Дэлхийд социалист нийгмээрээ тогтож үлдсэн цөөн орны нэг Хятад улсын хөгжлийн "бодлого" Күнзийн сургаальтай шууд хамааралтай. Учир нь, түүний хойч үедээ үлдээсэн суртал Хятадад нөлөөлжээ.
"Өөртөө хатуу бусдад зөөлөн бай. Тэгж гэмээнэ чи хүмүүсийн зүгээс учрах хороос сэргийлж чадна" хэмээн аугаа гүн ухаантан Күнз багш ард түмэндээ "тэмдэг" болгон үлдээжээ. Энэ нь аль нэг замаар өөрийгөө "хараар буд" гэсэн утга биш юм. Гагцхүү нийгмийн эв зохицлын түлхүүрээр сайн сайхны түгжээг тайл гэх утгыг агуулж буй бололтой."Би бүтээдэггүй, дамжуулдаг" гэх үг эрх мэдлээс өөрийн дураар ангижрагч агаад туйлын даруу занг нь илтгэнэ. Күнз өөрөөсөө өмнөх үеийн соёл, сургаалийг баяжуулан ард олондоо итгэл үнэмшлийг цогц болгон түгээж байснаа бүтээгч биш дамжуулагч гэжээ.
Күнзийн сургаалиас иш татваас:
-Мэдэхгүй бүхнээ би гагцхүү үнэн мөний тус дэмээр таньж авдаг
-Ариун сурталт эр хүн ёс зүйг санаж явдаг, дорд хүн яавал сайхан амь зуухаа боддог. Ариун сурталт эр хүн хууль зөрчихгүйг боддог, дорд хүн ашиг олохоо л боддог
-Чи өөртөө бүү учраасай гэж боддог зүйлээ бусдад бүү учруул
-Юу ярьж буйг нь мэдэхгүйгээр хүмүүсийг таних арга байхгүй
-Өлбөрч үхнэ гэдэг бол бага хэрэг, ёс төрөө уландаа гишгэх л тун муу хэрэг
-Ёс зүйтэй хүн ухаалаг ярьж чаддаг
-Дөчин нас хүрсэн мөртлөө таагүй сэтгэгдэл төрүүлдэг хүн бол нэгэнт дууссан хүн
-Шударга хүн бусдын мөрөөр явдаггүй
-Мунхаг хүн өөрийг нь ойлгохгүй байна гэж гомдоллодог. Ухаантай хүн бол эсрэгээр, хүмүүст ойлгуулж чадахгүй байгаадаа харамсдаг
-Хүн юу ч хийхгүй байж чадахгүй, яагаад гэвэл хүн бүхний хувьд хийвэл зохих юм бий. Хэдий тийм боловч түүний хийж буй нь зорилгогүй байдаг. Учир нь хийвэл зохих зүйлийн үнэ цэнэ гадаад үр дүнд биш, харин уг зүйлд байдаг юм.
· Хорвоо дээр би ямар ч мэдлэгтэй төрөөгүй.· Мэдэхгүй тэр бүхнээ би гагцхүү үнэн мөний тус дэмээр таньж авсан.· Ноён нуруутай эр хүний ёс суртахуун салхи мэт, дорд сурталтай хүний авир өвс мэт. Салхи хаанаас байна, тэр зүгт өвс хаашаа ч хамаагүй тонголзож байдаг.· Юу ярьж буйг нь мэдэхгүйгээр хүмүүсийг таних арга байхгүй.· Ёс зүйтэй хүн ухаалаг ярьж чаддаг.· Дөчин нас хүрсэн мөртлөө таагүй сэтгэгдэл төрүүлдэг хүн бол нэгэнт дууссан хүн.· Шударга хүн бусдын мөрөөр явдаггүй.· Өөртөө хатуу бусдад зөөлөн бай. Тэгж байж л чи хүмүүсийн зүгээс учрах хороос сэргийлж чадна.· Хүн л замыг өргөсгөдөг. Харин зам хүнийг биш шүү.· Мунхаг хүн өөрийг нь ойлгохгүй байна гэж гомдоллодог. Ухаантай хүн бол эсрэгээр, хүмүүст ойлгуулж чадахгүй байгаадаа харамсдаг.· Мэргэн ухаанд хамгийн ойрхон цэг бол аливаа юмны алтан дундаж юм. Түүнд хүрэхгүй байна гэдэг нь түүнд дайраад анзааралгүй өнгөрөөд явчихтай адилхан.