Author Topic: Lekts-6 ISLAM  (Read 20000 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Lekts-6 ISLAM
« on: 2008.07.10 19:59 »
Исламын шашин.

Дэлхийн голлох гурван шашны хамгийн залуу нь исламын шашин юм. Исламын шашныг үндэслэгч Муххамед 570 онд Меккад (одоогийн Саудын арабын нийслэлээс 900 км хол орших ариун хот) төржээ. Тэрээр Курайш омгийн доторх Хамиш овгоос гаралтай ба багаас өнчрөн, авга ах Абу Талибын асрамжинд өсчээ.
Тэрээр 25 насандаа жин тээх болж удалгүй Абд Аль-Уззагаас гаралтай баян, бэлэвсэн эхнэр Хадежатай гэрлэсэн байна. Хадежа Муххамедаас 15 насаар эгч байсан ба түүний журамт эхнэр, жинхэнэ дотны туслагч, найз нь байжээ. Эзэн тэнгэрийн зарлигийг түгээх ариун үйл хэрэг чухамдаа энэ ухаалаг, сайхан сэтгэлт эмэгтэйн тус дэмээр амжилтанд хүрсэн гэдэг.
Муххамед курайшуудын уламжлал ёсоор жил бүр нэг сар гаран хугацаанд Меккагийн ойролцоох Хира уулын агуйд даян хийдэг байжээ. Ийм нэгэн даяанчлалын үеэр түүний өмнө сахиусан тэнгэр Жибрил үзэгдэв. Тэрээр Муххамедийг “Унш” гэж шаардахад , “Юу унших билээ ?” гэж Муххамед  хариулав.”Хүмүүнийг бүлэн нөжнөөс бүтээсэн Бүтээгч эзэн тэнгэрийнхээ төлөө унш, Үзэг бэхэд  сурган , хүмүүний мэдэхгүй зүйлийг нь мэдүүлж өгсөн Өгөөмөр дээд Эзэн тэнгэр чинь тэр” (Коран, 96:1-5 ) хэмээн айлдсан ажээ.Үүнийг уншсаны дараа Муххамед сэрэв. Түүнийг агуйгаас гарч, уулын бэлд ирсэн хойно тэнгэрээс “Муххамедаа чи бол Аллахын элч , харин би Жибрил байна” гэсэн дуу хоолой сонсогдов.Төдөлгүй Муххамед гэртээ ирж үзэж  харсанаа эхнэртээ дуулгажээ.
Ийнхүү түүний эхнэр болон үрчилж авсан хүү Зайд ибн аль-Харис Али нар хамгийн анхны дагалдагч нь болов. Гэвч түүний зам дардан байсангүй. 619 онд түүний түшиг тулгуур болж байсан эхнэр Хадежа, Абу Талиб нар дараалан нас барлаа. 630 онд Меккаг ариун хот хэмээн хүлээн зөвшөөрөх, бүх онгон шүтээнүүдийг устган, ганц Эзэн тэнгэрт  итгэх, Каабад бүх мусулманчуудын сүм байгуулах тохиролцоо хийгджээ. Муххамед 632 оны 1 сард Меккад мөргөөд Мадина руу явсан юм. Энэ нь түүний хамгийн сүүлийн буюу салах ёсны мөргөл байлаа.
632 оны 7 сард буюу 62 насандаа өөд болжээ. Муххамед өөрийн залгамжлагчийг нэрлэж амжилгүй өөд болсон юм. Энэ нь мусулманчуудын хооронд маргаан үүсгэв. Маргаанд мухажирууд ялж Абу Бакр  халиф болов. Түүний дараа Омар аль-Хаттибыг халифаар суусан 634-644 оны хооронд  мусулманы эзэнт гүрний ихэнх нь бүрэлдэн тогтсон юм.Дараагийн халиф нь Осман ибн Аффан байлаа.Харин 4 дэх халифаар Али ибн Абу Талиб 656-661 оны хооронд суусан. Эдгээр 4 халифыг мусулманы уламжлалд “ ариун явдалт”хэмээн нэрлэдэг. Чухамдаа энэ дөрвийн үед мусулманчууд арабын ертөнцийг бүрэн захиргаандаа оруулсан юм.Исламын шашны онцлог. Ислам шашны үүсэл , түүний үзэл санаа, сургаал номлолын төлөвшилд иудей, христос шашин мэдэгдэхүйц нөлөө үзүүлж, ул мөрөө үлдээжээ. Арабчууд иудейн шашныг МЭ 1-р зууны үеэс мэддэг байв. Харин 4-р зуунаас хойш христос шашин түгэн дэлгэрчээ. Арабт бас Иранаас зороастризм, манихейн шашин нэвтэрч ирэв. Ийнхүү 7-р зууны эхэн хүртэлх үед арабууд олон шашинтай, ойр орчинд үүсч дэлгэрсэн шашнуудын нөлөө, дэлгэрэлтийн солбицол дунд оршин байжээ. Шашин судлаачдын үзсэнээр христийн шашин, ислам шашин хоёулаа өөрийнхөө үүсэл гарлыг нэгэн эх сурвалжтай гэж үздэг. Энэ 2 шашин хоёулаа аугаа бүтэгч, Ертөнцийн эзэн , зөнч Авраамын айлдсан ариун гэрээслэл байдаг гэдэгт итгэдэг.
Христийн шашинд Ертөнцийн эзнийг хүнтэй адилтгаж үздэг бол Аллахыг хүнтэй адилтган тодорхой шинж чанартай хэмээн төсөөлж болохгүй, гэхдээ Аллах бүхнийг мэддэг, үзэж хардаг, сонсдог , хэл яриатай зэрэг мөнхийн шинж чанартай гэж сүсэгтнүүд нь үздэг.Гол урсгал чиглэлүүд. Харижитын чиглэл. Ислам шашин  650 иад оны үе хүртэл үзэд санаа зан үйл , улс төр, зохион байгуулалтын хувьд нэгдмэл байснаа халиф Османы засаглалын төгсгөл үед суннит, шийт, харижит үндсэн гурван урсгалд  хуваагджээ.анхны бүлэглэл урсгал нь харижит юм. 656 онд халиф Осман алагдаж, түүний үхэлд Алийг буруутгав.
Улмаар өрсөлдөгч талууд 657 онд Сиффиний орчим байлджээ. Алигийн талаас 12 мянган  хүн салан тусгаарлаж , бие даан оршин тогтнож, өөрийн халифийг сонгов. Тэднийг харижитууд буюу салан тусгаарлагчид гэх болсон байна. Харижитын  чиглэл тухайн үед Иран, Ирак, Араб, Хойд африкт багагүй нөлөөтэй байсан авч 7-р зууны хоёрдугаар хагасаас дотроо азракит, ибадид, суфрит гэсэн жижиг хэсгүүдэд хуваагдсан. 10-р зууны үед нөлөөгөө алджээ. Одоо харижитын цөөн тоотой бүлэглэл Оман, Алжир , Ливид байдаг.

