Author Topic: Даваа гараг, 6-р цагийн ҮЛГЭР  (Read 23451 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
[color=red:ccfdc7d2ad][b:ccfdc7d2ad]ЭНЭ 7 ХОНОГИЙН ЁГТ ҮЛГЭРИЙГ ЭХЛҮҮЛСЭН БАЙНА.1. ЗААВАЛ МОНГОЛ ҮСГЭЭР БИЧИХ.2. ЭНД ЗӨВХӨН ЁГТ ҮЛГЭР ОРУУЛНА. ЭЛДЭВ БИЧЛЭГ ОРУУЛАХГҮЙ.3. 1 БИЧЛЭГТ 2-с ИЛҮҮ ХҮНИЙГ ТООЦОХГҮЙ.4. ЯВЦЫН ДҮНД НӨЛӨӨЛНӨ.5. МААЗАРЧ, БУСДЫГАА ДОРОМЖИЛЖ БОЛОХГҮЙ[/b:ccfdc7d2ad][/color:ccfdc7d2ad]Эрт дээр үед хөх Азийн цээжнээс Алс дорнодыг хүртэл хөгжил дэвшлийг дэлгэрүүлсэн Хархорум нийслэлтэй үлгэрийн гэмээр ИХ МОНГОЛ улс оршин тогтнодог байжээ. ИХ МОНГОЛ УЛС нь сэр сэр салхитай, бур бур бороотой, даарах хүйтэнгүй, халууцах халуунгүй, Настан буурлууд жаргасан, Нялхас багачууд хайрлагдагдсан, Идэр залуус эрчлэгдсэн, Эмс охид нь шагшигдсан Аз жаргалаар дүүрсэн, Хөл нь хөсөр, Гар нь газар амар жимэр жаргасан сайхан улс байсныг дэлхийн олон улсууд айн бишрээд, Үг дуугий нь дагаж, үйл хэргийг биелүүлж, үймээн шуугиан гаргалгүй оршин сууж олон жилийг үджээ.

Offline mandakhnaran

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 31
(No subject)
« Reply #1 on: 2010.11.10 19:19 »
Тэнд нэгэн хатан зоригт хүү ээж дүү охины хамт  өдөр шөнөгүй өөрсдийн гэсэн сайхан байшинтай болохын тулд хөдөлмөрлөдөг байжээ. Гэтэл 1 өдөр гай газар доороос гэгчээр тэр сайхан хархорум хотыг 138 толгойтоймангас гарж ирээд эмс охидыг нь булааж идэр залуусыг нь алж аз жаргалаар дүүрэн хотыг зовлон шанлалын хот болгочив.
Your Dream is My Life.

Offline orgilsuren

  • Posts: 15
(No subject)
« Reply #2 on: 2010.11.12 14:28 »
Тэр зоригт хүүгийн нэр алдарыг Арсландай мэргэн хэмээдэг байжээ. Ухаан билэг төгс, ур чадвар сайтай, бүргэдийн нүдтэй мэт харвадаг эрхий мэргэн харваач тул олон түмний дунд баатар эр гэж алдаршжээ. Энэ тухай хаан сонсоод тэрхүү хүүг даруй олж ир хэмээн зарлиг буулгажээ. Хаан: Би олон баатар эрсээ энэ мангаст алдлаа. Одоо надад ямар ч арга алга. Хэрвээ чи мангасыг дарж эмс охидуудыг минь эсэн мэнд авчирч өгвөл чамд уул мэт өндөр далай мэт өргөн орд цагаан өргөө барьж өгч өөрийн шадар жанжинаа болгон хайрт охиноо өгнө, эс чадах аваас чи толгойг чинь авч ээж дүү хоёрыг чинь боол болгоно гэжээ.

