Author Topic: Lekts-3 Greek  (Read 23166 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Lekts-3 Greek
« on: 2008.07.10 18:59 »
Дэлхийн эртний соёл иргэншил: Эртний Грек-Ромын соёл иргэншил.
Эртний Грек улс: Грекийн С.И Ромын, Европын С.И-ийн эх сурвалж нь юм. Грекийн түүхийг 5 үе шатанд хувааж үздэг.
1. Эгейн болон Микен Критын үе МЭӨIII-II мянган.Балканы хойгт амьдарч байсан эртний овогийн байгуулал задарчбоол эзэмшлийн түрүү үеийн улсууд бий болсон. Дорий аймгууд Балканы хойгт нүүдэллэн орж ирсэн. 
2. Гомерын үе МЭӨ 11-9 зуун. Дорийн довтолгооны дараа Балканы хойгт Полес буюу хот улсуудын үүсэл тавигдсан үе. 
3. Хуучин үе МЭӨ 8-6 зуун. Грект Боолчлолын систем хөгжиж эхэлсэн.
4. Сонгодог үе. МЭӨ 5-4 зуун. Сонгодог боолчлолын үе хөгжиж Полесуудын нэгдлийн үе.
5. Эллинизмын үе. МЭӨ4-р зууны дунд үеэс МЭӨ1-р зууны үе.  Балканы хойг нь өвс ургамал тачир, баруун талаар эгц хадан хясаатай, зүүн талаараа Боомт байгуулж болох авч газар хөдлөлийн идэвхитэй бүсэд хамрагддаг, арвай, Оливын тост мод, усан үзэм, Чидун жимсний тариалал эрхэлдэг. МАА-аас үхэр маш их элбэг, Төмөр, сайн чанарын шавар ихтэй тул гар урлал эрхэлж болох аятай таатай нөхцөлтэй. Уугуул оршин суугчид нь Пеласго, Долон гэдэг Грек бус угсаатан байсан ба МЭӨ 3-р мянганы Этруски зэрэг нүүдэлчин аймгууд орж ирээд Ахей, Ионн 2 аймаг үүссэн.
Гэвч Дори, Эоли 2 аймаг Ахей аймгийг устгаж МЭӨ1200 оны үед Балканы хойгт ноёрхолоо  тогтоосон. Дорий аймаг нь ПЕЛОПОННЕС, Бага азийн ихэнх хэсэгт, Ахей аймаг нь Аркадий, Ахей арлуудад, Ионн аймаг АТТИК, Бага азийн өмнөд хэсэг, Эгейн тэнгист, Эоли аймаг Грекийн төв, хойд хэсэгт тус тус нутаглаж байв. Крит Микены үеийн Грекийн түүх ихэнхдээ үлгэр домгийн шинжтэй. Энэ үеийн археологийн олдворуудын ихэнх нь Крит Микены шавар самбар бичиг\дүрс бичиг үсэг\ Энэ үед мөн ХНБ задарч Овгийн байгууллаас Төрт улсын үерүү шилжиж эхэлсэн. Янз бүрийн овгийн хүмүүс хоорондоо холилдон цусан төрлийн холбоо тасарч Газар зүйн бүсээрээ аймагт нэгдэж амьдрах болсон.
Энэ бүс нутгаар амьдардаг ХҮЙ нь олон жижиг хот улс\ПОЛЕС\-ууд үүссэн. Хот бүр засаглал, давхраажилт, эрхлэх аж ахуй зэргээрээ өөрсдийн гэсэн онцлогтой байсан. Полесуудын хүчирхэгжин хүрээгээ тэлэхийн хамт Грект шинэ газар эзэмших Колоничлох хөдөлгөөн эхэлсэн. 1. Газрын төлөө тэмцэл газаргүй ХҮЙ, Хүмүүсийн дунд өрнөснөөс. 2. Гар урлал, Худалдаа, Далайн тээвэр Балканы хойг даяар хөгжиж шинэ газар, шинэ зах зээл хэрэгтэй болсон шалтгаан болсон. Өмнөд Итали, Сицили, Марсель, Корсик, Босфорын хоолой, Хар тэнгисийн өмнөд хэсэг, Ливи, Нил мөрний адаг зэрэг олон газар ПОЛЕСууд нэмэгдсэн.
СПАРТ: Грекийн Лаконий муж улсад МЭӨ2000 оны үед ДОРИЙ аймгууд нүүдэллэн ирж өөрсдийгөө нийслэл хот СПАРТ-ын нэрээр нэрлэсэн. Тэд хүн амаа: 1. Дорий удмын хүмүүс. Тэд өөрсдийгөө Тэгшчүүдийн хүй нэгдэл гэж нэрлэдэг бөгөөд газрыг нийтээрээ өмчилдөг, цэргийн байдлаар хуарагнан сууж бэлтгэл сууриулалтаас өөр зүйл хийдэггүй хатуу чанд сахилга баттай бүлэг.  2. Гарал үүсэл өөр, шилжин ирсэн Чөлөөт иргэд. Тэд улс төрийн эрх мэдэлгүй, улсад алба татвар төлж, цэргийн алба хаадаг хүмүүс. 3. Илотууд буюу хөлсний хөдөлмөр эрхэлдэг хүмүүс.  Төрийн эрх мэдлийг АПЕЛЛА буюу Ардын хурал барьдаг. Энд 30 хүрсэн Спартчууд тэгш эрхтэй оролцдог ч шийдвэрийг ОЛИГАРХИ-ууд гаргадаг.
 Тэд хурлаараа  БАССИЛЕЙ, АРХАГЕТ гэдэг 2 хааныг сонгодог бөгөөд тэд дайны үед цэрэг армиа командалдаг бөгөөд бүх асуудлуудыг Хааны дэргэдэх зөвлөл ГРУСС гаргадаг. ГРУСС-ын гишүүдийг ГЕРОНТ гэдэг. Мөн хаадын маргааныг тасалдаг, ГРУСС-ыг хуралдуулах товыг гардаг онцгой эрх мэдэлтэй 5 ЭФОРЫН КОЛЛЕГИ гэж байсан. 20-60 насны спарт эрчүүд цэргийн хуарангаар амьдардаг бөгөөд түүнийг нь СИСЕНТ гэдэг. Түүнээс өмнө 7-20 насны хөвгүүдийг тусгайд бас бэлтгэдэг. Эмэгтэйчүүдийг маш их хүндэлдэг. Тэд шинжлэх ухаан, бичиг, соёл боловсролыг төдий л ойшоодоггүй дан ганц цэрэг дайн, баатарлаг гавъяаг илүү их мөрөөдөж түүнд анхаарлаа хандуулж байлаа. Гэвч “бие баатар болбоос 1 үе, билиг баатар болбоос 1000 үеийнх” гэдэг лугаа адил Грек-Персийн дайны\МЭӨ 490-460\ дараа Спартын байр суурь Полесуудын Пелопоннесийн холбоонд ихэд суларч Афинд байр сууриа алдсан байна.