Суннит.
Энэ нь уламжлалт сонгодог исламыг төллөлж илэрхийлэх хамгийн том урсгал юм.орчин үед нийт мусулманчуудын 90 орчим хувийг суннитууд эзэлдэг бөгөөд өөрсдийгөө ахль ас-сунна буюу суннагийн хүн ард хэмээн нэрлэдэг.Тэдний шийтүүдээс ялгарах онцлог нь:
1.шашин шүтлэг. Нийгэм улс төрийн ба мусулманчуудын нийгэмлэг, хамтын амьдралын чухал асуудлыг нийгэмлэг өөрөө шийдвэрлэх ёстой гэсэн зарчим барьдаг.
2. Муххамедын  дараа шашин төрийн дээд эрхийг барьсан эхний 4 халифыг хууль ёсны , чин шударга халиц гэж үздэг.
3. Ислам  шашинд тогтсон , хүлээн зөвшөөрөгдсөн 6 хадисыг алдаагүй хэмээн хүлээн зөвшөөрдөг.
4. Суннизмын хууль эрх зүйг үндсэн дөрвөн чиглэл, сургуулийн аль нэгийг баримталж, шашны зан үйл, аж байдал, нийгтийн амьдралын хэм хэмжээ , ёс журмыг тэгдгээрийн дагуу дагаж  баримталдаг.

Шийт.
Энэ чиглэл нь ислам шашны сонгодог хэлбэрийг төлөөлсөн суннитуудын эсрэг эсрэг шашин улс төрийн сөрөг бүлэглэл болон 7-р зууны дундуур үүсчээ. Тэд Алийг дэмждэг байв. 661 онд Али хөнөөгдөж , шийтүүд ч үйл ажиллагаагаа идэвхжүүлсэн байна. Шийтүүд түүхийн янз бүрийн цаг хугацаанд  Иран, Ирак,Йеменд засгийн эрхэнд гарч , төр барьж байсан ч хангалттай удаан байсангүй.Алийг оршуулсан Иракийн Нежеф хот, Хусейныг оршуулсан Куфа хотын Кербела орчимд баригдсан сүм зэрэг нь тэдний хувьд ариун мөргөл шүтээний газрууд юм. Шиизм дотроо кайсанит, зейдит, иманит, туйлын шиит ба исмалит гэсэн 5 том бүлэглэлтэй.[b:6181639fa1]Коран ба зан үйл. Коран гэж юу вэ?  [/b:6181639fa1]Шашин бүр уламжлан дээдэлдэг гол судар номлолтой байдаг. Исламын хувьд энэ нь коран юм. Коран нь Ал-Куран буюу дуудаж ухших гэсэн утгатай араб үг. Коран бол сахиусан тэнгэр Жибрилээр дамжуулж Муххамедад Аллах тэнгэрээс илгээн буулгасан гэх ариун их хөлгөн судар гэж исламчууд үздэг. Кораныг бүхэлд нь цээжилсэн хүмүүсийг хафиз гэж хүндэлдэг.  Муххамедын хамтран зүтгэгчид Кораны анхны бүрэн бичмэл эхийг 4 хувилбараар бүтээн бичжээ. Хожим түүнийг халиф Османы даалгавраар 650-656оны хооронд Кораны нэгдсэн эх бичвэрийг номын хэлбэрээр бичиж 4 зүгт илгээжээ. Дорно тийш Ирак, Перс өрнө зүг Египет, хойд зүг Сири, Ливан, Йордан өмнө тийш Йемен, африкт илгээжээ.

Коран судар 114 сура буюу бүлэгтэй, 6204 айят буюу шад бадагтай, 77934-78000 үгтэй гэдэг. Өдгөө Коран дэлхийн 60 гаруй хэлээр 2670 орчим удаа, янз бүрийн хувилбараар орчуулагджээ. Сунна. Энэ нь ислам шашны сургаалуудыг агуулсан , ач холбогдол , гүйцэтгэх үүргээрээ Кораны дараа орох чухал эх сурвалж юм. Сунна нь хадис буюу Муххамедын хэлсэн үгсээс бүрддэг. 7-р зууны хоёрдугаар хагасаас Суннаг эмхэтгэж эхэлсэн ба 9-р зуун гэхэд дууссан. Суннаг Кораны адил Аллахын заалт , ислам шашны сургаалд бүрэн нийцсэн эх сурвалж гэж исламчууд үздэг. [

Ислам шашны таван тулгуур багана. 1. Өдөр тутмын таван удаагийн мөргөл  2.Мацаг барих 3.шашны зан үйл болох татвар төлөх, сайн дураараа өгдөг өгөх , буян үйлдэх  4.  мусулман хүн амьдралдаа доод тал нь нэг удаа Мекка хотод очиж их мөргөл буюу хаж үйлдэх зэрэг юм. 5. заримдаа жихад буюу исламын төлөөх ариун тэмцлийг исламын ариун үүрэг гэж үзэх нь бий.

Исламын үндсэн таван үзэл баримтлал. 1. Тахиуд  буюу нэг Эзэн тэнгэрт итгэх явдал  2. Сахиусан тэнгэр болон чөтгөр бий гэдэгт итгэх явдал  3. Муххамедыг Эзэн тэнгэрийн элч гэдэгт итгэх , мөн түүнээс өмнө байсан бивангаард зөнчүүдэд итгэх. 4. Коранд бичсэн бүх зүйл үнэн бөгөөд Коран бол хамгийн ариун ном гэдэгт итгэх. 5. Их шүүлтийн өдөр ирнэ гэдэгт итгэх.
Ислам шашны буян , нүгэл. Ислам шашинд  12 хүнд нүгэл бий. үүнд: - Аллахаас өөр бурхан байдаг гэдэгт итгэж, шүтэх- хүн алах - бусдын хэлсээр гүтгэн, нэр хүндийг нь гүжирдэн доромжлох- аваал эхнэр , нөхрөөсөө өөр хүнтэй нөхцөх- шашны төлөө ариун дайн жихадаас зугтах, татгалзах- ид шидэд итгэн өөрийгөө болон бусдыг мунхруулах- өнчин өрөөсөн хүүхдийн эд хогшил , мал хөрөнгийг завших- эцэг эхийн үгийг сөрж , эсэргүүцэн гомдоож, зандарч загнах- шашны орон сүм дотор зүй бус үйлдэл хийх- Хэтэрхий шунаж, зүй бус ашиг хайх - дээрэм тонуул хийх - согтууруулах ундаа хэрэглэх
Харин дээдийн дээд буян бол Аллахыг шүтэн биширч Коран судраар дамжуулан илгээсэн айлтгал, заавар сургаалыг сэтгэлээсээ ёсчлон биелүүлэх явдал юм. Коран судрын энэ мэт заалт ислам шашны эрх зүй , хууль цаазын үндэс болох шариатын гол тулгуур болж , гэмт хэргийг шүүн таслах гарын авлага болж иржээ.

