Author Topic: 2010 onyi SS218 hicheeliin Essay-nuud  (Read 28762 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline namuundari

  • Гацуурхан
  • *
  • Posts: 8
2010 onyi SS218 hicheeliin Essay-nuud
« on: 2010.12.04 02:14 »
Бид хаашаа явж байна бэ? (Эссе)Хүн болж төрнө гэдэг маш том заяа. Тэр тусмаа ийм агуу өв соёл түүх ард түмэнтэй байсан монгол улсын нэгээхэн хэсэг буюу иргэн нь болж төрнө гэдэг хэр баргийн хүнд заяахгүй тавьлан гэж бодож явдаг шүү. Хүн бүр эх орноо гэсэн сэтгэл эх оронч үзэлтэй байх ёстой. Гэвч өнөөдөр эх оронч хэмээн нүүрэн дээрээ том том ярих боловч цаг дээрээ мөнгө өгнөнд хууртан эх оронч сэтгэлгээгээ хоол ундтайгаа холиод идэх нь холгүй хүмүүс их болж байгаа мэт.Биеэ засаад гэрээ зас,гэрээ засаад төрөө зас гэдэг үг байдаг билээ.Бас Баабар гуай хэлэхдээ Залуучуудаа...Озоны цоорхой яахвээ,оймснийхоо цоорхойг гэж хэлсэн байдаг.Энэ ч үнэн шүү.Яагаад барууны орнууд ийм өндөр хөгжилд хүрж,даяаршилтай мөр зэрэгцэн яваад байна бэ?Хүмүүс нь хийх дуртай зүйлээ хийж сайхан байшинд амьдарч нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ бусадтайгаа өрсөлдөж хэдэн мянган долларт хүрчихсэн, залуучууд нь сурмаар байгаа орондоо очиод сурахад хаалт бараг л байхгүй дүртай газруудаараа аялаад хүсэл мөрөөдөлдөө хүрэх боломж нь бид нарийнхаас илүү байгааг тайлбарлаад өгөх хүн байна уу ?Миний бодлоор Монголын ирээдүй болсон бид нар гадаадын тэр өндөр хөгжилтэй орнуудын хэлүүдийг сурсан шиг сураад тэр орнуудад нь очоод өөрсдийгөө харьцуулж тэр соёл хэв шинжийн мэдрээд яаж ажиллаж байгааг нь сэтгэж байгааг нь мэдчээд тэр мэдсэн зүйлээ эх орныхоо хөгжилд ашиглах хэрэгтэй гэж бодож байна.Бид нар нэг л буруу замаар яваад байх шиг толгойтой болгон нь л бэлэн амьдрал уруу тэмүүлж дөнгөн данган явсаар ухамсаргүй үйлдэл нь улам бүр газар авсаар л.......Бөртэ чоно гуа маралын удам агуу Чингисийн хойч үе гээд л байдаг, тэр их агуу түүх соёлыг одоо бодоход дэндүү хайран мэт. Өвөг дээдэс минь хойч үедээ хэмээн цусаа урсган байж хамгаалсан газар нутаг өв соёлоо яагаад бид хойч үеийнхээ төлөө хөлсөө дуслуулан байж хамгаалж болохгүй гэж.....Бидэн шиг залуучууд ирээдүйгээ бүтээхийн тулд сурсан шиг сурж хүссэн зорьсон боловсрол мэргэжилээ эзэмшээд эх орныхоо төлөө хөдөлмөрлөх хэрэгтэй.Хүн бүр дор бүрнээ ирээдүйнхээ төлөө хүсэл тэмүүлэлтэй байх юм бол улс маань өөрөө л яваандаа хөгжөөд ирнэ байх даа.Соёл ингэншлийн түүхийн хичээлийн тухай Би өөрөө 1–р курсын оюутан. Анх орж ирээд манараад ямар хичээл сонгохоо мэдэхгүй их хэцүү байсан тэр үед соёл иргэншлийн түүх гээл хичээлийн нэрийн харангуут аймар сүртэй ч гэхиймуу их гоё санагдаад анх энэ хичээлийг сонгосон.Тээд анх суухад их гоё санагдсан багш маань их цоглог ганц ч хоромыг зүгээр өнгөрөөдгүйм шиг аймар энергитег хүн байсан.Лекц семигарийг маш сонирхолтой заадаг powerpoint дээр болохоор их гоё мумми, египетын  талаар үзэж байхад бараг л дотор нь орж байгаам чинь.Ктмс-д ийм багш их байсан бол гоё л байлаа дөө.Аааа бас гадаадад сурч боловсорсон дадлага туршлагатай зочидийг урьж лекц тавиулдаг нь гоё санагддаг шүү.Ер нь бодоод байхад КТМС-д ордог ганц гэрэл гэгээтэй хичээл юм байна дөө.Соёл иргэншлийн түүх хичээлийг үзэснээр би хөгжин дэвшиж буй орнүүдыйн түүх соёл шашин уламлжлал зэрэг зүйлүүдийнх нь талаар тодорхой хэмжээний мэдлэг олж авсан. Дараа нь ямар нэгэн тохиолдолд эдгээр улс оронд очиж сурж ажиллахад энэ хичээлээс мэдэж авсан бүхэн минь тус болно гэдэгт итгэлтэй байна :D

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: 2010 onyi SS218 hicheeliin Essay-nuud
« Reply #1 on: 2010.12.04 14:34 »
bayarlalaa Namuundaria. Chinii bichlegiin araas oyutnuud essay-nuudee oruulahaar naalttai bolgochihloo. Huuhduudee ene onyi SS 218 hicheeliin essay-gee end comment hiigeerei. Amjilt huisye!

