Author Topic: Улаан Оросын гай - Сүхбаатарын тү  (Read 27133 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Манайхан энийг нэг умшаад дор бүрнээ нэгийг тунгаагаад үзээрэй: http://www.medee.mn/content/24369.shtml  Бид ч тархиа маш сайн угаалгасан улс даа. Тэрнээсээ салах дургүй гэжжигтэйхэн. Арга ч үгүй юм даа, олон зуун жил оюуны терроризмд автсан үндэстэн.
« Last Edit: 2012.08.10 17:22 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Tuuh unen baih yostoi. bid bugdeeree tarhia ugaalgasan. Uuniigee bid sain oilgoj baigaa. Getel uuniig oilgoj chadahgyi baigaa MASS-nuudad tulgaad baival nogoo MGL hunii itgel unemshil, unet zuil yuu bolj taarah ve? Uls torjson iim yumnyi yalgaag bid medseer mortloo Huvisgal hiih gej baigaa yum shig hoshootei, Suhiin ug udam, tuunii nertei ni temtseed yaah gesen yum be?Suhiin unen tuuhiig gargaj ireed ene hunii hoshoog, ner hundiig ni avch haayaad orond ni yuug gargaj ireh ve? Chingis haanaa yuu? Bogdyig uu? Bodoog uu? Danzang uu? Shine yum haraad hooholzdog shig l har tsagaanaar budaad uhaaraad, gegeereed baigaa yumuu gevel hudlaa l baih. Uls toriin ashig honjoo shuu deee.Hyatad, Yapon, Solongosyin tuuhiin surah bichiguudyin sedev olon ulsyin margaan bolj baisan 2003-2004 ond edgeer ulsuud tuuhiin unen geheesee iluu Hyatad, Yapon, Solongos hunii une tsene ni haana baigaa, tuuniig yaaj hamgaalah ve? gedgiig l olj hardag. Hyatadyin ertnii tuuh Solongos, MGL, Tureg, Yapon tuuhiig guivuulan zaadag bol Yaponyi tuuhiin surah bichig 2-r dainyi tuuhiig zovtgon zaadag. Buruu tuuhiig medej oilgosnooroo ted tooroldoh bish oorsdiin une tsenee l olj hardag. Morooroo baisan Suhee huugiin tuhai ene unen tuuh-uud tuuniig uls toriin zugees zugeer l haraar budsan zuil. Choibalsan, Tsedenbal tegej baisan odoo Suhiin eelj, daraa ni Bogdyig, Zanabazaryig oroldohoosoo iluu amidaaraa tuuh bolj baigaa Ardchlalyin partizanuud uhsneeree Zorig, Baatar avsnaaraa BatUul orolduulah baihdaa...Tuuheeree buu orold, tarhi ugaalaa geed talbaigaasaa hoogdood, hooshoogoo hurelduuleh gavigyi hun bish shuu! Nadad yariad, bicheed yavah zav daanch alga. "Moritoi ch boloosoi" ....Hundetgesen Daram

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
За яахав дээ, ярьж л байг л дээ. Хөшөө аваад хаятал хаа ч байсан юм. Хамгийн гол нь Сүхээ хүү чинь Бодоогийн дэргэд юу ч биш таваариш байсан юм байна гэсэн үнэн түүхийг ард олон мэдээд авах хэрэгтэй байна. Түүх үнэнээрээ сайхан гээ биз дээ. Сүхийн түүх бол ер нь зохиомол талдаа юм байна, КГБ -ийнхэн зохиочихсон юм байна гэдгийг сайн мэдээд авах нь чухал. Харин хөшөө нь байвал байж л байг. Манай энэ хөшөө хуурамч "баатар"-ын хөшөө юм байгаам гээ  л ярьж байна биз, дараа үеийнхэн.Ц. Буянцогтоо