АТТИК: Эгейн тэнгисийн дагуух газрыг АТТИК гэдэг. Грек Ионн аймгуудын хүй Афиныг тойрон нягтарсаар ПОЛЕС болсон. Хүн амын давхраа нь: 1. Еврпатрид буюу язгууртнууд.  2. Демос буюу чөлөөт иргэд.  Афин хотыг Еврпатридаас сонгогдсон  АРХОНТЫН ЗӨВЛӨЛ. Тэднийг ардын хурал буюу АРЕОПАГ-аас сонгодог. Афин хотод Еврпатрид-Демосуудын эрх мэдлийн тэмцэл их байсан тул МЭӨ7-р зуунд Солон, МЭӨ5-4р зууны Гипарх, Писистрат, Перикли, Фукидид нарын шинэчлэл улс төрийн онол, хөгжлийн эхийг тавьсан. Грекийн хамгийн анхны бичигдмэл хууль МЭӨ 621 онд гарсан бөгөөд Ареопагт аливаа асуудлыг санал хурааж шийдвэрлэдэг байсанв Энэ үе Афинд РИТОРГ-ийн ач холбогдол илүү их байсан. Улс төрийн үзэл суртлын хөгжлийн үр дүнд төрийн дээд байгууллага нь ЭКЛЕСИЙ болсон. Энэ байгууллагад хөрөнгө харгалзахгүйгээр Ареопагийн хурлаар сонгогдох бөгөөд эндээс шүүх байгууллага сонгогддог болсон.   
Афин өөрийн манлайлал дор Афины тэнгисийн холбоо байгуулж\454он\ Грекийн Полесуудыг нэгтгэсэн бөгөөд энэ үйл явц Пелпонессын дайнаар\431-404\ шийдэгдэж Грек улс нэгдмэл болсон.  Афин удаан хугацаанд Грекийн нэгдмэлийг хадгалж үлдээгүй Аттикын хойд хэсэгт байх Македоний хүчирхэг болж Афин хотыг эзлэн авсан. Македоний Филипп грекийг нэгтгээд удалгүй нас барсны дараа түүний залгамжлагч Александр 30.000 явган цэрэг, 5000 морин цэрэг бүхий армиа командалж аян дайнд явсан. Тэр 331 онд Египет, Месопотамиг, 327 онд Перс, Дундад ази, Энэтхэгийг байлдан дагуулж дэлхийн чанад хүрэхээр аян дайн хийж яваад 323 оны 8-р сарын 13-нд Александр нас барсан. Түүнийг дагалдагч жанжид Сирид цуглан эзэнт улсыг хуваах зөвлөлгөөн хийж хоорондоо зөрчилдсөн. Египетийг Птолемей Лага, Грекийг Антипатр, өөрийн хүү Кассандрын хамт, Бага азийг Антигон, Месопотамийг Селеквид, Бага азийн умард хэсгийг Лизимах нар тус тус хуваан захирсан. Гэвч тэдний дунд дайн өрнөж 281 онд Селеквидийн улс ялсан. Гэхдээ Египет, Грект бие даасан хаант улсууд хэвээрээ үлдсэн.
Үүний дараа Грект Эллинизмын үе эхэлсэн. Эллинизм гэдэг нэр томъёог 1830аад оны үед Германы Драйзен гэдэг судлаач анх гаргасан. Түүхийн энэ үед шинжлэх ухаан, соёл урдаг, боловсрол, худалдаа-гар урлалын хүрээнд олон улс үндэстэн нэгдмэл нэг соёлоор нэгдэж байсан хүн төрөлхтний анхны оролдлого болсон учраас тэгж нэрлэжээ. Эллинизмын түүх 300 гаруй жил үргэлжилдэг. Худалдаа гар урлал, соёл боловсрол өндөр хөгжиж бүс нутгийн их баялагууд гүйлгээнд орж БҮС НУТАГ даяар 170 орчим Грек ПОЛЕСууд байгуулагдсан.
Эллинизмын эдгээр ПОЛЕСуудаас Птолемейн хаант улс хамгийн хүчирхэг нь байв. Нийслэл Александр хот нь анхны хотын зохион байгуулалтыг сайтар хийж, УНИВЕРСТИТ, Номын сан, Шинжлэх ухааны Академи зэрэг орчин үеийн нэр томъёонуудын анхны хэлбэр бий болжээ. Гэвч Птоломейн хаант улс хөгжлийнхөө оргил үеийн дараа суларч шинээр хүчирхэгжин гарч ирсэн РОМ-ын БНУ энэ улсын дотоод хэрэгт оролцож эхэлсэн. Ром Египетийг эзлэхийн тулд Юлий Цезарийг илгээсэн. Гэвч Птолмейн хаант улсын хатан Клеопатраг 47 онд хатан хаанаар өргөмжилж эзлэн аваагүй. Гэвч Цезарь хорлогдож  түүний залгамжлагч Марк Антонио Египетийг өмгөөлж Клеопатратай гэрэлсэн. Гэвч Октивиан Египетийг эзэлж Эллинизмын үе төгсгөл болсон.
« Last Edit: 2013.02.25 23:10 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Александр Македонский (ALEXANDER THE GREAT)

Эртний vеийн хамгийн том байлдан дагуулагч Их Александр манай эриний ємнєх 356 онд Македоны Пелла хотод хосгvй авьяаслаг хоёрдугаар Филиппий хааны гэр бvлд тєржээ. Тэрбээр цэргийнхээ тоог эрс нэмэгдvvлж шинэчлэл хийж байлдах єндєр ур чадвартаи арми болгон єргєжvvлжээ. Хєрш орших Грек улсын нутаг дэвсгэрийн дийлэнх хэсгийг эзэлж грекийн хот-улсуудын холбоог байгуулж удирдагч нь болжээ. Персийн хvчирхэг гvрнийг байлдах тєлєвлєгєєтэй байсан ч 46 насандаа алагдсан ажээ.
