Author Topic: Tyyhen on tsag tyynii tuhai \tsuvral\  (Read 14276 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Tyyhen on tsag tyynii tuhai \tsuvral\
« on: 2008.08.06 01:50 »
Хүний амьдралын хугацаа ойролцоогоор манай гаригийн насны 200-н саяны нэг. Энэ хугацаа нь өнгөрсөн зүйлийн гэрч болоход хэт багадана. Харин бид янз бүрийн аргаар өнгөрсөн үеэ мэдэж болдог. Эдгээр аргуудаар, манай ертөнц хэзээ үүссэн, түүний нас, түүхийн аль цаг үед ямар амьд бие байсныг, археологийн суурьшилт хэдийд бий болсныг мэдэж болдог. Мөн эдгээр аргуудын тусламжтайгаар өнгөрсөн үед болж өнгөрсөн аливаа зүйлийг үнэн зөвөөр мэдэх болон малтмалаар олдсон зүйлийн насыг тогтоож болдог. Ийнхүү аливаа үйлийг хэзээ болсон эсвэл ямар нэг үлдэгдлийн хэдий үеэс үлдсэн болохыг тодорхойлохын тулд хэрэглэдэг үйл ажиллагааг он цагийг тодорхойлох гэдэг. Бидний амьдралын хугацаа амьдарч буй бөмбөрцгийнхөө, эсвэл дэлхий ертөнцийн хэдийд үүссэн, эсвэл амьд биесийн насыг мэдэхийн тулд хангалттай биш билээ. Ойрмогхон өнгөрсөн цагтай холбоотой бидний мэддэг зүйлсийн ихэнх нь эртний хүмүүсийн хойч үедээ үлдээсэн зүйл л байдаг. Өнгөрсөн үеийг бидэнд мэдээлж буй зүйлийн эх үүсвэр нь түүх бичлэг юм. Гэтэл бичиг өөрөө тийм их эртний зүйл биш. Мөн тэр үеийн хүмүүсийн бичгийн мэдлэг, туршлага нь өнөөгийн хэрэгцээг хангахад хангалттай биш билээ. Амаар болон бичгээр үлдсэн түүхэнд хорвоогийн үүсэл, амьдрал хэдийд эхэлсэн, динозавруудын мөхлийн талаар тодорхой байдаггүй.[b:cad1eeca2e]Радио-Изотоп арга[/b:cad1eeca2e]Геологи (газар судлал), палеонтологи (чулуужилт судлал) болон археологи (малтлага судлал) зэрэг өнгөрснийг судалдаг шинжлэх ухаанууд хамгийн гол нь он цагийг тодорхойлоход чиглэдэг. Археологийн он цагийн тодорхойлолт гэхээр ихэнхдээ юуны түрүүнд радио-нүүрстөрөгч эсвэл нүүрстөрөгч -14 (С-14) арга толгойд орж ирдэг. Уг аргачлалыг зөвхөн археологид бус бусад шинжлэх ухааны салбаруудад ч гэсэн амьд биетэй холбоотой, нүүрстөрөгч агуулсан бодисуудын он цагийг тодорхойлоход хэрэглэдэг. Радио-нүүрстөрөгч арга нь радиоидэвхт изотопын муудалтаар он цагийг тодорхойлдог аргуудын нэг юм. Агаар мандалд нэвчсэн сансрын гэрлүүд агаар мандал дахь азотын нэг хэсгийг нь нүүрстөрөгч-14 болгодог бөгөөд нүүрстөрөгч-14-ийн нейтроны тоо байгальд өргөнөөр байдаг нүүрстөрөгч-12-ынхоос их байдаг.Агаар мандал дахь нүүрстөрөгч-14-ийн нүүрстөрөгч-12-той харьцаа нь триллионы нэг юм. Уг харьцаа нь нүүрс, нефть зэрэг нүүрстөрөгч агуулсан шатахуунуудыг түгээмлээр хэрэглэж эхэлсэн 1800-гаад оноос бага зэрэг өөрчлөгдсөн боловч зуун мянгаад жилийн өмнөхөөсөө бараг өөрчлөгдөөгүй гэж хэлж болно. Нүүрстөрөгч нь амьд биеийг бүрэлдүүлэгч үндсэн элементүүдийн нэг юм. Хүний амьдралын турш биед үргэлж нүүрстөрөгч орж гарч байдаг тул хүний бие болон агаар мандал дахь нүүрстөрөгч-14/нүүрстөрөгч-12-ын харьцаа ойролцоогоор адилхан. Уг харьцаа амьд бие мөхснөөс хойш өөрчлөгдөж эхэлдэг. Учир нь биед орох нүүрстөрөгч-14-ийн хөдөлгөөн зогсох бөгөөд нүүрстөрөгч-14 азот болсоор байх болно. Нүүрстөрөгч-14 нь 5730 жилийн хагастай тэнцэх настай байдаг. Өөрөөр хэлбэл тодорхой хэмжээний нүүрстөрөгч-14-ийн хагас нь 5730 жилийн дараа азот болох бөгөөд дахин 5730 жил өнгөрөхөд үлдсэн нүүрстөрөгч-14 эхнийхийн дөрөвний нэгтэй тэнцэх хэсэг нь болж