Шариатын хууль. Шариат нь аш-шириа буюу шулуун зөв зам мөр гэсэн үг бөгөөд ислам шашны хууль цааз , эрх зүйн номлолыг тусгажээ. Түүний тулгуур эх үндэс нь Коран болон Сунна юм. Мусулманчууд өнөө цагийн хууль эрх зүйн өнгө аясаар шариатын хуулиа өөрчлөхөд их анхаарах болжээ.

Зан үйл. Ислам шашинтны гэрлэлт. Хүн өвчин эмгэг, ухаан санааны солиорол, тахир дутуу, гуйлгачин ядуу зэрэг шалтгаанаас бусад шалтгаанаар гэр бүл болохгүй ганц бие явбал хүн чанар , ариун үүргээсээ татгалзсан хэрэг болно гэж Коранд заасан байдаг. Ислам шашны ёсоор гэрлэлтийг эрэгтэй нь өмч хөрөнгөндөө тулгууртан санаачилна. Мөн шашны үүднээс олон эхнэртэй байхыг зөвшөөрдөг ба энэ нь өмч хөрөнгөнд тулгуурлана.  Бэл чадалтай хүн Коранд зааснаар 4 хүртэл эхнэр авч болох ба зөнч Муххамед 11 эхнэртэй байжээ. Мусулман эмэгтэйчүүд хуримын өдрөө бүрэн төгс гоёж, хамгаас сайхан харагдахыг хүсдэг.

Рамадан сар буюу мацаг барихуй. Мусулманчууд өөрсдийн цаг тооллын ес дэх болох Рамадан сарын туршид мацаг барьж буян үйлдэнэ. Энэ үеэр тэд Аллахт шүтэн залбирч , гэм нүглээ наминчилж , буян үйлдэхэд бие сэтгэл, оюун ухаанаа төвлөрүүлнэ. Мацаг үүр цайхаас эхлээд үдшийн бүрий хүртэл үргэлжилнэ.шөнийн цагаар хоол унд  идэх боловч хэтрүүлэхийг цээрлэнэ.   Рамадан сарын мөргөлөөр бүгд цагаан хувцас өмсдөг. Мацаг барих хугацаанд идэж уух, тамхи татах, эр эмийн явдал үйлдэх, хөгжиж наргих зэрэг үйл хийхийг цээрлэнэ. Рамадан сар өндөрлөн мусулманы тоолллоор шавваль хэмээх 10-р сарын 1 болоход 3 хоногийн турш Ид аль-фитр буюу ураза байрам гэдэг баяр тэмдэглэнэ.
Закят  буюу татвар. Закят буюу татварыг насанд хүрсэн хүн бүр Аллахаас заяасан өмч хөрөнгө , жилийн ашиг орлогын өмнөөс жилд нэг удаа Рамадан сарын эцсээр төлнө. Гэрийн эзэн жилийн орлогынхоо дөчний нэг буюу 2.5 хувьтай тэнцэх хэмжээний закят төлөх ёстой. Харин эмэгтэйчүүдийн эдэлж байгаа алт мөнгөн эдлэл, хивс зэрэгт татвар төлдөггүй. чинээлэг мусулманчууд закятаас гадна садака гэдэг сайн дурын өглөг өгдөг заншилтай.

