Энэ хичээлийг үзээд бүүр 2р семестр болчихсон ч гэсэн эссегээ оруулчийдаа,,, хэхэБид хаашаа явж байна вэБи хаашаа явж байна вэ? гэж хүн болгон өөр өөрөөсөө асуух ёстой байх. Хувь хүний хувьд аваад үзэх юм бол өөр өөрийнхөө өмнөө тавьсан зорилгод хүрэхийн төлөө зарим нь урагшилж, зарим нь байгаа газраа зогсон, зарим нь түүнээсээ холдон хойшоо алхан ямар нэгэн зүйл рүү тэмүүлэн яваа байх.Бид амьдралдаа юу бүтээж, юу хийх ёстой, яаж амьдрах вэ, аз жаргал гэж юу юм бэ гэдгийг ойлгохын тулд л амьдарч, зарим нь ойлгож ч чадахгүй, зарим нэг нь ойлгохыг эрмэлзсээр л амьдрал нь дуусдаг байх. Тэгвэл “Бид хаашаа явж байна вэ?” гэдэг асуудлыг аваад үзье. Бид гэдэг үгэнд маш олон утгыг хамааруулж ойлгож болно. Жишээ нь: миний гэр бүл, миний найз нөхөд, миний хамтран ажиллагсад, манай анги, манай сургууль, Улаанбаатар хотынхон, Монгол улс тэр чигээрээ, аль эсвэл дэлхий дахин тэр чигтээ орж болно. Мэдээж тухай тухай бүрт нь салгаж авч үзэх юм бол бүгд л өөр өөр тийшээ, өөрийнхөө зорилгын зүг л тэмүүлэх нь лавтай. Бид яг хаашаа яваад байгаа юм бэ? Юуны төлөө явж байна вэ? Хүн болгон л хэлэх байх Монгол улсынхаа ирээдүйн сайн сайхан, хөгжил дэвшлийг авчирахын төлөө өнөөдөр би хичээж байна, бид хичээж байна гэж. Гэвч үнэн хэрэгтээ бидний тэр тэмүүлээд байгаа зүйл чинь зөвхөн хувь хүнийхээ буюу өөр өөрсдийнхөө сайн сайхан, аз жаргалын төлөө л байдаг. Иргэн баян бол улс баян, иргэн нь аз жаргалтай бол улс орон аз жаргалтай гэх мэт олон ойлголтууд байдаг, гэхдээ иргэнээ баян байлгахын тулд улс нь юу хийх ёстой юм? Мөн л баян байх ёстой юм болов уу? Яг л нөгөө тахиа өндөгнөөс гардаг, өндөг тахианаас гардаг үлгэр шиг л юм болох байх. Энэ асуудлыг авч үзвэл угаасаа миний бичих цаас ч хүрэлцэхгүй байх. Тийм дээ ч БИД өөрсдийн зорилгыг тодорхойлж, тэр зорилгодоо хүрэхийн төлөө өдрөөс өдөрт урагшилж байгаа, гэрэл гэгээтэй ирээдүйн эзэд нь болохын төлөө алхлан яваа залуус. Гэхдээ ирээдүйд юу болохыг, амьдрал яаж өөрчлөгдөхийг мэдэхгүйгээр урагш алхаж яваа. Эрдэмтэн судлаачдын үзсэнээр тийм орны эдийн засаг тэгж өснө, ДНБ нь тэгж буурна гээд л байдаг, үнэн ч юм уу худлаа ч юм уу, бас л эргэлзээтэй. Түүх гээч нэг юм бий. Энэ зүйл ч гэсэн мөн л эргэлзээтэй асуудал. Аль манай эриний өмнөх амьдралыг судлаад энэ булш бол яг тэр хааны булш гэж тодорхойлох нь мөн л эргэлзээ төрүүлмээр. Гэхдээ түүхэнд хэрвээ гэсэн үг байдаггүйгээс хойш тийм л байсан юм байлгүй дээ гэж итгэн явах байх. Одооны нөхцөл байдлыг аваад үзэхэд гариг ертөнцийн, эх дэлхийн амьдрал үнэхээр хэцүү болжээ. Хаа сайгүй байгалийн гамшиг, дайн дажин, алаан хядаан. Энэ бүх зүйлийг хмүүс бид л өөрсдөө бий болгож буй бус уу? Хүн төрлөхтөн өөрийн хийж бүтээж байгаа зүйлдээ дэндүү бардамнаж, сүүлдээ тэр нь маш их гай зовлонг авчирсан түүхүүд олон бий. Жишээ нь л гэхэд алдарт Титаник хөлөг онгоц. Тэр үедээ л хэзээ ч живэхгүй, хорвоод хосгүй гээд л байсан. Гэвч юу болж өнгөрөв? Гуравхан цагийн дотор л 1200 аад хүний амийг авч одсон. Энэ мэтээр хүмүүс бидний байгаль, эх дэлхийгээ хайрлахгүй, басч байгаа нь сүүлд нь гамшиг, сүйрлээр төгссөн түүхүүд зөндөө бий. Харин ирээдүй гэж юу вэ? Ирээдүй бидэнд юу бэлдэж байгаа бол? Бэлдэж байгаа болж ч гэж дээ, би ирээдүйг өөрөө өөрийнхөө хүссэнээр зурах ёстой юм болов уу? Надаа бийр цаас нь байгаа цагт би ирээдүйд юу болох бол гэж тааварлаж нүдээ боолгосон мэт сохор алхалгүй, өөрөө бийр цаасаа гартаа бариад өнгөтөөр, нүд гялбам зурж болох юм. Надаа сонголт нь байгаа цагт би шийдвэрийг нь гаргах болно. Тиймээ, бид ирээдүйн тэр гэрэл гэгээтэй, нүд гялбам олон өнгө цогцолсон, хэн ч хараад дуралхаар тийм л сайхан зургийг зурахын төлөө явж байгаа. Леонардо да Винчигийн алдарт “Мона Лиза” – с хэд дахин гайхалтай зургийг бид зурах болно.