Offline эрдэнэцэцэг

  • Гацуурхан
  • *
  • Posts: 2
хичээлийн тухай
« Reply #2 on: 2010.12.07 03:22 »
Соёл иргэншлийн түүх миний хувьд их юм бодуулсаан. Яагаад гэхээр бидний хийж байгаа зүйлүүд болоод байна уу болмооргүй байна уу гэдгийг ухааруулж өгсөн. Бид бие даалт бие даалт, оноо оноо гээл гүйгээд байдаг эцсийн эцэст бидэнд оноо чухал уу эсвэл мэдлэг чадвар чухал уу гэдэг л хамгийн гол нь. Олон бие даалт хийлээ гээд бидэнд өгч байгаа үр өгөөж нь юу байгаан бэ?Энэ хичээлийг үзсэнээр миний хувьд бага ч гэсэн юм боддог болсон. Багш танд баярлалаа/бусад багш нар шиг өөрөө өөртэйгөө эсвэл самбартай ярьдаг биш болохоор/ VERY THANKS Ямарч үр дүнгүй хайран цаг хугацаа, мөнгө үрсэн хичээл Хэрэглээний Физик байна.   :P  :roll: [i:0cae86d86f][/i:0cae86d86f]

Offline d.hw09d227

  • Posts: 6
essay
« Reply #3 on: 2010.12.10 04:24 »
Бид хаашаа явж байна вэ?    Чингисийн ур сад гэх тодотголтой бид  ер нь хаашаа яваад байна вэ? Ардчилал буруу замаар явж байна.Монголын ард түмэн өөрсдөө хийх ёстой гэж бодохгүй, хэн нэгэн хүн хийж өгөөсэй гэж хулээгээд сууцгааж байна. Хэн монголын нийгмийг гайгуй болгоно гэж вэ?  Бид үргэлж хуний гар харж байдаг. Оюу толгой, Таван толгой гээд бидний хийж чадах юм ердөө л энэ гэжүү? Эх орныхоо хэвлийг гадныхнаар малтуулчихаад хаягдалыг нь хувааж идээд, бид тэнгэр заят монголчууд болохоор эх орныхоо хишигийг хүртэх цаг ирлээ гээд худлаа бардамнаж суух гэж үү?  Хөгжлийн бэрхшээлтэй, тэтгэвэрийн насны хүмүүс л төрөөс халамжийн мөнгө авдаг байлаа. Харин одоо иргэн бүр мөнгө авч байх юм. Бид бүгд хөгжлийн бэрхшээлтэй болцон юм байна л даа. Өмнө нь бидний хэлж үзэж байгаагүй, төсөөлхөөргүй их мөнгө монголын төсөвт орж ирэх юм гэнэ. Харин тэр хэмжээний мөнгөтэй болвол яаж зарцуулахаа бас төсөөлж байгаагуй юм байх. Яагаад  туухий эдээ боловсруулах хэдэн том улсын үйлдвэр барьж  болохгүй гэж. Одоогын байдлаар манай орон гадагш гаргасан түүхий эдийнхээ үнэнээс 10 дахин илүү үнээр боловсруулсан бүтээгдэхүүн худалдаж авч байна. Гадаадад ажилж сурч амьдарч байгаа хүмүүс Монгол орноо хаяагүй. Гэхдээ тэд “Монгол”-г гайгүй болохоор нь очно гэж яридаг. Бас л бэлэн юм хүлээсэн сэтгэлгээ. Мөнгө нэр алдар бодохоос биш эх орондоо хэрэгтэй хүн болох юмсан, эх орныхоо төлөө сурах хэрэгтэй гэсэн бодолтой хүн өдрийн од шиг л байх юм. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэж үг бий. Өөрийн амьдрал байр байдлаа сайжруулчихаад дараа нь төрөө засна гэж боддог хүн олон. Гэхдээ өөрсдийн амьдрал байр байдлаа сайжруулах гэсэн хүний хүсэлд хэмжээ хязгаар гэж байхгүй. Манай улс “Чингис” гэсэн нэрээр нүүрээ ширлэж хаанаас ямар тусламж ирэхнүү  гэж хүлээж суух биш өөрсдөө баялагыг бий болгох хэрэгтэй.. Гуйлгачин төрөөс гутамшигт иргэд төрсөөр байна. Газар доорх ертөнц гэж айхтар том монгол гурэн бий. Тэнд байгаа хүмүүс ч бидэнтэй л адил монголын иргэн. Бас л ялгаагүй эх орны ирээдүй болох траншэйний хүүхдүүдийг эцэг эх нь зарж олсон мөнгөөрөө мянгын архиа уугаад явж байх юм. Охид нь барилгын хятадуудтай цусаа хольж явна. Яасан харамсалтай,  ямар эмгэнэлтэй вэ. Гадаадад очиход гуйлгачид явж байх юм, ашгүй Монгол ганцаараа гуйлгачинтай орон биш юм байна гэж бодтол хоорондоо Монголоор хэрэлдэж байх юм гэнэ. Хятад гэхээр л өмхий Хужаа нар гэцгээхийн оронд тэднээс илүү ихийг уншиж, Хятадын наад захын гүн ухааныг судалж үзэх хэрэгтэй.Бидэнд бүтээсэн юм байхгүй атлаа өвөг дээдсийнхээ бүтээсэн тэр агуу соёлын өвийг гадныханд алдсаар л байна. Бидний бүтээсэн цор ганц зүйл “байсан” гэх ганц үг. Морин хуур Монголийнх байсан , дэлхийн тал нь монголийнх байсан, хөөмий монголийнх байсан гэх. Манай оронд оюуний өндөр потэнциалтай, эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болж чадсан, эх ороноо гэсэн сэтгэлтэй, ихийг хийж бутээе гэсэн эрмэлзэлтэй залуус олон бий.Гэхдээ тэр их авяас чадвар, ухааныг үнэлэх үнэлэмж тэдний авч буй цалин, хятадын бичиг усэгээ ч мэдэхгуй хөдөөний, нийгэмшиж ч гүйцээгүй хүмүүсийн барилга дээр ажиллах цалингаас доогуур байгаа нь харамсалтай. Ажиллах чадвартай залуус нь харийн оронд боолын ажил хийж байна. Гадныхан Монголчуудыг хар ажлын мангас гэж нэрлэцгээдэг. Монголд хөгжлийн бэрхшээлтэй ажиллах чадваргүй иргэд үлдэж төрөөс бэлэн хоол горидох мэт болчихоод байна. Гадаадад ажиллаж байгаа ах  дүү, аав ээжийнхээ зовж олсон мөнгөөр хятадаас вагон вагоноор нь оруулж ирсэн барааг хэрэглэж, вагон вагоноор орж ирэх ажилчдаар байраа бариулж байна. Бид зөвхөн хэрэглэгч. Төр атгалцаж байгаа хүмүүс нь яг л манкурт хүмүүс шиг, цаанаас нь хүн удирдаж байгаа юм шиг л ажилдаг. Бидэнд үндэсний үзэл, эх оронч сэтгэлгээ хэрэгтэй. Хонгилийн үзүүр дэх гэрэл ойрхон харагдаж байна, харин бид хэтэрхий тойруу замаар яваад байна. Үүнийг зөв замд нь оруулахын тулд эх орныхоо ирээдүй болсон оюунлаг залуучууд бид л хөдөлмөрлөж сурч боловсорч, сурсан зүйлээ нийгэмдээ хэрэгжүүлж ихийг бүтээх хэрэгтэй.Залуучууд бид төрийн толгойд байгаа хүмүүсийг муулж суух биш,  өөрсдөө тэднээс илүү ихийг сурч мэдэж, өөрөөр сэтгэж эх орноо гэх сэтгэлээр улсаа хөгжүүлэхийн төлөө зүтгэх хэрэгтэй. Хөх тэнгэрээс заяасан үндэсний хөх толбо чиний ухаанд чинь бий.Нойрноосоо сэрч нүдээ нээх цаг нь иржээ. Энэ улсын хамгийн эхний болон сүүлчийн найдвар нь бид ч байж мэднэ шүү!!! [b:ad10cfdcc2]ХАЙРТАЙ МОНГОЛ ОРНОО МАНДУУЛЬЯ!!![/b:ad10cfdcc2]
:d :d