Offline norah

  • Posts: 5
баг2
« Reply #3 on: 2010.11.12 14:57 »
Үүнийг сонсоод хүү ихэд бодлогошрон гэртээ харьжээ. Болсон явдлын талаар ээж, дүү хоёртоо хэлэхэд:-Ээж нь: "Алунгоо эхийн багцалсан таван шидэт сум алс холын нэгэн мөнх цаст уулын орой дээр өдийг хүртэл хадгалаастай байдаг гэлцдэг. Тэрхүү сум ямар ч мангасыг дарах шидтэй. Миний хүү даруй мордож тэр сумыг авчир" гэв.  Тэгээд хүүдээ шагай, нэхий, чөдөр 3-ийг өгч гэнэ.Хүү эхийн үгийг дагаж сүн далайг гатлан, сүмбэр уулыг давж сумыг авчрахаар явжээ...

Offline Ch.Munkhbayar

  • Posts: 3
(No subject)
« Reply #4 on: 2010.11.12 20:27 »
Арсландай мэргэн алс  холын  замд  явж  байтал  нэгэн хүн тааралдан чи  хаа  хүрч  яваа хүн  бэ?  гэж  асуувал. Арсландай мэргэн  харилруун: - би  эцэг  эхийнхээ  болон  ах дүү  ард  түмнийхээ  төлөө  манай  нутагт  гай  гамшиг  тариад  байгаа  мангасыг  дарахаар  явж  байна даа гэв. үүнийг  сонссон  хүн:  хоёулаа  танилцы  чиний  алдар  хэн  бэ? гэж  асуухад.Миний  нэрийг  Арсландай  гэдэг  харин  чамайг  хэн  гэдэг  юм  бэ?  гэхэд.Энэ  нутагдаа  алдартай  тулаанч  Баатарзоригт гэдэг  хүн  байна  гэв. Тэгээд  тэр  хоёр  найзалж  нөхөрлөөд  цааш  явав.

Offline Magsarjalam

  • Posts: 21
HW10D018 А.Мөнх-Эрдэнэ
« Reply #5 on: 2010.11.13 07:57 »
Арсландаа мэргэн Баатарзоригт хоёр цааш явж байтал Арсландаа мэргэн маань 138 толгойтой мангасын ялгадасан дээр нь халтирч унаад ихэд уурсан ингэж хэлрүүн :-Талын нүүдэлчин монголчууд татах нум тахир сэлмийн хүчээр Дэлхийн дайдыг эзэлсэн билээ харин одоо энэ муу 138 толгойтой хар  мангасын далд нууц бодлогод автаж Хөх азийн цээжин хөх толбоороо айлгадаг Mongolia чууд бид нар далд хар санаанд нь аль хэдийн автаж эхэлжээ гэжээ...Гэтэл үүнийг сонссон Баатарзоригт:- анд минь чи ангил хэл суржаагаа юумуудаа гэтэл өөдөөс нь Арсландай хэзээ нэгэн цагт харь орны хүчээр Мангасыг айлгаж болох юм гэж бодоод ангил хэл суржаагаа гэж хариулжээ.Арсландай мэргэн Баатарзоригт хоёр цааш ингэж өгүүлрүүн :-Чи таниндаа манай Лигдэн гээд баатар 138 толгойтой мангасыг эсэргүүцэж байсан ч өрсөлдөгч нартаа цохиулсаар Өвөр монгол маань Мангасын аманд орсоншдээ энэ юу бэ гэвээс мангасын далд хар санаа аль хэдийн  хэрэгжээд эхэлсний илрэл гэж ярилцжээ...