Хаж буюу Их мөргөл. Энэ нь хамгийн чухал зан үйлийн нэг юм. Хаж мөргөлийг исламын цаг тооллын зуль-хижа хэмээх 12 сарын эхний 10 хоногт багтаан ислам шашны ариун газар болох Мекка хотод очиж биеэр үйлдэнэ. Мөргөлчид зуль-хижа сарын 7-ны өмнө Меккад очих болзолтой. 7-ны өдөр угаал үйлдэж , биеэ ариусган эрчүүд цагаан өнгийн эдээр биеэ ороож цагаан орхимж нөмрөн ба эмэгтэйчүүд нүүр гар , хөлийн улыг далдалсан элбэг урт гоёлын хувцас өмсөх ба гоо сайхан үнэртэн танартны зүйл хэрэглэхийг хориглоно . мөргөлчид хаж дууссаны дараа эрчүүд үсээ хусуулна, эмэгтэйчүүд үснээсээ туг хэсгийг хайчилж ихрамаас гарсанаа бэлгэднэ. Мөргөлийн дараа тахил өргөн Ид аль-Ахдагийн  баярыг үргэлжлүүлж , мөргөлчид хаж цолтой болж толгойгоо ногоон өнгийн хаж ороолтоор ороох эрхтэй болно.
Өнөөгийн Исламын ертөнц. Орчин үед мусулман шашин , түүний соёл дэлхийд түгж христийн дараах хоёр дахь  шашин болоод байна. Бүдүүвчилсэн тоогоор дэлхийн 900 сая хүн энэ шашныг шүтдэг бөгөөд тэдний 90 орчим хувь нь суннитууд аж.  Ази тивийн хүн амын 20 хувь, африкийн 30 шахам хувь нь мусулманчууд байна. Дэлхийн 120 гаруй оронд тэд бүлэг хэлбэрээр амьдардаг. Африк , азийн 28 оронд ислам шашин төрийн буюу албан ёсны шашинд тооцогддог байна.
« Last Edit: 2014.03.28 11:38 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: Lekts-6 ISLAM
« Reply #1 on: 2008.07.10 20:01 »
Ариун Мекка
Ислам шашны ариун хот Мекка нь Улаан тэнгисийн эргээс 70 километрийн зайтай, уулархаг Жизаж, халуун Тихамын зааг дээр оршино. Үржил шим тааруу энэ нутагт газар тариалан эрхлэх ямар ч бололцоогvй тєдийгvй мал аж ахуй хєтлєх ч бэрхтэй. Гэхдээ цєєн тооны тэмээ, хонь, ямаа тэжээнэ.Энэхvv ариун нутаг уул, хээр талаар хvрээлэгдсэн болохоор худалдаа арилжаа хийхэд аюул харьцангуй багатай, ихээхэн таарамжтай нутаг байлаа. Энэ нутгаар Ємнєд Араб, Иран, Сири, Газрын Дундад тэнгисийн эрэг хvрэх ялангуяа арабын олон омгууд бишрэн шvтдэг Мекка орох жингийн цувааны зам дайрна. Мекка хот тvvний эргэн тойронд лалын шашны олон шvтээн байдаг учир энэ нутгийг ариун газар нутаг гэж дээдэлнэ. Эл бяцхан хотын иргэд байнга тасралтгvй цувах мєргєлчидєд vйлчилж тэдэнтэй наймаа арилжаа хийж ихээхэн орлого олдог байна. Мекка хотын хамгийн гол шvтээн нь захын талбайн дэргэд орших шоо хэлбэрээр нь Кааба гэж нэрлэсэн "Бурхны орон гэр" хэмээх сvм юм. Уг сvмийн дэргэд Замзам нэртэй ариун булаг байжээ.Євєг эцэг Ибрахим тvvний хvv, хойд-арабын омгуудыг vндэслэгч Исмаилийн тєлєє Бурхан энэхvv булгийг бvтээсэн ажээ. Ибрагимийн гэргий хартай Сарра бvсгvйд хєєгдсєн зарц бvсгvй Хажар бяцхан хvv Исмаилийг авч булаг шандгvй хээр талаар авж байхдаа цангаж vхэхдээ дєхєєд байв.
Гэтэл бяцхан Исмаил хvv хоолой нь хатаж уйлж орилохдоо хєлєєрєє газар цохитол тэр газраас нь цэвэр ус гэнэт олгойдсон ажээ. Зарц бvсгvй Хажар цэвэр ус бvхий булгийг алдахгvйн тулд тойруулан чулуун хороо барьжээ.Зарц бvсгvй Хажарыг нас барсны дараа Исмаилийн эцэг Ибрагим Мекка хотын ойр хавьд хааяа ирдэг байсан бєгєєд нэгэн удаа ирэхдээ Аллах бурхны зарлигаар дэлхий дээрх хамгийн анхны сvм болох Адамын сvм байсан газар Кааба сvмийг босгосон байна.Арабын домгоор бол Адам, Хавва (Ева) хоёр диваажингаас хєєгдсєн тєдийгvй тус тусдаа Адам нь Цейлоний аралд, Хавва нь Мекка хотоос холгvй Улаан тэнгисийн эрэг рvv цєллєгдсєн бєгєєд хоёр зуун жилийн дараа л Мекка хотын дэргэд уулзжээ. Тэд удтал тусдаа байсны дараа бие биенээ таньсан Арафат уулыг лалын шашинтнууд ариун шvтээнээ гэж эрхэмлэнэ. Диваажингаас хєєгдсєн тєдийгvй мєргєх сvмгvй болсон Адамыг Бурхан єрєвдєж тэнгэрээс сvм ирvvлжээ.Гэвч Адамыг vхсэний дараа Бурхан тэр сvмийг буцаан тэнгэрт авч оджээ. Сахиусан тэнгэр Жибрил сvм барихад зориулж Ибрахимд сvм барихад барилгын эд болох агаарт тогтдог, Макам Ибрахим нэртэй хавтгай чулуу авчирч єгсєн нь Кааба сvмд бий.
Сvм бараг баригдаж дуусах vед тус сvмийг долоон удаа тойрон мєргєл vйлдэж эхлэх цэгийг заах чулуу хэрэгтэй болоход сахиусан тэнгэр Жибрил мєн тус болж Эсвад нэртэй алдарт Хар чулууг Ибрахимд авчирч єгснийг эл сvмийн зvvн-хойд буланд байрлуулжээ. Энэ чулуу нь Адамыг амьд сэрvvн байх vед тэнгэрээс унасан жирийн биш эд ажээ. Зарим эрдэмтэн Хар чулууг том солир нєгєє хэсэг нь галт уулын дэлбэрэлтээс vvссэн гэж маргалдсаар байна. VП-VШ зууны vед Ємнєд Арабын зарим омог Кааба сvмийг урьд нь Санчир гаригт мєргєдєг сvм байсан гэж vздэг байжээ. Тавдугаар зуун гэхэд Кааба сvмд янз бvрийн онгод бурхад тахисан байв. Лалын шашныг vндэслэгч Магомет харьяагддаг курайшитийн омог 1V зуун эхэн vед Меккаг эзэгнэж харь газрын бурхад мєн тахиж эхэлжээ. Магометийг сургаалаа айлдахаас ємнє арабын ертєнцийнхєн Нар, Саранд шvтэх, бєє мєргєл гэх зэргээр маш олон шvтлэгтэй байсан нь Кааба сvмд илэрлээ олжээ.Кааба сvмд эртний арабын бурхад Илат, Узза, Хубал, Вад, Ассир-Вавилоны Мардук, Ассор, Син, Самас, Астата бурхад, еврейн хамба лам Авраам, бяцхан хvv Христосоо тэвэрсэн Эх Дагина Мария гэх зэрэг 360 гаруй онгон шvтээн, баримал байна.
Магомет 630 онд Мединиэс Меккад буцан ирж Кааба сvмээс бєє мєргєлийн бvх онгон шvтээнийг зайлуулж Хар чулуунд таягаараа хvрснээс уул чулуу бєєгийн шvтээнээс лалын шашны ариун шvтээн тvvнээс улбаалан Кааба сvм лалын ертєнцийн гол шvтээн болсон тvvхтэй билээ.Лалын шашны гол бясалгал нь Аллах тэнгэр, Мухаммедад vг дуугvй итгэж vнэмших явдал хийгээд єдєрт таван удаа мєргєл vйлдэх, жилийн турш цагаан хоол идэх, ургацаасаа татвар тєлєх, хаж буюу Меккад мєргєл vйлдэх гэсэн бусад дєрвєн бясалгал юм. Лалын шашинтнууд гутлаа тайлж нvvр гараа угаагаад євдєглєн сууж єдєрт нийтдээ таван удаа мєргєл vйлдэнэ.Лалын шашинтнуудын хувьд хамгийн ариун болох баасан гариг бvр цємєєрєє сvмд цугларч мул буюу лам индрээс Коран судар уншиж дараа нь хананд гаргасан нvх буюу михрабд мєргєнє.
Сvм болгон дахь михраб нь ямагт Мекка хотын зvгхарсан байна. Лалын шашныг бишрэн шvтэгч амьдралдаа дор хаяж нэг удаа Мекка орж мєргєл vйлдсэн байвал зохино. Аллах бурхны ємнє бvгд тэгш эрхтэй учир бvх мєргєлчин толгойгоо мулз хусуулж прам хэмээх халхайсан ємд ємсєж цєм адилхан хувцаслана. Жеддыгээс Мекка хvртэлх 87 километр замыг яг 48 цаг явган явж очих ёстой ажээ.Мекка хот нь "бvх нvгэл хориотой" ариун нутгийн тєвд оршино. Энэхvv ариун хот цулгvй довуудын хооронд, урьд нь Уади гол урсаж байгаад ширгэсэн багахан талын гvнд байрлана. Бvх гудамж нь Месжид-эль-Гарам сvм орших тєв талбай руу хvргэнэ. 75 бємбєгєр орой бvхий энэ сvмийн барилга байгууламж нь тэгш єнцєгт хэлбэртэй ба тvvний дотор баганууд бvхий том хашаа байна. Энэхvv тэгш єнцєгт хэлбэртэй барилга байгууламжийн голд Аллах бурхны газар дэлхий Дээрх орон гэр болох 13 метр орчим єндєр, хар торгон эдээр хучиж гадарласан Кааба сум бий. Онгон сахиусууд єдєржин шєнєжин Кааба сvмийг тойрон эргэлдэж бvхнээс хучит Аллах бурхныг магтан дуулна.Кааба сумийн зуvн-хойд булангийн хананд хvний дайтай єндєрт нууцлаг хар чулуу аэролит суулгасан байна.
 Даянчид энэхvv чулуунд мєргєж Аймшигт шvvхийн єдєр энэхvv чулуу дуу орж Аллах бурхны ємнє бvх vнэнч сvсэгтнvvдийн нэрийг дурдан хэлдэг гэж итгэдэг ажээ.Мекка орсон даянч бvр замдаа олон ариун ёслол хийнэ. Мєргєлчид онцгой хоёр даавуугаар бvх биеэ ороож Арарат ууланд гарч тэнд тэмээн дээр сууж байгаа ламын айлтгалыг сонсоно, Мине голд чулуу хаяна, Кааба сvмд єргєл барьц авчирч сvмийг долоо удаа тойрно, Замзам ариун булгийн уснаас ууна, Сафу, Марву хэмээх хоёр ариун довын хооронд долоо удаа гvйнэ.
« Last Edit: 2013.03.11 09:57 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: Lekts-6 ISLAM
« Reply #2 on: 2008.07.10 20:03 »
Muhammad

