Дэлхийн эртний соёл иргэншил: Эртний Грек-Ромын соёл иргэншил.
Эртний Грек улс: Грекийн С.И Ромын, Европын С.И-ийн эх сурвалж нь юм. Грекийн түүхийг 5 үе шатанд хувааж үздэг.
1. Эгейн болон Микен Критын үе МЭӨIII-II мянган.Балканы хойгт амьдарч байсан эртний овогийн байгуулал задарчбоол эзэмшлийн түрүү үеийн улсууд бий болсон. Дорий аймгууд Балканы хойгт нүүдэллэн орж ирсэн.
2. Гомерын үе МЭӨ 11-9 зуун. Дорийн довтолгооны дараа Балканы хойгт Полес буюу хот улсуудын үүсэл тавигдсан үе.
3. Хуучин үе МЭӨ 8-6 зуун. Грект Боолчлолын систем хөгжиж эхэлсэн.
4. Сонгодог үе. МЭӨ 5-4 зуун. Сонгодог боолчлолын үе хөгжиж Полесуудын нэгдлийн үе.
5. Эллинизмын үе. МЭӨ4-р зууны дунд үеэс МЭӨ1-р зууны үе. Балканы хойг нь өвс ургамал тачир, баруун талаар эгц хадан хясаатай, зүүн талаараа Боомт байгуулж болох авч газар хөдлөлийн идэвхитэй бүсэд хамрагддаг, арвай, Оливын тост мод, усан үзэм, Чидун жимсний тариалал эрхэлдэг. МАА-аас үхэр маш их элбэг, Төмөр, сайн чанарын шавар ихтэй тул гар урлал эрхэлж болох аятай таатай нөхцөлтэй. Уугуул оршин суугчид нь Пеласго, Долон гэдэг Грек бус угсаатан байсан ба МЭӨ 3-р мянганы Этруски зэрэг нүүдэлчин аймгууд орж ирээд Ахей, Ионн 2 аймаг үүссэн.
Гэвч Дори, Эоли 2 аймаг Ахей аймгийг устгаж МЭӨ1200 оны үед Балканы хойгт ноёрхолоо тогтоосон. Дорий аймаг нь ПЕЛОПОННЕС, Бага азийн ихэнх хэсэгт, Ахей аймаг нь Аркадий, Ахей арлуудад, Ионн аймаг АТТИК, Бага азийн өмнөд хэсэг, Эгейн тэнгист, Эоли аймаг Грекийн төв, хойд хэсэгт тус тус нутаглаж байв. Крит Микены үеийн Грекийн түүх ихэнхдээ үлгэр домгийн шинжтэй. Энэ үеийн археологийн олдворуудын ихэнх нь Крит Микены шавар самбар бичиг\дүрс бичиг үсэг\ Энэ үед мөн ХНБ задарч Овгийн байгууллаас Төрт улсын үерүү шилжиж эхэлсэн. Янз бүрийн овгийн хүмүүс хоорондоо холилдон цусан төрлийн холбоо тасарч Газар зүйн бүсээрээ аймагт нэгдэж амьдрах болсон.
Энэ бүс нутгаар амьдардаг ХҮЙ нь олон жижиг хот улс\ПОЛЕС\-ууд үүссэн. Хот бүр засаглал, давхраажилт, эрхлэх аж ахуй зэргээрээ өөрсдийн гэсэн онцлогтой байсан. Полесуудын хүчирхэгжин хүрээгээ тэлэхийн хамт Грект шинэ газар эзэмших Колоничлох хөдөлгөөн эхэлсэн. 1. Газрын төлөө тэмцэл газаргүй ХҮЙ, Хүмүүсийн дунд өрнөснөөс. 2. Гар урлал, Худалдаа, Далайн тээвэр Балканы хойг даяар хөгжиж шинэ газар, шинэ зах зээл хэрэгтэй болсон шалтгаан болсон. Өмнөд Итали, Сицили, Марсель, Корсик, Босфорын хоолой, Хар тэнгисийн өмнөд хэсэг, Ливи, Нил мөрний адаг зэрэг олон газар ПОЛЕСууд нэмэгдсэн.