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Ugui ee. Suhee huu Bodoogiin derged yuu ch baigaagyi gesen bodol chin ayul baihgyi yuu? Bodoo tiim augaa huvisgaalch hin baigaagyi. lam hun baisan bolohoor Goyo sanaa yariad tuuniigee heregjuuleh gej zuitgehees aidag baisan. Suhbaatar ni Danzangiin dagaldan baisan ch hiisen zuil ni Danzangaasaa ih baisan. 1921 onyi uil yavts ni bodlogyin huvid gadnyi zahialga baisan. Ter bodlogyig davan tiileh uls toriin togtvortoi huch baigaagyi.... yrival zondoo zuil bainaaaaaaa. Harin bodit ajlyig ni Tsergiinhen hiij nutgaa choloolj hed heden tulaldaan hiij baisan. Ter tsergiin ajillagaand ni zutgel gargaj oroltsoj, shine armiig baga darga baisnyihaa huvid udirdaj, tsergiin yaamnyi said ni baisan hunii huvid, hamag gol ni ner tsever zaluugaaraa uhsen Suhbaatar tarhinyi ugaaguur bolchihson yum l daa. Hoich ue tuuniig hulhi baatar geed oilgoh ni hortoi zuil baihgyi yuu. Suhbaatar hulhi baatar baigaagyi ee. Hoshoo baiguulah gaviyatai hun baisan...

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Bawden-ий Монголын түүх гээд номыг харж байсан, 1963 оны ном байсан байх аа.Орос руу явсан долоо, хувьсгал хийсэн тэр хэсэг дээр мань түүхч Харамсалтай нь Монголын түүхийн хорь гучаад оны үеийн жинхэнэ баримт, дурсамжууд барууны түүхчдийн гарт ер олддоггүй, олдож байгаа материал нь 40,50-иад оноос хойш гарсан зүйлс, гэтэл тэр үед хуурамч үзэл суртлын түүх аль хэдийн бичигдчихсэн байсан гэж халаглан бичсэн байж билээ. Сүхбаатарын хуурамч намтрыг Колесников гэж орос нөхөр бичиж өгөөд Ленин мэнинтэй уулзсан болгосон гэж дүгнэсэн байсан санагдана. Одоо дахиж нэг олж уншъя байз. Анхны тэр хойшоо явсан долоогоос залуудаа үхсэн, амьд үлдсэн хоёр нь л хамгийн гол хүмүүс болж хоцорсон, нөгөө тав нь бол хэлмэгдэж үхсэнээсээ болоод юун хөшөө байтугай л болчихоод байгаа юм биш үү? Гэхдээ Дарамын хэлж байгаачлан энэ асуудлын цаана түүхийн үнэн гэхээсээ үзэл бодол, үнэ цэнийн тухай асуудал илүүтэй байгаад байх шиг. Сүхбаатар хэрвээ удирдагч байгаагүй, Данзан, Бодоо нар гол хүмүүс байсан гэж батлагдах бол маш олон хүний амьдрал тэр чигээрээ утгагүй болж мэдэх юм даа. Бүхий л насаараа итгэж, биширч ирсэн, бараг шашин шиг нь болсон зүйл юм уу даа. Манай түүхчид бас аль нам, үзэл суртлыг дагахаасаа болоод түүхэн баримтаас өөр өөр дүгнэлт гаргаад байх шиг санагдаад байх юм. Дан баримтыг нь өгөөд гадаадын МАН, АН, МАХН-ыг огт сонирхдоггүй түүхчдээр юм хэлүүлбэл харин овоо үнэнд ойр юм гарч мэднэ дээ, айн?Тэр айхтар баримтат кино нь хаа нэгтээ байна уу? Олж үзэх юм сан.   Саруул.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Аавын минь үлдээсэн дурсамж номонд нэг иим өгүүлбэр байна:
Ардын засаг буриадын хурал нээхийг зөвшөөрч, 1921 онд буриадын хурал хуралдаж, 1624 өрхөөс 75 төлөөлөгч ирэх байсан боловч42 төлөөлөгч иржээ.Хөвсгөл 200, Тариас 500, Егүзэр ламын тэнд суусан (50 өрх) буриадын төлөөлөгчид ирсэнгүй (сонсоогүй учир).Тус хуралд Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсын элчин сайд Ливорский, Монгол Ардын Намын Төв Хорооны дарга Дамбадорж,Ардын засгийн газрын Агвааннамжил, Монголын Хувьсгалт Залуучуудын Төв Хорооны дарга Буяннэмэх тус тус баяр хүргэж үг хэлэв.Монгол ардын бүх цэргийн жанжин бөгөөд Цэргийн яамны Тэргүүн сайд Д.Сүхбаатар баярын ерөөл тавьж, Чингис хаанаас нааш бүх улсын байдал, түүхийг  дэлгэрэнгүй өгүүлж, угаас Монгол засгийг их хүчит Орос ба Хятад зэргийн эзэрхэг засгууд зүг бүрээс нь хуваан авч сарниулснаас хойш он удаасны улмаас монголчууд харилцан бие биеийг танихгүй, өөр овогтон мэт үзэх болжээ.Одоо ардын эрхт засгийг байгуулах, бүх монгол овогтныг нэгтгэх гол зорилт болсон тул нэгэн үндэсний буриад нарын төлөөлөгчид учрыг мэдэж, Монгол улс лугаа энэ өдрөөс нийлж байгаа нь улс төр ба шашин суртлыг хүндэтгэн ард түмнийг амар жаргалд дэвшүүлж үүрд бататгах боломж бүрдвээ" гэжээ.За, ийм сайхан үг хэлсэн хүн тийм ч дорой нэгэн байгаагүй байлтай.
Хүндэтгэсэн,Чулуун
« Last Edit: 2012.08.10 17:23 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Chuluunbaatar and aa, Aavyn tani dursamj denduu saihan dursamj baina aa.Janjin Suhkbaatar ih saihan hun baisan bololtoi yum bilee. Namaig huuhed baihad manai oirhon hashaany Tamjid ovoo gej Ardyn huvisgalyn partizan tangad hun bailaa. Tereer Suhbaatar janjiny tuhai dursahdaa "Janjin maani ih tseelhen changa hooloitoi, Jagsaalyn omno garch ireed yarihad zahad ni zogsch baisan mani met ni ugiig ni sonsdog, surleg tom er bailaa. Bid tuuniig hatan buuvei baatartai zuildeg, dogshin mahkala burhany burelbaa gej bodog baiv. Ert deer tsagt manai nutagt Ar halhyn hatan buuvei baatar gej neg ih baatar baisan gesen. Ter baatar hashigrahad daisny tsergiin chihnii henegreg ni  hagarch, chiheeree tus aldaj uhdeg, ih ulaan hashigraagaa (bureegee) avaad tatahad ni tsusan dalai uusch yazan uul bosdog, ih hyagar ildee avaad tsavchihad ni tsavchuulsan hun ni shuud onh bosog baisan gene bilee. Bid Suhbaatar janjinyg tuuntei adil gej bishirch shutej baisan daa." geed huuchildag baisan daa. Ene yariag yagaad ch yum be ih tod sanadag yum. Hediigeer ulger domog holildson ch ene ovoo Suhbaatar janjinyg nasan turshdaa bichirch yavsan ni minii medeh unen yum. 70-aad ony eheer Arvaiheer hotyn baruun balgasny aryn gudamjind tangad Tamjid gedeg partizan, ondor nastai iim negen ovoo bailaa daa. Suhbaatar janjiny tuhai yarij baisan oor huniig bi yer medehgui.Hundetgesen, Baatar