Исламын шашныг vндэслэгч Магомет бол шашны салбарт тєдийгvй иргэний талбарт гарамгай амжилт гаргасан тvvхэн дэх цорын ганц аугаа хvн билээ. Нийгмийн хамгийн доод давхраанаас гаралтай боловч дэлхий нэгэн том шашны сургаалыг бий болгосон тєдийгvй ер бусын амжилтанд хvрсэн улс тєрийн зvтгэлтэн юм. Ертєнцийн мєнх бусыг vзvvлээд 13 зууны хугацаа єнгєрсєн ч єнєє vед тvvний сургаалын нєлєє улам бvр єсєн нэмэгдсээр байна.Худалдаа, гар урлал, боловсрол гэгээрлийн тєвvvдээс алсад орших Мекка хотод 570 онд тєрж зургаан настайдаа єнчирч ядуу зvдvv амьдралд єсєж том болжээ. Гэвч 25 настайдаа баян бэлэвсэн бvсгvйтэй гэрлэж материаллаг байдлаа дээшлvvлжээ. Тэр vед арабууд олон бурхан шvтдэг байсан бєгєєд Меккад байсан иуд, христос шvтлэгтэнгvvдээс Ертєнцийн эзэн болох нэгдмэл хvчирхэг бурхны тухай анх сонсож мэдсэн бололтой. Дєчин нас хvрсэн vедээ цорын ганц жинхэнэ бурхан Аллах найдан Гавриилаар дамжуулан биечлэн ярьж хvмvvсийн дунд жинхэнэ итгэл vнэмшлийг тvгээн дэлгэрvvлэхээр єєрийг нь сонгожээ гэсэн итгэлийг олж авчээ.  Шинэ шашныг эхний гурван жил хамаатан садан, анд нєхдийн дунд сурталчилж байгаад дараа нь олны ємнє тvгээн дэлгэрvvлэх болжээ. Удсангvй тvvнийг дэмжигчид олон болж ирэхэд засаг захиргаа гадуурхаж эхэлжээ. Тиймд Магомет Меккагээс холгvй Мединд дvрвэж тэнд нэр хvнд нєлєєгєє єргєжvvлж хязгааргvй эрх мэдэлтэй захирагч болов. 
Vvнээс vvдэн Мекка, Медин хоёр хотын хооронд цэргийн мєргєлдєєн гарсан нь хэдэн жил vргэлжилж 630 онд Магомет Меккад ялагчаар заларснаар дуусчээ. Тvvний дараагийн хоёр жил хагасын хугацаанд арабын омгууд цємєєрєє шинэ шашинд оржээ. 632 онд Магомет нас барах vедээ нийт Ємнєд Арабын захирагч болсон байлаа.Тvvхэндээ Магометийн ачаар нэгдсэн, жинхэнэ Бурханд итгэсэн бат итгэлээр зоригжсон арабын бедуин омгийн цєєхєн тооны цэрэг хэд дахин илvv цэргийг бут цохиж Месопотами, Сири, Палестинийг эзлэж Византийн эзэнт гvрний эрхшээлийг Египетийг салгаж Персийн цэргийг хиар цохижээ. Магометийн дотнын анд, vйл хэргийг нь vргэлжлvvлэгч Абу Бекра, Омара нар 711 онд Умард Африкийг байлдан дагуулж Энэтхэгийн хилээс Атлантын далай хvртэлх асар уудам нутгийг мэдэлдээ авчээ. Тэд эзлэсэн газар нутагтаа шинэ шvтлэгээ тvгээн дэлгэрvvлсээр явжээ. Тэд христос шашны шvтлэгтэй Европ тив рvv уулгалан довтолж Испанийг уландаа гишгэж Францийн газар нутгийн талыг эзлэсэн боловч тэдний цэрэгт бут цохигдон ухарчээ.
Магомет бол лалын шашны сургаал, ёс суртахууны эх суурийг тавьсан хvн тєдийгvй энэ шашныг бишрэн шvтэгчдийн тоог нэмэгдvvлэхэд гол vvрэг гvйцэтгэсэн юм. Тэрбээр лалын шашны зарчмуудыг амьдралд хамгийн турvvнд хэрэгжvvлсэн юм. Лалын шашны гол номлол болох Корам судрыг зохиосон юм. Гэхдээ Коран судрыг тvvнийг нас барсны дараа тєгс хэлбэрт оруулсан байна. Коран судар нь араб хэл дээр бичигдсэн болохоор энэхvv хэлийг єнгєрсєн арван гурван зууны хугацаанд хэд хэдэн аялга болон хуваагдахаас хамгаалж чадсан юм. Єнєєдєр лалын шашин Африк, Тєв Ази, Пакистан, Энэтхэгийн умард хэсэг тєдийгvй дэлхий дахинаар тархжээ. Лалын шашин дэлхийн бусад шашны адил шvтэн бишрэгчдийнхээ амьдралд асар их нєлєє Vзvvлсэн хэвээр байнаМагомет бол шашны онолч тєдийгvй тєрийн зvтгэлтэн байсан юм. Vvний удирдлага дор VII зуунд явагдсан арабын байлдан дагуулалтын vр дvнд нэг шашин тєдийгvй нэг хэл, тvvх, соёлоор холбогдсон нь шашны болон улс тєрийн томоохон нэгдэл бий болсон нь одоо ч хvн тєрєлхтєний амьдралд голлох нєлєє vзvvлсэн хэвээр байна.
Єнєє vед дэлхий дахинд лалын шашин шvтэгчид Христосын шашин шvтэгчдээс тооны хувьд хоёр дахин бага байгаа боловч лалын шашны хєгжилд Магометын оруулсан хувь нэмэр христос шашны хєгжилд Христосын оруулсан хувь нэмрээс vлэмж их ажээ. Христос нь христос шашны ёс суртахуун, гvн ухааны vндсийг тавьсан боловч чухамдаа найдан Павел христос шашны сургаал бий болоход голлох хувь нэмэр оруулж Шинэ Гэрээний ихээхэн хэсгийн зохиож шvтэн бишрэгчдийн тоог нэмэгдvvлэхэд vнэлж баршгvй их vvрэг гvйцэтгэсэн юм. Чухам ийм учраас энэхvv номонд Магометийн намтар Есус Христосынхоос тvрvvнд нь байгаа юм.
« Last Edit: 2013.03.11 09:58 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: Lekts-6 ISLAM
« Reply #3 on: 2008.07.10 20:18 »
Исламын хувьсгал