· Хэн нэгний ухааныг бусдын ухаантай харьцуулж болно. Харин хүний тэнэгийг өөр хэний ч тэнэглэлтэй жишин харьцуулахын аргагүй.· Эмэгтэйчүүд хийгээд дорд эрчүүдтэй харьцах тун хэцүү. Хэрэв тэдэнтэй ойртон дотносох юм бол, үгийг чинь сонсохоо болино. Холдох юм бол, тэдний зүгээс чамайг зайлшгүй үзэн ядах болно.Ариун сурталт эр хүн авьяас чадвараа дутмаг байна гэж санаа зовохоос биш, хүмүүс өөрийг нь таньж мэдэхгүй байна гэж санаа зовдоггүй.Зарим судлаачид Күнзийг шинэ шашин зохиосон гэж үздэг. Гэвч тэр бурхнаас иш татаж байгаагүй, үхлийн дараах амьдралын тухай маргалдахаас зайлсхийгч төдийгүй хүний толгой эргүүлэх томъёоноос хөндий байхыг эрмэлздэг нэгэн байж."Дөрвөн ном" Хятад хүний хувьд библи судар болдог нь үнэн хэдий ч тэнд ертөнцийг бүтээсэн тухай өгүүлсэн зүйл байхгүй, там ба диваажингийн тухай ч дурдаагүй байдаг. Күнзийн бүх л амьдрал энэ сургаалийн биелэл болж, ард түмний хөтөч болдог байжээ. Мөн түүний сургааль нь цэвэр суурин, иргэний ёс суртахууны тухай байлаа. Ихэнх шашин дээд хүчинд итгэдэг гэхэд Күнз үүнийг үгүйсгэдэг учир атейст хүн болж таарч байна. Энд л Хятад улсын системчлэгдсэн бодлого нэг утгаар яваад байдаг. Ямарваа орон шүтээнтэй байгаад /хаан, суут мэргэн эсвэл багш/, тэрхүү шүтээн нь иргэдээ зөв ухаанаар удирдан чиглүүлбэл өрх бүр амьдралаа цэнэх ухаанд суралцдаг байна
Түүний жинхэнэ нэр нь Күн Цю боловч шүтэн бишрэгчид нь Күн Фүцзы буюу эрхэм багш Күн гэж нэрлэжээ.Күнзийн суртал бол маш нарийн бодож боловсруулсан ёс зүйн хууль юм. Күнз амьдралдаа дөрвөн зүйлээс түдгэлзэж явсан гэдэг. Эдгээр нь:
1. Тэр хэзээ ч хоосон мөрөөдөлд автаж суусангүй
2. Өөрийнхөө байр суурь дээр эрс шулуун зогсож,
3. зөрүүд гөжүүд зан гаргаж байсангүй.
4. Хэзээ ч хувиа хичээж байгаагүй аж.
Iim UZEL SURTAL ALI CH NIIGMIIN YAMARCH HVND BAIH YOSTOI ZUIL GDGIIG HVN BUR OILGOJ AMIDRALDAA HEREGJVVLEESEI GSNII UUDNEES END TENDEES COPY-DEJ HAWSARGAJ NAAJ TSOOLJ HIILE.UG N NILEEN ZURAG ORUULAH GD CHADKU BNA. zAZBAGSHAA YAG UNENIIG HELEHED BIY DAALTAND CHINI TSOHILTOND ORSON SHV! GEHDEE YAHAW BLOH BAILGVI DE.sURGUULI DEEGUUR YAWJ BAIHAD NUGUU UHAARLIIN 7 HONOG SHIG L BH YUMA.NAASHAA TSAASHAA GUISEN 1IINHEN L IH BAINA DA TE. NODNIN BID NAR BS INGEED L GUIJ BAISAN BH DA.NOMIIN SAND CH SUUH GAZARGVI HETSVV L BH YUM. ZAZ bUGDEEREND N AMJILT HVSIY.bUH BIY DAALTUUDA SAIN UGTSGUUGUUREI. AAN NEERE BAGSHAA TA SITE-AA SHINCHILNE GJ BAILUU?HEZEE SHINECHILEHYEN OIRIIN HUGATSAAND BWAL SN L BNA. zAZ TANID BS BAYARLAJ YAWDAGAA BS HELCHIY. IH SURGUULIIN TUUHIIN BAGSH NAR GOY BNA. BOLDBAATAR BAGSHAA BS AIMAR HVNDELDEG. TANID BI ANH HELSEN DE NODNIN NAMAIG ZAGNASAN GJ. MINII BODOJ BAISAN HVN BISH BAISAND BAYARLALAA