Offline davaalham

  • Posts: 18
PT10D115
« Reply #6 on: 2010.11.13 15:28 »
Ийнхүү ярилцаж явтал хэсэг нүүдэлчид тааралдан өгүүлрүүн:Эрэлхэг зоригт баатрууд минь хаанаас хаа хүрч явна даа хэмээн асуухад хариуд нь:Бид хоёр 138 толгойтой мангасыг дарахаар явж байна гэв.Тэгтэл тэд:Бидэнд их гай зовлон нүүрлээд ихэд удаж байна.Тэр мангас манай нутгийн хүчит эрсийг устган,хөгшид өвгөдийг зовоон,эмс охидыг булаан,үрсийг өнчрүүлж,газар нутагт минь эзэн суусан билээ.Бид аргагүй нь эрхэнд дүрвэн зайлж ийнхүү зовж явна.Манай нутгийн зоригт баатар Лигдэн газар нутгаа хамгаалан бүх хүчээ дайчлан тэмцэлдсэн боловч хүч мөхөсдөн ялагдсан юм.Зоригт баатрууд минь сайхан сэтгэл гарган мангасыг устган эмс охидыг минь авран газар нутгийг минь чөлөөлж өгөөч хэмээн гуйв.Хариуд нь Арсландай:Нэгэн зорилготой учир хамаг хүчээ хайрлалгүй тэмцэлдэн туслах болно хэмээн амлаад цааш явав.

Offline norah

  • Posts: 5
(No subject)
« Reply #7 on: 2010.11.13 15:35 »
Ингээд Баатарзоригт, Арсландай хоёр хол ойрын сонин хачин хэлэлцэн явсаар аян замын холыг ажралгүй давж нэг л мэдэхэд мөнх цаст уулын бэлд иржээ. Гэтэл уулын баруун энгэрээс мангасын нэг толгой цухуйж байжээ. Баатарзоригт эрэлхэгээр очин толгойг нь тастан хаяж орхив. Гэтэл мангас аймшигтайгаар архирч үлдсэн 137н толгой нь 274 болж тастсан толгойн хэсэгт аварга том толгой урган гарчээ. Арсландай мэргэн яах иийхээ мэдэхгүй тэвдэх зуур Баатарзоригт:- Би саатуулж байя, чи даруй уулын оргил руу авирч шидэт сумыг авчир гэхэд, Арсландай:- Үүнийг хэрэглэ хэмээн шагай, чөдөр. нэхий 3аа өгөв. (Түмэнжаргал)

Offline EnkhOrchlon

  • Posts: 8
Энх-Орчлон
« Reply #8 on: 2010.11.13 17:52 »
Арсландай мэргэн арай ядан уул өөд авирч үдэш нар жаргахын алдад уулын оройд гарч, шидэт сэлмийг сугалан 138 толгойтой атгаалжин хар мангасын толгойг нь цавчин хаяж ИХ МОНГОЛ улсдаа аз жаргал баяр хөөрийг авчирсан юм.  Арсландай мэргэн төрөлх улсдаа эргэн хариж үзэсгэлэнтэй сайхан эхнэртэй болж үлгэр амар сайхан даа жаргажээ.

Offline Mandukhai

  • Posts: 2
(No subject)
« Reply #9 on: 2010.11.13 19:35 »
гэж байтал сэрээд хартал чинь мангас Арсландайн араас элдэн хөөж байв.Тэр хэсэг хугацаанд толгойдоо цохиулан түр зуур унасан байлаа.Босоод мангасын араас хамгийн том толгой руу нь шагайгаараа харван түр зуур мансууран унахад нь чөдөрлөж орхив.Мангас ихэд уурсан газар дэлхийг доригтол хүн амьтаныг цочитол хашгирав.Тэр хооронд Арсландай мэргэн уул өөд цуцалтгүй авирсаар арай гэж очоод сумаа авах гэтэл байсангүй.Тэгээд Арсландай мэргэн Баатарзоригтод ийн өгүүлрүүн:Анд минь шидэт таван сум энд алга байна.Бид уулаа андуурсан байна.Энэ уулын цаана орших эгц огцом хадтай бэлээрээ шигүү бургас ихтэй мөнх ногоон модтой орой дээрээ цастай тэр уул юм шиг байна хэмээхэд Баатарзоригт:мангасын чөдөр удахгүй сулрах нь би нэхийгээ нөмрөөд мангасыг аргалж байя анд найз минь хамаг хурдаараа яваад ир хэмээв.(Мандухай)

Offline Maralerdene

  • Posts: 8
(No subject)
« Reply #10 on: 2010.11.14 03:00 »
Ингээд Арсландай мэргэн хамаг хурдаараа мөнх цаст уулын зүг гүйв.Удалгүй мангасын чөдөр тайлагдаж Баатарзоригт хүч чадал мөхөсдөн мангаст ялагдан мангас 274-н толгойныхоо аль толгойгоороо иддэг юм билээ гээд байж байтал гэнэт зоригт баатар Лигдэн хаанаас ч юм гарч ирэв.

