[color=red:ccfdc7d2ad][b:ccfdc7d2ad]ЭНЭ 7 ХОНОГИЙН ЁГТ ҮЛГЭРИЙГ ЭХЛҮҮЛСЭН БАЙНА.1. ЗААВАЛ МОНГОЛ ҮСГЭЭР БИЧИХ.2. ЭНД ЗӨВХӨН ЁГТ ҮЛГЭР ОРУУЛНА. ЭЛДЭВ БИЧЛЭГ ОРУУЛАХГҮЙ.3. 1 БИЧЛЭГТ 2-с ИЛҮҮ ХҮНИЙГ ТООЦОХГҮЙ.4. ЯВЦЫН ДҮНД НӨЛӨӨЛНӨ.5. МААЗАРЧ, БУСДЫГАА ДОРОМЖИЛЖ БОЛОХГҮЙ[/b:ccfdc7d2ad][/color:ccfdc7d2ad]Эрт дээр үед хөх Азийн цээжнээс Алс дорнодыг хүртэл хөгжил дэвшлийг дэлгэрүүлсэн Хархорум нийслэлтэй үлгэрийн гэмээр ИХ МОНГОЛ улс оршин тогтнодог байжээ. ИХ МОНГОЛ УЛС нь сэр сэр салхитай, бур бур бороотой, даарах хүйтэнгүй, халууцах халуунгүй, Настан буурлууд жаргасан, Нялхас багачууд хайрлагдагдсан, Идэр залуус эрчлэгдсэн, Эмс охид нь шагшигдсан Аз жаргалаар дүүрсэн, Хөл нь хөсөр, Гар нь газар амар жимэр жаргасан сайхан улс байсныг дэлхийн олон улсууд айн бишрээд, Үг дуугий нь дагаж, үйл хэргийг биелүүлж, үймээн шуугиан гаргалгүй оршин сууж олон жилийг үджээ.