сайн байцгаана уу? өчигдрийн семинар дээр жоохон ч болтугай яриа өрнүүлсэн... зөндөө л олон юмыг зэрэг зэрэг ярилаа. багш дандаа л яагаад яагаад та нар тэгдэггүй юм, яагаад та нар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэггүй юм, яагаад та нар тэмцдэггүй юм гэж дандаа асуудаг. энэ асуултуудынх нь хариу маш олон зүйлтэй холбоотой. үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаггүй нь хэн нэгнээс айж эмээх, эсвэл тэгээд хэлчихвэл буруу болчих юм болов уу гэж ичих зэргээс болдог байх, яагаад тэгвэл та нар ичээд байдаг юм гэж багш асуух байх л даа... тэгээд яваад л байвал цаашаа яагаад гээд асуугдаад л байх байх. гэхдээ энэнд нөлөөлж байгаа хамгийн гол хүчин зүйлс нь бидний соёл юм уу, эсвэл хүмүүжилтэй холбоотой байхаа. жишээлбэл өөрөөс нь ахмад хүн юм ярьж байхад битгий өөдөөс сөрж үг хэл гэх ч юм уу, бидний тархинд яг болохгүй гээд л суулгачихсан юм шиг, эсвэл дунд сургуульд багшийнхаа өөдөөс юм хэлчих юм бол за тэгээд л томоохон асуудалд орно ч гэх юм уу, энэ сэтгэлгээнүүдээсээ салж чадаагүй байгаа болхоор магадгүй үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаггүй байх, гэхдээ бас өнгөрснийг бодвол хамаагүй дэвшилттэй явж байгаа гэж би хувьдаа боддог. мөн тэмцэх гэсэн асуудал ер нь л их яригдаад байгаа. үүнийг бас бодож үзлээ л дээ. хэрвээ би тэмцвэл намайг хүмүүс дэмжих болов уу? нөхцөл байдлыг хараад үзэх юм бол дэмжихгүй л байх, айдсаасаа болоод. тэгээд хэлчихвэл намайг магадгүй сургуулиас хөөх ч юм билүү гээд л, угаасаа эрх чөлөөгөө олж авахад золиос яалт ч үгүй хэрэгтэй. тайван замаар асуудлыг шийдвэрлэсэн нь дээр байхаа...