Offline d.hw09d227

  • Posts: 6
х
« Reply #4 on: 2010.12.10 04:30 »
хичээлүүддээ дарагдаад шөнө сууж нэг юм бичлээ жаахан нойрмоглоод бичье гэсэн юмаа бүгдийг нь бичиж чадсангүй ..хэхэ   :oops:
:d :d

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: х
« Reply #5 on: 2010.12.10 11:03 »
Маш их бухимдалтай эсэргүүцлийн цуглаан дээр үг хэлэх гэж байгаа хувьсгаалч хүний үг шиг бичсэн байна. Уг нь юм бичвэл санаагаа сайн гаргаж чаддаг юм байнаа. Надад зориулж, дүн авахаар 1 шөнийхөө нойрыг хугаслан бичсэн гэхэд боломжийн болжээ. Хойшдоо өөртөө бичих цаг, бодол гаргаж байх хэрэгтэй шүү. Зөвхөн ТА ч биш манай хүүхдүүд Монгол хэлний зөв бичих, найруулга зүй, бичихдээ яаж эхлэх үү? яаж төгсгөх үү? зай авах гээд маш олон зүйл дээр алдаа гаргаж байна. Би өөрийнхөө ачаалал даах хэмжээний тоотой оюутнуудтай байсан бол толгой дараалан тулж ажиллаад энэ тухай хэлж өгөх юмсан. Даанч ХООР ДУУНЫ БАГШ шиг алсын зайнаас хандаж байна даа.  :D

Offline d.hw09d227

  • Posts: 6
???
« Reply #6 on: 2010.12.10 12:07 »
dun avah gol ni bish bagshaa...neg tiim oilgolt bagsh bolgond l baidag..hicheel deer yum huulj ogood shalgaaltaa bingo-doj tenstsehdee gol ni bish oilgoson bol ooroo hiigeed , oilgoogui bol dahij surah gedeg bol zov arga. .gehdee ih aldaatai bichsen baina.latin-r bicheed krill ruu horvuulsen bolhoor ih aldaa baina..say bichsen yumaa ahiad neg  unshlaa utgiin aldaa , nairuulga mash muu boljee...bid bugdeere mash ih buhimdal dund amidarch baina shde BAGSHAA..solongosiin zahiin ih surguuli manai zasgiin gazar-s goe orchintoi gej tend surdag huuhduud yaridag yum bilee..bid ingeed yarij suuh bish uuniigee amidral deer heregjuuleh hergtei gehde yaj haanaas ni ehleh ve?..amisgalah ch agaargui tm l hetsuu bdald amidarch bn..eniig oorchlohiig hun bolgon l husch ermelzej baiga gedegt itgeltei baidag..ochigdor medee uzej baital nogoo aldart oyu tolgoin gereeni tuhai garch baih yum..mongoliin tal 20%g l ezemshine gesen baigaa yum..sayhan l 34% geed bsan ni hudla bolloo geju.uuniig uzeed ochigdor ih buhimdlaa..oor ornuudiin aldsan aldaag davtaj bolohgui aldaanaas ni bid suraltsah estoi..magadgui minii bichsen yum unshij baigaa hund taalgdahgui baigaa bj boloh l yum..bid oorsdiinhoo sanaa bodliig hen negen hund taalagdhiin tuld  ooroor ilerhiilj bolohgui yum baigaamaa...odoohondoo bi yu ch barij buteej chadahgui , yu ch zohion buteej chadhgui , yu ch uildverlej chadahgui , yu ch hiij chadhgui.TV-r serial uzej baigaa uzegch shig hondlongoos haraad l suuj baigaatai adilhan...tenger zayat ard tumen geed l bdag...teriigee dagaad arab-d shig bolchih yum bish bizdee..arab hun har ajil hiij bolohgui gedeg unendee tsagaan ajil gej baihgui..tegheer ted bugd hereglegch..yu ch uildverledeggui..bid tm boloh zamruu hazaih geed baina l gej bodoj baina.
:d :d

Offline U.Erdenebold068

  • Posts: 4
уыыйн
« Reply #7 on: 2010.12.13 23:42 »
 Би хаашаа явж байна вэ?Би хаашаа явж байна вэ? гэдэг энэ асуултанд хариулахын тулд зорьсон зорилготой , ирээдүйгээ төлөвлөсөн байх шаардлагатай болов уу, Би анх наймдугаар ангид байхдаа КтМС-ын программ хангамжийн ангид орно гэж анх өөртөө зорилт тавьж байсан Тэр зорилгынхоо төлөө 3 жил зүтгэсний эцэст хүссэн зорилгодоо хүрч чадсан.Харин зорилгоо хэдий эрт тодорхойлно төдий чинээ биелэхэд дөхөм болдог юм байна лээ.
Яагаад ингэж хэлэв гэхээр би наймдугаар анги хүртлээ хичээл огт хиидэггүй байлаа.Үүний уршигаар сүүлийн 3 жил бүх юмаа эхнээс нь үзэж дуусах гэж их хүч хөдөлмөр зарцуулсан.Багш маань ухаалаг хүн бусдын алдаан дээр суралцдаг , мунхаг хүн өөрийн алдаан дээр суралцдаг гэж хэлдэг байлаа.Энэ бол миний өнгөрсөн амьдрал юм.Харин одоо би хаашаа явж байна вэ? гэвэл би маш сайн программист болохыг зорьж байна.Цаашлаад сайхан эхнэр хүүхэдтэй болж амар жимэр амьдарна гэж боддог.Даруухан ч гэсэн боломжийн зорилт.За тэгээд олон юм нуршихыг хүссэнгүй хүн бүр дор бүрээ зорилготой байвал хаашаа явж байгаа нь тодорхой шүүдээ.
« Last Edit: 2013.03.18 18:55 by serdaram »