үлдэх юм. Эртэмтэд эртний амьд биетийн үлдэгдэл дэх нүүрстөрөгч-14/ нүүрстөрөгч-12 хоёрын харьцаагаар түүний насыг тогтоодог. Радио-нүүрстөрөгч аргаар ойролцоогоор 50.000 жилийн өмнөх он цагийг тодорхойлж болдог. Түүнээс өмнөх үеийн амьд биетийн үлдэгдэлд нүүрстөрөгч-14-ийн хэмжээ маш бага үлдсэн байдаг тул ийнхүү хэмжих нь амар байдаггүй. Археологийн он цагийн тодорхойлолтод нүүрстөрөгч-14 аргачлал нь ихэнхдээ нүүрстөрөгч агуулсан үлдэгдлүүдэд хэрэглэдэг. Харин хуучин чулуужсан малтмал болон геологийн үлдэгдэл зэрэг балар эртний үлдэгдлүүдийн он цагийн тодорхойлолтыг хийхийн тулд өөр арга хэрэглэдэг байна.Манай гариг ойролцоогоор 4.6 тэрбум жилийн өмнө бүрэлдэж эхэлсэн гэж зарим эрдэмтэд тооцоолдог. Харин ийм их хугацааг тодорхойлох нь боломжтой юу?Үүний тулд радио-нүүрстөрөгч аргачлалтай төстэй аргачлал бий. Ерөөсөө гариг ертөнцийнхөө насыг энэ аргачлалаар тогтоосон юм. Эдгээр аргууд дотроос хамгийн их хэрэглэдэг нь кали-аргоны арга юм. Радио-идэвхт элемент болох кали-40, хад чулууны бүтцэд байдаг бөгөөд он жилийн уртад аргон-40 болон хувирдаг. Хад чулуу халах тусам дотроо байгаа аргон-40-ийг барьж чаддаггүй. Харин хатуужих тусам түүний дотор аргон-40 цугларч эхэлдэг. Тухайлбал, ямар нэг галт уул дэлбэрэх үед цацагдсан хайлмагжсан хадны эргэн тойрондох хаднуудын кали-аргон хэмжээ нь тэглэдэг. Уг аргачлалаар, 10.000- 5 тэрбум настай хаднуудын насыг тогтоож болно. Газар дээрх хамгийн эрт дээр үеийн хад чулуу 4.4 тэрбум жилийн түүхтэй учраас өнөөдрийг хүртэл үүнээс өмнөх үеийг хэмжээгүй байна. Энэ аргачлал нь геологиос гадна археологид ялангуяа галт уулын лаваас бүтсэн чулуутай газруудын он цагийг тодорхойлоход хэрэглэдэг. Тухайлбал, Танзанид олдсон хүний мөр уг аргаар тооцоход 3.5 сая жилийн өмнөх хэмээн тодорхойлжээ.[b:cad1eeca2e]Туяа[/b:cad1eeca2e]Археологид өргөн хэрэглэгддэг он цагийг тодорхойлдог өөр нэг арга бол туяаны аргачлал юм. Уг аргачлалд талст бүрдүүлэгч зүйлсийн ойр орчноосоо энерги авдаг онцлогийг нь хэрэглэдэг. Шороон дахь зарим элементүүд тодорхой хэмжээгээр туяа ялгаруулдаг. Энэ үед бий болсон сул электронууд талст хэлбэртэй болдог. Уг аргыг ихэнхдээ малтлагаас олдсон ваарнуудын он цагийг тодорхойлоход хэрэглэдэг. Ваар хийхэд эхлээд зуурмагаа хүссэн хэлбэртээ оруулаад хатууруулахын тулд галд шатаадаг. Халууны хэмжээ ихэнхдээ 500 хэмээс дээш байдаг. Энэ халуунд зуурмаг дахь талст хэлбэртэй минералууд доторх энерги сул болдог. Хэрвээ уг ваар нэг өдөр шороонд булаастай байвал шаварны үлдэгдэл шорооны дор үлдэж талст байдалтай энерги шинээр бүрэлдэж эхэлдэг. Малтлагаас олдсон ваарыг дээрх аргаар судалж байхад лабораторид дахин тодорхой хэмжээнд халааж бүрэлдсэн энергийг гаргаж, бий болсон халууныг хэмжин түүнийг хэр удаан шороон дор байсныг тогтоож болдог.[b:cad1eeca2e]Модны цагирагийг тоолох нь[/b:cad1eeca2e]Модны цагираг нь тухайн модны хөгжилтэй холбоотой түүн дээр бүрэлдэж буй давхаргууд юм. Экваторын шугамны хойно ургадаг моднууд хавар, зуны улиралд ургадаг. Хавар бий болсон давхаргын эсийн хана нь нимгэн, зун бий болсон давхраа нь өргөн байдаг. Уг давхраа жил бүр давтагддаг тул түүний цагирагуудыг тоолж хэдэн насандаа огтлуулсан гэдгийг тогтоож болдог.