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Хэхэ, нэгэн үед зэрэгцээд амьдарч байгаа Батзандан, Молор-Эрдэнэ, Mөнхбаяр нар дээрээ санал хэрхэн зөрчилдөж байна аайн. Гэтэл 100 жилийн өмнө амьдарч байсан Сухбаатар Бодоо нарын тухайд юу ч гэхэв. За тэгээд Чингис, Жамуух гээд бас хуваагдана :) Хэн бичиж үлдээсэн сурвалж вэ гэдгээс хамаарахаар байгаа биз...? Одоо Буянцогтоо ах, Чука ах 2 Молор-Эрдэнийн тухай сэтгэгдэл бичээд архивт нуучихвал 100 жилийн дараа аль нэгийг нь түрүүлж олсон хүний сэтгэгдэл их нөлөөлнө дөө. Гадаа гараад 100 оюутнаас (Дарамын биш, саармаг оюутнаас) Сүхбаатар Бодоо гэж хэн бэ гэвэл хэд нь care болох бол доо.PS. Энхбаяр тийм мундаг юм бол Төрийн 3 өндөрлөгийн албыг ээлж дараалан хашиж байхдаа юу хийсэн нөхөр вэ? Одоо л хийх юм гэнээ. Миний харж буйгаар Энхбаярын барьж байгаа хамгийн "хүчтэй" хөзөр нь харамсалтай нь Молор-Эрдэнэ болов уу.Бас хаяагаа манаад, араа бодоод миний бодол шүү гээд нэмчий.Shinee