Эцгийгээ нас барахад хорин настай байсан Александр хаан ширээг євлєн авав. Эцэг нь хvvгийнхээ багшаар алдарт эрдэмтэн гvн ухаантан, Аристотелийг урьж тэрчилэн тvvнд байлдааны тодорхой туршлага хуримтлуулж амжсан байв.Александр хаан болсны дараах хоёр жилд Македоны ноёрхлын эерэг боссон грекчvvдийн vймээнийг дарж сая нэг анхаарлаа Персийн зvг хандуулав. Тэр vед Газрын дундад тэнгисээс Энэтхэг хvртэл єргєн уудам дэлгэр нутагт орших Перс гvрэн нь тухайн vедээ дэлхийн хамгийн том, хvчирхэг, баян улс байжээ. Александр манай эрний ємнєх 334 онд Персийн гvрэн рvv аян дайн эхлэхдээ европийн дэвегэр нутаг дахь эзэмшлээ хатуу чанга гараар барьж байхын тулд армиинхаа нилээд хэегийг орхисноос дєнгєн данган 35 мянган цэрэг авч гарчээ.Єрсєлдєгчєєсєє хэдэн дахин бага хvчтэй байсан ч хэд хэдэу томоохон ялалт байгуулжээ. Vvнд vндсэн гурван гол шалтгаан байв. Тvvний удирдсан арми байлдааны бэлтгэл, зохион байгуулалтын тvвшингээр илvv байсан, єєрєє ч цэргийн жанжны хосгvй авьяас билгээс гадна хувийн мохошгvй зоригоо илтгэн харуулсан ажээ. Александр хэдэнтээ шархадсан ч морин цэргийн шийдвэрлэх дайралтыг биечлэн толгойлж цэргvvдийнхээ урам зоригийг сэргээж чадаж байжээ.Эхлээд Бага Азиар дайрч тэнд байсан персийн армийн багахан хvчийг бут ниргэж дараахан нь Иссе голын ойролцоо болсон тулалдаанд томоохон армийг нь хиар цохижээ. Удалгvй ємнє зvг рvV хvпгийн жолоог залж єнєєгийн Ливан улсын нутаг дээр оршиж байсан Финикиний хот улс Тирийг долоон cap бvслэлт хийсний дараа байлдан дагуулав. Энд байлдаан хийж байхдаа энхийн гэрээ байгуулсан тохиолдолд эзэнт гvрнийхээ тал хэсгийг сайн дураар єгєх санал бvхий Персийн хааны захидлыг авав. Генерал Парминий энэхvv саналыг хvлээн авахыг хvсэхэд Александр татгалзаж цааш хєдєлж Газа хотыг хоёр сарын бvслэлтийн дараа эзэлж Египетийг байлдаан хийлгvй буулган авав. Энд армиа хэсэг амраалаа.Александр тэр vед дєнгєж 24 настай байсан ч тvvний цэргийн жанжны авьяасыг биширч бурханчлан шvтэх боллоо, Ази тив рvv эргэж манай эриний ємнєх 331 онд Арабеллийн дэргэд болсон байлдаанд Персийн армийн гол хvчийг дийлжээ.Энэ ялалтын дараа Вавилон хотыг эзэлж Персийн нийслэл Сузы, Персеполийг євдєг сєхрvvлжээ. Персийн армийн офицерvvд гуравдугаар Дарий хааныг эзлэн тvрэмгийлэгчдэд олзлуулахгvй гэж цааш харуулсан байв. Гэвч Александр Персийн дараачийн хааныг алж дорнод Ираныг бvхэлд нь эзэлж Тєв Ази руу нэвтэрлээ.Александр Персийн эзэн гvрнийг бvрэн эзэлсний дараа эх нутаг руугаа буцаж болох байеан ч дайн байлдаанаа vргэлжлvvлэх хvсэл нь дийлж Афганистан руу халдан довтлов. Армиа удирдан Гиндукушийн уулсыг давж Энэтхэгийн дорнод хэсэг рvv довтолж хэд хэдэн ялалт байгуулав.
Энэтхэгийн баруун хэсэг рvv байлдах тєлєвлєгєє гаргасан ч олон жилийн турш тувт байлдаж ядарч залхсан цэргvvд нь дургvйцсэн учир арга буюу Перс рvv буцжээ.Александр эх орондоо буцаж ирээд нвг жилийн турш эзэнт гvрэн, армидаа гvн гvнзгий єєрчлєлт хийжээ. Грекийн соёлыгдан ганцжинхэнэ соёл иргэншил гэж єргємжилж бусад олон ард тvмнийг бvдvvлэг гэсэн vзлийг ард тvмэндээ номлож байв. Гэхдээ Персийг байпдан дагуулж явахдаа тус ард тvмэн бол бvдvvлэг дорой биш ухаантай чадварлаг хvмvvс цєєнгvй байгааг олж харжээ. Тэгээд улсынхаа хоёр хэсгийг нэгтгэж эзэнт гvрэн байгуулахаар шийджээ. Энэ зорилгоо хэрэгжvvлж "Дорно, Єрнийн хурим" нэртэй баяр зохиож македоны хэдэн мянган Цэргийг ази бvсгvйчvvлтэй гэрлvvлж єєрєє vлгэр жишээ vзvvлж ази нутгийн гvнж эхнэртэй байсан ч Персийн хаан агсан Дарийн охинтой суужээ.Александр армидаа персvvдийг авах зэргээр армидаа гvн єєрчлєлт хийж байхдаа дахин аян дайн хийж Арави руу нэвтэрч Персийн хойт хэсэг, Энэтхэгт дахин довтолж Ром, Карфаген, Газрын дундад тэнгисийн єрнєд хэсгийг эзлэх зорилго тавьж байв. Гэтэл манай эриний ємнєх 323 онд Вавилон хотод байхдаа гэнэт євчин тусаж арав хоногийн дараа 33 настайдаа нас баржээ.Цэл залуугаараа нvд анисан учир залгамжлагчаа зарлаж амжсангvй.