Модны цагираг, модны наснаас илүү ихийг хэлдэг. Эдгээр цагирагуудын зузаан нь модны тухайн жилийн ургалттай холбоотой. Хуурай, сэрүүн зун модны цагираг нимгэн болдог. Өөрөөр хэлбэл модны цагираг өнгөрөн одсон жилүүдийн цаг агаарын талаар бас мэдээлэл өгдөг гэсэн үг. Эрдэмтэд тодорхой газрын модны үлдэгдэл дээрх цагирагны бүтцийг судлаад гаргаж авсан мэдээлэлтэй нэгтгэж өнгөрсөн үеийн талаар тодорхой мэдээлэл бүхий он дарааллын судалгаа бий болгодог. Бий болсон эдгээр мэдээлэл дараа нь радио-нүүрстөрөгч зэрэг алдах магадлал ихтэй он цаг тодорхойлох аргуудад тохируулга хийхэд хэрэглэдэг. Газар доорх зүйлсийн он цагийг тодорхойлоход алдах магадлал нь тийм ч бага байдаггүй тул эрдэмтэд түүнийг он цагийн дараалалд оруулахын тулд багагүй чармайх шаардлагатай болдог. Жишээлбэл, ямар нэг малтлагын үед олдсон, цаг хугацааны хувьд ойролцоо хийсэн хоёр ваарны чухам аль нь түрүүлж хийгдсэнийг туяаны аргачлалаар олох нь хэцүү байдаг. 3000 жилийн өмнө булагдсан ваарны он цагийг дээрх аргаар тодорхойлоход алдаа гарах магадлал нь +-300 жил байдаг. Уг алдааны магадлалаас харахад хоорондоо зуун жилийн зөрөөтэй хийсэн хоёр ваарны аль нь түрүүлж хийгдсэнийг тогтоох аргагүй болж байна. Тиймээс маш энгийн нэг арга “давхаргыг судлах” аргыг хэрэглэдэг. Газрын доод давхаргад байгаа ваар дээд давхаргад байгаагаасаа илүү өмнө булагдсан байж таарна. Уг аргыг, геологи, палеонтологи болон археологийн ийм үлдэгдлүүдийг он цагийн дарааллаар ангилахад өргөн хэрэглэдэг.[b:cad1eeca2e]Ертөнцийн он цагийг тодорхойлох[/b:cad1eeca2e]Он цагийг тодор-хойлох арга газар дээр байдагтай адил сансар огторгуйд ч байдаг. Гэхдээ хэрэглэж буй арга хэлбэр нь ялгаатай. Уг аргачлал үүсэхээс өмнө, өөрөөр хэлбэл өнгөрсөн зууныг хүртэл сансар огторгуйн насны талаар хэн ч юу ч мэддэггүй байв. Хүн төрөлхтний сансрын талаарх мэдлэг тэнгэрийн заадлаар хязгаарлагдаж байв. 1920-иод оны үед Эдвин Хуббли, сансар огторгуй зөвхөн тэнгэрийн заадсаас тогтдоггүйг болон түүнийг энгийн нэг тэнгэрийн заадас гэдгийг тогтоожээ. Түүгээр ч үл барам, сансар улам өргөжиж байгааг, тэнгэрийн заадсуудын биднээс холдох хурд нь бидэнтэй хоорондын зайтай шууд хамааралтай болохыг тогтоосон ажээ. Түүнийхээр аль нэг гариг биднээс хэр хол байна, биднээс холдох хурд нь төдий чинээ их байна гэсэн үг юм.Хурд нь тогтмол тул, жилд хэдий хэр зам туулах нь тодорхой. Жишээлбэл, нэг гэрлийн жилийн алсад байгаа одны гэрэл манай гаригт жилийн дараа ирнэ. Энэ нь тэр одны жилийн өмнөх байдлыг харсантай адилхан. Өөрөөр хэлбэл, одны хэдэн гэрлийн жилийн алсад байна, бид тэр одны тийм хэмжээний жилийн өмнөх байдлыг харсантай адил юм. Харин алс холын галакситуудын хэдий хэр хол байгааг хараад хэлэх боломжгүй юм. Гэхдээ янз бүрийн арга бий. Эдгээр аргуудын тусламжтайгаар харагдахуйц хамгийн хол байгаа оддын зай тодорхой алдааны хэлбэлзэлтэйгээр олдож болох юм. Хамгийн хол байгаа одод бидэнд сансар огторгуйн хэдий хэр настайг хэлэх юм. Гэвч алдах магадлал ихтэйгээс огторгуйг 12-15 тэрбум настай гэсэн их хэлбэлзэл бүхий тоо гардаг. Эрдэмтэд хэмжээсүүдийн дунджаар огторгуйг 13 тэрбум настай хэмээн таамагладаг. Уг тоог янз бүрийн огторгуйн биетийн насыг тогтооход хэрэглэж байна.