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Бидний түүхийг гуйвуулсан, тархиа угаалгасан нь үнэн. Бидний мэдэх түүх их бага ямар нэг хэмжээгээр худлаа гэдэг нь тодорхой. Тэгээд тэрийгээ одоо судалж, баримтжуулж, засч, бас Дарамын хэлдгээр өөрсдийн үнэ цэнээ хэт хөндөхгүйгээр залруулах хэрэгтэй байна. Үүний гол цөмийг судлаач, түүхчид л хиймээр дээ.Харамсалтай нь одоо улс төрийн жижиг сонирхлын үүднээс түүхээрээ тоглож, тэмцэлдэх, давж гарах хэрэгсэл болгож байгаа нь бүр тэвчишгүй. Одоо Сүхбаатарыг тойрсон яриаг ажиглаарай. Яг хоёр улс төрч сонингоор мэтгэж, бие биеэ гүтгэж байдаг бидний танил болсон дүр зураг харагдаад байгаа биз? бие биенээ гүтгэдэг, муухайг нь ухаж төнхөдөг байсан бол одоо түүхэн хүмүүс, өвөг дээдсээ хувааж авч байгаад гүтгэж, муу сайныг нь ухаж тоглодог боллоо. Энэ бол байж болшгүй зүйл.Сүхбаатар зүгээр л нэг сайнтай муутай, хар залуугаараа үгүй болсон түүхэн хүн. Сайн муу зүйл аль алиныг амжуулсан л байж таараа. Тэрийг тогтоодог мэргэн нь, шүүмжилж судалдаг нь улс төрийн хүчин биш. Тэгээд ч тарих угаалтаас хордсон нийгэм хувьсгал хийснээр тэрнээсээ гарчихдаггүй, маш удаан арилж, муужралтаасаа гардаг юм байна. Одоо ч бид муужралтын байдалд, мэдлэггүйн далайд байна. Жишээ нь бид наад захын ойлголт болох монгол цэргийн түүх 80-хан жилээр тоологдож, тэмдэглэх ёсгүй гэдгийг ямар удаан "ухаарч" байна аа? Энэ жил одоо хэдэн жилийн ойгоо тэмдэглэх бол доо?Иймд бид (өнөөдрийн монголчууд) юу ч судлаагүй байж өөрийнхөө явцуу мэдлэг, өчүүхэн хандлагаар түүхэн үнэнийг олдог хүн болж байлдаад, тэр тусмаа улс төрчдөөр туг бариулж хошгироод ямар ч утгагүй гэж бодно.Хэн нэгэн талийгаачийг эрээд муу муухайг нь төнхөөд байвал хүн юм чинь ямар нэг юм олдож л таараа, тэрүүгээр нь муу хүн байсныг нь нотолж болохгүй...гэх мэт логик, эрүүл ухааны маш их зөрчилтэй, тэнэг хэрүүл болж байна....жич: Нэг талаас харвал бас Тархи угаалтын муужралтаас гарч байгаа нийгэм муухан сэрээд юу болов, би хэн бэ гэж дэмийрч балайраад ч байгаа юм уу, бүрэн сэргэтлээ бас удна аа. Нэгэнт л энэ үе шатыг давахаас цааш бас тайвширмаар ч юм шиг. Архи уусан, мансуурсан хүн гэнэт шууд эрүүл болчихдоггүй биздээ?

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Хэ хэ, Сүхбаатар жанжин гэхээр Дашнамжил гуай л санаанд ордог шт, нүдэнд дулаахан гоё хоолойтой, жанжин ийм л байсан байх даа гэж бодогдмоор хүн шүү. :D

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
100 жилийн өмнөх хувьсгалыг хэн хийснийг, хэн түлхүү оролцсоныг шүүхээсээ өмнө 20 жилийн өмнөх ардчиллын хувьсгалыг яг хэн гуайн хийчихвээ гэдэг дээр санал нэгдэж чадах уу бид? Эргэлзэж л байна. Наана нь бидний мэдэх залуучууд байсан боловч цаагуур нь хэн хэн ч билээ таних танихгүй гадаад дотоодын байгууллага хүмүүсийн нэрс гараад байдаг санагдана. Туйлшрахгүй байвал өлзийтэй байхоо :)

Бид энэ чигээрээ маргалдаад заавал хар цагаан болгох гээд байвал магадгүй 100 жилийн дараа Зориг асан - Сүхбаатар шиг болчихсон, бусад нь Данзан Бодоо болж дуусах вий дээ. Түүх давтагддаг гээд байгаа биз.
« Last Edit: 2012.08.10 17:24 by serdaram »