Тvvнийг нас барсны дараа эрх мэдлийн тєлєє ширvvн тэмцэл єрнєж тvvний хатнууд, хvvхдvvдийг нь цємийг алж эзэнт гvрнийг нь генералууд нь хуваан захирчээ.Александр идэр залуудаа єєд болоогvй бол Газрын дундад тэнгис рvv байлдаан хийж гарцаагvй ялалт байгуулах байсан нь лавтай. Тэгсэн бол Єрнєд Европийн цаашдын хувь заяа єєр байх байсан нь мэдээж хэрэг.Их Александр бол дэлхийн тvvхэнд хамгийн бахархал атаархал тєрvvлсэн цэргийн жанжин юм. Хосгvй авьяаслаг цэргийн жанжин байсан бєгєєд 11 жил байлдаан тулаан хийхдээ ганц ч удаа ялагдал хvлээж байгаагvй билээ. Ойр дотнын хvмvvстэй харьцахдаа сайхан ааш зантай хvн байсан ч нэг уурлахаар биеэ барьж чаддаггvй хvн байжээ. Нэгэн удаа галзууртлаа уурлаж хамтран зvтгэгч цэргийн зvтгэлтэн Клитусыг алж байжээ.
Наполеон, Гитлерийн адил Александр Македонский тухайн vеийнхээ хєгжилд маш их нєлєє vзvvлсэн юм. Грекийн болон Дундад Дорнын соёлыг ойртуулж бие биенийг нь харилцан баяжуулсан юм. Тvvний аян дайны vед грекийн сонгодог соёл Иран, Месопотами, Сири, Египетэд гvн гvнзгий нэвтэрч Энэтхэг, Тєв Азид хvрсэн билээ.Хорь гаруй хотын шавыг тавьснаас хамгийн цуутай нь удалгvй дэлхийн боловсрол, соёлын тєвийн нэг болсон Египетийн Александри, бас Афганистаны Герат, Кандагар хотууд юм.
« Last Edit: 2013.02.25 23:11 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Грекийн бурхад буюу Пантеонууд.

Балканы хойгт нутаглаж байсан Эгейчүүд бөөгийн шашинтай байсан. Тэдний шүтлэгийн хэлбэр нь ФЕТИШИСТ, ТОТЕМ байсан. Балкан, Бага азийн хойгт байсан Грекийн полесууд бүгд өөр өөрсдийн шүтлэг бишрэлтэй байсан. Тэдний домог, үлгэр туульсыг нэгтгэсэн уран зохиолыг АЭДЫ гэдэг байсан. Энэ бүх зүйлийг МЭӨ 9-р зуун Гомер нэгтгэж “Иллиада”, “Одиссей” туулиараа Грекын бурхадыг бүтээсэн. Тиймээс “Гомер бурхадыг бүтээсэн” гэж бичдэг.
ЗЕВС: Бурхадын манлайлагч, Аянга цахилгааныг эзэгнэгч. Ром хувилбар нь Юпитер.
ГЕРА: Зевс бурханы гэргий. Үхрийг шүдэг Микенчүүдийн бурхан Гомер өөрийн домолтоо Гераг “АРГОС”чуудыг ивээгч тэнгэр, Бурхадын хаан Зевсийн эхнэр, эмэгтэй бурханы дээд нь гэж оруулсан. Ром хувилбар нь Юнон.
ПОСЕЙДОН: Далай, тэнгисийн бурхан. Крит, Микен, Дорийчуудын загасчид шүтдэг байсан. Ром хувилбар нь Нептун.
АФИН: Хот, хотын бэхлэлтийг ивээгч тэнгэр байсан. Сүүлдээ Афин хотын бурхан болсон. Ром хувилбар нь Минерва.
АРТЕМИД: Зевс, Лету нараас гарсан охин. Тэр ангийн тэнгэр.
АППОЛОН: Зевс, Лету нараас гарсан хүү. Ахейчуудын эсрэг Тройчуудын хийсэн эх нутгаа хамгаалах дайнд Тройчуудыг ивээж байсан. Нарны бурхан гэж шүтэгдэж байгаад дараа нь яруу найраг, урлагийн бурхан болсон. Ром хувилбар нь Аполло.
АФРОДИТА: Далайн хөөснөөс гарсан энэ бурхан гоо сайхан, эмэгтэйчүүдийн бурхан. Түүний хүү Эрот\Эрос\ Тэр эхтэйгээ үргэлж муудалцдаг байсан байсан шалтгаан нь дурлалт бүсгүй ПСИХЕЯ-д таагүй ханддаг байсантай холбоотой. Эротыг далавч, нум сумтайгаар дүрсэлдэг нь хожмын ANGELS болсон. Ром хувилбар нь Венера.
УРАН:Тэнгэрийн бурхан.   
ТИТАН: Уран, Гея нараас төрсөн далай, гол мөрөнг бүтээсэн бурхан.
АРЕС: Зевсийн хүү, Ахейчуудын дайны тэнгэр байсан. Ромын хувилбар нь Марс.
ГЕФЕСТ-Гал болон уран дархны бурхан. 
ГЕСТИЯ-Галын бурхан, Сүүлд гал голомтны бурхан болсон.
ГЕРМЕС-Худалдаа наймаа, аян замын бурхан.
ДЕМЕТРЫ-Талхны бурхан.   
ДЕМЕРТА-Газар тариалангийн бурхан.
АСКЛЕПИЙ-Эмч нарын бурхан. ГИГИЕЯ-Эрүүл энхийн тэнгэр. Эд нарын билэг тэмдэг ЭПЕСКЛУП.
ГИПНОС-Нойр, зүүдний бурхан.
НИКА-Ялалтын бурхан. Олимпын наадамд ялагчдыг ивээгч. Түүний орчин үеийн хэлбэр нь АНУ-ын эрх чөлөөний хөшөө.
АТЛАНТ: Промотейн ах, тэр ертөнцийг үүрдэг их хүчтэй, дэлхийн баруун хагасыг захирдаг. Эллинизмын үе нь “урлаг, оюун ухааны түвшин нь шинжлэх ухааны оргил, байгалийн сайхан, оюун санааны сайхны тусгал юм. Байгалийн сайхан төгс биш учир түүнийг төгөлдөржүүлэх гэсэн урлагийн байхан гарч ирсэн. Энэ нь ухаанаар бүтдэг учир байгалийн сайхнаас дээгүүр байдаг” гэж Гегель тодорхойлсон байна.
