Хүний амьдралын хугацаа ойролцоогоор манай гаригийн насны 200-н саяны нэг. Энэ хугацаа нь өнгөрсөн зүйлийн гэрч болоход хэт багадана. Харин бид янз бүрийн аргаар өнгөрсөн үеэ мэдэж болдог. Эдгээр аргуудаар, манай ертөнц хэзээ үүссэн, түүний нас, түүхийн аль цаг үед ямар амьд бие байсныг, археологийн суурьшилт хэдийд бий болсныг мэдэж болдог. Мөн эдгээр аргуудын тусламжтайгаар өнгөрсөн үед болж өнгөрсөн аливаа зүйлийг үнэн зөвөөр мэдэх болон малтмалаар олдсон зүйлийн насыг тогтоож болдог. Ийнхүү аливаа үйлийг хэзээ болсон эсвэл ямар нэг үлдэгдлийн хэдий үеэс үлдсэн болохыг тодорхойлохын тулд хэрэглэдэг үйл ажиллагааг он цагийг тодорхойлох гэдэг. Бидний амьдралын хугацаа амьдарч буй бөмбөрцгийнхөө, эсвэл дэлхий ертөнцийн хэдийд үүссэн, эсвэл амьд биесийн насыг мэдэхийн тулд хангалттай биш билээ. Ойрмогхон өнгөрсөн цагтай холбоотой бидний мэддэг зүйлсийн ихэнх нь эртний хүмүүсийн хойч үедээ үлдээсэн зүйл л байдаг. Өнгөрсөн үеийг бидэнд мэдээлж буй зүйлийн эх үүсвэр нь түүх бичлэг юм. Гэтэл бичиг өөрөө тийм их эртний зүйл биш. Мөн тэр үеийн хүмүүсийн бичгийн мэдлэг, туршлага нь өнөөгийн хэрэгцээг хангахад хангалттай биш билээ. Амаар болон бичгээр үлдсэн түүхэнд хорвоогийн үүсэл, амьдрал хэдийд эхэлсэн, динозавруудын мөхлийн талаар тодорхой байдаггүй.[b:cad1eeca2e]Радио-Изотоп арга[/b:cad1eeca2e]Геологи (газар судлал), палеонтологи (чулуужилт судлал) болон археологи (малтлага судлал) зэрэг өнгөрснийг судалдаг шинжлэх ухаанууд хамгийн гол нь он цагийг тодорхойлоход чиглэдэг. Археологийн он цагийн тодорхойлолт гэхээр ихэнхдээ юуны түрүүнд радио-нүүрстөрөгч эсвэл нүүрстөрөгч -14 (С-14) арга толгойд орж ирдэг. Уг аргачлалыг зөвхөн археологид бус бусад шинжлэх ухааны салбаруудад ч гэсэн амьд биетэй холбоотой, нүүрстөрөгч агуулсан бодисуудын он цагийг тодорхойлоход хэрэглэдэг. Радио-нүүрстөрөгч арга нь радиоидэвхт изотопын муудалтаар он цагийг тодорхойлдог аргуудын нэг юм. Агаар мандалд нэвчсэн сансрын гэрлүүд агаар мандал дахь азотын нэг хэсгийг нь нүүрстөрөгч-14 болгодог бөгөөд нүүрстөрөгч-14-ийн нейтроны тоо байгальд өргөнөөр байдаг нүүрстөрөгч-12-ынхоос их байдаг.Агаар мандал дахь нүүрстөрөгч-14-ийн нүүрстөрөгч-12-той харьцаа нь триллионы нэг юм. Уг харьцаа нь нүүрс, нефть зэрэг нүүрстөрөгч агуулсан шатахуунуудыг түгээмлээр хэрэглэж эхэлсэн 1800-гаад оноос бага зэрэг өөрчлөгдсөн боловч зуун мянгаад жилийн өмнөхөөсөө бараг өөрчлөгдөөгүй гэж хэлж болно. Нүүрстөрөгч нь амьд биеийг бүрэлдүүлэгч үндсэн элементүүдийн нэг юм. Хүний амьдралын турш биед үргэлж нүүрстөрөгч орж гарч байдаг тул хүний бие болон агаар мандал дахь нүүрстөрөгч-14/нүүрстөрөгч-12-ын харьцаа ойролцоогоор адилхан. Уг харьцаа амьд бие мөхснөөс хойш өөрчлөгдөж эхэлдэг. Учир нь биед орох нүүрстөрөгч-14-ийн хөдөлгөөн зогсох бөгөөд