1979 оны 1-р сарын 16-ны єдєр Иранд лалын хувьсгал ялснаар энэ улсын хєгжлийн тvvхийг vндсээр нь эргvvлсэн юм. Эх орноосоо хєєгдєн, олон жилийн турш гадаадад орогнож байсан Аятолла Хомейни энэ хувьсгалыг удирдсан юм. Тухайн vедээ АНУ-ын нєлєєнд ороод байсан Ираны шах, тvvний засгийн газрын эсрэг удаа дараалан тэмцэж байсан болохоор тvvнийг ийнхvv эх орноос нь хєєж байжээ. Эх орноосоо дvрвэн хилийн чанадад байх vедээ Хомейни нь Европт айлчлан тухайн vед дэгдээд байсан «секс хувьсгал» гээчийн vр нєлєєг ажиглажээ.
Мєн тvvнчлэн Европ аажмаар Америкийн нєлєєнд автан єєрийн тєрхєє алдаж байгааг сайтар ажиглсан болохоор АНУ-ыг vзэн ядах нь улам бvр нэмэгдсэн гэж судлаачид vздэг. Хомейнийг цагаачлаж байх зуур Иранд оюутнуудыг эсэргvvцлийн жагсаал газар авч, яваандаа тєр захиргааны бvх л байгууллагууд л ажлаа явуулж чадахгvйд хvрсэн байна. Аргагvйн эрхэнд буулт хийхээс єєр аргагvй болсон засгийн газарт жагсаалд оролцогчид хамгийн тvрvvнд Хомейнийг эргvvлж авчрах шаардлага тавьсан байна. Хомейни нь эх орондоо эргэж ирээд америкийн эсрэг vзэлтэй ард олныг засгийн газрын эсрэг тэмцэхийг уриалснаар анхандаа тайван замаар явагдаж байсан эсэргvvцлийн жагсаал цуглаан нь яваандаа хувьсгал болон хувирсан байна. Yр дvнд нь тєр эргэж шах Мухаммед Реза Пехлеви нь Египет рvv зугатжээ.Хомейнигээр удирдуулсан лалын шашны шиит урсгалын лам нар ийнхvv Ираны засгийн эрхэнд гарсан бєгєєд лалын шашны зарчим, vзэл бодол дээр тулгуурласан нийгэм байгуулахаар зорьж, Ираны нийгмийг бvхэлд нь єєрчилсєн юм.
Энэ хуьсгалаас хойш Иран нь лалын бvгд найрамдах улс гэсэн нэртэй болж лалын шашны шариатын хууль нь тєрийн хууль тогтоомжийг орлох болжээ. Yр дvнд нь орчин vеийн єрнєдийн хєгжим, кино зэрэг зугаа цэнгэлийг бvрэн хориглож, хєвгvvд охидыг тусад нь сургах болж, эмэгтэйчvvдийг заавал гивлvvртэй явах журамтай болсон байна.Энэхvv лалын хувьсгалын дараа Ираны эрх баригчдыг ардчилал, хvний эрхийг ноцтой зєрчиж байна гэсэн vндэслэлээр Америк болон Европын зvгээс хvчтэй дарамт vзvvлэх болсон. Гэхдээ одоогийн Иранд ноёлж байгаа лалын шашныг улс тєрийн хувьд ардчилсан vйл явц єрнєхєд саад болж байгаа гэсэн ганц байр суурьнаас харах нь учир дутагдалтай гэдгийг онцлох хэрэгтэй. Олон зууны тэртээ бvрэлдэн тогтсон лалын шашны ёс журмыг тєрийн хэмжээнд хуульчлан баталж мєрдєж байгаа болохоор орчин vеийн нийгмийн зарим ёс, vзэл бодолтой зєрчилдєж байгаа нь мэдээж. Гэвч лалын шашны Иранд одоо ноёлж байгаа хувилбар нь олон тєрлийн шашин зэргэцэн энх тайвнаар орших боломжийг тодорхой хэмжээгээр хангасан орчныг бvрдvvлж байгаа нь гарцаагvй vнэн. Тvvнчлэн Ираны vндсэн хуулинд шашны цєєнхийн эрхийг хvндлэн хамгаалахыг баталгааг єгсєн байдаг билээ. Иймд Иранд єнєєдєр гал тахигчид, иудейн шашинтнууд, христийн шашинтнууд гэсэн шашны цєєнх нь лалын шашны бусад урсгалуудй адил эрхтэй байдаг. Yйл явдалын огноо: 1979 01 16
« Last Edit: 2013.03.11 09:59 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: Lekts-6 ISLAM
« Reply #4 on: 2008.07.30 03:19 »
Өнгөрөгч ням гаригт\www.gogo.mn  2008.07.29\
Тегераны төв шорон “Эвин”-д 29 гэмт хэрэгтэн хорвоогоос халилаа. Эдгээр хүмүүс зэвсэгт мөргөлдөөнд оролцсон, мансууруулах бодис тараасан, , хүчингийн хэрэг хийсэн зэрэг хэргээр ийнхүү ялын дээд хэмжээ авсан байна. Хэдийгээр хүний эрхийн байгууллагууд энэхүү ялыг эсрэг олон арван удаа мэдэгдэл гаргасан боловч Иран цаазаар авахуулсан хүмүүсийн тоогоор дэлхийд тэргүүлсээр байгаа юм. Ираны эрх баригчид хүний эрхийн байгууллагынхны тавьсан шаардлагаас ганцхан зүйлийг хэрэгжүүлсэн нь дүүжлэх процессыг  хотын төв талбайд олны нүдэн дээр  хийсэнгүй. Энэ оны эхний зургаан сарын байдлаар Иранд  100 гаруй хүн цаазаар авахуулаад байна. Өнгөрсөн жил дээд хэмжээний ялыг 300 гаруй хүнд оноожээ. Зөвхөн өнгөрсөн долоо хоногт Исламын Бүгд найрамдах улсын дээд шүүх бэлгийн хүчирхийлэл, эхнэр нөхрөө араар нь тавьсан хэрэгт найман эмэгтэй, нэг эрэгтэйг чулуугаар шидэж амийг нь хороох ял ногдуулсан юм. Ираны хуульд заасны дагуу ижил хүйстэн, гэр бүлийн үнэнч бус байдал, хүчирхийлэл, биеэ үнэлэх, шашин солих, мансууруулах бодис хэрэглэх, тараах, төрийн эсрэг гэмт хэрэг, зэвсэгт мөргөлдөөнд оролцсон зэрэг хэрэгт  цаазаар авах ял ногдуулдаг. Олон улсын хүний эрхийн байгууллага “Эмнести интернэшнл”-ийн судалгаагаар Иран нь цаазаар авсан хүний тоогоор Хятадын дараа дэлхийд хоёрдугаарт ордог. Гэхдээ Хятадын хүн амын тоотой харьцуулбал Иран энэхүү таагүй үзүүлэлтээр эхний байрт ч орох магадлалтай юм. Гэвч Иран хүний эрхийг зөрчиж байгаа шүүмжийг хүлээн авахаас эрс татгалзсаар байгаа билээ. Дашрамд дурьдахад цаазаар авах дээд хэмжээний ялыг халсан буюу хуульдаа өөрчлөлт оруулсан 130 орон байдаг ч 30-68 хүртэл улс ямар нэг хэмжээгээр хуулийн дээд хэмжээг хэрэгжүүлсээр байдаг аж. Европын холбоо “Дээд хэмжээний ялаас чөлөөлөгдсөн газар нутаг”-т багтдаг. Зөвхөн Белорусьт цаазаар авах ял хэвээр байгаа ч Европын зөвлөлд тус улс багтдаггүй юм.