Цаг хугацааг зөв тооцох, археологиос сансрын шинжлэх ухаан хүртэлх олон шинжлэх ухаанд их чухал байр суурьтай байдаг. Дээр бидний дурдсан жишээнүүд бол хэрэглэгдэж буй олон арван аргачлалуудын ганц нэг нь юм. Хэрэгцээ шаардлага болон тухайн он цагийг нь тодорхойлж буй зүйлийнхээ онцлогоос шалтгаалан янз бүрийн арга хэрэглэж болно.1357 онд Францаас олдсон дээрээ хүний дүрс болон цусны толбоороо анхаарал татсан зотон даавуун нөмрөг зуу зуун жилийн турш маргааны сэдэв болжээ. Есүсийн нөмрөг хэмээн мэтгэлцдэг уг нөмрөг 1694 оноос өнөөг хүртэл Италийн Торинод байдаг. Мэтгэлцээнийг эцэс болгохын тулд даавуунаас хэсэг тасархай авч өөр өөр орны лабораторид радио-нүүрстөрөгч он цагийн тодорхойлолт хийжээ. Эцсийн дүнд 1260-аас 1390 оны хооронд байсан гэсэн тооцоо гарчээ. Харин уг дүнгийн эсрэг олон сэдэв бүхий эрдмийн ажил тавигджээ. Уг нөмрөгийг гал гарах үед олдсон нь он цагийн хугацаа нь олдсон цагаасаа зөрөөд байгаа нь уг нөмрөгний нүүрстөрөгчийн хэмжээ түймрийн үеэр өөрчлөгдсөн байж болзошгүй гэдэг таамаглал дэвшүүлжээ. Ториногийн нөмрөгний маргаан өдийг хүртэл үргэлжилсээр байгаа билээ.Хубблигийн огторгуйн телескоп бидэнд сансар огторгуйн анхны үеийг харах боломж олгож байна. Сансарт харагдаж буй хамгийн холын зүйлс бидэнд огторгуйн насны талаар нэлээдгүй зүйлсийг хэлдэг.Модны цагиргуудыг тоолон хэдэн насанд нь огтлуулсан болохыг хэлж болдог.Шороонд дарагдсан вааран эдлэлийн хэдийд булагдсаныг он цаг тодорхойлох аргаар мэдэж болно.Геологийн давхаргаас өнгөрсөн үед газар дээр болон агаар мандалд болж өнгөрсөн үйл явдлуудын онцлогууд харагдаж болох юм. Давхарганы үе нь дээрх явдлуудын хэзээ хэдийд болж өнгөрсөн талаар мэдээлэл өгдөг.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: Tyyhen on tsag tyynii tuhai \tsuvral\
« Reply #1 on: 2008.08.06 01:53 »
Цаг хугацааг мэдэхгүй байх нь хүнийг яалт ч үгүй маш хэцүү хий хоосон руу түлхэнэ… Юун ажлаасаа хожимдох, хүн төрөлхтний соёл иргэншил мөхөхөд ч хүрнэ шүү дээ. Тэгвэл цаг хэд болж байгааг хэрхэн мэдэж, яаж хэмждэг вэ? Бид өнөө үед цаг хэд болж байгааг хүссэн үедээ, хаанаас ч байсан мэдэж чадна. Гэвч энэ систем хэрхэн ажилладаг, цагийн эцсийн хором, радио дохиолол, хугацаа хэмжин, хэмнэлтэй ажилладаг хиймэл дагуулууд хэрхэн ажилладгийг хэн ч сонирхдоггүй…Орчин үеийн цагийг эртний цагтай зүйрлэхийн аргагүй бөгөөд нэг хормын саяны нэгний саяны нэгийг хэмждэг маш нарийн багаж юм. Учир нь эдгээр нь атомын хөдөлгөөнийг хүртэл мэдэрдэг лабораторийн төхөөрөмжүүдээс үүсдэг. Ийм цагаас ирж буй дохиоллыг хиймэл дагуул, телевизийн станцыг ашиглан дэлхий даяар цацдаг… Гэвч эрдэмтэд лазер, атомын туяа, ион зэрэг сүүлийн үеийн технологийг ашиглан цаг хугацааг илүү нарийн хэмжихийг оролдож эхэллээ…Цагийн үндсэн хэсэг болох хормыг /секунд/ хамгийн түрүүнд Вавилоны одон орон судлаачид нээн олжээ. Тэд цаг хугацааг Нар болон од эрхсийн хөдөлгөөнөөр хэмждэг байсан байна. Хэдхэн жилийн өмнө хүртэл хормыг хэмжихдээ Дэлхийн эргэх хөдөлгөөний дагуу хэмжиж байлаа. Харин Дэлхийн эргэх хөдөлгөөн тогтвортой биш байсан тул бэрхшээл үүсдэг байв. Үүний нэг шалтгаан нь улирал солигдох, нөгөө нь Дэлхийн хөдөлгөөн удаашрах явц юм. Өнгөрсөн 1000 жилийн дотор манай гаригийн хөдөлгөөн 16 мили хором удааширсан байна…Дараа нь эрдэмтэд өчүүхэн зүйлс маш тодорхой нарийн хэмжүүртэй байдгийг олж нээжээ. Атом бол байгалийн цаг хугацаа хэмжигч юм. Эдгээр нь соронзон энергүүдийн хооронд чичигнэх бөгөөд энэ үед радио болон гэрлийн долгионы хэлбэрээр дохио шингээдэг байв. Дэлхийн эргэх хөдөлгөөнөөс үүсдэг шиг бэрхшээл үүсгээгүй бөгөөд учир нь соронзон атомын чичиргээ өөрчлөгддөггүй байлаа. Бугуйн цаг ажиллахад нөлөөлдөг зүйлс атомын хувьд ямар ч нөлөөгүй байв.