« Last Edit: 2013.02.25 23:17 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
ПифагорӨмнөд Италиас гаралтай Эртний Герегийн гүн ухаатан Пифагорын эцэг Мнесахр худалдаачин хүн байжээ. Нийтийн тооллын өмнөх 576 оны урсац муутай жил тэрээр Самос арал дээр арилжааны ажлаар түр суурьшаад байх үед хүү нь төржээ. Мнесахр хүүгээ байнга дагуулж наймаа хийдэг байсан жаалхүү аливаа юмны учрыг олохдоо гаргуун болжээ. Дашрамд хэлэхэд Пифагор гэдэг нь нэр нь биш ямагт үнэнийг шууд хэлдэг учраас оногдсон хоч юм. Пифагор 22 жилийн турш Египетэд сууж, бөөгийн нууц увдисуудад суралцсан аж. Тэгэхдээ бэлэг эрхтнийхээ хөвчийг таслуулахгүйл бол мөнөөх нууц эрдмийг зааж өгөхгүй гэсэн тул тэдний шашинд орж, эртнээ хозлуулж байжээ. Пифагор өөрөө нэг ч зохиол бичиж туурвиагүй юм. Анх номлолоо уншихад нь 200-гаад хүн цугларч шавь орцгоогоод, буцаж харилгүй эхнэр хүүхдээ авчруулаад « Их Герег» хэмээх жижигхэн улс ч гэж хэлж болохоор томоохон сургуулийг байгуулжээ. Тэрхүү бие даасан бяцхан улсад Пифагорын хэлсэн бүхнийг бурхны зарлиг шиг мөрддөг байв. Гэхдээ Пифагор- бурхны зарлиг:-- Шош идэх нь нүгэл--Орноос босонгуут алгаараа гудсааа илж, биеныхээ мөрийг арилгаж бай--Цагаан тахианд гар бүү хүр-- Толинд харахдаа хажуудаа гал асаа-- Дээвэр дор хараацай үүрээ засах нь муу ёр гэх мэтийн хачирхалтай заримдаа ч инээдтэй номлолууд байсныг дурдах нь зүйтэй.«Философи » гэдэг үгийг анх бий болгогч нь Пифагор юм. Тэр амьдралын утга учрын талаар өөрийн дүгнэлтүүдийг философи гэдэг байжээ. Нэгэн хотын захирагч Пифагороос « Философи гэдэг чинь яг юу юм бэ?» хэмээн асуухад тэрээр:-- Хүний амьдралыг бараан зах юмуу олимпийн наадамтай адилтгаж болно. Зах дээр хүн бүхэн л өөрт ашигтай наймаа хийхийг боддог. Наадам тэмцээнд оролцогчид алдар нэрийг хүсэмжилдаг. Бас тэнд юу болж байгааг ажиглагчид ч бишгүй олон бий. Амьдрал дээр ч хүмүүс ийм л байдаг. Ихэнх нь баяжиж, нэр алдар олохын төлөө гүйдэг. Харин цөөн зарим нь тэр үймээн шуугианд үл оролцон юмс үзэгдэл байгалийг сонирхон, алив бүхний үнэн мөнийг олохыг илүүд үздэг. Мэргэн ухааныг таашаагч эдгээр хүмүүсийг философочид гэх бөгөөд хүний тэмүүлэх ёстой бүхий л оюун ухааныг нэгтгэж харахыг хичээдгээрээ тэд ердийн цэцэн цэлмэг яриа хөөрөөтнөөс ангид, дээгүүр юм гэж хариулсан гэдэг. Уйлж байхыг нь хэн ч хэзээ ч хараагүй, дур тачаал, сэтгэл хөдлөлд толгойгоо мэдүүлэхгүй байж чаддаг энэ ухаант эр өөрийгөө бусдаас илүү шилдэг үр хөрвөлөөс амилсан хүн гэдгээ байн байн дурсах дуртай байжээ. Сонирхолтой нь Пифагор сүнс нэг биеэс нөгөө биед дамждаг гэдэгт үнэн голооосоо итгэдэг, өөрийгөө урьд төрөлдөө Хермес буохны хүү, өвс ургамал, Тройн дайны баатар Эвфорб зэрэг байсан хэмээн мэтгэдэг байлаа. Түүнд үнэхээр онцгой бурханлаг шинж байсан эсэхийг одоо бол хэн ч мэдэхгүй. Ямар боловч нэг удаа Пифагорыг голын эрэг дээр ирмэгц ус голдрилоосоо үсрэн гарч ирээг Пифагор «мандтугай» гэх дуун гарсан тухай домог бий. Хүний сүнсийг тээж яваа гэж үзсэн амьтдынхаа өмнө зогсоод тэр сургаалаа нотлодог байсан ч гэлцдэг. Пифагорт маш гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн шашин бол ЗОРОАСТРИЗМ юм.Энэ насанд үйлдсэн бүхнээ хүний сэтгэл- сүнс хожмын өдөр шүүлгэдэг. Бурханы шүүх сшүнсийг там, диваажин алинд очихыг шийддэг. Ариун шүүлтийг давсны эцэст л гэгээн хутагтууд төрдөг… гэж номлодог бий. Хожуу үеийн хэлээд сэтгэгчдийн онцлог санаа Пифагорын намтарт шингэж дурдагдсан жишээ олон бий. Нэгнтээ тэрээр эзэндээ зодуулан гасалж байгаа нохойг харжээ. Пифагор маш их өрөвдсөн байна. Тэгээд:-- Боль битгий зод ! энэ гаслан гангинах дуунаас би талийгаачийн хоолойг олж сонслоо. Энэ золгүй нохойн биед миний сайн нөхөр шингэсэн байна хэмээсэн гэдэг. Пифагорын шавь нарын нэг Хиппас пифагорчуудыг сандралд оруулсан иррациональ тооны нууцыг дэлгэчихэж л дээ. Энэ нь мөнөөх л тэгш өнцөгт гурвалжинтай холбоотой. Өөдгүй чалчаа эрийг Пифагор харааж, шавь нарынхаа нүдэн дээр Бурханд хандан түүнийг цээрлүүлэхийг хүсчээ. Тэр нь ёсоор болж Хиппасын сууж явсан хөлөг онгоц шуурганд цохигдон живсэн байна. пифагорын хувьд тоо гэдэг бүхнээс дээгүүр зүйл байв. «Бурхан бол бүх тооны тоо юм. » пифагорчууд «7 »-г бурханы тоо гэн үздэг байжээ. 