Цаазаар авах ял-тоо, баримт
Дэлхийн улс орны  тал хувь нь дээд хэмжээ буюу  цаазаар авах ялыг огт хэрэглэдэггүй эсвэл эл төрлийг ялыг өөрчилсөн байдаг. 86 улс орны хуульд   цаазаар авах ялын заалт  байдаггүй. 11 улс цэргийн хүнд гэмт хэргээс бусад тохиолдолд дээд хэмжээ ногдуулахгүй байхаар хуульдаа өөрчлөлт оруулсан. 25 улс цаазаар авах ялын заалттай боловч  практикт сүүлийн арван жилд нэг ч удаагүй хэрэглээгүй байдаг. 1990 оноос 40 гаруй орон цаазаар авах ялыг халсан бөгөөд эдгээр улсын тоонд Африкийн Либер, Зааны ясан эрэг, Америк тивийн Канад, Мексик, Парагвай, Ази номхон далайн бүс нутгийн Бутан, Самоа, Туркменистан, Европын Армен, Босни Герцоговин, Кипр, Серби, Турк, Черногор оржээ. Хамгийн сүүлд өнгөрсөн жил Франц Улс цаазаар авах ялыг халсан юм. “Эмнести интернэйшнл”-ийн илтгэлд дурдсанаар өнгөрсн жил  Хятадад 1770 хүн цаазаар авахуулсан гэсэн боловч бодит байдалд хэд дахин илүү байхыг үгүйсгээгүй байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр эл тоо 8000-д хүрсэн байж болох гэнэ. Гэвч урд хөрш маань иймэрхүү тоо баримтыг чандлан нууцалдаг билээ.
Цаазаар авах ялын төрлүүд 2000 оноос хойш доорхи төрлөөр цаазаар авах ялыг дэлхийн улс орнуудад хэрэглэж байна. Толгойг нь таслах /Саудын Араб, Ирак/Цахилгаан сандал дээр суулгах /АНУ/Дүүжлэн хороох /Египет, Иран, Япон, Иордан, Пакистан, Сингапур/Үхлийн тарилга /Хятад, Гватемал, Филиппин, Таиланд, АНУ/Буудан хороох /Белорусь, Хятад, Сомали, Тайвань, Узбекистан, Вьетнам /Чулуугаар цохиж хороох /Афганистан, Иран/
« Last Edit: 2013.03.11 10:01 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: Lekts-6 ISLAM
« Reply #5 on: 2008.12.23 18:47 »
Сүүлийн хоёр жилд Афганистанд талибуудын экстремист хөдөлгөөн зүгээр нэг шашины номлолын хувиар төдийгүй бас хүчирхэг зэвсгт хүчний хувиар сэргэж байгаа нь ажиглагдаж байна. Талибууд засгийн эрхийг алдаснаасаа хойш /2001 онд/ хэдэн жилийн дараа НАТО-гийн хүчний эсрэг партизаны дайн хийж, хүмүүнлигийн байгууллагуудын ажилтан нарыг хороож, Афганистаны дайны дараах сэргээн босголтод оролцож буй гадаадын иргэдийг хулгайлах болов.             