Эцэст нь металл цезийн атомоор хийсэн цаг хамгийн төгс цаг болохыг нотолжээ… Учир нь радио долгионд хормоос 9 тэрбум дахин илүү чичирч байлаа. Атом нь нэг радио дохионд автдаг. Дараа нь энэ дохио нь болор савлуурын тусламжтайгаар атомын чичигнэх давтамжийн дагуу ажиллаж эхэлнэ. Энэ цаг сая жил тутамд нэг хормоор түрүүлж эсвэл хоцордог байна.Цезийн цагууд үнэхээр сайн ажиллаж байсан тул 1967 онд хормын тухай тодорхойлолтыг өөрчилжээ. Шинэ тодорхойлолтын дагуу “Цези 133 атомын энгийн бүтцийн хамгийн нимгэн 2 түвшингийн хоорондын электрон гүйдэлтэй тэнцэх туяаны 9,192,631,770 давтамжтай хугацаатай цаг хугацааны хэмжүүр юм. Цези 133 атомын жирийн бүтцээс 2 дахин нимгэн хоёр хавтгайн хоорондох цахилгаан гүйдлийн эсрэг үүссэн гэрлийн 9.192.631.770 хэмжээтэй хугацаанд туулан өнгөрч буй цагийн хэмжээ…” гэжээ.Харин бид өнөө үед өөр төрлийн атомын цаг ч хэрэглэж болно. Жишээ нь Нобелийн шагналт Норман Рамсей бүхий нэг хэсэг Америкчууд “устөрөгчийн масер” цагийг бүтээсэн… Энэ цаг тодорхой хэмнэлтэйгээр микродолгионыг сорж авдаг устөрөгчийн атомаар ажилладаг. “Масер” цагнууд цезийн цагийг бодвол илүү тогтвортой ажилладаг. Гэвч эдгээрийн давтамжийг зөв хэмжих хэцүү. Ийм ч учраас цаг хугацааг хэмжихдээ цезийн цагийг илүүд үздэг.Дэлхий дээрх атомын цезийн цаг нь хиймэл дагуул болон телевизийн нэвтрүүлэх станцаас ирж буй видео дохиотой хамт ирдэг. Ингэснээр Паристай ойролцоох Севрест байдаг “Олон улсын жин хэмжүүрийн төв”-өөс (ОЖХТ) “Олон улсын Атомын цаг” гэж нэрлэдэг дундаж хэмжигдэхүүнийг бий болгожээ. Парисын одон орны ажиглалтын төв дэх “Дэлхийн эргэлтийг судлах Олон улсын төвд” атомын хэмжээг одон орноор олсон цагтай харьцуулж үздэг. Дараа нь ОЖХТ нь “Coordinated Universal Time” (UTC) гэж нэрлэдэг одон орон болон атомын цагийг харьцуулан гаргасан цагийн хэмжигдэхүүнийг гаргажээ… Тийм боловч Дэлхийн эргэх хөдөлгөөн тогтмол биш тул хоёр хэмжээ зөрөх тохиолдол гардаг. Иймээс хэрэгтэй үедээ UTC - ийн хормыг нэмж болно.Тэгвэл цаг хугацааг ийм нарийвчлалтай гаргах нь хүнд ямар ашигтай вэ? Үнэнийг хэлэхэд энэхүү хормын хэмжүүргүй бол бидний соёл иргэншил маань жинхэнэ хямралд орох болно. Жишээ нь газарзүйн байрлалаа тодорхойлохын тулд бидний цаг зөв байх ёстой байдаг. Энэ нь замаа олох болон хоёр улсын хилийн шугамыг тогтоох зэрэг амин чухал хэрэгцээтэй зүйл юм…Хүн төрөлхтөн Дэлхийг судалж эхэлсэн цагаасаа цаг хугацааг мэдэх нь хэчнээн хэрэгтэйг мэддэг болсон юм. Задгай тэнгист аялж байгаа далайчин хөлөг онгоцоо аль өргөрөг, уртрагт байгааг мэдэхийн тулд Нар, од эрхсийн хөдөлгөөнийг ажигладаг байлаа. Нар шингэж тэнгэрийн хаяанд хэр ойр байгааг хэмжих нь хялбархан боловч хэр дээр байгааг тодорхойлох хялбаргүй байлаа. Учир нь Дэлхийн эргэж хөдөлдөг учир оддын байрлал байнга өөрчлөгддөг байлаа. Дэлхий тэнхлэгээ тойрон зогсолтгүй эргэдэг тул (минутанд 16 мили) хором бүхэн үнэтэй байдаг байв…Үүнийг олох цорын ганц арга нь тухайн хүн оддын байрлалын тухай өөрийн ажиглалтаа Дэлхийн тодорхой цэгээс харагдах байрлалтай нэгтгэх байв. 1670 онд Гринвичэд 2-р Чарльз одон орны төвийг байгуулснаар оддын стандарт байрлалыг тодорхойлжээ. Энэ бол 0 уртраг дахь Гринвичийн голч уртраг байлаа.