7 нь нэг ч тооноос үржигдэн гарч ирдэгүйн дээр 4, 10 гэсэн хоёр тооны арифтетик дундаж болдог. 4+10═14, 14:2═7 хэмээх утгыг илэрхийлэлцэн буй нь «4» нь бүхнийг тодорхойлогч хүчийг,«10» нь ертөнцийн эзэн ням гарагийн зохиож бий болгосон гэхээс илүүтэй 7 гийн тооны эдгээр шинж цаг хугацааны мөчлөгийг томъёолоход онцгой үүрэгтэй.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Грекийн агуу философич Сократ нь МЭӨ 470 оны үед Грекий Афинд  төржээ. Түүний аав нь зураач, ээж нь эх баригч байсан байна. Бага байхдаа ээжийнхээ ажлыг ихэд сонирхон, ажлыг нь ажиглан ихэнхи цагаа өнгөрөөдөг байжээ. Сократ эрийн цээнд хүрч цэргийн албанд явж олон олон баатарлаг үйлс бүтээж байсан нь түүнийг эрэлхэг зоригтойг харуулдаг байна.. Аав ээж нь дээгүүр түвшний хүмүүс байсан ч Сократ өвлөж авсан эд хөрөнгөө хүмүүсийн тусын тулд үрэн таран хийсэн байна. Хамаг цагаа цэц булаацалдсан, ном хаялцах мэтгэлцээн дээр өнгөрөөнө. Хэл амаараа хэнд ч дийлддэггүй сайн маргаанч тул дийлдэгсэд нь хорссондоо түүнийг зодож хариугаа авах нь ч цөөнгүй байсан гэдэг. Харин Сократ үүнд нэг их эмзэглэдэггүй байсан гэдэг. Тэрээр 2 удаа гэрлэсэн. Эхнэрүүд нь хоорондоо таарамж муутай байсан бөгөөд хэрэлдэх тоолонд нь Сократ сонирхон ажиглаж суудаг байж. Гэр бүлийн талаар "Эхнэр авсан ч, аваагүй ч ялгаагүй, чи гэмших л болно" хэмээсэн нь бий. Анхны эхнэр нь гурван хүү төрүүлсэн байна. Гэрлэнэ гэдэг чин үнэнийг хэлэх юм бол нүгэл. Гэхдээ зайлшгүй учрах ёстой нүгэл. Яадаг ч байсан гэрлэ"." Сайн эхнэр таарвал онцгой явдал болно. Муу эхнэр таарвал, гүн ухаан судлахгүй юу" Түүний хэлсэн энэ үгнээс гэр бүлдээ хандаж байсан хандлагыг нь ойлгож авч болох юм. Товчоор хэлбэл тэрээр муу гэрийн эр нөхөр байсан хэрэг.Өвөл зунгүй хөл нүцгэн, нэг л хуучин муу хувцсаа хэдэрч явдаг тэрээр Афины театрт очихдоо л гагцхүү сандаль өмсдөг байжээ. Энэ нь түүний өвөрмөц зан араншинтай холбоотой мэтээр олонтаа бичицгээдэг ч, үнэн хэрэгтээ их сэтгэгч тийм ядуу зүдүү амьдралтай байсных юм. "Зугаа цэнгэл, чамин тансаг байдлыг бид аз жаргал гэж нэрлэдэг. Миний бодлоор юу ч хүсэхгүй байна гэдэг бурхдын мөн чанар. Тиймээс тийм ч их зүйл хэрэгтэй бишийг ойлгох нь энэ аугаа их жаргалд дөхөж очих хамгийн боломжийн арга" түүний хэлсэн энэ үгнээс л хамгийн жирийн байхыг хүсэж, эд хөрөнгийг тоодгүй байсныг харж болох юм. Сократ өөрийнхөө сургаалыг сонсогчдыг шавь биш найз нөхөр гэж нэрлэн, мэргэн сургаалаа харамгүй түгээсний хариуд юу ч авахгүй байлаа. Тэр үеийнхэн Сократад "Чи сургаал хэлээд хөлс авахгүй байна гэдэг бол чиний үг ямар ч үнэ цэнгүй гэсэн үг. Нэгэнт яриа чинь сохор зоосны үнэгүй болохоор чи ухаантан биш" хэмээдэг байжээ

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Аристотель (МТӨ 384-322)
Никомокос, Фаистис нарын хүү, тракиа эргийн Стагеира хотод төрж, тэнд хүүхэд насаа өнгөрөөжээ. Эртнээс эмчийн гэр бүлээс гаралтой эцэг нь III Амюнтас Македон хааны ордны эмч байв. Практикийн анагаах ухаантай ойрхон байсан нь Аристотелийн сэтгэлгээ, оюун ухааны хөгжилд шийдвэрлэхүйцээр нөлөөлсөн аж. 17 настай байхдаа Афин хот руу явж Платоны сургуульд суралцжээ.Ийнхүү 20 жилийн турш Академийн гишүүн байж Платоны дэргэд ажилласан, харин философийн үндсэн асуудлууд дээр түүнийхээс өөр ойлголт бий болгосон байна. Багшаа өөд болсны дараа бага азийн Ассос дахь Хермиас тюраннос руу очиж, тэнд Хермиасын зээ дүүг эхнэр болгон авчээ. Дараа нь лесбосын Мютиленд номын ажлаа үргэлжлүүлжээ. II.Филиппос Македон хаан өөрийн хүү, хожмын Македонын Александрыг хүмүүжүүлж, сургах ажлыг түүнд даатгасан тул 342 онд хааны ордон байрлах Пеллад шилжин суув. Сургаж, хүмүүжүүлэх ажлаа дуусгаад тэрбээр Афинд эргэн ирж өөрийн философийн сургуулиа байгуулжээ. Лекцүүдээ алхаж явах зуураа уншдаг байсан заншлаас нь үүдэн сургуулийг нь перипатетик сургууль гэж нэрлэцгээсэн аж. Македонын Александрыг 323 онд нас нөгчисний дараа Македоны эсрэг талынхны шахалтнаас зугтаан Еубоиа арал дээр очиж, тэгээд нэг их удалгүй Халкис хотод нас баржээ.