СПАРТ: Грекийн Лаконий муж улсад МЭӨ2000 оны үед ДОРИЙ аймгууд нүүдэллэн ирж өөрсдийгөө нийслэл хот СПАРТ-ын нэрээр нэрлэсэн. Тэд хүн амаа: 1. Дорий удмын хүмүүс. Тэд өөрсдийгөө Тэгшчүүдийн хүй нэгдэл гэж нэрлэдэг бөгөөд газрыг нийтээрээ өмчилдөг, цэргийн байдлаар хуарагнан сууж бэлтгэл сууриулалтаас өөр зүйл хийдэггүй хатуу чанд сахилга баттай бүлэг. 2. Гарал үүсэл өөр, шилжин ирсэн Чөлөөт иргэд. Тэд улс төрийн эрх мэдэлгүй, улсад алба татвар төлж, цэргийн алба хаадаг хүмүүс. 3. Илотууд буюу хөлсний хөдөлмөр эрхэлдэг хүмүүс. Төрийн эрх мэдлийг АПЕЛЛА буюу Ардын хурал барьдаг. Энд 30 хүрсэн Спартчууд тэгш эрхтэй оролцдог ч шийдвэрийг ОЛИГАРХИ-ууд гаргадаг.
Тэд хурлаараа БАССИЛЕЙ, АРХАГЕТ гэдэг 2 хааныг сонгодог бөгөөд тэд дайны үед цэрэг армиа командалдаг бөгөөд бүх асуудлуудыг Хааны дэргэдэх зөвлөл ГРУСС гаргадаг. ГРУСС-ын гишүүдийг ГЕРОНТ гэдэг. Мөн хаадын маргааныг тасалдаг, ГРУСС-ыг хуралдуулах товыг гардаг онцгой эрх мэдэлтэй 5 ЭФОРЫН КОЛЛЕГИ гэж байсан. 20-60 насны спарт эрчүүд цэргийн хуарангаар амьдардаг бөгөөд түүнийг нь СИСЕНТ гэдэг. Түүнээс өмнө 7-20 насны хөвгүүдийг тусгайд бас бэлтгэдэг. Эмэгтэйчүүдийг маш их хүндэлдэг. Тэд шинжлэх ухаан, бичиг, соёл боловсролыг төдий л ойшоодоггүй дан ганц цэрэг дайн, баатарлаг гавъяаг илүү их мөрөөдөж түүнд анхаарлаа хандуулж байлаа. Гэвч “бие баатар болбоос 1 үе, билиг баатар болбоос 1000 үеийнх” гэдэг лугаа адил Грек-Персийн дайны\МЭӨ 490-460\ дараа Спартын байр суурь Полесуудын Пелопоннесийн холбоонд ихэд суларч Афинд байр сууриа алдсан байна.
АТТИК: Эгейн тэнгисийн дагуух газрыг АТТИК гэдэг. Грек Ионн аймгуудын хүй Афиныг тойрон нягтарсаар ПОЛЕС болсон. Хүн амын давхраа нь: 1. Еврпатрид буюу язгууртнууд. 2. Демос буюу чөлөөт иргэд. Афин хотыг Еврпатридаас сонгогдсон АРХОНТЫН ЗӨВЛӨЛ. Тэднийг ардын хурал буюу АРЕОПАГ-аас сонгодог. Афин хотод Еврпатрид-Демосуудын эрх мэдлийн тэмцэл их байсан тул МЭӨ7-р зуунд Солон, МЭӨ5-4р зууны Гипарх, Писистрат, Перикли, Фукидид нарын шинэчлэл улс төрийн онол, хөгжлийн эхийг тавьсан. Грекийн хамгийн анхны бичигдмэл хууль МЭӨ 621 онд гарсан бөгөөд Ареопагт аливаа асуудлыг санал хурааж шийдвэрлэдэг байсанв Энэ үе Афинд РИТОРГ-ийн ач холбогдол илүү их байсан. Улс төрийн үзэл суртлын хөгжлийн үр дүнд төрийн дээд байгууллага нь ЭКЛЕСИЙ болсон. Энэ байгууллагад хөрөнгө харгалзахгүйгээр Ареопагийн хурлаар сонгогдох бөгөөд эндээс шүүх байгууллага сонгогддог болсон.