Өнөө үед бид хиймэл дагуулын тусламжтайгаар давтамжийг атомын цаг руу илгээхэд үүссэн дохиололоор замаа олж байна. Цэргийн зориулалттай, тойрог зам дахь 24 хиймэл дагуултай холбогдсон Америкийн “Газар тодорхойлох систем” (Global Positioning System- GPS) нь дэлхийн гадарга дээрх байрлалыг тодорхойлж чаддаг.Замаа зөв тогтоох нь нисэх хүчинд маш чухал байдаг. Ингэснээр нисэгч хамгийн сайн жолоог олсон гэсэн үг юм. Дээр нь нисэгч хаана байгаагаа мэдэх нь аюулгүй байдлын талаас ч чухал байдаг. Атомын цаганд гарах 4 сарын хугацаанд үүсэх хормын саяны нэгийн хэмжээтэй алдаа нь 300 метрийн хэмжээтэй зүг чигийн алдааны эх үүсвэр болно гэсэн үг тул энэ үед буулт хийж байсан автомат онгоц сүйрэлд орно гэсэн үг юм…GPS-ийг газар хэмжихэд ч хэрэглэдэг. Жишээ нь Хойд тэнгис дэх Англи болон Норвегийн байгалийн хийн талбайн хоорондох шугамыг улс төр болон худалдааны шалтгаанаар метрээр хэмжих шаардлагатай байдаг. Мөн газар хөдлөлтийн бүсэд GPS нь хэдэн см- ийн хөдөлгөөнийг ч илрүүлж чаддаг. Өнөө үеийн телехолбооны системд цагийг 10-аас 11-т нарийн хэмжихийн тулд цезийн цагийг хэрэглэж байна. Учир нь утасны яриаг дижитал болгон дамжуулдаг. Эдгээрийг хоромд 8000 хувилж хүлээн авах бөгөөд дараа нь мөн хурдаар эргүүлдэг. Эс тэгвэл мэдээлэл устдаг байна.Эдгээр амьдрал дахь үр ашгийн хажуугаар атомын цагийг судалгаа шинжилгээнд ч хэрэглэж байна. Физикчид Эйнштений харьцангуйн онолыг туршихын тулд атомын цагийг ашиглаж байна. Одон оронд маргаантай асуудлыг шийдэхийн тулд үүнийг хэрэглэж байна. Хоёр өөр дуран авайгаар авсан ажиглалтыг нэгтгэхийн тулд атомын цагийг хэрэглэдэг. Эрдэмтдэд зориулсан минутыг улам нарийвчлан заадаг цаг бүтээхээр лабораториудад ажиллаж байна. Өөр нэг цаг бол “ионы хавх” юм. Цахилгаан соронзон талбай ионыг өөртөө нэгтгэнэ. Тэгээд ионуудыг хөдөлгөөнгүй барихын тулд тоормосны үүрэг гүйцэтгэдэг лазер орж ирнэ. Ингэснээр 10-аас 15’-д зөв явдаг хэмжээг гаргаж болно. Зарчмын дагуу эдгээр цаг нь 10-аас илүү 18 хүртэл гайхалтай зөв явж чаддаг. Энэ нь хормыг саяны нэгний, саяны нэгний, саяны нэгийн нарийвчлалтайгаар хэмжих цагтай боллоо гэсэн үг юм.[b:662511fd8f]Минутын хэмжүүр…[/b:662511fd8f]Цезигийн атомын цагаар стандарт цагийг хэмждэг. Германы олон улсын стандартын лаборторид “CS2” цагны (зүүн талд) минутын нарийвчлалтай хэсэг. Ширээн дээрх загварыг (дээд талд) телехолбоонд ашигладаг.[b:662511fd8f]Зүг чиг олдог дохиолол….[/b:662511fd8f]Өнөө үед хөлөг онгоц, нисэх онгоцнууд цаг хугацаагаа хиймэл дагуулаас ирсэн дохиогоор тодорхойлж байна. Хамгийн анхны дохио нь Гринвич дэх Одон орны төвийн (баруун талд) дээрээс доош шидсэн “цаган бөмбөг” байлаа. Үдээс хойш 1:00 цагт өгсөн энэ дохио нь Лондоны Лимани дахь хөлөг онгоцнуудад цаг мэдэгдэх зорилготой байв.[b:662511fd8f]Цагны хавх…[/b:662511fd8f]Магадгүй хамгийн зөв явдаг цаг бол “ионы хавх”-ны (дээд талд) доторх цахилгаан соронзон талбай эзэлж авсан ионы гинжин хэлхээ байх (баруун талд)…[b:662511fd8f]Цезийгийн эх үүсвэр…[/b:662511fd8f] Оксфордын их сургууль дахь энэ цезийн цаганд (зүүн талд) лазерийн туяа хоосон хоргоны доторх атомыг дээш цацдаг. Эдгээрийг газар унахаас өмнө давтамжийг нь хэмжинэ.