Offline sosko

  • Posts: 44
oroin mend
« Reply #8 on: 2010.12.15 00:03 »
Бид хаашаа явж байна вэ? биш бид ямар замаар явж байна вэ?Хаашаа явж байна вэ? гэвэл бид сүйрлийн эдийн засаг руу явж байна. Үнэхээр тийм гэж үү...? Үгүй ээ мэдээж бид ирээдүйрүүгээ л явж байгаа. Харин явах замд хана,хашаа,шил ер нь бол юм юм таарна. Тэдгээрийг нэвт гар эсвэл тойр бүр болохгүй бол ядаж авирч сурах хэрэгтэй гэсэн шүү. Бас амьдрал чам руу лемон шидвэл базаад лемоны шүүс хийж уух хэрэгтэй гэж байна лээ. Тэгэхээр бид яаж тэр хашааг давах эсвэл ямар лемоны шүүс хийж уух нь биднээс бүр тодруулж хэлбэл таны ямар зам сонгосноос шалтгаална. Зам нь эцэс төгсгөлгүй,чамайг үгүй болсон цагт хүртэл хийж бүтээсэн хэлсэн ярьснаас чинь шалтгаалж үргэлжлэх үгүйгээ ч шийддэг. Та ер нь зам бүтээгч ч болж болох нь байна ш дээ.Харин миний явах замд сар дэлхийг,цагийн зүү тоогоо даган эргэдэг шиг намайг асуултууд тойрон эргэлдсээр л. Тэр асуултууддаа та хүссэн хариултаа авч чадаж байна уу гэдэг нь бидний сурч боловсорч буй их сургууль,уулзаж ярилцсан хүмүүс,үзсэн нэвтрүүлэг,байнга зочилдог блог зэргээс ихээхэн  хамаардаг. Гэхдээ яг аль нь зөв гэдгийг чиний үзэл бодол,амьдралын туршлага л хариулж өгөх юм шигээ. Их сургуульд сурна гэдэг намайг тойрч буй сонирхолтой асуултууддаа хариулт авах ердөө л нэг зам юм. Даанч бидний тодорхой бус эмзэгхэн энэ нийгэмд шаардагдаж буй SUPER хүнийг их сугрууль бэлтгэх үүрэгтэй учраас бидэнд чиний хүссэн асуултаас гадна зайлшгүй асуулт, тулган шаардалтын буюу дарамтын асуултыг хайрцаган дотор хайр хийж өгч байгаа юм шиг л бэлэг болгон өгдөг. Яг үнэндээ бүгд л өөрийн хүсэл сонирхлын дагуу амьдрахыг хүсдэг. Гэхдээ нийгэм маань SUPER ийг хүсдэг гээд түүний урсгалаар алхах хэрэггүй юм шигээ....ХАрин та өөрт хэрэгтэй асуултандаа хариулт авахаар явж байна уу...?Эсвэл өөрт тулгарсан асуудтанд хариулт өгөхөөр явж байна уу....?

Offline dono

  • Posts: 6
NOMNII SETGEGDEL
« Reply #9 on: 2010.12.16 02:57 »
Sain bnuu bagshaa. Onoodor nom unshsn setgegdlee ugj amjsangui. End tavilaa.                                БИБЛИ УНШСАН СЭТГЭГДЭЛХүмүүс зөвхөн христийн шашинд итгэдэг хүмүүс л Ариун Библийг уншиж, түүндээ итгэж явдаг гэж боддог. Тэгээд Библид зөвхөн Есүс Христийн тухай, түүний амьдралын тухай байдаг гэсэн ойлголттой байдаг байх. Гэхдээ энэ номонд христийн шашинаас илүү, хүний ёс суртахуун, амьдралын үзлийн талаар гардаг гэж хэлж болно. Библи нь дэлхийн хамгийн олон оронд, хамгийн олон хэлээр бичигдсэнээрээ гиннесийн номонд орсон байдаг. Христийн шашинтай орнуудад библиэс иш татаж ярьдаг, зарим сургуулиудад чухал бүлэгийг нь уншсан байх шаардлагатай байдаг, доторх үйл явдлууд нь сургамжтай байдаг гэх мэт шалтгаанууд байсан болохоор Библийг унших сонирхол төрсөн. Энэ номонд олон төрлийн үйл явдал гардаг бөгөөд энэ дундаас хамгийн чухал нь хүн өөрийн итгэж, найддаг, хүсдэг, мөрөөддөг зүйлдээ үнэнч байх тухай гарч байна. Жишээ нь эхлэл бүлэгт Абрахам 100 настай ч өөрийн хайртай хүү Шаакыг Бурханы хэлсний дагуу тахил болгохоор өгдөг. Энэ сэтгэлийг хараад Бурхан Абрахамыг ерөөдөг гэх мэт. Гол номлодог зүйл нь хулгай хийх, худал ярих, тамхи татах, архи уухыг хориглосон байдаг бөгөөд мөн эцэг эхдээ ачлал үзүүлэх, хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх тухай ч гардаг. Өөр чухал санаа гэвэл хайрын талаар сайн сайхан зүйлсийг номлодог. Хамтрагчдаа, хамаатан саднаа, дайснуудыгаа хайрлах хэрэгтэй ба, хайрыг бий болгосноор бусад муу муухай зүйлийг тэвчихэд хүргэнэ. Мөн мартаж болохгүй чухал сургааль бол Есүс Христийн хэлсэн “та юу тарина, тэрийгээ хураана” гэсэн үг юм. Энэ нь та ямар үйлдэл хийнэ яг тэрнийгээ хариуд нь авна, сайн сайхан зүйлийн хариуд сайхан зүйл, муу муухайн хариуд бас илүү муухай зүйлс хариуд нь ирдэг, аливаа зүйлсийн хариу нь заавал ирдэгийг тод харуулдаг. Миний ажигласнаар Христийн шашин, шашныхаа хувьд хүмүүсийг засаж чаддаг юм шиг санагдсан. Таньдаг хүүхдүүд маань сүмд явдаг болсноос хойш эерэг талруугаа өөрчлөгдөж байгааг анзаарсан. Тэгэхээр шашин гэдэг ямар нэгэн сайн сайхан зүйлийг тэр хүнд амлан, эргүүлээд тэр хүний итгэлийг олдог. Библид гарснаар, христийн шашин нь, номлолыг нь дагаснаар диваажинд хүрэхийг амладаг. Ямартай ч Библийг уншсанаар Христ гээд нэг шашны тухай ойголттой болж авсан ба энэ нь хэзээ нэгэн цагт хэрэг болно гэж бодож байна. Харин дараа дараагийн удаад таныг Библи унш гэж хэлэхэд хүүхдүүд үүнийг зөв талаас нь харж, шашны ухуулга биш, харин ч уншвал зохих зүйлээ унших гэж байгаагаар хүлээж аваасай гэж бодож байна. Мэдээж таны хэлсэнээр би Библи уншлаа гээд Христосийн шашинд ороогүй. ХэхэBA09D52 Доржпагма

