Бидний түүхийг гуйвуулсан, тархиа угаалгасан нь үнэн. Бидний мэдэх түүх их бага ямар нэг хэмжээгээр худлаа гэдэг нь тодорхой. Тэгээд тэрийгээ одоо судалж, баримтжуулж, засч, бас Дарамын хэлдгээр өөрсдийн үнэ цэнээ хэт хөндөхгүйгээр залруулах хэрэгтэй байна. Үүний гол цөмийг судлаач, түүхчид л хиймээр дээ.Харамсалтай нь одоо улс төрийн жижиг сонирхлын үүднээс түүхээрээ тоглож, тэмцэлдэх, давж гарах хэрэгсэл болгож байгаа нь бүр тэвчишгүй. Одоо Сүхбаатарыг тойрсон яриаг ажиглаарай. Яг хоёр улс төрч сонингоор мэтгэж, бие биеэ гүтгэж байдаг бидний танил болсон дүр зураг харагдаад байгаа биз? бие биенээ гүтгэдэг, муухайг нь ухаж төнхөдөг байсан бол одоо түүхэн хүмүүс, өвөг дээдсээ хувааж авч байгаад гүтгэж, муу сайныг нь ухаж тоглодог боллоо. Энэ бол байж болшгүй зүйл.Сүхбаатар зүгээр л нэг сайнтай муутай, хар залуугаараа үгүй болсон түүхэн хүн. Сайн муу зүйл аль алиныг амжуулсан л байж таараа. Тэрийг тогтоодог мэргэн нь, шүүмжилж судалдаг нь улс төрийн хүчин биш. Тэгээд ч тарих угаалтаас хордсон нийгэм хувьсгал хийснээр тэрнээсээ гарчихдаггүй, маш удаан арилж, муужралтаасаа гардаг юм байна. Одоо ч бид муужралтын байдалд, мэдлэггүйн далайд байна. Жишээ нь бид наад захын ойлголт болох монгол цэргийн түүх 80-хан жилээр тоологдож, тэмдэглэх ёсгүй гэдгийг ямар удаан "ухаарч" байна аа? Энэ жил одоо хэдэн жилийн ойгоо тэмдэглэх бол доо?Иймд бид (өнөөдрийн монголчууд) юу ч судлаагүй байж өөрийнхөө явцуу мэдлэг, өчүүхэн хандлагаар түүхэн үнэнийг олдог хүн болж байлдаад, тэр тусмаа улс төрчдөөр туг бариулж хошгироод ямар ч утгагүй гэж бодно.Хэн нэгэн талийгаачийг эрээд муу муухайг нь төнхөөд байвал хүн юм чинь ямар нэг юм олдож л таараа, тэрүүгээр нь муу хүн байсныг нь нотолж болохгүй...гэх мэт логик, эрүүл ухааны маш их зөрчилтэй, тэнэг хэрүүл болж байна....жич: Нэг талаас харвал бас Тархи угаалтын муужралтаас гарч байгаа нийгэм муухан сэрээд юу болов, би хэн бэ гэж дэмийрч балайраад ч байгаа юм уу, бүрэн сэргэтлээ бас удна аа. Нэгэнт л энэ үе шатыг давахаас цааш бас тайвширмаар ч юм шиг. Архи уусан, мансуурсан хүн гэнэт шууд эрүүл болчихдоггүй биздээ?