[b:662511fd8f]ЦАГ ХУГАЦААНЫ ТҮҮХ[/b:662511fd8f]Цаг хугацааг хэмжихдээ ихэнх тохиолдолд ямар нэг зүйлийн давтамжаар тодорхойлдог байна. Нар, Дэлхий, Атом хөдөлгөөн тойрог замын давтамж зэргээр тодорхойлогдоно. Эхний үед ихэнхдээ Дэлхийн хөдөлгөөнийг голчлон авч үздэг байлаа. Эртний Египетчүүд нарны, усны цагаас гадна элсэн цаг ч хэрэглэдэг байлаа. Дундад зууны үеийн Европод усан болон элсэн цаг илүү хөгжсөн олдворууд ч олджээ. Гэвч механик цаг гарсан нь шинэ эриний эхлэл байлаа. Давтамжтай хөдөлгөөн үүсгэхийн тулд хүндрүүлийг хэрэглэх хэрэгтэйг хэн зохиосон нь мэдэгддэггүй ч 14-р зуунд Салисбури ба Роуингийн сүмүүдэд зориулж анхны механик цагууд хийгджээ. Энэ цагууд нь хүндрүүлэгчээр ажилладаг байжээ. Энэ цаг нь мөн механик эриний ч эхлэл болжээ. Гэвч энэ цаг нь одоогийн энгийн нэг цагтай ч харьцуулах зүйлгүй байсан бөгөөд минутын урт зүү байгаагүй учир цагийг 15 минутын зайтай харуулдаг байжээ. 17-р зууныг хүртэл хэний ч толгойнд дүүжин цаг хийх бодол орж ирсэнгүй. Дүүжингийн савлах хэмжээг тодорхойлох зүйл нь савлах хэмжээний утас, болон үзүүрийн хүндрүүлэгч болохыг нь анх Галилей нээжээ. Анхны дүүжин цагийг 1676 онд Нидерландын эрдэмтэн Кристиан Хюгенс зохион бүтээжээ. Энэ цаг нь өдөрт 16 хормоор зөрдөг байв. Дараа нь зохион бүтээсэн энэ цаганд цаг агаарын байдлын нөлөөлөх нөлөөллийг багасгах гэж оролдов. Английн эрдэмтэн Роберт Хуук араатай цагны арааг нь нумаар тохируулахыг оролдож байлаа. Хюгенс 1675 онд ороомог нумтай тохируулгыг нээжээ. Орчин үеийн цагийн эхлэл болсон энэ цагийн дараа тун удалгүй буюу 1676 онд Английн “Барлоу” сэрүүлэгтэй цаг гарчээ.Механик цаг нь олон олон хэсгүүдээс бүрддэг. Цаг хугацааг нарийн мэдэх шаардлагатайн бас нэг шалтгаан нь гэвэл хөлөг онгоцнууд далайн замд гарч эхэлсэн байлаа. Учир нь нар болон одны байршлаас хамааран аль уртрагт байгаагаа мэдэх хэрэгтэй. Гэвч хэн ч усан давлагааны хөдөлгөөнд эвдэрдэггүй цаг хийж чадсангүй. 1714 онд Английн засгийн газар уртрагийг хамгийн их нь хагас градусын зөрөөгөөр тодорхойлсон хүнийг тэр үеийн ханшаар асар их мөнгө болох 20 мянган фунт амлажээ. Үүнийг сонссон Иогшайрт амьдардаг мужаан Жон Харисон бүх амьдралаа секундмир буюу кронометр хийхэд зориулжээ. Энэ нумтай цаг нь усан онгоцны хөдөлгөөний нөлөөг устгадаг системээр ажилладаг байлаа. Энэ кронометр нь механик урлагийн бүтээл байлаа. Гэвч маш их нарийн ажилбар шаардсан бүтээл байлаа. Дараа нь 1820- иод оны үеэс бөөнөөр нь үйлдвэрлэж эхэлжээ. Техник, технологи хөгжих тусам цагийг нарийн тооцоолохын чухал нь улам мэдрэгдэж тооцооны хэмжээний хэлбэлзэл ч багасаж эхэлжээ. 1929 онд Америкийн иргэн Док. Варрен Маррисон цахилгаанаар хэмжигддэг болор талстын чичиргээний дагуу ажилладаг цаг хийжээ. Кварц талстад долгионы урсгал ирэхэд нэг жигд хэмнэлтэй чичиргээ үүсдэг байна. Сүүлийн үеийн болор талстат цаг нь 83 жилд нэг хором зөрдөг гэнэ.М.Э.Ө. 5000…Эртний хүмүүс газар зоосон саваагаар нарны хөдөлгөөнийг тэмдэглэж хэмждэг байсан бөгөөд дараа нь анхны нарны цагийг Египетчүүд хийжээ.М.Э. 1300…Элсэн цаг нь нэг хэсэг Европод их мода болж байв. Механик цаг арай л гараагүй байх үед далайчид энэ цагаар хөлөг онгоцныхоо хурдыг хэмждэг байжээ.М.