Афин өөрийн манлайлал дор Афины тэнгисийн холбоо байгуулж\454он\ Грекийн Полесуудыг нэгтгэсэн бөгөөд энэ үйл явц Пелпонессын дайнаар\431-404\ шийдэгдэж Грек улс нэгдмэл болсон. Афин удаан хугацаанд Грекийн нэгдмэлийг хадгалж үлдээгүй Аттикын хойд хэсэгт байх Македоний хүчирхэг болж Афин хотыг эзлэн авсан. Македоний Филипп грекийг нэгтгээд удалгүй нас барсны дараа түүний залгамжлагч Александр 30.000 явган цэрэг, 5000 морин цэрэг бүхий армиа командалж аян дайнд явсан. Тэр 331 онд Египет, Месопотамиг, 327 онд Перс, Дундад ази, Энэтхэгийг байлдан дагуулж дэлхийн чанад хүрэхээр аян дайн хийж яваад 323 оны 8-р сарын 13-нд Александр нас барсан. Түүнийг дагалдагч жанжид Сирид цуглан эзэнт улсыг хуваах зөвлөлгөөн хийж хоорондоо зөрчилдсөн. Египетийг Птолемей Лага, Грекийг Антипатр, өөрийн хүү Кассандрын хамт, Бага азийг Антигон, Месопотамийг Селеквид, Бага азийн умард хэсгийг Лизимах нар тус тус хуваан захирсан. Гэвч тэдний дунд дайн өрнөж 281 онд Селеквидийн улс ялсан. Гэхдээ Египет, Грект бие даасан хаант улсууд хэвээрээ үлдсэн.
Үүний дараа Грект Эллинизмын үе эхэлсэн. Эллинизм гэдэг нэр томъёог 1830аад оны үед Германы Драйзен гэдэг судлаач анх гаргасан. Түүхийн энэ үед шинжлэх ухаан, соёл урдаг, боловсрол, худалдаа-гар урлалын хүрээнд олон улс үндэстэн нэгдмэл нэг соёлоор нэгдэж байсан хүн төрөлхтний анхны оролдлого болсон учраас тэгж нэрлэжээ. Эллинизмын түүх 300 гаруй жил үргэлжилдэг. Худалдаа гар урлал, соёл боловсрол өндөр хөгжиж бүс нутгийн их баялагууд гүйлгээнд орж БҮС НУТАГ даяар 170 орчим Грек ПОЛЕСууд байгуулагдсан.
Эллинизмын эдгээр ПОЛЕСуудаас Птолемейн хаант улс хамгийн хүчирхэг нь байв. Нийслэл Александр хот нь анхны хотын зохион байгуулалтыг сайтар хийж, УНИВЕРСТИТ, Номын сан, Шинжлэх ухааны Академи зэрэг орчин үеийн нэр томъёонуудын анхны хэлбэр бий болжээ. Гэвч Птоломейн хаант улс хөгжлийнхөө оргил үеийн дараа суларч шинээр хүчирхэгжин гарч ирсэн РОМ-ын БНУ энэ улсын дотоод хэрэгт оролцож эхэлсэн. Ром Египетийг эзлэхийн тулд Юлий Цезарийг илгээсэн. Гэвч Птолмейн хаант улсын хатан Клеопатраг 47 онд хатан хаанаар өргөмжилж эзлэн аваагүй. Гэвч Цезарь хорлогдож түүний залгамжлагч Марк Антонио Египетийг өмгөөлж Клеопатратай гэрэлсэн. Гэвч Октивиан Египетийг эзэлж Эллинизмын үе төгсгөл болсон.