Offline Ch.Munkhbayar

  • Posts: 3
(No subject)
« Reply #11 on: 2010.11.14 13:02 »
Тэгж  Лигдэнг  иртэл  Зоригтбаатар  маань  хүч  алдан сулдсан байв.  Лигдэн  өгүүлрүүн: Энэ  мангасыг  шидэт  таван  сумаар л  хөнөөдөг  гэж  сонссон  бид  тэр  сумыг  насаараа л  хайлаа  угаасаа  олоогүй  юм а. Тэгэхэд  Зоригтбаатар  өгүүлрүүн: Би  нэг  найзтайгаа  яваа  юм а,  тэр  найз  маань тэр  шидэт  сумнуудыг  авахаар  явсан  гэхэд. Лигдэнгийн  сэтгэл  сая  л  амарсан  мэт  харагдав. Тэгээд  тэх  хоёр  болоод  түүний  цэргүүд  мангасыг  хорж  сур  бусад  зүйлсээр  тогтоож  эхэлэв.  Тэр  үед  Арсландай  мэргэн  уулынхаа  бэлд  аль  хэдийн  очсон байв.  Ингээд  уулын  оройд  гарж  иртэл

Offline lkhamsuren

  • Гацуурхан
  • *
  • Posts: 6
hi 12цагт
« Reply #12 on: 2010.11.14 15:03 »
Лигдэнг дагасан олон арван баатрууд тэрхүү мангастай тэмцэлдэж арайхийн 174н толгойтой болгох хооронд Арсландай мэргэн өнөөх уулын оройд гарч багцалсан таван шидэт сумаа аваад харваж эхлэв. Шидэт нэг сум мангасын хорин толгойг нь хатган алдаг бөгөөд таван шидэт сумын дараа мангас 74н толгойтой болоод өвдхийн эрхэнд орь дуу хадаан зугатан алга болов.Тэгээд бүгдээрээ түр амасхийх хоорондоо үлдсэн 74н толгойг нь хэрхэхийг ярилцан суутал Лигдэн хаан өгүүлрүүн:Тээр тэндэх бүргэд халин нисэх өндөр их хадат уулын оройд өвгөдөөс нааш уламжлан ирсэн эр чадлын бэлгэдэл болд сэлэм байгаа гэлцдэг. Гагцхүү бидний хэн маань тэр сэлмийг сугалж авч чадах нь тодорхой бус гэжээ.(Отгончимэг, Лхамсүрэн)

Offline nyambazar

  • Posts: 1
Нямбазар
« Reply #13 on: 2010.11.14 15:46 »
Арсландай бага балчираасаа нутгын ах нарыг даган бүргэд тэжээн ан гөрөө хийдэг байсан нь аминд орно гэдгийг яаахан мэдхэв.Тэгээд Арсландай анжелаа гэж орилоод л шүгэлдэхэд бүргэд удалгүй нисээд ирэв.Тэгээд Арсландай хүний хэлээр бүргэдэд учир байдлыг хэлхэд бүргэд шууд л ойлгож байхыг Лигдэн хаан хараад нүд нь орой дээрээ гарах шахав.Ингээд Арсландай бүргэдийг унаад уулын оргил руу нисэн эр зоригийн бэлгэдэл болсон сэлмийг авч ирэн Лигдэн хаанд өгүүлрүүн та нутаг буцаад миний хурим найрыг хийхдээ л анхаарлаа хандуул гээд мангасын араас нисээд яавав.2 уул давхад 74 толгойтой мангас зугтаж байхым гэнэ нисэж очоод толгойг нь нэг нэгээр тасдаж гарлаа