Аристотель Платоны идеа-онолыг үгүйсгэн бодит байдлын гол чанарыг оюун санаанд биш, харин зүйлүүд, юмс үзэгдлүүдэд, өөрсөд дотор нь хайж байв. Шалтаг ба үр дагаврын уялдаа холбоонууд, оршихуйн хуультай байдлууд, хөгжил ба хувирлын бүр гүний шалтгаануудыг олохын тулд үргэлж тодорхой өгөгдөл, тоо, баримтуудаас эхэлдэг байлаа. Аристотелийн философи дэлхий ертөнц болон хүнийг үзэх бүрэн рациональ арга зам хүмүүст өгсөн ба хэдийгээр тэр өөрөө ч бурханд итгэдэг нэгэн байсан нь маргаангүй боловч түүний философи олныг эзэмдэгч айдас хүйдэс болон өдөр тутмын үйл явдлуудыг бүрхсэн учир битүүлэг байдлын мананг устган үгүй болгоход чиглэж байв. Ийнхүү тухайлбал Метеорологик хэмээх бүтээлдээ цахилгаан цахих болон тэнгэр дуугарахыг тайлбарлахдаа байгалийн үзэгдлийн (чийг, ууршил, үүлний нягтрал, нарны элч, усны төлөв байдал, хувирал гэх мэт) ажиглалт, судалгаанд тулгуурласан байдаг нь Зевс аянга цахилгааны эзэн гэж итгэцгээдэг байсан тэр цаг үед тун бага шашны агуулгатай байгаа хэрэг.Онцгой арга барилч сэтгэгч тэрбээр улс төрийн үзэгдлүүдийг шинжлэх ухааны үүднээс анх цэгцлэн системчилж, улс төрийн нэр томъёонуудыг гаргаж ирсэн бөгөөд логикийн шинжлэх ухааныг үндэслэгч түүний үндсэн категориудгүйгээр орчин үеийн шинжлэх ухаан ба философи бий болохгүй байсан биз ээ. Үүний зэрэгцээ Аристотель шинжлэх ухааны мэргэжлийн судалгааг хөгжүүлэх талбарт хамгийн том гавъяатан.
Олон номын сан байгуулж, шавь нарынхаа тусламжтайгаар байгаль, нийгмийн бүхий л салбарт мэдээ, баримт системтэй цуглуулах ажлыг эхлүүлжээ. Тэр өөрөө зоологид онцгой сайн байсан боловч зарим талаар өөрийн биеэр, зарим талаар хамтран ажиллагчдаараа дамжуулан одон орон судлал, математик, ургамал судлал гэх мэт салбаруудад эстетика, этика болон улс төрийн төрөлд хийсэн шигээ агуу их судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэсэн байна. Жишээ нь: төрийн амьдралыг судлахдаа 158 төр упсын үндсэн хуулийн бичгийг эмхэтгэн тодорхойлжээ. Түүний 150 гаруй бүтээлийн нэрийг бүртгэсэн байгаа бөгөөд судлаачдын үзэж буйгаар эдгээр бүтээлүүд 450000 орчим мөр бүхий ажээ. Онцгой оюун ухаантай энэ хүн юмыг бодит талаас нь авч үздэг, хүлээцтэй уян хатан, бага зэрэг егөөтэй, хүнлэг мөн чанартай нэгэн байлаа.
« Last Edit: 2013.02.25 23:18 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
ГОМЕР

Манай эрний өмнөх 8 зууны орчим байсан гэж үздэг байна.Дэлхийн сонгодог уран зохиолийн охь манлай болох Иллидая,Одесеи найраглалыг Гомер зохиосон эсэх тал дээр хэдэн зууний турш маргаан үргэжилсээр байна.Чухам даа энэ хүн хэдийд энийг турвисан бэ нэг үү эсвэл хэсэг хүмүүс бичсэн үү гэдэг тал нь одоо хүртэл тайлагдашгүй хэвээр байна.Гэхдээ энэ 2 найраглалыг Гомер зохиосон тал дээр баттай таамаглал байдаг.Иллидая найраглал нь зохиогч ганц хүн,найраглалыг судалж үзэхэд хэд хэдэн хүн хамтран зохиосон гэж үзэх ямар ч үндэс байхгүй.Грекийн бусад яруу найрагч өөрөөс нь өмнө хэдэн зууны турш богино найраглалыг судалж үзэж байсаны үндэс нь дээр гаргаж чадсан хүн бол Гомер юм.
Алдарт Одесеи найраглал нь мөн зохиосон гэж үздэг байна.Иллидая харцуулахад өөр боловч нарийн судалж үзвэл ижил талууд их байхыг олж харлаа.Гомерын намтар их хомс түүнийг сохор хүн байсан гэдэг.Гэхдээ энэ 2 найраглалыг үзвэл зохиосон хүн Эгийн тэнгисийн зүүн эргийн ионы нутгаас гаралтай хүн байжээ.Энэ 2 найраглал нь манай эрний өмнө 6 зуунд гэхэд сонгодог бүтээл гэж алдарш ч нийт 28 шадар мөр бүхий 2 найраглал нь анхан даа аман хэлбэрээр зохиогдон яваан даа бичсэн гэж судлаачид үздэг байна.Грэкүүд энэ 2 найраглалыг аугаа бүтээл гэж бишрэн шүтэж бараг 2000 орчим жил болж байна.Энэ хугацаанд түүний бүтээлд засал орж байсан ч Гомерын нэр хүнд хэзээ ч буурж байсангүй.өнөөдөр яагаад энэ хүнийг хүн бүхэн мартахгүй байна гэвэл өнөө үеийн Грекүүд одоо хүртэл мэддэг энэ дэлхий дээр түүнийг мэдэхгүй хүн хомс.