Э.1660…Анхны дүүжинтэй цаг гарснаар цаг хугацааг илүү зөв тодорхойлж эхэлжээ. Нэрт математикч болон одон орон судлаач Кристиан Хюгенс хүндрүүлэгчээр ажилладаг энэ цагны хэд хэдэн хувилбарийг хийжээ. Цагийг Жоаннес Ван Селен урлажээ.Жон Харисон анх далайчны секунд мирийг хийжээ. Ингэснээр усан цэргүүд зүг чигээ зөв тодорхойлж эхэлжээ.М.Э. 1940…Гринвич Ажиглалтын төв нь кварцыг стандарт цаг болгож хэрэглэжээ. Дэлхийн бүх цагийг дүүжин цагийн дараа гарсан энэ цагаар тохируулдаг байжээ.М.Э.Ө. 1400… Дараагийн цаг нь усан цаг байлаа. Хэмжээстэй саван дотор хийсэн ус бага багаар ёроол дахь цоргоор нь гоождог байв.М.Э. 1200…Хятадын усан цаг нь Европод ихэд дэлгэрчээ.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: Tyyhen on tsag tyynii tuhai \tsuvral\
« Reply #2 on: 2008.08.06 01:56 »
[Хүмүүс анх ажил хийж эхэлсэн үе буюу нэг өдрөөр цаг хугацаааг хэмжиж эхэлсэн нь дараагийн цаг хугацааны хэмжүүрт нөлөөлжээ. Ажиллах хугацаа өдрийн гэрэлтэй цагаар, өөрөөр хэлбэл нар тэнгэрт байх хугацаагаар хязгаарлагдаж байв Тйимээс хүмүүс эрт цагаас “наран” цагийг ашиглажээ. Яваандаа “нарны зам” болон тусгалаар нарны цагийг бүтээж зуу зуун жилийн турш цаг хугацааны хэмжүүр болгожээ. Энэ бол их том ололт юм. Нарны цаг нь дэлхийн улс орнуудад өөр өөр байрлал, бүтэцтэй, бас ашиглах хугацаа өөр, өөрөөр хэлбэл нар тусах хугацаа харилцан адилгүй учраас хэрэглээ нь хязгаарлагдмал байжээ. Мөн тэнгэр бүрхэг байхад цаггүй гэсэн үг. Эртний Грекийн хэмжихүйн ухаантнууд одоогийн цагны тэнцүү хуваагдах хуваарийн үндсийг тавьж, Ромчууд улам боловсронгуй болгожээ.Нарны цаг зөвхөн өдрийг хэмждэг. Харин хүмүүс шөнийг ч хэмжих хүсэлтэй байв. Наран цагийг хэрэглэснээр хүн төрөлхтөн наранд “уяатай” болж түүнд захирагдана. Харин хүн цагийг өөрөө “уяатай” байлгахыг хүсчээ. Тйимээс элсэн цаг, усан цагийг бүтээв. Эдгээр цаг нарны цагаас 500 жилийн дараа гарсан юм. Нарны цагийг эртнээс хэрэглсэн нарлаг Египетэд нарны, сурахын, шөнийн, бүр хэмжихийн бурхан байдаг гэдэг байлаа. Тэд усан цагийг их хэрэглэж байв. Энэ нь тодорхой хугацаанд тодорхой хэмжээний усыг юүлэх зарчмаар цаг хугацаа тодорхойлогдоно гэсэн үг.Иймэрхүү элс болон усан цаг эртний Грект байв. Ромоор дамжин бүр XIV зууныг хүртэл өргөн хэрэглэгдэж байжээ. Эдгээр цаганд нүүр, зүү байхгүй. Зөвхөн дуутай байлаа. Харин 1344 онд Жасабо де Дорти гэдэг итали хүн анхны механик цагийг хийжээ. Тэр цаг нэлээд бүдүүн баараг, төмрөөр хийгдсэн, бүтэц зохиомж нь ил харагдаж, маш хүнд нүсэр, бас хоцорч, түрүүлдэг байв.Дараа нь XVI зууны үед Германд арай хөнгөн цаг бүтээгдэж Нюрнберг гэж нэрлэжээ. Эдгээр цаг пүршин хөдөдгүүрийн тусламжаар цагийн зүүг эргүүлж, савааг хөдөлгөдөг байв. Тэр саваа нь яваандаа дүүжин болсон юм. Ийм дүүжинт цаг Голландад анх бий болжээ. Монголчууд нэг хоногийг 12 цагаар хэмждэг бөгөөд одоогийн 2 цаг нь нэг цагтай тэнцэнэ. Мөн цагаа 12 жилээр нэрлэдэг.Үүнээс хойш янз бүрийн цаг гарч, улам сайжирсаар хүмүүс биедээ авч явах болов. Цаг улам боловсронгуй, тасралтгүй ажиладаг болж, хэмжээ, жин, төрөл, бүтэц өөрчлөлт их орсон боловч цаг хугацааг хэмжих зорилго нь өөрчлөгдсөнгүй.Одоо механик, электрон цаг элбэг болов. Хүмүүст цаг хугацааг улам нарийн хэмжих шаардлага гарч, минут, секундийн хэмжүүрүүд бий болов. Бид цаггүйгээр амьдрахад хэцүү болжээ.