Offline davaalham

  • Posts: 18
(No subject)
« Reply #14 on: 2010.11.14 17:19 »
Ийнхүү мангасыг дарсан зоригт эр Арсландай мэргэн анд найз Баатарзоригтийн хамт нутгийн зүг буцахад Лигдэн  баатар нутаг орондоо хамаг ард олноо цуглуулж,их баяр цэнгэл хөгжөөн ингэж хэлэв:Сайхан сэтгэлт залуу минь анд нөхөр бололцоё. элдэв явдал тохиолдвол эр бяраа нэгтгэн хамтын хүчээр тулалдан газар нутгаа хамгаалж байя гэв.Ингээд үзэсгэлэнт охидоо дагуулан үлгэрийн мэт хотруугаа олон уул даваа,гол мөрөнг туулан явахад харуй бүрий болж Туул голын хөвөөнд үдлэн хоноглохоор болов.Эмс охидын дунд Их Монгол улсын гүнж Алтан явж буйг үл мэдэв.Өглөө сэрээд явах гэтэл нэгэн шивэгчин гэлтэй бүсгүй орь дуу алдан гүнж алга болжээ гэж орилов.Лхагвацэрэн

Offline biolegacy

  • Posts: 1
(No subject)
« Reply #15 on: 2010.11.14 17:38 »
Энэ мэдээг сонссон Арсландай мэргэн сандран хамаг хурдаараа босох гэтэл бие нь мод болсон мэт хөдлөхгүй байв.Яах учраа олохгүй хэсэг сандран хэвтэж байгаад хүн дуудаж туслуулах гэтэл дуугарч чадахгүй байв.Ийнхүү байдгаараа сандран 3 өдөр 3 шөнө хар дарж зүүдэлсний эцэст Арсландай мэргэн гүн нойрноосоо сэрэв.Сэрээд хартал бүх зүйл жам ёсоороо байгааг хараад Арсландай мэргэний санаа нь амрав.(Г.НоминбатЭнэ удаагийн үлгэр жаахан эмх замбраагүй бичиж байна багшаа энэ тал дээр анхаараад дараагийн үлгэрийг гоё зохиолгоорой :) )

Offline Maralerdene

  • Posts: 8
(No subject)
« Reply #16 on: 2010.11.14 20:05 »
Ингээд цааш явсаар үлгэрийн мэт хотондоо иргэн ирцгээв. ИХ МОНГОЛ улсдаа аз жаргал баяр хөөрийг эргүүлэн авчирсанд хаан ихэд талархан Арсландай мэргэнд амласан ёсоор уул мэт өндөр, далай мэт өргөн цагаан өргөө барьж өгөн, өөрийн охиноо гэргий болгон өгч, шадар жанжинаа болгон энх тунх амар сайхан даа жаргажээ.

Offline beembii

  • Гацуурхан
  • *
  • Posts: 20
(No subject)
« Reply #17 on: 2010.11.15 00:08 »
бүгд сандралдан хайсан боловч гүнжийг олсонгүй.Лигдэн хааны сэтгэлт бүсгүй байсан тул тэр ихээр хилэгнэв. Түүний таамгалж байсанчлан Алтан гүнжийг ИХ МОНГОЛ улсад өсөөтөн байсан Манж улсын туршуулууд булаан явсан байлаа. Тэгээд анд нөхөдтэйгээ хүч хавсран их цэргээ хөдөлгөн Манж улсыг довтолхоор явав..,.,.

Offline beembii

  • Гацуурхан
  • *
  • Posts: 20
(No subject)
« Reply #18 on: 2010.11.15 00:14 »
keke eniig dawaalhamiiin araas bichsiinmaa.yagad iim bolchwoo  :oops:

(No subject)
« Reply #19 on: 2010.11.16 12:40 »
Баяр хүргэе !алдаа оноотой ч бидний анхны хамтын үлгэр бий боллоошд хэхэ  :D  :D  :D  :D  :D  :D  :D  :D  :D