Алехсандер хүртэл дайн туланд орохын өмнө Иллидая зохиолыг уншиж зориг нэмдэг байсан гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг. Гомерын дэлхийн уран зохиолд үзүүлсэн хувь нэмэр асар их. Грекийн яруу нарагч,жүжгийн зохиолч нар түүний нөлөөнд байсан бөгөөд Аристотле түүний ур чадвараас суралцаж байсан гэдэг.Дэлхийн түүхэнд Гомер шиг өргөн дээд хүндэтгэл хүлээсэн,удаан хугацааны турш нөлөө үзүүлсэн яруу найрагч байхгүй.19-20 зуун Гомераас илүү Толстойг уншсан байх гэхдээ Гомерыг бараг 2700 зуун жил уншиж судалсаар байна.Энэ бол түүхийн дэндүү урт хугацаа юм.Хүний оюун ухааны бусад салбарт энэ үзүүлтээр Гомертой өрсөлдөх өөр аугаа хүн үгүй билээ. Та бүхэндээ алдарт Одесей кино болсоныг хүргэж байна
« Last Edit: 2013.02.25 23:19 by serdaram »

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Re: Lekts-3 Greek
« Reply #7 on: 2013.02.25 23:47 »
Анхандаа зөвхөн харанхуй, үргэлж мөнхийн, хэмжээ хязгаар гэж үгүй Хаос л оршин байв. Амьдралын эх үүсвэр ч гэсэн түүнд агуулагдаж байжээ. Тэгээд орчлон ертөнц, үхэшгүй мөнхийн тэнгэрүүд цугаараа энэ Хаосоос бий болжээ. Газар дэлхийн эх тэнгэр Гея ч бас Хаосоос төрөв. Тэгээд энгэр цээжээ дэлгэн газар дээрх бүхий л амьтан, ургамалд амьдрал хайрлалаа.

Харин Газар Дэлхийн тэртээ доор, яг л дээд тэнгэр шиг тийм холд, гүнээс гүнд ёроолгүй уудам, үргэлжийн түнэр харанхуй, аймшигт Тартар бий болжээ. Хаос мөн Хайр дурлалын эр тэнгэр агуу хүчит Эросыг төрүүлэв. Бас мөнхийн Түнэр Харанхуйн эр тэнгэр Эреб, харанхуй Шөнийн эм тэнгэр Нюкта нар ч Хаосоос бий болов. Чингээд Эреб, Нюкта хоёрын дундаас мөнхийн Гэрэл гэгээний эр тэнгэр Эфир, гэрэлт Өдрийн эм тэнгэр Гемера нар төржээ.

Хүчирхэг, өгөөмөр Гея хязгааргүй уудам тэнгэр огторгуйн эзэн Ураныг төрүүлснээр, газар дэлхийн дээр хөх тэнгэр бий болов. Газар эхээс төрсөн сүрлэг Уулс нурууд тэнгэр өөд тэмүүлж, үргэлжийн дуу шуугиантай уудам Тэнгис бий боллоо. Газар эх Гея бас Эфирээс хүү төрүүлсэн нь дотоод тэнгисийн эзэн тэнгэр Понт ажээ. Харин Понт, Гея хоёрын дундаас тэнгисийн эм тэнгэр Еврибия төржээ.

Тэгээд тэнгэр огторгуйн эзэн Уран бүхнийг захирах болжээ. Тэрээр газрын эх Геяг эхнэр болгон авч, Гея түүнд зургаан хүү, зургаан охин төрүүлж өгсөн нь бүгд үлэмж биетнүүд (титанууд) аж. Нэг хүү Океан нь газар дэлхийг бүхэлд нь бүрхсэн бол нэг охин Фетида нь далай тэнгист цутгах бүхий л гол мөрнийг бий болгов. Тэр бас тэнгисийн охин тэнгэрүүд болох океанидуудыг төрүүлжээ. Харин үлэмж биет Гипперион, Тейя хоёрын дундаас нарны эр тэнгэр Гелиос, Сарны эм тэнгэр Селена, үүрийн туяаны охин тэнгэр Эос (Аврора) гарчээ. Өөр нэг хүү үлэмж биет Криос нь тэнгисийн эм тэнгэр Еврибиятай сууж үлэмж биет Астрейг төрүүлжээ. Харин Астрей ба Эосын дундаас шөнийн тэнгэрт гялалзан харагдах од мичид, хойд зүгийн догшин салхины эзэн тэнгэр Борей, зүүн зүгийн салхины эзэн Эвр, өмнөд зүгийн салхины эзэн тэнгэр Нот, өрнө зүгийн салхины эзэн тэнгэр Зефир нар төрсөн байна.

Гея эх титануудаас гадна духан дээрээ ганц нүдтэй аварга биет мангас (циклоп) гурвыг, уул шиг том биетэй тавин толгойтой, зуун гарт мангас (гекатонхейр) бас гурвыг төрүүлжээ. Уран тэнгэр өөрийн мангас хүүхдүүдийг хараад маш ихээр жигшин, Газар эхийн хэвлий рүү буцаан хийж, нарт ертөнцөд гарч ирэхий нь хоригложээ. Үүнээс болж Гея туйлын ихээр шаналж байв. Тэгээд Газар эх өөрийн үлэмж биет хүүхдүүдийг дуудан Ураны эсрэг тэмцэн босохыг ятгасан ч тэд нь төрсөн эцгийнхээ өөдөөс гар далайхаас эмээжээ. Зөвхөн отгон хүү болох Цаг хугацааны эр тэнгэр, атгаг муу санаат Крон (Хронос) л арга заль хэрэглэн эцгээ хаан ширээнээс түлхэн унагаж (эр бэлэг тэмдгий нь тасдан хаясан гэж байгаа!) эрх мэдлий нь гартаа авчээ.

Энэ бүхэнд нь дургүйлхсэн Шөнийн эм тэнгэр Нюкта Уранд шийтгэл болгож өөрийн нөхөр Эребээс үхэлийн эр тэнгэр Танат, хэрүүл тэмцлийн эм тэнгэр Эрида, худал хуурмагийн эм тэнгэр Апата, сүйрэл мөхлийн эр тэнгэр Кер, зүүд нойрын эр тэнгэр Гипнос, ял шийтгэл өш хонзонгийн эм тэнгэр Немезида болон өөр олон аймшигт тэнгэрийг төрүүлжээ. Ингэснээр Ураны хаанчлан буй ертөнц айдас хүйдэс, хууран мэхлэлт, хэрүүл тэмцэл, гай зовлонгоор дүүрсэн гэдэг.