Offline Mergen

  • Гацуурхан
  • *
  • Posts: 5
SW08D405 – Г.Мэргэн
« Reply #10 on: 2010.12.16 20:21 »
Боолчлогдох замд

Энэхүү алдарт зохиолд нийгмийг тэр чигт нь харанхуй бараанаар дүрслэсэн үзүүлжээ. Тухайн үеийн  улс төр социалист бодлогоор  удирдан  жолоодуулж байсан үе. Энэхүү боолчлогдох замд А.Хаек дэлхийд ноёрхоод байсан эдийн засгийн хоосон онол болох марксист социализмыг капитализмаар солих замыг нээж, улс төрд хүчтэй нөлөөлөхүйц оюун ухааны тэсрэлт хийж чадсан. Өөрийн гэсэн үзэл бодол эрх чөлөөгөө бүхэлд  нь боогдуулаад байсан энэ урт дарагуйлалын замд  улс төрийн байдал бүхэлдээ социалист болон тоталитар дэглэмийн тогтолцоонд орсон байлаа. Ардчилал ба социализм нь хоёулаа тэгш байдалыг тогтоох боловч асар том ялгаатай. Ардчилал эрх чөлөөтэй нөхцөлд тэгш байдал тогтоохыг эрмэлздэг бол Социализм нь боолчлол, албадлагын нөхцөлд тэгш байдал тогтоохыг эрмэлздэг. Хоосон эрх чөлөөг амалаад байсан социализм нь үнэн хэрэгтээ иргэдийг боолчлолд хүргэх дардан замлуу дагуулж  тоталитаризм шинжтэй болж байгааг олж харсан Хаек өөрийн тодорхойлсон Капитализмыг хэрэгжүүлэхээр шийдсэн.
Тэр үеийн нийгмийн хөдөлгөгч хүч болсон капитализм нь байнгын өрсөлдөөнийг хоорондоо үүсгэж  ашигийн төлөө улайран тэмцэх нөхцлийг бүрдүүлж байсан боловч энэ нь техник технологийн асар хурдацтай хөгжлийг дагуулаад зогсохгүй өөрөө өөрийнхөө механизмыг үүсгэж авч явах  бие даасан чадвартай болохыг Хаек нотолжээ.  Социалист үзлийг А.Хаек өнөөдрийн эм ирээдүйн хор гэж үзэж байлаа. Яалтачгүй үнэн билээ бид ирээдүйд ямар байх вэ яаж харвал ирээдүйг амжилтаар  дүүрэн болгох вэ  миний амжилтанд хүрэх замд юу саад болох вэ гэдгийг үргэлж бодож байх хэрэгтэй. Миний хувьд улс төр бол улсынхаа одоо байгаа болон ирэйдүйн хөгжилийн төлөө байгуулагдсан ашигийн төлөө бус нийгмийн сайн сайхны төлөө, элит лидерүүдээр удирдуулсан, том салбар ухаан гэж боддог. Гэтэл миний энэ үзэл манай Монгол улсын бодлоготой огтхон ч таарахгүй байгаа юм. Манай улс ардчилсан тогтолцооруу шилжсэн нь улс төрийн хувьд том хувьсгал болсон. Харин үүнийг  буруугаар ашигласан улс төрчид хагартлаа баяжиж ард иргэд нь бүр хоосорч дууслаа. Манай төр эдгээр хүмүүсийн гарт аажим аажмаар сүйтгэгдсээр байна. Газар нутаг хүн амаа хүртэл бусдад худалдаж, иргэд монголд биш гадаадад амьрах сонирхолтой болж эхэллээ. Үүнээс харахад манай нийгэмд эрх чөлөө нь эрх мэдэлтэй шууд  пропорциональ хамааралтай болоод хөгжчихсөн юм шиг надад санагдсан өөрөөр хэлбэл тэгш эрх байхгүй. Манай нийгэмд яг Хаек шиг хүн гарч ирэх хэрэгтэй байна. Хаек Эрх чөлөөнд тулгуурласан чөлөөт нийгэм байгуулах нь  дайны дараах шинэ ертөнцийг бий болгох цорын ганц дэвшилтэт бодлого гэдгийг олж мэдээд, энэхүү ухаалаг нийгмийг цогцлоох цоо шинэ загварыг бий болгосноор социалист бодлогод идэгдсэн сая сая хохирогчдыг боолын нийгмээс аварч чаднаа хэмээжээ. Тухайн үед эрх чөлөөний үнэ цэнэ аминаас  ч илүү байсан үе. Чухам энэ л үед Хаек дарамт шахалтанд хавчигдсан боолын нийгмийг эрх чөлөөт нийгэмлүү хөтөлж чаджээ.Харамсалтай нь өнөөгийн бидэнд  эрх  чөлөө  бус  мөнгө   хөрөнгө  л амьдралын  гол утга учир нь болж мөнгөний  төлөө бол юуг ч хийхээс буцахгүй болжээ. Эдгээр хүмүүст болдог бол энэ номыг уншуулчмаар л байна. 
Миний  хувьд  Хаекийн Боолчлогдох зам бүтээлийг уншиж байхдаа  эрх чөлөө  болон түүний үнэ цэнэ ямар их болохыг илүү ойлгож авлаа.Ном уншаад эссэ бичлээ. Уг номыг улс төрийн бие даалт дээр хийж байлаа хэхэ. Номыг мөн share хийлээ.
« Last Edit: 2013.03.18 18:55 by serdaram »