нүүрстөрөгч-14 азот болсоор байх болно. Нүүрстөрөгч-14 нь 5730 жилийн хагастай тэнцэх настай байдаг. Өөрөөр хэлбэл тодорхой хэмжээний нүүрстөрөгч-14-ийн хагас нь 5730 жилийн дараа азот болох бөгөөд дахин 5730 жил өнгөрөхөд үлдсэн нүүрстөрөгч-14 эхнийхийн дөрөвний нэгтэй тэнцэх хэсэг нь болж үлдэх юм. Эртэмтэд эртний амьд биетийн үлдэгдэл дэх нүүрстөрөгч-14/ нүүрстөрөгч-12 хоёрын харьцаагаар түүний насыг тогтоодог. Радио-нүүрстөрөгч аргаар ойролцоогоор 50.000 жилийн өмнөх он цагийг тодорхойлж болдог. Түүнээс өмнөх үеийн амьд биетийн үлдэгдэлд нүүрстөрөгч-14-ийн хэмжээ маш бага үлдсэн байдаг тул ийнхүү хэмжих нь амар байдаггүй. Археологийн он цагийн тодорхойлолтод нүүрстөрөгч-14 аргачлал нь ихэнхдээ нүүрстөрөгч агуулсан үлдэгдлүүдэд хэрэглэдэг. Харин хуучин чулуужсан малтмал болон геологийн үлдэгдэл зэрэг балар эртний үлдэгдлүүдийн он цагийн тодорхойлолтыг хийхийн тулд өөр арга хэрэглэдэг байна.Манай гариг ойролцоогоор 4.6 тэрбум жилийн өмнө бүрэлдэж эхэлсэн гэж зарим эрдэмтэд тооцоолдог. Харин ийм их хугацааг тодорхойлох нь боломжтой юу?Үүний тулд радио-нүүрстөрөгч аргачлалтай төстэй аргачлал бий. Ерөөсөө гариг ертөнцийнхөө насыг энэ аргачлалаар тогтоосон юм. Эдгээр аргууд дотроос хамгийн их хэрэглэдэг нь кали-аргоны арга юм. Радио-идэвхт элемент болох кали-40, хад чулууны бүтцэд байдаг бөгөөд он жилийн уртад аргон-40 болон хувирдаг. Хад чулуу халах тусам дотроо байгаа аргон-40-ийг барьж чаддаггүй. Харин хатуужих тусам түүний дотор аргон-40 цугларч эхэлдэг. Тухайлбал, ямар нэг галт уул дэлбэрэх үед цацагдсан хайлмагжсан хадны эргэн тойрондох хаднуудын кали-аргон хэмжээ нь тэглэдэг. Уг аргачлалаар, 10.000- 5 тэрбум настай хаднуудын насыг тогтоож болно. Газар дээрх хамгийн эрт дээр үеийн хад чулуу 4.4 тэрбум жилийн түүхтэй учраас өнөөдрийг хүртэл үүнээс өмнөх үеийг хэмжээгүй байна. Энэ аргачлал нь геологиос гадна археологид ялангуяа галт уулын лаваас бүтсэн чулуутай газруудын он цагийг тодорхойлоход хэрэглэдэг. Тухайлбал, Танзанид олдсон хүний мөр уг аргаар тооцоход 3.5 сая жилийн өмнөх хэмээн тодорхойлжээ.[b:cad1eeca2e]Туяа[/b:cad1eeca2e]Археологид өргөн хэрэглэгддэг он цагийг тодорхойлдог өөр нэг арга бол туяаны аргачлал юм. Уг аргачлалд талст бүрдүүлэгч зүйлсийн ойр орчноосоо энерги авдаг онцлогийг нь хэрэглэдэг. Шороон дахь зарим элементүүд тодорхой хэмжээгээр туяа ялгаруулдаг. Энэ үед бий болсон сул электронууд талст хэлбэртэй болдог. Уг аргыг ихэнхдээ малтлагаас олдсон ваарнуудын он цагийг тодорхойлоход хэрэглэдэг. Ваар хийхэд эхлээд зуурмагаа хүссэн хэлбэртээ оруулаад хатууруулахын тулд галд шатаадаг. Халууны хэмжээ ихэнхдээ 500 хэмээс дээш байдаг. Энэ халуунд зуурмаг дахь талст хэлбэртэй минералууд доторх энерги сул болдог. Хэрвээ уг ваар нэг өдөр шороонд булаастай байвал шаварны үлдэгдэл шорооны дор үлдэж талст байдалтай энерги шинээр бүрэлдэж эхэлдэг. Малтлагаас олдсон ваарыг дээрх аргаар судалж байхад лабораторид дахин тодорхой хэмжээнд халааж бүрэлдсэн энергийг гаргаж, бий болсон халууныг хэмжин түүнийг хэр удаан шороон дор байсныг тогтоож болдог.