Талибуудын тухай анх удаа 1994 оны намар дуугарах болсон билээ. Тэдний толгойлогч нь 1990-ээд онд Зөвлөлтийн цэргийн эсрэг дайнд өрөөсөн нүдгүй болсон  хөдөөний номногч мулла Мохаммад Омар юм.  Зөвлөлтийн армийг Афганистанаас хөөж чадсан, өөрсдийгээ можахедүүд гэдэг хээрийн цэргийн захирагч нартай тэмцэх нь талибуудын зорилго байв. Талибуууд Афганд энх тайван, аюулгүй байдлыг сэргээж, шариатын ёсыг нэвтрүүлнэ гэж амлажээ. Можахедүүдийн эрхшээл, дайнд залхаж гүйцсэн афганчууд үндсэндээ талибуудын баяр хүргэн хүлээн авчээ. Талибууд эхэн үедээ авилга, хууль бус явдалтай тэмцэн амжилт олж,  зам гүүр тавин, өөрсдийн хяналтад байсан нутгуудад худалдаа хийх аюулгүй байдлыг хангаснаар нэр олж байв. Тэд Афганистаны баруун өмнөд нутгийн Кандагар мужид орж ирснээр орон даяар нөлөөгөө түргэн дэлгэрүүлжээ. 1995 онд  Ерөнхийлөгч Бурхануддин Раббанийн дэглэм, түүний Батлан хамгаалахын сайд Амад Шах Масудын эсэргүүцлийг даван Кабулыг эзэлсэн байна.
1998 он гэхэд талибууд Афганистаны нутаг дэвсгэрийн бараг 90 хувийг хяналтандаа авсан байв.Талибууд хэрхэн үүссэн, хэрхэн өргөжин тэлсэн тухай маргаан одоо болтол үргэлжилж байна. Хэдийгээр ямагт үгүйсгэн няцааж байдаг ч  "Талибан" хэмээх хөдөлгөөний ерөнхий архитекторч нь Пакистан гэж үздэг. Талибуудтай нийлсэн олон афганчууд Пакистаны шашины сургуульд боловсрол эзэмшжээ. Түүнээс гадна  Пакистан бол Саудын арваи, Арабын нэгдсэн эмирт улсын хамт  талибуудын дэглэмийг хүлээн зөвшөөрсөн гуравхан орны нэг юм. Түүгээр ч барахгүй Пакистан талибуудтай хамгийн сүүлд дипломат харилцаагаа тасалсан улс. тэгэхдээ  2001 оны есдүгээр сарын 11-ний дараа АНУ шахалт үзүүлсний улмаас л тасалсан билээ.Талибуудын дийлэнх олонхийг  олон үндэстэний Афганистан улсын хүн амын олонхийг бүрдүүлдэг бөгөөд хөрш Пакистанд ч оршин суудаг пуштун омгийнхон бүрдүүлдэг байна. Пакистаны пуштунчууд өнөөдрийг хүртэл талибуудыг ихээхэн дэмжиж байна. Талибууд Афганистаныг хянаж байхдаа дангаар захирах дэглэм тогтоож,  ямар ч сөрөг хүчийг зөвшөөрдөггүй байв. Шариатын ёсны дагуу шийтгэл ногдуулж, хүн амины хэрэгт буруутай хүмүүсийг нийтийн өмнө уаазалж, хулгайч нарын мөчийг тайрдаг байлаа. Зурөагт үзэх, хөгжим сонсох, кино үзэхийг хориглож байв. 10 хүртэл насны охидыг сургуульд суухыг хориглож, ажил хийж байсан эмэгтэйчүүдийг гэрт нь суулгажээ.Хүний эрхтэй холбоотой энэ бүх арга хэмжээнээсээ болж  талибууд дэлхийн хамтын нийгэмлэгт ад үзэгдэх болов.Гэхдээ Усама бин Ладен, түүний "Аль-Каида"-г орогнуулснаар талибууд дэлхийтэй илэрхий сөргөлдөн зөрчилдөх болжээ.
« Last Edit: 2013.03.11 10:01 by serdaram »

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Re: Lekts-6 ISLAM
« Reply #6 on: 2013.03.26 00:04 »
Исламын шашинтнууд амьддаа нэг удаа очиж үзэх ёстой ариун мөргөл юм. Саудын Арабын Меккад болдог энэ мөргөлийн газар Мусальманчуудын хувьд Аллах бурханд ойртох дэлхий дээрх хамгийн ойр дөт ариун газарт тооцогддог байна. Мөргөлчид VII зуунд Лалын шашныг үндэслэсэн бошиглогч Мухамад болон бошиглогч Абрахамд ойртож байна гэж үздэг байна. Өнгөрсөн онд Хаж мөргөлд оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс 5 сая орчим зочин гийчин  Меккаг зорьсон байна. Хаж Мөргөл Исламын хуанлигаар хамгийн сүүлчийн буюу 12 сард 8-12 дахь өдрүүдэд болдог бөгөөд мөргөлчид энэ хугацаанд Коран судар уншиж, мөргөл залбирал үйлддэг байна. Энэ онд 11дүгээр сарын 4-9-ний хооронд болохоор болжээ.


Мөргөлүүд үе шаттай явагддаг. Мөргөлчид хамгийн түрүүнд Арафат гэдэг нэртэй бошиглогч Мухамадын зогсож байсан ариун газар очдог. Дараа нь Аср буюу үдээс хойшхи залбиралд очно. Удалгүй Магриб мөргөлд очно. Хаж мөргөлд оролцсон мөргөлчид нүглээ наманчилж, өөрсдийгөө бие сэтгэлээрээ ариуссан гэж үздэг ажээ. Мөргөл маш зохион байгуулалттай болдог. Мөргөлчид голд орших дөрвөлжин Каабаг тойрсны дараагаар барилгын доод давхраас эхлэн алхсаар тойргоор дээшээ өгсөнө. Давхар болгон руу гарахдаа мөргөнө.