Offline Mergen

  • Гацуурхан
  • *
  • Posts: 5
Г.Мэргэн SW08D405 Бид хаашаа явж
« Reply #11 on: 2010.12.16 20:26 »
Бид хаашаа явж байна вэ?Хүн болгон л гадаадлуу гарах сонирхолтой болчихсон байна. Бидний зорилго арай гадаадад очих болчихсон юм биш биз! Жил болгон л манай улсаас 100 гаруй хүн солонгост ажиллахаар явдаг, ихэнх нь эрчүүд байдаг. Манай улс эдгээр гадаадад очиж ажиллаад байгаа хүмүүсийг яагаад монголдоо өндөр цалингаар ажиллуулж болохгүй оронд нь хятдуудыг авч ирээд байна аа, үүнээс харахад манай улсын бодлого ч буруу иргэд нь ч ядуу бодолтой  хөгжил нь ч саармаг байна.   Бид хөгжихийн тулд маш энгийн юмнаас эхлэх хэрэгтэй, жишээ нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй. Одоо бидний бүхий л  хэрэглээ хятдаас оруулж ирсэн чанаргүй хямдхан бараа болчихсон байна. Бид яагаад өөрсдөө үндэснийхээ брэндийг хэрэглэж бас гадагшаа экспортлож болохгүй гэж, бусад өндөр хөгжилтэй улс орнуудыг харлдаа. Жишээ нь орос улс бол үндэснийхээ брэндийг маш сайн дэмждэг  улсын нэг жишээ юм. Оросд очиход одоог хүртэл монголд хэрэглээнээс гарчихсан лада болон хорин дөрөв машин маш олон байдаг , Финлянд бол Nokia брэндээ дэлхийд таниулж чадсан том экспортлогч улс шүү дээ. Эдгээр улсууд шиг бид яагаад дэлхийд өрсөлдөхүйц монгол брэндийг дотооддоо бий болгож болохгүй гэж. Машин , компьютер , хувцас хэрэглэл гээд бидэнд хийж чадах зүйл маш олон шүү дээ .  Өөр нэг манай улсын хөгжлийн хөшүүргэ болоод байгаа  зүйл бол Уул уурхай .  Өнөөх таван толгой, оюу толгой гэж баахан төсөл хэрэгжсээр өдийг хүрлээ. Үнэндээ манай  монгол улс бүхэлдээ биш хэдхэн эрх мэдэлтэй олигархууд л баяжаад дуусч байна,  ард иргэд нь ядуу хэвээрээ.  Энэ маягаараа 100 жил болсон ч яг л хэвээрээ байх нь. Гэтэл бусад улс орнууд хөгжсөөр л байна. хөгжлийг жилээр биш сараар хэмжиж байна. Тэндээс техник технологи асар хурдацтай хөгжлийг харж болно. Бид заавал уул уурхайд найдлага тавьж байхаар цаг үетэйгээ хөл нийлүүлэн амьдрах нь зөв ч юм шиг Одоо бид мэдээллийн эрин зуунд амьдарч байна бүх л зүйлс электрон тоон систем буюу компьютерлуу шилжиж байна. Энэ үед компьютер бол бүх мэргэжлийн суурь болж компьютерийн мэргэжилтний хэрэгцээ улам бүр нэмэгдсээр байна. Би програм хангамжийн чиглэлээр гурав дахь жилдээ суралцаж байна. Ирээдүйд Microsoft корпораци шиг програм хангамжийн том компани байгуулаад өөрсдөө үйлдлийн систеим, фрэмворк болон вэбээ  хөгжүүлж түүнийгээ  монголын болон гадаададын зах зээлд  экспортлох зорилготойгоор сурч байна. Энэ миний ирээдүйн дүр төрх буюу вишн юм боловуу гэж би боддог. Өөрийн вишнээ тодорхойлохын тулд ялангуяа оюутнууд өөрсдийн сонгосон мэргэжлээ сайн эзэмших нь чухал.  Ялангуяа гадаад дотоодын их их дээд сургууль коллежид боловсрол эзэмшвэл хэл сурна, юм үзэж нүд тайлна , Бие даан амьдрах чадвар сууна, цаашлаад гадаадад сураад төгсчихсөн юм чинь аль ч  улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсон хүчин болж байна л гэсэн үг шүү дээ. Хамгийн гол нь эргээд эх орондоо заавал ирэх нь чухал. Ингэж  бодлоготой хөгжвөл  бид  яг  хаашаа яваад байгаагаа мэдэж улмаар цаашдын зорилгоо зөв тодорхойлж чадах болно.

