүгээрээ хэмжүүр хийх нь төрийг дампууруулах нэг үндсэн шалтгаан болж байна.Baabar

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: Эдийн засгийн ФОРУМ 2011
« Reply #8 on: 2011.03.10 10:50 »
Гадаадаас ажиллах хүч авах талаар засгийн газрын хуралдаанаар хэлэлцжээ. Монголын эдийн засгийн багтаамж 2015 онд 5,0 тэрбум, 2015 онд  15,0 тэрбум Ам.доллартай тэнцэх болно гэсэн төлөв үнэн бол түүнийг авч явах мэргэжсэн ажиллах хүч  зайлшгүй хэрэгтэй болох биз.Тэр ажиллах хүчийг гадаадаас оруулах замаар шийдэх юм уу? Тийм бол хаанаас?... дан ганц Хятадаас уу? ...эсвэл гадаад дахь Монгол туургатан нараас уу?... гэх мэт асуулт байна. Уг нь гадаад ажилчдын орон тооноос татвар авах нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй компаниудад Монгол ажилчин авах, сургахад  татварын том хөшүүрэг болох байв....Гэтэл Монголын засаг энэ бодлогоос алхам алхам (янз бүрийн шалтаг тоочин) ухарсаар байгааг ойлгохгүй байна.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: Эдийн засгийн ФОРУМ 2011
« Reply #9 on: 2011.03.10 10:52 »
Huvsgal, huvsal, oorchlot gesnees Sistemiin onol gej neg yum baidag. ter dotroo tehnik, biologi, niigmiin togtoltsoonudyn (systems) bugd bagtaj zahiragdana.Neg yosondoo filosofiin undsen zarchmuud baigal, niigemd herhen heregjdegiig sudaldag gehuu dee. Systemiin onoloor bol toony oorchloltuud tovlorsoor suuldee bifurcation point buyu manaihaar bol tuilyn tsegtee hurch baij genetiin buyu ogtsom, chanaryn oorchlolt bii bolgodog. Gehdee medeej ene tsegt hurehed oorchloltuudiin niilber todorhoi hemjee buyu critical mass hurch baij chain reaction uusne.Mon oorchlolt ehelsnii daraa bas olon huchin zuil uilchilj tsashdyn ornol hogjliig todorhoildog (trajectories).Mongol uls, niigem, ediin zasag, system buheldee gadnah talaas dayarchlal, medeeliin huvsgal, dulaaral, hun amyn osolt, tehnik tehnologiin hogjil zereg mash ih huchtei shahalt daramtuudad ortoj baina. Edgeer darmat shahaltuud (challenges) hariu uildliig hiij todorhoi hemjeegeer oorchlogdon zohitsohyg shaardaj baigaa. Getel dotood system maan buyu Mongol niigem huviran huvisah chadvar taaruuhan, huuchin udirdlagyn arga baril togtoltsoo n zov shiidel gargaj chadahgui baigaa tul eldev zorchil ih olnoor bii bolj, ulmaar buhimdal, stress uusgej baina.Minii oilgoj baigaagaar erh barigchid iim oorchloltiig manlailan daguulah, udirdan zalah chadvargui, zovhon gagtshuu hariu uildel hiih buyu hojimdson reactive response hiih todii yavj baina. Japan yum uu Amerik zereg hogjson busad ornuud shig urdchilan tootsoolj, ugtah hariu buyu proactive response bur ch baihgui. Zongooroo medreed baigaa bolovch bairad avchih, ter tusmaa zov shiidliig n garagj chadahgui baina. Saya bolson Ediin Zasgiin Forum bol uunii neg tod zhishee. Huuchin arga (programchilal)- shine asuudlyg yaj shiidehev dee. Uhaandaa MS DOS systemiin programyg HTC yum uu IPhone markiin gar utsand suulgaad ajillulah yamar ch arga baihguitai negen adil, shine nohtsol baidald tohirson shine arga baril, zohion baiguulaltad orj baij l tsaashid hogjino. Social Android program heregtei baina.Gehdee undsendee oorchloltuudiin huree nogoo critical mass-t hureh dohood baigaag 2008 ony 7-r saryn 1 uil yavdal tod dohio ogson. Odor bolgon Mongold orj irj baigaa heden terrabait medeelel, heden zuun say am dollar, heden myangan hun bolgon enehuu critical masst huch nemerlej baigaa. Gadaadad olon jil yavj yum uzej nud tailsan, nutagtaa butsaj irsen, holoos eh ornoo harj sanaa onoo, medeelel nemerlej baigaa Tsahim ortoonii anduud ch enehuu tuilyn tsegt ulam orituulj, oorchloltiin manlailagchid (agents of change) bolj baigaa.  Herev erh barigchid 2012 ony songuuliar zov shiidel gargaj ene ih social energy-g zov goldrild n' chigluulen oruulj chadahgui bol ergeed niigmiig dotroos n zadalj irgenii dain, morgoldoond ch hurgej medne.Odoogoor bol MAN ch bai, AN ch hoyulaa status quo buyu togtson nohtsol baidlyg hadgalan tsag hojij erh medlee hadgalahyg hicheej baina. Mon erh medlee mongoor ariljij, ter argaar orshin togtnoj baigaa hund surtlyn mehanism n niigmiin oorchloltiig saatuulah gol huchin zuil bolj baina.Alivaa system gadnah orchindoo zohitson huvisaj chadahgui bol mohoh jayagtai. 65 saya jiliin terteeh uleg gurveluud ogtsom oorchloltod zohitsoj chadalgui ugui bolson. Medeelliin tehnologiin hogjiltei tulgarsan kommunist system nuran unaj niigmiin uleg gurvel boloh Zovlolt holboot uls zadarch butarsan.Mongold al 1988 onoos hoish ter critical mass burdej huleelt uussening erh barigchid zov mederch oorsoddo ashigtai huvilbaraar ornuulsneer MAXH dahin 20 jil erh medlee hadgalah bolomjiig burduulsen. Getel odoo MAXH-ny onoogiin udirdagchid holyg harch chadahgui, alban tushaal, erh medelteigee zuuraldan "onoodriin uushgia" bulaatsaldan suuj baina. Udirdah, zohion baiguulah chadvaraar yamagt doroi baisan AH-ynhan ch bur ch baihgui, shatryn 2-3 nuudlees tsaashgui.      Tiimees Mongol uls maan ter uleg gurveluud shig ireeduid Mongol ugsaatan orshin togtnoh esehiig shiideh chuhal songolt tulgaraad baina.