[b:cad1eeca2e]Модны цагирагийг тоолох нь[/b:cad1eeca2e]Модны цагираг нь тухайн модны хөгжилтэй холбоотой түүн дээр бүрэлдэж буй давхаргууд юм. Экваторын шугамны хойно ургадаг моднууд хавар, зуны улиралд ургадаг. Хавар бий болсон давхаргын эсийн хана нь нимгэн, зун бий болсон давхраа нь өргөн байдаг. Уг давхраа жил бүр давтагддаг тул түүний цагирагуудыг тоолж хэдэн насандаа огтлуулсан гэдгийг тогтоож болдог.Модны цагираг, модны наснаас илүү ихийг хэлдэг. Эдгээр цагирагуудын зузаан нь модны тухайн жилийн ургалттай холбоотой. Хуурай, сэрүүн зун модны цагираг нимгэн болдог. Өөрөөр хэлбэл модны цагираг өнгөрөн одсон жилүүдийн цаг агаарын талаар бас мэдээлэл өгдөг гэсэн үг. Эрдэмтэд тодорхой газрын модны үлдэгдэл дээрх цагирагны бүтцийг судлаад гаргаж авсан мэдээлэлтэй нэгтгэж өнгөрсөн үеийн талаар тодорхой мэдээлэл бүхий он дарааллын судалгаа бий болгодог. Бий болсон эдгээр мэдээлэл дараа нь радио-нүүрстөрөгч зэрэг алдах магадлал ихтэй он цаг тодорхойлох аргуудад тохируулга хийхэд хэрэглэдэг. Газар доорх зүйлсийн он цагийг тодорхойлоход алдах магадлал нь тийм ч бага байдаггүй тул эрдэмтэд түүнийг он цагийн дараалалд оруулахын тулд багагүй чармайх шаардлагатай болдог. Жишээлбэл, ямар нэг малтлагын үед олдсон, цаг хугацааны хувьд ойролцоо хийсэн хоёр ваарны чухам аль нь түрүүлж хийгдсэнийг туяаны аргачлалаар олох нь хэцүү байдаг. 3000 жилийн өмнө булагдсан ваарны он цагийг дээрх аргаар тодорхойлоход алдаа гарах магадлал нь +-300 жил байдаг. Уг алдааны магадлалаас харахад хоорондоо зуун жилийн зөрөөтэй хийсэн хоёр ваарны аль нь түрүүлж хийгдсэнийг тогтоох аргагүй болж байна. Тиймээс маш энгийн нэг арга “давхаргыг судлах” аргыг хэрэглэдэг. Газрын доод давхаргад байгаа ваар дээд давхаргад байгаагаасаа илүү өмнө булагдсан байж таарна. Уг аргыг, геологи, палеонтологи болон археологийн ийм үлдэгдлүүдийг он цагийн дарааллаар ангилахад өргөн хэрэглэдэг.[b:cad1eeca2e]Ертөнцийн он цагийг тодорхойлох[/b:cad1eeca2e]Он цагийг тодор-хойлох арга газар дээр байдагтай адил сансар огторгуйд ч байдаг. Гэхдээ хэрэглэж буй арга хэлбэр нь ялгаатай. Уг аргачлал үүсэхээс өмнө, өөрөөр хэлбэл өнгөрсөн зууныг хүртэл сансар огторгуйн насны талаар хэн ч юу ч мэддэггүй байв. Хүн төрөлхтний сансрын талаарх мэдлэг тэнгэрийн заадлаар хязгаарлагдаж байв. 1920-иод оны үед Эдвин Хуббли, сансар огторгуй зөвхөн тэнгэрийн заадсаас тогтдоггүйг болон түүнийг энгийн нэг тэнгэрийн заадас гэдгийг тогтоожээ. Түүгээр ч үл барам, сансар улам өргөжиж байгааг, тэнгэрийн заадсуудын биднээс холдох хурд нь бидэнтэй хоорондын зайтай шууд хамааралтай болохыг тогтоосон ажээ. Түүнийхээр аль нэг гариг биднээс хэр хол байна, биднээс холдох хурд нь төдий чинээ их байна гэсэн үг юм.