Offline uyanga095

  • Posts: 8
миний эссэ
« Reply #12 on: 2010.12.16 23:15 »
Бид хаашаа явж байна вэ???Амьдрал өөрөө сонголт олон сонголтноос нэгийг нь л сонгодог. Сонголтоос гарах үр дагвар нь сайн ч бай муу ч бай хамаагүй сонголт бүхэн маань эцсийнхэн нь байдаг. Уул нь болдог бол бурууг нь сонгжихчээ больёо гээд шинээр эхлүүлдэг reset товч амьдралд байдаг бол яаая гэхэв. Сайн шилж сонгоод ашигтай аятайханыг нь сонгочихдог бол сайхан л байна. Гэхдээ тийм зүйл хэзээ ч болохгүй ирээдүй рүү аялдаг машин л бүтээчихдэггүй л юм бол. Харин эцсийн сонголтоо хамгийн зөв байлгахын тулд өнөөдрөө биш ирээдүйгээ харж хөдөлвөл энэ бүгдийн тайлал болно. Өвөг дээдсүүд маань өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг нь дээр гэж ярьдаг даа харин одоо үүнийхээ эсрэг нь болчхоод байх шиг байна. Нийгмийн ихэнх хувь нь өчүүхэн бодолтой хувиа хичээсэн өнөө маргаашаа арагцаах төдий өрөвдөлтэй сэтгэлгээтэй хүмүүс дээд дунд доод гэлтгүй бүх давхраанд байна. Бүгдээрээ л бэлэнчлэх сэтгэлгээнийхээ боол нь болж захирагдсан, тэжээвэр бордсон гахай шиг гэж зүйрэлмээр. Эх орныхоо баялагаас гадныхан шиг парзийталж амьдрах хүсэлтэй хүмүүс эх орноор минь дүүрэн байхад харийхан биднийг гэж сэтгэл гаргах нь юу л бол... ..Бид хаашаа явж байна вэ???  Бидний ирээдүй ямар байна вэ??? Гэвэл ХАРАНХУЙ ХҮЙТЭН амьдрал МӨХСӨН ертөнц өмнө минь ойрхон байна.Ингэж хэлвэл амны бэлэггүй задрсан золиг гэж хэлэх боловч хатууханаар шударга хэлхэд нүдээ нээгээд нэг өглөө сэрээд хархад хоржигнон урсдаг гол мөрөн усгүй, онгон дагшин байдлаараа  гайхуулдаг байгаль эх минь сүйдэж , сүр жавхлант цэнхэртэн харагддаг уулсын оронд түүнээс өндөр овоолсон хар улаан шороонууд, шуугин шаагдиг ой мод үгүй, цэнхэртэн гийдэг цэлмэг тэнгэргүй, сэнгэнсэн сайхан цэвэр агааргүй сөнөж хоцорсон хөөрхий балгас байх вий!!! Нүдний минь өмнө зурс гээд л үзэгдэж байна. Ийм аймшигтай зүйлийг бодхоос сэтгэл эмтэрмээр ийм ирээдүйг бид одоо хүсэж байна  гэж үү???  Худал биш үнэн тоо баримт ирээдүй монголын, ирээдүйн бидний явах зүг ямар байгааг илтгэх болов уу!!! Монгол Улсын Засгийн газраас 2008 оны байдлаар  Нийт 1.5 сая кв.км эх орны маань 60% одоогийн байдлаар ашиглалтын болоод хайгуулын лиценз олгогоод байгаа юм. Хэзээ нэгэн цагт ухаад хөрсийг нь эргүүлж хаях магадлалтай байна гэсэн үг. Уул уурхайн ашиглалт олборлолтыг байгаль орчинд халгүй техник технологи ашиглан явуулах ёстой боловч 21 аймгийн нутаг дэвсгэрийг бүрэн хамруулсан алт олборлох үйл ажиллагаанд химийн хортой бодис ашиглалтын үзлэг явуулахад гар аргаар алт ялгах үйл ажиллагаандаа мөнгөн ус, цианит натри хэрэглэх нь түгээмэл байгаагаас Баянхонгор аймгийн 13, Өмнөговь аймгийн 51, Дорноговь аймгийн 16, Булган, Төв аймгийн нутагт тус бүр 2, Сэлэнгэ аймагт 5, Дархан-Уул аймагт 3 цэгт, нийт 37.3 га талбай мөнгөн усаар бохирдож, зөвхөн эдгээр аймгуудын нутагт л гэхэд 200 гаруй мянга орчим тонн шлам үүссэнийг илрүүлж хууль бус алт олборлогчдын 57 тээрмийг хурааж, 16 кг мөнгөн ус, 1 тонн 200 кг цианид илрүүлж хураажээ. Зөвхөн Өмнөговь аймгийн нутагт 51 тээрэм ажиллуусны уршгаар 25 мянга орчим тонн шлам шороо үүссэнийг тогтоож, нийт 18.06 га талбай бохирдсон байжээ . Тоо мэдээлэлээс үзхэд үйл ажилгаа явуулж байгаа байгууллага ихэвчлэн гадний хөрөнгө оруулалттай гадаадын компаниуд үүнээс гадна наанаа монгол эзэнтэй гэх боловч нууц ноёнтон нь гадаадын иргэн байх. Манай баялаг руу хомхойрон дайрах гадаадуудын цэвэр буруу бас биш юмаа. Сэтгэлгээний доройтолд орчихсон өнөө маргаашаа арагцаах хүмүүсийг хэдэн халтар цаас харуулж баясагчаад л  жаахан хүүхдийг чихрээр хуурж байгаатай адилхан молиг үмхүүлчхээд хамаг бүгдийн аваад арилчих цагт ирээдүй хойч үе маань яах бол???Одоо биеийнхээ амраа бодоод зүгээр суух биш бүгдээрээ нийлээд нэг зүйлийн төлөө тэмүүлж эх дэлхий эх орноо хайрлаж хамгаалахын тулд хөдөлмөрлөж зөв эрүүл сэтгэлгээгээр эх орноо хөгжүүлэх цаг нь ирсэн байх тэртээ 800 жилийн өмнө чингис хаан дэлхийг эзэгнэж чадсан бол одоо бидний ахин сэргэх цаг нь ирсэн байх. 800 жил унтаж байсан монгол улс сэргэх өдөр нь өнөөдөр сэрээсэн хүмүүс нь бидний үеийнхэн.Дээрх тоон мэдээлэлийг “2009 он Байгаль Орчны Тогтвортой байдлыг хангах” Мянганы хөгжлийн 7-р зорилтын бодлогын судалгаа, үнэлгээний ажлын тайлан. М.Батбаясгалан. мэдээлэлээс оруулав

Offline Sumi

  • Posts: 5
Бид хаашаа яваад байна вэ?
« Reply #13 on: 2010.12.17 13:18 »
Бид хаашаа яваад байна вэ? Үнэндээ би сайн мэддэггүй ээ.Бид эхлэл, эхний чулуу хоёрын дунд хэдий болтол бүртэлзэх вэ гэж санахаас дотор харанхуйлна. Бусдын толгой дэлхийн барианы газар шоволзоно. Харин биднийх бол үгүй. Яагаад гэвэл бид хэнийгээ ч шоволзуулахгүй байх лоозонтой. Харин тэд бол эхлээд нэгийгээ, дараа нь өөрөө, дараа нь нөгөөдүүлээ... гэх уриатай. Эхний хүн замын чулууг цэвэрлэнэ. Удаах нь мөн түүлцэнэ. Тэгээд цэвэрхэн дардан замаар бүтэн эгнээгээрээ, бүхэл бүтэн үеэрээ зон олноороо урагшилна.

Offline lockey

  • Posts: 64
(No subject)
« Reply #14 on: 2011.03.13 22:36 »
Энэ хичээлийг үзээд бүүр 2р семестр болчихсон ч гэсэн эссегээ оруулчийдаа,,, хэхэБид хаашаа явж байна вэБи хаашаа явж байна вэ? гэж хүн болгон  өөр өөрөөсөө асуух ёстой байх. Хувь хүний хувьд аваад үзэх юм бол өөр өөрийнхөө өмнөө тавьсан зорилгод хүрэхийн төлөө зарим нь урагшилж, зарим нь байгаа газраа зогсон, зарим нь түүнээсээ холдон хойшоо алхан ямар нэгэн зүйл рүү тэмүүлэн яваа байх.Бид амьдралдаа юу бүтээж, юу хийх ёстой, яаж амьдрах вэ, аз жаргал гэж юу юм бэ гэдгийг ойлгохын тулд л амьдарч, зарим нь ойлгож ч чадахгүй, зарим нэг нь ойлгохыг эрмэлзсээр л амьдрал нь дуусдаг байх. Тэгвэл “Бид хаашаа явж байна вэ?” гэдэг асуудлыг аваад үзье. Бид гэдэг үгэнд маш олон утгыг хамааруулж ойлгож болно. Жишээ нь: миний гэр бүл, миний найз нөхөд, миний хамтран ажиллагсад, манай анги, манай сургууль, Улаанбаатар хотынхон, Монгол улс тэр чигээрээ, аль эсвэл дэлхий дахин тэр чигтээ орж болно. Мэдээж тухай тухай бүрт нь салгаж авч үзэх юм бол бүгд л өөр өөр тийшээ, өөрийнхөө зорилгын зүг л тэмүүлэх нь лавтай. Бид яг хаашаа яваад байгаа юм бэ? Юуны төлөө явж байна вэ? Хүн болгон л хэлэх байх Монгол улсынхаа ирээдүйн сайн сайхан, хөгжил дэвшлийг авчирахын төлөө өнөөдөр би хичээж байна, бид хичээж байна гэж. Гэвч үнэн хэрэгтээ бидний тэр тэмүүлээд байгаа зүйл чинь зөвхөн хувь хүнийхээ буюу өөр өөрсдийнхөө сайн сайхан, аз жаргалын төлөө л байдаг. Иргэн баян бол улс баян, иргэн нь аз жаргалтай бол улс орон аз жаргалтай гэх мэт олон ойлголтууд байдаг, гэхдээ иргэнээ баян байлгахын тулд улс нь юу хийх ёстой юм? Мөн л баян байх ёстой юм болов уу? Яг л нөгөө тахиа өндөгнөөс гардаг, өндөг тахианаас гардаг үлгэр шиг л юм болох байх. Энэ асуудлыг авч үзвэл угаасаа миний бичих цаас ч хүрэлцэхгүй байх. Тийм дээ ч БИД өөрсдийн зорилгыг тодорхойлж, тэр зорилгодоо хүрэхийн төлөө өдрөөс өдөрт урагшилж байгаа, гэрэл гэгээтэй ирээдүйн эзэд нь болохын төлөө алхлан яваа залуус. Гэхдээ ирээдүйд юу болохыг, амьдрал яаж өөрчлөгдөхийг мэдэхгүйгээр урагш алхаж яваа. Эрдэмтэн судлаачдын үзсэнээр тийм орны эдийн засаг тэгж өснө, ДНБ нь тэгж буурна гээд л байдаг, үнэн ч юм уу худлаа ч юм уу, бас л эргэлзээтэй. Түүх гээч нэг юм бий. Энэ зүйл ч гэсэн мөн л эргэлзээтэй асуудал. Аль манай эриний өмнөх амьдралыг судлаад энэ булш бол яг тэр хааны булш гэж тодорхойлох нь мөн л эргэлзээ төрүүлмээр. Гэхдээ түүхэнд хэрвээ гэсэн үг байдаггүйгээс хойш тийм л байсан юм байлгүй дээ гэж итгэн явах байх. Одооны нөхцөл байдлыг аваад үзэхэд гариг ертөнцийн, эх дэлхийн амьдрал үнэхээр хэцүү болжээ. Хаа сайгүй байгалийн гамшиг, дайн дажин, алаан хядаан. Энэ бүх зүйлийг хмүүс бид л өөрсдөө бий болгож буй бус уу? Хүн төрлөхтөн өөрийн хийж бүтээж байгаа зүйлдээ дэндүү бардамнаж, сүүлдээ тэр нь маш их гай зовлонг авчирсан түүхүүд олон бий. Жишээ нь л гэхэд алдарт Титаник хөлөг онгоц. Тэр үедээ л  хэзээ ч живэхгүй, хорвоод хосгүй гээд л байсан. Гэвч юу болж өнгөрөв? Гуравхан цагийн дотор л 1200 аад хүний амийг авч одсон. Энэ мэтээр хүмүүс бидний байгаль, эх дэлхийгээ хайрлахгүй, басч байгаа нь сүүлд нь гамшиг, сүйрлээр төгссөн түүхүүд зөндөө бий. Харин ирээдүй гэж юу вэ? Ирээдүй бидэнд юу бэлдэж байгаа бол? Бэлдэж байгаа болж ч гэж дээ, би ирээдүйг өөрөө өөрийнхөө хүссэнээр зурах ёстой юм болов уу? Надаа бийр цаас нь байгаа цагт би ирээдүйд юу болох бол гэж тааварлаж нүдээ боолгосон мэт сохор алхалгүй, өөрөө бийр цаасаа гартаа бариад өнгөтөөр, нүд гялбам зурж болох юм. Надаа сонголт нь байгаа цагт би шийдвэрийг нь гаргах болно. Тиймээ, бид ирээдүйн тэр гэрэл гэгээтэй, нүд гялбам олон өнгө цогцолсон, хэн ч хараад дуралхаар тийм л сайхан зургийг зурахын төлөө явж байгаа. Леонардо да Винчигийн алдарт “Мона Лиза” – с хэд дахин гайхалтай зургийг бид зурах болно.