Хурд нь тогтмол тул, жилд хэдий хэр зам туулах нь тодорхой. Жишээлбэл, нэг гэрлийн жилийн алсад байгаа одны гэрэл манай гаригт жилийн дараа ирнэ. Энэ нь тэр одны жилийн өмнөх байдлыг харсантай адилхан. Өөрөөр хэлбэл, одны хэдэн гэрлийн жилийн алсад байна, бид тэр одны тийм хэмжээний жилийн өмнөх байдлыг харсантай адил юм. Харин алс холын галакситуудын хэдий хэр хол байгааг хараад хэлэх боломжгүй юм. Гэхдээ янз бүрийн арга бий. Эдгээр аргуудын тусламжтайгаар харагдахуйц хамгийн хол байгаа оддын зай тодорхой алдааны хэлбэлзэлтэйгээр олдож болох юм. Хамгийн хол байгаа одод бидэнд сансар огторгуйн хэдий хэр настайг хэлэх юм. Гэвч алдах магадлал ихтэйгээс огторгуйг 12-15 тэрбум настай гэсэн их хэлбэлзэл бүхий тоо гардаг. Эрдэмтэд хэмжээсүүдийн дунджаар огторгуйг 13 тэрбум настай хэмээн таамагладаг. Уг тоог янз бүрийн огторгуйн биетийн насыг тогтооход хэрэглэж байна.Цаг хугацааг зөв тооцох, археологиос сансрын шинжлэх ухаан хүртэлх олон шинжлэх ухаанд их чухал байр суурьтай байдаг. Дээр бидний дурдсан жишээнүүд бол хэрэглэгдэж буй олон арван аргачлалуудын ганц нэг нь юм. Хэрэгцээ шаардлага болон тухайн он цагийг нь тодорхойлж буй зүйлийнхээ онцлогоос шалтгаалан янз бүрийн арга хэрэглэж болно.1357 онд Францаас олдсон дээрээ хүний дүрс болон цусны толбоороо анхаарал татсан зотон даавуун нөмрөг зуу зуун жилийн турш маргааны сэдэв болжээ. Есүсийн нөмрөг хэмээн мэтгэлцдэг уг нөмрөг 1694 оноос өнөөг хүртэл Италийн Торинод байдаг. Мэтгэлцээнийг эцэс болгохын тулд даавуунаас хэсэг тасархай авч өөр өөр орны лабораторид радио-нүүрстөрөгч он цагийн тодорхойлолт хийжээ. Эцсийн дүнд 1260-аас 1390 оны хооронд байсан гэсэн тооцоо гарчээ. Харин уг дүнгийн эсрэг олон сэдэв бүхий эрдмийн ажил тавигджээ. Уг нөмрөгийг гал гарах үед олдсон нь он цагийн хугацаа нь олдсон цагаасаа зөрөөд байгаа нь уг нөмрөгний нүүрстөрөгчийн хэмжээ түймрийн үеэр өөрчлөгдсөн байж болзошгүй гэдэг таамаглал дэвшүүлжээ. Ториногийн нөмрөгний маргаан өдийг хүртэл үргэлжилсээр байгаа билээ.Хубблигийн огторгуйн телескоп бидэнд сансар огторгуйн анхны үеийг харах боломж олгож байна. Сансарт харагдаж буй хамгийн холын зүйлс бидэнд огторгуйн насны талаар нэлээдгүй зүйлсийг хэлдэг.Модны цагиргуудыг тоолон хэдэн насанд нь огтлуулсан болохыг хэлж болдог.Шороонд дарагдсан вааран эдлэлийн хэдийд булагдсаныг он цаг тодорхойлох аргаар мэдэж болно.Геологийн давхаргаас өнгөрсөн үед газар дээр болон агаар мандалд болж өнгөрсөн үйл явдлуудын онцлогууд харагдаж болох юм. Давхарганы үе нь дээрх явдлуудын хэзээ хэдийд болж өнгөрсөн талаар мэдээлэл өгдөг.